2006-11-30

Үндэсний хувцасны єдєр

ШУТИС-ийн ректоратын зєвлєлийн шийдвэр тєсєл.     
 Үндэсний хувцасны єдєр.
Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн хүрээнд Монгол улс даяар єргєн хүрээтэй ажил хийгдэж байна. ШУТИС ч энэ их баярыг єєрийн сургуулийн онцлог дээр тулгуурлан олон тєрлийн арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Манай сургуульд суралцаж байгаа олон мянган оюутан залуусыг Эх оронч сэтгэлгээтэй инженер, техникийн боловсон хүчин, Иргэний нийгэмд тєлєвшсєн бие хүмүүс болгон хүмүүжүүлэхэд єєрийн үндэс угсаа, түүний түүх, соёл зан заншлийг сайн мэдэх нь зайлшгүй хэрэгтэй. ШУТИС-аас єєрийн салбар сургууль болох ХУС-аас санаачилсан Үндэсний хувцасны баяр хэмээх үйл ажиллагааг дэмжиж нийт багш ажилчид, оюутан залуучууд залуусын дунд хичээлийн жилд 1 удаа “Үндэсний хувцасны єдєр”-ийг зохион явуулах уламжлал тогтоохоор боллоо.
 Үндэсний хувцасны єдрийг тэр үеийн БНМАУ-ын иргэд єєрийн улсын тусгаар тогтнолын тєлєє саналаа єгсєн 1945 оны 10 сарын 20-ны єдрийн түүхэн үйл явдлыг дурсан 10-р сарын 20-ны єдєр хэмээн товлов. Жил бүрийн энэ єдєр ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутан залуус бүгдээр хамтдаа нэг зорилго, нэг эрх ашигтай тусгаар тогтносон улсын нэгдмэл ард түмэн юмаа гэдгээ илэрхийлэн єєрийн үндэстэн, угсаатныхаа бахархал болсон үндэсний хувцсаа ємсєн ирэхийг уриалж байна.
ШУТИС-ийн ректоратын зєвлєл.     

2006-11-28

Tecт-1

1. 750.000 жилийн тэртээ Монгол нутагт хүн амьдарч байсныг нотлох ул мөр хаанаас олдсон бэ?А. Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйгаас.В. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйгаас.С. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцонмааньтаас.Д. Дорнод аймгийн Тамсагбулагийн соёл.
2. Монголын нутгаас олдсон неолитын үеийн хамгийн том дурсгал?А. Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйгаас.В. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйгаас.С. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцонмааньтаас.Д. Дорнод аймгийн Тамсагбулагийн соёл.
3. Балар эртний хүний хөгжилд хамаарах зөв олдворууд.А. Homohabilis(2.5сая-300.000)-Питекантроп, Синантроп, Зинжантроп.В. Homoerectus(300.000-50.000)-Гейдельбергийн хүн, Неандерталь хүн, Кроманион хүн.С. Homohabilis(2.5сая-300.000)-Питекантроп, Синантроп, Зинжантроп, Рамапитек.Д. Homoerectus(300.000-50.000)-Гейдельбергийн хүн, Дриопитек, Кроманион хүн.
4. Төв азид хүн үүссэн онолыг үндэслэгч болон түүнийг батлах хайгуулын ангийн аялал.А. Ч. Дарвины Эволюцийн онолыг батлахаар Галлагасын арлууд руу Английн Бигли хөлөг аялсан.В. 1900 онд АНУ-ын эрдэмтэн Осборнь, Мэтью нарын онолыг батлахаар Ядринцев, Козлов нарын аялал/1890-1925/С. 1900 онд АНУ-ын эрдэмтэн Осборнь, Мэтью нарын онолыг батлахаар Эндрюсын хайгуул аялал/1918-1925/Д. Моноцентрист онолын үндэслэлийг батлахаар Францын антропологич, археологич Эжин Ликийн судалгаа.
5. Чулуун зэвсгийн үеийн он цагийн нэр томъёоны зөв хувилбар. А.Палеолит-До шель-Ашель-Мезолит-Энеолит-НеолитВ.Палеолит- Ашель-До шель-Мезолит-Энеолит-НеолитС.Палеолит-До шель-Мезолит-Ашель-Энеолит-НеолитД.Палеолит-До шель-Ашель-Мезолит-Неолит-Энеолит
6.Төв азид үүссэн угсаатны бүлгийн зөв хувилбар.А.Түрэг-Монгол-Манж,Тунгус.       С.Түрэг-Монгол-Ненц,ЦаатанВ.Монгол-Түрэг-Зүрчид,Цаатан.   Д.Монгол- Түрэг-Солонгос,манж.
7. Хятадын сурвалж бичиг дээрх нүүдэлчдийг тэмдэглэсэн хамгийн анхны нэр.А. Гуйфан буюу Хязгаар нутгийнхан, Чөтгөрийн газар.  В. Ди, Динлин, Жун, Гаогюй буюу Бүдүүлгүүд, Цэнхэр нүдтэн, Өндөр тэрэгтэн.С. Ху, Дунху, Линьху, Жуанжуан-Зэрлэгүүд, Дорнодын болон Ойн зэрлэгүүд, Тарианы өт хорхой.
8. Хятадын сурвалж бичиг дээрх өвөг Монголчуудын хамгийн анхны нэр.А. Гуйфан буюу Хязгаар нутгийнхан, Чөтгөрийн газар.  В. Ди, Динлин, Жун, Гаогюй буюу Бүдүүлгүүд, Цэнхэр нүдтэн, Өндөр тэрэгтэн.С. Ху, Дунху, Линьху, Жуанжуан-Зэрлэгүүд, Дорнодын болон Ойн зэрлэгүүд, Тарианы өт хорхой
9. Нүүдэлчдийн овгийн харилцаан дахь давхар холбоо гэж юуг хэлэх бэ?А. 2 овог Эндогами ёсыг хатуу баримтлан удаан хугацаанд худ ураг барилдсны үндсэн дээр шинэ овог, угсаа үүсэхийг хэлнэ.В. Моногами харилцаа ялсны дараа Эгзогами ёс гарч ирснийг давхар холбоо гэнэ.С. “Хунну эцэгтэй, Сяньби эхтэй” өвөг Монголчуудын ургийн харилцаанд удаан хадгалагдсан ёсыг хэлнэ.Д. Харь бус ураглахуй буюу Эндогами, Овог дотор ураглахыг хатуу хориглодог Эгзогами 2 ёсыг хэлдэг.
10. Төв азиас нүүдэллэсэн Нүүдэлчдийн анхдугаар их нүүдлийн үр дүнд Европт тогтсон Нүүдэлчдийн хаант улс.А. 453 он хүртэл оршин тогтносон Атиллын хаант улс Болгар, Унгарын нутагт төвлөрөн оршин тогтнож байв.В. 552-558 онд Түрэгүүдэд шахагдсан Аварчууд Унгар, Славяны нутагт биеэ даасан улсаа байгуулж байсан.С. Их нүүдлийн улмаас Каспи-Хар тэнгисийн сав газраар нутагладаг олон нүүдэлчид Европт цөмрөн орж өөрсдийн хаант улсаа байгуулж байсан/МЭ-ний 3-р зуун/Д. Эртний Грек, Ромын эзэнт улсуудтай зэрэгцэн МЭӨ 4-р зуунаас Скифүүд Дорнод европт нутагладаг байв.
11. Түрэг угсаатнуудын Монголын нутаг дээр үлдээсэн дурсгалт зүйлсэд хамаарахгүй зүйлийг нэрлэ.А. Хүн чулуу болон Бал бал чулуу.                       С. Хүрэл цуглабар олдворууд.В. Орхон Сэлэнгийн буюу Руни бичиг.                    Д. Газар усны нэр.
12. Эртний улсуудын бичиг үсгийн хамаарлын зөв хувилбар. А. Хүнну-Тамга үсэг, Тоба-Ханз үсэг, Түрэг-Согд үсэг, Уйгар-Их бага үсэг, Хятан-Руни бичиг, Монгол-Босоо бичиг.В. Хүнну-Тамга үсэг, Тоба-Ханз үсэг, Түрэг-Согд үсэг, Уйгар-Руни үсэг, Хятан-Их, бага бичиг, Монгол-Босоо бичиг.С. Хүнну-Тамга үсэг, Тоба-Ханз үсэг, Түрэг-Руни үсэг, Уйгар-Согд үсэг, Хятан-Руни бичиг, Монгол-Босоо бичиг.
13. Яс хагалахуй гэдэг урагийн ёсыг Монголчууд хэд дэх үедээ хийдэг байсан бэ?А. Эцгийн ясан төрлийн 9-11 дэх үед үе мултарлаа хэмээн хийдэг заншил.В. Үе мултарч шинэ угсааг угийн бичгээсээ хасан тэмдэглэдэг баяр ёслолын заншил.С. Эцгийн талын 13 үеийн дараа шинэ овог, угсаа бий болсон хэмээн хийдэг ёслол.Д. Цоо шинэ овог, удам угсаа гарсан хэмээн тэмдэглэдэг баяр ёслол.
14. Их Монгол улсын хаант төр ямар хэлбэрийн хаант засаглалтай байсан бэ?А. Диспот буюу Хэмжээгүй эрхт хаант засаг.              С. Хэмжээт цаазат хаант засагт.В. Давхраат хаант засаглал.                             Д. Теократ буюу шашны засаглал.
15. Түрэгийн хаант улсын үед 3 хаанд шадарласан мэргэн түшмэл хэн бэ?А. Күчүлүг.    В. Моюньчур.    С. Тоньюкук.   Д. Билгэ буюу Культегин.
