Эрин Тулгат гэдэг нэрнээс єєр зүйл объектив зүйл мэдэхгүй ч бичсэн зүйлүүдээр сайн мэдэх нэг сайхан залуу байна. Ийм залуус олон байвал ёстой нєгєє Коммунизмыг нь байгуулж єгнє дєє. Монголд ийм олон залуус маш олон байх болтугай,
Эрин М.Тулгат
єчигдєр мастерийн судалгааны ажлаа бичиж дуусгав. Ингээд “бүлээн” байгаа дээр нь, мартчихаагүй байгаа дээр нь єєрийн зарим туршлагаас дараагийнхаа хүмүүст үлдээхээр шийдлээ. Хэрэв танд хэрэг болвол та дараа нь єєр нэгэнд заавал туслаарай. Эдийн засгийн сэдэв голчилсон байгаа, хэдий тийм ч єєр мэргэжлийн хүмүүст санаа авах зүйл бага зэрэг байгаа болов уу.
Энд thesis, paper буюу “судалгааны ажил” гэдэг үгийг “судалц” гэж товчиллоо. Японоор “論文” гэсэн үг. За тэгээд, ямар нэгэн судалц бичнэ гэдэг маань уг сэдвээр таны ємнє судалгаа хийж бүтээл гаргасан эрдэмтдийн хүрсэн оргил, мэдсэн таньсныг нь шүүж үзэж, түүн дээр давхарлаж єєрийнхєє “нэмэх альфа” –г нэмэрлэх зарчмаар явагддаг. Иймд эрдмийн ажил бичих гэж байгаа хүн эхлээд заавал түрүү судалцуудыг (японоор 先行論文) гүйлгэж харах (survey) хэрэгтэй болдог. Түүнээс гадна хэрэв онолын судалц биш, анализ судалгаа, эконометриксийн эмпирикал судалц бичих гэж байгаа бол (Монголынхоо талаар судалгаа хийх нь энэ бүлэгт хамаарна) статистик тоо баримт цуглуулах шаардлага гарна.
Энэ зєвлєгєєнд 1. статистик баримт олж авах 2. түрүү судалц цуглуулах гэдэг дээр тєвлєрч бичье. Ягаан єнгєєр ялгасан газар хулганаар товшиж үзээрэй.
1. Юуны ємнє Монголын Үндэсний Статистикийн Газар-аас жил бүр гаргадаг Монгол Улсын Статистикийн Эмхтгэл-ийг олж авах хэрэгтэй. Тєлбєрєє тєлчихвєл интернэт дээр татаад авч болно. Монголд шууд очиж авъя гэвэл Засгийн Газрын 3-р байр луу зүглээрэй. Дээрх Эмхтгэл-ээс гадна, Статистикийн танилцуулга (энэ нь гол гол тоо баримтыг нэгтгээд үгээр бичсэн товхимол), сар болгоны Бюллетень бас тогтмол гардаг.
2. Би гол тоо баримтуудаа Азийн Хєгжлийн Банк-наас авсан. Тодорхой хэлбэл Азийн орнуудын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэсэн Key Indicators хэмээх жил бүр тогтмол гардаг эмхтгэлээс л дээ. АХБ нь Монголтын тоо мэдээг манай Засгийн газар болон статистикчдаас авдаг бєгєєд түүн дээр нэмээд макро тооцооны зєрүүг шалгаж, зөрчилтэй бол дахин тодруулж засах зэргээр илүү зохилдлоготой болгодог юм билээ. Азийн бүх орны үзүүлэлт орсон байдаг учир олон улсын харьцуулалт хийхэд дєхєм болно. Онлайн татаж авахад зориулаад PDF болон EXCEL гээд хоёр янзын хэлбэрээр тавигдсан байгаа. Жишээ нь 2004 оны эмхтгэл
http://www.adb.org/Documents/Books/Key_Indicators/2004/default.asp
руу ороод хулганаараа жаахан доош нь гүйлгээд үз дээ. Сэдэв болгон дээр PDF, XLS гэсэн сонголт байгаа. Зєвлєхєд эксэл дээр хуулж авбал зүгээр. Тэгвэл мэдээлэлдээ шууд боловсруулалт хийх боломжтой, бас граф, хүснэгт урлая гэсэн хүнд гараараа тоо баримт шивнэ гэх зовлон байхгүй. Key Indicators-оос гадна, АХБ-ы вэбхуудасны “статистик” буланд ядуурал, хүрээлэмж (environment), “Мянганы хєгжлийн зорилт” зэрэгтэй холбоотой тоо баримтууд бий.
