2011-04-11

ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ILWOO САНГИЙН

ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Найрамдах Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2011/2012 оны хичээлийн жилд Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 бакалавр оюутан, 3 магистрант, Бизнес, эдийн засгийн чиглэлээр 1 бакалавр оюутан, 1 магистрантыг БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээртэй өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн хүнийг энэ сонгон шалгаруулалтанд оруулахгүй.
Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Сонгон шалгаруулалтанд англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй Монгол Улсын иргэд оролцох боломжтой бөгөөд

· бакалаврын оюутан нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 2011 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 22-оос доош насны,

· магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2011 оны хавар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) 2010 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны байна.

Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, сургуулийн захирлын албан бичгээр шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлнэ.

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:
Бакалавр оюутан: Магистрант:
1. Анкет/Application form*
2. Товч танилцуулга/Self introduction essay*
3. Тангарагийн бичиг/Pledge*
4. Бүрдүүлэх материалын жагсаалт/Checklist*
5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
6. Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт 6. Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт
7. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт
8. Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2008 оны 4 дүгээр сарын 15-наас хойш олгогдсон/
9. Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг
10. Хураамж 5000 төгрөг 10. Хураамж 10000 төгрөг

11. Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.




Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математик/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

Бичгийн шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд 2010 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Шалтгалтын дүнг 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Бичгийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг ярилцлагад оруулахаар нэр дэвшүүлнэ. ILWOO сангаас ярилцлагад орох оюутнуудын нэрс болон ярилцлагын байр, цагийн хуваарийг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт зарлана.

Ярилцлагыг 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ILWOO сангаас хариуцан зохион байгуулах ба ярилцлагын дүнг тухайн өдрөө мэдээлнэ.

Хэлний бэлтгэл сургалт:

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2011 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2012 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:
Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна. 

Суралцагчдын үүрэг:
Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна.
Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд *-оор тэмдэглэсэн маягт, загваруудыг БСШУЯ-ны вэбийн (www.mecs.gov.mn/article-521.mw) гадаадад суралцах булангаас татаж авна уу.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 
Бүгд Найрамдах Солонгос Улсын ILWOO сан

2011-04-02

Солонгост тэтгэлэгээр суралцуулна

БНСУ-ын Солонгос судлалын академи магистрант, докторантын сургуульдаа 2011 оны хоёрдугаар улирлын элсэлтээ авж эхэллээ.

Хойч үеийг удирдан залах чадварлаг оюутан залуус та бүхнийг урьж байна!
Солонгос судлалын академи нь солонгос судлалтай холбоотой хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны салбарыг голчлон судалдаг ба солонгосын соёл ёс заншилыг шимтэн суралцаж солонгос судлалын ирээдүйг тодорхойлох цаашлаад солонгос судлалыг хөгжүүлж, солонгос судлалыг дэлхийд таниулахад хувь нэмэр оруулах шилдэг солонгос судлаачдийг бэлтгэх зорилготой.
Солонгос судлалын академийн магистрант, докторантын сургууль нь 1980 оны 3 сард байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн чадварлаг цөөн тооны оюутанг элсүүлэн авж мэргэжлийн өндөр туршлагатай багш нарын удирдлаган доор чанартай боловсролыг баримтлан ирсэн ба үүний үр дүнд тус сургуулийг төгсөгчид нь мэдлэг чадвараараа шилдэгээр хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн улс орнуудын солонгос судлалын боловсролын байгууллага ба судалгааны байгууллагуудад голлох үүргийг гүйцэтгэж байна.

1. Сургалтын явц ба мэргэжил

Сургалт
Факультет
Мэргэжил
Магистрийн сургалт
Хүмүүнлэг
Солонгосын түүх судлал, Эртний бичиг судлал, Философи судлал, Солонгос хэл судлал(эх хэл судлал), Солонгос хэл, уран зохиол судлал
Соёл урлаг
Антропологи- угсаатан судлал (Антропологи судлал), Антропологи, угсаатан судлал (Угсаатан судлал, Шашин судлал, Хөгжим судлал, Урлагийн түүх судлал, Соёл иргэншил мэдээлэл судлал
Нийгмийн шинжлэх ухаан
Улс төр судлал, Эдийн засаг судлал, Нийгэм судлал, Ёс зүй судлал, Боловсрол судлал
Олон улсын солонгос судлал
Солонгосын соёл судлал
Нийт
4 факультет
15 мэргэжил
Докторын сургалт
Хүмүүнлэг
Солонгосын түүх судлал, Эртний бичиг судлал, Философи судлал, Солонгос хэл судлал (эх хэл судлал), Солонгос хэл уран зохиол судлал
Соёл урлаг
Антропологи-угсаатан судлал (Антропологи судлал), Антропологи угсаатан судлал (Угсаатан судлал, Шашин судлал, Хөгжим судлал, Урлагийн түүх судлал, Соёл иргэншил мэдээлэл судлал
Нийгмийн шинжлэх ухаан
Улс төр судлал, Эдийн засаг судлал, Нийгэм судлал, Ёс зүй судлал, Боловсрол судлал
нийт
3 факультет
14 мэргэжил
2. Элсэлтийн шат дамжлага ба хөтөлбөр

