Диплом гэж хэлэхэд хүнд нэг л зүйл санаанд нь бууна. 199О-ээд он, түүний өмнөх төгсөгчдөд улаан, ногоон, цэнхэр өнгийн хавтастай дээд боловсролын үнэмлэх бол өнөө үеийнхэн “Онцлох” гэсэн тамгатай, тамгагүй \магадгүй түүний эсрэг онцлоогүй гэсэн утга гарч ирж болох юм\ Үнэт цаасан дээр хэвлэсэн, өвөрмөц хийцтэй дээд боловсрол эзэмшсэн эрхийн батламж шууд санаанд бууна. Оюутан залуусын маань зарим нь энэ эрхийн үнэмлэхээ авахын тулд 4 жилд сурсан мэдснээ шалгуулах гэж 4 сарын турш диплом бичих гэж “шар махтай”-гаа хатдаг бол зарим нь 4 долоо хоног, зарим нь 4 хоног энэ түр зуурын стресст ордог байхад, дэгсдүүлж хэлбэл зарим нэг нь санаа зовж 4 цаг ч тогтвортой суун материал углуулж юм бичдэг болов уу? Ийм эргэлзээ, ийм ялгарлыг манай дээд боловсрол өөрөө бий болгочихсон байна. Олон мянган төгсөгчид нь олон янзын давхраа, бүлэглэлийн төлөөлөлчдийн хүүхэд, хамаатан садангууд. Тэдэнд манай боловсролын байгууллага нэг янзын шаардлага, стандарт тавьж үл чадна. Танил тал, нөлөөллөөрөө нь өөрсдийн баримталдаг шаардлага, стандартандаа тайлбар хийж толгойг нь илнэ. Энэ нь тэр оюутнуудыг биш өөрсдийгөө “худалдаж” байгаа юм шүү гэж ойлгохгүй. Байх л ёстой юм шиг өөрөө өөрийгөө өмгөөлнө. “Энэ төгсөж байгаа оюутнууд их сул муу болжээ” гэж өнөө үеийн багш нар бид их ярьдаг. Намайг 1995 онд МУИС-ийг төгсөж байхад манай багш нар биднийг, Бидний багш нарыг төгсөхөд нь манай багшийн багш ч тэгж хэлж байсан байж магадгүй. Гэхдээ манай багшийн багшаа, Манлай Ленин багшаа гэж дуулж байх тэр үеийн сэхээтнүүд үзэл суртлаар зэвсэглэгдсэн боловсролын дипломоо авах шалгалтаа өгч байхад нь тэднээр бахархсан, “атаархсан” олон багш нар сууж байсан нь ойлголжтой. Одоо яагаад өөр болчихсон бэ?
Ноён Баабар өнгөрсөн 11 сард ШУТИС-ийн Урлаг зааланд ирж оюутнуудтай Ток-оор ШОУДАХДАА “Монгол урьд нь 2О.ООО оюутантай байсан тэдний 8000 шилдэг оюутан байсан, Одоо Монгол 125.000 оюутантай тэдний 8000 шилдэг оюутан” гэж хэлж байсныг санаж байна. Үүнийг “Монгол хүний Оюуны итгэлцүүрч” ноён Дэмбэрэл тэнд суугаад сонссон бол оюутнууд “2 бурхан зодолдохыг” харж баахан зүйл сонсож, толгойдоо чамгүй юм хийж авахгүй юу. Ер нь манай “Бурхад” голдуу ганцаараа номлож, эсрэг хүнийхээ байхгүй хойгуур “Бумбыг галзууруулдаг”, мэтгэлцэж ярилцаж чаддаггүй, ялагдана гэхээс айдаг юм болов уу? Багш нар нь ч гэсэн заримдаа бие биенийхээ хичээлийг үгүйсгэж, эсвэл би заана, чи заахгүй гэж хичээлээ өмчилдөг атлаа, тэр хичээлээ оюуны патентаараа өмчилж авч чаддаггүй хүмүүс. Уг нь “Бурхад” нь ч гэсэн, Багш нар нь гэсэн ЯМАНТАКА хэмээх бурхан мэт нэг цог зүйл болон барилдлагадан, арга билэгээрээ нэгдвэл "Оюутан улс"-ын 125.000 оюутныг хөгжүүлж чадах бус уу? Тиймээс төгсөж байгаа оюутнуудын мууг гайхахын оронд өөрсдөө муу оюутанг 4 жил яагаад өдөр өнжүүлэхэд явуулж байна гэдгийг бодох буй заа. Үүнийг би Хүмүүнлэгийн сургуулийн төгсөгчдөөс болж бичээгүй, нийт дээд боловсролын төгсөгчдөөс болж бичиж буйг ойлгоорой.
