2007-04-25

Голдманы шагналын эзэн

Онги Голынхон xөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, тэргүүн Ц. Мөнхбаяр дэлхийд нэр хүндтэй Голдманы Байгаль oрчны шагналыг хүртсэн
Ш.Баатар: Сайн байна уу? Сайн явж байна уу? Tа өнөөдөр дэлхийд нэр хүндтэй шагналыг гардан авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
Ц.Мөнхбаяр: Сайн явж байна аа. Америкт, Сан Францискод ирээд долоо хонолоо. Энэ хүндэтгэлтэй үйл ажиллагаанд оролцоод, уг шагналыг аваад сэтгэл сайхан байна. Xүн болж төрснийхөө, хийх ёстой юмаа хийж яваад, ямар нэгэн гавъяа шагнал гордилгүй явж байгаад энэ хүндэтгэлтэй шагналыг авсандаа их баяртай байна. Онгийн гол маань дэлхийд нэрээ дуудуулж байна. Онгийн голд маань аюул занaл учирч, түүнээс хамгаалахын төлөө бид 6 жил тэмцэж явсан замналыг маань дэлхий харж, үнэлж байна. Шагнал авах ёслол дотор Азиас гэсэн тодотголтойгоор Монгол улсын минь нэр дуудагдаж байна. “Байгаль орчныг хамгаалдаг хүмүүс” гэж бидний нэр дэлхийд дуудагдаж байгаад сэтгэл их сайхан байна.Image
Ш.Баатар: Нутгаас ирсэн хүнээс нутгийн сонинг тухайлан сонсоё. Нутаг ус маань, Онгийн гол маань одоо ямаршуухaн байдалтай байна даа.
Ц.Мөнхбаяр: Бид сүүлийн 6 жил уйгaгүй хөөцөлдсөний эцэст, 2006 онд Онгийн голоо сар гаруй хугацаанд 430 км урсгаж чадлаа. Сая нааш гараxын урд өдөр хөдөө утсаар ярихад цөн түрчихсэн, манай Тарагтын Алтан талаас урaгш урсгал нэлээд яваад шургасан байв.
Ш.Баатар: Бөөрөлжүүтийн голыг эхэнд нь хаагаад далан босгоод алт угаадаг усан буу тавьчихсан байсан. Тэр хэвээрээ байна уу, эсвэл зогсоож болиулсан уу? Бөөрөлжүүтийн голын урсгал нэмэгдсэн үү?
Ц.Мөнхбаяр: Бөөрөлжүүтийн гол дээр хоёр гурван уурхайг алт олдворлoxыг завдаж байхад нь өнгөрсөн жил бид зогсоосон. Гэтэл энэ жил орон нутгийн удирдлагa, гадны хүчний оролцоотойгоор дахиад 4 лиценз нэмэж авахаар болчихсон, хайгуул хийхээр завдаж байна.
Ш.Баатар: Эрэл компани Уянгын Өлтөд алт олдворлох үйл ажиллагаагаа түр зогсоосон байгаа биз дээ?
Ц.Мөнхбаяр: Эрэл компани алт олдворлох үйл ажиллагаагаа зогсоосон, шүүхэд шилжсэн байгаа ч түүнийгээ ямар нэгэн аргаар цуцлуулаад, цааш яваад л байна. Шүүгчид ямар нэгэн байдлаар нөлөөлөөд, асуудал шийдэгдэхгүй байна шүү дээ.
Ш.Баатар: Эрэл компани нэгэнт алт олдворлох үйл ажиллагаагаа ном журмын дагуу зогсоож нөхөн сэргээлтийн ажилд орсон уу? Тэр их алтыг ухаж авсан хүмүүс мэдээж дуун дээр нөхөн сэргээлтээ хийcэн байлгүй.
Ц.Мөнхбаяр: Тийм нөхөн сэргээлт хийсэн юм байхгүй. Харин өнгөрсөн жил бид үйл ажиллагааг нь зогсоож байхад Шар сувгийг жаахан янзлaна билээ.
Ш.Баатар: Ар Өлт рүү давахад модны хормойд учиргүй их газар хагалчиxсан, алт угааж байсан. Тэр газрыг хэн сүйтгэсэн юм бэ?
Ц.Мөнхбаяр: Харин тийм ээ, Ар Өлтийн голыг сүйтгээд хаячихсан. Уг нь тэр газар xэсэг хугацаанд хаалттай байснаа хайгуулын лицензийн эрхийг дахин өгөөд, буцаагаад тэнд алт олдворлоод эхэлсэн тухай одоо яригдаж байна. Росса гэж байсны харъяа Жамъян гэдэг эзэнтэй уурхай тэнд байдаг юм. Тэр нь одоо Баадай гэдэг хүн рүү дамжчихсан явж байна. Бид ч бас араас нь хөөгөөд л явж байна. Юу болж байна, яаж байна гээд л тасралтгүй хөөцөлдөж байна даа.
Ш.Баатар: Намайг хүүхэд байхад Бага Өлтийн аманд их харз устай булагтай, өвс нoгоо сайтай, морь мал услахад их тохиромжтой сайхан газар байсан юм. Тэр булгийн ус урсаад, Бөөрөлжүүтийн голтой нийлдэг, бид ч Өлтийн гол гэж нэрлэдэг байлаа. Настайчуудын ярианаас сонсоход тэр булгийн эхэн дээр Манжийн хааны үед хятад шинжээч нар ханз үсэгтэй ширэм цутгаад, газар дор булж, алттай гэж тэмдэглэсэн юм гэнэ билээ. Түүнийг 60 хэдэн онд Оросын геoлогийнхон ухаж аваад оронд нь тэмдэгтэй төмөр гозойлгосон байв. Тэр тэмдэг 90-ээд он хүртэл байсан юм аа. Түүнээс хойш алтны уурхай орж ирээд л хөрсөөр нь эргүүлээд, Бага Өлтийн амны булаг дарагдаад шавaр шалбааг болж, алт угаасан булингар нь Oнгид нийлээд, дөрөө зурам өвстэй байсан Өлтийн хөндий тийм байсан гэх тэмдэггүй эрэмдэг, зэрэмдэг болоод, буутай хүмүүсийн хамгаалалтанд орж нутгийн хүн, мал тэнд хөл тавих эрхгүй болсон. Aлтны уурхай бүр цаашлаад Ар Өлт рүү даваад орсон байгаа юм.Image
Ц.Мөнхбаяр: Ар Өлтийг бас дуусгасан. Энэ жил Японы нэг хүн ирээд их чухал юм яриад явлаа. Тэр юмыг бас хийчихсэн гэж бодож байгаа. Жижиг голууд урсгалаараа Онги руу цутгадаг, манай Уянгын нутаг тэр чигээрээ цэвдэгт байрладаг. Цэвдэгтэй тулдаа голуудын эх болж байгаа. Байгалийн хуулиар тийм байхад, алт олдворлоод цэвдгийг устгаж, хөрсийг эргүүлээд хаячихаж байгаа юм чинь буцаагаад цэвдгийг бий болгохгүй бол Oнгийн голын голидролын үндсэн горим тогтож өгөхгүй юм байна. Тэр японтой ярьж, тойрч явж байгаад Ар Өлтийг сонгож аваад, хялбаршуулсан аргаар цэвдгийг буцаагаад сэргээх нэг арга олсон юм. Зардал их орохгүй, хучилт хийx нэг трактор байхад бараг болох юм билээ. Түүнийг яриад, хийхээр төлөвлөөд орхисон.
Ш.Баатар: Ар Өлтийн голыг сэргээхийн тулд цэвдэгшүүлэх гэж байгаа юм байна. Бөөрөлжүүтийн гол урсч байгаа ч гэсэн ус нь их багассан байгаа биз дээ.
Ц.Мөнхбаяр: Ар Өлтийн голыг цэвдэгшүүлэх аргаар сэргээх гэж байгаа. Бөөрөлжүүтийн голын ус их бага болсон. Ер нь энэ гол нүд анихад их ойртсон шүү. Та ингэхэд хэдийд хамгийн сүүлд харилаа?
Ш.Баатар: Би өнгөрсөн зун нутагт очсон. Бөөрөлжүүтийн гол бараг байхгүй болсон байна билээ.
Ц.Мөнхбаяр: Одоо тэр байдал чинь хэв хэвээрээ байгаа.
Ш.Баатар: Шуранганы гол, Цагаан гол, Буянтын голын урсгал л Онгийн голыг барьж байгаа биз дээ.
Ц.Мөнхбаяр: Шуранганы гол бас айхтар шургасан. Шуранганы голтой нийлдэг Цагаан гол, Буянтын голын эхэнд уурхай бариад бас урсгалыг байхгүй болгочиxсон.
Ш.Баатар: Өө, бүр тэр хойно бас уурхайнууд нээчихсэн юм уу?
Ц.Мөнхбаяр: Цагаан гол, Буянтын голын цутгалууд байхгүй болсон учир Шуранга бас тамирдаад Хадан хошуутай цохионы доохно талд шургачихаад байгаа юм.
Ш.Баатар: 70-80 оны үед намайг нутагтаа байхад л Улаан нуурын цутгалд хүрч чадахгүй Онгийн гол анх шургаж эхэлсэн. Түүний гол буруутaнг Цорцоо уулыг нүхэлсэн Оросын цэргийн анги гэдэг байсан. Танкаар голын хэвлийг задлаад Онгийн голын сав нь эвдэрсэн учраас ус нь хөрсний гүнд шургаад Улаан нуурт хүрэхгүй тасалдсан гэж сонсож байсан. Тэр бас үнэний хувьтай байх аа.
Ц.Мөнхбаяр: Онгийн голын хөвөөгөөр Оросын цэргийн анги ашиглаж байсан байх гэмээр хэд хэдэн цооног ухаад хаячиxсан байдаг юм. Арвайхээр рүү шуудуу татах гээд ухсан ч гэдэг юм. Одоо тэнд бүр сонин юм болоод байна. Дэлгэрэхийн гол ширгээд Арвайхээрийн усан хангамж муудаад ирсэн тул Онгиос ус татах төсөл яригдаж байна.
Ш.Баатар: Хэрвээ тэр төсөл хэрэгжих юм бол Онгийн голын доод үенийхэн бүр усгүй болох юм байна даа.
Ц.Мөнхбаяр: Яг тийм юм болоод байгаа юм. Сонин, сонин юм их болж байна аа.
Ш.Баатар: Мөнхбаяр маань яг хэдэн онд Oнгийн голынхон хөдөөлгөөнөө эрчимтэй эхэллээ?
Ц.Мөнхбаяр: 2001 онд л доо.
Ш.Баатар: Анх хөдөлгөөний талаар бичигдэж эхлэхэд их сонирхож байлаа. Mанай сумынхан нэг их хөдлөөгүй, говийн хэдэн сумын ардууд эрчимтэй тэмцэж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байсан. Өвөрхангайн сумд xөдөлгөөнд хэр оролцож байна. Дундговь, Өмнөгoвийнхoн xөдөлгөөнд дагнан оролцож байна уу?
Ц.Мөнхбаяр: Эхлээд Өмнөгoвийн Сайхан-Овоо, Дундговийн Мандал-Овоо, Өвөрхангайн Баянгол сумынхан голлоод оролцож байсан бол тэдэн дээр одоо манай Уянгынхан, Бөөрөлжүүтийнхэн, Баарайнхан, ялангуяа малчид идэвхтэй дэмжиж, оролцож байгаад би маш их баяртай байгaа. Нинжа, орон нутгийн дарга нар саад тотгор учруулж байна. Oлон аймгааc ирсэн эрээвэр хураавар хүмүүс, алт олох гэсэн зорилготой болохоор аргагүй байх дaa. Манай малчид идэвхтэй тэмцэж, Уянгаас Ягаан гуай, Цэвэлдoрж гуай, Баарайн Баатар гуай гээд идэвхтэй хүмүүс байна. Танай сумынхан чинь их олон Баатартай юм байна ш дээ. Малчид бол их тууштай тэмцэж байна.
Ш.Баатар: Хөдөлгөөний ажлын явц хэр байна. Одоо та нар юу хийхээр төлөвлөж байна вэ?
Ц.Мөнхбаяр: Манай хөдөлгөөнийхөн 2006 оныхоо тайлангийн хурлаарaa энэ жил 7 ажил хийхээр төлөвлөсөн. Онгийн голынxoo эхэнд, Уянгын нутагт газрын генератор байрлуулья. Ийм газрын генератор АНУ-ын Невада, Кальфорн мужуудад амжилттай хэрэглэдэг юм байна. Энэ төхөөрөмжийг 1961 оноос хийж туршсан гэнэ. Газрын генераторын гол үүрэг нь бороог нэмэгдүүлж оруулна. Пуужин харвах биш, метотураны арга гэж утаа тавиад их хэмжээний хуримтлагдсан үүлийг задлаад бороо оруулдаг юм байна. Үнэ нь 100 мянган доллар орчим. Үүнээс нэгийг авч тавиулахаар бид хөөцөлдөж байна. Сая засгийн газар нэг хөтөлбөр баталлаа. Эхний ээлжинд манайхыг oруул гэж шахаад байгаа. Манайx иргэдээс олон зуун захидал Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд хүргүүлсэн. Тийм шаxaлт хийж байгаад нэг генератор Уянгад байрлуулах санаатай. Энэ асуудлыг Байгаль орчны сайд судлаад АНУ-д одоо явж байна. Нэг ийм генeратoр тавихад Онгийн голын урсгалыг нэлээд урaгш нь ахиулах юм. Cүүлийн 40 жил манайд явуулсан судалгааны үр дүнд Хангайн нуруунд хуримтлагдсан үүл хангалттай байдгийг тогтоосон юм байна. Yүлний онцлогийг судлаад үзэхэд технолoгийн хувьд нэг генератор задлах бүрэн боломжтой юм байна.
Ш.Баатар: Та бүхэнд засаг, төрөөс ямар дэмжлэг туслалцаа хэр үзүүлж байна? Боломжоороо тусалж байна уу?Image
Ц.Мөнхбаяр: Засаг, төр бол их хойрог байна аа. Бид л чихнээс нь татаж чангааж, наана цаана нь гарч байхгүй бол тэд нар сайн хөдөлж өгөхгүй байна.
Ш.Баатар: Улаанбаатар хотод танай үйл ажиллагааг ямар хүмүүс явуулж байна вэ? Хөдөлгөөний төв Улаанбаатар байрлаж байна уу? Эсвэл төлөөлөгчийн газар ажилладаг уу?
Ц.Мөнхбаяр: Манай хөдөлгөөн хотод орж ирээд 2 жил болж байна. Бид нар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Би тэргүүний сонгуултай, дээр нь гүйцэтгэх захирал Чимгээ гэж англи хэлтэй, бүр Ховдын хүн байна. Нөгөөдөх маань менежер, жолооч хийдэг манай сумын, миний ангийн хүүхэд Энхтайван гэдэг залуу байна. Хөдөөд болохоор хагас сайн дурын төлөөллүүд бий. Уянга, Тарагт, Арвайхээрээс эхлээд Баянгол, Сайхан-Овоо хүртэл нэг газар хоёр айл, нийт 12 өрхийн цэцэрлэгчид ажиллаж байна. Тэдгээр хүмүүс бол сайн дураараа ажиллаж байгаа малчид юм. Дээр нь сум болгонд салбар зөвлөл ажиллаж байна.
Ш.Баатар: За нутгийн сонинooc сайхан сонслоо. Одоо шагналын үйл ажиллагаатай холбогдсон хэдэн зүйлийг асууя. Oлон улсын нэр хүндтэй шагналд таныг хаанаас хэн тодорхойлов?
Ц.Мөнхбаяр: Би энэ талаар мэддэггүй л яваад байсан. Нэг өдөр л энэ шагналыг авах боллоо гээд сонсов. Тoдорхойлох зарчим нь нууц явагддаг юм байна. Азийн сангаас ажиглалт хийж байгаад тодорхойлчихсoн юм байна. Өнгөрсөн оны 11 сард шагналд шалгарлаа гэдгээ сонссон. Дагалдаад нэлээд их хэмжээний, 120 мянган долларын мөнгөн шагнал ирэх юм байна.
Ш.Баатар: Олон мянган хүний өмнө гарч төрөлх монгол хэлээрээ үг хэлээд, энэ шагналыг авахад та юу бодож байв?
Ц.Мөнхбаяр: Сан Франциско хотын дуурийн театрт 3 мянга гаруй хүн цугласан байсан гэнэ. Олны өмнө гараад 6 тивээс ирсэн нөхөдтэйгөө хамт үг хэллээ. Хийхээр зорьсон ажлаа хийж яваад энэ нэр хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Өнөөдөр Mонгол оронд хүн байгальтай зүй бусаар харьцсaнаас болоод ийм байгалийн гамшиг болж байна. Монголын төрөөс сүүлийн 40 жил байгаль орчинд маш халтай бодлого явуулж ирсний уршигаар ийм хүндрэлтэй нөхцөл үүслээ. Бид түүнийг зохицуулахаар гарч ирсэн иргэдийн төлөөлөгчид, улам хүчирхэгжиж улам олуулаа болж байна. Монголд байгаль орчны асуудал хүнд хэвээрээ байна. Энэ шагналыг авснаараа улам их урам зориг орж байна. Биднийг их ажил хүлээж байна гэсэн утгатай үг хэллээ.
Ш.Баатар: Таны хэлсэн үгийг америкчууд хэр хүлээн авч байх юм бэ? Энэ талаар танд ямар нэгэн мэдрэмж, сэтгэгдэл төрөв үү?
Ц.Мөнхбаяр: Америкчууд их л сайхан хүлээж авч байх шиг санагдсан. Харахад олон хүн ойлгож, алга ташин талархан хүлээн авч байна билээ. Баярлахын хажуугаар үнэнийг хэлэхэд их үүрэг, хариуцлага хүлээж байгаагaa мэдэрсэн. Голтой болоxын тулд хийх ажил маань яагаа ч үгүй байна. Бид жаахан, жаахан л юм хийж эхэлж байна.
Ш.Баатар: Онгийн голын урсгалыг хаана хүргэх зoрилт тавьж байна. Улаан нуурт хүргэх бол яагаа ч үгүй биз дээ?
Ц.Мөнхбаяр: Онгийн голыг Улаан нуурт хүргэх арга зам байна. Энэ бол санаанд багтаж байна. Cанаанд багтаж байгаа их зүйл байна аа. Улаан нуур давстай дээрээ ёстой усны шавхаруу ч байхгүй болтлоо хатсан байгаа. Уг нь манай тэнд хааяа бороо ордог юм. Засгааc бас анхаараад нэлээд хэдэн удаа үүл задалж бороо оруулав.
Ш.Баатар: Манай нутагт өнгөрсөн зун газрын гарц сайхан байсан. Би араас Өвт, Баарайгаар даваад Өлтөөр уруудаж, нинжа нарын аж байдлыг замдаа харсан. Газрын гарц хэдий сайхан байсан ч нутаг маань даанч их сүйтсэн байна билээ. Миний төрсөн нутаг арай дэндүү болжээ гэж бодож явлаа.
Ц.Мөнхбаяр: Харин тийм ээ, та харин нутгаа хараад яаж тэсч байна аа. Дэндүү болсон байгаа шүү.
Д.Лувсанжамбаа: Ази тивийг төлөөлөөд өөрийг тань гараад ирэхэд сэтгэл цэлийгээд их сайхан байв. Энэ бол Монголыг дэлхий сонссон бахархалтай сайхан юм байна. 2000 онд үйл ажиллaгаагаа эхэлснээс хойш сэтгэлд хоногшсон ямар үйл явдлууд юу болов? Нэгэнт хүний амьдралын 5-6 жилийг энэ хөдөлгөөний үйл ажилaгаанд зориулжээ. Шагнал авах үед энэ талаар юу бодов? Энэ шагнал ямар үнэ цэнээр танд олдсон бэ?
Ц.Мөнхбаяр: Бүхнийг золиосолж байж ийм ажил хийдэг юм байна. Ямар ч баталгаа байхгүй, юу ч байхгүй газраас эхэлж байв. Ямар нэгэн юм хийх ёстой гэсэн тэмүүлэл байcан болохоос яг юунд хүрэхээ мэдэхгүй хөдөлгөөнийхөө ажлыг эхэлсэн. Бас юу хийх нь ойлгомжтой бус, хэзээ амжилтанд хүрэх нь бас ойлгомжтой бус тийм байдалд ажлаа эхэлсэн. Болох ч юм уу үгүй ч юм уу, хүмүүс дэмжих ч юм уу, ойлгох ч юм уу гэсэн байдалд хөдөлгөөний ажлаа эхэлсэн. Дэмжихээсээ эсэргүүцэх нь их байсан. Бүгдийг золиосолно гэдэг бол хэцүү. Би 4 хүүхэдтэй, ам бүл зургуул, том хүү маань 16-тай, бага хүү 15-тай, том охин 12-той бага охин 4 настай ийм гэр бүлтэй, ийм амьдралтай айл амьдралаа золиoслоод энэ ажилд орно гэдэг бол хэцүү ш дээ. Би ганцаараа бол байдал бас өөр. Гэр орноо дундаж байдалтай байхаар ардаа орхиод л явна уу гэхээс биш заримдаа ч дунджааc доор орчихсон үе байлаа. Түүнийгээ анзаарахгүй явах эр зориг хэрэгтэй байдаг юм байна. Хань ижилд маань түүнийг даах чадвар бас хэрэгтэй байдаг юм байна. Найз нөхөд бас тийм байх хэрэгтэй байдаг юм байна. Ганцаараа бас тэгэж явж чадахгүй, хүнд хамт олон их хэрэгтэй л дээ. Бие биeнээ ойлгох олон нөxдийн дэм тусанд өдий хүртэл явлаа. Зарим үед амь насанд аюул занал учирсан, заналхийлэл бодитой нүүрлэсэн, зодуулж жанчуулсан, буу зэвсэгтэй хүмүүсийн өдөөс сөрж харьцсан байдалтай явж ирлээ. Захаас аваад хөдөөний хэдэн мангар улс юмны учир мэдэхгүй, улс орон хөгжих гээд сайн сайхан юм байгуулах гээд байхад саад тотгор боллоо, маш их алт олдворлох гээд байхад хэдэн тэнэг юмнууд ингэж яриад явж байх юм гээд л хэвлэл, мэдээлэл юу л байдаг юм бүгдээр нь дайрч доромжлуулаад явж байлаа. Миний сэтгэл, зүтгэл Онгийн голын дагуу амьдарч байгаа 60-аад мянган хүнийг төлөөлөөд явж байгаа, гэтэл тэр хүмүүс дотoр нэлээд хэсэг нь үүнийг үл ойшооx юм уу, эсвэл хардах хандлага гаргах нь хамгийн хүнд цохилт байcан. Гүтгэх доромжлох, хажууд яваа хүмүүс урвах шарвах явдал юм. Хамгийн ойр дотно явж байсан хүмүүсийн урвах шарвахыг бac үзлээ. Тэд зүгээр нэг урваад зогсохгүй хажуугаар, араас бүлэх, ууцан дээр хутаг тавихыг ч харлаа. Зарим нь тийм байдлаар зориудын тагнуул, туршуул тавиулахыг ч үзлээ. Энэ мэт зүйлсийг туулсаар өнөөдөрт хүрлээ дээ.
Д.Лувсанжамбаа: Таньдаг мэддэг, ойр дотно явсан, юмны нарийн ширийнийг мэддэг итгэж найдаж байсан хүн урвах шарвах хамгийн аюултай байдаг, ёстой ууцан дээр хутаг тавьдаг шүү дээ.
Ш.Баатар: Харин тиймээ. Монголчуудын тэр зан энэ хүний нутагт ч гэсэн адил байдаг юм. Яривал юм их бий л дээ. Ийм зовлонг өөрийн биеэр туулсан танд хэлэхэд бол илүүц болно. Тэр талаар энэ сайхан өдөр яриад яах вэ. Өөрөө бол юм хийж яваа хүн мэдэхийн цаагуур мэдэж байгаа биз.
Д.Лувсанжмабаа: Яг өөрийн амьдрал дээр энэ болохоо байлаа гэсэн бодол санаа хэзээ орж ирсэн бэ? Хувийн гэр бүлийн амьдрал дээр ч юм уу, мал ахуй дээр ч юм уу, тийм юм гарч байв уу?
Ц.Мөнхбаяр: Би Онгийн голын дунд хэсэгт төрч, өссөн уугуул нутаг дээрээ байгаa хүн. Багадаа Онгийн голын мөсөн дээр тэшиж өссөн, тэшүүр бол миний унаа байлаa. Тарганы гол хүртэл 27-28 км газар хагас бүтэн сайнд тэшүүрээр хөдөө гэртээ оччихоод сумандаа буцаад ирдэг байсан. Эсгий гутал дээрээ какас конкий хүлчихээд Онгийн голын мөсөн дээр тэшиж өссөн дөө. Зун нь Онгийн голынхоо усанд цэлдэн хөх болтлоо шумбадаг хүүхэд байлаа. Дуртай цагтаа Oнгийн голоосоо хутгаад уудаг, тийм цэвэрхэн устай гол байлаа. Гэтэл тэр гол минь 1999 оноос хэлээд манай суманд хүрэхээ байсан. Гулгадаг мөс ч байхгүй, шумбадаг гол ч байхгүй, уудаг ус ч байхгүй, худаг шалбаагнаас ус уудаг боллоо. Ээж маань ч залуугаараа 52 настaйдаа 2001 онд өөд боллоо. Ус гол минь хэвээрээ байсан бол урт наслах ч байсан юм билүү. Манай сумаас маш олон хүн залуугаараа нүд анилаа. Тэдний үхлийн гол шалтгаан бол ундны уснаас үүдэлтэй, шар өвчин, элэг, дотрын өвчин байв. Энэ бүхэн ус бохирдсноос үүдэлтэй. Тэгээд л тэмцэхээс өөр замгүй болсон доо.
www.tsahimurtuu.mn       http://shbaatar.blogspot.com/

