2009-06-18

200 их, дээд сургууль

 “Цаг тєр” хэмээх шинэхэн сэтгvvлд (2007 оны 6-р cap) мэдээлснээр бол, “Магадлан итгэмжлэгдсэн гэх тодотголтой, ухаан нь тєрийн шалгуур давсан тєрийн мэдлийн 16, тэд нь дотроо МУИС нь 12, МУБИC мєн, 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай єєр найман их сургууль хувийн их сургууль гурав, хувийн дээд сургууль 108, нийт 170 татан буугдсан гэх боловч хэлбэр дvрсээ єєрчилсєн 30 дээд сургууль нийлээд 200 давжээ. Манай улс санаандгvй байж байгаад энэ тєрлийн тоон vзvvлэл тээрээ дэлхийг дэлдийлгэх дээрээ тулжээ. Зєвхєн 2.6 сая хvн амдаа тооцож vзвэл 200 хол давах их, дээд сургуультай, 142.5 мянган оюутантай, 10000, бvр дордоод 1000 хvн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор дэлхийд аль хэдийнэ xошуучилж яваа.

Олон улсын дараах статистик vзvvлэлтээр бол манай улс их дээд сургуулийн тоогоор Герман, Францтай зэрэгцэж. Азийн бар улсуудыг хол хаясан байх аж. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгvй амжилт тогтоожээ. Нийт хvн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулсан дараах судалгааг харж болно.
Монгол Улс 2.7 сая 200. Манай улс хєгжлийн тєвшингээр жагсаалтын сvvлд буй Африкийн хэдэн улсаас хол тасраагvй байгаа, харин Балбаас дээш жагссан орнуудтай хєгжил, єрсєлдєєн, эдийн засгийн эрх чєлєє гэж ярихад арай ахдана. Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хєгжлийн зєрvv хэдэн арван жилээр тогтохгvй. Энэ шууд хамаатай, харьцуулсан дvгнэлт хийхэд хэрэгтэй нэг баримт байна. Манай VХЯ, НVБ-ын Аж vйлдвэрийн хєгжлийн байгууллагатай хамтран хийсэн шинэхэн vнэлгээг 2005 оны байдлаар авч vзвэл дэлхийн 155 улсын дотор аж vйлдвэрийн єрсєлдєх чадварын индексээрээ Монгол Улс доод хэсэт буюу 148 дvгээр байр Ботсван, Этиоп, Бурунди Тєв Африкийн Бvгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд Мали зэрэг хэдхэн улсын ємнє оржээ. Их, дээд сургуулийнхаа тоогоор эдэн дотор бараагvй хол тасарсан Монголыг аж vйлдвэрийн чадавхиар нь 155-ын 148-т аваачиж жагсаасан байна.
Улс
Хvн амын тоо
 Их, дээд сургуулийн тоо
Их Британи
59.4 сая
89
Австрали
20.1 сая
37+2+23=62
Шинэ Зеланд
3.9 сая
7
Швейцарь
7.3 сая
9
Нидерланд
16.2 сая
17
Швед
9 сая
40
Израиль
6.8 сая
3
Сингапур
4.3 сая
2+4+13=19
Хонконг
7.4 сая
з
Малайз
24.8 сая
17
Таиланд
64.3 сая
16+36+26=78
Турк
68.1 сая
69
ЄАБНУ
45.3 сая
16
Арабын Нэгдсэн Эмирт
3.8 сая
4
Саудын Араб
22.5 сая
7+21 эр+12эм=40
Грек
10 7 сая
17
Латви
2.3 сая
5
Литва
3.6 сая
6
Эстони
1.4 сая
3
Словак
5.4 сая
14
Албани
3.5 сая
10
Болгар
7.5 сая
38
Македон
2 сая
2
Румын
22.3
48
Хорват
4.4 сая
4
Египет
75 сая
14
Тунис
9.9 сая
5
Бахрейн
690 мянга
2
Иордан
5.3 сая
2
Сири
17.4 сая
4
Балба
24 сая
1
Шри Ланка
19 сая
10
Камбож
13.8 сая
9+6=15
Мъянмар
52.8 сая
16
Гана
20.4
3
Нигери
135.4 сая
13
Ардчилсан Конго
53.2 сая
31
Камерун
16.1 сая
1
Зимбабве
13.1 сая
1
Кени
31.9 сая
4
Монгол Улс
2.6 сая
200

