Showing posts with label ШУТИС-ын тухай. Show all posts
Showing posts with label ШУТИС-ын тухай. Show all posts

2011-03-30

Хотын соёлыг түгээгч нь их сургууль

Өнөөдөр хотын соёлын тухай маргаан өрнөж, хүн бүрийг хот, хөдөөд төрснөөр нь ялгаж, сүүлдээ бүр гадаад төрх байдлаар хот хөдөөний хүн гэж ялгаварлан харьцах болжээ. 2003 онд поп хатагтай Сарантуяа АНУ-д тоглолт хийж байгаад “Хүүеэ 40 мянгатынхан чинь энд хүрээд ирсэн юмуу ” гэж уулга алдсан гэдэг. Хамт ажилладаг нэг багш маань гудамжинд хүнтэй маргалдаад “Хөдөөний бүдүүлэг” гэж хэлснийхээ хариуд “Чи хотынх юм бол Европ, Америк руугаа явахгүй нь яаасын. Би сумын төвөөс ирээд хотод амьдраад чадаж байна” гэж хэлсэн гээд бодит үнэнд тулгуурласан хожим хошин яриа болж үлдэх зүйл манай нийгэмд хөврөөд л байна.


Улаанбаатар хотыг шүүмжлэх маш амархан. Хотын хөдөлгөөн, ариун цэвэр, гудамж замын тохижилт, нийтийн тээвэр, хотын иргэдийн хувийн соёл, ухамсар, байшин барилгын өнгө будаг, хэлбэр хийц, үйлчилгээний соёл гээд маш олон зүйл болохгүй байна. Энэ бүхний гол буруутан хотын удирдлага, төр засаг, эрх дархтан гэдэг ч иргэд бид өөрсдөө байдаг. Өөрсдийнхөө буруу, болохгүй зүйл хийгээд байгаагаа мэддэг атлаа өөрсдийнхөө ухамсараар хийсэн үйлдлээ зөвтгөж байдаг. Энэ нь манай улсад иргэншсэн хүн ямар байхыг тогтоосон стандарт ойлголт, шалгуур үнэт зүйл байхгүй байгаагийнх болов уу Улаанбаатар хотын стандартаас эхлээд хувь хүний, байгууллагын, боловсрол мэргэжлийн, бүх шатны сургууль аль нь байсан дэлхийн хэмжээнд ямар түвшинд байгааг тодорхойлох, үнэлэх боломж нөхцөл байхгүй болохоор бид хаана яваагаа ч мэдэхгүй зөвхөн өөрсдийнхөөрөө стандарт түвшинг тогтоож байх шиг. Тэгвэл энэ бүхний стандартыг бид Их сургуулиар л баримжаалж тогтоох ёстой юм байна.

Өрнө, дорнын аль ч соёл иргэншлийн түүхэнд хот буюу хүн амын бөөгнөрөл бараг ижил цаг үед үүсжээ. Хотын хөгжилд нийгмийн, эдийн засгийн, соёл, шинжлэх ухааны зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч University л орчин үеийн хот гэдэг ойлголтыг, стандартыг тогтоосон байна. Боловсролын тогтолцооны хамгийн дээд оргил University нь хоттой адил өрнө, дорно дахинд бие биенээсээ хамааралгүйгээр, түүхийн нэг цаг үед үүсэн хөгжжээ. Эртний хятадын Чжоу династи\МЭӨ 9-р зуун\, Эртний Грекийн Платоны үед их сургуулиудын үүсэл тавигдсан гэж түүхчид үздэг. “Их газрын боловсролын систем”-ийн манлайлал хүн төрөлхтний шинжлэх ухаанд манлайлдаг учраас University-гийн эх үндэсийг ALMA MATER буюу мэдлэгийн уурхай гэсэн эртний Грекийн философичид тавьсан, гэхдээ энэ нь орчин үеийн University биш гэсэн үзэл давамгайлдаг.

Дундад зууны Европын хотуудад Gentleman буюу “өр зөөлөн хүмүүс” олноороо ирж суурьшснаар Орчин үеийн University-г анх үндэслэжээ. Газар эзэмших эрхээ өөрийн ахдаа алдсан газрын эздийн дунд хөвүүдийг өр зөөлөн хүмүүс буюу Gentleman-ууд гэж дууддаг байжээ. Тэд хотод ирээд боловсрол, мэдлэг, соёлыг европ рыцариудын эрхэмсэг, дэгжин, өндөр ухамсарыг өвлөн авч хөгжүүлж шинээр хотын соёлыг эхлүүлжээ. Гэхдээ энэ соёлын үнэт зүйл гудамжинд, хэн нэгний шилтгээн орд харшид биш, Христын шашны мухар сүсэг бишрэлээс хамгийн түрүүнд татгалзаж чадсан барууны University-нүүдэд анх мэгдэлж байлаа. XI зуунд Италид байгуулагдсан Болонийн University хамгийн анхных гэж үздэг ч хамгийн шилдэг мэдлэг, өндөр соёлыг түгээн дэлгэрүүлэгч нь шинэ хотын Gentleman-ууд төвлөрсөн Герман, Голланд, Английн University-нууд байлаа. Энэ University-нууд XYIII – XX зуунд Европын үнэт зүйлстэй хамт Америк тиврүү нүүж, Оросыг соён гийгүүлж, Дорно дахинд шинэ үеийн сэхээтнүүдийг бий болгожээ. Францын Жан Жак Руссо тэргүүтэй материалистуудын үзэл санаа АНУ болж биелэлээ олсон бол, Ломоносов Германы University-г Орост анх байгуулж өрнийн хотын соёлыг Москва, Петрээс тэлж Сибирийн өргөн уудам газарт хүргэжээ.


Дорно дахинд өрнийн мэдлэгийг хамгийн сайн нутагшуулсан улс нь Азид “жанжлах” хувь тавилантай байсан нь Япончууд болж таарав. 1868 оны Мейжигийн хувьсгалыг хийсэн, шинэчлэлийг хэрэгжүүлсэн Хиробуми Ито тэргүүтэй сэхээтнүүдийн ихэнх нь Heidelberg, Humboldt зэрэг герман, голландын хамгийн том их сургуулийн төгсөгчид байжээ. Нийгмийн соёл, хувьсгал, шинэчлэлийн инженерчлэлийг “залуу азийн хөдөлгөөнийхөн” сурсан улсынхаа жишээгээр их сургууль байгуулж түүнд төвлөрүүлэн хийж ирсэн түүхтэй. БНСУ-ын том сургуулиуд ийм бодлогоор байгуулагдсан бөгөөд өөрийн гэсэн стандарт, алсын хараа, явах замтай, гэхдээ энэ шинэчлэлүүдээ жишээ авсан Эх сурвалж сургуулиасаа авч дандаа UPDATE хийдэг. Тухайлбал, Корёгийн их сургуулийн дааман хаалга өөрчлөгдлөө гэвэл германы Heidelberg их сургуульд өөрчлөлт гарсных гэсэн хошин яриа байх жишээтэй. Яагаад гэвэл сурах орчин, нөхцлийг жишээ болгосон сургуулийнхаа стандартын хэмжээгээр бүрдүүлж байж өөрийн сургуулиа хөгжүүлнэ гэсэн зарчим тэр газар үйлчилдэг байна.


