2011-04-11

ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ILWOO САНГИЙН

ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Найрамдах Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2011/2012 оны хичээлийн жилд Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 бакалавр оюутан, 3 магистрант, Бизнес, эдийн засгийн чиглэлээр 1 бакалавр оюутан, 1 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээртэй өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн хүнийг энэ сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Сонгон шалгаруулалтанд англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй Монгол Улсын иргэд оролцох боломжтой бөгөөд

· бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2011 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны,

· магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2011 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, сургуулийн захирлын албан бичгээр шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:
Бакалавр оюутан: Магистрант:
1. Анкет/Application form*
2. Товч танилцуулга/Self introduction essay*
3. Тангарагийн бичиг/Pledge*
4. Бүрдүүлэх материалын жагсаалт/Checklist*
5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
6. Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт 6. Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт
7. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
8. Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2008 оны 4 дүгээр сарын 15-наас хойш олгогдсон/
9. Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг
10. Хураамж 5000 төгрөг 10. Хураамж 10000 төгрөг

11. Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.




Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Ярилцлагыг 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Хэлний бэлтгэл сургалт:

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2011 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2012 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна. 

Суралцагчдын үүрэг:
Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд *-оор тэмдэглэсэн маягт, загваруудыг БСШУЯ-ны вэбийн (www.mecs.gov.mn/article-521.mw) гадаадад суралцах булангаас татаж авна уу.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 
Бүгд Найрамдах Солонгос Улсын ILWOO сан

2011-04-02

Солонгост тэтгэлэгээр суралцуулна

БНСУ-ын Солонгос судлалын академи магистрант, докторантын сургуульдаа 2011 оны хоёрдугаар улирлын элсэлтээ авж эхэллээ.

Хойч үеийг удирдан залах чадварлаг оюутан залуус та бүхнийг урьж байна!
Солонгос судлалын академи нь солонгос судлалтай холбоотой хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны салбарыг голчлон судалдаг ба солонгосын соёл ёс заншилыг шимтэн суралцаж солонгос судлалын ирээдүйг тодорхойлох цаашлаад солонгос судлалыг хөгжүүлж, солонгос судлалыг дэлхийд таниулахад хувь нэмэр оруулах шилдэг солонгос судлаачдийг бэлтгэх зорилготой.
Солонгос судлалын академийн магистрант, докторантын сургууль нь 1980 оны 3 сард байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн чадварлаг цөөн тооны оюутанг элсүүлэн авж мэргэжлийн өндөр туршлагатай багш нарын удирдлаган доор чанартай боловсролыг баримтлан ирсэн ба үүний үр дүнд тус сургуулийг төгсөгчид нь мэдлэг чадвараараа шилдэгээр хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн улс орнуудын солонгос судлалын боловсролын байгууллага ба судалгааны байгууллагуудад голлох үүргийг гүйцэтгэж байна.

1. Сургалтын явц ба мэргэжил

Сургалт
Факультет
Мэргэжил
Магистрийн сургалт
Хүмүүнлэг
Солонгосын түүх судлал, Эртний бичиг судлал, Философи судлал, Солонгос хэл судлал(эх хэл судлал), Солонгос хэл, уран зохиол судлал
Соёл урлаг
Антропологи- угсаатан судлал (Антропологи судлал), Антропологи, угсаатан судлал (Угсаатан судлал, Шашин судлал, Хөгжим судлал, Урлагийн түүх судлал, Соёл иргэншил мэдээлэл судлал
Нийгмийн шинжлэх ухаан
Улс төр судлал, Эдийн засаг судлал, Нийгэм судлал, Ёс зүй судлал, Боловсрол судлал
Олон улсын солонгос судлал
Солонгосын соёл судлал
Нийт
4 факультет
15 мэргэжил
Докторын сургалт
Хүмүүнлэг
Солонгосын түүх судлал, Эртний бичиг судлал, Философи судлал, Солонгос хэл судлал (эх хэл судлал), Солонгос хэл уран зохиол судлал
Соёл урлаг
Антропологи-угсаатан судлал (Антропологи судлал), Антропологи угсаатан судлал (Угсаатан судлал, Шашин судлал, Хөгжим судлал, Урлагийн түүх судлал, Соёл иргэншил мэдээлэл судлал
Нийгмийн шинжлэх ухаан
Улс төр судлал, Эдийн засаг судлал, Нийгэм судлал, Ёс зүй судлал, Боловсрол судлал
нийт
3 факультет
14 мэргэжил
2. Элсэлтийн шат дамжлага ба хөтөлбөр