16. Соёрхол газар нутаг гэж юуг хэлэх вэ?А. Их хаанд соёрхогдсон Дархан цолтой хүмүүст өгдөг шагналын газар.В. Эзлэгдсэн улс орнуудаасаа хүмүүст өмчлүүлсэн газар нутаг.С. Их ташаагдсан байгалийн үзэсгэлэнт газар нутаг.Д. Дархлагдсан, Төрийн хамгаалалтанд орших газар нутаг.
17. Цэргийн захирагч тайш цолны учир.А. Чингис хаан 1206 онд бий болгоод 1691 онд Өвөр Монгол, Халх монгол дараалан Манжийн эрхшээлд орсны дараа Манжийн хааны зарлигаар устгагдсан цол.В. Монгол угсааны эртний улсуудын үед бий болоод Элбэг хааны үед устгагдсан цол.С. Амбагай ханы санаачилгаар бий болоод Батмөнх даян хаан хүчингүй болгосон цол.Д. Хабул ханы санаачилгаар бий болоод Хубилай хааны үед хүчингүй болсон цол.
18. 12-р зууны үед нүүдэлчин овог, аймгуудын нутаглаж байсан газруудын үнэн зөв хувилбар.А. Цагаан хэрмийн хойд тал-Найман, Туулын хар түнэл-Хэрэйд, Сэлэнгэ мөрөн-Мэргид, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Онгуд, Буйр нуур, дорнодын тал-Татар аймаг.В. Цагаан хэрмийн хойд тал-Онгуд, Туулын хар түнэл-Хэрэйд, Сэлэнгэ мөрөн-Мэргид, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Найман, Буйр нуур, дорнодын тал-Татар аймаг.С. Цагаан хэрмийн хойд тал-Найман, Туулын хар түнэл-Мэргид, Сэлэнгэ мөрөн-Онгуд, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Хэрэйд, Буйр нуур, дорнодын тал-Татар аймаг.Д. Цагаан хэрмийн хойд тал-Татар, Туулын хар түнэл-Хэрэйд, Сэлэнгэ мөрөн-Мэргид, 3 голын сав газар-Хамаг Монгол, Алтай, Хангайн завсар-Онгуд, Буйр нуур, дорнодын тал-Найман аймаг.
19. Монгол цэргийн байлдах урлагийн цэргийн тактикт ордоггүй тактик.А. Цацсан одны жагсаал болон Нуур байт.           С. Нохой хэрлэг болон чоно шогшоо.В. Саран жагсаал болон бүслэх.                Д. Цүүцэн хатгалт болон Бух сэжүүр.
20. Гэрэгэ гэдэг юуг хэлэх вэ?А. Улс гүнүүдийн хооронд элчин солилцохоор тохирсон гэрээний таних тэмдэг.В. Дархан цолтон болон Алтан ургийн нөлөө бүхий ноёдын авч явдаг пайз.С. Их Монгол гүрний Их хаадын элч нарын зэрэг дэв, итгэмжлэлийн баталгаа.Д. Их хаанаас шадар ноёддоо шагнасан алтан, мөнгөн, хүрэл, модон итгэмжлэл
21. Хүрэл зэвсгийн үед үл хамаарах түүхийн дурсгал.А. Хадны сийлмэл болон зосон сүг зураг.         С. Буган чулуун хөшөө.В. Гэрэлт хөшөө.                             Д. Дөрвөлжин булш.
22. Хэв хууль гэж юуг хэлэх вэ?А. Нүүдэлчдийн дунд эрт үеэс уламжлагдан ирсэн бичигдээгүй хууль.В. Хүннүгээс Их Монгол улсын үе хүртэл уламжлагдан ирсэн “ам хууль цааз”.С. Их Монгол улсын “Их цааз” буюу “Их засаг” хуулийн үндэс болсон хууль цааз.Д. Эртний нүүдэлчдийн төр улсад байсан дагаж мөрдөх ёс заншил.
 23. Хүлэг хааны 1256-1260 оны аян дайны шалтгаан.А. Тулуйн гутгаар хүү Хүлэг хаанд соёрхол газар оногдоогүй тул шинэ газартай болохын тулд.В. Уулын өвгөдийн нийгэмлэгийг мөхөөж баян тансаг Багдадыг эзлэн авах хаан ах Мөнхийн тушаал.С. Мөнх хааны Армяны хаан Гетумтай хийсэн 7 зүйлт гэрээ хэлэцээрээс болж.Д. Ариун газар Иерусалимыг эзлэн авах гэсэн Христосын шашинт Алтан ургийн хатадын хүслээр.
24. Алтан ордны хаант улсын нийслэл.А. Ижил мөрний эрэг дээрх Сарай хот.           С. Москваг Бат хаан эзлэн авч нийслэсэн.В. Оросын эртний нийслэл хот Астрахань.         Д. Кавказын Крым дэх Бахчисрай.
25. Монголын хамгийн сүүлчийн их хаан хэн бэ?А. Лигдэн хаан.     В. Мөнх хаан.    С. YIII Богд.     Д. Тогоонтөмөр хаан.
26. Монгол нутаг дахь эртний улсуудын хаадын цол хэргэм.А. Хунну, Сяньби-Шаньюй, Тоба, Хятан-Хан, Түрэг-Эль эзэн, Жужань-Хаган.В. Хунну, Сяньби-Шаньюй, Тоба, Хятан-Хаган, Түрэг-Эль эзэн, Жужань-Хан.С. Хунну, Сяньби-Шаньюй, Тоба, Жужань-Хан, Түрэг-Эль эзэн, Хятан-Хаган.Д. Хунну, Сяньби-Шаньюй, Жужань, Хятан-Хан, Түрэг-Эль эзэн, Тоба-Хаган.
27. Хятадын уламжлалт 24 төр улсад ордог төв азийн нүүдэлчдийн байгуулсан төр улсууд.А. Тоба-Вэй улс. Хятан-Дай Ляо улс. Монгол-Юань улс. Манж зүрчид-Дай Чинь улс. Төвд-Тангудын Си СяоВ. Тоба-Вэй улс. Хятан-Дай Ляо улс. Монгол-Юань улс. Манж зүрчид-Цинь, Дай Чинь улс.С. Тоба-Вэй улс. Хятан-Дай Ляо улс. Монгол-Юань улс. Зүрчид-Цинь, Манж-Дай Чинь улс. Хотон-Тань улс
28. Монголчуудын мөрдөж байсан хууль цаазын уламжлал.А. Их Монгол улс-Их Цааз, Юань улс-Юань гүрний богд хууль, Дөчин, Дөрвөн 2 Монгол-Их засаг. Халх-Халх журам.В. Их Монгол улс-Их засаг, Юань улс-Юань гүрний богд хууль, Дөчин, Дөрвөн 2 Монгол-Их Ясса. Халх-Халх журам.С. Их Монгол улс-Их засаг, Юань улс-Юань гүрний богд хууль, Дөчин, Дөрвөн 2 Монгол-Их цааз. Халх-Халх журам.
29. 1236-1241 онд Европт хийсэн “Ахмад хөвгүүдийн аян дайныг хэн санаачилсан бэ?А. Зүчийн хүү Бат хаан.      В. Өгөөдэй хаан.    С. Цагаадай.   Д. Алтан ургийн нөлөө бүхий ноёдын шахалт.
30. Халх монголд шарын шашныг хэн анх дэлгэрүүлсэн бэ?А. Түшээт хан Гомбодорж.              С. Шолой Махасамади Гэгээн сэцэн хаан.  В. Өнлөр гэгээн Занабазар.              Д. Очибат тулгар Түшээт хан Абтай.
31. Юань гүрний засаг захиргааны нэгж дэхь Монголын нутаг дэвсгэр А. Давааны арын муж болон Дагурын тойрог      В. Давааны арын муж болон ГаньсуС. Давааны арын муж болон Хөх нуур.           Д. Давааны арын муж болон Ханбалык хот.
32. Алтан ордны хаант улсын хамгийн том ялагдал хэзээ, хаана болсон бэ?А. Египетын Мамлюкуудын султан Бейбарс Монголчуудыг Иерусалимын ойролцоо 1260, 1277 онд тус тус бут цохисноор.В. 1380 оны 4 сарын 8-нд Мамайн эзэмшлийг Москвагийн холбоо Д. Донскийн удирдлага дор Куликовын талд бут цохьсон.С. Козакуудын атаман Ермак 1595 онд Алтан ордны Кучумын Сибирийн хаант улсыг бут цохьсонД. Мамайн дараахь Тогтомыш хаан өөрийн холбоотон Цагаадайн угсааны улсын хаан доголон Төмөртэй муудалцан түүний цэрэгт Өмнөд Оросын талд 1391 онд бут цохигдсон.
33. Хорезмын аян дайны шалтаг.А. Отрар хотын захирагч Монголын худаалчдыг хороосон.   В. Монголын ноёд эд баялагт шунасан.С. Хорезмын шах Мухаммед Иналжугийг Чингис хаанд өгөөгүй.   Д. Их Монгол улсын алтан аргамжааг тасалсан.  