Ангилал
1 дүгээр улирал (хавар)
2 дугаар улирал
(намар)
Бусад
Элсэлтийн материал хүлээн авах сүүлчийн хугацаа
10 сарын 31
4 сарын 30
Элсэгчийн өргөдлийг байнга хүлээн авах
Элсэлтийн шалгаруулалт
11 сарын 30
5 сарын 31

Сургуульд тэнцсэнийг мэдэгдэх хугацаа
12 сарын 15
6 сарын 15
Сургуулийн вэб сайтад тавих мөн тусад нь мэдэгдэх
Танилцах уулзалт (Orientation), бүртгэл
2 сарын 13
8 сарын 13
Дэлгэрэнгүй хөтөлбөр болон мэдээлэлийг сургуульд тэнцсэнийг мэдэгдэх бичгэнд хавсаргана.
Солонос хэлний түвшин тогтоох шалгалт
2 сарын 15
8 сарын 15

Хичээл эхлэх
3 сарын 1
9 сарын 1

3. Элсэлтийн материал бүртгүүлэх
1) Online бүртгэл: http://www.aks.ac.kr/admission хаягаар бүртгүүлэх
 2) Шуудангаар бүртгүүлэх: Элсэлтийн материал хүлээн авах сүүлчийн өдөрт багтаж
элсэлтийн албанд материал ирсэн байх
4. Students Benefits
Багш оюутны 1:4 –ийн харьцаатай чанартай сургалт
  Боловсролын тогтолцооны судалгаанд тохирсон шинэчлэн нэгдсэн лекц
  Багш оюутны 1:1 ганцаарчилсан сургалт
  Солонгос судлалтай холбогдох судалгааны чадварыг дээшлүүлэх дагалдах нэмэлт лекц
 
Солонгос судлалтай холбоотой практик сургалт лекц
  Солонгос судлалыг дэлхий нийтэд таниулах зорилготой олон улсын солонгос судлалын факультет,  Солонгос судлалын англи хэл дээрх лекц
  Гадаад оюутанд зориулсан солонгосын соёл ёс заншлыг танилцуулах дугуйлан (хичээлийн явцад), солонгос хэлнийг сайжруулах түргэвчилсэн хичээл (амралтаар)
 
Гадаадын бусад их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөртөй
 
Өглөө, орой өдөржингөө хичээллэх боломжтой лекц
 
Хямд сургалтын зардал, олон төрлийн тэтгэлэгийн систем
Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боломж: бүх төлбөр (хичээлийн төлбөр ба судалгааны бүртгэлийн хураамж)
  
Бүх гадаад оюутан сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба суралцах явцдаа анхааруулга, шийтгэл авсан тохиолдолд цуцлагдана.
Улсын тэтгэлэг авах боломж: Суралцах хугацаанд сар бүр 750,000 воны амьжиргааны зардал авах ба суралцах хугацаанд 1 удаа нутагтаа ирж очих онгоцны билетийн зардал авах
Гадаад оюутан бүр оюутны байранд орох боломжтой
5. Холбоо барих
 Хаяг : Кёнгиду Соннамши Пүндангү Хаукугэгул 110
      Солонгос судлалын академи Солонгос судлалын магистр, докторын сургуулийн сургалтын алба (шуудангийн хайрцаг 463-791)
주소 : 경기도 성남시 분당구 하오고개길 110
          
한국학중앙연구원 한국학대학원 교학실 (우편번호 463-791)
Утас : +82-31-709-8111(дотуур утас 213~214), +82-31-708-5310
Факс : +82-31-709-9946
Е майл : gradaks@aks.aс.kr
Вэб сайт :  www.aks.ac.kr
  Дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб сайтаас авна уу. : www.aks.ac.kr

2011-03-30

Хотын соёлыг түгээгч нь их сургууль

Өнөөдөр хотын соёлын тухай маргаан өрнөж, хүн бүрийг хот, хөдөөд төрснөөр нь ялгаж, сүүлдээ бүр гадаад төрх байдлаар хот хөдөөний хүн гэж ялгаварлан харьцах болжээ. 2003 онд поп хатагтай Сарантуяа АНУ-д тоглолт хийж байгаад “Хүүеэ 40 мянгатынхан чинь энд хүрээд ирсэн юмуу ” гэж уулга алдсан гэдэг. Хамт ажилладаг нэг багш маань гудамжинд хүнтэй маргалдаад “Хөдөөний бүдүүлэг” гэж хэлснийхээ хариуд “Чи хотынх юм бол Европ, Америк руугаа явахгүй нь яаасын. Би сумын төвөөс ирээд хотод амьдраад чадаж байна” гэж хэлсэн гээд бодит үнэнд тулгуурласан хожим хошин яриа болж үлдэх зүйл манай нийгэмд хөврөөд л байна.