Дээрх хvснэгтээр бол гол асуудал нь дээд боловсрол нь манайх шиг vнэгvйдээгvй Монголын дээд боловсролтонгууд ажилгvйчvvдийн эгнээнд шууд шилждэг. Монголд тєгссєн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ) ажилд авдаггvй, авлаа ч цааргалдаг, энэ гашуун жишээ нэгийг хэлэх. Сонинуудаар дvvрэн гэх зар тасрахгvй хєвєєд байгаа чинь дээд боловсрол vнэгvйдсэний жишээ биш гэж vv.
Их, дээд сургуулийнхаа тоогоор Британи Канад Австрали, Сингапурыг бараагvй хаяж тасарсан єнєєгийн Монголд эсрэгээр Балба, Камерун шиг ганц их сургуультай байх нь хаашаа юм. Тооны хувьд социализмын vеийн тэр 10 гаран их, дээд сургууль чинь болоод байсан юм биш yy.Компани, хоршоо байгуулж байгаа аятай их, дээд сургуулийг ийнхvv хэт vржvvлснээр эдvгээ Монголд дээд боловсролын нэр тєр, vнэ цэнэ хог дээр гарлаа. Юун дэлхийн єрсєлдєєн, дэлхийн стандарт. Манай их сургуулийн дипломыг дэлхийд хэн, аана vнэлж байгаа билээ.
Манайдаа дууриах загвар, толь нь болж ирсэн. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль гэхэд л єрсєлдєх чадвар, эрдмийн тєвшний рейтингийн vзvvлэлтээр дэлхийн их сургуулиуд дотор 76 дугаарт явж байгаа гэх (Тивээр нь ангилж vзвэл Москвагийн их сургууль Европтоо 23-т) мэдээлэл саяхан цацагджээ. Шанхайн Жяо Тун их сургуулийн “Academic Ranking of World Universities-2007, Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University, 01.08.07″ хэмээх cyдалгааг аваад vз л дээ.
Энэ судалгааг Жяо Тун их сургууль 2003 оноос хийж ирсэн. Тэр лут жагсаалтад манай ганц ч их дээд сургууль багтаагvйг сануулаад, Ломоносовтойгоо л єєрсдийгєє харьцуулаад vз гэж хэлэх гэсэн санаа. Дэлхийн хамгийн шилдэг (сургалт, менежментээрээ) АНУ-ын гурван их сургууль эхлэн жагсчээ. Тэр нь манайхны сайн мэдэх Харвард, Стэнфорд, Калифорни-Беркли залгаад дєрєвдvгээрт Их Британийн Кембриж орж байна.
Энд шалгарч vнэлэгдсэн эхний 100 их, дээд сургуулийн тал нь АНУ-ын их сургуулиуд байна. Чанартай, лут гэдгээрээ тэр 100 дотор хоёрдугаар байрт Их Британи удаалж, гуравдугаар байрт Герман, Япон хоёр, залгаад Австрали, Дани, Израиль, Канад, Нидерланд, Норвег, Финланд, Швейцарь, Шведийн их сургуулиуд зонхилж байна.
Ямар шалгуураар их сургуулиудыг ингэж ялгаварлаад байна вэ. Манайхны нийтээрээ хошуураад чамирхаад байдаг гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаа гэхчлэн чиглэлvvдийн ганц нь ч (хvмvvнлэгийн гэх нэрээр гадаад хэл, сэтгvvлч, олон улсын харилцаа, аялал жуулчлал, хуулийн мэргэжлийн сургуулиуд хэт олон) дэлхийн шилдэг их сургуулийг шалгаруулах шалгуур нь биш юм гэнээ. Байгалийн ба техникийн ухааны, тухайлбал математик, технологи, компьютерын шинжлэх ухаан, амьдралын ухаан, газар тариалан, анагаах, эм зvй гэж явсаар нийгмийн шинжлэх ухаан бєгсєнд нь авч vздэг салбар гэх аргачлал тэр юм байна.
Байгалийн ба техникийн ухааныг болилоо гэхэд манай их дээд сургуулиуд гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаагийн салбараараа дэлхийд хаана яваа билээ гэх асуултыг бид єєрсєддєє тавих цаг болсон. Цаашлаад дэлхийн тэргvvлэх их сургууль аль вэ гэдгийн хамгийн гол шалгуур бол тєгсєгчид нь хэн бэ гэх vзvvлэлт байдаг гэнэ. Энэ нь сургалт нь ямар вэ гэдгийн гол шалгуур юм байна. Тєгсєгчдийн тооноос гадна шvv дээ. Нобелийн ба Филдийн шагналыг хэд нь хvртсэн бэ, хаана хэн ямар нэр тєртэй алба хашиж, хэн хэн нь алдаршсан, бас багш нарынх нь хэд нь Нобелийн шагналтан бэ, багш нарын чадварын индекс, судалгааны тєвшин, хэвлэн гаргадаг эрдэм шинжилгээний бvтээл, ном, сэтгvvлийн тоо гэхчлэн шалгуурууд цаашаа хєвєрч єгнє.
Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье.  \Судлаач Баярхүү\

