Showing posts with label Сургалтын тухай. Show all posts
Showing posts with label Сургалтын тухай. Show all posts

2010-01-07

16-р долоо хоног

Улирлын хичээл 16 долоо хоногтой. Долоо хоног бүрийг оюутнууд өөрсдийнхөөрөө нэрлэсэн байдгаас хамгийн чухал долоо хоног нь 16 дахь долоо хоног буюу “Ухаарлын долоо хоног”. Энэ өдрүүдэд нь манай сургууль Нарантуул захаас дутахгүй түм түжигнэж, бум бужигнасан, жүжгээр бол хамгийн их өрнөлтэй, зөрчил тэмцлийн оргил хэсэг нь энэ долоо хоног болно доо. Ёстой нөгөө амьдралын хамаг дүрс нүдний өмнө жирэлзээд өнгөрнө гэдэг шиг 15 долоо хоногийн оюутны амьдрал ганцхан 16-р долоо хоногт шийдэгдэж ухаардаг болохоор оюутнууд ингэж онож нэрлэжээ. Гэхдээ бидний үйлчлүүлэгч нар үнэхээр ухаардаг юм болов уу? Дараагийн улиралд дахиад л 16-р долоо хоног болж сургууль даяараа бужигнаан болно. Энэ бужигнаан дөхөөд ирэхээр багш нарын алхаа гишгээ ширүүсэн, хар нүдний шилний цаанаас оюутнуудаа F, D, C гэж тооцоолон харах ТЕРНИТАТОР-ууд болон хувирдаг бол оюутнууд хүнд асуудалд орсон сүсэгтнүүд өөрийг нь аврах арга чаргыг мэдэгч ҮЗМЭРЧ дээр шавж ТЕРМИНАТОР-уудыг өглөө, өдөр, оройгүй шаналгана. Зарим нь шөнө ч шаналгадаг байж магад. Яг энэ үед оюутнуудыг аврагч гэнэт гарч ирэн ЗОРРО-нууд тулалдаандаа орно доо. Хаа нэгтээгээс гэнэт гаран ирэгч ЗОРРО-нуудын нарийн сэлэмний ирээр ТЕРМИНАТОР-уудын дүн А. В болж хувирна. Зарим оюутнуудын санаа сэтгэл амарч өөрийн аврагч ЗОРРО-нууддаа талархана. ТЕРМИНАТОР-ууд бид өөрсдөө ЗОРРО болж хөлсөө урсгаж, нэрээ идэн өөр нэг ТЕРМИНАТОР-ын үүдийг сахин, утасыг хайна. Би өөрөө ийм байдалд бишгүй ордог буюу сургуульд багшилах хугацааны хирээр ТЕРМИНАТОР биш ЗОРРО болж хувирна.
Тэгэхээр багш оюутанд аль алинд ухаарал хайрласан 16-р долоо хоног гэж байна. Герман улсад 10 жил гаруй суралцаж ирээд Монголын томоохон компанийн ажил олгогч болсон залуу өнгөрсөн 11 сард оюутнуудтай уулзаж байхдаа “Герман, Монголын боловсролын ялгаа багасаж байна. Шинэ мэдээлэл дамжуулах хурд ижил болж байна. Манай их дээд сургуулийн стандарт, хичээлийн хөтөлбөр адилхан, багш нарын чадвар ч ойрхон түвшинд байна. Гэтэл үнэлгээний системд нь Монгол сэтгэлгээ бөх бат байгаа болохоор би шинэ төгсөгч нарын дипломд огт итгэдэггүй” гэж ярьсан юм.
Их дээд сургуульд үнэлгээний систем сургалтын хөтөлбөрөөсөө илүү хамгийн чухал зүйл. Үнэлгээний систем нь тухайн сургуулийн боловсролын хөтөлбөр, стандартын хамгийн гол баталгаа болж байх ёстой. Манай сургууль өөрийн гэсэн үнэлгээний системийг бий болгоод өөрчлөлгүй 10 жил гаруй болж байна. Жилээс жилд өөрчлөгдөж байгаа шинэ мэдээллээр баяжсан хичээлийн хөтөлбөр, стандартыг 10 гаруй жил ашигласан үнэлгээний системээр дүгнээд байхаар 16-р долоо хоног байсаар байна. Өөрөөр хэлбэл германы гүн ухаантан Фейрбахыг “хүүхдээ усанд оруулж хирнээс салгачихаад түмпэнтэй нь цуг угаадасруу асгачихсан”-тай адилхан ШУТИС-ийн сургалтын шинэчлэлийг шүүмжилмээр байна. 