Ийнхүү хотын соёлын амин сүнс нь тухайн улсын манлайлах их сургууль ажээ. МУИС, ШУТИС, МУБИС зэрэг манай улсын тэргүүлэх сургуулиудад өөрийн ёс зүй, үнэт зүйл, хууль ёс, орчинг бий болгож оюутнуудаараа дамжуулж хотын соёлыг түгээх үүрэг хүлээнэ. Манай улсын их сургуулийн төгсөгчид нь “ШУТИС-ийн бүтээгдхүүн”, “МУИС-ийн бүтээгдхүүн” гэж хаана ч дархлагдсан бренд бүтээгдхүүн болж чадахгүй байгаагаас Улаанбаатар хотыг хөдөөгийн хот гэсэн шинэ нэртэй болгожээ. Хөдөө гэртээ ирсэн оюутан шөлтэй хоолыг талхтай идэж сурсан болохоор “нөгөө нэг юу яаасан” гэдэг онигооны эзэн шиг шинэ цагийн сэхээтэн залуус, хотын шинэ иргэдийг монголын тэргүүлэх их дээд сургуулиуд олноор нь хүмүүжүүлэх үүргийг өөрсдөө ухамсарлан ойлгож хариуцлага хүлээх ёстой болжээ. Гэтэл боловсролын байгууллагууд ашгийн болсон нэрийдлээр улсын, хувийн олон сургуулиуд төсвийн зардлаа оюутнуудын төлбөрөөр бүрдүүлж, чанар биш тоог хөөцөлдснөөс Их сургуулиуд өөртөө бичил Улаанбаатар хотыг бий болгочихжээ. Хүн амьдрах наад захын нөхцлийг хангаагүй оромж байдаг хороолол \Favelle Slum, Трущобы, Монголоор гэр хороолол, Хотын хөдөө - http://ganga-cz.blogspot.com\ Улаанбаатар хотыг бүхэлд нь эзэлж орчин үеийн хотоор алхаж болох стандартыг хангасан гудамж Улаанбаатар хотын хэмжээнд 10 хүрэхгүй км байна гэвэл гайхах хүн одоо байхгүй болсон. Өнөөдөр манай улсын их сургуулиудад хамгийн дутагдалтай байгаа зүйл нь чадварлаг багш, боловсон хүчин, сайн оюутнуудаас гадна ариун цэвэр, тохь тухтай орчин, оюутан залуусын стиль, хувцаслалт зэрэг зүйл яах аргагүй дутагдаж Их сургуулиудын өнгө төрх байхгүй байгаагийн хамгийн том жишээ бол ШУТИС, МУИС, МУБИС байна. Энэ нь оюутнуудын тоо их, ачаалал хэтэрсэн гэдэг шалтгаанаас илүү дотоод менежментгүй байгааг ЭТҮГЭН сургуультай харьцуулаад мэдэж болно. Манай улсын Их сургуулиуд өөрсдийн үзэл баримтлал, философио дэлхийн их сургуулиудтай дахин нэг жишин харьцуулж их хотын соёлыг иргэдэд дэлгэрүүлэх үүрэгт манлайлан оролцох хэрэгтэй байна.

2010-05-17

Нэмүү өртөг ба ШУТИС

Түүхийн багш эдийн засгийн асуудлаар бичиж байна. Мэддэг юм шиг бичихээс өөр арга алга даа. Өмнө нь МТ-ийн бодлогын тухай бас л мэддэг юм шиг бурсан ч өндөр хаданд хашгирсан мэт бага зэрэг цуурайтаад л өнгөрсөн. Гэхдээ би өөрийнхөө энэ орон зайд хүнээр амаа бариулаагүй болохоор болохгүй юм байвал бичээд л байна. Хамгийн гол нь сургуулийн менежментийн алдаатай бодлого засагдахгүй энэ хэвээрээ байгаад байвал хойшдоо улам даамжирч, эрсдэл олон хэлбэрээр үүрэгдэн, миний энэ бичлэгүүд түүх болоод үлдчих вий хэмээн айж байна.
Энэ жил миний “илүүгийн илүү цаг” буюу шинэ журмаар авах ёсгүй илүү кредит 9,16 болжээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 1 сая илүү -ийг сургууль багшийн цалингаас “нэмүү өртөгийн нэмүү өртөгийн татвар” болгон авахаар болчихож. Хамгийн харамсалтай нь энэ мөнгө багшийн нийгмийн асуудал, хөгжилд бус төсөв гэдэг том тогоонд буцаад орсны төлөө би ядахдаа ганц ширхэг жааз ч авахгүй. Энэ мэдээг сонссон би одоогоос 191 жилийн өмнө мэндэлсэн К. Марксын тухай бодохоос өөр аргагүй болов. Бүтэн улирлын турш ийм их илүү цаг хийлгэхэд хүргэсэн КТМС-ийн 3 давхарт одоо хүртэл байдаг 3 толгойны нэг санаанд орсноос тэр байх. Энэ жил надаас 2 хичээлээр үйлчилгээ авсан 513 оюутнуудын буруу юм болов уу? Эсвэл багшийн хомсдол ийм хэмжээний илүү цаг хийлгэхэд хүргэснээс баахан “гэрээт болон цагийн багшаар” ачааллаа тахлах нь хэрэгтэй байсан юм болов уу? Зөвхөн Монголд л байдаг “Нэмүү өртөгийн нэмүү өртөгийн татварыг” төлөхөд юу нөлөөлөв? Шинээр орсон багш нар энэ журмаар бол бүр их “хирчүүлж” байгаа даа. {mosimage}
К. Маркс хүн төрөлхтөнд анх ажиллах хүчний нэмүү өртөгийн татварын хуулийг нээж, энэ хуулийг зөвхөн ажил олгогч нар, нийгмийн олигархууд гартаа авсан байдгийг нотолсон нь ХIХ – ХХ зууны түүхэн үйл явдлуудын гол шалтгаан болжээ. Ажилчид зэвсэг барин тэмцэж үйлдвэрээ үгүй хийж, ажил олгогчдоо үлдэн хөөгөөд ч нэмүү өртөгийн хуулийг гартаа авч чадаагүйгээр барахгүй өөрсдөө ч аймшигтай хохирол үзэв. Харин сүүлдээ ҮЭ-ийг байгуулан нэмүү өртөгийн хуулийг хамтын хэлцлийн дагуу мөрдөх нь тэдэнд ашигтайг ойлгосноос ҮЭ улс төрийн биш, эдийн засгийн тэмцэл хийдэг болжээ. Тиймээс ажил олгогч нар ҮЭ-д сандал ширээгээ алдахаас илүү шудрага бус зүйлээ илчлүүлэхээс айдаг болжээ. Хамгийн хүчтэй ҮЭ-ийн шаарддаг зүйл ширээ сандал, эрх мэдэл бус ердөө “байгууллагын тунгалаг байдал” юм. Нэмүү өртөгийн хуулийн товч үлгэр нь энэ ажээ.
Тухайн бараа, үйлчилгээнд нэмэгдэж төлөгдөж байгаа өртөгийн хэмжээг нэмүү өртөг гэнэ гэж товч тодорхойлдог. Нэмүү өртгийн тодорхойлолтод таваар мөнгөний харилцааны цикл (М-Т-М) хоорондын мөнгөний нэмэх зөрүүг нэмүү өртөг гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл бидний илүү цаг буюу цэвэр ашиг гэж ойлгодог тэр ойлголтыг нэмүү өртөгтэй адилтгаж болно. Гэхдээ бид алхам тутамдаа "нэмүү өртгийн татвар" төлж явдаг. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бүтээгдэхүүн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. / http://erintulgatmn.blogspot.com / Тэгвэл МУ-ын татварын хуулинд тэрхүү нэмэгдэл баялаг, бүтээлийг ажиг ч үгүй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлэдэг. Энэ утгаар нь багш нарт “илүүгийн илүү цаг” гэдэг нэр томъёог бий болгон НӨАТ-ийн хуулинд шууд бүх үнээс нь 10% авдаг байхад харин ШУТИС-д бүүр илүү цагийг заах ёстой цагийн ачааллын 40 хувиар нь бодож өгөөд үлдснийг нь “Илүүгийн илүү хэмээн булаачихаж байна”.
Уг нь зах зээлийн нийгэмд тухайн бараа, үйлчилгээн дэх нэмүү өртгийг ТӨР-өөс хянахад зориулагдсан “Үл үзэгдэх гар” нь хамгийн ухаантай зөв татвар НӨАТ байдаг гэнэ. Нэмүү өртөг капиталын хуримтлал бий болгож Нэмүү өртгийн ид шидээр эдийн засгийн эрх чөлөө нийгэмд бүрддэг болохоор байгууллага бүр шинэ нэмүү өртөгийн төлөө буюу бараа, үйлчилгээний нэмүү өртөгийн төлөө явдаг байхад бид цалингийн сан, багшийн гүйцэтгэлээс нэмүү өртөгөө “сааж” байгаа нь харгис ёс юм бишүү. Тэгвэл тэр нэмүү өртөг гэдэг нь “Хэрэглэгчид үнэхээр хэрэгтэйг нь зааж өгч, гүйцэтгэгчид нь туслаж, технологийн дэвшил болон communication-д тулгуурдасан “боловсролын шинэ бүтээгдхүүн, үйлчилгээ” бий болгон нэмүү өртөг шингээж өгөх хэрэгтэй шүү дээ. Е-номын сан, Зайн болон Е-сургалт, Тестын үйлчилгээ, Инноваци болон Вакуумжуулсан сургалтууд, Цахиуран хөндий гээд маш олон нэмүү өртөг шингээж болох “боловсролын шинэ бүтээгдхүүн, үйлчилгээ”-нүүд бий болж байхад багшийн багахан цалингаар оролдохоос гадна нэгэнт нэмүү өртөг шингэсэн “метроны хаалга”, мэдээлэл авах автомат машин, үнэтэй засвар үйлчилгээ, гадаад томилолтонд мөнгө зарцуулагдаж байна. Сургуулийн менежмент, R&D-ийг хөгжүүлэх баг гэж алга, ямар нэг шийдвэр гарахад брайнсторминг ядахдаа хэрэглэхгүй хаалттай байна. Өнөөдрийн дундаж багшийн 500.000 цалин нь гадаад валюттай харьцах Монголд дэлхийн зах зээлийн үнэ, өртөгтэй тэнцвэржилт хийх боломжгүй болохоор нэмүү өртөг шингэсэн илүү цаг багш нарын хамгийн гол ДОНОР юм шүү гэдгийг ойлгоосой. Би сар тутам банкны зээлээ төлж чадахгүй ч хийсэн ажлаараа улиралдаа төлж баймаар байна.