2009-06-10

ИХ СУРГУУЛЬД ЮУ БИЧИХ ВЭ? \цуврал - 3\

Диплом хамгаалалт дууслаа. Энэ жил ШУТИС-ийн салбар сургуулийг төгсөж байгаа оюутан бүхэн энэ 7 хоногоос эхлэн бүтэн нойртой хонож хэдэн сар толгойд нь эргэлдсэн тооцоо судалгаа, зураг төсөлүүд сая нэг замхарч оронд нь цэнхэр бүрээстэй диплом, ромбо тэмдэг, гоёлын хувцас тархинд түрэн орж ирнэ, дараа нь тэдэнд сайн ажлын байр хэрэгтэй байгаа. Дипломоо амжилттай хамгаалсан оюутан залуустаа амжилт хүсье. Харин бид дипломыг яаж хамгаалсан бэ? Багш нар маань хэрхэн удирдсан бэ? Бидний хийсэн ажил хаана, яаж үнэлэгдэх бол? Миний диплом хир удаан хадгалагдах вэ? Хүмүүс ашиглах сайн юм хийсэн юмсан, хэн ашиглах бол? Хэрэгжүүлж болох асуудлыг би шийдэж байна, би хийж байна? гэсэн асуултууд, бодол, урам зориг нь гоёлын хувцас, ромбо диплом, ажлын байртай  хамт алга болчихдог мөнхийн асуудал байдаг. Энэ талаар манай сургуулийн эрдмийн зөвлөл, сургалтын алба анхаарч ажилладаг болов уу?            
Дээр тавьж байгаа асуултуудад төгсөлтийн ажилдаа сэтгэлээ зориулж гүйцэтгэсэн төгсөгчид маань л илүү санаа зовдог болов уу? Манай нэг багшийн “ДИПЛОМЫГ ХӨЛӨӨРӨӨ ЯВЖ БИЧДЭГ ЮМ ШҮҮ” гэсэн үг нь надад их тод үлджээ. Өндөр хөгжилтэй орны том сургуулийн багш нар жилдээ 1-2 эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг, түүнийгээ бичихийн тулд төсөл батлуулж, дороо оюутнуудын баг ажилуулж зарим тохиолдолд дэвэн дэлхийгээр тэнэж өгнө. Дараа нь гарсан өгүүлэл нь мэдээж хамгийн шилдэг байна. Бичнэ гэдэг бол хариуцлага гэдэг үгийн бас нэг шалгуур нь энэ болов уу? Бидний хувьд тэд нар шиг байх боломж байхгүй ч Мэдээллийн Технологи аль ч улсын судлаачийг нэг түвшинд байлгах боломжийг олгож өгсөн. Гэхдээ манай улсын их сургуулийн багш нар бидэнд бичих болон оюутнуудаа удирдах, удирдсан оюутнуудаа бичлэгийн ёс зүйтэй байлгах соёл дутагдаж байна. Үүнийг би өмнөх 2 эссендээ бичсэн болохоор нуршихыг хүссэнгүй. 
Өнөөдөр Их сургууль төгсөгчдийн ихэнх нь 2-3 сарын өмнө нэг сэдэв аваад 3-4 бүлэг бүхий ихэнх нь copy&paste хийсэн бичлэг болдогийг бид өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид оюутнуудаар юу бичүүлэх вэ? Мэдээж диплом гэдэг ерөнхий нэрийн дор Paper бичүүлэх ёстой. Paper гэдэг нь Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм. Гэхдээ үүнийг бичих эрхийг төгсөгчид дүнгийн голч, багаар ажиллах чадвар, диплом бичих хүсэл эрмэлзлэл зэргээрээ өрсөлдөн бичих эрх өгч байя. Бакалавр төгсөгчдөөр бүгдээр нь заавал диплом бичүүлэх албагүй гэж бодож байна.  Цөөхөн төгсөгчдөөр диплом бичүүлж Сургууль бүр дээр байх салбар 1 комиссоор орж хамгаалуулж байвал ямар бол? Зарим хүн хүч дутмаг Профессорын баг 3-4 багш суулгаад 20-аад оюутны дипломын ажлыг “машиндаж” байгаа тохиолдол дээд боловсролын системд их тохиолдож байна. Миний бие 2 өдөр диплом хамгаалах комисс ороод суухдаа 2 зүйлийг их анхаарч харлаа. Нэг дэх нь, “Багш нараа надаас ердөө иймхэн юм асууж байгаа юмуу? Дахиад асуух зүйл байхгүй юу” гэсэн итгэлтэй нүдээр харж дипломоо хамгаалж байгаа оюутан, “Хурдхан шиг нэг юм хамгаалсан болоод төгсөж санаа амрая даа” гэсэн оюутан аль аль нь диплом хамгаалж байгаа нь оюутны ялгааг гаргах зүйл нь ердөө дүн л байна. Нөгөө нэг нь жишээ нь, нилээд хэдэн жилийн өмнө УУИС-ийг онцсайн төгссөн Болд гэдэг залуутай Цахим Өртөөгөөр дамжиж танилцсан юм. Тэр залуугийн диплом тухайн үедээ үнэхээр “ГОЦ ДИПЛОМ” байсныг илтгэх зүйл нь хэдэн жил дамжигдан түүний диплом хэсэг хэсгээрээ хуулбарлагдаж байсныг УУИС-ийн төгсөгчид ярьдаг. Энэ байдал УУИС-д ч биш бүх их дээд сургуульд байдаг “сайн хадгалагдсан зүйл шинэ диплом болдог” хэвшмэл зүйл болжээ.