3.
Монгол Банк-наас үнэ ханшны болон тєлбєрийн балансны гэх мэт мэдээллүүдийг авч болно. Манай тєв банк Монгол Улсын макро эдийн засгийн тоймыг тогтмол мэдээлж байгаа. Бас уг банкны судалгааны групп гээд часхийсэн хэдэн залуу эдийн засагчийн онолын болон түүвэр судалгааны ажлууд энд нийтлэгдэж байгаа. Энд товшиж: Судалгааны ажлууд-ыг үзнэ үү.
4. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хєгжлийн Хєтєлбєр-єєс (UNDP) жил бүр гаргадаг Human Development Report (Хүний хєгжлийн илтгэл) танд хэрэг болж магадгүй. Бас л онлайн дээр үнэгүй татаад авах боломжтой. Хүний хєгжлийн нэгдсэн индексээс (Human Development Index буюу HDI) гадна, наслалт, жэндэр, нялхсын эндэгдэл, сургуульд хамрагдалт гэх мэт гол тєлєв нийгмийн үзүүлэлтүүдийг эндээс мєн үзэх боломжтой. Бас дэлхийн орнуудтай харьцуулж үзэхэд олон сонин зүйл харагдана. Нүүр хуудаснаас нь Statistics > Get Data гээд орвол дээрх эксэл хэлбэрээр татаж авах боломжтой.
Монголын хүний хєгжлийн илтгэл гэдэг товхимол бас дангаараа гарч байгаа (1997, 2003 онуудад гарсан). Энэ илтгэлийг англи болон монгол хэлээр татаж авах боломжтой. НҮБ-ийн Монгол дахь тєлєєлєгчийн газар –ын вэбхуудас руу ороод үзээрэй.
НҮБХХ (UNDP)-ийн вэбхуудсанд Human Development Report-оос гадна тулхтай хєгжил (sustainable development), ядуурал, орон нутгийн хєгжил зэрэгтэй холбоотой илтгэл репорт, тоо баримтууд бий. Ухаж төнхөж үзэгтүн.
5. Хүний хєгжлийн илтгэлийн нэгэн адил олон улсад хүлээн зєвшєєрєгддєг чухал баримт бичиг бол Дэлхийн Банк-ны гаргадаг World Development Indicators юм. Хэвлэмэл хувилбарыг (товхимол) нь сургуулийнхаа номын сангаас авна биз. Онлайн дээр татаж авъя гэвэл Data Query руу ороорой. Дэлхийн улс гүрнүүдийн сүүлийн таван жилийн 54 үзүүлэлтийг багтаасан онлайн датабэйс бий. Илүү дэлгэрэнгүйгээр салбар салбараар нь хайя гэвэл уг вэбхуудасны “Data & Statistics”, “Documents & Reports” зэрэг цэсийг сонгоод шагайгаад үзэх хэрэгтэй.
Дэлхийн банкны эдийн засагчдын судалцуудыг үзье гэвэл үндсэн нүүрнээс нь “Research” руу ороорой. Тэнд Working Papers нэртэй булан байгаа.
6. Олон Улсын Валютын Сан буюу IMF-ээс гаргадаг World Economic Outlook (WEO) нь бас нэлээд дажгүй баримт товхимол юм. WEO-ийн вэб хуудсанд байгаа “The WEO Database” буланг товшиж орвол эксэл дээр тоо баримтууд тавиастай байгаа. Мэдээллийг орон нэг бүрээр нь, эсвэл бүс нутгийн нийлбэрээр нь гэх мэт янз бүрээр татаж чангаах боломжтой.
Үндсэн цэснээс “Publications”-ийг дарж уг булан руу орвол IMF Survey, Finance & Development, IMF Staff Papers, IMF Research Bulletin гээд салбар булангууд байгаа. Ялангуяа Staff Papers-т IMF-ийн эдийн засагчдын судалцууд (судалгааны ажлууд буюу papers) байгаа. Маш олон сонирхолтой бүтээлүүд байгаа даа. Он оноороо жагсаагаастай. Миний хувьд эндээс Cheng (2003), Black (2001) зэргийг судландаа ажиглаж иш татсан.
7.Хєгжингүй орнуудын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хєгжлийн Байгууллага буюу OECD–ээс зарим чухал баримт олдож магад. Миний хувьд хєгжингүй орнуудаас Монголд үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ зэргийг авахдаа ийшээ орж байсан. Тэр мэдээлэл тєлбєртэй байсан ч, сургуулийнхаа дотоод сүлжээнээс холбогдсон учир үнэгүй авч чадсан.