2010-03-24

ШУТИС – МТ-ийн дэвшил

Сараар биш өдрөөр хөгжиж байгаа Мэдээллийн технологийн хөгжил өнөөдөр хүний хяналтаас бараг гарч бидэнд маш олон боломж, нөхцлийг атгуулахын хамт биднээс бас хариуцлага, шинэ ёс зүй, харилцааны шинэ хэлбэрүүдийг шаардаж байна. Үүний нэг жишээ бол ШУТИС-ийн Монголын түүхийн багш нь сургуулийнхаа Мэдээллийн Технологийн бодлого, хөгжилд нь сэтгэл дундуур байдгаа өөрийнхөө кибер орон зайд мэргэжлийн хүний нүдээр биш хэрэглэгч хүний нүдээр чөлөөтэй шүүмжилж байгаа явдал юм.
ШУТИС бусад их дээд сургуулийг бодвол МТ-ийн хөгжлөөрөө харьцангуй дэвшилттэй байгаа боловч нөхцөл байдлаа бодитоор ашиглаж чадахгүй байгаа байдал нь зарим талаараа хоцрогдоход хүргэж байгаа санагддаг юм. МТ хамгийн цэгцтэй хөгжиж буй шалгуур бол сайн мэдээллийн бааз, түүнийг нь зөвшөөрөгдсөн олон нийт нээлттэй ашиглах боломж, On line Community олон хэлбэр болохыг дэлхийн жишигт хүрсэн олон сургуулийн веб сайтнаас нь харж болно. Сургууль маань шинэ номын сангийн барилгатай болсон нь надад бичил “Цахиурын хөндий” болж төсөөлөгддөг. Номын сангаа багш, оюутан, судлаачид яаж ашиглах вэ? Их сургуулийн Номын сан ямар байх ёстой тийм стандартанд материаллаг талаас нь ойртуулахыг хичээж байгаа боловч үйлчилгээ, технологи талаас нь хэрэгжүүлэх хэдэн хэдэн зүйл байна. Нэг багш орчин үеийн Их сургуулийн хөгжлийг дараах байдлаар загварчилж тайлбарлажээ.
 University's image--- Professores and Teachers . NOT Students
University’s image maker - MANAGERS of  University
University’s control--- president (Vice) of University. Өөрөөр хэлбэл сайн сургууль болохын тулд эхлээд сайн багш нарыг бэлтгэж сайн орчин, сайн ном материалаар хангах нөхцлийг Номын санд бүрдүүлж өгөх нь чухал байдаг юм байна.
Миний сурч байсан Данкоок Их сургуулийн номын сангийн тухай жижигхэн зүйл бичъе. ШУТИС-ийн номын санд орчин үеийн номын санд байх бүх зүйл байгаа, уншиж чадаж байвал ямар л бол ямар ном байна гэдэг. Гэтэл Номын санд сан хөмрөгөөсөө илүү үзүүлж байгаа үйлчилгээний хурд, чанар, төрөл нь чухал байдаг болжээ. Их сургуулийн номын үйлчилгээний хамгийн чухал хэсэг нь Е-номын сан, Диплом, диссартацийн үйлчилгээ байдаг. Данкоок их сургуулийн Е-номын уншлагын танхимын бүх компьютер 1 том сервертэй холбоотой, тусгай программаар холбогдож өөрийн хэрэгтэй ямарч ном, сэтгүүлийг COPY-дож авахгүйгээр PDF хэлбэрээр уншиж болдог. Энэ бааз нь шинэ ном, сэтгүүл гарах тутам UPDATE хийж өөрийн сангаа баяжуулж байдаг бөгөөд тодорхой мэргэжил, Community-гуудаар uploading хийлгэж өдөр тутам гарч байдаг том том сэтгүүлүүдтэй болдог. Парламентийн номын сантайгаа ч гэсэн On line холбоотой. Ийм үйлчилгээ заримдаа оюуны өмчийн хулгай юм шиг санагддаг боловч үйлчлүүлж байгаа ямарч түвшингийн уншигч нарт өндөр хурдаар цаг алдалгүй шинэ мэдээлэл авдагаараа давуу тал их байна гэж санагдсан. Е-Номын сангийн үйлчилгээ энэ хэлбэрээрээ зохиогчийн эрхэнд халдаж, оюуны өмчийн хулгай хийдэг мэт санагдаж буй боловч Е-номын сангийн ихэнх сэтгүүлүүд Их сургууль, Профессор хоорондын солилцоогоор явагддаг болохоор сөрөг зүйл байдаггүй, харин ч оюутан, залуу багш нар, судлаач эрдэмтэд нарт маш олон боломж олгодог төдийгүй тэдний бүтээл, номыг хамгаалах хэрэм цайз болдог. {mosimage}
            Монголын нөхцөлд оюуны өмчийн хулгайг Мастер, Бакалаврын дипломын ажлууд дээр ярих ямарч боломжгүй болжээ. Бакалаврын дипломын ажил гэдэг ойлголт угаасаа байдаггүй манай сургууль бакалавруудаа Профессорын багийн хэмжээнд нь Papper, Төсөлт ажил хийлгүүлж байх тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. Мастерт эрдэм шинжилгээний бие даасан ажил, диплом бичүүлдэг тогтолцоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жил бүр гардаг диплом, диссартацийг Электрон файл болон хэвлэмэл эхээр нь сан хөмрөгтөө хадгалах, нийтдэд үйлчлэх үүргийг Их сургуулийн номын сан өөртөө хүлээж байдаг. Энэ үүргээрээ Их сургуулийн номын сан өөрийн сургуулийнхаа оюуны өмчийн хамгаалагч болж байх ёстой.
ШУТИС-ийн МТ-ийн хөгжлийн өөр нэг дутагдал нь олон нийтийн хэрэглээний веб нь үзэл бодлоо солилцох, мэдээлэл дамжуулах болон түгээх талбар биш, Цахим засаглалыг тогтвортой хэрэгжүүлэх ямар нэг шийдэл байхгүй олон жил хэвээрээ байгаа явдал юм. Багш нарын цахим шуудан шинэчлэгдэж ямарч байсан Виа-Грагийн сурталчилгааны захидалд дарагдахаа больсон ч цахим шуудангийн үзүүлэлт нь нийтийн шуудангаас бүдүүлэг хэвээрээ л байна. Багш нарын веб, блог, on line сургалт зэргийг мэргэжил, санхүүгийн талаас дэмжих удаан хугацааны бодлого алга байна, товчхондоо бид МТ-ийн хөгжлөөр “шавь нар”-аасаа хэд дахин хоцрогдсон байна. Алга болчих гээд байгаа Багш нарын Хамт олонч харилцааг БаНЗ нь урлагийн үзлэг, спорт тэмцээний хүчээр сэргээх гэж оролдож байна. Үүнд сайн тал олон байгаа боловч зарим нэг талаар эмгэнэлт, инээдмийн байдалтай ч юм шиг санагддаг. Үүний оронд багш нарын сонирхолын бүлэг, клубын системыг захиргаанаас зориуд дэмжиж зохион байгуулбал арай илүү сонирхолтой шийдлүүд гарч магадгүй шүү. Багш нарын хэдэн хувь нь блогтой болоо? Ахмад багш Сүхбаатар багшийн блогт орж үзсэн хүмүүс хэд байдаг бол?
Өнөөдөр дэлхий дахинд Networking Communication гэдэг шинэ харилцаа бий болж хүмүүс сонирхол, мэдээлэлдээ хөтлөгдөн олон зүйлийг шинээр санаачилж хийх, бүтээн босгох болжээ. Монголд ийм хэлбэрийн анхны ажил бол http://www.biznetwork.mn/ байлаа. Манай сургуульд хамгийн том  Community үүсгэж, тэрч бүү хэл “мөнгө босгох” олон боломжууд байна. Үе үеийн төгсөгчид, гадаадад суралцаж, ажиллаж байгаа багш ажилтан, оюутан залуучууд, нэг ангийн хамт олныг нэгтгэсэн Networking Communication хэлбэрийн веб ШУТИС-ийн веб байх шаардлага ирээдүйд тавигдах болно. Хэрэв энэ янзаараа байвал ЗГ-аас хэрэгжүүлэх “Цахиурын хөндий” хөгжлийн хөтөлбөрийг улсад ганц том сургууль нь унтрааж магадгүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд манай сургуулийн МТ-ийн бодлого нь энгийн хэрэглэгч болсон түүхийн багшаар шүүмжлүүлэх хэмжээнд арчаагүй байгаа нь МТ-ийн ажилтнуудынх нь буруу биш энэ бодлогыг авч явах ДАРГА нарын буруу байхаа. Сургууль руу орох хаалгаа автоматжуулснаар МТ-ийн хувьсгал гарахгүй, 1 оюутанд оногдох РС-ны тооноос ч энэ хамаарахгүй, сайн мэргэжилтэн, багшаа яаж хадгалах үү? Мэдээллийн бааз байгуулж, түүнийг яаж зөв ашиглах уу гэдэг нь илүү чухал болов уу. Бүүр ядаж КтМС автомат төмөр хаалтны оронд урд зам дээрээ хурд хасагч хийлгэх нь арай л зөв бодлого байх болов уу?