Тиймээс манай ШУТИС төгсөгчдийнхөө оюуны бүтээлийг үнэлж, тэднийг буцаагаад оюутнууддаа ашиглуулах ажлыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй.  Бакалврын болон Мастерын ажлын дипломыг нэг формат, нэг хэв маягаар хэвлүүлж номын сандаа фонд үүсгэж хадгалж байх нь зүйтэй болов уу. Маш сайн бичигдсэн дипломын ажлуудад урамшуулал өгч, төгсөгчдийг алдаршуулж, дипломыг нь он лайн хэлбэрээр уншуулж сургалт, судалгааны гарын авлага болгох арга хэмжээ авбал манай сургууль дээд боловсролын шинэчлэлтэнд маш том хувь нэмэр болно гэж бодож байна. Үүнийг хэрэгжүүлэхэд материал санхүүгийн арга хэмжээнээс илүү журам гаргаж түүнийгээ мөрдөхөд болно гэж бодож байна. Санал бодлоо хуваалцаарай.   serdaram@must.edu.mn 

2009-06-04

Хорин жилийн тэртээ Тянь Ан Миний талбайд...

Улс орондоо өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн мянга мянган оюутан залуугийн хүсэл, мөрөөдөл харгис төрийн алан хядлагад нухчин даруулсан харамсалт явдлын 20 жилийн ой маргааш тохиох гэж байна. Дэлхийн түүхэнд Тянь Ань Миний талбайн хядлага хэмээн бичигдэн үлдсэн энэ аймшигт явдлыг эргэн сөхөхдөө зүгээр нэг дурсаад өнгөрөх гэсэнгүй. Хүний эрхийг бүдүүлгээр, байж боломгүйгээр зөрчсөн энэ аймшигт явдал дахин бүү давтагдаасай гэсэндээ тэдэнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, түүх сөхлөө.Хятадын Бээжин хотын Тянь Ань Миний талбайн хэрэг гэх энэ үйл явдал ЗХУ-д М.Горбачевын дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн салхи тус улсад салхилснаас үүдэлтэй аж. Удирдагч Ден Сяопины энэ үйл явдал эхлэхээс яг 10 жилийн өмнө улс орондоо өөрчлөлт шинэчлэлт хийх гэсэн оролдлого нь Хятадын улс төрийн тогтолцоог өөрчилж чадахгүй байгаа нь оюутан залуус сэхээтнүүдийн бухимдлыг газар авахуулсан байна. Хятадын нутаг дэвсгэр бүрт ардчиллыг хүсэн мөрөөдөгч залуусын бяцхан цучил энэ үед үүссээр байжээ.  Ардчиллыг дэмжигч оюутан залуусын хөдөлгөөн өрнөх үеэрХятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобон өөрчлөлтийн тухай олонд ил тод ярьснаараа албан тушаалаасаа огцорч, улмаар хэдхэн хоногийн дараа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь өөрчлөлт шинэчлэлтийг хүссэн залуусын цучилыг нэгэн том гал болгон дэвэргэжээ. 