8.
єєрийнхєє тэнхим, хүрээлэнгийн номын санчид, багш нараасаа хайлт шүүлт хийх талаар нэрэлхэлгүй сайн асуугаарай. Бас дээд курсийн юм уу, докторантурын оюутнуудаас асууж болно.
9.
Түрүү судалц хайх хамгийн шалгарсан нэг аргыг хэлэх үү? Уг сэдвээр бичигдсэн ямар нэгэн ном, эсвэл судалцыг олж аваад түүний ард байгаа лавлагаа (reference) –ийг нь үзэх. Тэнд ижил сэдвээр бичигдсэн номнууд, судалцууд хэдэн онд ямар хэвлэлийн газарт хэвлэсэн, эсвэл ямар сэтгүүлийн аль дугаарт байснаар нь жагсаасан байгаа. Тэр мэдээллийг тэмдэглэж аваад сургуулийнхаа номын санд уг сэтгүүл, номыг хайх хэрэгтэй болно. Эсвэл зарим судалцуудыг (голцуу англи хэл дээрх нь) интернэт датабэйсээс татаж авах боломжтой. –ыг үз.
10.
Сургуулийнхаа номын санд дасах хэрэгтэй. єєрєєр хэлбэл ном түргэн хайж олж сурах хэрэгтэй. Кёото Их Сургууль гэхэд факультет, тэнхим, судалгааны тєв бүхэн номын сантай, тэдгээр нь аварга том болохоор анхандаа би тєєрч будилж, янз бүр болдог байлаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа дасаад тавиуруудын дунд нинжа шиг л эргэлддэг болсон. Сургууль бүхэнд тус тусынх нь ном хайлтын сүлжээ байгаа. Жишээ нь Кёото Их Сургуулийн OPAC (товшино уу).
11.
Японы бүх их дээд сургууль, зарим судалгааны институтуудыг холбосон ном, сэтгүүл хайлтын нэгдсэн сүлжээ байдаг. Энд товшино уу: http://webcat.nii.ac.jp. Үүнийг Японы тєрийн санхүүжилтэй Үндэсний Мэдээллийн Институт гэдэг газар ажиллуулдаг юм. Ном өөрийн тань сургуульд байхгүй байлаа ч єєр хаана байгааг энд хэлээд єгнє. Харин яаж гартаа оруулах вэ гэдэг асуудал гарна. Сургуулийнхаа номын санчаар дамжуулаад захиалах (энэ тохиолдолд нааш цааш ирж очих шуудангийн мєнгийг єєрєє тєлнє), эс бол єєрєє биеэрээ очиж унших, копидох гэсэн хоёр арга бий.
12.
Парламентийн номын сан гэж нэг оюуны том далай байна. Энд яаж сэтгүүл дээр гарсан түрүү судалц хайх талаар зєвлєе. Дээрх үндсэн хуудаснаас NDL-OPAC руу орно. 一般資料の検索(拡張)/申し込み дээр дарна. Гарч ирэх хуудасны дээд талд байгаа цэснээс 雑誌記事索引 гэдгийг олж товшино. За тэгээд гол түлхүүр үгээ оруулна даа. Жишээ нь 「モンゴル」、「経済」гэж оруулаад enter дарж үзээрэй.
13. Дээр дурдсан Үндэсний Мэдээллийн Институтээс ажиллуулж байгаа єєр нэг чухал сайт бол түрүү судалц хайхад зориулсан NACSIS-IR болон Ginii юм. Ginii нь хуучин систем NACSIS-ELS-ийн хойд тєрєл бєгєєд 2005 оны 3 сарын 30-аас эхлээд албан ёсоор NACSIS-ELS-ийг орлож эхэлнэ. Зарим нэг судалцыг шууд бүрэн эхээр нь татаж авах (download) боломжтой. Гэхдээ ердийн гэрийн компьютерээс холбогдох болов уу яах бол. Би дандаа сургуулийн компьютерээс холбогдсон болохоор сайн мэдэхгүй байна. Хэрэгтэй үнэтэй мэдээллүүд болоод ирэнгүүт тєлбєртэй, нууцлалтай болоод ирдэг нь зах зээлийн жам юмуу даа. Тийм үед л жинхэнэ Японы сургуульд данстайн хэрэг юу билээ, бүрэн эрхээ эдлэнэ дээ. Маш их мэдээлэл байгаа, уйгагүй оролдож, боломж юугий нь сайн нээгээрэй.