1999 онд эхлүүлсэн АНУ-ын дээд боловсролын стандартыг ШУТИС-д нэвтрүүлсэн энэ ажлыг улам цааш үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Бид энэ талаараа Монголын бусад их дээд сургуулиудад үлгэр жишээ болохоор их зүйлийг хийж чадсан ч хөгжлийн явц нь их удаан, ялангуяа Үнэлгээний систем өөрчлөгдөхгүй хэвээрээ байна гэж бодож байна. Шудрага, дэвшилттэй үнэлгээний систем нь тухайн боловсролын системын хөгжил, чанарыг хамгаалж байдаг, хувь хүмүүсээс бус систем, зүй тогтлоос хамаарч байдаг боловсролын шинэ технологи гэж орчин үед дүгнэж байна. Энэ шинэ технологи нь миний өмнө нь бичиж байсан ТЕСТЫН ТӨВ-ийн тухай болно. Миний мэдэхээр Солонгос болон бусад орнууд тухайн улиралд оюутны олж авсан мэдлэгийг 8-р долоо хоног, 16-р долоо хоногт 2 удаа авсан шалгалтуудын дундаж оноогоор улирлын ерөнхий дүнг тусгай програмаар нь гаргачихдаг. Манай сургууль шиг шалгалтын 2 долоо хоног гэж бужигнаан болохгүй, оюутнуудын дүнг хичээл заасан багшаас гадна хэнээс ч хараат бус тестын программын боломжийг Мэдээллийн Технологийн хөгжил авчирсан байна. Үүнийг түшиглээд манай сургууль биеэ дасан нилээд том бvтэц бүхий ТЕСТ-ын төвийг байгуулъяа. Энэ төвийн баримтлах зарчим:
        1.  Тест бол зөвхөн тэр хичээлийг заадаг багш нарын өмч биш Жолооны дүрмийн шалгалт, Англи хэлний Тофелийн шалгалтын ТЕСТ шиг бүгдэд ил тод байх ёстой. Харин багш нарын боловсруулсан сайн тестыг ТЕСТИЙН ТӨВ тусгайд нь кредитээр үнэлж ТЕСТЫН САНДАА БАЯЖУУЛАЛТ хийж байх ёстой.
       2.   Багш бүр өөрсдийн хичээлээрээ ТЕСТ боловсруулах ёсгүй. Тухайн мэргэжлийн профессорын багууд тестүүдээ хэлэлцэн баталж тэдний боловсруулсан тестээр On line, Off line олон хэлбэрээр тестын шалгалт авч байх ёстой. Тестын шалгалт нь жил ирэх тусам өөрчлөгдөж, олон хувилбараар баяжигдан хөгжиж байх ёстой.
        3.  Бүх хичээлээр боловсруулсан ТЕСТЫН САН байгуулснаар оюутнууд хүссэн үедээ энэ Тестын төвөөр үйлчлүүлж өөрийн эзэмшиж буй мэргэжлийн мэдлэг, дадлаа албан болон албан бусаар сорин үздэг прагматик тогтолцоог бий болгож болно. Ингэснээр жилд 1-2 удаа бужигнаан болж нийтээр өгдөг шалгалтууд байхгүй болж оюутнууд ч, багш нар ч Тестын шалгалт гэдэг зvйлээс айхгvй амар болно.
             4. Цаашдаа ТЕСТЫН ТӨВ нь зөвхөн ШУТИС-ийн сургалтын ажлын хэрэгцээнээс гадна бусад албан байгууллага, газруудын захиалгаар ажилчин, ажилтангуудын мэдлэг боловсрол, чадварыг бодиттойгоор тогтоож чаддаг бие даасан институт болж өргөжих хэтийн зорилгыг ч өмнөө тавьж байх хэрэгтэй болов уу.
Боловсролын стандарт нь єндєр шалгууртай байхын хирээр Үнэлгээний систем нь харьцангуй шудрага, шинэ дэвшилүүд байнга өөртөө ашиглахыг эрмэлзэж байх хэрэгтэй. Манай сургуульд шалгалтыг засдаг, хувилдаг техник нь дэвшилттэй байгаа ч хамгийн гол оюутнуудын мэдлэгийг яавал бодитой, шудрага үнэлж чадах вэ? гэдэг зорилготой систем нь олон жил хэвээрээ байгаа нь харамсалтай байна. Энэ хорогдлыг арилгахын тулд манай сургуулийн захиргаа Мэдээллийн Системийн салбартаа сургуулийн засварт зарцуулдаг шигээ хөрөнгө оруулалт хийгээсэй. Энэ салбарыг хөгжилд хөрөнгө оруулалт дутагдсан хэвээрээ байдаг байх.
Манай сургуульд багш нарын Коммунити бараг байхгүй, мэргэжлийн болон сонирхолын бүлэгээрээ жижиг жижиг хүрээнд бие биенээ мэддэг. Залуу багш нар бие биенийхээ сонирхол үзэл бодлыг сонсох нь бүү хэл, жилдээ ганц болдог спортын тэмцээнээр л зүс хардаг ийм орчныг сургуулийн удирдлага Форум, Мэдээлэл солилцооны амьд, сохирхолтой веб, сүлжээнүүдийг бий болгож болно шүү дээ. Сургуулийн Мэдээллийн Технологийн шинэчлэл, одоогийн байгаа нөхцлийг Монголын түүхийн багш шүүмжлэнэ гэхээр даанч инээдтэй санагдаж байна. Манай сургууль мэдээллийн системдээ сайн, дэвшилттэй зүйл олныг хийсэн ч шүүмжилж хэлэх зүйл маш байгааг олон хүн мэдэж байгаа