Ийнхүү оюутнууд тэмцлийн өөр хэлбэрт шилжихэд хүрч, дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Тянь Ань Миний талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөх, авлига, хээл хахуулийг зогсоох, улстөрийг өөрчлөхийг хүсч өлсгөлөн зарласан байна. Энэ өлсгөлөнгөөрөө оюутнууд тухайн үед тус улсад айлчлал хийж байсан ЗХУ-ын удирдагч М.Горбачёвыг дагалдан ирсэн сэтгүүлчдийн анхаарлыг татахыг зорьжээ. Тэдний хүсэлт ч биелж сэтгүүлчид цаг үе, нөхцөл байдлын талаар дэлхий нийтэд мэдээлсэн байна. Хагас cap шахам оюутан залуус эрх баригчид хоорондоо олон хэлэлцээр, хэлцэл хийх гэж оролдсон ч бүтсэнгүй. Үүнийг үйл явдалд судалгаа хийсэн судлаачид оюутнууд юу хүсээд буйгаа тодорхой тусгаж өгөөгүй нь хоёр тал ойлголцож чадаагүйн нэг шалтгаан. Бас нэгдсэн зохион байгуулалттай байж чадаагүйгээс тэр олон хүний амь нас үрэгдэхэд хүрсэн гэж үзжээ. Тавдугаар сарын 20-нд цаг үе хаашаа ч эргэж болох нэгэн чухал үйл явдал болсон юм. Бослогыг хэрхэн ямар замаар яаж зогсоох вэ гэдэгт эрх баригчид санал зөрөлдөж байв. Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зияан эвийн аргаар жагсаалыг тараая гэсэн боловч олон хүний эсэргүүцэлтэй тулгарчээ. Ингээд тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар цэргийн хүчийг ашигласан ч тэднийг оюутнууд зогсоож чадсан байна. Үүний дараа жагсаал цуглааныг зогсоогоогүй хэргээр олон дарга албан тушаалаасаа огцоржээ. Харин зургадугаар сарын 3-нд чөлөөлөх арми оюутнуудын хооронд мөргөлдөөн гарч эхэллээ. 




Жагсагчид цэргийнхэн рүү чулуу шидэж өөрсдийгөө хамгаалан машин тэргээр хаалт хийв. Харин энэ үеэр цэргийнхэн хотоос гарах гарц болон их сургуулийн гудамжуудыг хааж байсныг жагсагчид мэдсэнгүй. Ингээд 22.00 цагийн үед зэвсэгт довтолгоогоор бослогыг хүчээр дарах цуст ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тань Ань Миний талбайн хэдэн талаас хүн гарах зайгүй дотогш дайрч оюутан жагсагчид руу шууд гал нээжээ. Мэдээж зарим оюутнууд цус урсах үйл ажиллагаа болохыг тэр даруйдаа ойлгож амь гарахыг оролдсон ч тэднийг буцааж байсан аж. Энэ нь ганц ч гэрчгүйгээр бүгдийг устгах гэсэн тушаалын хэрэгжилт байсан гэж үздэг гэнэ. Танкны араас цэргүүд ачааны машин дээр цогцсыг хонь мал шиг ачиж, түүний араас усны машин шүршигчээр талбайг цэвэрлээд явж байсан гэдэг.