Сайн оюутан гэж ямар оюутанг хэлэх вэ? Юмыг бүтээлчээр хийж чаддаг, үзэл бодлоо зөв илэрхийлдэг, Уншиж мэдсэн зүйлээ бичиж чаддаг оюутан бол сайн оюутан мөн. Бид бүгдээрээ Эрчим хүчний сургуулийн Даваасүрэн багш шиг Цахилгаан Станцын зуух руу олон удаа орж гарсан залуу сайн инженерыг, Гадаад хэлний сургуулийн Гантөмөр багш шиг Англи, Япон, Орос хэлээр зэрэгцүүлэн орчуулга хийж чадах сайн орчуулагчийг бэлтгэн гаргах гэж эрмэлзэж байдаг. Ингэж бэлтгэхдээ сайн хүнийг биш "сайн мэргэжилтэн"-г бэлтгэдэг байх. Хүмүүнлэгийн сургууль тэр сайн хүнийг бэлтгэхэд нь чухал үүрэгтэй юмуу? Энэ ч бас туйлшрал болно. Багш нар бид бүгдээрээ хичээлээ патентлаж, оюутнуудын сонирхлыг татаж чадвал Монгол улсын сайн оюутан ядаж 8000 гэдэг тооноос давж гарахсан. Одоо гол зүйлээ бичъе. Дипломыг бид оюутнуудаар бичүүлж чадаж байна уу? Миний бодлоор бол дипломыг Бакалврын оюутнуудаар бичүүлж баймааргүй байна. Олон улсын жишиг байдаг юм байна. Оюутан суралцаж байх 4 жилдээ Илтгэл, Эссе сайн бичиж сурах хэрэгтэй. Илтгэл, Эссе нь хатуу стандарт, дүгнэгдэх журамтай. Үүнийг 4 жил сайн хийж сурсан оюутан Магистрын сургалтандаа ДИПЛОМ буюу боловсролын ахисан түвшингийн зэрэг горилж эрдмийн ажил бичих дадалтай болж чаддаг юм байна. Тиймээс барууны боловсролын загвараар сургалтаа явуулдаг бакалврын түвшингийн оюутнууд улсын шалгалт, Мэргэжлийн хичээлээ сонгож жижиг хэлбэрийн Илтгэл бичиж Боловсролын зэрэглэлийн үнэмлэхээ авдаг байна. Илтгэл, Эссений нарийн стандартыг би дараагийн хэсэгтээ их дэлгэрэнгүй оруулна. Оюутан илтгэл, эссе бичиж сурахын тулд ном, сурах бичиг дээр ажиллаж сурах хэрэгтэй. Ядахдаа ишлэлийг яаж хэрэглэх үү? Мэдээлэл яаж цуглуулах вэ? Мэдээллийн боловсруулалт, Судалгаа шинжилгээний модуль, загварчлал, арга зүй зэргийг сайн суралцдаг байна. Гэтэл манай боловсролын систем нийгэм, улс төрийгөө дагаад бөөн хулгайн сүлжээ болсон байна. Тухайлбал 2003 онд ШУТИС-ийн УУИС төгссөн С. Болдын\Цахим Өртөө сүлжээний анд нөхөр\ дипломын ажил нь өгүүлбэр, хэсгээрээ, бүлэгээрээ, тэр бүү хэл тэр чигээрээ “хулгайлагдсан” байсныг өөрөө төдийгүй түүний дараахь төгсөлтийн олон залуус Болдын андын лекцэн дээр ярьж байсан. Германд сургууль төгссөн Отгочулуу андын \Цахим Өртөө сүлжээ\ олон нийтлэл Монголд зарим тохиолд ном болж гарсныг Цахим сүлжээгээр хэлэлцэн ярилцаж байна. www.tsahimurtuu.mn