2009-12-07

ДҮН - МОНГОЛЫН ТҮҮХ

Дүн гарлаа. Энэ бол та бүхний бодит дүн. Ямар нэг ЗОРРО энд нөлөөлөөгүй дүн. Бид дүнгийн төлөө сурдаг уу? Дүн хэнд нь илүү хэрэгтэй вэ? Бүх л үеийн турш оюутнууд дүнгийн төлөө сурч байсан юм шиг тогтолцоо боловсролын аль ч системд байсаар байсан. Энэ нь өөрөө оюутнуудыг БООЛЧЛОЛД ХҮРЭХ ЗАМ болгож байсан байх. {mosimage}
Одоогоор дүн хүчтэй болохоор БАГШ нарыг “ТЕРМИНАТОР”-ууд болгож байна. Та нар мөн үзмэрчийн гадаа дугаарлан зогсож байгаа “сүсэгтэн олон” болж байна. Гэтэл зарим нэг нь хаа нэгтэйгээс гарч ирэн амийг аврах “ЗОРРО” болж байна. Энэ хуулийг миний бие зөрчиж чадахгүй болохоор энэ дүнд цаашдаа бага зэрэг өөрчлөлт гарах байхаа. Монголчууд цөөхүүлэхнээ мөртлөө ЗОРРО-нууд ямар олон юм бэ? Та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсъе
 

2009-08-20

SS-218 ТӨЛӨВЛӨГӨӨ

 
7 хоног
Огноо
Заах хичээлийн сэдэв
Ашиглах ном зохиол
I
09.08.25.
Лекц:  Удиртгал. Энэ хичээлээр өөрийн сонирхсон ямар зүйлийг гүнзгийрүүлэн судлах вэ? Хичээл явуулах хэлбэрийн талаар өөрсдийн санал бодлоо хуваалцах ярилцлага.