14.
Америкийн Эдийн Засгийн Холбооноос (American Economic Association) эрхлэн гаргадаг EBSCO host хэмээх судалгааны нэгдсэн датабэйсээс англи хэл дээрх чухал судалцуудыг бараг бүгдийг нь үзэж болно. Нэлээд нь шууд татаж авах боломжтой байдаг. Харамсалтай нь энэ сайт ч гэсэн зєвхєн бүртгэлтэй хэрэглэгчдэд үйлчилдэг учир сургуулийнхаа гэх мэт бүртгэлтэй газраас орохгүй бол нэвтэрч чадахгүй.
Зєвхєн эдийн засгийн бус бусад олон салбар мэргэжлийн датабэйсүүдийг доорх холболтоос үзнэ үү: http://ddb.libnet.kulib.kyoto-u.ac.jp/gakunaidb.html#edu
15.
Сэдэвтэйгээ холбоотой ном хайхад www.amazon.com –ын номын дэлгүүр тун зүгээр. Гэхдээ дэндүү олон ном байгаа учир багцаатай хайхгүй бол хамаг цагаа дэмий єнгєрєєх болно. Амазоны номнууд бүгд танилцуулгатай, дээр нь хэрэглэгчид санал шүүмжээ бичсэн байдаг учир маш чухал мэдээлэл єгдєг. Номынхоо нэрийг мэдээд авбал дараа нь сургуулийнхаа номын сангаас хайж болох юм. Үнэхээр хэрэгтэй ном байгаад єєрт чинь авах мєнгє нь байвал шууд худалдаж авч бас болох юм. Япон амазонд англи номын танилцуулга муу орсон байдаг учир японыход үзээд болохгүй бол америкийнхт нь орох хэрэгтэй.
16.Азийн Эдийн Засаг Судлалын Институт (アジア経済研究所) ба Японы Гадаад Худалдааг Хөгжүүлэх Байгууллага (JETRO) –ын хамтарсан номын сан, мэдээллийн датабэйст нэлээд зүйл байдаг. Хоомпэйж IDE-JETRO дотор нь 蔵書検索(OPAC) байгаа: Үүгээр ороод хайвал Монголын талаар ном товхимол, судалгааны материалууд элбэг бий. Азийн орнуудын талаар хамгийн том мэдээллийн сан гэж хэлж болно. Тоокёод тєв номын сан нь, Оосакад Бизнес номын сан гэдэг салбар нь байдаг. Вэбсайтаас нь хайж үзээрэй.
2007-01-05
2007-01-02
ЭССЕНИЙ 8 ДАХЬ ЦУВРАЛ ГАРЛАА
Энэ эмхэтгэлээс та бvхний vзэл бодол, хvсэл мєрєєдєл зэрэг олон зvйл харагдах байхаа. Энд орсон єєрийн нэрийг тавьсан, мєн нэрээ тавиагvй олон бичлэгvvдээс та бvхэн уншаад Эссе гэдэг юу болох? Хvн vзэл бодлоо мэдлэгт тулгуурлан хэрхэн илэрхийлж болох, хамгийн гол нь Эссег хэн ч бичиж болдогийг ойлгох байхаа гэж найдаж байна.
Энэ цувралын анхных нь 1999 оных бєгєєд vvнээс ємнєхийг нь би та бvхэнд уншиж єгч байсан хэдий ч А4 хэмжээний цаасан дээр бичvvлдэггvй байсны балагаар эмхэтгэхэд их хүндрэлтэй байгааг ойлгоорой. Тэдгээрийг дараа нь оюутнуудын vе vеийн галлерей болсон ширээний зурагуудтай нь хамт та бvхэнд заавал хvргэхээ амлаж байна. Эссений цувралаас та бvхэн Монголын нийгмийн Эмгэнэл, Бардамнал, Тvvхийн тухай ойлголтууд, єєрсдийнхєє 20 жилийн тєлєвлєгєє, хvсэл мєрєєдлийн тухай, тvvнд хvрэх амьдралын зарчим зэрэг сонирхолтой зvйлvvдийг уншиж бие биенээсээ суралцах юм. Цувралын гол зорилго нь ч тэр юм. Тиймээс би та нарт хичээл зааснаас гадна Та бvгдээс суралцсан билээ. Чин сэтгэлээсээ Эссегээ бичиж єгсєн бvгдэд чин баярлалаа. Би багшилж байх хугацаанд энэ цуврал цааш vргэлжлэх болно. 30 мєн цааш 60 боть болж vргэлжлээсэй гэж хvсэж байна. Та нарт баяралалаа. Харин та бvхнээс хvсэхэд чадан ядан эмхэтгэж, хавтасласан Эссенуудийн эмхэтгэлийг єєрийгєє, болон бусдыгаа хvндэтгэн гамтай уншиж дараа дараагийн vедээ хvргэхийг хvсэж байна.