2010-02-07

Сургуулиудын ариун цэвэр ...

            2007 оноос ШУТИС даяар социализмын үеийн лозунг шиг нэгэн хэвлэмэл цаас хаа сайгүй харагдах болжээ. Учир юу хэмээвээс 18.000 шахам оюутантай ШУТИС-ийн ариун цэвэр эрс доройтож түүнтэй тэмцэх аргыг энэхүү лозунгаар эхлүүлсэн хэрэг байлаа. 8 зүйл бүхий энэ лозунгийн сүүлийн заалтанд “гаж сэтгэлгээний илэрхийлэл болсон элдэв муухай зураг зурахыг хатуу хориглоно” гэжээ. Тээр жил ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчмыг ариун цэвэржүүлэх 1 сарын эрчимтэй ажлын үеэр энэ лозунг олон хувь хэвлэж анги танхим, хонгилын хананд наалдуулсан нь одоо хүртэл хэвээрээ байна. Зарим газар томоо гэчийн жаазанд хадаад шатны харалдаа зоосон байдаг. Оюутнуудаас “энэ лозунг та нар уншив уу?” гэж асуухад “багшаа лозунг гэж юу юм бэ? Тэрийг би лав тогтож уншиж байгаагүй” гэж хариулагчид олон байдаг. Сургуулийн гаргасан энэ журмыг оюутны ухамсартай холбон тайлбарлахаасаа илүү сургуулийн зүгээс явуулж байгаа амьдралаас тасарсан арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж болно. Норм хэмжээнээс нь хэд дахин илүү жихчихсэн анги танхимд юмуу “уйтгартай хичээл” дээр нойрмоглож сууснаас өөрөө өөртөө цагийг зугаатай өнгөрүүлж байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй юм шигээ. Голдуу лекцын танхимын арын ширээнүүдийг дүүргэсэн байдаг оюутны галерей болсон “хадны сүг” зурагнууд ч гэсэн өөрийн түүх, учир шалтгаантай. 10 гаруй жилийн өмнө оюутнуудын бэх үзэг чанар муутай будагтай ширээн дээр сүг зурагнуудыг сийлж өгдөг байсан бол одоо оюутнуудад сатаарах гар утас, mp, I-pod зэрэг дэвшилтэт технологиуд бий болж утасны дугаар, нэр сэр comment-ууд шрээн дээр зурайдаг болж дээ. {mosimage}
            ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байр одоогийн Улаанбаатар хотод байгаа асуудлууд бүгдээрээ байна. Яагаад гэвэл хүн амын даац хэтэрснээс болоод. 2 байрыг холбосон “хүзүүвч”, 2-р байрны 1-3 давхар, гарч орох хаалга төв замын түгжрэл шиг хүмүүсийг бухимдуулна. 00 өрөөнүүдэд Сансарын дэнжээс дутагдахгүй утаа униар суунаглана. Өвөл болохоор шатны довжоонд тулгардаг асуудал 15 жилийн өмнө байхгүй байсан бол одоо бидний нүдэнд дасал болоод удчихсан байна шүү. Картны барааны хүүхдүүд байнга хоосон угж хөхсөөр байгаад ийм аймаар шүлсэнхий болчихсон юм уу?? Хавар, намрын дулаан улиралд гадаа Нарантуул – Да хүрээ захууд зэрэгцээд ажиллачихна. Энэ мэтээр ШУТИС-ийн аль ч салбар сургуулийн хамгийн том асуудал бол ариун цэврийн асуудал. Энэ асуудал зөвхөн үйлчилгээний хэдэн ажилтнуудынх юм шиг оюутан, багш нар сургуулийн талбай, анги танхимыг нийтийн үйлчилгээний газартай адилхан үзнэ. Ядахдаа зун, өвөл бүрт нүүрээ халтайтал угаадаг засварын материал, өнгө будагаа сонгогдохдоо хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрдэг сургуулийн цэвэрлэгчдийн саналыг сонсдоггүй болох нь цаг агаарын үзэгдлүүдийн үеэр шууд мэдэгдэнэ. Ингээд яриад байвал асуудлууд зөндөө байна.
ШУТИС-ийн ариун цэврийг яаж шийдвэрлэх вэ? Өдөр тутмын юмуу албадлагын цэвэрлэгээгээр биш оюутнуудын оролцоотойгоор энэ асуудлыг амархан шийдвэрлэж болно. Сургуулийн ашигтай талбай, анги танхимуудыг оюутнуудын чөлөөт бүс, тэдний амарч суух орчин болговол ямар уу? Сургууль бүр ашигтай талбайгаа түрээслүүлэх биш оюутнуудад амрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцлийг нь бүрдүүлэх, тэднээр үүнийг хийлгүүлж бүтээлгэх орчныг бүрдүүлбэл сургуулийн талбайн эзэнгүйдлүүд байхгүй болгоно. БНСУ-ын Их дээд сургуулиудын оюутнууд Клубын системээр сургалт, нийгмийн үйл ажиллагаагаа явуулдаг, тэдний үйл ажиллагаагаа явуулах орон зай нь сургуулийн булан тохой, хонгил, анги танхим байдаг. Элдэв самбар, зурагт хуудас наалттай, эмх замбараагүй юм шиг харагддаг ч цэвэрхэн тэр орчинд оюутан залуус өөрсдийн “бүтээлч сэтгэлгээ”-гээ хөгжүүлэх хамгийн аятай таатай орчин байдаг төдийгүй сургуулиас нь ч үүнийг дэмждэг байна. Тухайлбал, миний сурч байсан Данкуук Их сургуулийн Эдийн засгийн салбарын 2 давхарын хонгилоор явах оюутнууд  заавал англиар ярих ёстой. Хэрэв төрөлх хэлээрээ яривал бага хэмжээний торгуулийг English speaking Group-ын оюутан, багш нарын клуб төлдөг. Гэхдээ энэ клуб нь хүмүүсийг торгохдоо биш Англиар чөлөөтэй ярих орчинг өөрийн эзэмшлийн энэ хонгилдоо бүрэн нэвтрүүлсэн байх төдийгүй өөрсдийн энэ орчингоо жил бүр улам тэлэх зорилготой ажиллаж байдаг. Сургуулийн радио студи, ногоон байгууламж, кибер орчны, тогтмол хэвлэлийн зэрэг олон хэлбэрийн клубууд манай сургуулийн тулгамдаад байгаа олон асуудлуудыг хамтран шийдвэрлэх боломжийг бүрдэж болно.{mosimage}
Сургуулиудын захиргаа ариун цэврээ сайжруулахын тулд шинээр байгуулагдаж байгаа оюутнуудын клубуудыг сайн дэмжиж ажиллахгүй бол үйлчлэгч нарын ачаалал оюутны тооны хирээр хэтэрч угааж байгаа шалан дээгүүр нь “Уучлаарай хаагуур нь гарах уу?” гэдэг ухамсартай оюутнууд өдрийн од шиг цөөрөөд өвөл нь хүйтэн мөсөн хонгилд дэлхийн 2-р дайны хоргодох байр шиг гадуур хувцастайгаа суух пөөнийсөн хэдэн оюутан, зун нь халуун бөгчим өрөөнд хөлс устайгаа холилдсон оюутнуудын дүр зураг хэвээрээ л байх болно. Жил бүр хийдэг сайхан засварууд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Оюутан, багш нарын хамтын оролцоо, нэгдмэл бодлого чухал гэж бодож байна.