Улаанбаатар хотыг шүүмжлэх маш амархан. Хотын хөдөлгөөн, ариун цэвэр, гудамж замын тохижилт, нийтийн тээвэр, хотын иргэдийн хувийн соёл, ухамсар, байшин барилгын өнгө будаг, хэлбэр хийц, үйлчилгээний соёл гээд маш олон зүйл болохгүй байна. Энэ бүхний гол буруутан хотын удирдлага, төр засаг, эрх дархтан гэдэг ч иргэд бид өөрсдөө байдаг. Өөрсдийнхөө буруу, болохгүй зүйл хийгээд байгаагаа мэддэг атлаа өөрсдийнхөө ухамсараар хийсэн үйлдлээ зөвтгөж байдаг. Энэ нь манай улсад иргэншсэн хүн ямар байхыг тогтоосон стандарт ойлголт, шалгуур үнэт зүйл байхгүй байгаагийнх болов уу Улаанбаатар хотын стандартаас эхлээд хувь хүний, байгууллагын, боловсрол мэргэжлийн, бүх шатны сургууль аль нь байсан дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгааг тодорхойлох, үнэлэх боломж нөхцөл байхгүй болохоор бид хаана яваагаа ч мэдэхгүй зөвхөн өөрсдийнхөөрөө стандарт түвшинг тогтоож байх шиг. Тэгвэл энэ бүхний стандартыг бид Их сургуулиар л баримжаалж тогтоох ёстой юм байна.

Өрнө, дорнын аль ч соёл иргэншлийн түүхэнд хот буюу хүн амын бөөгнөрөл бараг ижил цаг үед үүсжээ. Хотын хөгжилд нийгмийн, эдийн засгийн, соёл, шинжлэх ухааны зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч University л орчин үеийн хот гэдэг ойлголтыг, стандартыг тогтоосон байна. Боловсролын тогтолцооны хамгийн дээд оргил University нь хоттой адил өрнө, дорно дахинд бие биенээсээ хамааралгүйгээр, түүхийн нэг цаг үед үүсэн хөгжжээ. Эртний хятадын Чжоу династи\МЭӨ 9-р зуун\, Эртний Грекийн Платоны үед их сургуулиудын үүсэл тавигдсан гэж түүхчид үздэг. “Их газрын боловсролын систем”-ийн манлайлал хүн төрөлхтний шинжлэх ухаанд манлайлдаг учраас University-гийн эх үндэсийг ALMA MATER буюу мэдлэгийн уурхай гэсэн эртний Грекийн философичид тавьсан, гэхдээ энэ нь орчин үеийн University биш гэсэн үзэл давамгайлдаг.

Дундад зууны Европын хотуудад Gentleman буюу “өр зөөлөн хүмүүс” олноороо ирж суурьшснаар Орчин үеийн University-г анх үндэслэжээ. Газар эзэмших эрхээ өөрийн ахдаа алдсан газрын эздийн дунд хөвүүдийг өр зөөлөн хүмүүс буюу Gentleman-ууд гэж дууддаг байжээ. Тэд хотод ирээд боловсрол, мэдлэг, соёлыг европ рыцариудын эрхэмсэг, дэгжин, өндөр ухамсарыг өвлөн авч хөгжүүлж шинээр хотын соёлыг эхлүүлжээ. Гэхдээ энэ соёлын үнэт зүйл гудамжинд, хэн нэгний шилтгээн орд харшид биш, Христын шашны мухар сүсэг бишрэлээс хамгийн түрүүнд татгалзаж чадсан барууны University-нүүдэд анх мэгдэлж байлаа. XI зуунд Италид байгуулагдсан Болонийн University хамгийн анхных гэж үздэг ч хамгийн шилдэг мэдлэг, өндөр соёлыг түгээн дэлгэрүүлэгч нь шинэ хотын Gentleman-ууд төвлөрсөн Герман, Голланд, Английн University-нууд байлаа. Энэ University-нууд XYIII – XX зуунд Европын үнэт зүйлстэй хамт Америк тиврүү нүүж, Оросыг соён гийгүүлж, Дорно дахинд шинэ үеийн сэхээтнүүдийг бий болгожээ. Францын Жан Жак Руссо тэргүүтэй материалистуудын үзэл санаа АНУ болж биелэлээ олсон бол, Ломоносов Германы University-г Орост анх байгуулж өрнийн хотын соёлыг Москва, Петрээс тэлж Сибирийн өргөн уудам газарт хүргэжээ.