34. Алтан ордны хаант улс ямар улсууд болон задарсан бэ?А. Астрахань хант улс/1437-1553/, Казаний хаант улс/1437-1552/, Крымын хаант улс/1437-1785/,В. Хөх орд, Цагаан орд, Ногайн орд, Монголстан буюу Крымын хаант улс/1437-1785/,С. Хөх орд, Цагаан орд, Ногайн орд, Монголстан буюу Астрахань хант улс/1437-1553/,Д. Кучумын буюу Сибирийн хаант улс/1500-1595/ буюу Казах буюу Их-Дунд-Бага жузы, Якут Саха,
35. Юань улсын нууц бичгийн яам төрийн ямар асуудлуудыг хариуцдаг байсан бэ?А. Цэргийн болон нууц шашдир, түүх бичлэгийн хэргийг хариуцан шийддэг байсан.В. Цэргийн болон язгуур нутаг Давааны арын мужийн дотоод асуудлыг хариуцан шийддэг байсан.С. Цэргийн болон Санхүү, үйлдвэрлэлийн асуудлуудыг хариуцан шийддэг байсан.Д. Цэргийн болон Гадаад харилцааны асуудлуудыг хариуцан шийддэг байсан.
36. 13-14р зууны Монголын шилдэг эрдэмтэдээс хэн нь Юань гүрний өмнө тогтнож байсан Сяо, Цинь, Сунь хэмээх 3 гүрний түүх бичих ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан бэ? А. Чингай чинсан.         В. Мянгат эрдэмтэн.        С. Тогтох.            Д. Чойжи Одсэр.
37. Монголын хаан төрийг Алтан ургийн угсааны бус ноёдууд барьж байсан үеийн нэр.А. Эсхи хаадын үе.    В. Бага хаадын үе.     С. Тогоон, Эсэн хаадын үе.    Д. Монголын бутралын үе.
38. Монголын бага хаадын үе хэн гэдэг хаанаас эхэлдэг вэ?А. Тогтох бух буюу Тайсунь хаан.  В. Макакуси буюу Маркус.   С. Молун хаан.  Д. Батмөнх даян хаан.
39. Зон олныг “Хөл хөсөр, гар газар хүртэл жаргуулж” 45 жил хаанчилсан хаан хэн бэ?А. Батмөнх даян хаан.    В. Түмэн засагт хаан.    С. Лигдэн хаан.    Д. Алтан хан.
40. “5 ханы засаг” хэмээх ноёдоос бүрэлдсэн Төв загийн газар газрыг байгуулж эв найрамдлаар Монголчуудын бутралыг даван туулах гэж оролдсон хаан.А. Батмөнх даян хаан.    В. Түмэн засагт хаан.    С. Лигдэн хаан.    Д. Алтан хан.
41. Дөрвөн Ойрадын холбоо хамгийн хүчирхэг байх үедээ ямар бүрэлдхүүнтэй байсан бэ?А. Цоросын Хар хул, Хошуудын Төрбайх, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Султан тайш.В. Цоросын Эрдэнэбаатар, Хошуудын Байбугас, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Амарсанаа.С. Цоросын Хар хул, Хошуудын Байбугас, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Султан тайш.Д. Цоросын Галдан бошигт, Хошуудын Байбугас, Дөрвөдийн Далай тайш, Торгуудын Хөө өрлөг, Хойдын Султан тайш.
42. Монгол хэдий үеэс Баруун, Зүүн буюу “Дөчин-Дөрвөн хоёр” гэж нэрлэгдэх болсон бэ?А. 1401 онд Элбэг хаан ёс бус гэрлэлтэндээ гэмшиж Ойрадыг Хуха Таюугийн хүү Өгчи хашхи, Махмуд нарт захируулснаас.В. Минь улсын хаан Юн Ле Ойрадын Махмудыг дэмжин 1409 онд Монголын хаан Буянширыг бут цохьсноор.С. 1439-1449 онд Ойрадын тайш Тогоон, түүний хүү Эсэн тайш нар хүчирхэгжин Монголыг нэгтгэснээр.Д. Цоросын Хар хул ноён Ойрадыг дахин сэргээн Тэнгэр ууланд 4 ойрадын холбоо хүчирхэг болсноор.
43. Батмөнх даян хааны 1501 онд байгуулсан 6 түмэнгээс ямар түмэн нь бослого гаргалаа хэмээн БодиАлаг хааны үед бусад 5 түмэндээ нялзаагдсан/тараагдах/ бэ?А. Юншээбуу.   В. Түмэд.    С. Ордос.   Д. Урианхай.
44. Хэн хааны үеэс Монголын хаан ширээ, хасбуу тамга Цахар түмэн рүү шилжсэн бэ?А. Боди Алаг хаан.   В. Түмэн засагт хаан.  С. Лигдэн хаан.   Д. Алтан хан.
45. Төвдийн шарын шашны тэргүүнд “Далай лам” цолыг анх хэн өгсөн бэ?А. Боди Алаг хаан.   В. Түмэн засагт хаан.  С. Лигдэн хаан.   Д. Алтан хан.
46. Улаанбаатар хот ын хамгийн анхны нэр.А. Номын хүрээ.     В. Да хүрээ.      С. Шар бүсийн орд.     Д. Хүрээ.
47. Батмөнх даян хааны шинэчлэн зохион байгуулсан Монголын 6 түмний зөв хувилбар.А. Баруун 3 түмэн-Цахар, Урианхай, Ордос. Зүүн 3 түмэн-Халх, Түмэд, Юншээбуу.В. Баруун 3 түмэн-Цахар, Юншээбуу, Ордос. Зүүн 3 түмэн-Халх, Түмэд, Урианхай.С. Баруун 3 түмэн-Цахар, Урианхай, Халх. Зүүн 3 түмэн-Ордос, Түмэд, Юншээбуу.
48. Дэлхийн Монгол үндэстний тархалт.А. БНХАУ-Өвөрмонгол, БаоАнь, Дуньсянь, Юнанийн, Цагаан Монгол, Хөх нуурын Монголчууд, ОХУ-Буриад, Халимаг, Тува, Афгань-Хазар могол..В. БНХАУ-Өвөрмонгол, БаоАнь, Дуньсянь, Юнанийн, Хөх нуурын Монголчууд, ОХУ-Буриад, Халимаг, Тува, Афгань-Хазар могол, Цагаан Монгол,..С. БНХАУ-Өвөрмонгол, БаоАнь, Дуньсянь, Юнанийн, Хөх нуурын Монголчууд, ОХУ-Буриад, Цагаан Монгол, Халимаг, Тува, Афгань-Хазар могол..
49. Монгол угсаатны угсаануудад овгийг юу, юу гэж хэлдэг вэ?А. Халх, Буриад, Дөрвөдөд Овог, Мянгад, Баяд, Захчинд Элкен, Цахар, Барга, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.В. Халх, Буриад, Дөрвөдөд Овог, Өөлд, Барга, Захчинд Элкен, Цахар, Баяд, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.С. Халх, Буриад, Дөрвөдөд Овог, Өөлд, Баяд, Захчинд Элкен, Цахар, Барга, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.Д. Халх, Дариганга, Баргуудад Овог, Өөлд, Баяд, Захчинд Элкен, Хошууд, Түмэд, Үзэмчний өвөрлөгч нар Хал гэж нэрлэдэг.
50. “Уг дагахгүй, Утаа дагадаг” хэмээн хошуу ноёноо сонгуулиар томилдог байсан Монголын нэгэн угсааны нэр.А. Захчин.        В. Торгууд.       С. Хотон.      Д. Мянгад.
51. Галдан хаанд амуу тарианы алба барихаар олзлогдон ирсэн Дундад Азийн тариачдаас гаралтай харь угсаатан?.А. Цаатан.       В. Казах.        С. Хотон.      Д. Мянгад.
52. Монгол улсын Казах угсаатан хэзээ ямар үйл явдлаар Монгол улсын бүрэлдхүүнд орсон бэ?А. Дунд Жуз-т багтаж байсан Казахын Жантекей тэргүүтэй 12 овог 1864 оноос Алтайн нуруунд нутаглах болсноос... В. Богд хаанаас 1917 оны 3-р сарын Наурызаар Хюнбай, Сухербай нарын ноёдод гүн цол олгосон ёслолоор...С. Оспан тэргүүтэй Казахын дайчид Орос, Монголын засгийн газрын дэмжлэгийг 1940-өөд оноос авч эхэлснээс...Д. Хойдын Амарсанаа, Казахын хаан Абулайтай худ ураг барилдан Хаант Оросыг түшин Манжийн эсрэг тэмцснээс....
53. Хийж гүйцэтгэж байсан ажил, үүргээрээ Монгол угсаатанд шинээр үүссэн угсаа.А. Захчин-Дариганга.    В. Цаатан-Үзэмчин.      С. Үзэмчин-Дариганга.    Д. Цаатан-Дархад.
54. Манжийн эрхшээлийн үед Монголыг захирч байсан хамгийн дээд байгууллага ямар нэртэй байсан бэ?А. Улиастайн Манж сайдын газар.         В. Гадаад Монголын төрийг засах явдлын яам.С. Хүрээний Манж сайдын газар.         Д. Бээжингийн Төв засгийн газар.
55. XYIII-XX зуунд Монголд  шашны асуудлыг эрхлэн шийддэг төв байгууллагын нэр.А. Эрдэнэ Шанзодвагийн яам.                 В. Хүрээний Манж сайдын газар.  С. Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэгч яам.   Д. 13 тамгатай хутагт.
56. Манжийн эрхшээлийн үед хамжлага иргэдийн алба залгуулж байсан нь, түүний төрөл.А. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Сум ард. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Хамжлага ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.В. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Хошуу ноёд. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Хамжлага ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.С. Өртөө, Харуул, Цэргийн алба, Тарианы болон болон Албаны мал сүрэг хариулах-Хамжлага ард. Засаг ноён, түшмэдэд төлдөг алба-Сум ард. Хутагтуудад алба төлөх-Их шавь, хутагтын шавь.
