Showing posts with label Хобби. Show all posts
Showing posts with label Хобби. Show all posts

2010-06-20

Хагийн хар нуур явах

Зуны аялал ДАШТ-аас болоод хойшлогдоод байна. Аялалд явах цаг энэ жил байхгүй байгаа ч та нарыг аялалд өдөж Е-майл бичснээ Эссе болгосноо веб дээрээ тавьж байна.
Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явган аялалын хамгийн сайхан зам. Тийш явахдаа Мөнгөнморьт Хойд Хайрхан машинаар хаяулаад 2 өдөр алхах зам Явган аялалын спортын 1-р зэрэг авдаг, бартаа ихтэй байхын хирээр үзэсгэлэнт байгалийг харж болдог сайхан зам. Асралт хайрхан руу 6 сардаа багтаад явбал ялаа шумуул багатай, цаг агаар сайхан байдаг. 7 сард бол тийшээ явахын аргагүй ялаа шумуулын хоол болно. Биеэ засахын тулд 2, 3уулаа явахгүй бол амжихгүй ажил байдын байна лээ. Гэхдээ онгон зэрлэг байгалийг тэнд л жинхэнэ утгаар нь хардаг юм даа.

Намар 9 сарын дунд үе, нэг сайхан налгар өдөр Асралт хайрхан явбал ямар сайхан байдаг гээч. Намрын шар нар над дээр чамдээр тусаад, найган ганхах улиралд нь бид бас найгаад л, Хар мод шар шилмүүсээ хаячихсан, ойн нилэнхүйдээ шар өнгөөр хөвдөө хуччихсан, алхахад намуунхан, зөөлөн урьхан салхи хацар илээд л, дээшээ хараад тэрийгээд хэвтэхэд тэнгэр гүн хөх өнгөтэй, ганц 2 сэмжин үүл л гэнэтхэн дэгдэх цасан шамрага сануулах мэт, амарч суухдаа замын айлаас литрийг нь 1500₮-өөр худалдаж авсан хүйтэн айраг залгилаад, энэ тэрийг дурандаж суухад...  Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан шүү. Та нар нэг төсөөлөөд нүдээ аньдаа ....

За за одоо нээ нээ...  Анх удаа алхаж байгаа хүмүүст бол Асралт хайрхан их хэцүү даваа. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад Хагийн хар нуур явахад болно. Тийшээ явахад мориор\түрээсийн морь үнэтэй\, явган гэсэн 2 янз байна. Явган аялах бол Тэрэлжээс цааш нэвтрээд машинаар Дундбаян гэдэг гол хүртэл машинаар хүргүүлнэ. Тэрэлжээс цааш 3 баян гэдэг нэртэй 3 гол байдаг. Сайн машинтай бол Хавиргын даваа хүртэл машинаар хаяулж болно. Энэ нь та нарт сайн, харин машинд муу талтай. Дундбаян голоос алхвал шууд алхаад хурдан бол 4 цаг орчим яваад Хавиргын даваа гэдэг хөндлөн хөх уулсын бэлд очино доо. Тэндээ хоноглосон нь дээр байдаг. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Араатан байхгүй, нутгийн Индианууд даваан дээр дурандаад сууж байдаг юм. Миний мэдэх хэд хэдэн баг замын хоол хүнс, хэрэглэлээ анхны шөнийн "замын мялаалган"-ы дараа нутгийн индиануудад алдаад буцахаас өөр аргагүй байдалд хүрч байсан юм даг. Тэдний арга нарийсаад уургаар хүртэл авах юмаа майхнаас өлгөөд авчихдаг болсон гэсэн. За тэгээд юмаа алдаагүй, сайхан амарсан бол өглөө эртлэн цайгаа уугаад хөдлөх болно доо.

Зогсоорой. Өчигдөр нэг юм мартсан юм байна. Дундбаян гол хүргүүлээд алхаж байхдаа цаг зав байвал 8км хазайгаад Гүнжийн сүм орж болно. Их сайхан түүхтэй сүм. Манжийн хаан ЭнхАмгалангийн гүнж, Чахундоржийн хүү Дондовдоржийн эхнэр болон Монголд ирээд Монгол их хайртай болжээ. Манжийн хааны хэд хэдэн туршуулыг илчилсэн учраас аав нь түүнийг хүн явуулж хороолгуулсан гэдэг. Монголчууд түүнд зориулж сүм бариад тахих болсон. 10 жилийн өмнө очсон чинь засварлаад, бас нэг сүм барих гэж байсан. Машин явдаг болохоор машинаар ч очсон болно. Дээр үед тэнд явж байгаад шүдээ хүртэл камераар өвч зэвсэглэсэн нэг гадаадтай таарсан чинь зөвхөн цэцэг, ургамлын зураг авдаг гэж байсан. Тэр үед миний мэдэхгүй хэд хэдэн хэрэгсэл барьчихсан байсан нь ЖиПейЭс байсан байхаа. Олон цэцэг, ургамлын зураг авдаг хүн маань Монголын байгалийг их өвөрмөцөөр тайлбарлаж байлаа. "Танай байгаль бол яг онгон охин шиг үзэсгэлэнтэй. Цэцэг нь 20-оодхон хоног болоод хагдарч өнгө алддаг ч байгаль бүтээж чадах, хаана ч байхгүй тансаг сайхан бүхнийг цогцлоодог. Тийм болохоороо л богино настай, их харам байдаг байх" гээд л байсан. Өөрийнх нь оронд нь сарнай, лиш гээд сайхан цэцэг зөндөө байдаг ч Монголынх шиг сайхан байдаггүй гээд олон юм ярьсныг нь ойлгоод байгаа хэрнээ яг үгээр сайн буулгаж чадахгүй л байна. Хамгийн гол нь Онгон охин – Монголын байгаль 2 адилхан богино настай, сайхан байгаль гэж ойлгож авсан бөгөөд яаж уран гоёоор хэлэхээ одоо ч мэдэхгүй л байна. Мөн маш сайхан тунгалаг Зуугийн рашаан Хавиргын даваа явах замд бий.
За тэгээд Хавиргын даваагаар давна даа. Даваа биш уул л даа. Огцом өгсүүр замтай, жим нь халтиргаатай. Хавиргын даваагаар ороож уулын оройгоор хярлаж алхана. Тэр Алтан-Өлгий уулын хэсэг. Их том уул бөгөөд хайрга, хадан чулуутай гайгүй бэрх зам байгаа. Гэхдээ байгалийн сайхныг өндөр уулнаас харж явахад таатай. Юмыг яаж мэдэх вэ? Даралтаа үзүүлж байх хэрэгтэй шүү. Уул уруудаад Баянгийн хөндийгөөр ороод уулын\нэр нь орж ирдэггүй\ баруун сугаар ороод алдарт Хонгорын голд очно. Их намуун урсгалтай атлаа ачаатай хүн туулахаар хөл алдмаар ширүүн. Хонгорын голд Хавирганы давааны оргилоос алхаж ирэхэд хурдандаа 5 цаг болдог гэдэг. Эндээ үдлээд цай хоолоо хийж идэх хэрэгтэй. Ус нь хачин сайхан тунгалаг. Урсгал дагасан хэд хэдэн булаг бий. Хонгорын голд очоод шууд усанд хөлөө дүрж болохгүй. 1996 онд нэг туршлагатай тамирчин харвалт өгөөд Хонгорын голоос 3 өдөр дамнуургатай авчирч байсан эмгэнэлтэй түүх байдаг. Тиймээс байнга даралтаа үзүүлж, ачаагаа тааруулж байх хэрэгтэй. Хонгорын голд үдлээд цааш хөдлөхөд торлогтой зам угтана. Их хэцүү зам даа. 1998 онд явж байхад 2 жилийн өмнө шатсан нь хэвээрээ хувцас нилдээ хөө болж байсан. Хурдан буудаж алхаад тамирчид л оройдоо очдог болохоор Хагийн нууранд хүрэхгүй арай наана нь үдлээд хонох хэрэгтэй. Өдөрт дунджаар 40-45 км явах хэрэгтэй.