2009-06-10

ИХ СУРГУУЛЬД ЮУ БИЧИХ ВЭ? \цуврал - 3\

Диплом хамгаалалт дууслаа. Энэ жил ШУТИС-ийн салбар сургуулийг төгсөж байгаа оюутан бүхэн энэ 7 хоногоос эхлэн бүтэн нойртой хонож хэдэн сар толгойд нь эргэлдсэн тооцоо судалгаа, зураг төсөлүүд сая нэг замхарч оронд нь цэнхэр бүрээстэй диплом, ромбо тэмдэг, гоёлын хувцас тархинд түрэн орж ирнэ, дараа нь тэдэнд сайн ажлын байр хэрэгтэй байгаа. Дипломоо амжилттай хамгаалсан оюутан залуустаа амжилт хүсье. Харин бид дипломыг яаж хамгаалсан бэ? Багш нар маань хэрхэн удирдсан бэ? Бидний хийсэн ажил хаана, яаж үнэлэгдэх бол? Миний диплом хир удаан хадгалагдах вэ? Хүмүүс ашиглах сайн юм хийсэн юмсан, хэн ашиглах бол? Хэрэгжүүлж болох асуудлыг би шийдэж байна, би хийж байна? гэсэн асуултууд, бодол, урам зориг нь гоёлын хувцас, ромбо диплом, ажлын байртай  хамт алга болчихдог мөнхийн асуудал байдаг. Энэ талаар манай сургуулийн эрдмийн зөвлөл, сургалтын алба анхаарч ажилладаг болов уу?            
Дээр тавьж байгаа асуултуудад төгсөлтийн ажилдаа сэтгэлээ зориулж гүйцэтгэсэн төгсөгчид маань л илүү санаа зовдог болов уу? Манай нэг багшийн “ДИПЛОМЫГ ХӨЛӨӨРӨӨ ЯВЖ БИЧДЭГ ЮМ ШҮҮ” гэсэн үг нь надад их тод үлджээ. Өндөр хөгжилтэй орны том сургуулийн багш нар жилдээ 1-2 эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг, түүнийгээ бичихийн тулд төсөл батлуулж, дороо оюутнуудын баг ажилуулж зарим тохиолдолд дэвэн дэлхийгээр тэнэж өгнө. Дараа нь гарсан өгүүлэл нь мэдээж хамгийн шилдэг байна. Бичнэ гэдэг бол хариуцлага гэдэг үгийн бас нэг шалгуур нь энэ болов уу? Бидний хувьд тэд нар шиг байх боломж байхгүй ч Мэдээллийн Технологи аль ч улсын судлаачийг нэг түвшинд байлгах боломжийг олгож өгсөн. Гэхдээ манай улсын их сургуулийн багш нар бидэнд бичих болон оюутнуудаа удирдах, удирдсан оюутнуудаа бичлэгийн ёс зүйтэй байлгах соёл дутагдаж байна. Үүнийг би өмнөх 2 эссендээ бичсэн болохоор нуршихыг хүссэнгүй. 
Өнөөдөр Их сургууль төгсөгчдийн ихэнх нь 2-3 сарын өмнө нэг сэдэв аваад 3-4 бүлэг бүхий ихэнх нь copy&paste хийсэн бичлэг болдогийг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид оюутнуудаар юу бичүүлэх вэ? Мэдээж диплом гэдэг ерөнхий нэрийн дор Paper бичүүлэх ёстой. Paper гэдэг нь Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм. Гэхдээ үүнийг бичих эрхийг төгсөгчид дүнгийн голч, багаар ажиллах чадвар, диплом бичих хүсэл эрмэлзлэл зэргээрээ өрсөлдөн бичих эрх өгч байя. Бакалавр төгсөгчдөөр бүгдээр нь заавал диплом бичүүлэх албагүй гэж бодож байна.  Цөөхөн төгсөгчдөөр диплом бичүүлж Сургууль бүр дээр байх салбар 1 комиссоор орж хамгаалуулж байвал ямар бол? Зарим хүн хүч дутмаг Профессорын баг 3-4 багш суулгаад 20-аад оюутны дипломын ажлыг “машиндаж” байгаа тохиолдол дээд боловсролын системд их тохиолдож байна. Миний бие 2 өдөр диплом хамгаалах комисс ороод суухдаа 2 зүйлийг их анхаарч харлаа. Нэг дэх нь, “Багш нараа надаас ердөө иймхэн юм асууж байгаа юмуу? Дахиад асуух зүйл байхгүй юу” гэсэн итгэлтэй нүдээр харж дипломоо хамгаалж байгаа оюутан, “Хурдхан шиг нэг юм хамгаалсан болоод төгсөж санаа амрая даа” гэсэн оюутан аль аль нь диплом хамгаалж байгаа нь оюутны ялгааг гаргах зүйл нь ердөө дүн л байна. Нөгөө нэг нь жишээ нь, нилээд хэдэн жилийн өмнө УУИС-ийг онцсайн төгссөн Болд гэдэг залуутай Цахим Өртөөгөөр дамжиж танилцсан юм. Тэр залуугийн диплом тухайн үедээ үнэхээр “ГОЦ ДИПЛОМ” байсныг илтгэх зүйл нь хэдэн жил дамжигдан түүний диплом хэсэг хэсгээрээ хуулбарлагдаж байсныг УУИС-ийн төгсөгчид ярьдаг. Энэ байдал УУИС-д ч биш бүх их дээд сургуульд байдаг “сайн хадгалагдсан зүйл шинэ диплом болдог” хэвшмэл зүйл болжээ.





Тиймээс манай ШУТИС төгсөгчдийнхөө оюуны бүтээлийг үнэлж, тэднийг буцаагаад оюутнууддаа ашиглуулах ажлыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй.  Бакалврын болон Мастерын ажлын дипломыг нэг формат, нэг хэв маягаар хэвлүүлж номын сандаа фонд үүсгэж хадгалж байх нь зүйтэй болов уу. Маш сайн бичигдсэн дипломын ажлуудад урамшуулал өгч, төгсөгчдийг алдаршуулж, дипломыг нь он лайн хэлбэрээр уншуулж сургалт, судалгааны гарын авлага болгох арга хэмжээ авбал манай сургууль дээд боловсролын шинэчлэлтэнд маш том хувь нэмэр болно гэж бодож байна. Үүнийг хэрэгжүүлэхэд материал санхүүгийн арга хэмжээнээс илүү журам гаргаж түүнийгээ мөрдөхөд болно гэж бодож байна. Санал бодлоо хуваалцаарай.   serdaram@must.edu.mn 