57. Тодорхой нутаг дэвсгэр дээр орших nation-state буюу улсын тусгаар тогтнолын De facto нь ямар хэлбэр вэ?А. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг хэсэг хугацаанд тодорхойгүгээр зөвшөөрөх.В. Тухайн улс бусад улсуудаар зөвшөөрөгдсөн бол тэр улсын хил дотор төр засгаас илүү эрх мэдэлтэн байх ёсгүй.С. Нэг улс нөгөө улсыгаа суверенитетын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёсыг хэлнэ.Д. Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын яг одооны оршин байгаа байдлаар хүлээн зөьшөөрөхийг хэлнэ.
58. Хятад улс ямар түүхэн үйл явдлын дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бэ?А. 3 Их гүрний 1943 оны Тегеран, 1945 оны Яалтын гэрээний дараа шахалтанд орж Монголыг хүлээн зөвшөөрсний дараа.В. Хятадын Гоминданы Засгийн газар 1945 оны 8-р сард Монгол улс Японд дайн зарлаж Өвөр монголыг эзэлсний дараа ...С. 1945 оны 10 сарын 20-ны өдөр БНМАУ-д бүх ард түмний санал хураалтын дараа ...Д. 1949 оны 10-р сард Хятадад Коммунист дэглэм ялж БНХАУ байгуулагдан 2 орон дипломат харилцаа тогтоосны дараа...
59. Их гүрнүүд жижиг орныг хүлээн зөвшөөрөх суверенитет зарчим гэж юуг хэлэх вэ?А. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр тогтсон засаглал, улс төрийн дэглэмийг хэсэг хугацаанд тодорхойгүгээр зөвшөөрөх.В. Тухайн улс бусад улсуудаар зөвшөөрөгдсөн бол тэр улсын хил дотор төр засгаас илүү эрх мэдэлтэн байх ёсгүй.С. Нэг улс нөгөө улсыгаа суверенитетын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёсыг хэлнэ.Д. Status-quo буюу гадаад улсууд тухайн улсын яг одооны оршин байгаа байдлаар хүлээн зөьшөөрөхийг хэлнэ.
60. Монголын улсын тусгаар байдлыг Status-quo-н хэмжээнд Холбоотон гүрнүүд хэзээ хүлээн зөвшөөрсөн бэ?А. Дэлхийн 2-р дайн төгсгөлд Яалтад болсон 1945 оны 5-р сарын Холбоотон гүрнүүдийн гэрээгээр.    В. Монголд болсон бүх нийтийн санал хураалтын дүнг харгалзан 1946 оны 1 сард Хятадад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.С. 1944 оны зун Монголд айлчилсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Уэлссын “Монгол саттилет улс боловч Төрийн зүтгэлтэнгүүд нь тусгаар байдлаа хадгалан үлдэх чадвартай хүмүүс юмаа” гэсэн дүгнэлтийн дараа.Д. 1945 оны 8-р сард Монголын засгийн газар Японд дайн зарлаж Дэлхийн 2-р дайны дарааа ялагч улсын нэг болсонд .
61. Олноо өргөгдсөн Монгол улс нь хаант засгийн ямар хэлбэртэй байсан бэ?А. Диспот буюу хэмжээгүй эрхт.         В. Давхраат хаант засаг.С. Хэмжээт цаазат хаант засаг.           Д. Теократ буюу Шашин, Төрийн хосолсон.
62. Дундад үеийн Монгол үндэстний бичиг үсэг түүний зохиогчид.А. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Зая бандид Намхайжамц, Вагиндарын үсэг-АгваандоржВ. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Агваандорж, Вагиндарын үсэг-Зая бандид Намхайжамц.С. Соёмбо үсэг-Занабазар, Дөрвөлжин үсэг-Пагва лам, Тод үсэг-Зая бандид Намхайжамц, Вагиндарын үсэг-Зая гэгээн.
63. XYIII-XX зууны үеийн Ар Монголын 6 аймгийн хангуудын цол.А. Дөрвөд-Эрдэнэ бишрэлт хан, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Далай хан, Сэцэн хан-Махасамади гэгээн.В. Дөрвөд-Далай хан, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Эрдэнэ бишрэлт, Сэцэн хан-Махасамади гэгээн.С. Дөрвөд- Махасамади гэгээн, Баяд-Үнэн зоригт хан, Түшээт хан-Очирбат тулгар, Засагт хан-Эрдэнэ бишрэлт, Сэцэн хан-Далай гэгээн хан.
64. Манжид өргөдөг байсан билэгдлийн 9 цагааны албанд юу ордог байсан бэ?А. Мөнгөн буйлтай 5 цагаан тэмээ, Ногоон ногттой 4 шарга адууВ. Мөнгөн буйлтай 1 цагаан тэмээ, Ногоон ногттой 8 шарга адуу.С. Халуун хошуутай 9 цагаан мал, дагалдах эд зүйлсийн хамт.
65. Халх Монгол Манжид дагаар орох шийдвэрийг хэзэ, хаана гаргасан бэ?А. 1691 онд Долоннуурт болсон Халх Монголыг Манж Дай Чинь улсад нэгтгэн авах ёслолын чуулганаар.В. 1689 оны Сөнөдийн Ар элстэйд болсон Халхын ноёдын чуулганд Өндөр гэгээний гаргасан саналаар.С. 1686 оны Заг Байдрагийн Хүрэн бэлчирийн чуулганаар “40, 4 хоёрын Их цааз”-ыг хүчингүй болгон...Д. 1636 оны зун хийсэн Монголын 49 ноёдын чуулган Манжийн Авага хааныг Монголын хаанаар өргөмжилснөөр.
66. Монгол улс Манжийн ямар хаадын үед тус тус эзлэгдсэн бэ?А. Өвөр Монголыг Энх-Амгалан хаан, Халхыг Эебээр засагч, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.В. Өвөр Монголыг Абага хаан, Халхыг Эебээр засагч, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.С. Өвөр Монголыг Энх-Амгалан хаан, Халхыг Энх-Амгалан хаан, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.Д. Өвөр Монголыг Абага хаан, Халхыг Энх-Амгалан хаан, Зүүн гарын хаант улсыг Тэнгэрийг тэтгэсэн хаан.
67. Монголд байсан Манжийн төрийн хамгийн их эрх мэдэл бүхий байгууллага.А. Гадаад Монголын төрийг засах явдлын яам.         В. Улиастайд Маж сайдын газар.С. Аймгийн Чуулган, Томилогдсон Чуулган дарга.      Д. Нүүлгэх ажил эрхлэх товчоо.
68. 20-р зуунд гадаад улсуудаас Монголд хэрэгжүүлж байсан улс төрийн бодлого, түүний он цаг.А. Хятадын Засгийн газар-Шинэ засгийн бодлого. Япон-Нармай Монгол улс байгуулах. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт. В. Хятадын Засгийн газар-Шинэ эргэлтийн бодлого. Япон-Нармай Монголын үзлийг дэмжих. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт. С. Хятадын Засгийн газар-Шинэ эргэлтийн бодлого. Япон-Монголын хөгжлийн 6 зүйлт үзэл. ЗХУ-Шинэ Эргэлтийн бодлого, Репрессия буюу Улс төрийн хэлмэгдүүлэлт.
69. Монголд болсон анхны бүх ард түмний санал хураалт хэдийд, ямар асуудлаар явагдсан бэ?А. Олноо өргөгдсөн Монгол улсын Дээд, Доод хурлыг 1914 онд байгуулахад.В. 1922 оны Ард түр цагийн хурлыг байгуулахад.С. 1945. 10. 20-нд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар бүх ард түмний санал хураалт болсон.Д. 1924. 11. 26-нд Монгол улс Бүгд найрамдах, Бүрэн эрхт тусгаар тогтносон улсаа тунхаглан үндсэн хуулиа батлахад....
70. Автономит засаг гэж юуг хэлэх вэ?А. Гадаад харилцаандаа Сюзеренитет эрхтэй жижиг улсыг хэлнэ.В. Олон улсын харилцаанд биеэ дааж ордоггүй, эвсэл холбоонд нэгдэх эрхгүй жижиг улсыг хэлнэ.С. Эдийн засаг, соёлын хувьд биеэ даасан, улс төр-гадаад бодлогын хувьд эрх мэдэлгүй жижиг улсыг хэлнэ.Д. Олон улсын хэмжээнд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн жижиг улсыг хэлнэ.
71. 1911 онд Хаант Орос улсаас тусламж гуйх хэргээр нууцаар Орост очсон Монголын төлөөлөгчид.А. Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Мөн аймгийн түшээ гүн Чагдаржав, Өвөрмонголын Хайсан түшмэл.В. Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, . Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж.С. Түшээт хан аймгийн Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан түшмэл.Д. Түшээт хан Дашням, . Сайн ноён хан Намнансүрэн, Өвөрмонголын Хайсан түшмэл.