Labels:
Бусад,
Сургалтын тухай
ТЕСТЫН ШАЛГАЛТЫН ТУХАЙ
ШУТИС албан ёсоор улирлын бvх шалгалтуудыг ТЕСТын хэлбэрээр аваад 7 дахь жилийн нvvрээ vзэж байна. Одоогоос 7 жилийн ємнє нх КТМС дээр энэ ажлын эхлэлийг амжилттай туршиж тэнд хичээл заадаг багш нар нь шалгуулж байгаа оюутнуудаасаа илvv нойр, хоолгvй хонон єнжиж шалгалтын материаллаа засаж байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэр vед Монголын тvvхийн хичээлийг КТМС-д зааж байсан надад 3 долоо хоногийн хугацаанд ТЕСТ зохиож тvvнийгээ засах амаргvй ажил оногдож байлаа. Тэр vед, мєн миний оюутан байх vед хичээлийг Хvмvvнлэгийн болон Байгалийн ухааны хичээл гэхээсээ илvv Ам хичээл, Тооны хичээл гэж хуваадаг байсан болохоор Магадлалын онолоос хол Тvvхийн хичээлээр ТЕСТ хийнэ гэдэг хэцvv асуудал байлаа. 1990 оны эхэн vеэс л Монголын Боловсролын системд ТЕСТын шалгалт анх албан ёсоор нэвтэрч эхэлсэн болохоор Тvvх, Нийгмийн ухааны хичээлээр боловсруулсан ТЕСТ-vvд надад нилээд олдлоо. Тvvнийг хараад нэр ус, он цагийг нь арай єєр хувилбараар орлуулан бичээд хийгээд байлаа. Тэгсэн ТЕСТ гэдэг бол хvний мэдлэгийг дадлага, туршлагатай нь хамтатган шалгах хэлбэр гэдэг тодорхойлолтондоо хvрж єгдєггvй ээ. Тэгээд л тvvхийн хичээлээр олж авсан мэдлэгийг шалгах ямар нэгэн бодлого зохиолоо. Бодож бодож:
1. А. 2. Б. 3. В. 4. Г хувилбар 1.а. 2.б. 3.б. 4.г хувилбаруудын хоорондоос
Хариулт: 1. А-в. 2. Б-а. 3. В-г. 4. Г-б. гэдэг бодлого зохиож оюутнуудын толгой эргvvлж эхэллээ. Тэгээд 2000 онд Монголын тvvхийн хичээлийн анхны жижиг гарын авлага гаргаж vзлээ. МУИС, УБДС/тэр үеийн/, ЦДС, хувийн их, дээд сургуулиудын Монголын тvvхийн хичээлийн ТЕСТ-уудын хувилбарууд дээрх толгой эргэсэн бодлогоор баяжигдаж зарим тохиолдолд багш нар нь хvртэл яг ямар ТЕСТ хийж байгаагаа ч ойлгохоо байж “Оюутанд эсвэл толгойг нь эргvvлсэн чангахан тест, эсвэл тvвшинд нь таруулсан сул ТЕСТ” гэдэг зvйл гарав. Энэ байдал зєвхєн нийгмийн ухааны гэж ярьдаг Ам хичээлд байдаг биш Хими, Физик, Математик, Мэргэжлийн ихэнх хичээл гээд Биеийн тамир, Гадаад хэлнээс бусад хичээлээс бvгдэд нь одоогоор байгаа элбэг vзэгдэл болжээ. Биеийн тамирын хичээлд хэрэглэдэг ТЕСТ-ыг Мэргэжлийн эмч нар боловсруулдаг бол Англи хэл, бусад гадаад хэлний ТЕСТ-ыг мєн л мэргэжилтнvvд хэдэн арван жилийн турш боловсруулсан, одоо ч боловсруулж чанаржуулж байгаа эхлэл тєгсгєлгvй ажил болгочихсон байна.
