Цалин чухал уу? Ажил чухал уу? мэдээж ажил чухал боловч бага цалин аваад хамаг сэтгэл зүрхээ ажилдаа зориулаад удаан явах боломжгүй. Цалингийн сүлжээ, цалингийн бодлого тухайн байгууллагын тунгалаг ил тод байдал, шудрага өрсөлдөөн, идэвхжүүлэлт, менежментийг тодорхойлж болох хамгийн гол хөшүүргэ байдаг болохоор нууцлалыг хадгалахын хирээр байнга өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой зүйл. Өнөөдөр манай нийгмийн ялгаралтай адилхан цалингийн ялгарал маш их болжээ. Сардаа 18 сая ₮ цалин авдаг менежер, 9 сая₮ цалин авдаг Дампын операторууд Монголын хөдөлмөрийн зах зээл дээр бий болж байна. Гэхдээ 9 сая ₮ цалинтай Дампын оператор “АЗТАЙ ХҮН” бол Талент менежертээ 18 сая₮-ийн цалин амлах хэмжээний оюуны хөдөлмөрийг үнэлэх том байгууллага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, хүлээлт нийгэмд бий болчихсон байна. Хувийн салбарт ажиллаж байгаа манай шилдэг залуус өөрсдийн чадвараараа “ширэнгийн хууль”-аар хоорондоо өрсөлдөн энэ хүлээлт, орчныг сүүлийн 20 жилд хөдөлмөрийн зах зээл дээр бий болгожээ. Гэтэл төсвийн буюу төрийн байгууллагууд Монголын нийгмийн цалингийн хэмжээг тодорхойлж, зарим тохиолдолд инфляцийг хөөрөгдөж байна. Тухайлбал төрийн үйлчилгээний салбарт хамаарагддаг Их сургуулийн багш нар бид хамгийн “оюунлаг давхраа” гэж нийгэмд хэллэгддэг боловч цалингийн болон ажлын ачааллыг тодорхойлсон маш ойлгомжгүй манан дунд амар тайван алхаж явна. Цалин ажлын ачаалал ямар уялдаатай байдаг, хөдөлмөрийн хөлснийхөө нэмүү өртөгийг алдаж байна уу? үгүй юу? Ажил олгогчийн шийдвэрт бидний хамтын ажиллагаа хэрхэн тусгагдаж байгаа зэрэг “байгууллагын засаглал”-ын түвшин ямар байгааг ойлгох гэж оролдохгүй, тогтолцоо ийм л байх ёстой юм шиг боддог. Эсвэл нийтлэг энэ асуудал өөрт нь тохиолдвол бухимдлаа хаашаа хэнд хандахаа мэдэхгүй “бага дуугаар” шүүмжлэл хэлээд л өнгөрдөг нийтлэг дутагдал байдаг. Багш нарын төрийн жинхэнэ албан хаагч биш болохоор ТӨРИЙН МАШИН-д даатгагддаггүй учир аж ахуйн нэгжийн ажилчид шиг цалин олгогч нартайгаа зөвшилцөж асуудлыг шийдвэрлэх нь зөв зүйтэй байгаа юм. Ойлголцохын тулд Ажил олгогч – ҮЭ гэж 2 талд сөрөг байр суурь баримталж суухгүйгээр харилцан бие биенээ хүндэтгэж, хамтын шийдвэр гаргах нь чухал байдаг. Үүний тулд байгууллага ил тод, нээлттэй засаглалын зарчим дээр ажиллах хэрэгтэй.
Цалингийн тухай товчхон баримт бичъе: Барагцаалсан тоо болохоор бичигдсэн тоонууд нь нарийвчлалтай тоонуудаас бага байх боловуу. 1 кредит цагийн үнэлгээ – 34.000₮ . 1 оюутан 3 кредит цаг хичээл сонгоход дунджаар 120.000₮ төлдөг бөгөөд нийт 64 цаг хичээлийн 2 цаг хичээлийн өртөг 3750₮ байна. Их дээд сургуулийн боловсролын үнэлгээгээрээ манай улс маш доогуурт ордогийн ганцхан жишээ энэ. Оюутан 1 пар хичээл таслахад 3750₮ хаядагаа, багш нар 3750₮-өөр өөрийнхөө мэдлэгийг үнэлж байгаагаа аль аль нь ухамсарлагдаагүй сэтгэхүйгээр ханддаг. Өнгөрсөн улиралд “Монголын түүх” хичээлээр 214 оюутанд буюу дунджаар 25.680.000₮-ний үйлчилгээ үзүүлсэн. НТС-ийн 5 багш КТМС-ийн бакалаврын ангиудад хичээл ороод сургууль хоорондын тооцоогоор 50 гаран сая ₮-ны орлогыг НТС-д оруулжээ. Гэхдээ КТМС сургуулийн стандартыг харгалзах бололцоогүй олон оюутантай, анги цөөн байсан тул 214 оюутныг 160 оюутан шиг 1 поток лекц, 4 семинарын группээр багтааснаар НТС-д төлөгдөх кредит багцийн тооноос 1,9 хувийн “ашиг гаргасан” гаргаж авсан нь байгааг харж болно. КТМС-д 10 дахь жилдээ хичээлээ орж дууслаа. Энэ сургуульд 15 жилийн хугацаанд хичнээн оюутанд дүн тавьсан, хэдэн цаг лекц уншсан, хэдэн цаг КТМС дээр байсныг тооцохын аргагүй боловч зөвхөн намрын улиралд ганцхан КТМС дээр ороод бүтэн жилийн цагийн ачааллаа хийчихдгээс харахад миний хувьд ямар ачаалалтай байдаг нь ойлгомжтой. КТМС-ийн оюутнууд мэргэжилдээ, сургуульдаа хайртай маш сайн хүүхдүүд. Харин 1995, 2000, 2010 онд оюутнууд биш Менежмент нь муудаад байгааг цайны гараас нь, хонгилоос нь мэдэрэхээс илүү 134 комменттой Facebook group-ээс илүү мэдэрлээ.
KTMC Facebook Group
КТМС утаан дунд бүрэлзэн алга болж байна. Би мөн КТМС-ээс утаан дунд бүдгэрэн алга болж байна.
Ахлах багшийн дундаж цалин, тогтоосон илүү цагаа аваад жилдээ 10 сая₮ болж чадахгүй л байна. Гэтэл илүүгийн илүү цаг гэдэг босго буюу багш нарын ажлын гүйцэтгэлээр олсон нэмүү өртөг хаашаа шингээд алга болчихоод байгааг нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Сургуулийн R and D болон хөгжлийн innovation-д нөлөө үзүүлэх хуримтлалд орж байвал яахав. Гэтэл ямар нэг томилолтын зардалд, нэмүү өртөг шингэсэн хоцрогдсон технологи авахад, засвар үйлчилгээний тайлан болоод байвал харамсалтай л байна. Сургуулийн төмөр хаалгыг хэзээ нэг цагт авч хаях нь ойлгомжтой шиг Цалингийн ойлгомжгүй байдал ч гэсэн алга болох нь тодорхой. Харин хэзээ вэ? Цаг алдаад байвал Сааль алдаад байна. Б. Баабар.
Хүндэтгэсэн Дарам