Ингээд өдөр нь ажуу алхаад Хагийн нуурандаа ирнэ дээ. Гэхдээ замд Молиго нууранд хулхидуулаад Хагийн нуур гээд бодох вий? Хагийн хар нууо гэж 6 уулсыг ороосон их сайхан хөх нуур байгаа. 4 газараа элсэнтэй тохойрсон элсэн эрэгтэй. Тохой гэдэгт нь аялагчид буудалладаг. Би 2 удаа 10-аад жилийн өмнө очиж байхад Загас барих ямар ч сонирхолгүй болгодог байсан. Уурга шийдээд 3 тоолоогүй байхад Алгана загас зуучихна. Эргээсээ 80 метрт 180см гүехэн. Хүсснээрээ сэлж болно. Сэлж байхад алгана засаг хөл мөргөөд л. Ус нь 11 цаг гэхэд сайхан бүлээсчихнэ дээ. Ваннад ордог хүмүүс бол "Юун цагаан сар, юун наадам" гэнэ дээ. 2000 онд явахдаа би 68 алгана загас барьж байж арай гэж нэг Линок барьж байлаа. Та нар ирэхдээ буцах өдрийнхөө хоолыг булж Хагийн нууранд тос, хуурай өндөг, давс, улаан вино зэрэгтэй л ирэх хэрэгтэй. Тэгээд 2 хонолоо гэж бодоход загас шарж, Загасны толгой улаан дарстай чанаж\Ухо гэдэг байхаа\ янз бүрийн төрлийн зөвхөн загас орсон хоол идээд явбал сайн. Гэхдээ одоо мах үнэт орсон шиг Хагийн нуурын загас цөөрсөн гэсэн. Ноднин жилийн 7сард гэхэд Хагийн нууранд 100 гаруй хүн, тэдний тал нь Оросууд байна гэсэн. Оросууд энд Соци үеээс л ирдэг байсан. 1987 оны зун дэсэлгээ хийж загас шүүрддэг байгаад онгоцоо унагасан бөгөөд сэг нь тэндээ нилээд удсан гэдэг. Мөн Дорж генералын бариулсан модон байшин тэнд бас бий. Орой майхны үүдэнд галын дэргэд суухдаа энэ байшингийн тухай аймшгийн "онигоо"-г ярьж өгнө дөө. Жилийн өмнө зохиосон онигоо хачирлагдаад эзэндээ яригдаж байхад гайхах юм байхгүй. Өглөө босоод хар нүдний нуух таталгүй майхнаасаа гараад усруу үсрээд орох айдаа мөн ч сайхан шүү.

За одоо хамгийн супер сонин сайхан бол: Анх газарчилж явсан Баатар ах биднийг , цагийн оройн хоолны дараа дагуулж баруун хойд уул өгсөж байгаад цав цагаан хуш мод үзүүлэв. Ямар сонин байсан гээч. Би энэ тухай 2 жилийн турш хачирлаж ярьж ярьж 2000 онд цагаан гацуураа 10 хүний хамт өдөржингөө хайгаад олоогүй юмдаг. Баатар ахаас ирээд асуусан чинь “тэр чинь харагдана гэсэн хүндээ л харагддаг юм. Би ч хүртэл хааяа олдоггүй, заримдаа олчихдог” гэж байсан. Сонин шүү...  Бас нэг зүйл гэвэл өглөө 4 цаг гээд үүр цайна. Баатар ах сэрээгээд нуурлуу заахад сийрийсэн том бие, зэгзгэр уртаа хөлтэй Хандгайг 100м-ээс харсан юм. 30-аад минут усанд шумбаж хөвд, хаг идэж байгаа хандгайны эвэрийг нь одоо ч тод санаж байна. Мань хүн их бэлэгшээж би 2 дахиа харлаа. Жил бүр Хандгай харах гэж ирдэг юм гээд нулимас унагааж билээ. Амаар ан хийдэг анчин шиг би Хагийн нуурын тухай ярихдаа хүн бүрд хандгайг онцолдог юм.
Хагийн нуурийн баруун дээд хэсэгт Сарьдагийн уулс байна. Түүний баруун уулын орйд алдарт Сарьдагийн хийд байдаг. Занабазар энд нямба хийхээр тусгайлан бариулжээ. Энэ аглаг хийдэд арц их байдгийн учир нь Өндөр гэгээн авхуулсан үсээ арц болог гээд цацснаас болсон гэдэг домогтой. Түүхийн хүрээлэнгийн археологич У. Эрдэнэбат энэ хийдийг очиж судалж байсныг эс тооцвол судлаачид, лам нар очоогүй байхаа. Сүмийн гол цогчин дуганг мод ороогоод ургасан нь Анкорбат шиг харагддаг. Цац, арц ихтэй энэ аглаг хийд Ертөнцийн төгсгөлийн сүүлийн орон зай мэт анир чимээгүй дунд хүний бүтээлийн ул мөр нь байгалийн бүтээлтэй холилдон оршиж байгаа нь сүртэй харагдана. Тэр сүмийн зургийг авбал ямар гоё уран сайхны зураг гарах болоо. Хотоор зохиомж хайгаад аппарат үүрсэн залуучуудад Та нар сарьдагийн хэдэд очвол боон олз гэж хэлдийн... за нэг иймэрхүү л байна. баахан юм бичсэн байна ш дээ. Хэрэв байгууллага, хамт олноороо явбал илүү сайхан, бас сонирхолтой байдаг. Бас өөрсдийн болон өрөөлийн хогийг цэвэрлээд явчихбал сайн байдаг юм. Өө тийм уснаас болгоомжтой байгаарай. Энэ уул, ус их догшин 2 жилд нэг хүний амь аваад байдаг гээд нутгийнхан арьдаг юм. Хагийн нуураас Хавиргын даваа, Дундбаян хүртэл айл амьтангүй болохоор их болгоомжтой, бие биентэй дэмтэй явах хэрэгтэй. 7-8 хоногийг онгон байгальд та нар аялана.


За, Хагийн хар нуурын тухай Дарам андын тайлбарыг зургаар баяжуулаадхая.
1. Тэр хамгийн эхлээд давдаг Хавирган даваан дээрээс авсан зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546422 45/ Бид явахдаа бол Хавирган даваа руу нэлээн ойртож хаяуулж байсан, тэгвэл Хавирган даваанд хонох нэг хоног хэмнэгдэнэ, бороо гайгүй жил бол бэл рүү нь овоо дөхчихнөө, машин замтай, даанч наанаа нэг хэсэг шавартай юм.
2. Хонгорын голын зургууд бий, даанч Flickr рүү оруулаагүй байна. Харин оронд нь Хагийн нуураасаа эх аваад урсаж байдаг Хагийн голын зургийг үзүүлье - http://www.flickr. com/photos/ amarbat/40550217 74, бас нэг зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40542826 09/
3. Замд нь таардаг олон молиго нууруудын нэг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546788 49/, бас нэг нь - http://www.flickr. com/photos/ amarbat/40553942 68/
4. Эцэст нь Хагийн Хар Нуур маань өөрөө энэ байж байна даа - http://www.flickr. com/photos/ amarbat/40550300 50/. Тэр алгана гээч загасыг залхтлаа идсэн хэ хэ, Дарам шиг уйгагүй хүн л өөр загас барьдаг байх, алгана бол нээрээ дэгээгээ санаандгүй ус руу унагаачихад л үнхчихдэг юм билээ. Би гэхдээ бариагүй л дээ, хүмүүс л уралдаад бариад байсан.