II
09.09.01.
Лекц Соёл иргэншил гэж юу вэ? Соёл иргэншлийн тухай онол. Соёл иргэншлийн голомтууд. Орчин үеийн соёл иргэншлийн 8 төв, түүний хэв шинжүүд.Хөгжлийн тухай онолууд.
СЕМИНАР: “Дэлхийн бөөрөнхий биш” номын тухай ярилцлага. “Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх Оюутан залуусын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа” 
Томас Фрийдман “Дэлхийн бөөрөнхий биш”
III
09.09.08.
Лекц: Дорно дахины соёл иргэншил-1: Орчин үе дэх Дорно дахин гэдэг ойлголт. Хятадын Соёл иргэншил. Түүний түүхэн хөгжил. Хятадын хөгжил дэвшил.

IV
09.09.15.
Лекц: Дорно дахины соёл иргэншил-2: Японы соёл иргэншил, түүний орчин үеийн соёл иргэншилд эзлэх байр суурь.
Эрнандо де Сато “Капиталын нууц”
V
09.09.22.
Лекц: Иудейн соёл иргэншил. Дэлхийн хамгийн эртний соёл иргэншил Иудейзм. Еврейчүүдийн түүх, Тора, Синагог. Иерусалимын болон Соломоны хаант улс. Еврейчүүдийн хавчигдан мөрдөгдсөн нь.  Орчин үеийн шинжлэх ухаан технологи, олон улсын харилцаа, шинэ соёл дахь тэдний байр суурь.

VI
09.09.29.
Лекц: Европын үнэт зүйл буюу Загалмайтны соёл иргэншил-1: “Бүх зам РОМ хотод очино” түүхэн эх сурвалж. Христосын шашин. Католик, Православ, Протестант шашны хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөөлөл. Европын олон угсаатан, үндэстний бүрдэл дундад зуунд төлөвшсөн нь. 
СЕМИНАР: Людвик фон Мизес “Либерализм” номын тухай ярилцлага. “Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх Оюутан залуусын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа” 
Людвик фон Мизес “Либерализм” 
VII
09.10.06.
Лекц:  Европын үнэт зүйл буюу Загалмайтны соёл иргэншил-2: Европын сэргэн мандал, түүнд үзүүлсэн нөлөөлөл. Реформаторуудын хөдөлгөөн. Шинэ Европ, үйлдвэржилт, Либериализмын шинэ эрин үе.
Марк Скаузен “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал”
VIII
09.10.13.
Лекц: Шинэ тив буюу АНУ. Америкийн түүх. АНУ-ын түүх. Эрх чөлөөний тунхаглал. АНУ байгуулагдсан нь. Боолчлолын эсрэг АНУ-ын Иргэний дайн. Глобальчлалыг бий болгосон орчин үеийн АНУ. Тус улсын геополитик, Мэдээллийн зууныг ашиглан “жанжлах бодлого.
СЕМИНАР: Марк Скаузен “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” номын тухай ярилцлага. “Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх Оюутан залуусын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа” 
АНУ-ын түүх.
IX
09.10.20.
Лекц: Индуизмын үүсэл хөгжил. Вишну, Шива, Мокша, Тримурти. Энэтхэгийн нийгэм, улс төрийн сэтгэлгээн дэх Индуизмын нөлөө. Энэтхэгийн улс төрийн түүх. Геополитик дахь Энэтхэгийн байр суурь. Орчин үеийн Энэтхэгийн МТ-ийн хөгжил.

X
09.10.27.
Лекц: Кунзын иргэншил дэх Япон, Солонгосын ертөнц: Японы улс төрийн түүх. Шинтоизм, Буддизм, Кунзын суртахуун дахь Японы улс төр, нийгмийн сэтгэлгээ. Солонгос улс буюу уламжлалт иргэншлийн нөлөөлийг даван туулсан Орчин үеийн Солонгос. Ханлю буюу соёлын шинэ давалгаа. СЕМИНАР: СОНИРХОЛТОЙ ЗОЧИНТОЙ ХАМТ
Ф. Хаек  “Боолчлолд хүрэх зам”
XI
09.11.03.
Лекц:  Исламын соёл иргэншил: Исламын шашин шүтлэг. Арабуудын түүх. 5 аркан, Ариун хот Мекка. Исламын шашин ариун судар КОРАН. Шиит, Суннитын урсгалын түүх. Исламын шашин дэлхийд тархсан байдал. Исламын иргэншил нь олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа нь. Фундемантализм. Исламын шашин-Исламын шашинтан ард түмнүүд.  
“Ислам шашин”
XII
09.11.10.
Лекц: Буддын соёл иргэншил: Буддагийн сургааль түгэн дэлгэрсэн нь. 4 үнэнийг номлосон Буддизмын 4 урсгал, чиглэл. Төвдийн болон зүүн өмнөд Азийн Буддизм. Ламаизм Монголд дэлгэрсэн нь, түүний түүх. Орчин үеийн Монгол улс дахь Ламаизмын байдал.
СЕМИНАР: СОНИРХОЛТОЙ ЗОЧИНТОЙ ХАМТ