2007-08-15

ДИПЛОМНЫ ТУХАЙ-2

Их сургуулиудад оюутнууд юу бичих вэ?   
         Их сургуульд орсон эрхэм анд таньд амжилт хүсье. Та эрдмийн энэ уурхайд орсноор юуг хамгийн сайн сурах вэ? гэдэг асуулт толгойд чинь байнга эргэлдэж байх ёстой. Эцэг эх, багш нар чинь чамайг мэргэжилдээ сайн, чадварлаг боловсон хүчин болоорой гэж сургаж байвал миний бие нэг талаар нь үүнийг үгүйсгэж байгаа юм шүү. Ингэж хэлэх шалтгаан маш олон байна. Харин миний хувьд эрхэм та Их сургуульд суралцах хугацаандаа дээд боловсрол эзэмшихийн хамт зөвөөр уншиж, бичих чадварыг эзэмших нь чухал болой. Үсэг холбож уншиж, бичих нь амархан санагдах авч Бүтээлчээр/Critical thinking/ уншиж, бичих нь дээд боловсрол, мэргэжил эзэмших хамгийн анхны арга байсан билээ. Манай боловсролын систем хүүхдүүдийг 10 жилийн хугацаанд энэ арга зүйд сургаж чадаагүйн улмаас “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” олон хүүхдүүдийг оюутны ширээнд шилжүүлдэг. Тэднийг бид их сургуульд хүлээн аваад реферат, бие даалт, эссе зэргээр бас дахин хуулан бичлэг хийлгүүлж мэдээллийн үнэ цэнэ, зохиогчийн эрх, тэр ч бүү хэл өөрийн үзэл бодлыг үл ойшоодог “хуулан бичигч”-дийг бэлтгэдэг нь харамсалтай. 4 жилийн турш ихэнхдээ хуулан бичлэг хийсэн оюутнууд “дипломын ажил”-ыг өөрийнхөөрөө бичих нь нэн ховор байдаг. Үүнийг бичигч би хүртэл энэ хэвшмэл байдлаас гарч чадахгүй л байна. Гэхдээ сургалтын энэ байдлыг бид өөрчлөх хэрэгтэй.
Оюутнууд та бүхэн нэг их удалгүй бүх хичээлүүд дээрээ багшийн өгсөн даалгаврыг хийхийн тулд төрөл бүрийн зүйл бичиж эхлэнэ. Хамгийн харамсалтай нь ихэнх оюутнууд маань цагийг нь тулгаж байгаад “уншихгүйгээр” бие даалт, реферат, эссе гээд баахан хуулан бичлэг хийх байхдаа. Иймээс аль болох тэр хуулан бичлэгийг хийлгэхгүй байхын үүднээс гадаадын их сургуулиудад оюутнуудын бичлэгийн ямар хэлбэрүүд байдгийг чадан ядан бичихийг хичээлээ. 
           Бүх бичлэгийг нь 4 хэсэгт хуваадаг. 1. Ердийн бичлэг. 2. Албан бичлэг. 3. Утга зохиолын бичлэг. 4. Эрдэм шинжилгээний бичлэг. Эд бүгдээрээ тус тусдаа төрөл хэлбэрүүд, бичлэгийн стандарттай байдаг. Их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнууд онолоор олж авсан мэдлэг, туршлагаа Article, Report, Review paper  гэсэн бичлэгүүдээр илэрхийлдэг. Оюутнууд хичээлийн тухайн сэдвүүдийн хүрээнд өөрийн туршлага дээр үндэслэн бичихийг РЕПОРТ гэж хэлнэ. Репортууд нь Эссе бичлэгийн үндсэн зарчмаар бичигддэг. Репорт нь номын товчлол, эрдэм шинжилгээний илтгэлийн, сэдвийн болон дадлагын тайлангийн, шалгалтын гээд олон төрлөөр бүх хичээлүүдэд өргөн хэрэглэгддэг байна. Репорт бичих ерөнхий стандарт гаргах нь зүйтэй болов уу.
Репорт бичих үндсэн зарчим болон ерөнхий стандарт: 
Typeface: Сүүлийн үеийн компьютерийн үйлдлийн системүүдэд крилл фонтыг оруулсан учраас одоо албан хэрэг, эрдэм шинжилгээний бичгүүдийг TIMES NEW ROMAN-аар бичиж байвал хаана ч ашиглаж болох, Фонтыг зөөх, өөрчлөх шаардлагагүй болов уу. Дээрх фонтоор бичсэн 12 points ашиглан А4 хэмжээтэй single мөрөөр бичиж тодорхой хуудсанд тогтоосон байна. Репортыг дараахь схемийн хүрээнд барьж бичнэ. 
1.      Удиртгал: Тухайн сэдвийн хүрээнд бичигдэх үндсэн чиглэл, утга агуулгыг тусгасан товч, тодорхой бичилт байна. Энэ сэдвээр бичих зорилго, зорилт, юуг голлон бичиж ямар хүрээнд бичих хүрээгээ тодорхойлно.
2.      Репортын их бие. Сэдвийн үндсэн чиглэл, утга агуулга, ач холбогдлоос хамаарч дэд бүлэгт задлан бичиж болно. Энэ хэсэгт өөрийн үзэл бодол, хичээлийн сэдэвт тулгуурласан мэдээ, мэдээлэл, онолыг ишлэл зүүлтийн хамт оруулна.
3.      Дүгнэлт. Тухайн сэдвийн хүрээнд гарах дүгнэлтийг үүнд оруулж бичнэ.
4.      Ишлэл авсан бүтээлийн жагсаалтыг үсгийн дарааллаар бичдэг. Ишлэлийг 2 үндсэн хэлбэрээр авна. 1. Footnote-оор авахдаа тухайн бүлэг дотор ямар нэг тайлбар болон ишлэл хийхэд тус бүрт нь дугаарлаж бичих хэлбэр.  2. Ишлэл, ном зүйг хамгийн арын хуудсанд үсгийн дарааллаар бичих хэлбэр. Монгол улсад одоо ишлэл зүүлтийг нэг мөр болгосон стандарт одоогоор мөрдөөгүй байна.
 АНУ, Европт ишлэл зүүлт хийхдээ MLA(Modern Language Association of America), APA(American Psychological Association) гэсэн 2 стандарт байдаг. MLA нь Овог. Нэр. Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. Хэвлэсэн он. \2 мөр байвал 2-р мөрнөөс 5spase авч бичнэ.\
APA нь Овог. Нэр. (хэвлэсэн он) Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. \2 мөр байвал 2-р мөрнөөс 3space  авч бичнэ\  Гэхдээ улс орон бүр өөрийн бичиг, соёлын үндсэн дээр тулгуурлаж ишлэл, зүүлт хийх стандарттай байх хэрэгтэй болов уу?
Энэ талаар Я. Нямдорж докторын гаргасан загварыг та бүхэнд санал болгож байна.
-  Нэг зохиогчтой ном: Текстэнд: \Г. Сүхбаатар. Монгол Нирун улс. 1990, 25\Ишлэл авсан материалын жагсаалтанд: Г. Сүхбаатар.  Монгол Нирун улс(330-555) УБ. 1993.
 -  Хоёр ба гурван зохиогчтой ном: Ж. Болдбаатар.  Д. Лүндээжанцан.  Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал.      УБ. 2001.
-    Гурваас дээш зохиогчтой ном: Текстэнд: \Б. Дорж бусад  1989, 113\  болон \Sanders et all   1989, 113\ Ишлэл авсан материалын жагсаалтанд:Sanders G.S, T.R. Brice, V.L. DeSantis and C.C. Ryder  1989, Prediction and Prevention of Famine. Los Angeles: Timothy Peters.
-    Байгууллагын бүтээл: Текстэнд: \МУҮСГ   2001, 69\ Ишлэл авсан материалын жагсаалтанд: МУҮСГ, Монгол улсын Үндэсний статистикийн газар. НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын  Статистикийн хэлтэс. 2000 оны хүн ам, орон сууцны тооллого: үндсэн үр дүн. УБ. 2001. Монгол улс.
-    Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл: Текстэнд: \Ш. Бира  1964. 56\ Ишлэл авсан материалын жагсаалтанд: Ш. Бира Анализ основных данных “Белой истории” и время ее становления. Түүхийн Судлал  Т.8:   56-64. УБ. 1964.
-    Сонин хэвлэл, веб хуудсанд байгаа мэдээллийг ишлэхдээ тусгайлан ишлэхгүй ч он, сар, өдрийн дугаар болон веб хуудсын линк, хаягийг тодорхой бичнэ.
Эрдэм шинжилгээний бичлэгүүд нь Article, Monograph, Treatise, Essay, Thesis, Paper, Dissertation зэргээр хуваагддаг. Дараагийн нийтлэлүүддээ эдгээр төрлүүдийн тухай нэг бүрчлэн бичих болно.
Article: Олон нийтийн хэвлэл мэдээллийн сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг хэлнэ. Энэ нь олон нийтэд зориулсан энгийн хэллэгээр бичигдсэн байдаг. 
Monograph: Нэгэн сэдэвт зохиол гэж нэрлэж хэвшсэн энэ бичлэгийн төрөл нь нилээд том хэмжээ бүхий мэргэжлийн нэр томъёо орсон бичлэгэ. Сүүлийн үед энэ хэлбэрийн бичлэгийг эрдэм шинжилгээний бичлэг гэж нэрлэхээ больж байна. 
Treatise: Хамгийн нарийн тооцоо, статистик судалгаа орсон эрдэм шинжилгээний өгүүлэл, бичлэгийн хэлбэрийг хэлдэг.
Thesis: Магистрын дипломын ажил.
Paper: Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм.
Dissertation: Ph.D Sc.D-ийн эрдэм шинжилгээний зэрэг горилж бичсэн ажлыг хэлнэ. Энэ бүгдийг дараагийн бичлэгээр тус тусад нь тодорхой өгүүлэх болно.