72. Монгол улсын нийслэл хотын нэрийн өөрчлөлт.А. Анхны нэр-Богдын хүрээ/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/В. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Богдын хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/С. Анхны нэр-Шар бүсийн орд/1639/, Манжийн үед-Номын хүрээ, Да хүрээ/1691-1911/, Олноо өргөгдсөн Монгол улс-Нийслэл хүрээ/1911-1924/, БНМАУ, Монгол улс-Улаанбатар/1924-өнөө үе/
73. Монголд батлагдсан 4 үндсэн хуулийн гол үзэл санаанууд.А. 1924 оны үндсэн хууль-Бүгд найрамдах улсыг тунхаглан зарлах, 1940 оны үндсэн хууль-“Социализмын байгуулах бэлтгэл ажил”, 1960 оны үндсэн хууль-“Социализмын материаллаг, техникийн баазыг байгуулах”, 1992 оны үндсэн хууль-Хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулах.В. А. 1924 оны үндсэн хууль-Капиталист бус хөжлийн зам, 1940 оны үндсэн хууль-“Социализмын байгуулах бэлтгэл ажил”, 1960 оны үндсэн хууль-“Социализмын материаллаг, техникийн баазыг байгуулах”, 1992 оны үндсэн хууль-Хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулах.С. А. 1924 оны үндсэн хууль-Бүгд найрамдах улсыг тунхаглан зарлах, 1940 оны үндсэн хууль-“Социализмын материаллаг, техникийн баазыг байгуулах”, 1960 оны үндсэн хууль-“Социализмын байгуулах бэлтгэл ажил”, 1992 оны үндсэн хууль-Хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний ардчилсан нийгэм байгуулах.
74. Status-quo гэж юуг хэлдэг вэ?А. Гадаад улсууд тухайн улсын нутаг дэвсгэрийг одоогийн байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлдэг.В. Тухайн улсын хэзээнээсээ оршин байсан одоо байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.С. Дайн, улс гүрэн задрах гэх мэт ямар нэгэн түүхэн үйл явдлаар өөрчлөгдсөн улсын хэл хязгаарыг хэлнэ.Д. Софт рок стилээр тоглодог Голландын нэрт хамтлагийг Status-quo гэж хэлдэг.
75. 1920-оод онд Нийслэл хүрээнд байгуулагдсан тусгаар тогнолын төлөө тэмцлийн улс төрийн бүлгэмүүд.А. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг-Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд-Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. В. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг-Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд-Элбэгдорж Ринчено болон Коминтерн.С. Зүүн Хүрээний бүлгэм-С. Данзан нар. Ногоонтны бүлэг- Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. Консулын бүлэг-Д. Бодоо нар. Пан Монголистууд- Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг.Д. Зүүн Хүрээний бүлгэм-Д. Бодоо нар. Ногоонтны бүлэг- Нэйс гэгээн, Буриад, ӨМ-ын ноёд. Консулын бүлэг-С. Данзан нар. Пан Монголистууд- Жалханз хутагт нарын нөлөө бүхий ноёдын бүлэг.
76. Баруунтан хэмээгдэгчдийн улс төрийн үзэл баримтлал.А. Монголд Зөвлөлт маягийн социалист нийгэм байгуулах.В. Үндэсний ардчилсан чиг баримжаатай шинэчлэлүүд хийх.С. Үндсэн хуульт хаант төр улсын “Хаанчил, харин удирдаж болохгүй” гэсэн зарчим.Д. Ямарч улс төрийн үзэл баримтлалгүй, “утсан хүүхэлдэйнүүд” байсан.
77. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойг тэмдэглэх шийдвэр хаанаас гарсан бэ?А. Ерөнхийлөгчийн зарлиг.     В. Засгийн газрын тогтоол.  С. Улсын их хурлын тогтоол.  Д. ШУА-ын чуулганы шийдвэр..
78. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг/Репрессия/ Монголд 1937-1939 онуудад гардан гүйцэтгэсэн байгууллага.А. Онцгой бүрэн эрхт комисс.   В. МАХН-ын төв хороо.    С. ЗХУ болон Коминтерн.   Д. Зүүнтэнгүүд.
79. Монгол улсын түүхэн дэх хамгийн анхны ерөнхий сайд.А. Жалайрын Гоо мухулай.                  В. Сайн ноён хан Намнансүрэн/1913-1919/   С. Чин ван Ханддорж/1915/                  Д. Жалханз хутагт Дамдинсүрэн./1924/
80. Хүний эрхийн түгээмэл тунхагийг Монгол улс хэдэн оны үндсэн хуулиараа бүрэн баталгажуулсан бэ?А. 1924 оны Анхдугаар үндсэн хууль.         В. 1940 оны хоёрдугаар Үндсэн хууль.С. 1960 оны гутгаар Үндсэн хууль.           Д. 1992 оны дөтгээр үндсэн хууль.  
                        Таньд амжилт хүсъе.  2005.12.28.

2006-11-17

Асуулт асууж сурцгаах уу?

Асуулт, Асуултын тэмдэг гэхлээр л таньд ямар нэг юм нэхсэн, шаардсан шинжтэй сонсогддог байх. Тэнэг асуулт гэж байхаас тэнэг хариулт гэж байдаггүй гэсэн үг ч байдаг. Учир нь хариулт авахын тулд та хүнээс юм асууж буй учраас тэр. Тиймээс таны асуулт логиктой байна уу? ямар түвшинд тавигдаж байхаас шалтгаалж хариулт мөн тийм байна. Мөн асуултаар асуултыг ч бүрэн дүүрэн хариулж болно. АСУУЛТЫН тухай санал солилцох гэж байна.
                Асуулт, Асуултын тэмдэг гэхлээр л таньд ямар нэг юм нэхсэн, шаардсан шинжтэй сонсогддог байх. Тэнэг асуулт гэж байхаас тэнэг хариулт гэж байдаггүй гэсэн үг ч байдаг. Учир нь хариулт авахын тулд та хүнээс юм асууж буй учраас тэр. Тиймээс таны асуулт логиктой байна уу? ямар түвшинд тавигдаж байхаас шалтгаалж хариулт мөн тийм байна. Мөн асуултаар асуултыг ч бүрэн дүүрэн хариулж болно. АСУУЛТЫН тухай санал солилцох гэж байна.   
          Мэдэээлэл олж авах, түүний гүнд, уг чанарт нь нэвтрэх, тэр ч бүү хэл өөрийн мэдлэгээ хариулагчдаа илтгэн харуулах, хүмүүсийн харилцааны ямар ч түвшинд хэрэглэж болох нэгэн хүчирхэг хэрэгсэл бол АСУУЛТ юм. Хүн 1-т ямар ч сонирхолгүй байгаа тохиолдолд, 2-т огт ойлгохгүй байгаа тохиолдолд АСУУЛТ-ыг тавьдаггүй гэж ярьдаг бол Монгол хүний гүндүүгүй үл тоомсорлодог, нэрэлхүү, бүрэг ичимхий “сайхан зангаас” болж 3 дахь тохиолдлоор Монголчууд асуулт асуудаггүй нь багшилж байх энэ хугацаанд надад ажиглагдсан билээ.        
    АСУУЛТ гэдэг бол ердийн нэг зүйл бус хүмүүс хоорондын харилцаа, тэдний сэтгэл хөдлөлийн бүх хандлагыг илэрхийлж байдаг. Тухайлбал, ангид зөвхөн багш л асуугаад байвал амьд хичээл явагдахгүй, багшаас гадна оюутнууд хичээлдээ дүгнэгдэх хэлбэр нь сурагчдын багшид тавих асуултууд байж болно. Ингэхийн тулд хүн бие биедээ зөв, оновчтой асуултыг тавьж сурах шаардлагатай. Мөн багш хүн сурах бичиг дээрээсээ энгийн хариулт шаардаж суралцагчдынхаа сэтгэн бодохыг нь хязгаарлах, эсвэл бодож сэтгэхийг нь албадан хүчлэх байдал нь суралцагчдын сэтгэлгээг боомилж байна гэсэн үг. Иймээс “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь”/УББСХ/ гэдэг манай сургалт таныг бүтээлч сэтгэлгээнд/critical thinking/ тулгуурласан зөв асуултыг гаргаж чаддаг болгон АСУУЛТ гэдэг зүйлийг ойлгоход таньд туслаж чадна.   
          Хүмүүсийн амнаас гарч байгаа бүх АСУУЛТ-уудыг хэв шинжээр нь хуваан үздэг. Гаргаж буй АСУУЛТЫН төрөл нь хүнд “Мэдлэг бол тогтсон зүйл биш, Үзэл бодол бол уян хатан юм” гэдэг ойлголт өгөхөөр байх ёстой. Иймд бүтээлч сэтгэлгээний АСУУЛТ бүр нь ярилцлагын хэв маягт тохирсон байх, мэдээллийг тайлбарлах, түүнд задлан шинжилгээ хийх, санал бодлоо нэгтгэн дүгнэх, түүнийг тайлбарлах, үнэлгээ өгөх, мэдээллийг дэлгэрүүлэх зэрэг олон шинэлэг зүйлүүдийг шаарддаг. Үүнийхээ үр дүнд олж авахыг хүссэн мэдээллээ олж авч, үзэл бодлоо солилцож харилцан ярилцагчаа сайн ойлгож чаддаг. Энэ бүх асуултуудын ерөнхий хэв шинжийг “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь” арга зүй судлаад Сандерсийн хянан тохиолдуулсан Блүүмын асуултын загвар гэдгийг гаргаж иржээ. Энэ загвараар асуултын олон хэв маяг нь сэтгэлгээний хамгийн доод хэлбэр болох санах буюу агуулганд тулгуурласан асуултуудаас эхлэн шат дараатай гүнзгийрдэг. Иймээс АСУУЛТ-ыг шалгах, үнэлгээ өгөх нь сэтгэн бодохын хамгийн дээд түвшин байдаг. Асуултын хэлбэр бүр нь сэтгэн бодох аль нэг аргыг үзүүлж, тэр нь өөр үзэл бодолд ч хүргэж болдог бөгөөд мөн тухайн мэдээллийг илүү боловсронгуй, илүү баялаг болгож чаддаг.