AMARBAT Pashka

2008-07-28

Клуб байгуулах учир нь

 Өнөөдөр ирээдүйн улс оронд маань нэн чухал хэрэгтэй, чадалтай, боловсролтой залуус ШУТИС-д сурч байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж, хийж бүтээх хүслээ бадрааж чадваас асар их хүч, бололцоо эндээс ундарч гарах нь дамжиггүй.  Гэтэл бодит байдал дээр хоорондоо тийнхүү холбогдох боловсронгуй аргыг нээн олж чадахгүй байгаагаас нуугдан буй асар их боломжийг алдсаар байгаа, мөн бие биенээ ч олигтой танилгүй, өөрөө өөрийгөө ч олигтой нээлгүйгээр дипломтой оюутан болж төгсдөг юм. Төгссөн залуусын маань дунд өөрийнхөө потенциалыг нээж гаргах газраа олж ядан, нийгэм дэх ухамсрын ядуурлаас үүдэх эсэргүүцэлтэй тулгаран зориг мохож яваа, эсвэл нэг л мэдэхэд тэр байдал руу татагдан орчихдог хүн ч цөөнгүй. Оргилуун хүсэл эрмэлзэл, хамгийн ардчилсан гэгддэг оюутан ахуй үедээ олж авч өөриймшүүлсэн зан суртахуунаа гээж, шинэ дэвшилтэт зүйлийг хийж түгээх бус, өөрөө эргээд Монголын нийгэмд хааяагүй байгаа хавтгайрсан хуучин зуршил, тогтолцоонд уусч зэвэрдэг жишээ олон.Yүнээс салахын тулд бид санаа сэтгэл нэгт нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, бие биеэ түшиж дэмжих бат хүрээллийг үүсгэх шаардлагатай. Бид бүхэн эрдэм шинжилгээ, төрийн алба, улс төр, хувийн бизнес гээд ямар ч салбарт ажиллаж болно, урдаа тавих зорилгууд маань ч олон янз байж болно. Харин тэр цагт сэтгэлээр тэжээж, бодитой үйлээр дэмждэг хамт олонтой байвал өөрийн итгэл үнэмшил, тавьсан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах хүч болох юм. Эдийн засаг, хууль, инженер технологи гээд бидний мэргэжлийн салбар янз бүр, харин бидэнд нийтлэг эрмэлзэх зүйл болох "зөв сэтгэл", улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий. Бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг хүсдэг! Ганц нэг хүнд энэ амаргүй ч, нийтээрээ хөдөлвөл мөрөөдөл бодит амьдрал болж чадна.Тийм коммюнити, тийм нэгдлийг бий болгохоор МИНИЙ КЛУБ сүлжээний гишүүд ярилцаж, зөвхөн та нарын МИНИЙ КЛУБ-ийг байгуулахаар ярьж тохирлоо. Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно. Тийм байж чадах клубыг бид зорьж байна. Уинстон Черчилл нэгэнтээ “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд нөлөөлөх билээ. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулах хүслээрээ ижилссэн “шинэ монгол хүмүүс”: эрдэмтэд, бизнесмэнүүд, албан хаагчид, улс төрчид, эмч хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд эндээс төрж гараасай гэж хүснэм. Итгэл даах чанар, шударга зан суртахуун манай клубын нэг гол зарчим болох бөгөөд нийгэмд дэвшилтэт ухамсар, үзэл сэтгэлгээг батжуулан түгээхийн тулд эхлээд түүнийг дэмжиж, өөр дээрээ тусгахыг эрмэлздэг хүмүүс нэгдэн нийлэх хэрэгтэй. Энэ зарчим бидний гол онцлог буюу “имиж” болж, түүгээр дамжуулан бид эргээд нийгмийн зүгээс итгэл хүлээх болно. Mөн энэ итгэлээр бид холбогдож, итгэлцэл нь бие биенээ найдвартай дэмжих хамт олны үндэс болж өгнө. Байгуулж буй клубынхээ хөгжил, хязгааргүй олдох боломж юугий нь уудлан гаргахаар бид ажиллацгаах болно. Шинэ санаа дэвшүүлэгч, хамгийн гол нь хэлсэндээ үнэнч ба ажил хэрэгжүүлэгч, зөв сэтгэлийг эрхэмлэгч залуусыг бид хүлээж байна!

2007-05-24

Эрээн хотын цэцэрлэгт хүрээлэн

Эрээн хот гэхээр худалдаа наймаа, зах зээл, төрөл бүрийн бараа материал та бүгдийн толгойд орох байх. “Эрээн яваагүй хүнийг Эхнэр хүн гэдэг юмуу?” гэсэн хошин 4 мөртийн мөр ч санаанд шууд буух байх. Эрээн явж үзээд Эрээн явж үзсэн гэж хэлж болохооргүй болжээ. Учир нь 2 жилийн өмнөх Эрээн бүү хэл 2 сарын Эрээн хот их өөрчлөгдөж байна. Заримдаа хоног хоногоор л өөрчлөгдөж байна гэж хэлж болно. Энэ нь Эрээн хотын хөдөлмөрч ард түмний хөл хүчээс гадна Эрээн хотоор үйлчлүүлэгч Монголчууд бидний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх хэрэглээний гачаалаас болж Эрээн хот хөгжиж байна. 1 км хүрэхгүй газар нар тусдагаараа тусаж, салхи салхилдагаараа салхилж байхад Эрээн хот, Замын Үүд тэнгэр газар 2 шиг ялгаатай болжээ. Энэ 2 боомт хотоор дайрч өнгөрсөн хүн бүр л энэ бүхнийг харьцуулан шагшин ярьж өөрсдийнхөө залхуугь дарга нарынхаа идэж уусныг гайхан ярьдаг ч үүнээс гарах арга замыг бид өөрсдөөсөө биш өрөөлөөс хайж хий дэмий бухимдах юм? Яагаад бидний хөгждөггүйг энэ 2 хотын ялгаа харуулахаасаа илүү Эрээнд өгч байгаа бидний үнэлэмж л харуулдаг байхаа. 