2007-06-09

ДИПЛОМНЫ ТУХАЙ-1


Диплом гэж хэлэхэд хүнд нэг л зүйл санаанд нь бууна. 199О-ээд он, түүний өмнөх төгсөгчдөд улаан, ногоон, цэнхэр өнгийн хавтастай дээд боловсролын үнэмлэх бол өнөө үеийнхэн “Онцлох” гэсэн тамгатай, тамгагүй \магадгүй түүний эсрэг онцлоогүй гэсэн утга гарч ирж болох юм\ Үнэт цаасан дээр хэвлэсэн, өвөрмөц хийцтэй дээд боловсрол эзэмшсэн эрхийн батламж шууд санаанд бууна. Оюутан залуусын маань зарим нь энэ эрхийн үнэмлэхээ авахын тулд 4 жилд сурсан мэдснээ шалгуулах гэж 4 сарын турш диплом бичих гэж “шар махтай”-гаа хатдаг бол зарим нь 4 долоо хоног, зарим нь 4 хоног энэ түр зуурын стресст ордог байхад, дэгсдүүлж хэлбэл зарим нэг нь санаа зовж 4 цаг ч тогтвортой суун материал углуулж юм бичдэг болов уу? Ийм эргэлзээ, ийм ялгарлыг манай дээд боловсрол өөрөө бий болгочихсон байна. Олон мянган төгсөгчид нь олон янзын давхраа, бүлэглэлийн төлөөлөлчдийн хүүхэд, хамаатан садангууд. Тэдэнд манай боловсролын байгууллага нэг янзын шаардлага, стандарт тавьж үл чадна. Танил тал, нөлөөллөөрөө нь өөрсдийн баримталдаг шаардлага, стандартандаа тайлбар хийж толгойг нь илнэ. Энэ нь тэр оюутнуудыг биш өөрсдийгөө “худалдаж” байгаа юм шүү гэж ойлгохгүй. Байх л ёстой юм шиг өөрөө өөрийгөө өмгөөлнө. “Энэ төгсөж байгаа оюутнууд их сул муу болжээ” гэж өнөө үеийн багш нар бид их ярьдаг. Намайг 1995 онд МУИС-ийг төгсөж байхад манай багш нар биднийг, Бидний багш нарыг төгсөхөд нь манай багшийн багш ч тэгж хэлж байсан байж магадгүй. Гэхдээ манай багшийн багшаа, Манлай Ленин багшаа гэж дуулж байх тэр үеийн сэхээтнүүд үзэл суртлаар зэвсэглэгдсэн боловсролын дипломоо авах шалгалтаа өгч байхад нь тэднээр бахархсан, “атаархсан” олон багш нар сууж байсан нь ойлголжтой. Одоо яагаад өөр болчихсон бэ?  
Ноён Баабар өнгөрсөн 11 сард ШУТИС-ийн Урлаг зааланд ирж оюутнуудтай Ток-оор ШОУДАХДАА “Монгол урьд нь 2О.ООО оюутантай байсан тэдний 8000 шилдэг оюутан байсан, Одоо Монгол 125.000 оюутантай тэдний 8000 шилдэг оюутан” гэж хэлж байсныг санаж байна. Үүнийг “Монгол хүний Оюуны итгэлцүүрч” ноён Дэмбэрэл тэнд суугаад сонссон бол оюутнууд “2 бурхан зодолдохыг” харж баахан зүйл сонсож, толгойдоо чамгүй юм хийж авахгүй юу. Ер нь манай “Бурхад” голдуу ганцаараа номлож, эсрэг хүнийхээ байхгүй хойгуур “Бумбыг галзууруулдаг”, мэтгэлцэж ярилцаж чаддаггүй, ялагдана гэхээс айдаг юм болов уу? Багш нар нь ч гэсэн заримдаа бие биенийхээ хичээлийг үгүйсгэж, эсвэл би заана, чи заахгүй гэж хичээлээ өмчилдөг атлаа, тэр хичээлээ оюуны патентаараа өмчилж авч чаддаггүй хүмүүс. Уг нь “Бурхад” нь ч гэсэн, Багш нар нь гэсэн ЯМАНТАКА хэмээх бурхан мэт нэг цог зүйл болон барилдлагадан, арга билэгээрээ нэгдвэл  "Оюутан улс"-ын 125.000 оюутныг хөгжүүлж чадах бус уу? Тиймээс төгсөж байгаа оюутнуудын мууг гайхахын оронд өөрсдөө муу оюутанг 4 жил яагаад өдөр өнжүүлэхэд явуулж байна гэдгийг бодох буй заа. Үүнийг би Хүмүүнлэгийн сургуулийн төгсөгчдөөс болж бичээгүй, нийт дээд боловсролын төгсөгчдөөс болж бичиж буйг ойлгоорой.
Сайн оюутан гэж ямар оюутанг хэлэх вэ? Юмыг бүтээлчээр хийж чаддаг, үзэл бодлоо зөв илэрхийлдэг, Уншиж мэдсэн зүйлээ бичиж чаддаг оюутан бол сайн оюутан мөн. Бид бүгдээрээ Эрчим хүчний сургуулийн Даваасүрэн багш шиг Цахилгаан Станцын зуух руу олон удаа орж гарсан залуу сайн инженерыг, Гадаад хэлний сургуулийн Гантөмөр багш шиг Англи, Япон, Орос хэлээр зэрэгцүүлэн орчуулга хийж чадах сайн орчуулагчийг бэлтгэн гаргах гэж эрмэлзэж байдаг. Ингэж бэлтгэхдээ сайн хүнийг биш "сайн мэргэжилтэн"-г бэлтгэдэг байх. Хүмүүнлэгийн сургууль тэр сайн хүнийг бэлтгэхэд нь чухал үүрэгтэй юмуу? Энэ ч бас туйлшрал болно. Багш нар бид бүгдээрээ хичээлээ патентлаж, оюутнуудын сонирхлыг татаж чадвал Монгол улсын сайн оюутан ядаж 8000 гэдэг тооноос давж гарахсан.  Одоо гол зүйлээ бичъе. Дипломыг бид оюутнуудаар бичүүлж чадаж байна уу? Миний бодлоор бол дипломыг Бакалврын оюутнуудаар бичүүлж баймааргүй байна. Олон улсын жишиг байдаг юм байна. Оюутан суралцаж байх 4 жилдээ Илтгэл, Эссе сайн бичиж сурах хэрэгтэй. Илтгэл, Эссе нь хатуу стандарт, дүгнэгдэх журамтай. Үүнийг 4 жил сайн хийж сурсан оюутан Магистрын сургалтандаа ДИПЛОМ буюу боловсролын ахисан түвшингийн зэрэг горилж эрдмийн ажил бичих дадалтай болж чаддаг юм байна. Тиймээс барууны боловсролын загвараар сургалтаа явуулдаг бакалврын түвшингийн оюутнууд улсын шалгалт, Мэргэжлийн хичээлээ сонгож жижиг хэлбэрийн Илтгэл бичиж Боловсролын зэрэглэлийн үнэмлэхээ авдаг байна. Илтгэл, Эссений нарийн стандартыг би дараагийн хэсэгтээ их дэлгэрэнгүй оруулна. Оюутан илтгэл, эссе бичиж сурахын тулд ном, сурах бичиг дээр ажиллаж сурах хэрэгтэй. Ядахдаа ишлэлийг яаж хэрэглэх үү? Мэдээлэл яаж цуглуулах вэ? Мэдээллийн боловсруулалт, Судалгаа шинжилгээний модуль, загварчлал, арга зүй зэргийг сайн суралцдаг байна. Гэтэл манай боловсролын систем нийгэм, улс төрийгөө дагаад бөөн хулгайн сүлжээ болсон байна. Тухайлбал 2003 онд ШУТИС-ийн УУИС төгссөн С. Болдын\Цахим Өртөө сүлжээний анд нөхөр\ дипломын ажил нь өгүүлбэр, хэсгээрээ, бүлэгээрээ, тэр бүү хэл тэр чигээрээ “хулгайлагдсан” байсныг өөрөө төдийгүй түүний дараахь төгсөлтийн олон залуус Болдын андын лекцэн дээр ярьж байсан. Германд сургууль төгссөн Отгочулуу андын \Цахим Өртөө сүлжээ\ олон нийтлэл Монголд зарим тохиолд ном болж гарсныг Цахим сүлжээгээр хэлэлцэн ярилцаж байна. www.tsahimurtuu.mn 