XIII
09.11.17.
Лекц: Соёл иргэншлийн хөгжилд Шинжлэх ухаан, технологи нөлөөлж байгаа нь: Шашин ба Шинжлэх ухаан. Аж үйлдвэрийн хувьсгал. Техникийн дэвшил. Коэволюцийн болон техникийн “сүйрлийн тухай онол”.
“Бодит ертөнцийг танин мэдэхүй” 
XIV
09.11.24.
Лекц: Нийгмийн харилцаан дахь соёл иргэншлийн ялгарал: Шашин ба Нийгэм. Сект, Культ буюу элдэв шашны урсгалууд Нийгэм, Угсаатан, Үндэстнүүдэд хэрхэн нөлөөлж байгаа нь. Тулгамдсан асуудлууд. СЕМИНАР: СОНИРХОЛТОЙ ЗОЧИНТОЙ ХАМТ

XV
09.12.01.
Лекц: Олон улсын хамтын байгууллагуудын түүх: Лиги Наци, НҮБ, АПЕК, ОПЕК, Европын холбоо, Африкын холбоо, Бандунгийн эвсэл, Шанхайн холбоо, ТТУХНУ гэх мэт олон улсын эвсэлүүд. Орчин үеийн олон улсын харилцааны тулгадсан асуудлууд. Орчин үеийн Геополитик
“Дэлхий одоо хаашаа явж байгаа вэ?”
XVI
09.12.08.
Лекц: Шинэ зүй тогтол. Дэлхий өнөөдөр хаашаа явна вэ? Даяарчлалын үе дэх нийгмийн тулгамдсан 10 том асуудлууд.  CNN мэдээллийн төвийн санал асуулгын дүн. 2006 оны 12 сар.  Дэлхийн даяарчлалд Монгол улс хаана явна вэ? 
СЕМИНАР:    “Бид хаашаа явах вэ?”

 