Ингээд зургадугаар сарын 4-ний үүрийн 05.30 цагийн үед талбайг ганц ч цусны толбогүй цэвэрлэсэн байжээ. Өглөө боллоо. Тань Ань Миний талбай анир чимээгүй. Тэнд урьд өдөр нь юу ч болоогүй мэт байлаа. Ард иргэд нь ч айдаст автсан хэвээр. Аав нь хүүгээ, ээж нь охиноо сураглах эрх ч байсангүй. Эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн мянга мянган залуугийн амь тэмцэж, аврал эрсэн чимээгүй хашгиралдаан одоо ч тэнд өрнөж буй мэт.
Энэ үеэр хэдэн залуу амь насаа алдсаныг Хятадын Засгийн газар 241 гэж мэдэгдсэн ч гадаадын сэтгүүлчид гурван мянга, Улаан загалмайн нийгэмлэг хоёр мянга 600, (НАТО) Хойд Атлантын цэргийн эвслийн тагнуулынхан долоон мянга гаруй гэж дурьдсан байна. Энэ үйл явдлын дараа дэлхийн ихэнхи орнууд Хятадыг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэсэн мэдэгдэл хийж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тус улсад өгөх байсан зээл, тусламжаа цуцалжээ.
Мөн тус улс нилээн хэдэн сонин, телевизээ хааж зарим эрхлэгч нь ял шийтгэл хүлээсэн байна. Хорин жилийн тэртээ буюу 1989 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр БНХАУ-ын Бээжин хотын Тянь Ан Миний төв талбайд олон зуу магадгүй олон мянган залуусын амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Төрийн зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай алж устгахгүйн тулд, энэ аймшигт өдрийг хэзээ ч үл мартан жил бүр дурсан санадаг юм.  Хятадын засгийн газар энэ аймшигт өдрийг дурсахгүй байхыг, энэ талаарх фото зураг болон холбоотой мэдээллүүдийг нуун дарагдуулахыг хичээдэг ч орчин үеийн дэвшилтэт техник технологийн ачаар дэлхийн улс орон бүхэнд энэ үйл явдлын зураг, дүрсийг харж эргэн дурсах боломжтой болжээ. Бонни Вонг гэх эмэгтэй нэгэн сайтад “хорин жилийн өмнө Хятад улс ардчилал эрх чөлөөг хүсч, түүнд хүрэхийг хичээсэн. Гэвч засгийн газар иргэдээ, гэмгүй оюутнуудаа бүгдийг нь алсан” хэмээн харуусан ярьжээ. “Хорин жилийн турш Хятадын Засгийн газар өнгөн дээрээ ард олныг тэр аймшигт өдрийг мартуулахыг хичээж, энх тайвныг магтан дуулж ирлээ. Гэвч үнэн хэрэгтээ тэд хэвлэл мэдээллийг, боловсролыг, хүний үзэл бодлоо илэрхийлж бичих эрхийг үргэлж хянасаар ирсэн” хэмээн Жонатан Сью гэх бүсгүй мөн ярьж байна.Энэ бол үнэхээр харгис хэрцгий хэрэг байсан гэдгийг одоо үеийн хүүхдүүд үнэндээ мэдэхгүй байна. Учир нь засгийн газар шинэ үеийнхэнд энэ талаар болж өгвөл дуулгахгүйг хичээдэг. Яг л хориотой бүс мэт. Дунд сургуулиудын хичээлд энэ тухай дурсдаг ч үгүй” хэмээн тэр аймшигт шөнө өөрийн 17 настай хүүгээ алуулсан Дин Зилин гэх эцэг хүн ярьжээ.



Хятадын засгийн газар Twitter.com, Bing.com сайтууд болон фото зургийн flickr.com, hotmail вэб сайтуудыг энэ долоо хоногт хаагаад байна. Харин блог бичигчдийн үзэл бодлоо илэрхийлэх гол индэр болсон Blogspot, Wordpress, видео файлын Youtube сайтуудыг хэдийнээ хаачихсан билээ. Хятадын засгийн газар ийнхүү олон нийтийн сонороос энэ үйл явдлын чимээг холхон байлгахыг элдэв аргаар чармайж байгаа ч дэлхий нийт өнөөдөр тэрхүү аймшигт өдрийг дурсан санаж байна. Дэлхийн аль ч улс оронд үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай Тянь Ан Миний талбайд болсон мэт аймшигт, цуст алан хядлагаар амыг нь бүү бариасай. Дахин ийм аймшигт зүйл хэзээ ч бүү болоосой.
www.gogo.mn