//Sayahnii neg oedor huuchnaar ih delguur orood nom sonirhood yavj baital Bankny tuhai yeronhii oilgolt gesen 6000 tugrugiin unetei nom taarav. Avaad guilgej harj baital  "Moengo" gesen bueleg ni jigteihen tanil sanagdaad.  Dahiad unshtal oo hoorhii manai ZEZ Clubyn web deer baisan oeguullegees tasdaad ueg ueseg zoeruulelgui huulaad bichchihej. Tegeed yamar ch ishlel zaagaagggui. Moen ashiglasan material dotor ni yu ch alga. Bichsen zaluu ni hudaldaa hoegjliin bankind ajillaj baigaad garsan odoo UB hotyn tomoohon duurgiin  seter, myandagtai bas neg  darga bololtoi yum. Zaluu hun gehed surhii l devshssen baih aj.  Uls ornoo gej bodood nom ene ter hevluuldeg ni saihan l yum. Gehdee ulaim tsaim hulgai hiideg ni yaj baigaa yum bol doo  za tegeed hulgaid oertson heseg eheeree end bii:http://www.asuult.net/zez/modules.php?name=News&file=article&sid=77
Daraa ni ug nomyg scan-dej baigaad hulgailsan hesgiig ni taniltsuulj boloh yum  Yer ni ingej hulgai hiih ni Mongold odoo ene engiin uzegdel bolson yum boluu.//  Отгочулуу.//

duugui unguruhiin orond uur luu ni utasdaj lavlaval yamar hariu uguh ni sonirholtoi baina. Yadaj tsaashid tegj bolohgui yum baina gej oilgoj avag dee....// Д. Сайнбаяр  /АНУ-аас/ 
// Hi all,   Za iimerhuu yuman deer zarga meduulsen ni deer. Otgochuluu and end baisan hun medej baigaa. Herew ishlel tataagui l bol end shuud shuuhed duudagdaad yamar ch nairaa helee baihgui olon tumnii shiwshig bolgono. Harin ch neg serioz huleen awna daa. Hunii diplomyn ajil deer gehed end ishlel tatsan hesgees busad hesgiig ni bi uuruu tsever hiisen. Es buguus hariutslagyg ni bi huleene gej heden udaa garyn useg zuruuldag bilee. Bi l law 3 zurj baisan. Ih deed surguulid ni ch eniig anhaarch uriig ni zuw tarih heregtei baigaam daa.//  С. Бадрал /Германаас/
// za ene ch odoo garsaar l baigaa ed, ug ni sain temtsej "ujig evchin" bolokhoos ni emne zogsooj avakh estoi zuil baigaa yum. bi ch bas neg eeriin bichij web huudsandaa tavisan jijig eguullee Mongold "hulgaid aldaad" ezniig ni olj chikhdej avaad sonintoi zarga hiij suugaa, zohih esoor uuchlal guij sonindoo tavikhgui bol shuuhed nehemjlel gargakh l bolokh bolov uu. eeriin turshlagaas huvaaltsval neg iimmerkhuu baih shiv dee...//  Г. Ганзориг /АНУ-аас/ 
 
// Urtuu ruu mash todorhoi bichchih, Otgochuluu.  Zargaldahad adgiin zartga gegcheer boloh geed baival shar bor, udriin yamar ch hamaagui soninuud ruu sain todorhoi barimttai medeelel ugood baival ali neg ni hunii muud durlaad gargah, duridah baih..dor hayaj icheeh, shivshig bolgoh heregtei.
Er ni iimerhuu yumyg barimttai bol tavidag, olond hurgedeg suvag, bulan neechihvel yaasan yum? Barimttai l yum bol iimerhuu zuiltei temtsethed demjleg boloh ni bidnii huvid yaaj ch baisan ur duntei, uls orond heregeti zuil bolno. Ergelzeh, aih zuilgui. Sonirhdog, uzdeg,tsash medeeldeg heseg ch bii boloh baih..ene talaar sanaachlaga gargaval yaah ve?  Mgl-d odoogoor sudalgaany ajil yaaj hiideg, yaaj isheldeg, ug usgee yaaj daraaluuladag,fontoo yaaj songodog geh met dor hayaj oyutnuudad diplomoo yaaj bichih talaar oligtoi zuvlodog bagsh, surgagch ch hovor (barag bhgui) bna. Eronhiidoo 1980-aad onyhooroo...Getel internet hugjson ene ued yag 1980-aad ony arga barilaar yuu yum bichiheer shuud ichihee ch medehgui huulaad bgaa yum...Sudalgaa hiih, sudalgaany ajlyg bichih mgl arga barilyg ers shinechleh heregtei bgaa yum. Uuniig hiihed, haramsaltai ni, unendee odoogiin professor, basgsh nar yuu ch hiij chadahgui, chadvargui, uursdoo ch medehgui bna//
  Б. Найдлаа.

Бид ийм “хулгайч нарыг” 10 жилээс, Их сургуулийн эхний улиралаас л Реферат, Бие даалт, Нэмэлт даалгавар гэдгээр бэлтгэдэг. Тэрний үр дүн нь оюутанд дүн, Сургалтын алба, Багш нарт ноорог цаас болоод хоцордог.  Реферат, Бие даалт "хийж сурсан" оюутнууд 4 курстээ санаа зоволгүй бэлэн материал хуулж, “канондож” дипломоо бичих нь ойлгомжтой. Миний бие бас л бусдын жишгээр ийм зүйлийг дургүйд хүчгүй мэт хийдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийн чадал, авъяасаар бичсэн зарим оюутны диплом дээрх ерөнхий үнэлгээнд орж сүр хүч нь буурах нь бас харамсалтай. Тиймээс их сургуулиуд оюутнуудаар заавал диплом бичүүлэх хэрэгтэй гэж үзвэл цөөн тооны оюутнуудыг бичүүлж удирдагч нарыг нь мөн 2-4 оюутнаар хэтрүүлэхгүй байх журам гаргах хэрэгтэй байна. Зарим нэг ажил нь манай сургуульд хийгдэж эхлээд байгаа ч нэгдмэл, хөтлөшгүй стандарт орж амжаагүй д явж байна. Дипломыг улс даяар тогтсон нэг загвар, стандартаар хэвлүүлж тусад нь дипломын ажлын номын сан байгуулж, интернэт сүлжээнд оруулж байхаас гадна хэрвээ иш татаагүй бол тодорхой хариуцлага олгож байх журам гаргавал ШУТИС маань оюуны хөгжил, патентыг дэмжсэн том алхамыг анхлан бодитойгоор хийсэн сургууль болох буй заа.  \Үргэлжлэл бий.\

2006-11-30

Үндэсний хувцасны єдєр

ШУТИС-ийн ректоратын зєвлєлийн шийдвэр тєсєл.     
 Үндэсний хувцасны єдєр.
Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн хүрээнд Монгол улс даяар єргєн хүрээтэй ажил хийгдэж байна. ШУТИС ч энэ их баярыг єєрийн сургуулийн онцлог дээр тулгуурлан олон тєрлийн арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Манай сургуульд суралцаж байгаа олон мянган оюутан залуусыг Эх оронч сэтгэлгээтэй инженер, техникийн боловсон хүчин, Иргэний нийгэмд тєлєвшсєн бие хүмүүс болгон хүмүүжүүлэхэд єєрийн үндэс угсаа, түүний түүх, соёл зан заншлийг сайн мэдэх нь зайлшгүй хэрэгтэй. ШУТИС-аас єєрийн салбар сургууль болох ХУС-аас санаачилсан Үндэсний хувцасны баяр хэмээх үйл ажиллагааг дэмжиж нийт багш ажилчид, оюутан залуучууд залуусын дунд хичээлийн жилд 1 удаа “Үндэсний хувцасны єдєр”-ийг зохион явуулах уламжлал тогтоохоор боллоо.
 Үндэсний хувцасны єдрийг тэр үеийн БНМАУ-ын иргэд єєрийн улсын тусгаар тогтнолын тєлєє саналаа єгсєн 1945 оны 10 сарын 20-ны єдрийн түүхэн үйл явдлыг дурсан 10-р сарын 20-ны єдєр хэмээн товлов. Жил бүрийн энэ єдєр ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутан залуус бүгдээр хамтдаа нэг зорилго, нэг эрх ашигтай тусгаар тогтносон улсын нэгдмэл ард түмэн юмаа гэдгээ илэрхийлэн єєрийн үндэстэн, угсаатныхаа бахархал болсон үндэсний хувцсаа ємсєн ирэхийг уриалж байна.
ШУТИС-ийн ректоратын зєвлєл.