Харин манайд багш нар нь ч ТЕСТ-ээ засахдаа Оюутнуудтайгаа адилхан БИНГО-дож нvх тааруулж оноо тоолдог болж ТЕСТ-ын шалгалтын vнэлэмж их суларч Оюутнуудаасаа илvv Багш нар нь ТЕСТ-ын шалгалтнаасаа боловсруулна, засна гэж айдаг боллоо.
vvнээс бид нар яаж гарах вэ? Сургуульдаа Сургалтын албанаас биеэ дасан нилээд том бvтэц бvхий ТЕСТ-ын тєвийг байгуулъяа. Энэ тєвийн баримтлах зарчим:
1. Тест бол зєвхєн тэр хичээлийг заадаг багш нарын ємч биш жолооны дvрмийн шалгалтын ТЕСТ шиг, Гадаад хэлний Тофелийн шалгалтын ТЕСТ шиг бvгдэд ил тод байх ёстой. Харин багш нарын боловсруулсан сайн ТЕСТ-ыг тестын тєв тусгайд нь кредит цагаар vнэлж байх ёстой.
2. Багш бvр єєрсдийн хичээлээрээ ТЕСТ боловсруулах ёсгvй. Тvvнийг хийж єгдєг тусгай мэргэжлийн хvмvvс байх ёстой. Тэр нь жил ирэх тусам єєрчлєгдєж, олон хувилбараар баяжигдаж байх ёстой.
3. Бvх хичээлээр боловсруулагдсан ТЕСТЫН САН байгуулж оюутнууд хvссэн vедээ энэ Тестын тєвєєс тестvvдээ авч єєрийн эзэмшиж буй мэргэжлийн мэдлэг, дадлаа албан болон албан бусаар сорин vздэг прагматик тогтолцоог бий болгож болно. Ингэснээр жилд 1-2 удаа бужигнаан болж нийтээр єгдєг шалгалтууд байхгvй болж оюутнууд ч, багш нар ч Тестын шалгалт гэдэг зvйлээс айхгvй амар болно.
4. ТЕСТын Тєв нь зєвхєн ШУТИС-ийн сургалтын ажлын хэрэгцээнээс гадна бусад албан байгууллага, газруудын захиалгаар ажилчин, ажилтангуудын мэдлэг боловсрол, чадварыг бодиттойгоор тогтоож чаддаг бие даасан институт болж єргєжих хэтийн зорилгыг тавьж байх хэрэгтэй.

Боловсролын стандарт нь єндєр хєгжсєн газар 2 хэлбэрээр шалгуулагчаа шалгадаг юм байна. Тестын шалгалт болон Ярилцлагын шалгалт. Тестын шалгалтын босгыг давж байж Ярилцлагын шалгалтанд ордог байх жишээтэй. Энэ 2 шалгалтаас гадна Эссе бичvvлж оюутны мэдлэгийг шалгах нь илvv єргєн далайцтай ажил болдог. Эссег “Ам хичээл”-эс илvv Физик, Математик, Хими зэрэг байгалийн ухааны хичээлд єргєн хэрэглэдэг болохыг бид одоо хvртэл мэдэхгvй самбар, шохой, сандал ширээг хичээлийн гол талбар гэж ойлгодог болох нь харамсалтай санагддаг юм. Эссе бичиж vзээгvй багш Эссе шалгах хэцvvтэй адил бакалврын тvвшингийн оюутан дипломын ажил бичих нь ахадсан ажил юм шиг санагддаг юм. Тvvний оронд судалгааны, дадлагын тайлан, эссе бичиж байх нь илvv амьдралд ойрхон, єєртнь хэрэгтэй зvйл болох байхаа.
Манай сургуульд шалгалтыг засдаг, хувилдаг техник нь дэвшилттэй байгаа ч хамгийн гол оюутнуудын мэдлэгийг яавал бодитой vнэлж чадах вэ? гэдэг зорилготой систем нь 7 жил хэвээрэй байгаа нь хармсалтай байна.