Мөн энэ хотыг бид Замын Үүдтэй харьцуулаад бүх талаас нь Монгол улсын хөгжилд юу саад болоод байгааг харж болно. Эрээс Замын Үүдрүү, Замын Үүдээс Эрээнрүү зөөж байгаа мөнгөн болон бараа урсгалаар нь Монгол улсын эдийн засгийг, Замын Үүдийн даргаар 10 жил тасралтгүй ажилласан Дашцоо, Эрээн хотын даргаар дөнгөж саяхан ирээд байгаа Зяо Вэй хоёроор улс төрийн бодлого, улс төрөөр яаж өөрийгөө илэрхийлдэг болохыг, Гааль болон Хилийн цэргийнхнээр хүнээс хамаарсан тогтолцоо, тогтолцооноос хамаарсан хүн буюу албан тушаалыг мөн мэдэж болно. Үүнээс гадна хариуцлага, эрх чөлөө, мөнгөний үнэ цэнэ гээд л 1 км хүрэхгүй газар бүхэл бүтэн ертөнцийн зааг хязгаарыг харж болно.   Би Эрээнээр явахдаа Эрээн хотын худалдаа зээлээс илүү Эрээн хотын иргэдийг олж харахыг хичээсэн юм. Эрээнд өөрийн иргэд байхгүй. Тэд хэсэг хугацаанд наймаа арилжаа хийн хөрөнгө, мөнгөтэй болоод нутгийн гүн рүүгээ явдаг гэсэн яриа ортой байсан биз. Гэтэл өнөөдөр Эрээн хот өөрсдийн иргэдтэй болж ХОТЖИЛТ явагдаж хөгжлөөрөө өөрийн эзэмшил газраа түрэн улам хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн сард Эрээн хотын дарга “Та бүхэн Замын Үүдээ бидэнд өгчих” гэж хэвлэл мэдээллийнхэнд улайм цайм хэлсэн нь бодит зүйл болж ч магадгүй. Хотжилт буюу Урбилизация гэдэг ойлголт өөрөө маш том утгыг агуулсан үг. Хотжилтын анхны иргэд Жентелменүүд байсан. Английн Gentle зөөлөн чихтэй залуус өв залгамжлалаасаа татгалзан ах, дүү нартай найр тайван өгч боловсрол мэдлэгийн төлөө хотод ирснээр дундад зууны цайз, хэрэм жинхэнэ утгаараа ХОТ болж хөгжсөн гэдэг.  Тиймээс хотын хөгжил цэцэглэлтийг дарга нар биш, жентелменүүд буюу шинэ цагийн сэхээтэн залуучууд, оюутнууд авч явдаг байх. Өнөөдөр Улаанбаатар хотод ХӨДӨӨЖИЛТ явагдаад “хуаран хот” болжээ.


Харин өнөөдөр Эрээн хотод ХОТЖИЛТ эрчимтэй явагдаж байгааг орон сууцны хороолол, том дэлгүүрүүдээс илүү тэнд сүндэрлэн босох цэцэрлэгт хүрээлэн, энэ хотын бяцхан иргэдээс харж болно.  Эрээнд модыг маш олноор тарьж байна. Миний тооцоолсноор 4 том цэцэрлэгт хүрээлэн босож байна. Нэг цэцэрлэгт хүрээлэнд л гэхэд 150 гаруй модыг эгнүүлэн тарьсан байх юм. Элсэнд мод тарина гэдэг маш их хөдөлмөр, цаг, ус зарцуулагдах авс эргээд байгаль Экологидоо маш сайн нөлөөлөл үзүүлж байна. 1 модонд Эрээн хотоос 400 гаруй км-ын зайтай газраас тусгай савласан хар хөрс, бордоо авчирч 25 кг-ийн 4-ний 1-ийг зарцуулдаг юм байна. Өдөрт 3 удаа богино хугацаагаар услана. Дараа нь улиралдаа 2 удаа бордоо хийнэ. Түүний дараа жил МОД маань хөрсөндөө өөрийн эзэн суудаг гэж хэлж байх юм. Мод өөрөө амьд болохоор амьтан шиг л арчилгаа, сувилгаа шаардагдана. Мод тарих гэдэг бол услах биш юм байна. Хүүхэд бүр өөрийн гэсэн модтой, түүнийг нь өмчлүүлээд өгсөн. Тэр хүүхдийн ирээдүйн хүсэл мөрөөдөлтэй нь хамт түүний мод ургаж байна. Энэ хүүхдүүд юу хүсэж байгаа бол? Яг л монгол ардын үлгэрийн ах дүү 2 баатар лугаа адил болой. 


Саяхан энэ 5 сарын 16-18нд Солонгосын Citizen Information Center NGO-тэй манай сургуулийн оюутнууд хамт явж Булган аймгийн Баяннуур суманд мод тарилаа. Хувийн шалтгаанаар би явж чадаагүй ч оюутнуудтайгаа, тэдний хүсэл мөрөөдөлтэй хамт байлаа. Тэдгээр тарьсан моднууд бүгдээрээ ургаж оюутан, залуучуудын маань хүссэн мөрөөдөл бүгдээрээ биелээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна..

2007-01-08

My Club

Манай вэбхуудсанд тухлан саатсан ЭРХЭМ ТАНД энэ өдрийн амар амгаланг айлтгая!
Та дор тавигдсан “Клуб байгуулах учир нь” гарчигтай бичиглэлийг уншиж, бидний анхны сэдэл санаачлагатай танилцаарай.
Манай клуб Монгол, Япон, Солонгос, Англи зэрэг улс оронд ажиллаж, сурч буй 20 орчим гишүүнтэй. Мөн идэвхтэй харилцаатай байдаг олон дэмжигчидтэй. Насны хувьд ч, ажил мэргэжил, эсвэл эрдмийн зэргийн хувьд ч харилцан адилгүй олон янзын хүмүүс цуглаад байгаа газар. Бид гишүүдийнхээ тоог учир зүггүй олшруулахыг яаравчилдаггүй, харин чанартай, итгэл хүлээж чадах гишүүдээр эгнээгээ зузаатгахыг чухалчилдаг. Тиймээс шинээр хүн авахдаа уг хүнийг нь ямар нэгэн байдлаар таньж байж элсүүлэх дүрэм гаргасан. Бидэнтэй хамтран клубын үйл ажиллагаанд бодитойгоор оролцож өөрийгөө таниулах, эсвэл өөрөө өмнө хийж байсан зүйлээрээ олонд танигдсан байх, эсвэл клубын маань хэн нэгний итгэлтэй анд байж түүгээр дамжуулан уригдах гэсэн хэлбэрээр шинэ гишүүнийг бүртгэн авдаг.
Клубын үйл ажиллагаа үндсэндээ цахим сүлжээ болох мэйлийн листээр явагддаг. Энд бид клубын үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гарган, хоорондоо уншсан ном, сонссон мэдээнээсээ хүргэж солилцон, хэн нэгэнд нь онцгой үйл явдал болоход түүнээс нь хуваалцдаг.
Яваандаа гишүүд олширвол зөвхөн цахим хэлбэрээр төдийгүй, биеэр уулзаж цуглардаг, алжаалаа тайлж, урам эрч хүч авдаг орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа.
Клубын талаар дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл гарвал доорх хаягаар холбоо бариарай. Таныг хүлээж байна: serdaram@must.edu.mn This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it 