2009-06-10

ИХ СУРГУУЛЬД ЮУ БИЧИХ ВЭ? \цуврал - 3\

Диплом хамгаалалт дууслаа. Энэ жил ШУТИС-ийн салбар сургуулийг төгсөж байгаа оюутан бүхэн энэ 7 хоногоос эхлэн бүтэн нойртой хонож хэдэн сар толгойд нь эргэлдсэн тооцоо судалгаа, зураг төсөлүүд сая нэг замхарч оронд нь цэнхэр бүрээстэй диплом, ромбо тэмдэг, гоёлын хувцас тархинд түрэн орж ирнэ, дараа нь тэдэнд сайн ажлын байр хэрэгтэй байгаа. Дипломоо амжилттай хамгаалсан оюутан залуустаа амжилт хүсье. Харин бид дипломыг яаж хамгаалсан бэ? Багш нар маань хэрхэн удирдсан бэ? Бидний хийсэн ажил хаана, яаж үнэлэгдэх бол? Миний диплом хир удаан хадгалагдах вэ? Хүмүүс ашиглах сайн юм хийсэн юмсан, хэн ашиглах бол? Хэрэгжүүлж болох асуудлыг би шийдэж байна, би хийж байна? гэсэн асуултууд, бодол, урам зориг нь гоёлын хувцас, ромбо диплом, ажлын байртай  хамт алга болчихдог мөнхийн асуудал байдаг. Энэ талаар манай сургуулийн эрдмийн зөвлөл, сургалтын алба анхаарч ажилладаг болов уу?            
Дээр тавьж байгаа асуултуудад төгсөлтийн ажилдаа сэтгэлээ зориулж гүйцэтгэсэн төгсөгчид маань л илүү санаа зовдог болов уу? Манай нэг багшийн “ДИПЛОМЫГ ХӨЛӨӨРӨӨ ЯВЖ БИЧДЭГ ЮМ ШҮҮ” гэсэн үг нь надад их тод үлджээ. Өндөр хөгжилтэй орны том сургуулийн багш нар жилдээ 1-2 эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг, түүнийгээ бичихийн тулд төсөл батлуулж, дороо оюутнуудын баг ажилуулж зарим тохиолдолд дэвэн дэлхийгээр тэнэж өгнө. Дараа нь гарсан өгүүлэл нь мэдээж хамгийн шилдэг байна. Бичнэ гэдэг бол хариуцлага гэдэг үгийн бас нэг шалгуур нь энэ болов уу? Бидний хувьд тэд нар шиг байх боломж байхгүй ч Мэдээллийн Технологи аль ч улсын судлаачийг нэг түвшинд байлгах боломжийг олгож өгсөн. Гэхдээ манай улсын их сургуулийн багш нар бидэнд бичих болон оюутнуудаа удирдах, удирдсан оюутнуудаа бичлэгийн ёс зүйтэй байлгах соёл дутагдаж байна. Үүнийг би өмнөх 2 эссендээ бичсэн болохоор нуршихыг хүссэнгүй. 
Өнөөдөр Их сургууль төгсөгчдийн ихэнх нь 2-3 сарын өмнө нэг сэдэв аваад 3-4 бүлэг бүхий ихэнх нь copy&paste хийсэн бичлэг болдогийг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид оюутнуудаар юу бичүүлэх вэ? Мэдээж диплом гэдэг ерөнхий нэрийн дор Paper бичүүлэх ёстой. Paper гэдэг нь Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм. Гэхдээ үүнийг бичих эрхийг төгсөгчид дүнгийн голч, багаар ажиллах чадвар, диплом бичих хүсэл эрмэлзлэл зэргээрээ өрсөлдөн бичих эрх өгч байя. Бакалавр төгсөгчдөөр бүгдээр нь заавал диплом бичүүлэх албагүй гэж бодож байна.  Цөөхөн төгсөгчдөөр диплом бичүүлж Сургууль бүр дээр байх салбар 1 комиссоор орж хамгаалуулж байвал ямар бол? Зарим хүн хүч дутмаг Профессорын баг 3-4 багш суулгаад 20-аад оюутны дипломын ажлыг “машиндаж” байгаа тохиолдол дээд боловсролын системд их тохиолдож байна. Миний бие 2 өдөр диплом хамгаалах комисс ороод суухдаа 2 зүйлийг их анхаарч харлаа. Нэг дэх нь, “Багш нараа надаас ердөө иймхэн юм асууж байгаа юмуу? Дахиад асуух зүйл байхгүй юу” гэсэн итгэлтэй нүдээр харж дипломоо хамгаалж байгаа оюутан, “Хурдхан шиг нэг юм хамгаалсан болоод төгсөж санаа амрая даа” гэсэн оюутан аль аль нь диплом хамгаалж байгаа нь оюутны ялгааг гаргах зүйл нь ердөө дүн л байна. Нөгөө нэг нь жишээ нь, нилээд хэдэн жилийн өмнө УУИС-ийг онцсайн төгссөн Болд гэдэг залуутай Цахим Өртөөгөөр дамжиж танилцсан юм. Тэр залуугийн диплом тухайн үедээ үнэхээр “ГОЦ ДИПЛОМ” байсныг илтгэх зүйл нь хэдэн жил дамжигдан түүний диплом хэсэг хэсгээрээ хуулбарлагдаж байсныг УУИС-ийн төгсөгчид ярьдаг. Энэ байдал УУИС-д ч биш бүх их дээд сургуульд байдаг “сайн хадгалагдсан зүйл шинэ диплом болдог” хэвшмэл зүйл болжээ.