2007-04-23

Ардчилалын гол бэрхшээл

Коммунизмаас өвлөсөн хувалзЗарим хүн улс төр тогтворгүй байна, "хатуу гартай ерөнхийлөгчийн засаглал" тогтоовол хөгжинө гэж ярьдаг. Архидалт, ядуурлаас гадна манай хүмүүсийн аж ахуй эрхэлж сураагүй залхууг зарим нь гайхдаг. Л.Түдэв гуай өмнө нь "монгол хүн сүйтгэгч сэтгэлгээтэй" болсон нь хоцрогдлын эх гэж тайлбарласан нь ч бий. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хүмүүс янз бүрийн л юмнаас хайх ажээ. Ардчилал Монголыг мөхөөж буй биш, харин дарга ангийн дарангуйлал, мөлжлөг Монголыг мөхөөж байна. Дарга анги өөрийг нь үүсгэн төлжүүлсэн коммунист эдийн засгаа идээд дуусгачихсан. Одоо тэд урган төлжих гэж буй зах зээлийн эдийн засагт дэгэнцэж догонцон буй шинэхэн үр төлийг авилга хээл хахуулиар дарамтлан шимэн мөлжиж, өсч бойжихын зуургүй үхүүлж байна. Дарга анги бол коммунизмаас өвлөсөн хувалз юм.