Клуб байгуулах учир нь

Өнөөдөр чадалтай, боловсролтой залуус сурч, ажиллаж байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж, хийж бүтээх хүслээ бадрааж чадваас асар их хүч, бололцоо эндээс ундарч гарах нь дамжиггүй.
Гэтэл бодит байдал дээр хоорондоо тийнхүү холбогдох боловсронгуй аргыг нээн олж чадахгүй байгаагаас нуугдан буй асар их боломжийг алдсаар байгаа юм. залуусын маань дунд өөрийнхөө потенциалыг нээж гаргах газраа олж ядан, нийгэм дэх ухамсрын ядуурлаас үүдэх эсэргүүцэлтэй тулгаран зориг мохож яваа хүн ч цөөнгүй. Оргилуун хүсэл эрмэлзэл, хөгжингүй оронд өөриймшүүлсэн зан суртахуунаа гээж, шинэ дэвшилтэт зүйлийг хийж түгээх бус, өөрөө эргээд хавтгайрсан хуучин зуршил, тогтолцоонд уусч зэвэрдэг жишээ олон.
Yүнээс салахын тулд бид санаа сэтгэл нэгт нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, бие биеэ түшиж дэмжих бат хүрээллийг үүсгэх шаардлагатай. Бид бүхэн эрдэм шинжилгээ, төрийн алба, улс төр, хувийн бизнес гээд ямар ч салбарт ажиллаж болно, урдаа тавих зорилгууд маань ч олон янз байж болно. Харин тэр цагт сэтгэлээр тэжээж, бодитой үйлээр дэмждэг хамт олонтой байвал өөрийн итгэл үнэмшил, тавьсан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах хүч болох юм. Эдийн засаг, хууль, инженер технологи гээд бидний мэргэжлийн салбар янз бүр, харин бидэнд нийтлэг эрмэлзэх зүйл болох "зөв сэтгэл", улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий.
Бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг хүсдэг! Ганц нэг хүнд энэ амаргүй ч, нийтээрээ хөдөлвөл мөрөөдөл бодит амьдрал болж чадна.
Тийм коммюнити, тийм нэгдлийг бий болгохоор MY CLUB-ийг байгуулахаар тохирлоо. Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно. Тийм байж чадах клубыг бид зорьж байна. Уинстон Черчилл нэгэнтээ “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд нөлөөлөх билээ. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулах хүслээрээ ижилссэн “шинэ монгол хүмүүс”: эрдэмтэд, бизнесмэнүүд, албан хаагчид, улс төрчид, эмч хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд эндээс төрж гараасай гэж хүснэм.
Итгэл даах чанар, шударга зан суртахуун манай клубын нэг гол зарчим болох бөгөөд нийгэмд дэвшилтэт ухамсар, үзэл сэтгэлгээг батжуулан түгээхийн тулд эхлээд түүнийг дэмжиж, өөр дээрээ тусгахыг эрмэлздэг хүмүүс нэгдэн нийлэх хэрэгтэй. Энэ зарчим бидний гол онцлог буюу “имиж” болж, түүгээр дамжуулан бид эргээд нийгмийн зүгээс итгэл хүлээх болно. Шинэ санаа дэвшүүлэгч, хамгийн гол нь хэлсэндээ үнэнч ба ажил хэрэгжүүлэгч, зөв сэтгэлийг эрхэмлэгч залуусыг бид хүлээж байна!
Энэ клубын системийг ЕМОС клубээс авлаа. Надтай холбоо бариад бүгдээрээ 2006 оны 3-р сарын 3-ны 17 цагаас ТВЗаланд уулзацгаана.

2006-12-22

Сєүл хотод байгуулсан Миний цэцэрлэгт хүрээлэн

Энэ гарчгийг уншаад та нар гайхах нь аргагүй. 11 сая хvн багтаж яддаг энэ газар цэцэрлэгт хvрээлэн байгуулах нь байтугай толгой хоргодох орон байр олно гэдэг ёстой хэцvv ажил байдаг.    Гэтэл би тэнд 2003 оны 9 сарын 14-нээс 12 сарын 28 хvртэлх 3 сарын хугацаанд цэцэрлэгт хvрээлэнг єєрийнхєє гараар байгуулалцаж чадсан юм даа. Тэр цэцэрлэгт хvрээлэн байдаг дvvрэг Сєvл хотын тєвд байдаг учир 0,04 га газрын vнэ 1,6 млрд вонн гэвэл та нар итгэх vv? Энд мод тарьснаас илvv ямар нэгэн “Амбаар” бариад тvрээсээрээ амьдарч болно доо. Энэ солонгосчууд яагаад биднээс дутуу сэтгэдэг мєртлєє єндєр хєгжиж чаддаг байнаа? 

Ингэж бодсон би хvний мєнгєєр зарагдаж, хvний газар хєлслєгдєн цэцэрлэгт хvрээлэн байгуулалцаж єгсєн нь л хамгийн харамсалтай зvйл байлаа. Би тэнд хєлсєєр ажилласан /Тэр улиралд 2 хичээл сонгож 7 хоногт 2 удаа л сургууль ордог байсан болохоор 3 сарын хугацаанд єдрийн 70.000 вонноор ажиллаж чамгvй мєнгє олсон шvv/ хэдий ч тэндхийн бvх мод, усан оргил, сандал ширээ бvгд намайг танина. Одоо ч гэсэн тэнд очиход намайг бvгд хvлээж байдаг юм шиг их л дотно санагддаг юм. Сєvл хотын тєв Метроны 1-р шугамын Жунгаг гэдэг буудлаас хойшоо 150 метр алхаад 1895 онд баригдсан Сєvл хотын анхны шуудан хороо байсан байшин байна. Тэнд одоо шуудангийн жижиг музей байхаас гадна урд талд нь Сєvлийн хотын хамгийн урт настай модыг/миний олж мэдснээр 60 гаруй урт настай мод хамгаалалтанд байдаг гэсэн/ тойроод 1.2 га газарт Шуудан холбооны парк нэртэй жижигхэн цэцэрлэгт хvрээлэн байдаг. Сєvл хотод байдаг 120 гаруй том, жижиг цэцэрлэгт хvрээлэнгvvдийн нэгэн адил ердийн л цэцэрлэгт хvрээлэн боловч би тэнд ямар нэг нандин зvйлээ орхичихсон юм шиг надад нэг л дотно, бас эрхэм санагддаг юм. Хэрвээ би баян болж чадвал, эсвэл хvмvvсийг уриалж манлайлж чадвал заавал цэцэрлэгт хvрээлэн байгуулах болно. 



Тэр газар 9 сард биднийг анх очиход Ангуг дvvргийн жижигхэн хогийн цэг, намгархаг газар байж билээ. Бид хамгийн тvрvvнд хуучин байшинг тойруулж хогийг нь газрын давхрагаас доош хагас метр хэмжээтэй ухаж цэвэрлэгээ хийлээ. Дараа нь хэдэн арван машин элс, хар шороо цацаж индvvдлэгийн машинаар индvvдэж хєрсийг чигжиж хэсэг хугацаанд амраалаа. Амрааж байх хоорондоо 120 жилийн настай гэх тэр царсыг эмчлэх ажилд орлоо. Миний эмчлэх ч хаашаа харсан байхав. Мэргэжилтэнгvvд ирж 2 єдєржингєє ноцолдоод, єгєршиж хожуул болсон хэсгийг нь цэвэрхнээр таслан авч, сайн гэгч нь цэвэрлээд, тусгай нийллэг бодисоор бvтэн, бvдvvн мод болгож орхив. Миний сониуч зан хєдлєн тэднээс ингэж “нvглийн нvдийг гурилаар тагласан” учрыг асуугаад ингэж бодож байснаасаа ичиж билээ. Учир тэр нийлэг бодис хэсэг хугацааны дараа чулуужиж хатуурч шинэ залуу мєчир, vндсийг саадгvй ургахад нь дэм єгч мод маань єгєршиж, хуучирч унах биш улам л залуужиж болохыг ойлгож авлаа.
Хvн ингэж залууждаг бол ямар бол? Тэгвэл амьдрал лав огт сонирхолгvй болох байх. Харин хvн єєрийн сэтгэлгээнд байдаг єгєршсєн муу зvйл, санаануудаа таягдан хаяж тэр мод шиг “чулуужуулан” байнга шинэ, бvтээлч сэтгэлгээтэй байвал сайнсан.
120 жилийн настай модонд хаа сайгvй дvvрэн залуу моднууд байхад тvvний мєчир, их биеийг барилгын ажил дуустал боож, зарим тохиолдолд боолтыг сольж, тулгуур багана, хаалтууд тvvнд захиалан авчрах зэргээр тийм их хєрєнгє, цаг хугацаа зарцуулж байгааг нь би хараад инээд, уур зэрэг хvрч байсансан. Тэр vед харин би єєрєє “зарц хvний ахар бодол” тээж явсан болохоо хожим нутагтаа ирээд мэдсэн нь харамсалтай. Ер нь мод єндєр, сvрлэг том ургахаасаа илvv хvнтэй хамт, мєн хvнээс ч урт насалж цаг хугацааг илээх тусам хvнд улам ихийг бодогдуулж, баяр гунигийг зэрэг тvрvvлж чаддаг увидастай болдог болохыг хожим уншиж билээ. 