Тиймээс манай ШУТИС төгсөгчдийнхөө оюуны бүтээлийг үнэлж, тэднийг буцаагаад оюутнууддаа ашиглуулах ажлыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй.  Бакалврын болон Мастерын ажлын дипломыг нэг формат, нэг хэв маягаар хэвлүүлж номын сандаа фонд үүсгэж хадгалж байх нь зүйтэй болов уу. Маш сайн бичигдсэн дипломын ажлуудад урамшуулал өгч, төгсөгчдийг алдаршуулж, дипломыг нь он лайн хэлбэрээр уншуулж сургалт, судалгааны гарын авлага болгох арга хэмжээ авбал манай сургууль дээд боловсролын шинэчлэлтэнд маш том хувь нэмэр болно гэж бодож байна. Үүнийг хэрэгжүүлэхэд материал санхүүгийн арга хэмжээнээс илүү журам гаргаж түүнийгээ мөрдөхөд болно гэж бодож байна. Санал бодлоо хуваалцаарай.   serdaram@must.edu.mn 

2009-05-13

PM 302 улиралын дүн

Улиралын дүн тавигдлаа. Энэ дүн яг бодит байдлаар нь бус та нарыг аль болохоор өргөж дүгнэсэн нь энэшүү гэдгийг ойлгоорой. Санал гомдлыг чөлөөтэй хүлээж авна. Дүн веб дээр маргааш орой хүртэл байна.
НэрИрц -15Идэвх20
Шалгалт
ЭССЕ70оноо
1  K.BS04D0290000W
2  K.BS04D1406120826
3  K.BS04D158680014
4  K.BS05D00312151510 ??52
5  K.BS05D004910010??29
6  K.BS05D008661610??38
7  K.BS05D0121214122058
8  K.BS05D01613141615??58
9  K.BS05D0191514141558
10  K.BS05D02014141615??59
11  K.BS05D02215181315??61
12  K.BS05D02712131512??52
13  K.BS05D028141512?10??51
14  K.BS05D0311519161565
15  K.BS05D0359101610??45
16  K.BS05D03614181015??57
17  K.BS05D0392808??12
18  K.BS05D04012121515??54
19  K.BS05D04210151415??54
20  K.BS05D10310121910??51
21  K.BS05D1138121310??43
22  K.BS05D1191117151558
23  K.BS05D12114181510??57
24  K.BS05D12468010??24
25  K.BS05D12913191514??61
26  K.BS05D130481410??26
27  K.BS05D1318101510??43
28  K.BS05D13344010??18
29  K.BS07D13814161615?61
30  K.HS04D0270000W
31  K.HS05D0010000W
32  K.HS05D0200000W
33  K.HS05D0250000W
34  K.SS00D0128101010?38
35  K.SS01D04413161310?52
36  K.SS03D0520000W
37  K.SS05D0088101310?41
38  K.SS06D00310111413?48
39  K.SS06D0051518131561
40  K.SS06D00812131210?47
41  K.SS06D0091416161561
42  K.SS06D01111141710?52
43  K.SS06D0121314810?45
44  K.SS06D0131519151564
45  K.SS06D01410111410?45
46  K.SS06D0169111410?44
47  K.SS06D0171416151560
48  K.SS06D0181315151255
49  K.SS06D0199121210?43
50  K.SS06D0201416141256
51  K.SS06D02114151310?52
52  K.SS06D0241416161460
53  K.SS06D02515171312?57
54  K.SS06D0261416121254
55  K.SS06D0271418131560
56  K.SS06D1011316141558
57  K.SS06D1029121410?45
58  K.SS06D10415151212?54
59  K.SS06D10613151110?49
60  K.SS06D1071516810?49
61  K.SS06D108810810?36
62  K.SS06D11213151415?57
63  K.SS06D115610810?34
64  K.SS06D1171218121557
65  K.SS06D11814131412?53
66  K.SS06D1191216121555
67  K.SS06D1231113151251
68  K.SS06D12611121410?47
69  K.SS06D1291516131256
70  K.SS06D13048810?30
71  K.SS06D13415141414?57
72  K.SS06D1381113810?42
73  K.SS06D13913141210?49
74  K.SS06D1431012151249
75  K.SS06D1471315810?46
76  K.SS07D0311318141559
77  K.SS07D14313141210?49