Бичсэн уриагаа ойлгодог байх хэрэгтэй
Төр биш, түмэн хүчтэй байдаг "иргэний нийгэм" бол хоосон үгийн цагаан баринтагийг нь хуулаад харвал утга учиргүй зүйл бас ч биш юм. Үндсэн хуулийнхаа энэ тунхагийг иргэн нь бүү хэл, улстөрч нь ойлгохоо больчихсон, ер нь анх баталж байх үедээ ч ойлгож байсан эсэх нь эр-гэлзээтэй. Энэ байдал социализмын тухай сайхан ярьдаг мөртөө, тэрэндээ өөрөө ч итгэдэггүй хуучны намын үүрийн даргын царайг л санагдуулдаг юм. Ширээнийхээ ард өлгөчихсэн уриагаа ойлгохгүй байх нь элбэг шүү, тэд. Хөгжлийн зорилгоо бодитой харж чаддаггүй, итгэдэггүй, Ху намын ухуулагчийн дүрэмдсэн царайгаар худлаа ярьж цаг нөхцөөдөг ахуй бол манай социализмаас өвлөсөн улс төр, эдийн засаг, нийгмийн уяман өвчин юм.
Тийм учраас аливаа бодлого "харалган", явцгүй, томчуудын чиний миний гэсэн өөдөсхөн ашгийн хүрэээнд л эргэлдээд байх. Иргэний нийгмийг байгуулах, эдийн засгаа хөгжүүлэх чиг хараа, жанжин шугамаа зөв тодорхойлох нь чухал. Иргэд, иргэний байгууллага, бизнесийн нэгж намын бодлогоор дамжин төрийн бодлогод төдийгүй, салбарын бодлогод шууд оролцдог, саналаа тусгадаг, хянадаг байх нь иргэний нийгмийн гол чанар юм. Дорж гуай явдал чирэгдэл бололгүй, газраа хувьчлаад авчихдаг, том компани хашааных нь гадаа барилга барихдаа гуйдаг байвал энэ иргэний нийгэм. Зуун айлын барилгын материал зардаг компанийн захирал Сандаг гуай Барилга хот байгуулалтын агетнлагийн даргыг сонгоход оролцож, жилийнх нь төсвийг баталдаг байвал энэ иргэний нийгэм мөн.

Дарга ангийн мөлжлөг хамгийн том бэрхшээл
Дарга ангийн мөлжлөг Иргэний нийгэм одоогоор мөрөөдөл төдий л байна. Хашааныхаа газрыг хувьчилж авах гэж хотын засаг даргын тамгын газар руу явах хэрэг болно. Гэхдээ болоогүй, эхлээд хорооны засаг даргын үүдийг гурав хоног сахина. Дараа нь дүүрэг дээр очиж 14 хононо, тэгээд дараа нь хотын газрын албанд орж сар болно. Дарга болгонд нэг юм атгуулна. Аль нэг дарга татгалзвал бүх юмыг эхнээсээ дахиад л эхэлнэ. Заримдаа бүх юм болчихоод байхад ганцхан даргын гарын үсгийг хүлээж долоо хононо. Гэтэл том даргыг таньдаг баячуул нь ажлаа хоромхон зуур бүтээж, авилгыг бөөн бөөнеөр нь шиднэ.
Яагаад ч юм бэ, Ху намын амласан шинэ гэр бүлд олгох мөнгийг хэн нэгэн даргын гарын үсгээр, хэн нэгэн дарга олгох ёстой болчихлоо. Ху нам иргэндээ итгэдэггүй, харин даргад итгэдэг учраас хороон дарга, иргэний бүртгэл мэдээллийн дарга, эмнэлгийн дарга, өөр юу юуны ч юм бэ, олон олон даргын гарын үсэг бүхий "батлан даалт"-аар өөр нэг том дарга эхнэр бид хоёрт олгох мөнгийг шийднэ гэнэ. Дунд нь бас нэг том дарга нь хуулийг дур зоргоороо тайлбарлаж, "та хоёр хууль гарахаас өмнө танилцсан бол мөнгө өгөхгүй" гэж байх юм. Уул нь манай Үндсэн хуулиар бол хууль тайлбарлах эрх гагцхүү шүүхэд байдаг атал шүүхээс том дарга гарч ирээд хууль тайлбарлаж дарлаад байх юм. Тэгээд би авгайтайгаа 2003 оноос хойш танилцсан, түүнээс өмнө нь үнсэлцэж байгаагүй гэдгээ "нотлох" ёстой гэнэ.
Үнэндээ манай ядуурал, зовлонгийн үндэс бол дарга ангийн мөлжлөг юм. Жирийн хүн мөрөөрөө амьдарч болохгүй, заавал нэг даргын барьцаа. дарамт, гарын үсгийн гуйлга, бэлэг дурсгал, хахуулийн дөнгөнд мөлхөж талхиулна. Жижиг жижиг дарга нар дор дороо авилга нэхэж, гарын үсгээ гуйлгахаас гадна, том дарга нар томчууд дундаа мөнгө шидэлцэнэ. Дарга ангид  байна  гэдэг  бол авилга авч баяжих сайхан ирээдүйн баталгаа юм.

Мөлжлөгийн зэвсэг авилгал, гарын үсэг, тамга
Дарга ангийн мөлжлөгийн зэвсэг бол төрийн эрх мэдэл, арга зам нь хахууль. Зүв зүгээр байсан шинэ гэр бүлд мөнгө өгөх тухай хуулийг аль нэг дарга заавал нэг гох дэгээ гаргаж, гарын үсэг, тамга, зөвшөөрөл, лавлагаа шаардан дураараа тайлбарлана. Тэгж гох дэгээ гаргаж байгаагийн гол шалтгаан бол авилга, хээл хахууль авах нүхээ малтаж байгаа нь тэр. Гарын үсэг, тамга болгоны цаана дарга, ярвагар царай гаргаад л сууж байгаа. Тэгээд хуулийг дураараа тайлбарлаж, худал үнэн далайлгана. Үнэн царай нь бол зүгээр л авилга нэхсэн аалз, хувалз, дарганцар. Бизнесийг тэд авилгаар мөлжиж өөртөө байшин бариулна. Монголын ард түмэн бүр төрд татвараа төлөхөөс гадна алхам бүр тааалддаг саад тогтгор, гох дэгээнд өлгөгдөн тэр тоолон даргын тоссон гар дээр мөнгө төлсөөр үгүйрэн хоосорч байна.
Дарга ангийн засагдад хүчтэй байгаа шалтгаан
Яагаад манай улс төрийн ардчилал хөгжиж байгаа боловч бид дарга ангийн дарангуйлалд тарчилж байгаа юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Энд хоёр шалтгаан байна.
Нэгдүгээрт, МАХН хүчтэй байна. Энэ бол дарга ангийн улс төрийн эрх ашгийг илэрхийлэгч юм. МАХН хэзээ ч ард түмнийх байгаагүй, харин дарга ангийнх л байсан. МАХН хүчтэй байгаа цагт дарга ангийн дарангуйлал үүрд орших болно. МАХН дарга ангийг өлгийдөж, бойжуулж, өсгөж өндийлгөсөн, өнөөдөр ч тэрийгээ хамгаалж л байна. Өнөөгийн дарга нар МАХН-ын том даргын ангийн найз, нутгийн хүү, хамаатан садан гэх мэт ямар нэг байдлаар заавал холбоотой байдаг.
Ардчилсан хүчин 1996 оноос эхлэн "агентлагийн систем" гэгчийг санаачлан дарга ангийн ноёрхлыг устгах гэж оролдсон авч уусдаг зарим нь дарга болж уусаад, уусаагүй заримыг нь МАХН Засгийн газартай нь хамт огцруулж, үймүүлсэзр 2000 оны сонгууль хүргэсэн. 2000-2004 он хүртэл монгол дахь дарга засгийг сонгодог болтол нь төгөлдөржүүлсэн юм. Одоо ч гэсэн МАХН дарга ангийг төлөөлсөн хэвээрээ.
Хоёрдугаарт, 1990 оноос эхэлсэн шинэчлэл төрийн захиргааны дунд шатыг шинэчилж чадаагүй л байна. Энэ шатны бүх шинэчлзлийг МАХН унагаасан. Хирэнд бөөс цугладаг шиг, төрийн захиргааны дунд шатанд л хамгиин олон дарга шигж, үүрлэсэн байдаг. Агентлагийн захирал, хэлтэс газрын дарга, аймаг нийслэл, сум дүүргийн тамга дарж, гарын үсэг зурдаг бүх "хурган", "төлгөн" дарга нар монголын ардчиллыг алж, ард түмнийг үгүйрүүлэн "мөлжиж" байна. Тэд л"40-ээс дээш насны" "компьютерээс айдаг" (Баабарын хэлснээр) хүмүүс шүү дээ. Цаашид мэргэжлээрээ амжилт гаргах ямар ч ирээдүй тэдэнд байхгүй. Тиймээс яг одоо байгаа суудал дээрээ аль болох их идэхийг л тэр хүмүүс эрмэлздэг, иддэг ч юм.

Дэлхий нийтийн хандлага
Дэлхий нийтэд төрийн захиргааг хэрхэн өөрчлөх талаар улс төр судлал, захиргааны эрх зүйн хүрээнд маш том маргаан өрнөж байна. Эдийн засаг хөгжөөд даяршаад байхад, төрийн захиргаа хөгжихгүй, нийгмийн хөгжлөө түшиж, авилга, хахууль, сохор улс төржилтийн үүр уурхай болоод байгаа нь аль ч оронд түгээмэл хандлагатай юм. Өндөр хөгжилтэй өрнийн орнуудын эрдэмтэд энэ асуудлыг зоригтой сөхөж байна.
Нэг талаас эдийн засагаа тэтгэсэн, цомхон, нөлөөтэй, үр ашигтай байх, нөгөө талаас түмнийхээ санаа бодлыг тусгаж, тэдэндээ үйлчилдэг байхуйц ямар тогтолцоо хэрэгтэй вэ гэдэг талаар бүтээлч санаачлагууд гарч байгаа юм. Тэдгээрээс, хуучнаа зоригтой өөрчилж, амжилтад хүрсэн ганцхан орон байгаа нь Шинэ Зеландын захиргааны систем, бидний агентлагийн гэдэг систем юм.
"Засаглалгүй захиргаа", "төрийн захиргааны оронд нийтийн удирдлага" зэрэг орчин үеийн нэр томьёонууд төрийн захиргааг задлаж, удирдлагыг иргэний нийгэм, иргэдийн шууд оролцоонд түшиглэн төвлөрүүлж байгааг харж болно. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийг дэмжихүйц захиргааны ямар тогтолцоо хэрэгтэй вэ гэдгийг өнөөдөр нарийн судалж гаргах хэрэгтэй байна. Манай захиргааны системд оршиж буй гол бэрхшээл бол агентлагууд нь иргэний нийгмийн хяналтад байдаг Шинэ Зеландын системийг авч хэрэглэхдээ, бүх зүйлийг төрөөс хянаж байх ёстой гэсэн үхширсэн сэтгэлгээнээсээ салж чадалгүй шилжилтийг дутуу хийснээс өнөөдөр эрэмдэг, зэрэмдэг тогтолцоо үүсээд, завсар зайгаар авилга, хахууль үүрлэж, бугшаад байгаад оршино.
Хэрэв жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлье гэж байгаа бол агентлагийн системээс ухрах аргагүй. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгахад, төр бүхнийг мэднэ, төвлөрүүлнэ гэсэн үхширмэл сэтгэлгээнээс салж, эрх мэдлийг Иргэдийн нийтийн хурал, Агентлагийн удирдах зөвлөл рүү зоригтой шилжүүлэх хэрэгтэй юм.