120 жилийн настай модонд барилгын бохир, шуугиантай орчин “амьдрах” нєхцлийг нь бvрдvvлсний дараа жинхэнэ барилга, бvтээн байгуулалтын ажил эхлэлээ. Эхлээд шуудангийн байшингаа засварлаж, дараа нь тойруулаад голдуу чулуун зам, хашлага, цемент бетонон суваг хоолой хийж эхлэлээ. Усан оргил гээд байсан чин усан хаалт, сав ерєєсєє байхгvй, газраасаа гараад газартаа шингэх тийм усан оргил байгуулав. Усан оргилын тойрогт орчихсон 2 тєрлийн шилмvvст модыг шилжvvлж суулгах гэж 2 єдрийн ажил алдав. Надаас бусад нь тэр моднуудтай эмч хvн євчтєнгєє vзэж байгаа мэт маш няхуур, болгоомжтой харьцах нь “зарцын сэтгэлгээтэй” миний эгдvvг улам их хvргэнэ. Хашаа, зам, хашлагаа барьсны дараа мод суулгах ажил 11 сарын сvvлээр хvйтэрсэн байхад эхлэлээ. Мод тарина гэдэг бол vндэстэй модыг газар булах биш гэдгийг би тэр 7 хоногт ойлгосон юм.


Та бvхэн чийглэг дулаан уур амьсгалтай газар юм тарьвал “Би, Би, Би” гээд л ургадаг юм чин мод тарих амархан байх гэж бодож байвал эндvvрэл болно. Мод єєрєє амьд болохоор амьд амьтан шиг хоол тэжээлээс илvv халамж, энхрийлэл хvсдэг бололтой. Солонгосын Тэжон, Канвонду гэх мэт газруудад таримал моддыг тусгайлан бэлтгэж зардаг юм байна. Ургасан байдал, наслалт, єндєр намаас хамаараад vнэ нь янз бvр байдаг боловч бас амьд амьтныг vнэлснээс ялгаагvй єндєр vнэтэй байдаг бололтой. Тэнд бид 6 тєрлийн мод, бут нийлсэн 36 суулгац тарьснаас одоо бvгдээрээ сайхан ургаж 2-хон жилийн дотор хvдэр, чийрэг модод болжээ. 


Манай ШУТИС, тvvний салбар сургуулиудын орчим мод тарих боломж байна. Энэ ажлыг санаачлахад эрх мэдэлтний тушаал заавраас илvv оюутан залуус, эрдэмтэн багш нарын сэтгэл чухал vvрэгтэй. Тєгсєєд явахдаа тарьсан мод чин хvдэр чийрэг, сагалгар мод болчихоод танийг тєрєлх сургуулиа зорин ирэхэд, эсвээс хажуугаар нь єнгєрєхєд байнга мэндчлэн угтаж оюутан цагийн залуу, халуун урам зориг сэтгэлийг чинь хєглєн дуулж байна гээд та модоод vздээ. Хавар, Намрын аль нэгэнд та заавал мод тариарай. Хавар модод амилах vеэр бvгдээрээ Улаанбаатар хотын моддын тухай ярилцана.  /vргэлжлэл бий/



Сєүлын цэцэрлэгт хүрээлэн.

Єнєєдєр БНСУ-ын нийслэл зарим Монголчуудын амьдралын салшгvй хэсэг болжээ. Олон хvмvvс энэ хотод ирж очдог бол зарим нэг нь тэнд амьдардаг “Аз жаргалын эрэлчин” ах дvvс, эхнэр нєхєр, vр хvvхэд, хамаатан садандаа сураг ажиг тавьсаар Сєvл гэдэг нэрийг сайн мэддэг болсон байхаа. єнєєдєр Монголд гаднаас орж ирж байгаа соёлын урсгалын хамгийн том хэсэг нь Солонгосынх болж байна. єсвєр насны хvvхдvvд маань ямар нэгэн Ким, Чаны дууг сохроор сонсон, 8 настай балчираас 80 настан буурлууд бvгдээрээ TV-ынхээ ємнє тухлан сууж Солонгос драмын мєрєєдєлд умбан нэг єдрийн амьдралын хvнд дарамтаа тvр атугаа ч мартаж байна. Азид нэг гайхамшиг болж хєгжсєн энэ улсын иргэншлийг бид дууриахаасаа илvv суралцах нь хамгийн их чухал зvйл болж байна. Солонгост байх хугацаандаа ажигласан нэг зvйл бол тэдний юмыг гаднаас авахдаа сайтар єєрийн болгож чаддаг чадвар байлаа. єнєєдєр Солонгост єєрийн онцлогийг илтгэх vндэсний зvйлээс илvv гадаадын ямар юмыг єєрийн болгож сайтар хуулсан зvйлvvд их байдаг нь сонирхолтой! Холливудын киноноос эхлээд, Поп рок, дизайн урлаг, уран барилга гээд олон юм бvгд Солонгосчлогдон энд нэвтэрч байна. Энэ нь Глобальчлалаасаа илvv Солонгосчуудад байдаг vндэстний чадвараасаа нь шалтгаалдаг гэж хэлж болно. Сохроор дууриах болон суралцаж дууриах хоёрын ялгаа энэ байх. Ємнєд  Солонгос одоо 46,84 сая хvн амтай, (Умард Солонгос нь 22,08 сая), нийслэл Сєvл хот нь 10,33 сая хvнтэй, нутаг дэвсгэр нь 605.52km/кв, Солонгосын хойгийн хамгийн том мєрєн энэ хотын дундуур урсдаг бєгєєд нийтдээ 25 тойрог, 522 дvvргээс бvтсэн олон улсын шинжтэй том хот. Энэ том хотын тухай дуулсан сонссоноорлл тэмдэглэл бичиж барагдахгvй болохоор єєрийн анхаарлыг татсан нэгэн зvйлийн тухай бичье! Корё улсын vед албан ёсны нийслэл болсон vеэсээ 600 жилийн тvvхтэй Сєvл хот цэцэглэн хєгжижээ. 4 зvгтээ их хаалгатай, хэрмэн хаашаатай хуучны хот єргєжин хєгжиж, одоо Намдемун (Ємнє их хаалга), Тундемун(Дорно их хаалга) эртний vеийг бэлэгдэл болж vлджээ. Солонгосын нутаг дэвсгэрийн 70 хувь уул байдаг учир Сєvл хот олон уулсын дундах жижиг зай чєлєєнєєд дунд оршдог. Тиймээс уул нь ч, Уул байшин дундах чєлєє зайнууд нь ч хэн суугаад амарч болох олон тєрлийн цэцэрлэгт хvрээлэнгvvд Сєvл тєдийгvй Солонгост олныг харж болно. Харь газар хvн явж байхдаа єєртєє байхгvй болохоор байнга атаархан хардаг зvйл хамгийн содон байдаг. Миний хувьд, Монголчуудын маань хувьд тийм зvйл олон байдаг, харин надад, бидэнд байдаггvй нэгэн зvйлийг харамсан, халаглан бодсон нь Цэцэрлэгт хvрээлэн байлаа. 