//Sayahnii neg oedor huuchnaar ih delguur orood nom sonirhood yavj baital Bankny tuhai yeronhii oilgolt gesen 6000 tugrugiin unetei nom taarav. Avaad guilgej harj baital "Moengo" gesen bueleg ni jigteihen tanil sanagdaad. Dahiad unshtal oo hoorhii manai ZEZ Clubyn web deer baisan oeguullegees tasdaad ueg ueseg zoeruulelgui huulaad bichchihej. Tegeed yamar ch ishlel zaagaagggui. Moen ashiglasan material dotor ni yu ch alga. Bichsen zaluu ni hudaldaa hoegjliin bankind ajillaj baigaad garsan odoo UB hotyn tomoohon duurgiin seter, myandagtai bas neg darga bololtoi yum. Zaluu hun gehed surhii l devshssen baih aj. Uls ornoo gej bodood nom ene ter hevluuldeg ni saihan l yum. Gehdee ulaim tsaim hulgai hiideg ni yaj baigaa yum bol doo za tegeed hulgaid oertson heseg eheeree end bii:http://www.asuult.net/zez/modules.php?name=News&file=article&sid=77
Daraa ni ug nomyg scan-dej baigaad hulgailsan hesgiig ni taniltsuulj boloh yum Yer ni ingej hulgai hiih ni Mongold odoo ene engiin uzegdel bolson yum boluu.// Отгочулуу.//
duugui unguruhiin orond uur luu ni utasdaj lavlaval yamar hariu uguh ni sonirholtoi baina. Yadaj tsaashid tegj bolohgui yum baina gej oilgoj avag dee....// Д. Сайнбаяр /АНУ-аас/
// Hi all, Za iimerhuu yuman deer zarga meduulsen ni deer. Otgochuluu and end baisan hun medej baigaa. Herew ishlel tataagui l bol end shuud shuuhed duudagdaad yamar ch nairaa helee baihgui olon tumnii shiwshig bolgono. Harin ch neg serioz huleen awna daa. Hunii diplomyn ajil deer gehed end ishlel tatsan hesgees busad hesgiig ni bi uuruu tsever hiisen. Es buguus hariutslagyg ni bi huleene gej heden udaa garyn useg zuruuldag bilee. Bi l law 3 zurj baisan. Ih deed surguulid ni ch eniig anhaarch uriig ni zuw tarih heregtei baigaam daa.// С. Бадрал /Германаас/
// za ene ch odoo garsaar l baigaa ed, ug ni sain temtsej "ujig evchin" bolokhoos ni emne zogsooj avakh estoi zuil baigaa yum. bi ch bas neg eeriin bichij web huudsandaa tavisan jijig eguullee Mongold "hulgaid aldaad" ezniig ni olj chikhdej avaad sonintoi zarga hiij suugaa, zohih esoor uuchlal guij sonindoo tavikhgui bol shuuhed nehemjlel gargakh l bolokh bolov uu. eeriin turshlagaas huvaaltsval neg iimmerkhuu baih shiv dee...// Г. Ганзориг /АНУ-аас/
// Urtuu ruu mash todorhoi bichchih, Otgochuluu. Zargaldahad adgiin zartga gegcheer boloh geed baival shar bor, udriin yamar ch hamaagui soninuud ruu sain todorhoi barimttai medeelel ugood baival ali neg ni hunii muud durlaad gargah, duridah baih..dor hayaj icheeh, shivshig bolgoh heregtei.