Дарга ангийн мөлжлөгийг устгах арга зам
Зорилт
Манай ардчилсан шинэчлэлийн хамгийн том зорилт бол дарга ангийг устгах, түүний мөлжлөгийн хэрэгсэл болсон авилга, хээл хахуулийн сүлжээг арилгахад оршино. Дарга энгийн мөлжлөгийн гол шалтгаан бол улс төр, захиргааны мэдэл энэ ангид хэт төвлөрсөнд оршино.
Иймээс төрийн захиргааны бүх төвшинд иргэний нийгмийн шууд оролцоог хангах, төвлөрсөн эрх мэдлийг задалж иргэдийн нийтийн хуралд олгох явдал бол зорилтод хүрэх гол алхам юм.
Манай улстөрчид, ялангуяа МАХН-аас томилогдсон улстөрчид, түшмэд "ард түмэн идэвхгүй, иргэдийн нийтийн хуралдаа ч ирдэггүй, ирсэн нь дандаа шударга хөгшчүүд" гэж гомдоллодог. Шударга гэж онцолдгийн учир шалтгаан бол тэр хөгшид нь ихэвчлэн Ху намын гишүүд байдагт оршино. Чухамдаа тэр "шударга" хөгшдөөс бусад хүн Иргэдийн нийтийн хуралд (иргэдийн хурал) ирэхгүй байгаа учир ард түмэн идэвхгүй, ардчилалд бэлэн бус гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
Би ч гэсэн үнэндээ хорооныхоо иргэдийн хуралд очдоггүй, яагаад гэвэл тэнд очих ямар ч хэрэг байхгүй. Гэхдээ хэрэв иргэдийн хурал миний газар өмчлөлийг, манай гадаа өндөр байшин барих эсэх, манай хаваржаанд уурхай ухах гэж байгаа тухай асуудлыг хэлэлцэн шийддэг байсан бол очно. Миний байгаа газар бизнес хийх гэж байгаа тэр хүмүүс бидэнд мэдээлэл өгнө. Өгөхгүй байсан ч би сонирхоно, мэдээлэл хайна, идэвхтэй болно. Эрх мэдэлтэй байвал хүмүүс, ард түмэн идэвхтэй болох нь лавтай.
Харин ард түмнээ "идэвхгүй", "ардчилалд бэлэн биш" гэж доромжилдог түшмэд, улстөрчид халаагаа өгөхгүй бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй.
Алхам
Даргын эрх мэдлийг Иргэдэд шилжүүлэх

Дарга анги атгаж тэврээд, тавьж өгөхгүй байгаа тэр эрх мэдлийг задалж, ард түмэнд өгөх ёстой. Ялангуяа, газартай холбоотой аливаа асуудлыг ийм замаар зохицуулах нь зөв юм. Барилга барих газрын зөвшөөрлийг, жишээ нь, хорооны иргэдийн хуралд шилжүүлэх нь зүйтэй. Зоос банк хотын даргыг хахуульдаж газрын зөвшөөрлөө авчихаад, дараа нь хорооных нь иргэдтэй зодолдож, цэрэг цагдаадаа хүрч байсан шиг жишээ маш олон бий. Түүний оронд Зоос банк хорооны иргэдийн хуралд хүсэлтээ тавиад, хорооны иргэдийн хурлаас барилга барих газрын зөвшөөрлийг өгдөг байх нь зүйтэй. Банкны захирал нь иргэдийн хурал дээр ирээд "Энд бид барилгаа баръя, танай хүүхдүүдийг энд нь талбай гаргаж тоглуулъя" гэж тохиролцож, ярилцаад иргэдийн зөвшөөрлөөр тэр газар дээрээ барилгаа бариг. Тэгсэн бол банк хотын дарга нарт авилга төлөхгүй, тэрнээс болж хорооны иргэд хохирохгүй, аливаа зодоон цохион, хараал ерөөлөөс ангид, авилга, хээл хахуулийн хардлагаас ангид байх боломжтой юм.
Энэ зохицуулалт зөвхөн барилга төдийгүй, уул уурхайн салбарт ч хамаарах учиртай. "Алтан дорнод" компани нутгийн иргэдийн хооронд үл ойлголцох асуудал өнөөг хүртэл үргэлжилсээр. Уг нь муу нэртэй "нинжа" буюу хувиараа алт угаагчдын олонхи нь иргэдийн хуралдаа сууж, "Алтан Дорнод" компани нутгийн иргэдтэй тохирч газрын зевшөөрлөө авсан бол асуудал тийм хэрцгийдээ тулахгүй зүй ёсоор нь орон нутагтаа зохицуулж болох байлаа.
Газар хувьчлалыг ч тухайн баг хорооны Иргэдийн нийтийн хурлын мэдэлд өгөх нь зүй ёсны хэрэг юм. Олон олон жирийн иргэд амьдарч дассан хашааныхаа газрыг одоо болтол хувьчилж авч чадаагүй яваа. Яагаад гэвэл Улаанбаатарын хүн амын 60 хувь нь амьдардаг тэр олон хашааны зөвшөөрөл дээр Нийслэлийн газрын албаны ганцхан дарга гарын үсэг зурдаг, заримдаа зурахаас татгалзах эрхтэй байдаг юм. Тэр ганц дарга нь тухайн иргэн үнэхээр тэнд амьдардаг эсэхийг өөр нэг даргаас буюу хорооны Засаг даргаас нь лавлагаа авч асуудаг, бас өөр нэг даргаас бүртгэлд нь байгаа эсэхийг шалгаж, лавлагаа гарган баталгаажуулдаг юм. Үүнээс гадна гарынхаа үсгийг зурахгүй хойрголж, хуулийн хугацааг нь дуусгасны дараа газрыг үнэгүй хувьчлах биш, харин үнэтэй зарж ашиг олохоо дарга нар бодно.
Хэрэв хорооны Иргэдийн нийтийн хурлаар хашааны газар хувьчлах эрхийг олгох юм бол ажил их л түргэснэ. Тэр хорооны оршин суугчид аль хашаанд хэнийх гэж айл, хэчнээн ам дөрвөлжин газар хэдэн үеэрээ амьдарсныг Нийслэлийн газрын албанаас илүү мэдэх бөгөөд олон төвөг чирэгдэлгүйгээр хурлаараа шийдчихэж чадна. ИНХ-ын шийдвэрээр хувьчлалын гэрчилгээг нь баталж, тэрийг нь Нийслэлийн газрын албаны түшмэл зөвхөн бүртгэх үүрэгтэй байвал иргэндээ чирэгдэлгүй, олон даргын гарын үсэггүйгээр асуудлыг хурдан шийдэж болох юм.
Ийм зохицуулалт газрын албанд буглаад байгаа зөвшөөрөл лицензийн хахуулийг ч илэрхий бууруулна. Том компаниуд Иргэдийн нийтийн хурлыг бүхэлд нь хахуульдах боломжгүй. Харин ч аймаг хотын том даргыг хахуульдах мөнгөөрөө баг хороонд тоглоомын талбай байгуулах, хог цэвэрлэх, зам засах мэт ажилд зарцуулж, нийт иргэдэд ашигтай ажил хийх боломжтой болно.
Яам тамга, аймаг хотын аль нэг "том дарга" Зоос банк-ны барилгын зөвшөөрөл, "Алтан Дорнод"-ын уурхайн зөвшөөрлийг олгож байгаа үед тэр "том дарга"-ын өгсөн "хууль ёс"-ны зөвшөөрөл нь нийт иргэнийхээ "ёс зүй"-тэй таарахгүй, авилга хахуулийн үүдийг нээсээр байх нь гарцаагүй.
Төрийн захиргааг Түмний захиргаа болгох
Төр зөвхөн аюулгүй байдлын болон гадаад улс төрийн бодлогыг зохицуулж, цэргийн болон дипломат хэрэгслээр улс орноо хамгаалж байх ёстой. Эдийн засаг нийгмийн бусад аливаа салбарт төрийн оролцоо бага байх тусам иргэн нь эрх чөлөөтэй, эдийн засаг нь хөгжингүй байдгийг "өндөр хөгжилтэй" гэгдэх орнуудын бэлэн туршлага харуулж байна.
Салбарын бодлого, удирдлагад иргэний болон бизнесийн төлөөллийг оруулах явдал бол дунд шатны байгууллагыг авилгалаас сэргийлэх, ажил хэргийг нь захиргаанаас илүү үйлчилгээ рүү хандуулах гол мөханизм юм. Агентлагуудын удирдлагыг өөрчилж, Удирдах зөвлөлийн (УЗ) бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, хувийн компанийн төлөөллийг шууд оруулвал зохистой. Ингэснээр төрийн захиргааны байгууллага, хагас-төрийн байгууллага маягтай ажиллах юм.
Агентлагийн даргыг УЗ-ийн шууд оролцоотой сонгоно. Өрсөлдөж буй компаниуд хэн нэгнийх нь талд илэрхий ажиллах хүнийг агентлагийн дарга болгохгүй нь лавтай. "Эрэл" компани уул уурхайн агентлагийн даргаар Бороо гоулдын хүн томилогдохыг зөвшөөрөхгүй, харин Бороо гоулд Эрэлийн хүнийг тавихгүй. Эцэст нь хэний ч биш мэргэжлийн хүнийг агентлагийн даргаар тавиад, тэр нь авилгад өртөөгүй эсэхийг хянана. Түүнээс гадна Онги голын хөдөлгөөн зэрэг байгаль хамгаалах иргэний байгууллагууд агентлагийн дарга томилоход саналаа өгөх боломжтой болно.
Удирдах зөвлөл агентлагийн жилийн ажлын төлөвлөгөөг төсөвтэй нь батална. Барилгын компанийн төлөөлөл УЗ-д нь байгаа учраас Барилга, хот байгуулалтын агентлаг барилгын газрын шугам сүлжээний лавлагаа гаргаж өгөх явц хурдасч, үйлчилгээ сайжрах нь лавтай.
Агентлагийн төсөв улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөс гадна УЗ-ын гишүүний татвараас бүрдэнэ. Аливаа компани, байгуулага УЗ-д шийдвэр гаргах эрхтэй бол түүнийхээ төлөө ядаж тодорхой хэмжээнд мөнгө төлөх ёстой билээ. Ингэснээр агентлаг санхүүгийн хувьд төсвөөс хараат болох нь багасч, үйлчлүүлэгчдээ хариуцлага хүлээдэг болно.
Төрийн захиргааг түмний захиргаа болгож, захирдаг, дарамталдаг хэвтэй агентлагийг салбарынх нь ашгийн болон ашгийн бус байгууллагад даатгаснаар олон талын ахиц гарна. Юун түрүүнд, бизнесменүүд салбарынхаа бодлогыг тодорхойлоход оролцох боломжтой болно. "Буян" компани хөдөө аж ахуйн бодлого тодорхойлоход оролцдог байвал, Жагаа нам байгуулж улс төрийг үймүүлэхээ болино. Компанийн нам байгуулагдахаа боливол манай улс төр аажимдаа илаарьших хандлагатай болно. Том компани аль нэг улстөрчийн сонгуульд мөнгө нэмэрлэхээ больж, улс төрийн авилга эрс багасна. Агентлагийн удирдлагыг сонгох, огцруулахад шууд оролцох учраас компаниуд "өөрийнхөө хүн"-ийг дарга болгох гэж бүр том даргад хахууль өгөхгүй болно. Үр дүнд нь захиргааны байгууллагын үйлчилгээ хурдасч, авилга багасах юм.
Төрийн бус байгууллага ч санал гомдлоо жагсаал цуглаан хийлгүйгээр салбар хариуцсан агентлагийн УЗ-д орж хяналтыг гардан хэрэгжүүлэх, бодлогод нь нөлөөлөх бололцоо ихэснэ.
Хүлээх үр дүнЭнэ хоёр бодлогыг хэрэгжүүлснээр Монголын жирийн нэг хүн дарга ангийн мөлжлөгөөс чөлөөлөгдөнө. Дорж гуай хашааныхаа газрыг хөршүүдтэйгээ нийлж яриад хувьчлаад авчихна. Хорооныхоо иргэдийн хурлын шийдвэрийг үл хөдлөх хөрөнгийн газар очиж бүртгүүлээд л боллоо. Дорж гуай ямар нэг даргад мөнгө төлөх, зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах, тамга даруулах шаардлагагүй болно, Ийм зохицуулалтаас одоо зөвшөөрөл өгдөг дарга нарын орлого л хохирохоос биш нийт иргэд үндсэндээ хожих юм.
Дорж гуайн хажууд өндөр байшин барих гээд, уурхай ажиллуулах гээд том компанийн төлөөлөгч ирж саналыг нь авах гэж оролдох болно. Өнөөгийн мөнгөний улс төрчид шиг тэд аягүй бол мөнгө, гурил, будаа тараана. Иргэдэд л сайн биз. Хорооны иргэдийн хурал дээр Дорж гуайг их л танимхайран ирж, саналаа өөрийнхөө талд өгөхийг гуйна. Тэгээд танай үүдэнд зам барина, хүүхдийн тоглоомын газрыг гоё болгон, мод тарьж арчилна гэх мэтээр аль байдаг амлалтаа өгөх бөгөөд тэртээ тэргүй байшингаа барьчихаад хаяад явчихгүй нь тодорхой хойно амласнаа хийнэ гэдэгт итгэж бас болно.
Сандаг гуай Барилга хот байгуулалтын агентлагийн удирдлагын зөвлөлийн гишүүн болохоор Дэд бүтцийн яаманд очиж бүртгүүлээд УЗ хуралдах тоолон тийшээ очиж хуралд нь суудаг болно. Жилдээ нэг сая төгрөгийн хураамж төлчихөөд гучуулаа, дөчүүлээ нийлж "Буян"-гийн Жагаа, "Эрэл"-ийн Эрдэнэбаттай хамт сууж байгаад агентлагийн захирлыг сонгоно. Монополийг задлах зорилгоор Буян, Эрэл мэт том компаниудыг УЗ-д оруулахгүй, дан жижиг дунд үйлдвэрлэгчдээр бүрдүүлсэн ч болох юм. Тийм бол магадгүй бүр ч үр дүнтэй болох биз ээ.
Агентлагийн захирал Сандаг гуайд байгаа хөрөнгөө, авдаг цалинтайгаа тайлагнаж, хэн нэгнээс нь хахууль аваагүй орлогоороо амьдардаг гэдгээ харуулна. Тэгэхгүй бол огцруулж орхино. Тэр захирал бас жилийнхээ төсвийг ингэж зарцуулсан, дараа жил байрандаа ийм засвар хийнэ, төдөн ажилтантай тэгж ажиллана, өдий хэмжээний мөнгө төдий хугацаанд хэрэгтэй гээд л тайлбарлана. Сандаг гуай танай ажилтан миний хүсэлтэд хариу өгөхгүй долоо хонолоо, ингэж сайн ажилладаг юм уу гээд л хурал дээр захирлыг нь загнана. Байгаль хамгаалах нийгэмлэгийн нэг нөхөр босч ирээд л гол бохирдуулаад байгаа талаар ярьж, салбарын журам гаргаж технологийн стандарттай болж зохицуулах хэрэгтэй байна гэж ярина.
Хэрэв бид ийм нийгэм байгуулж чадвал иргэний нийгмийг байгуулах чиглэлд нэлээн том алхам хийчихлээ гэж ярьж болно. Мөлжөөд байдаг дарга ангийг иргэдэд үйлчилдэг түшмэл болгон хувиргаж чадна хэмээн найднам.
Сарлагтай О.Машбат

2007-04-22

Төсөл хэрхэн бичих вэ?

Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Гэтэл бидэнд соёлтой "мөнгө гуйх" туршлага бага.
Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тустай үйлс бүтээе гэвэл юуныөмиө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Төслөө хэр сайн бичиж чадна, өрсөлдөгчөө төдий чинээ амархан буулгаж авна. Одоогоос хэдэн жилийн өмнө "төсөл бичиж өгнө" гэсэн зар сонинд нийтлэгдэж байлаа. Төсөл бичих аргачлалыг нь мэддэг нэгэн нь мэдэхгүйгээс мөнгө авч, ийнхүү үйлчилгээ үзүүлдэг байж. Зах зээлээ дагаад ханш нь харилцан адилгүй байсан. Төслийн нийт мөнгөн дүнгийн 10-20 хувьтай тэпцэх хөлсийг эсвэл энэ бүгдийг дундажлан 500 ам.доллар гэх маягтайгаар үнэлдэг. Тэгэхээр төсөлд зарцуулах мөнгөө хэмнэх боломжийг "Бизнесийн мэдээ" сонин олгож байна.
Төслийг хэрхэн бичих вэ? Магадгүй энэ зөвлөгөө өнөөдөр биш юм аа гэхэд, маргааш танд хэрэг болж мэднэ. Та өдөр бүр ажилдаа явах замдаа гудамж цэвэрлэж байгаа үйлчлэгчтэй таардаг уу. Тэр үйлчлэгч гудамжаар хөглөрөх модны навчис, малгайлан орох цасыг биш зөвхөн бидний хогийн цэгээс хийсэх тэр л хэсгийг шуүрдэж хамаг цаг, заваа алдаж байгаа харагддаг. Урин цагирж, салхи шуурга ихсэхэд Таны нүдэн дээр хог хийсч, хөлтэй ороолдож байгаа дүр зураг төсөөлөгдөж байгаа байх. Тэгвэл энэ үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх нэг арга Танд байгаа, магадгүй энэ санаагаа хэрэгжүүлэхэд тань санхүү мөнгөний хувьд бэрхшээл учирч байгаа гэж санавал энэ тухайгаа цаасан дээр хажуудахь хүндээ тайлбарлан ярьж байгаатай адилаар дүрслэн бичих хэрэгтэй. Энэ бол жишээ.
Бичих зүйл чинь цаасан дээр нэг л бууж өгөхгүй байвал төсөл хэрэгжүүлэх болсон гол шалтгаан, яагаад энэ асуудал ингэж анхаарлыг тань татах болов. Таны төслийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх болсон зорилго, мөн энд тавиад байгаа асуудлыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа бэрхшээлтэй юугаараа холбоотой, зорилго биелэгдлээ гэхэд ямар үр дүн гарах талаар бичээрэй. Төсөл хэрэгжсэний дараа бодит байдал хэрхэн өөрчлөгдөх тоон болон чанарын өөрчлөлтөө нарийн тусгахыг бод. Дээр нь энэ бүгдийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөрөмж, боловсон хүчин, тэдгээрийн цалингийн асуудлыг ч тусгаж өгнө.
Тоног төхөрөөмжийн үнэлгээний хувьд гэвэл зах зээлийн ямар үнэлгээг баримталсан болохоо тусгах нь зөв. Дээр нь хэрэгжүүлэх явцад хяналт тавих системтэй байхаар тооцож төслөө бичээрэй. Төсөл нэг, хоёр бүр хэд хэдэн ч хуудас байж болно. Тэгэхдээ тухайн хандивлагч байгууллагын тавьсан шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Хүмүүс төслөө санал маягаар бичдэг. Зарим нь ч баримт маягийг нь илүүтэй сонгодог. Тэгэхээр аль нь ч болно. Төслийн хуудсыг цаанаас нь тэд гээд заасан тохиолдолд түүндээ багтаах гэж шахах, аль эсвэл материалга сунгахгэж оролдсоны хэрэггүй. Хэрэв тэгвэл ямар ч зохион байгуулалтгүй хүн болж харагдана гэдгийг санах хэрэгтэй. Төслийн материалаа хийх хавтаснаасаа эхэлье. Yүнийг зөв сонгох хэрэгтэй. Төслийн баримт бичгийн хавтсанд төслийн нэр байна. Нэр сонголтын хувьд анхаарал татахаар бас логиктай, богино байх нь чухал юм.
Захиалагч байгууллагын нэр, шуудангийн хайрцаг, факс, электрон шуудангийн хаяг, банк, дансны дугаарыг нь дор нь бичнэ. Дараа нь төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсны дугаар, электрон шуудангийн хаягыг дурдаж өгнө.
Байршил. Yүнд, тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг, сум, улсын нэрийг зааж өгнө. Дараа нь төсөл хэрэгжүүлэх хугацааг заана. Хугацааг сараар тавьдаг ёстой гэдгийг анхаараарай.
Төслийн нийт дүн гэдэгт тухайн төсөл хэрэгжиж дуусах хүртэлх зардал орно.
Төслийн гол өгүүлэмж хэсэг. Yүнд, төслийг хэн хэрэгжүүлэх, хэнд ямар учраас хэрэгтэй, төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай зэргийг тусгахад хангалттай.
Дараа нь оршил буюу танилцуулах хэсэг байна. Энд захиалагч байгууллагын тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийж өгөх ёстой. Дээр нь тухайн төслийг хэн өгсөн. Хэн хэрэгжүүлэх гэж байгаа, оролцох хүмүүс ямар боловсролтой болох. Тэдгээрийг хэрхэн сонгосон шалгуураа тусгах нь зүйтэй юм.
Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байна. Энэ бүлэгт ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулагдсан тухайгаа тусгаж өгнө,
Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдал ягяажөөрчлөгдөх талаар энэ бүлэгт л бичих ёстой юм.
Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг.
Yнэлгээ, дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт чухам юу бичих нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Төслийн төгсгөлд яаж үнэлж дүгнэх тухай асуудал энд тусгагдана. Тухайн төслийг хэрэгжүүлснээр зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналт шалгалтын тухай өгүүлнэ.
Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ бүлэгт төслийг хэрэгжүүлснээр олсон амжилтаа цаашид өргөжүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай, мэн ямар эх үүсвэр ашиглавал зохилтой талаар бичих хэрэгтэй юм. Төслийн есдэх хэсэгт "төсөв" гэсэн бүлэг орно.
Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг энэ бүлэгт тусгана. Тэгэхээр шаардагдах хөрөнгө мөнгийг:
а/ хандивлагчдаас нийт хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний санхүүжилт хүсч байгаа,
б/ санхүүжилтийн үлдсэн хэсгийг ямар эх үүсвэрээр олох,
в/Хөрөнгө чухам юунд зарцуулагдах болохыг бичнэ.
Хамгийн сүүлийн буюу хавсралт бүлэг. Төслийн баримт бичигт захиалгын агууллагыг тодорхойлж тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргаж өгнө. Ингэсэн цагт Таны төсөл бэлэн болно.

2007-04-20

Солонгосын номер 1 оюутан


ImageМонголын нэгэн хєєрхєн бусгуй Солонгосын Инха их сургуулийн шилдэг оюутнаар шалгарчээ.

 Нармандахын Цэвэгмид саяхан Солонгосын Инчон хотын Инха их сургуулийн эдийн засаг, гадаад худалдааны тэнхимийн тєгсєгчдєєс сурлагаараа 1-т тэргуулэн, амжилттай тєгсжээ. Тэрээр эх нутагтаа 1 жил орчим солонгос хэл сурч байгаад 2003 онд “21 дугээр зууны Солонгосын эрдэм шинжилгээний сан”-гийн бурэн тэтгэлгээр Солонгосд ирж, суралцсан байна. Н.Цэвэгмэд: “Солонгос оронд сурах тийм ч амар байгаагуй, гэхдээ би шилдэг оюутнаар шалгарсандаа тун баяртай байна. Суралцах явцад минь хэлний бэрхшээл байсан хэдий ч Солонгос ёс заншилд дасах нь надад илуу хэцуу байлаа. Солонгос хумуусийн найрсаг зан болон эндхийн єндєр хурдтай интернэт нь надад их таалагддаг” хэмээн “The Korea Times” сонинд ярилцлага єгжээ.

Солонгосд байх хугацаанд тууний сэтгэлд улдсэн нэгэн сайхан дурсамж нь єнгєрсєн 10 сараас эхлэн ням гариг бур гардаг байсан “KBS” телевизийн “Beauties’ Chat” нэвтруулэгт оролцсон явдал гэнэ. Энэхуу нэвтруулэгт олон орны авъяаслаг, ухаантай, хєєрхєн, цоглог бусгуйчууд оролцсон бєгєєд “Монголын Цээгий” хэмээн солонгосууд туунийг анддаггуй юм билээ. “Олон солонгос залуус надтай танилцахыг хусдэг ч би зєвхєн сурч, боловсрохдоо бух анхаарлаа тєвлєруулдэг” гэж тэрээр нэмж хэлжээ.

Энэ жилийн хавраас Н.Цэвэгмэд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн инженер-удирдлагын ангид суралцах юм байна

Скандинавын Орнуудад Суралцах Боломж

Ихэнх Европын орнууд боловсролын салбартаа дунджаар ДНБ-ийхээ 5 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулдаг бол Скандинавын орнууд үүнээс бараг хоёр дахин их буюу 10 орчим хувийг зарцуулдаг. Скандинавын орнууд гэдэгт та бидний сайн мэдэх Швед, Норвег, Финлянд, Дани зэрэг орнууд багтдаг билээ. Эдгээр орнуудын ихэнх сургуулиуд нь улсын мэдэлд байдаг буюу төсвөөс санхүүждэг, мөн зарим нэгэн хувийн сургууль байх ч мөн л улсаас татаас авдаг учраас их, дээд сургуулиудын төлбөр нь үндсэндээ ҮНЭГҮЙ байдаг. Гадаад оюутнуудад ч гэсэн. Гадаад оюутнууд зөвхөн сургуульд бүртгүүлэх, элсэх, дотуур байранд амьдрах, хооллох зардлаа л даах учиртай.
Эдгээр орнуудын их, дээд сургуулиудын нэг онцлог бол зүгээр нэг боловсролын байгууллага гэхээсээ илүүтэй эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Заримыг нь музей, лаборатори гээд хэлчихсэн ч болно. Учир нь эдгээр орнууд R&D буюу судалгаа, хөгжлийн зардалдаа ихээхэн мөнгө хаяж, хамгийн сүүлийн үеийн, шинэ технологиудыг нэвтрүүлэхдээ гар татдаггүй.
Сүүлийн жилүүдэд маш олон хичээл, хөтөлбөрүүдийг англи хэл дээр явуулж, жил ирэх тутам тоог нь нэмэгдүүлж байгаа учир дэлхийд болон Европтоо гадаад оюутнуудыг татах ширүүн өрсөлдөөнд ихээхэн амжилт олж, боловсролоо экспортолдог орнуудын тоонд ороод байгаа юм.

Онцлог
Их, дээд сургуулиуд нь улсаас татаас авдаг хэрнээ менежментийн бодлогоо бие даан хэрэгжүүлдэг. Ихэнх сургуулиуд нь дэргэдээ маш том судалгааны хүрээлэн, лабораторитай байх бөгөөд дэлхийд алдартай томоохон компаниудтайгаа маш нягт хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний үр дүнгүүдийг амьдрал дээр шууд ашигладаг учраас байгалийн ухаан, шинжлэх ухааны чиглэлээр сурах сонирхолтой залуучуудад сайхан боломж болно. Тухайлбал та бидний сайн мэдэх Нокиа компани Финляндынх, гоо сайхны бүтээгдэхүүний Орифлейм, автомашины Волво, цахилгаан хэрэгслийн Икеа, гар утасны Эрикссон компаниуд Шведийнх, том хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Норвегийн компаниуд, нефтьхими болон машины эд анги, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дагнасан Данийн компаниуд дэлхийд танигдсан байдаг. Ерөнхийдөө боловсролын салбар нь маш олон жилийн түүхтэй. Тэртээ 1400 орчим оны үеэс дээд боловсролын салбараа хөгжүүлсээр ирсэн.
Зөвхөн сургуулиудаасаа гадна өндөр уулс нь үзэсгэлэнтэй, өвлийн аялал жуулчлал, спорт ихээхэн хөгжсөн, цанаар гулгах, мөсөн дээр загасчлах, ууланд авирах, гулгах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан орчин нөхцөлтэй.
Гэхдээ мэдээж улс бүрийн онцлог бий. Эдгээрийн талаар бид дараа дараагийн дугаартаа дэлгэрэнгүй хүргэх болно. 