Бие Даалт ба Тест
2006-12-25
Миний нээсэн Жежv арал- (Аяны тэмдэглэл)
Би єєртєє Жежv арлыг энэ арлаас буцаж байхдаа нээлээ. Христофор Колумба хvн тєрєлхтєнд Амeрик тивийг нээж єгсєн гэдэг ч тvvнээс ємнє энэ тивд хvмvvс амьдарсаар байсан тєдийгvй мєн тvvний дараа ч энэ тивийн гайхамшгийг хvмvvс єєртєє єдгєєг хvртэл нээсээр л байна. Бид очсон газар бvрээ єєрєє єєртєє шинээр нээж ертєнцийг vзэх vзлээ улам тэлсээр байдаг билээ. Аялах бvрдээ хvн тэмдэглэл бичиж vлдээхгvй бол зєвхєн єєртєє нээсэн тэр ертєнц нь элсэн цаг мэт доош урсан эргээд хоосон орон зай болчихдог нь харамсалтай. Бид бvхэн аян замын тэмдэглэл, тvvнээс тєрсєн сэтгэгдэлээ хуваалцаж байвал хамтдаа дэлхийг тойрох буй заа. Би 3 хоног Жежvд аялаад ирэхдээ яагаад ч юм зvгээр нэг замын тэмдэглэл бус эргэцvvлэл эссе бичмээр санагдаад хэдэн єдєр бодлоо. Анх явахдаа тухайн vеийн ажил тєрлийн байдлаас болоод очиж vзэхийг нэг их хvсэхгvй байсан тєдийгvй, ємнє олон явж байсан жирийн нэг аялал шиг санаж байв. Харин аялалын хугацаанд энэ арал яагаад ч юм сэтгэлд их дотно санагдаж намайг ийм зvйл бичихэд хvргэсэн хvргэсэн билээ. 800 жилийн ємнє бидний євєг дээдэс яагаад энэ жижиг аралд саатаж, хvлэг морьдоо амрааж , 100 гаруй жил саатан суусны учрыг єєртєє нээж олсон мэт санагдлаа.
Дорноос єрнє зvг 73км, ємнєєс умар зvг 31км хэмжээтэй сунан тогтсон Жежv арлыг одоогоос 2 сая жилийн ємнє галт уулсын дэлбэрэлтээс далайгаас єргєгдєн гарсан гэж эрдэмтэд vздэг байна. Солонгосын хойгийн хамгийн ємнє зvгт орших энэ арлынхныг унаган байгаль, туулж єнгєрvvлсэн тvvх, нийгмийн орчин нь бvр эртнээс биеэ даасан шинжтэй болгожээ. vvгээрээ байгальдаа тєрж єсєн, хvмvvжин эцэс сvvлдээ уусан алга болдог Монголчууд бидэнтэй ч илvv ойрхон юм шиг санагдуулсан шvv! 20.000 жилийн ємнєєс Азид идэвхжсэн их мєстлєгє Жежv арлыг хуурай газартай холбож хvмvvс анх энд ирж суурьшжээ. Жежучууд эрт vед Янг, Гу, Фу гэсэн 3 овог Хєх Тэнгэрээс бууж ирэн хvмvvсийг удирдан энд эртний Тамнагийн улсыг анх байгуулсан. Тамнагийн улс Их Луунууд хатуу ширvvн сорилтуудыг даван туулсаар биднийг энд суулгажээ гэж домоглон ярьдаг байна. Солонгосын
Тvvхэнд Тамнагийн улс нь Корё, Шилла, Пегчэ 3 улсын vед биеэ даасан байдалтай оршин байсан ч 1105 онд Корёгийн улсад нэгтгэгдэн нэг муж нь болжээ. Корё, Чосон улсууд энэ арлыг 600 гаруй жилийн турш цєллєгийн газраар удаан ашигласан тvvхтэй. Гэвч энэ арал хамгийн бvдvvлэг, харгис хэрцгий хvмvvсийн цугларсан орон зай болсонгvй vзэсгэлэнт сайхан байгаль, сайхан сэтгэлтэй уугуул хvмvvс нь тийм хvмvvсийг єєртєє уусгасан мэт урьдын ємнєх сайхан газар хэвээрээ л байсаан. Жежv тvvхэндээ Монгол, Япон 2 улсын довтолгоонд хамгийн их єртжээ. Монголчууд 1258 онд Корё улсыг эрхэндээ оруулаад ємнєд Сунь, Японыг довтлон эзлэх зорилгоор Жежv арлыг анх сонирхжээ. 