Ангилал
1 дүгээр улирал (хавар)
2 дугаар улирал
(намар)
Бусад
Элсэлтийн материал хүлээн авах сүүлчийн хугацаа
10 сарын 31
4 сарын 30
Элсэгчийн өргөдлийг байнга хүлээн авах
Элсэлтийн шалгаруулалт
11 сарын 30
5 сарын 31

Сургуульд тэнцсэнийг мэдэгдэх хугацаа
12 сарын 15
6 сарын 15
Сургуулийн вэб сайтад тавих мөн тусад нь мэдэгдэх
Танилцах уулзалт (Orientation), бүртгэл
2 сарын 13
8 сарын 13
Дэлгэрэнгүй хөтөлбөр болон мэдээлэлийг сургуульд тэнцсэнийг мэдэгдэх бичгэнд хавсаргана.
Солонос хэлний түвшин тогтоох шалгалт
2 сарын 15
8 сарын 15

Хичээл эхлэх
3 сарын 1
9 сарын 1

3. Элсэлтийн материал бүртгүүлэх
1) Online бүртгэл: http://www.aks.ac.kr/admission хаягаар бүртгүүлэх
 2) Шуудангаар бүртгүүлэх: Элсэлтийн материал хүлээн авах сүүлчийн өдөрт багтаж
элсэлтийн албанд материал ирсэн байх
4. Students Benefits
Багш оюутны 1:4 –ийн харьцаатай чанартай сургалт
  Боловсролын тогтолцооны судалгаанд тохирсон шинэчлэн нэгдсэн лекц
  Багш оюутны 1:1 ганцаарчилсан сургалт
  Солонгос судлалтай холбогдох судалгааны чадварыг дээшлүүлэх дагалдах нэмэлт лекц
 
Солонгос судлалтай холбоотой практик сургалт лекц
  Солонгос судлалыг дэлхий нийтэд таниулах зорилготой олон улсын солонгос судлалын факультет,  Солонгос судлалын англи хэл дээрх лекц
  Гадаад оюутанд зориулсан солонгосын соёл ёс заншлыг танилцуулах дугуйлан (хичээлийн явцад), солонгос хэлнийг сайжруулах түргэвчилсэн хичээл (амралтаар)
 
Гадаадын бусад их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөртөй
 
Өглөө, орой өдөржингөө хичээллэх боломжтой лекц
 
Хямд сургалтын зардал, олон төрлийн тэтгэлэгийн систем
Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боломж: бүх төлбөр (хичээлийн төлбөр ба судалгааны бүртгэлийн хураамж)
  
Бүх гадаад оюутан сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба суралцах явцдаа анхааруулга, шийтгэл авсан тохиолдолд цуцлагдана.
Улсын тэтгэлэг авах боломж: Суралцах хугацаанд сар бүр 750,000 воны амьжиргааны зардал авах ба суралцах хугацаанд 1 удаа нутагтаа ирж очих онгоцны билетийн зардал авах
Гадаад оюутан бүр оюутны байранд орох боломжтой
5. Холбоо барих
 Хаяг : Кёнгиду Соннамши Пүндангү Хаукугэгул 110
      Солонгос судлалын академи Солонгос судлалын магистр, докторын сургуулийн сургалтын алба (шуудангийн хайрцаг 463-791)
주소 : 경기도 성남시 분당구 하오고개길 110
          
한국학중앙연구원 한국학대학원 교학실 (우편번호 463-791)
Утас : +82-31-709-8111(дотуур утас 213~214), +82-31-708-5310
Факс : +82-31-709-9946
Е майл : gradaks@aks.aс.kr
Вэб сайт :  www.aks.ac.kr
  Дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб сайтаас авна уу. : www.aks.ac.kr