НОРВЕГ
Сургалтын тоног төхөөрөмж, техникээр маш сайн хангагдсан. Судалгаа хийх зорилготой оюутнуудад маш сайхан боломж гэсэн үг. Мөн чийглэг дулаан уур амьсгал, үзэсгэлэнт байгаль, байгалийн арвин нөөц баялаг ихтэй, ер нь амьдарч суралцахад тун аятайхан. Биотехнологи өндөр түвшинд хөгжсөн, далай тэнгистэй холбоотойгоор загас агнуур, усан онгоцны жолоодлого, хөлөг онгоцны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн учир аливаа судалгаа шинжилгээг хөхиүлэн дэмждэг. Одоогоор тус улсад хамгийн их “моод”-нд ороод байгаа, эрэлт ихтэй мэргэжил бол анагаах ухаан, эрх зүй, эдийн засаг, инженерийн шинжлэх ухаан зэрэг болно. Зургаан их, дээд сургууль, 25 коллеж, 2 академи, 2 хувийн дээд сургуультай. Ихэнх хичээл нь норвег хэл дээр явагддаг. Гэхдээ гадаад оюутнууд эхний жилдээ хэлний бэлтгэлд суугаад хэлийг нь сурах боломжтой. Зочид буудал, аялал жуулчлалын менежментээр Осло дахь BI Norwegian School of Management, Берген дахь Norwegian School of Economics and Business Administration, Norwegian School of Hotel Management, Norsk Reiselivsskole (Norwegian Travel and Tourism Academy) болон Norwegian Business School of Trade and Retail Management (NBS) зэрэг сургуулиуд илүү сайн. Сайхан мэдээ дуулгахад, улсын сургуулиудад нь сурахад үнэ төлбөргүй. Гэхдээ хоол, байрны мөнгөө өөрөө төлнө. Эдгээр зардал нь нийлээд жилд бараг 10 мянган доллар болчихдог. Учир нь Норвег бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын нэгд ордог. Гэхдээ оюутнууд хуулийн хүрээнд ажиллах эрхтэй учир зуны амралт, хичээлээс гадуур хийсэн ажлын цалингаараа энэ зэргийн зардлаа нөхөх бүрэн боломжтой.

ДАНИ
Дани улс эмийн үйлдвэрлэл, компьютер, автомашин үйлдвэрлэл, худалдааны удирдлага, эрх зүйгээр сайн мэргэжилтэн бэлтгэдэгээрээ алдартай. Хамгийн алдартай бөгөөд эртний сургууль нь бүр 1479 онд байгуулагдсан Копенгагены их сургууль. Энэ сургуулийн хууль эрх зүй, сэтгэл судлал, сэтгүүл зүйн хөтөлбөрүүд нь Европт ихээхэн алдартай. Мөн Ольборг, Орхус, Оденс, Роскиллын болон Эзэн хааны нэрэмжит хөдөө аж ахуйн их сургууль, техникийн их сургууль, инженерийн академи, Копенгагены бизнесийн удирдлагын сургуулиуд нь сургалт сайтайд тооцогддог. Сүүлийн жилүүдэд англи хэл дээр явуулдаг хөтөлбөрүүдийнхээ тоог эрс нэмж байгаа. Төлбөр нь бүрэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ биш. Засгийн газраасаа татаас авдаг ч гэлээ тодорхой хэмжээний төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх ёстой байдаг. Гэхдээ гадаад оюутнуудыг ихээхэн дэмждэг учраас тэтгэлэг олдох боломж маш өндөртэй. Тухайлбал, 2006 оноос эхлэн Европын холбооны орнуудын оюутнуудыг үнэ төлбөргүйгээр сургах шийдвэр гаргасан.

ШВЕД
Шведийн сургуулиудын нэг онцлог бол аж үйлдвэржилттэйгээ маш нягт уялдаа холбоотой хөгждөг. Сургуулиуд нь хууль эрх зүйгээс авахуулаад машин үйлдвэрлэл хүртэл 200 гаруй магистрын хөтөлбөрийг санал болгодог. Гадаад оюутнууд нь нийт оюутнуудын 7,5 орчим хувийг эзэлдэг. Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гадаад оюутнуудын тоо нь 64 хувиар өссөн гээд л бодчих. Магистрын болон түүнээс дээш зэргийн сургалтууд нь англи хэл дээр явагддаг. Томоохон компаниуд нь ч гэсэн англи хэлээр ажлаа явуулдаг. Нэг онцлог бол Шведэд маш нарийн мэргэжлийн мэргэжлүүдийг эзэмшүүлдэг. Тиймээс магистр, докторын зэрэгт суралцах гэж байгаа бол ажлын туршлага их чухал үүрэгтэй. Бүх их, дээд сургуулиуд нь улсын мэдэлд байдаг. Гадаад оюутнуудад үнэ төлбөргүй. Гэхдээ мөн л байр, хоолны зардлаа өөрөө гаргах учиртай. Хамгийн анхны бөгөөд нэр хүндтэй том сургууль болох Уппсалагийн их сургууль нь 1477 онд байгуулагдсан. Одоо 8 их сургуультай. Эдгээр сургуулиуд нь бүх том хотууддаа байрладаг, төвлөрлөө нэлээд задалсан учраас аль ч хотод нь сурах боломжтой.

ФИНЛЯНД
Их сургуулиудын зэрэгцээ политехникийн сургуулиуд сургалт явуулдгаараа онцлог. Технологи, харилцаа холбоо, тээврийн чиглэлээр маш сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Үүний дараа социологи, удирдлага, захиргааны чиглэлийн мэргэжилтнүүд, харин 3-рт нийгмийн үйлчилгээний чиглэлийн буюу эрүүл мэнд, үйлчилгээний ажилтнуудыг сайн бэлтгэдэгээрээ алдартай.
Их сургуулиуд нь улсын мэдлийнх бөгөөд улсаас санхүүжилт авдаг. Нийт 20 орчим их сургууль, 30 орчим дээд сургууль, хүрээлэнгүүдээс бүрддэг. Хельсинкийн их сургууль нь 1640 онд Туркт байгуулагдсан боловч 1828 онд Финляндад ирсэн. Финлянд болон Швед хэл дээр хичээл нь ордог. Мөн англи болон герман хэл дээр ордог хөтөлбөрүүд бас бий. Эдгээр нь сургууль тус бүрээр ялгаатай байдаг. Тиймээс сонирхож буй хүн өөрөө маш сайн хайж судлах шаардлагатай. Боловсрол нь одоогоор үнэ төлбөргүй байгаа ч 2007 оны 8-р сараас эхлэн төлбөртэй болохоор яригдаж байгаа. Төлбөр нь жилд ойролцоогоор 3.5-12 мянга орчим евро болно гэсэн тооцоо бий.

Скандинавын орнуудын боловсролын талаар товч танилцуулахад ийм байна. Дараагийн дугаараасаа эхлэн эдгээр орнуудад суралцахад хэдий хэмжээний зардал гардаг, тэтгэлэгээр суралцах боломжууд юу байна, сургуульдаа тэнцэхэд ямар материалуудыг бүрдүүлдэг, ямар шаардлагууд тавигддаг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгэж байна.
Эдгээр орнууд бол нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, амьдралын түвшнээрээ дэлхийд 1-рт жагсаж байгаа гэдгийг та дуулсан биз ээ. Суралцах зүйл ч маш их бий. Олон жилийн туршид бүрэлдэн тогтсон сайн боловсролтой ч гэсэн үүнийгээ тэгж их сурталчилдаггүй учраас хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Гэхдээ сүүлийн үед үүдээ цэлийтэл нээж, гадаад оюутнуудыг сургах талаар ажиллаж байгаа. Тийм ч учраас энэ орнуудад үнэ төлбөргүй, үгүй ядаж хямд өртгөөр суралцах боломжийн талаар бид мэдээлэл бэлтгэж эхэллээ.

Танд хэрэгтэй хаягууд:
Дани –
www.nokut.no
Швед –
www.si.se
Финлянд –
www.minedu.fi
Норвег –
www.nokut.no

Германы их дээд сургуульд хэрхэн элсэх вэ?

Германд дээд сургуульд суралцахаар зориж буй таньд амжилт хvсье. Хэдийгээр єнєєдєр Монголын залуучууд гадаадын олон оронд дээд сургуульд суралцах боломжтой болсон ч Герман улсад дээд сургуульд суралцах нь олон давуу талтай:

1. Герман дээд сургуульд суралцахад тєлбєр тєлєхгvй, зєвхєн 100 ДМ-аас доош сургалтын хураамж гэж тєлдєг. Мєн зарим хотуудад 6 сарын автобус, галт тэргэнд vйлчлэх билетийг оролцуулсан оюутаны vнэмлэхийг 150-200 ДМ-аар худалдаж авах болдог. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орвол зєвхєн байр, хоолны мєнгє л шаардагдана.

2. Германд амьдрахад сард 800-1000 ДМ наад зах нь хэрэг болно. Байрны зардал оюутны байранд 300-400 ДМ, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600 ДМ, дээр нь даатгалд 60-90 ДМ сар бvр тєлнє, тэгээд утасны зардал гээд бодохлоор нэг их бага биш. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ чи Германд ирээд хэлний шалгалтандаа тэнцвэл жилд 3 сар ажиллах эрхтэй болно, зарим тохиолдолд тэрнээс ч илvv хугацаагаар ажиллаж болно (ажил олгогчтойгоо тохиролцоно гэх vv дээ). Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагvй тохиолдолд энд хэлний курсд суралцах ба vvнд ажил хийх зєвшєєрєл байхгvй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бєгєєд ажлын зєвшєєрєлгvй ажил олдох нь ховор, тиймд Германд ирэхээсээ ємнє сайн хэлээ сайжруулж ирэхгvй бол ирсэн хойноо хэлний курсд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн vг (эцэг эхээсээ мєнгє авахаас єєр аргагvй болно).

3. Германы дээд сургуулиудад суралзаж, амжилттай vзvvлэлт гаргасан тохиолдолд стипенд олдох боломжууд байдаг. Энэд талаар би тусдаа мэдээлэл бичих тул тэндээс мэдээлэл аваарай.

Германы дээд сургуульд суралцахад сєрєг зvйл бас нилээд бий:

1. Дээд сургуулиуд нь маш чєлєєт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгvй. Чи тодорхой сонгосон мэргэжлийнхээ дагуу vзэх ёстой лекц семинаруудыг хэдийг нь хэзээ vзэхээ єєрєє сонгоно. Yvнд нэг семестерт хэдэн шалгалт єгєх буюу єгєхгvйгээ чи єєрєє шийднэ. Энэд нь их аятайхан сонсогдож буй боловч монголчууд бидэн шиг заавал шахаж шаардуулж байж хичээлээ хийдэг, дvнгээр айлгуулж байж давтдаг улсуудад арай зєєлєндсєн систэм юм. Хамгийн гол нь семестерийн явцад хяналтын ажил хийж, дvн тавина гэж хэзээ ч байхгvй боловч яг шалгалтаа маш хатуу авах бєгєєд vvнд Германы сургуулийг тєгсєхєд хамгийн саад болдог зvйл нь энэхvv сул хяналт, хатуу шалгалт байдаг юм.

2. Дээд сургуульд нэг профессорд ноогдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагvй єндєр, ялангуяа лекцийн vеээр чи єєр зуугаад оюутантай нэг єрєєнд сууж хичээл хийнэ, семинарын vеэр лекцэнд гарсан материалыг 20-30 хvнтэй жижиг группэд профессорын ассистантууд самбар дээр бодлогуудыг бодож єгєх бєгєєд маш ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол тєлєв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.

3. Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагvй урт байдаг. Yvнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4,5; хамгийн урт нь 6 жил суралцаж байж дипломоо авна. Энд нь оюутнууд хэдэн хичээл хэзээ vзэхээ єєрсдєє шийддэгтэй холбоотой ба шалгалтнаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг. Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хууль-6 жил суралцаж байж диплом авна. Тєгссєн хойноо нийгмийн ухааны чиглэлийн тєгсєгчдийн дипломыг "Магистр" гэж нэрлэдэг ба эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн тєгсєлтийг "Диплом" гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зvйл нь Мастер гэсэн шат байхгvй ба Германы сургуулийн Магистр, Диплом-ин дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.


II   Германы дээд сургуульд яаж суралцах вэ, яаж сургуульд орох вэ.

1. Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нєхцєл: "Монгол дахь Улсын аль нэг их дээд сургуульд (ТИС, МУИС, ОУХДС г.м.) дор хаяж 2 жил сурсан байх" шаардлагийг хангасан байна. Тиймд сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулуулаад 3 хувийг vйлдэж тус бvр нотариатаар оруулах ба орчуулгийн товчооны тамга даруулна. Мєн тvvнээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2. Хэрвээ та герман хэл мэдэхгvй бол яаралтай герман хэлний курсд ор! Гэхдээ нэр хvндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг курсууд байдаг, тэнд орох хэрэгтэй. Миний мэдэхээр "Монрэйс", "Бабилон" болон ОУХДС; Хvмvvнлэгийн их сургуулиудын оройн курсvvд сайн. Ямар ч л байсан нэг жил Монголд хэл vзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг Герман хэл vзэх ёстой, тэгээд хэлний курсын vзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол 6 сар хэл vзээд, дараа нь Германд 6 сар хэл vзэхээр виз авч энд хэл vзэж болно. Ингэхэд хэлний курсэд мєнгєє шилжvvлж 6 сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний курсээсээ шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй маш олон залуучууд ихэнх нь эхлээд Германд хэлний курсд явж байгаад дарааа нь дээд сургуульд ордог.