Er ni iimerhuu yumyg barimttai bol tavidag, olond hurgedeg suvag, bulan neechihvel yaasan yum? Barimttai l yum bol iimerhuu zuiltei temtsethed demjleg boloh ni bidnii huvid yaaj ch baisan ur duntei, uls orond heregeti zuil bolno. Ergelzeh, aih zuilgui. Sonirhdog, uzdeg,tsash medeeldeg heseg ch bii boloh baih..ene talaar sanaachlaga gargaval yaah ve? Mgl-d odoogoor sudalgaany ajil yaaj hiideg, yaaj isheldeg, ug usgee yaaj daraaluuladag,fontoo yaaj songodog geh met dor hayaj oyutnuudad diplomoo yaaj bichih talaar oligtoi zuvlodog bagsh, surgagch ch hovor (barag bhgui) bna. Eronhiidoo 1980-aad onyhooroo...Getel internet hugjson ene ued yag 1980-aad ony arga barilaar yuu yum bichiheer shuud ichihee ch medehgui huulaad bgaa yum...Sudalgaa hiih, sudalgaany ajlyg bichih mgl arga barilyg ers shinechleh heregtei bgaa yum. Uuniig hiihed, haramsaltai ni, unendee odoogiin professor, basgsh nar yuu ch hiij chadahgui, chadvargui, uursdoo ch medehgui bna// Б. Найдлаа.
Er ni iimerhuu yumyg barimttai bol tavidag, olond hurgedeg suvag, bulan neechihvel yaasan yum? Barimttai l yum bol iimerhuu zuiltei temtsethed demjleg boloh ni bidnii huvid yaaj ch baisan ur duntei, uls orond heregeti zuil bolno. Ergelzeh, aih zuilgui. Sonirhdog, uzdeg,tsash medeeldeg heseg ch bii boloh baih..ene talaar sanaachlaga gargaval yaah ve? Mgl-d odoogoor sudalgaany ajil yaaj hiideg, yaaj isheldeg, ug usgee yaaj daraaluuladag,fontoo yaaj songodog geh met dor hayaj oyutnuudad diplomoo yaaj bichih talaar oligtoi zuvlodog bagsh, surgagch ch hovor (barag bhgui) bna. Eronhiidoo 1980-aad onyhooroo...Getel internet hugjson ene ued yag 1980-aad ony arga barilaar yuu yum bichiheer shuud ichihee ch medehgui huulaad bgaa yum...Sudalgaa hiih, sudalgaany ajlyg bichih mgl arga barilyg ers shinechleh heregtei bgaa yum. Uuniig hiihed, haramsaltai ni, unendee odoogiin professor, basgsh nar yuu ch hiij chadahgui, chadvargui, uursdoo ch medehgui bna// Б. Найдлаа.
Бид ийм “хулгайч нарыг” 10 жилээс, Их сургуулийн эхний улиралаас л Реферат, Бие даалт, Нэмэлт даалгавар гэдгээр бэлтгэдэг. Тэрний үр дүн нь оюутанд дүн, Сургалтын алба, Багш нарт ноорог цаас болоод хоцордог. Реферат, Бие даалт "хийж сурсан" оюутнууд 4 курстээ санаа зоволгүй бэлэн материал хуулж, “канондож” дипломоо бичих нь ойлгомжтой. Миний бие бас л бусдын жишгээр ийм зүйлийг дургүйд хүчгүй мэт хийдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийн чадал, авъяасаар бичсэн зарим оюутны диплом дээрх ерөнхий үнэлгээнд орж сүр хүч нь буурах нь бас харамсалтай. Тиймээс их сургуулиуд оюутнуудаар заавал диплом бичүүлэх хэрэгтэй гэж үзвэл цөөн тооны оюутнуудыг бичүүлж удирдагч нарыг нь мөн 2-4 оюутнаар хэтрүүлэхгүй байх журам гаргах хэрэгтэй байна. Зарим нэг ажил нь манай сургуульд хийгдэж эхлээд байгаа ч нэгдмэл, хөтлөшгүй стандарт орж амжаагүй д явж байна. Дипломыг улс даяар тогтсон нэг загвар, стандартаар хэвлүүлж тусад нь дипломын ажлын номын сан байгуулж, интернэт сүлжээнд оруулж байхаас гадна хэрвээ иш татаагүй бол тодорхой хариуцлага олгож байх журам гаргавал ШУТИС маань оюуны хөгжил, патентыг дэмжсэн том алхамыг анхлан бодитойгоор хийсэн сургууль болох буй заа. \Үргэлжлэл бий.\

0 comments:
Post a Comment