Монголчууд бидний хийж чадах мєртлєє хийж сураагvй, бид хийсээр ирсэн атлаа гvйцэлдvvлж чадаагvй, одоо ч бидэнд хамгийн их дутагдаж байгаа зvйл бол цэцэрлэгт хvрээлэн. Бид хичнээн цэцэрлэгт хvрээлэнтэй бэ? Аливаа улсын нvvр царайг цэцэрлэгт хvрээлэнгvvдээр нь шинжиж болно. Тохьтой сайхан цэцэрлэгт хvрээлэн нийгэм амар тайван, ард тvмэн стресс багатай байхад тус хvргэдэг болов уу? Энд ирээд миний хамгийн атаархсан зvйл нь хvн ам, байшин сав багтаж ядан шавсан Солонгост хамгийн vнэтэй газартаа харамгvй зориулсан цэцэрлэгт хvрээлэнгvvд байлаа. Бид яагаад єдий хvртэл мод тарьж, зvлэг суулгаж чаддаггvй юм болоо? Унаган байгалиа хадгалж vлдсэн гэж ярьдаг атлаа мєрєєрєє ургасан ганц модыг ч vл хайхран огтлож хаяж уг модноосоо долоон дор “дєрвєлжин сав” барьсан нь цєєнгvй. Жилийн 4 улиралтай, чийглэг дулаан уур амьсгалтай тул тарьсан мод бvхэн ургадаг Солонгостой єєрсдийгєє харьцуулж болохгvй мэт таньд санагдаж магадгvй, харин ургах дуртайдаа л ургасан хvйтэн цэвдэг бидний дунд мод ургахгvй зугатаах нь ойлгомжтой гэж уншигч та бодож байв уу? Урьд нь Солонгосчуудын амьдрал ядуу байх vед хот орчмын ой нь тvлшинд хэрэглэгдэн устсан, 1950-1953 оны Солонгосын дайнд ой мод нь хvн ам, нийгэмтэйгээ адил vрэгдэж нvцгэн дов толгодуудаар дvvрсэн байжээ. Тэр vед Сєvлийн хааны ордноос(Сєvлд хааны 3 том ордон байдаг) бусад газар бараг нvцгэрэн хоосорсон гэдэг. Гэвч 40 жилийн ємнєєс Солонгосын Засгийн Газар жил бvрийн ханш нээдэг єдрийг (хаврын сvvл сарын 3) мод тарих амралтын єдєр болгож орон даяар мод тарих хєдєлгєєн єрнєжээ. Царс, Улиас, Гацуур зэрэг модноос гадна гадаадаас ховор мод импортлон авч модыг тусгай үнэ єртєгтэй бараа болгож “Мод зєвхєн тvлш гэдэг уламжлалт сэтгэлгээг єєрчилж Мод бол амьдрал, амьд орчин юм” гэдэг ойлголтыг тєрvvлжээ. Yvний дараа байгалийн тааламжтай нєхцлєєсєє илvv хvний нєр их хєдєлмєр, модонд хандах сэтгэлийн vрээр Сєvл хот, Солонгос орон ногоон арал болж дахин сэргэжээ.  
Солонгосчууд ямар нэг тэмдэглэлт vйл явдал болсон газар заавал мод тарьж цэцэрлэгт хvрээлэн байгуулсаар єдгєє хэдэн арван мянгад хvрчээ. Зєвхєн Сєvл хотын хэмжээнд 88 том хэмжээний парк, ногоон арал байдаг. 1988 оны Олимпын Паркаас эхлээд 8 жилийн ємнє хогийн цэг байсан газрыг асар том Парк амралтын газар бvхий WORLD CUP STADIUM болгон єєрчлєн байгуулсан зэрэг олон том цэцэрлэгт хvрээлэн Сєvл хотын нvvр царай болж байна. Солонгосчууд шинэ барилга барих газрынхаа моднуудыг аль болох огтлож хаяхгvй байхыг хичээж заавал шилжvvлэн суулгадаг. Ховор модоо огтлож хаяхгvй, vндсээр нь авахын тулд хэдэн метр газар ухаж ажил удаж байхыг эндээс л харж болно. Модыг зєвхєн тарьж ургуулахаас гадна Царс модон ресторан, Царс модны урлан гэх мэт тєрєлжvvлэн ашигладаг. Гадаадын хvмvvсийн нvдэнд хамгийн тvрvvнд єртєн алмайруулдаг олон Паркуудаас хамгийн том нь Намсан(Ємнєд уул), Сєvл, Хань гол, Халлим/1971 онд Жежv арал дээр хувь хvн єєрийн хєрєнгєєр байгуулсан/, Чирисан, Сораксан зэрэг цэцэрлэгт хvрээлэнгvvд байдаг. Yvнээс Намсан Парк хамгийн алдартай нь. Хотын тєв дэх Намсан уулын оройд 236,7м єндєр Сєvл цамхаг байдаг. Дэлхийд АМР зэрэглэлийн цамхагнуудаас эхний 3-т орох энэ цамхагт 2001 оны 4 сарын 25-нд 20 сая дахь vзэгч гарчээ. Мєн Сєvлийн цэцэрлэгт хvрээлэнд дэлхийн олон орноос авчирч суулгасан 200 гаруй тєрлийн мод, бутлаг ургамал байдаг юм байна. Сєvлээс гадна Чирисан, Сораксан, Чежу арал гээд улсын том цэцэрлэгт хvрээлэнгvvдээ ЮНЕСКО-гийн бvртгэлд оруулж хамгаалалтанд авчээ. Цэцэрлэгт хvрээлэнгvvд нь эртний уламжлалт, залуучуудын, хєгшчvvлийн, Хvvхдийн, Хvрхрээт, Гэр бvлийн гээд цугларах хvмvvс, байгалийн орчин, зориулалтаараа олон тєрєл, тэр ч бvv хэл хувь хvн, гэр бvлий байгуулсан хувийн цэцэрлэгт хvрээлэн хvртэл олон байдаг.
Сєvлийн дvvрэг бvр 3-4 том цэцэрлэгт хvрээлэнтэй. Энэ Паркууд хавар 4 сард мод цэцэглэх vеэр 7 хоногоор цагаан, улаан, ягаан, шар єнгvvдээр солонгорон солигдож, намар 10-11 сард навчис улааран шарлах vеэр алтран гэрэлтэж зун цагаасаа илvv vзэсгэлэнтэй сайхан болдог. Зєвхєн Сєvл тєдийгvй олон газар энэ vед маш сайхан болдог. Тийм сайхан газар, цаг vед гэмт хэрэг, ямар нэгэн нийгмийн сєрєг vр дагавар гарах нь багасаж нийгэм харьцануй тайван амгалан байхад цэцэрлэгт хvрээлэн, тvvний орчин багагvй нєлєє vзvvлдэг болохыг мэргэжилтнvvд нотолдог. Энэ зун намайг амралтаараа Улаанбаатарт очиход Тєв гал командын ємнє байдаг Улаабаатар хотын хамгийн єндєр, сагалгар ургасан модыг/миний бvртгэснээр тийм мод 10 орчим байдгийн ихэнх нь гадаадын ЭСЯ-ны хашаанд/ хорчийтгол тайраад “залуужуулсан” байсан хойтон ч юм уу? тvvний дараа жил ирэхэд байж байх болов уу?  2002.10.20.
PC: Энэ нийтлэл гарсны дараа Дэлхийн 10 улсад амьдардаг Монголчууд цэцэрлэгт хvрээлэн барих хєдєлгєєнийг 2002-2003 оны хавар хvртэл єрнvvлж багагvй мєнгє хуримтлуулж, гvйцэтгэл ажил хийгдэхийн ємнєхєн газар ємчлєлийн хуулиар цэцэрлэгт хvрээлэнгийн газар хураагдаж билээ. Одоо тэнд єдрийн амралт, баар, барилга байдаг.