   Нэг-хариулт, асуулт: Энэ нь баримт мэдээлэл авахад л зориулагдсан байдаг. Ийм асуултанд хүн хариулахын тулд мэдээллийн үндсэн хэсгийг мэдэж байхад л хангалттай. Асуултын хариулт нь эх сурвалж дотор бэлэн байдаг болохоор зарим тохиолдолд хүнийг идэвхитэй суралцахад нөлөө үзүүлдэг боловч удаан хэрэглэгдвэл “ужиг болдог”. Өнөөдөр манай улсын суурь боловсрол энэ зарчим дээр хатуу тулгуурласан байна.
  Хөрвүүлэх асуулт: энэ нь хариулагчаас мэдээллийг өөр хэлбэрт оруулан хариулахыг шаардана. Ийм асуулт нь хүнээс ой ухаандаа үйл явдал, орчин нөхцлийг зураглах, төсөлж тодорхойлохыг шаарддаг. Ийм асуултууд ёгтлол, зүйрлэл хийх тохиолдолд их хэрэглэгдэх төдийгүй зарим тохиолдолд юмыг лавлан байцаах, тогтооход хөрвүүлсэн логик асуултуудаар тогтоож болно. Та ийм хэлбэрийн асуултуудыг “Шерлог Холмосын адал явдал” зохиолоос уншиж болно.
  Тайлбарлах асуулт: Энэ нь хариулагчаас санаа бодол, баримт, тодорхойлолт ба үнэ цэнийн хоорондын уялдаа холбоог илрүүлэхийг шаардсан асуулт. Ийм төрлийн асуулт нь эргэцүүлж сэтгэн бодохыг өдөөсөн шинж чанартай байдаг. “Ойлгоц бол жинхэнэ тайлбарлал” гэдэг учраас энэ төрлийн асуулт нь дээд түвшний сэтгэлгээний цөм юм гэж “УББСХ” аргад үздэг байна. Тухайлбал, Батыг сургуульдаа хэнээр ч шаардуулахыг явдагийн мөн чанарыг та юу гэж бодож байна вэ?
   Хэрэглээний асуулт: Хүнээс унших, суралцах явцдаа асуудлыг шийдвэрлэх, цаашид учир зүй ба шалтгааныг судлахыг шаарддаг асуултыг хэлдэг. Тухайлбал, Аливаа мэдээллийг олон хэсэгт хуваан асуух үйл явц. Хэрэглээний асуултанд Анализ буюу задлан шинжлэх шинжилгээний, Ой тогтоолтын буюу Мэдээллийг сэргээн санах, цуглуулах асуултууд ордог. Хүмүүсийн харилцаанд энэ төрлийн асуултууд хамгийн өргөн хэрэглэгддэг.
  Нэгтгэн дүгнэх асуулт: Хувь хүний сэтгэлгээг ашиглан бүтээлчээр асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг асуултыг нэгтгэн дүгнэх асуулт гэнэ. Хэрэглээний асуултын үед хүн ашигтай мэдээлэл дээр тулгуурлан асуудлыг шийддэг бол, нэгтгэн дүгнэх асуулт нь асуудлыг бүтээлчээр шийдэхийн тулд өөрсдийн мэдлэг туршлагаа бүрэн дайчлах боломжийг олгодог. Ийм асуулт тавьж хүний мэдээллийн түвшин, боловсруулалт мөн өндөр байна гэсэн үг.
  Үнэлж дүгнэх асуулт нь хүнээс өөрсдийн тогтоосон жишгийнхээ дагуу сайн муу, зөв бурууг тодорхойлох шийдвэр гаргахыг шаарддаг. Энэ асуулт нь тухайн хүнд юу хэрэгтэй байгааг ойлгож, түүнийг өөрийнхөө хувийн итгэл үнэмшилтэйгээ нэгтгэхийг тэднээс шаарддаг. Энэ нь хүнд шинэ үзэл бодлынхоо эзэн нь болж, цогц нэгдмэл ойлголтонд хүргэдэг сэтгэлгээний чухал асуулт. Энэ асуултын төгс төгөлдөр ойлголт нь мэдээллийн талаар санаа бодлоо солилцоход гарч ирдэг. Мэтгэлцээн, улс төрчдийн яриа ийм асуултуудаар их байдаг боловч тэд сэтгэлгээний өндөр түвшинд ярилцдаг биш гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Энэ талаар санал бодлоо хуваалцаарай.

2006-11-15

Эссе бичиж сурцгаах уу?

Хүн уншиж сурахаасаа ємнє хамгийн түрүүнд бодож сурдаг уу? Бичиж сурахаасаа ємнє хамгийн түрүүнд уншиж сурдаг уу? Уг нь хичээл сургалтын болон амьдралын практик дээр бодож, уншиж, бичих дарааллаар явагддаг энэ стандарт ойлголт харин ч урвуу зүйл болохыг “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хєгжүүлэх нь” тєсєл маань та бүгдэд ойлгуулах болно.
             Энэ тєсєл 1998 оноос тэр үеийн Монголын нээлттэй нийгмийн хүрээлэн буюу Соросын сангийн дэмжлэгээр Монголд хэрэгжиж эхэлсэн боловч үйл ажиллагааны маань эрч саарсан нь харамсалтай. Тиймээс “ажил хийвэл дуустал” хийхийг хүсэж Интернетээс, ялангуяа шинжлэх ухаан, мэдээллийн хамгийн эрүүл сайт www.tanhim.net ээс дэмжлэгэ хүсэж залуучууд бид яаж бүтээлчээр сэтгэж уншиж, бичиж сурах вэ? гэдгийг цувралаар товч илэрхийлэх гэсэн юм.
Хүн єдрєєс єдєрт геометр прогрессоор єсєн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ?
            Монголчууд бид маш их ерєнхий ярьдаг хүмүүс. Зарим тохиолдолд нэг хүн єєрийнхєє санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбүү хэл 30 минут ч ярьж хүмүүсийг хүлээлгүүлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мєн бид бүтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мєрүүдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргүйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрүүлгүүдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн түвшинд бус авъяасанд түшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сүүлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бүтээлүүдээс харж болно.
            Боловсролын стандартанд хүнийг уншуулж, бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй, ихэнхдээ “амьгүй зохион бичлэг” болж бид ч түүнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мєн байгалийн ухааны хичээл бүүхэл уран зохиолын хичээлээ ч амьгүйгээр уншдаг болжээ. Орчин үед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хєгжлєєс илүү дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ.
            Залуучууд маань унших гэдэг зүйлийг шинжлэх ухааны хєгжлєєр даван туулж болох ч гадаадын олон сургуулиудын шаардлагыг эссе хангалтгүй бичснээр хангаж чаддаггүй. Би л гэхэд олон илтгэл бичиж байж “Солонгосын бичлэгийн соёл”-ын талын талыг гадарласан гэж боддог.
            Тэгвэл бидний хамгийн сайн мэддэг атлаа мэддэггүй Эссег хэрхэн яаж амжилттай бичиж болох бэ? гэдэг асуултанд та дараах зүйлийг тэвчээртэй уншаад мэдэж авч болно.
Эссе нь шинжлэх ухааны судалгааны объект болох том судалгаа атлаа тухайн улсын хэл, сэтгэл зүй, нийгмийн онцлогоос шалтгаалан єєр єєр шаардлагаар авч үздэг. Гэхдээ АНУ тєвтэй “RWCT”-ын тєслийнхєн эссений ерєнхий шаардлага, нєхцєлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна.
Эссе нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зүйн үндэслэлтэй эссе гэж 2 хуваагдана.
Энгийн эссе: Ийм эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дүрүүд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерєнхий, бүрхэг сэдэвтэй бичүүлдэггүй байна. Жишээ нь, бид Хєвсгєл нуур сэдэвт эссе бичъе.
Хэн
Хэнд зориулж
Ямар хэлбэрээр
Ямар зорилго.
Экологич
Нуур судлаач
Загасчин
Оюутан
Хүүхэд
Загас
Нуур єєрєє
Уул
Ямар нэг амьтан
Экологич
Нуур судлаач
Загасчин
Оюутан
Хүүхэд
Загас
Нуур єєрєє
Уул
Ямар нэг амьтан
Эссе хэлбэрээр
єгүүлэл
Үлгэр
Хошин шогоор
Сурвалжлага хэлбэр
Нийтлэл
Танилцуулага
Онигоо ч байж болно
Мэдээлэл өгөх.
Таниулах.
Байгалийн тэнцлийн тухай
Нуурын нэгэн онцлогийн тухай
гэх мэт
            Хамгийн түрүүнд энэ эссег ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зүйл бичлүүлж болохыг олох хэрэгтэй. Тэр зүйл нь таний тєсєєллєєр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та Эссеныхээ зорилгыг тодорхойлох эзнээ олсон бол тэр эзэн нь хэнд хандах юм бол илүү сайн ойлгож таний ажил үр дүнд хүрэх вэ? гэдгийг олох хэрэгтэй. Мэдээж уул загасчинд хандснаас экологичид хандах нь дээр байхтай адил. Үүний дараа хоёр биенээ ойлгодог амьгүй, амьтай ямар ч зүйл ямар ч хэлбэрээр бие биенээ сайн ойлголцох байхаа.
Ийм хэлбэрээр та эссегээ эхлүүлбэл таний ажил цэгцтэй, тодорхой, олон зүйлрүү туйлшрахаас зайлсхийж эссенд тавигдах хамгийн анхны шаардлагыг хангах болно. Таньд амжилт хүсъе. Оролдоод үзээрэй.
Учир зүйн үндэслэлтэй ессег хэрхэн бичих вэ?