3. Хэлний бэлтгэл хангагдсан тохиолдолд миний тvрvvчийн бичсэн зєвлємжийн дагуу дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь сургуульд орсон бичиг ирвэл чиний гол ажил эхэлнэ гэсэн vг. Энд нь виз хєєцєлдєх ажил юм. 10 сарын дундуур дээд сургуульд орох гэж буй бол 8 сарын дундаас ємнє сургуулийн бичиг ирсэн байх ёстой, учир нь Германы элчин 2 сарын ємнє визийн єргєдлийг оруулсан байхыг шаардана. Хэрвээ 8 сарын дунд єнгєрєєд чиний урилга хожуу хойно ирсэн бол тэр семестердээ сурч чадахгvй гэсэн vг, миний мэдэхээр vvнд элчин их хатуу байж, материал хvлээж авдаггvй санагдана. Тэгэхлээр нєгєє сургууль руугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгvй нь, миний сургуулийн урилгыг дараагийн семестерт болгож єгєєч гэж хvснэ. Олон орны мянган оюутнууд визний ижил проблемтой байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгvй бол урилга дараагийн семестерт хvчингvй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Yvнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхvvгийн баталгаа гэсэн айхтар баримтуудыг бэлдэнэ. Yvнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол чи шууд 10000 ДМ-ийн чекийг єєрийн нэр дээр хийлгvvлж элчинд оруулна, тэр чекийг германы банкинд єгч єєрийн дансанд мєнгє хийлгэнэ. Хэрвээ ийм боломж vгvй бол танай хамаатан, эсвэл таньдаг хvн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас чамд жил болгон 10000 ДМ буюу сар бvр 800-1000 ДМ шилжvvлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай. Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгvй, 25 сая Тєг.-єєс дээш vндсэн хєрєнгєтэй ( тус тоог тодруулна уу), vйл ажиллагаа нь тогтмол, єргvй компани байх ёстой. Тус компаний сvvлийн жилийн санхvvгийн тайлан, тухайн компаний талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы элчин дээр тодорхой заасан баримт бичиг єлгєєстэй байдаг ба тэдгээрийг олж уншиж танилцана уу. Мєн ажлын єдєр болгон 9-12 цагт Германы элчин дээр Германд сургуульд суралцах хvсэлтэй олон оюутнууд виз авахаар цуглардаг ба тэднээс мєн мэдээлэл авч болно.

Эдгээр мэдээлэл чамд бага ч болов тус болох болов уу гэж найдаж байна.

Германд сургуульд орох гэж хvмvvс бvтэн жил хєєцєлддєг юм шvv, битгий шантраарай.

III 
1. Германы дээд сургуульд ороход дараах нєхцлийг хангасан байх шаардлагатай:

1. Монгол дахь Улсын 6 их сургуульд 2 жил суралцсан байх (МУИС; ТИС; АУИС, ХААИС; СУИС, Хvмvvнлэгийн ИС). Yvнд хувийн аль ч их дээд сургууль болон Санхvv Эдийн Засгийн дээд Сургуулийн бичиг баримт Германы дээд сургуульд суралцахад нэмэр болохгvйг анхаарна уу.

Гэхдээ: Ялангуяа хуучны зvvн Германы зарим сургуулиуд СЭЗДС болон зарим хувийн сургуулийн бичиг баримтыг тооцдог гэсэн мэдээ бий.

2. Дор хаяж жилийн хугацаатай 850 цаг герман хэл vзсэн байх. Yvнд ялангуяа их дээд сургуулийн дэргэдэх хэлний курс, мєн албан ёсоор батлагдсан курсууд байвал сайн. Герман хэл монголд vзээгvй тохиолдолд Германд дээд сургуульд орох боломж бараг vгvй.
3. Монголд хэл vзэлгvйгээр Герман хэлний курсд хэл vзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний курсд 6 ба тvvнээс дээш сар хэл vзэхээр бvртгvvлж мєнгєє шилжvvлсэн байх шаардлагатай. 3 сар хэлний курсд сурахаар бvртгvvлэхэд зєвхєн жуулчны "C" ангиллын виз єгєх учир 6 сараар бvртгvvлэх хэрэгтэй, тэгж байж "Д" ангиллын, Германд ирээд сунадаг сургуулийн виз элчингээс авна. Хэлний курсууд Германд vнэтэй байдаг тул эхлээд 3-6 сар Монголд хэлний курсд суралцах нь ашигтай байдаг.

4. Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, тvvнийгээ бєглєх. Энэхvv application form-г зєв бєглєх нь хамгийн чухал ба vvнд Германы боловсролын систэмийг сайн мэдэх хvнээс зєвлєлгєє авах шаардлагатай. Германы дээд сургуульд нийгмийн ухааны салбарын 2-3 чиглэлийг зэрэг сурч байж дээд сургууль тєгсдєг, мєн зарим чиглэлийн хичээл євєл эхэлж заримых нь зун эхлэх тул тухайн сургуулийн home page дээр "Informationen fuer die Studienbewerber" буюу "Information for new applicant" гэдэг буланг сайн судлана уу.

5. Танд мэргэжлийн зєвлєгєє єгєх Германы Эрдмийн Солилцооны Алба 8 ДААД)-ийн тєлєєлєгч Kристианэ Зилч ОУХДС-ын (МУИС-ин 2-р байр, 4 давхар, 452 тоот) Герман Судлалын танхимд ажиллах ба хvн хvлээж авах цагт нь очиж єєрийн хvсэлтийг илэрхийлэн зєвлєлгєє авна уу.Мєн application form-г тэндээс авч болно.

6. Хvмvvнлэгийн дээд сургууль, ОУХДС-ийн багш оюутнууд Германд хэрхэн суралцах талаар сайн мэддэг тул тэднээс мэдээлэл аваарай.

7. Application form-оо зєв бєглєсний дараа дараах баримтуудыг хавсруулна:

а. тєрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга

б. 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга.

в. Их дээд сургуульд 2 жил сурсан баталгаа бичиг (тус сургуулийн толгойтой албан ёсны бичиг (оюутан Б. нь тус сургуулийн 2-р курсд сурч буй нь vнэн болно гэсэн утгатай), орчуулга

г. Сурлагын дэвтэр (книшк)-ни хуулбар, албан ёсны орчуулга Эдгээр бvх бичиг баримтыг орчуулгын товчоогоор оруулж орчуулгыг баталгаажуулсан тамга даруулах хэрэгтэй. Мєн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

Зарим сургуулиуд Гадаад Явдлын Яамны Баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл бvvр сайн. Бvх бичиг баримтыг 3-4 хувь vйлдэж, тус бvрд нь тамга даруулах. Та их сургуульд орох application-г мєн 3-4 хувь бєглєж, бvх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино. Учир нь Та хэд л бол хэдэн сургуульд материал явуулах эрхтэй ба олон сургуульд материал явуулснаар Таны дээд сургуульд орох шанс нэмэгдэх нь мэдээж. Сонирхсон сургуулиудаа интернэтээс олж, хаягийг нь тэндээс авна уу.
8. Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www. uni-hot.de  гэсэн хэлбэртэй байдаг. (гол тєлєв). Жишээ нь : www.uni-freiburg.de   www.uni-heidelberg.de  www.uni-konstanz.de 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг єєр: www. fu-berlin.de www.tu-berlin.de Ийм тохиолдолд єєрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олох:  www.berlin.de  www.muenchen.de

9. Ингэж бэлдсэн 3-4 хувь материалуудаа зун нь бол 7-р сарын 15-ны дотор (10 сард хичээл эхлэх), євєл нь 1 сарын 15-ны дотор (4 сард хичээл эхлэх) тухайн сургуулиудад явуулна уу. Єєр тодруулах зvйлс байвал мэдэгдэнэ vv.