Дорно дахинд өрнийн мэдлэгийг хамгийн сайн нутагшуулсан улс нь Азид “жанжлах” хувь тавилантай байсан нь Япончууд болж таарав. 1868 оны Мейжигийн хувьсгалыг хийсэн, шинэчлэлийг хэрэгжүүлсэн Хиробуми Ито тэргүүтэй сэхээтнүүдийн ихэнх нь Heidelberg, Humboldt зэрэг герман, голландын хамгийн том их сургуулийн төгсөгчид байжээ. Нийгмийн соёл, хувьсгал, шинэчлэлийн инженерчлэлийг “залуу азийн хөдөлгөөнийхөн” сурсан улсынхаа жишээгээр их сургууль байгуулж түүнд төвлөрүүлэн хийж ирсэн түүхтэй. БНСУ-ын том сургуулиуд ийм бодлогоор байгуулагдсан бөгөөд өөрийн гэсэн стандарт, алсын хараа, явах замтай, гэхдээ энэ шинэчлэлүүдээ жишээ авсан Эх сурвалж сургуулиасаа авч дандаа UPDATE хийдэг. Тухайлбал, Корёгийн их сургуулийн дааман хаалга өөрчлөгдлөө гэвэл германы Heidelberg их сургуульд өөрчлөлт гарсных гэсэн хошин яриа байх жишээтэй. Яагаад гэвэл сурах орчин, нөхцлийг жишээ болгосон сургуулийнхаа стандартын хэмжээгээр бүрдүүлж байж өөрийн сургуулиа хөгжүүлнэ гэсэн зарчим тэр газар үйлчилдэг байна.


Ийнхүү хотын соёлын амин сүнс нь тухайн улсын манлайлах их сургууль ажээ. МУИС, ШУТИС, МУБИС зэрэг манай улсын тэргүүлэх сургуулиудад өөрийн ёс зүй, үнэт зүйл, хууль ёс, орчинг бий болгож оюутнуудаараа дамжуулж хотын соёлыг түгээх үүрэг хүлээнэ. Манай улсын их сургуулийн төгсөгчид нь “ШУТИС-ийн бүтээгдхүүн”, “МУИС-ийн бүтээгдхүүн” гэж хаана ч дархлагдсан бренд бүтээгдхүүн болж чадахгүй байгаагаас Улаанбаатар хотыг хөдөөгийн хот гэсэн шинэ нэртэй болгожээ. Хөдөө гэртээ ирсэн оюутан шөлтэй хоолыг талхтай идэж сурсан болохоор “нөгөө нэг юу яаасан” гэдэг онигооны эзэн шиг шинэ цагийн сэхээтэн залуус, хотын шинэ иргэдийг монголын тэргүүлэх их дээд сургуулиуд олноор нь хүмүүжүүлэх үүргийг өөрсдөө ухамсарлан ойлгож хариуцлага хүлээх ёстой болжээ. Гэтэл боловсролын байгууллагууд ашгийн болсон нэрийдлээр улсын, хувийн олон сургуулиуд төсвийн зардлаа оюутнуудын төлбөрөөр бүрдүүлж, чанар биш тоог хөөцөлдснөөс Их сургуулиуд өөртөө бичил Улаанбаатар хотыг бий болгочихжээ. Хүн амьдрах наад захын нөхцлийг хангаагүй оромж байдаг хороолол \Favelle Slum, Трущобы, Монголоор гэр хороолол, Хотын хөдөө - http://ganga-cz.blogspot.com\ Улаанбаатар хотыг бүхэлд нь эзэлж орчин үеийн хотоор алхаж болох стандартыг хангасан гудамж Улаанбаатар хотын хэмжээнд 10 хүрэхгүй км байна гэвэл гайхах хүн одоо байхгүй болсон. Өнөөдөр манай улсын их сургуулиудад хамгийн дутагдалтай байгаа зүйл нь чадварлаг багш, боловсон хүчин, сайн оюутнуудаас гадна ариун цэвэр, тохь тухтай орчин, оюутан залуусын стиль, хувцаслалт зэрэг зүйл яах аргагүй дутагдаж Их сургуулиудын өнгө төрх байхгүй байгаагийн хамгийн том жишээ бол ШУТИС, МУИС, МУБИС байна. Энэ нь оюутнуудын тоо их, ачаалал хэтэрсэн гэдэг шалтгаанаас илүү дотоод менежментгүй байгааг ЭТҮГЭН сургуультай харьцуулаад мэдэж болно. Манай улсын Их сургуулиуд өөрсдийн үзэл баримтлал, философио дэлхийн их сургуулиудтай дахин нэг жишин харьцуулж их хотын соёлыг иргэдэд дэлгэрүүлэх үүрэгт манлайлан оролцох хэрэгтэй байна.