Учир зүйн талаар сайтар үндэслэсэн эссег аль нэг үзэл бодол буюу саналын үнэн зөв гэдэгт уншигчийг итгүүлж үнэмшүүлэхийн тулд бичдэг. Тэрхүү үзэл бодол нь улс тєрийн аливаа асуудлаар олон нийтийн санаа бодлыг єєрчлєх,эсвэл хүмүүсийг ердєє л тамхи татахаа болихыг уриалж байгаа уриа алин болохоос үл хамааран ийм бүх эссе итгүүлж үнэмшүүлэх нарийн тодорхойлсон үндэс учирлал,хүчтэй нотолгоо болон аливаа шүүмжийг няцаасан бүрдэлтэй байх ёстой. Ийм хүчтэй нотолгоо, шүүмж, эерэг-сєрєг няцаалтыг єєртєє багтаасан байдаг учраас шинжлэх ухааны ямар ч салбарт энэ хэлбэрийн эссег бичиж болно. Үндэслэгээ сайтай эссе бичихэд ерєнхийдєє ямарч эссе бичих баримтлалаас гадна үнэхээр итгэл үнэмшилтэй сайн эссе болгохын тулд хэдэн онцгой шаардлагыг хангасан байх учиртай. Луцилле Чарльтон үндэслэлтэй буюу үнэмшүүлэх эссе бичих 6 үндсэн алхмыг танд санал болгож байна.
Анхны алхам: Үндэс учирлалыг тодорхойлох
Маргаантай сэдэв бүхэн 2 талтай байдгийг тогтооход хялбархан юм. Харин тухайн асуудлаар бичиж байгаа хүний єєрийнх нь санаа бодлыг тогтооход заримдаа их бэрхшээлтэй байдаг билээ. Үүнийг тодруулахын тулд нэгд, єєрийнх нь зєвшєєрєхгүй ямар нэг юм байгаа гэдэгт зохиогч итгэлтэй байх ёстой. Жишээ нь: Кастро бол Кубын ерєнхийлєгч мөн гэж бичвэл энэ баримтыг хэн ч няцааж чадахгүй билээ. Харин би єєрийн  эссед Кастрогийн бодлого нь Кубын ард түмэнд их ач тустай гэж маргаад эхэлбэл таны єєрийн эсседээ гарган тавьж буй байр суурийг үл зєвшєєрєх, шүүмжлэх орон зайг заавал гарган єгч байна. Тэгэхээр үндэслэлтэй эссе нь нэгэнт хүлээн зєвшєєрсєн баримтыг давтан батлахаас илүү том байх ёстой ажээ. Үүгээрээ тэрээр сэтгүүлийн буюу хялбаршуулсан эссегээс ялгаатай байна. Түүнээс гадна зохиогч єєрийн үндэслэлийг тодорхой бєгєєд товч хэллэгээр гаргаж тэр нь бүх эссений турш хяналтын гол санаа байх учиртай. Эссенд гарах бүх санаа нь тэрхүү гол санаатай холбогдож байх ёстой юм. Хоёрт, үндэслэлтэй эссе нь ердєє л нэг асуудлыг хоёр талаас нь авч үзэхээс илүү єргєн том байна. Сєрєг үндэслэлийг дурьдаж байгаа нь уншигчид яг энэ талаар зохиогч юу бодож байгааг ойлгож,итгэл үнэмшилтэй болох боломж бас л олгож чаддаггүй юм. Жишээ нь: шүүхийн сурвалжлагч шүүх дээр гэрчийн хэлсэн бүх үгийг бичиж авч чадна. Энэ нь шүүх үйлдлийн явцад зєвхєн нотлох баримт болох бєгєєд тэдгээр снааг итгэл үнэмшилтэй хэлбэрт оруулж тайлбарлаж тавих нь єєр єєрийн саналыг ямарч эргэлзээгүй хамгаалдаг ємгєєлєгч ба яллагч хоёрын хэрэг мєн. Эндээс үзвэл, зохиогч эхлээд бичих зүйлээ яг нарийн тодорхойлж, түүнд холбогдох бүр нотолгоог олж авсны дараа тэдгээрээр дамжуулан тодорхой санал бодлыг илэрхийлэх замаар тайлбарлах ёстой юм. Үндэслэлтэй эссе нь үүсэн гарсан асуудлын аль нэг талыг дэмжих бєгєєд ямар байр суурийг зохиогч дэмжиж байгаа тухайд уншигчид эргэлзээ тєрүүлэхгүй байвал зохино. 
Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах.
                Үндэслэлийг батлах хүчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл үнэмшил тєрүүлэйхүйц эссе бичдэг сайн зохиогчид янз бүрийн эх сурвалжаас тєрєл бүрийн мэдээлэл цуглулж чадсан бйдаг. Тухайн салбарын хүндтэй хүмүүсийн санал, статистикийн єгєгдєхүүн, хувийн туршлага болон судалгаа шинжилгээний боловсруулсан материал зэрэг нь зохиогчийн байр суурийг дэмжиж єгєх нотолгоо болдог. Эдгээрийг оюутнууд ч үндэслэлтэй эссе бичихдээ ашиглаж болох билээ.
                Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бєгєєд авсан эх сурвалжийг заасан байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл: нэгд, Ашиглаж байгаа нотолгооны эх сурвалж бүхэн бат найдвартай байх ёстой. Ингэхийн тулд нотолгоо єєрийнхєє ажилд зааж єгсєн эх сурвалж болгон нэгэнт хэвлэгдээд олонд хүлээн зєвшєєрєгдсєн бүтээлээс авах ёстой. Найдваргүй эх сурвалжид нийтлэгдсэн юмуу, эсвэл таны ажлыг уншиж буй хүн уг нотолгоог бие даан шалгаж үзэх аргагүй байгаа бол нотолгоо тань сэжигтэй байх болно. Сайн зохиогч нь мэдээллийнхээ ашигласан бүх эх сурвалж ийг заахаар барахгүй сонин, сэтгүүл ба интернетээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх ёстой.
                Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг үнэлж сурах хэрэгтэй болно. Сонин, сэтгүүлийн єгүүлэл нь хэвлэгдэхээсээ ємнє олон дахин үнэлэгдэж, редакторлагдах зэргээр засварлагдсан бйна. Ийм мэдээллийн эх сурвалжийг шалгах аргагүй.
                Туршлагатай номын санчид эссе бичихдээ хэрэглэх мэдээллийн найдвартай эх сурвалжийг эрж олоход нь оюутанд сайтар тусалж чадна. Эргэлзээтэй мэдээлэл ашиглах нь уншигчдын итгэл алдахад хүргэдэг бол олон янзын найдвартай эх сурвалж нь зохиогчийг єргєж єгдєг байна. /єнєєдєр манай их дээд сургуулийн номын сан, нийтийн номын сан оюутанд үйлчлэх бус залхаах, зайлсхийх үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ нь мэргэжлийн ур чадвараас илүү материаллаг бааз, оюутнуудын номтой харьцах ёс зүйнээс үүдэлтэй болов уу?/
                Хоёрт, мэдээллийн эх сурвалж зүй зохистой байх ёстой. єєрєєр хэлбэл, тэр нь дэвшүүлж буй асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь, Хятадын элчин сайдын яам Хятадын эдийн засгийн талаар шинжээч болж чадах боловч ЗХУ задарсан асуудалд зохитой эх сурвалж болж үл чадах билээ. Аятайхан харагдуулахын тулд зохисгүй ишлэл авснаар бичигч маань єєрийн эссений чанарыг муутган ердєє л задалж орхих болно.
                Гуравт, судалгааны талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Хуучирсан баримт ашиглах нь ДОХ-ын талаарх судалгааг санхүүжүүлэхийг дээшлүүлэх тухай бичиж байгаа бол єєрийн эссендээ 1990 оны статистикийг ашиглахаас зайлсхийж болно. Яагаад гэвэл 1990 онд энэ євчнєєр халдварлах нь хамгийн бага байсан юм. Бас зохиогч тухайн бичиж буй асуудлыг сайтар мэдэж байх ёстой. Улс тєрчид байр суурийг өөрчилж болно, статистикийн шинэ єгєгдєхүүн хэтийн тєлєвийг єєрєєр харагдуулж болно. Шинэ судалгаа нь үндэслэлийг батлах єєр баталгаа ч болж болох юм. Интернетэд хандах нь шинэ стастик өгөгдхүүн олж авах сайн арга тєдийгүй хүмүүс єєрийг чинь санаачлагатай хүн гэж үнэлэх нэг шижим болж мэднэ.
                Тэгээд ч үндэслэгээтэй эссе бичиж буй хүн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сүүлийн хэдэн жил хэрхэн хєгжиж ирснийг харуулж болох бєгєєд дараа нь стастик материалдаа дүгнэлт хийх гэх мэтээр үргэлжилж болно.
                Эцэст нь хэлэхэд ианы ажилдаа ашигласан мэдээллийн бүх эх сурвалж нь нийтээр хүлээн зєвшєєрсєн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ нь хэдэн янз байдаг:
1.        Ишлэл гэдэг бол анхдагч зохиогчийн үгний хэсэг мєн. Тэр нь хаанаас авч хэрэглэсэн эх сурвалжийг нь заасан иэмдэглэлтэй байх ёстой. Ишлэл хэрхэн татах тухай зааварчилгаатай ном уншиж ашиглах нь зүйтэй юм.
2.        Санааг нь єєрчлєн хэлэх гэдэг нь тодорхой зохиогчийн санааг єєрийн үгээр илэрхийлэн дамжуулахыг хэлнэ. Ийм тохиолдолд үзэл санааг нь хадгалан үлдээгээд түүнийг єєрийн үгээр илэрхийлж нотолгоондоо ашиглана гэсэн үг. єєр зохиогчийн үзэл санааг єєрчлєн илэрхийлсэн бүх тохиолдолд бас ишлэл байх ёстой.