2005-01-01

ТАНИЛЦУУЛГА

 Манай вэб хуудсанд тухлан саатсан ЭРХЭМ ТАНД энэ өдрийн амар амгаланг айлтгая! Би 2007 оны 12 сард оюутнуудад амласан ёсоороо “Миний клуб”-ээ байгуулсан билээ. Удаан хугацаанд энэ клубыг байгуулагдахыг хүлээж таралдах бүрдээ надаас асуудаг олон оюутнууд байснаас гадна би өөрөө ч хурдан байгуулахыг хүсэж байсан.     
Хичээл дээр санал бодол зөрөлдөж, зөрчилдөж эсвэл нийлж байсан ч цаашаа мухардалд ордог байсан үеэ санаж байгаа байх тэгвэл миний, бидний байгуулж байгаа “Миний клуб”-т заавал ирээрэй. Энэ бол хэн нэг хүний амбицын үүднээс байгуулагдаж байгаа клуб биш, зүгээр ч нэг цаг хугацаа өнгөрөөх гэсэн ердийн клуб биш. Бүтэц нь энгийн, цомхон атлаа бүгдэд нь минийх л байж чадах энгийн сайхан клуб юм. Би хичээл зааж байх хугацаандаа оюутнуудтай олон зүйлийг ярилцаж үзлээ. Оюутнууд ч биш багш нартай оюутнуудтай ярилцдаг зүйлээрээ санал солилцож үзээд бидэнд нэг л зүйл дутагдаж байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ бол “МИНИЙ” гэдэг үгийг нийтэд бренд болгон хэрэгжүүлэх, түүгээр дамжуулан Он Лайн хамт олныг бүрдүүлэх. МИНИЙ гэдэг хүн бүрд өөрийн гэсэн өмчлөх үүднээс ойлгогдох ч өргөн хүрээнд бидний хамтын ажиллагаан дээр тулгуурлаж байж МИНИЙХ гэдгээрээ хэрэгжиж чаддаг юм байна.
Хүн бүр МИНИЙ сургууль, МИНИЙ мэргэжил, МИНИЙ хобби гэж хувь хүн талаасаа боддог боловч бусдын МИНИЙ гэдэг өмчлөх сэтгэлгээтэй холбогдож байж сая МИНИЙХ гэж жинхэнэ утгаараа болж чадна. Хамтын бүтээлдээ урамшсан бид энэхүү нөхөрлөлөө клуб хэлбэрээр цаашид хадгалан, улам хөгжүүлэхээр шийдсэн юм. Та дор тавигдсан “Клуб байгуулах учир нь” гарчигтай бичиглэлийг уншиж, бидний анхны сэдэл санаачлагатай танилцаарай.Манай клуб Монгол, Япон, Солонгос, Англи, АНУ зэрэг улс оронд ажиллаж, сурч буй 140 орчим гишүүнтэй. Мөн идэвхтэй харилцаатай байх дэмжигчид олноор гарч ирсэн. Насны хувьд ч, ажил мэргэжил, эсвэл эрдмийн зэргийн хувьд ч харилцан адилгүй олон янзын хүмүүс цуглаад өөрсдийн МИНИЙХЭЭРЭЭ нэгддэг газар юм. Бид гишүүдийнхээ тоог учир зүггүй олшруулахыг яаравчлахгүй, харин чанартай, итгэл хүлээж чадах гишүүдээр эгнээгээ зузаатгахыг чухалчилна. Гэхдээ тооноос илүү чанар, бас хийсэн ажил чухал юм. Энэ клубын ажил сайн дурын үндсэн дээр байна. Бидэнтэй хамтран клубын үйл ажиллагаанд бодитойгоор оролцож өөрийгөө таниулах, эсвэл өөрөө өмнө хийж байсан зүйлээрээ олонд танигдсан байх, эсвэл клубын маань хэн нэгний итгэлтэй анд байж түүгээр дамжуулан уригдах гэсэн хэлбэрээр шинэ гишүүдийг бүртгэн авна. Гэхдээ клубын хэнийг ч танихгүй, ямар нэг олонд танигдах зүйл хийгээгүй байлаа ч, үнэхээр бидэнтэй нэгдэх, манай хамт олны нэг гишүүн болох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд бидний адил зорилго тэмүүлэлтэй бол тийм хүнийг бид баяртай хүлээж авах болно. Үнэндээ тийм хүмүүсийг байнга хайж ирсэн юм.Клубын үйл ажиллагаа үндсэндээ цахим сүлжээ болох мэйлийн листээр явагдана. МИНИЙ КЛУБ-ынхэн мэйл листээр, Форумаар өөрсдийн сонирхолын бүлгийг байгуулна. Явган аялагчдын, Фото зураг сонирхогчдын, Тоочдын, Зураачдын, Мэтгэлцэгчдийн гэх мэтээр зохион байгуулагдах орчныг бүрдүүлэх юм. Бид он-лайнаар клубын үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гаргана, хоорондоо уншсан ном, сонссон мэдээнээсээ хүргэж солилцон, хэн нэгэнд нь онцгой үйл явдал болоход түүнээс нь хуваалцдаг. Мөн тодорхой хугацаанд төсөл, ажил хэргийг санаачилж, түүнд хамжиж дэмжин ханцуй шамлан ордог.  Яваандаа гишүүд олширвол зөвхөн цахим хэлбэрээр төдийгүй, биеэр уулзаж цуглардаг, алжаалаа тайлж, урам эрч хүч авдаг орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа. Сургууль дээр клубын байртай болж, амралтын өдрүүдээр гишүүд маань спорт тоглоом тоглох, ширээ тойрон сууж ярих зэргээр алжаалаа тайлж, мөн өндөр хурдны интернэт, олон улсад нэртэй шилдэг сэтгүүлүүдийн захиалга зэрэг мэдээлэл, танин мэдэхүйн дундын сан, үйлчилгээтэй болохыг мөрөөддөг. Мөрөөдөл их, боломж хязгааргүй. Харин энэ мөрөөдөл төдий зүйлийг бодитой ажил хэрэг болгох, клубт өөрийн өнгө аясаар хувь нэмэр оруулж, өөрөө ч ихийг эндээс олж авч, өдөр тутмын амьдралаа утга учиртай болгох тэр хүмүүсийн нэг нь, магадгүй үүнийг уншиж байгаа та ч байж болох. МИНИЙ Клубын анхны цугларалт 2006 оны 3-р сарын 3-нд ШУТИС-ийн ТВЗааланд болно.