g@nt-friends.  2002 он

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШИН

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ
ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ:
Орчин үеийн жишээн дээр.
1. Оршил.
Шашин нь хүн төрөлхтний түүхэн хөгжил, улс үндэстний өөрийн үнэт зүйлсийн хөгжилд хамгийн чухал байр суурь эзэлдэг оюуны үнэт зүйл билээ. Шашин гэдэг нь сүсэгтэн олныг ёс суртахууны нэгдмэл бүлэгт нэгтгэж байдаг “ТИЙМ ариун нандин” зүйлстэй холбоотой сүсэг бишрэл, зан үйлийн систем гэж социологид тодорхойлдог ч үндэстэн угсаатны ухамсар сэтгэхүйд маш гүн гүнзгий удаан хугацаанд шингэж чаддаг, түүхэн олон үйл явдал, түүхт хүмүүсийн үзэл суртал, үйл хөдлөлд “ухамсарлагдаагүй сэтгэхүй”-гээр хүртэл нөлөөлж чаддаг нийгмийн оюунжсан үнэт зүйлсийн систем болж чаддагаараа их онцлоготой.
Монголын түүхэнд уламжлалт Бөөгийн мөргөлөөс гадна нийгмийн хөгжил, олон улсын харилцааны түүхэн онцлогуудаас шалтгаалж Манихейн, Христийн, Исламын, Бумбын, Буддын зэрэг олон шашин дэлгэрч байжээ. Эдгээр шашин түүхэн он цаг, нийгэмд нөлөөлж байсан үйлчлэл, Монгол үндэстний оюуны сэтгэлгээний хөгжил зэргүүдэд харилцан адилгүй нөлөөлсөн боловч бүгдээрээ Монгол улсын түүхэнд гүнзгий ул мөр үлдээснээрээ өнөөг хүртэл эрдэм судлаачдын анхаарлыг татаж байдаг. Монголын түүхэнд уламжлалт бус шашнууд гэж томъёологддог дээрх шашнуудын дэлгэрэлтийн түүх, Монгол үндэстний оюуны сэтгэлгээнд нөлөөлсөн нөлөө зэрэг олон судлагдхууныг шашин судлалын үүднээс судлах нь өнөөгийн Монголын иргэний ардчилсан нийгэмд баримтлах шашны плюраль бодлого төлөвшихөд их хэрэгтэй болов уу?
Монголын түүхэнд Буддын шашинтай харьцуулахуйц хүчтэйгээр дэлгэрч байсан Христийн шашны дэлгэрэлтийн түүх, орчин үеийн хандлагыг миний бие энэхүү өгүүлэлдээ тусган харуулахыг хичээсэн болно.
2. Христийн шашны Монгол дэлгэрсэн түүхэн тойм, Орчин үе.
Нийгэм судлаачид тухайн ард түмний түүхэн гаралтай холбоогүй, түүний тодорхой нэг цаг хугацаа, орон зайд улс хоорондын харилцааны нөлөөгөөр дэлгэрсэн гадны шашныг уламжлалт бус шашин гэж тодорхойлдог. Ийм шинж чанартай шашин удаа дараа Монголд дэлгэрч зарим нь бүр Монголчуудын зан заншил, философи сэтгэлгээ гэх зэрэг нийгмийн үнэт зүйлсэд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Уламжлалт бус шашин шүтлэгийн хэлбэрүүд Монголд шинээр дэлгэрсэн нь:
1. Улмжлалт шашин шүтлэг нь тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлттэй зохицож чадахгүй болсон буюу хүмүүсийн сүсэг бишрэлийн хэрэгцээг хангаж чадахгүй болсон.
2. Нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд өөрчлөлт орсноор хүмүүсийн шашныг үзэх үзэлд ч өөрчлөлт ордог. Ингэснээр нэг талас шашны агуулгыг шинээр, огт өөрөөр тайлбарлах, шинэ шашны сургаалудыг нэгдүүлэх замаар орж ирдэг.
3. Огт өөр хэв маягийн шашинд хүмүүс сонирхон хандах замаар тус тус орж ирдэг гэсэн шалтгаануудаар Монголын түүхэнд Христийн шашин 3 удаа дэлгэрч байжээ.
Христийн шашныг Монгол дахь дэлгэрэлтийн түүхийг 4 үед хувааж болно.
1. Монголын эртний улсуудын үе. Археологичид, Руни бичиг судлаачид Монголын нутаг дээрх эртний улсуудын үеийн Түрэгийн хаант улс /МЭ555-745/, Уйгарын хаант улс/МЭ745-840/-ын үеүдэд Өрнө дахины Согд, Парфийн хаант улсуудаас Христийн шашны Несторианы урсгал  дэлгэрч байсныг баталсан түүхэн дурсгал хэд хэдийг олсон байдаг. Рашид-Ад дины “Судрын Чуулган”-д Найман, Хэрэйдийн нүүдэлчид Несторианы урсгалыг шүтдэг байсныг онцлон тэмдэглэсэн байдаг.
2. Их Монгол улсын үед Европын Христийн шашинтнууд Монголын язгууртнуудыг Христийн шашинд оруулах идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан. Маш олон миссионерууд Монголд ирж байсан төдийгүй Монголын язгууртнууд, Алтан ургийн хатад Несторианы шашинтай байсан учраас Миссионеруудын үйл ажиллагаа Их Монгол улсын гадаад бодлогод хүчтэй нөлөөлж байсныг Мөнх, Хүлэгийн хийсэн аян дайн, Хүлэгийн хаант улсын байр суурь зэргээс харж болно. Их Монгол улсын үе дэх Христийн шашны дэлгэрэлтийн түүх, Монголчуудын оюуны сэтгэлгээнд гүйцэтгэсэн түүхэн үүрэг зэрэг олон судалгааны асуудлыг Монголын түүхчид, шашин судлаачид тоймтойгоор судлан үнэлэлт дүгнэлт өгч амжаагүй байгаа нь туйлын харамсалтай.
3. Монголын түүхэн дэх Христын шашны 3 дахь дэлгэрэлт дэлхийн түүхийн “Их тоглоом” буюу дэлхийг хуваах их гүрнүүдийн бодлоготой холбоотой гэж үзэж болно. 1855-1860 онд Манж Чинь улсаас Англи, Франц зэрэг улсуудтай байгуулсан гэрээгээр Манж Чинь улс харъяа орон нутагтаа Христийн ном сургааль дэлгэрүүлэх, Миссионерийн үйл ажиллагаа явуулахыг албан ёсоор хүлээн зөвшөөрч “Хүрээний сайд, Улиастай, Ховдын  амбан нарт “Христосын лам нар өөрийн сургаалиа номлохоор Монголд ирэхэд урьд тогтсон гэрээ ёсоор тэднийг хамгаалж тусалж байсугай” гэж  Ар Монголын бүх хошуунуудад зар тарааж байлаа.”  16, 17-р зууны миссионеруудын нүүдэл Филиппин хүрч Японы арал дээр мухардан 19-р зууны эхэн үеээс Хятад, Солонгост орж ирсэн. Энэ үеэс эхлэн Монголд Хаант Орос, Манж чин улсаар дамжин миссионеруудын үйл ажиллагаа орж ирлээ. 1840-1850 онд Лондонд хотноо байрладаг “Бриатаны болон гадаад дахь Бибилийн нийгэмлэг”-ийн ивээл доор миссионер Вильям Свен, Эдуард Сталиберг нар зориуд монгол хэл сураад Библийг анх Монгол хэл рүү хөрвүүлж байсан  бөгөөд Оросын Монголч эрдэмтэн Н. Ковалевский, Г. Шмидт нар тус тусдаа Библийг орчуулж Санкт-Петрбург хотноо хэвлүүлж байсан мэдээ байдаг. Библийг ийнхүү орчуулж хэвлэж байснаас гадна Ар, Өвөр Монголд Христийн шашны анхны цуглаанууд 19р зуунаас идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлэв. Өвөр Монголд Мостертын цуглаан, Их Хүрээнд Шведийн худалдаачин Ларсоны “Эгч дүүсийн холбоо” гэдэг Христэд итгэгчдийн бүлгэм хамгийн их идэвхитэй үйл ажиллагаа явуулж байлаа. Энэ чуулганы үргэлжлэл нь 1921-1923 онд Гоминданы засгийн газраас олгосон үнэмлэхээр Английн хэдэн эмэгтэй миссионерүүд Хүрээнд ирж маш идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Тэд Евангелийн судраас иш татаж зохиосон  зурагтай монгол ном товхимолуудыг олон хувиар тарааж халдварт өвчтөнүүдийг үнэ төлбөргүй эмчлэн хүмүүсийг асарч сувилж англи хэл,  европийн соёл зааж таниулсан хүмүүнлэгийг үйл ажиллагаа явуулах болов. Эдгээр бүх  ажлуудын үр дүнд  христост итгэгчдийн тоо олширч байсайн ч монголчуудын дунд хагарал зөрчилдөөн үл ойлголцох байдал төдий л гарсангүй. Харин тэд христосын сургаалаар оюуны хэрэгцээгээ хангах, гадаад ертөнцтэй танилцах гэсэн соён гэгээрлийн үүднээс хандаж байв.  Гэсэн хэдий ч 1920-иод оны үеийн  улс төрийн уур амьсгалын улмаар дээрх миссионерүүдийн үйл ажиллгааг зогсоож монгол орон өрнөдийн улсуудаас хаалттай болсон билээ.
4. Олон жил хаалттай байсан нийгэм нээгдэж шашин шүтэх эрх чөлөө сэргэж хүмүүс уламжлалт шашин шүтлэгэ сэргээлээ. 1990-ээд дийлэнх нь Атиестууд гэж байсан нийгэм бараг 100 хувь Бурханы шашин шүтэх болж Монголд Шарын шашин нь Экклесия хэв шинжтэй боллоо. Энэ хэв шинж нь нийгэм дэх шашны бүх бүтцүүдээс хамгийн сайн институтчлэгдсэн шашны байгууллага бөгөөд нийгмийн гишүүдийг автоматаар өөрийн гишүүнд оруулж тооцдог бөгөөд нийгэмтэй зарим тохиолдолд бага зэрэг зөрчилдөх боловч зөрчил нь тухайн шашин нийгэмдээ бүрэн уусах маягаар шийдвэрлэгддэг шинжтэй. Шарын шашныг Шашин судлаачид ертөнцийг үгүйсгэдэг хэв шинжтэй шашны бүлэглэлд оруулдаг учир Монголд Шарын шашин Экклесия шинжээ нилээд удаан хадгалан барих болов уу?  Нийгэмд алгуур нөлөөлдөг энэ байдлаа Шарын шашин өөрчлөхгүй, мөн орчин үед тохирсон шинэчлэл хийхгүй бол дундад зууны үеийн мухар сүсгийн шинжтэй хэвээрээ байгаа Шарын шашин Экклессия хэв шинжээ бүрэн алдаж зөвхөн ёслол, хүндэтгэлийн шинж чанартай, нийгмийн масс-т нөлөөлөх чадвар бага Шинто шашин шиг юмуу? Төрөөс шашны шинэчлэх үйл ажиллагаанд хүчээр орох, эсвэл нөлөөлөхөөс өөр аргагүй болох сөрөг үр дагавар хүлээж байж болох юм.
1990 оноос Монголд Христийн шашин Миссионеруудын нөлөөгөөр дахин дэлгэрсэн. 1990 оны 10 сарын 7-нд “Ертөнцийн эзний Чуулган” нэртэй Христийн чуулган анх үйл ажиллагаагаа явуулж Дархан, Эрдэнэт зэрэг хөдөө орон нутгуудаар миссионерууд үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Өмнө 3 дахь үеийн дэлгэрэлт шигээ Христийн шашны ямар ч суурь, эх үндэс байхгүй орчин байсан учраас богино хугацаанд хурдацтай дэлгэрч чадсан байна. Гэхдээ шашинд хандах Монголчуудын уламжлалт хандлагын нөлөө, Буддын шашин Экклесия хэв шинжээ хадгалж байдгийн улмаас Монголд орж ирсэн шинэ шашны урсгалуудад Калт/CULT/, Сект хэлбэрийн шашны урсгалууд бараг дэлгэрээгүй, мөн дэлгэрсэн ч дэмжлэгэ авч чадаагүйгээрээ сайн талтай. Монголд одоо хамгийн идэвхитэйгээр байнга тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Христийн шашны урсгалуудаас Мормон, Шинэ Апостол, Ни-Лигийн, Баптистууд, Солонгосын миссионеруудаар дамжин дэлгэрсэн Протестант чиглэлүүдийг нэрлэж болно.
1991-1992 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд 4000-5000 гаруй итгэгч бүхий 10 гаруй чуулган байсан бол 1993 онд 7000 гаруй болж өргөжсөн гэсэн судалгаа хийж байсан. Гэхдээ итгэгч болон чуулганы талаар тогтсон тоо, судалгаа байхгүй нилээд удсан бөгөөд энэ нь улиралын болон хүн амын шилжилт хөдөлгөөн нүүдэлтэй холбоотой байсан.
Христийн шашны энэхүү дэлгэрэлтийг судлаачид болон хүн амын дийлэнх хэсэг дотоод сэтгэлийн итгэл үнэмшил гэхээсээ илүү гадаад ертөнцийг танин мэдэхүй, оюуны ухаарал, гэгээрлийн хэлбэрээр үйлчилж байна гэж байхад нэг хэсэг нь олон шашны мөргөлдөөн, зөрчил тэмцлийн үүднээс дан ганц сөргөөр тайлбарлах үзэгдэл их байсан. Тэгвэл өөдөр энэ байдал өөрчлөгдөж Христийн шашин, түүний чуулган шашны цугларалт хийхээс гадна нийгмийн амьдрал, боловсрол, эрүүл мэндэд идэвхитэй оролцож нийгэмд бодьтойгоор нөлөө үзүүлж чаддаг болсон байна. Тэдний идэвхитэй үйл ажиллагаануудын боловсрол, гэгээрэл буяны байгууллагаас гадна төрөл бүийн ТББ, хамтын ажиллагааны клубуудаас харж болно. Үүнээс үзвэл 10-аад жилийн өмнө зохион байгуулагдсан Сект хэлбэрээр орж ирж байсан хэдий жижигхэн ч гэсэн Христийн Шашин өнөөдөр Монгол шашны нийгмийн хамгийн тохиромжтой хэлбэр Деномаци хэв шинжээ олж чадсан байна. Энэ хэв шинж бол нийгэм болон бусад шашнуудтай хамгийн их зохицож чаддаг хамгийн дэвшилттэй институт юм. Тэд нийгэмд хамгийн хурдан дасан зохицож чаддаг, нийгмийн дэвшилтэд байгууллагуудыг дэмжиж, өөрсдөө тэднээр дэмжүүлж чаддаг хамгийн ардчилсан либераль байгууллага байж чаддаг байна.
1992 онд байгуулагдсан Монголын Евангелийн холбооны мэдээнд Монгол өнөөгийн байдлаар 40.000 гаруй итгэгчид байна гэсэн тоо байна. Тус байгууллагын албан ёсны веб сайтанд тэмдэглэдснээр Монголын улсын 21 аймагт 120 гаруй Христэд итгэгч чуулган тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Тус холбоо 2020 гэхэд Монголын хүн амын 10 хувийг Христэд итгэгч нараар тэлнэ гэдэг идэвхитэй үйл ажиллагаа явуулдгаараа их онцлогтой.
3. Дүгнэлт.
Би өөрийн илтгэлдээ Христийн шашны дэлгэрэлт, түүний яагад нийгмийн залуу үе, шинэ үед олныг хамран дэлгэрээд байгаа талаар дүгнэлт өгөхийг зорьсонгүй. Учир энэ дүгнэлтийг нийгэм судлаачид, шашин судлаачид өөр өөрсдийн судалгааны аспектаар судлан давуу, дутагдалтай талуудыг гаргаж ирдэг ч нэгдмэл байр сууринд хүрсэн дүгнэлтэнд хүрэх нь, төн дүгнэлт өгөх нь их ховор байдаг. Харин түүх хэдий шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, өнөө үед энэ талаар баримтлах үзэл баримтлалыг гаргаж үл чадах ч тухай асуудлын уг үндэс, түүхэн ул мөр, нөлөөлсөн нөлөө зэргийг судлан гаргасны дараа сая бодитой дүгнэлтийг хийхэд түшиг тулгуур болдогийн учраас Христийн шашны түүхийн асуудлыг орчин үетэй холбож тайлбарлахыг хүссэн ажгуу.
“Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг” гэдэг. Буддын шашинтай зэрэгцэн дэлгэрч байсан Христийн шашин түүхийн тухайн үеийн нөхцөл байдал, газар зүйн онцлог зэргээр биднээс холдон хоцорсон ч бидний өвөг дээдсийн оюуны хэрэгцээ, бүтээсэн түүхийн нэг хэсэг нь болж байсныг бид судлаж тогтоох нь шашин судлалын судалгааны өмнө тавигдаж байгаа хамгийн чухал асуудал.
Өнөөдөр нийгэмд дэвшилттэй үзэл суртал, ёс суртахуун, ухамсарыг өгч чадаж байгаа энэ шашныг Монголын ард түмэн харийн шашны дэлгэрэлт, шашин хоорондын мөргөлдөөн, үзэл санааны зөрчилдөөн зэргээр Монголын түүхэнд байгаагүй түүхийн үзэгдлээр тайлбарлаж байхын оронд 13-р зуунд аль хэдийнээ бидний өвөг дээдсийн бий болгосон, одоо хүн төрөлхтний Глобальчлалын амин сүнс болсон Шашны плюраль бодлогыг уламжлан авч аль алиндаа хүндэтгэлтэй хандаж байх нь зүйтэй болов уу? гэж бодож байна. 13-р зуунд Монголчуудын сэлэмийн ирэн доор дэлхийд ПАКС МОНГОЛИА тогтож байсан гэхээс илүү дээрх бодлогын үр шимээр бидний өвөг дээдэс цөөхүүлээ дэлхийд 100 гаруй жил ноёрхож, 400 жилийн турш дэлхийн түүхэнд нөлөөлсөн хүчирхэг угсаатан байж чадсан болов уу?
    НОМ ЗҮЙ.
1. Монгол улсын түүх. 1, 2-р боть.  УБ. 2004 он.
2. Бартольд В. В. “К вопросу о Чингизидах-Христианах ” Избр. 1964.
3. Гильом де Рубрук “Путешествие в восточные страны” Москва, 1957
4. Рашид-Ад-Дин “Судрын чуулган” /Г. Сүрэнхорлоогийн орчуулга/ Улаанбаатар, 1994
5. RENE  GROUSSET   “L’EMPIRE DES STEPPES” /Attila, Gengis-khan, Tamerlan /солонгос хэлээр/
6. Huc B. “Christianity in China, Martary, and Thibet”  /Солонгос хэлээр/
7. “Дэлхийн шашнуудын түүх” 2004 он.   /Солонгос хэлээр/
8. Ю. Болдбаатар. “Нүүдэлчдийн түүхэнд холбогдох загалмайтан Несторуудын 3 дурсгал”  “ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг” 2003 он.