3.        Санааг нь болон үг хэллэгийг нь авч ашиглаж байгаа сэдвийнхээ анхны утга агууллагаас гадуур єєрєєр шууд ишлэл болгох ба санааг єєрчлєн илэрхийлж болохгүй. Тэгвэл та эх сурвалжаа буруу ашигласан хэрэг болно. Жишээ нь би Краутхаммерын єгүүлэлээс “даяарчлагдсан нийгэм, олон улсын эрх зүй, хамтын аюулгүй байдал, энхийг сахиулах чармайлт, НҮБ ба жинхэнэ олон талт харилцаанд тулгуурласан шинэ ертєнцийн дэг журам доголдож эхэллээ” гэсэн єгүүлбэрийг иш татаж болох байв. Гэвч анхааралтай судлаад үзтэл энэ бол Жорж Бушийн санааг єєрчлєн илэрхийлсэн хэрэг байсан бєгєєд Краутхаммер үнэндээ огт єєр саналтай байсан юм.
4.        Хэрэв тухайн санааг чинь нийтээр хүлээн зєвшєєрсєн баримт, мэдээлэл биш бол түүнийг єєрєє гаргаж байгаа гэдгээ ямагт цохож зааж байвал зохино. Жишээ нь, Энэтхэг орон тусгаар тогнолоо 1947 онд олж авсан гэх мэдээлэлд эх сурвалж зааж хэрэггүй. Тэгвэл єєрийн нотолгоог дэмжүүлэхээр авсан судалгааны ба хүн амын тооллогын материал, статистикийн єгєгдєхүүн зэргийг ашиглах бүртээ эх сурвалжийг заавал заах ёстой.
Нотлох баримт цуглуулж байх үедээ л мэдээллийн бүх сурвалжийн тухай тодорхой тэмдэглэл хєтлєх хэрэгтэй. Түүн дээрээ үндэслэн бичсэн зүйлдээ бүх мэдээллийн эх сурвалжийг заасан эсэхээ хянаж үз. Хүний бичсэн зүйлийг хуулбарлахаас ямагт зайлсхийгтүн. Хуулбарлах болон түүнд хүлээлгэдэг хариуцлагын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.
Гурав дахь алхам: Сєрєг саналыг няцаах.
                Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл үэмшилтэй болгохын тулд зөвхөн өөрийн зөв гөдгийг нотлоод зогсохгүй бас өөрийнх нь байр суурийг шүүмжлэгчдийг няцааж өгдөг байна. Үндэслэгээгээ боловсруулж байх үедээ зохиогч эсрэг саналыг мөн л авч үзэж сайтар судлан, өөрийн ажилдаа шүүмжлэх ёстой. Өөр зохиогчийн байр суурийн талаар эргэлзснээр та өөрийн үндэслэлийг үнэн зөв болгох баталгаагаа бэхжүүлж байгаа хэрэг. Үүнийг хэд хэдэн аргаар хийж болно. Нэгд, шүүмжлэгчээс иш татаж аваад дараа нь түүний санааг мэдээллийн өөр эх сурвалж болон статистикийн өөр баримтыг ашиглах замаар няцааж болно. Хоёрт, шүүмжлэгчийн нотолгоог өөрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно. Гурав дахь арга нь нийтийн мэдэх баримт материалыг шүүмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран буруутгаж болно.
                Үндэслэлтэй эссе бичигч нар єгүүллийнхээ тєгсгєлд шүүмжлэгчийн нотолгоо баримтыг дайрч буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зүйл нотолгооны бүр эхэн үед хийгдэх ёстой. Таны єєрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ тєрүүлэхгүйн тулд хамгийн хүчтэй баталгаа, сайн баримтыг тєгсгєлд нь оруулж єгвєл зүйтэй.
Дєрєв дэх алхам: Эссегээ тєлєвлєх.
                Үндэслэлтэй эссе бичихийн тулд гол санааг багтаасан тєлєвлєгєє зохиохоос эхлэх нь зєв юм. Ер нь бүх эссе сонирхолтой баримт дурьдах, єдєєн сєргєсєн мэдэгдэл хйих, эсвэл бүр сєрєг үндэслэл гаргаж харуулах зэргээр хүний анхаарал татаж эхлэх ёстой. Жишээлбэл, Чарльз Краутхаммер энх тайвныг сахиулах үүргийн тухай єєрийн эссендээ өдөө сөргөсөн нэр ашигласан бол
                Үндэслэлтэй эссэг хоёр аргаар бичиж болно. Үүнд:
-Эхний арга:
Оршил
Гол сэдэв /санаа/
Ерєнхий мэдээлэл /Хэрэв хэрэгтэй бол/
Таны бүх үндэслэгээ, зайлшгүй баталгааныхаа хамт
Сєрєг байр суурийг няцаах
Хамгийн хүчтэй талыг дурьдаж єгєх
Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх
-Хоёр дахь арга:
Оршил
Гол сэдэв/санаа/
Ерєнхий мэдээлэл/Хэрэв хэрэгтэй бол/
Сєрєг шүүмжлэгчийн анхны үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах
Сєрєг шүүмжлэлийн хоёр дахь үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах
Сєрєг шүүмжлэлийнхээ үндэслэлийг дэс дараалан үргэлжлэн няцаах
Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх.
                Хоёр дахь арга нь нилээд урт эссе бичихэд илүү үр ашигтай. Харин нэгдэх арга нь богино хэмжээний эссе бичихэд тустай бєгєєд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь үндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа тєєрч будилах нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын үндэслэгээнд буулт хийх бол нэлээд эхэн үед хэрэглэж, харин єєрийн хамгийн хүчтэй баталгаа тєгсгєл хэсэгт гаргах ёстой.
Тав дахь алхам: Хэв маягийг сонгох.
                Таны бичих эссенйи хэв маяг ба єнгє аяс ямар байх нь уг єгүүллийг зориулсан уншигчдаас шалтгаална. Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг єгүүллийн сэдвийн талаар нэлээд сайн тєсєєлєлтэй сэхээтэн хүмүүст зориулж бичдэг болохоор оюутнууд тухай хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас эссений єнгє аяс тэднийг үл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгүй. Уншигчид болон шүүмжлэгчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Жишээ нь:
Буруу:  ... сэхээтэн хүн бүхэн мэддэг.
Сайн:  ... гэдэгтэй олон хүн санал нийлдэг.
Буруу:  ... гэж зєвхєн юм мэдэхгүй хүүхэд л хэлэх биз.
Сайн:  ... гэдэг саналыг би зєвшєєрєхгүй.
                Эссе нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хүнд юм уу, эсвэл хэт энгийн хэллэг хэрэглэх нь таны байр суурийг батлахад тус болохгүй юм. Эссенд хэрэглэж байгаа хэл нь тод томруун, шууд чиглэгдсэн, ойлгомжтой бєгєєд хүмүүсийн арьс єнгєний болон хүйсийн ялгаа зэрэг хувийн чанарын талаар ямар нэг атгаг санаагүй байвал зохино.
Жишээ нь:
Буруу:  ... Энэ асуудлыг хүлээн зєвшєєрєх талаар маргаан, шуугианыг комисс хойшлуулсан.
Сайн:  ... Комисс хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Буруу:  ... Энэ эрчүүд ч юм мэдэхгүй гэдгээ харууллаа.
Сайн:  ... Улс тєрчид алдаж шинжилжээ.
                Судалгаа шинжилгээний эссений ихэнхийг “БИ” гэдэг тєлєєний үгийг хамгийн бага ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хүмүүс чинь юу хүлээж байгааг сайн мэдвэл зохино. Тодорхой хэсэг хүмүүст зориулан бичиж байгааа бол албархаг єнгє аясыг бага хэрэглэн єєрийн санааг гаргаж болох юм.
Зургадугаар алхам: Шалгах, дахин шалгах
                Эссенийхээ нооргийг бичсний дараа шалгах зүйлүүдийг дараах жагсаалтын дагуу хянан үзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй.
                                Үндэслэлтэй эссег шалгах хүснэгт.
1.        єєрийн үндэслэгээг тодорхойлж чадсан эсэх?
2.        Энэ сэдвийн талаар нарийн тодорхой саналтай болж чадсан эсэх?
3.        Гол санаа нь тодорхой болж чадсан эсэх? Түнийг яаж дэмжиж өгөх ёстой вэ?
4.        Эссег нэг бүхэл зүйл болгож чадсан эсэх? Бүх хэсгүүд гол санаатайгаа холбогдсон эсэх?
5.        Үндэслэлд тєєрєлдсєн зүйл байгаа эсэх?
6.        Үг хэллэгийн сонголт зєв, єнгє аяс нь зохитой байгаа эсэх?
7.        єгүүлбэрийн бүтэц болон үгийн холболт єєрчлєлттэй эсэх?
8.        Эссег маш хатуу дүгнэлтээр тєгсгєж чадсан эсэх.
9.        Миний эссений эхний хэсэг уншигчдын анхаарлыг татаж чадаж байгаа эсэх?
10.     Зєв бичлэгийн дүрэм, үг хэллэгийг зєв хэрэглэсэн эсэх?
11.     Мэдээллийнхээ эх сурвалжаас журам горимын дагуу ишлэл авч чадсан эсэх?
            12.     єгүүлбэрүүдэд тодотгох тэмдэглэгээг зєв хийсэн эсэх?