1270-1271 онуудад 2 удаа нийт 10.000 монгол цэрэг Жежvд ирж анх хуарагнан суусан байна. Тэр vед 142.000 цэргтэй, 4400 хєлєг онгоцтой дэлхийн тvvхэн дэх хамгийн том флотыг Юань улс байгуулж Жежv арлаар дамжин Японы Такашима аралд хvрчээ. Гэвч ганцхан шєнийн шуурганд 4000 хєлєг, 100.000 цэрэг нэг дор сvйрсэн харамсалтай тvvх байдаг. Yvнээс 300 жилийн дараа Испанийн флот 27500 цэрэг, 130 хєлєг онгоцоор дэлхийд ноёлж байжээ. Өнєєдєр Дэлхийг байлдан дагуулж байсан бидний євєг дээдсийн vлдээсэн ул мєр алга олон газруудад болж зєвхєн тvvхийн хуудас болж vлдсэн байхад Жежуд монголчууд 95 жил буюу бараг 100 гаруй жил суурьшихдаа ул мєрєє гvнзгий vлдээжээ. Энэ мєн л Жежv арлын онцлогтой холбоотой байхаа? Жежv аралд одоо ч гэсэн хамгийн их Монгол vг хэрэглэдэг юм байна. Жежv нутгийн аялгуунд Бибаръяа/Хvнтэй суугаагvй залуу охидуудыг ингэж хэлдэг. Монгол цэргvvд тийм охидыг хараад “Би баръяа буюу Минийх” гэдэг байж/, Журан мар/Жороо морь/, гэх олон олон Монгол гаралтай vг байдаг. Монголчуудаас vлдсэн бэлчээрийн мал, адуун сvрэг одоо хvртэл хэвээрээ, Хvмvvс нь аргал тvлж хашаа хороо барьдаг, Кунзын сургаалиас илvv уул усаа шvтдэг нvvдэлчдийн шvтлэг Буддагийн шашинтай хамт Жежv аралд хvчтэй дэлгэрчээ, цэргийн хуарангийн бэхлэлт нь одоо хvртэл Монгол нэрээрээ Далан тvрvv гэдгээрээ vлдсэн гээд олон сонин зvйл байна.
Жежvгийн бэлгэдэл Харибаны/Хvн чулууны/ эртний хэлбэрvvд Монголын vеийн хvн чулуунуудтай их тєстэй байгаа нь сонирхолтой санагдаж байв. Чежv арал Салхи (бараг тогмол 15м.сек салхитай байдаг гэнэ), Чулуу (Жежv хvний амьдрал чулуугаар эхэлж чулуугаар дуусдаг гэж ярьдаг), Эмэгтэй хvн (тэд гэр орноо тєдийгvй арлаа авч явдаг, Эрчvvдээ хоол сайн идэж, сайн унтаж, гэрээ сайн харж байвал сайн эр хvн гэдэг зvйр vг одоо ч яригддаг хэвээрээ. Барилга дээр эрчvvдтэй мєр зэрэгцэн ажиллаж байгаа бvсгvйчvvд, далайн гvнд шумбан хавч, шvр шvvрдэж байгаа эмэгтэйчvvд нь хєдєє хvнд ажилд нухлагдсан хєдєєгийн Монгол эмэгтэйчvvдийг санагдаж байлаа), Морь (13-р зуунд ирсэн монгол морьд одоо давжаарч 110см єндєртєй, 200кг жинтэй болжээ) гэсэн 4 зvйлээрээ алдартай гэж Солонгост ярьдаг. Сєнєсєн галт уулсын хvрмэн чулуунууд хvчтэй салхинд янз бvрийн хэлбэртэй болж тогтсон байдаг. Тэр хэлбэрvvд нь Жежvчvvдэд Луу явж єнгєрсєн, Луутай тулалдсан, Лууны толгой зэрэг олон домогийг тєрvvлсэн бол тэр домгийн "эзэд" нь монгол нутагт ясаа тавьжээ. Далайн эргийн тохой дахь жижигхэн нууранд умар зvгээс ирдэг 2000 гаруй шувуудын чуулган болж дахиад ємнє зvг нvvдэллэдэг гэнэ. Биднийг очиход шувуудын чуулган аль хэдийнээ дуусчихсан, бодвол чуулганаасаа хоцорсон, эсвэл нутагтаа сэтгэл хоргодон vлдсэн болов уу? гэмээр хэдэн бор нугас байхыг хараад, миний нутгийн шувууд "шулаганалдах бяцхан vрсээ газар vзvvлэхээр яваа нь" энэ байхдаа? гэж санагдаж билээ. Жил бvр Сvхбаатар аймгийн Дариганга суманд чуулдаг шувууд тєрсєн нутгийг нь санагдуулам энэ газар хол замын алжаалаа тайлан дахин чуулдаг болов уу? гэж бодогдож байлаа.
Єнєєдєр Жежv арлын нэг имеж нь Монгол циркчдийн "Морьтны гайхамшиг" тоглолт болж чаджээ. Арал дээр ирсэн жуулчид заавал энэ тоглолтыг vзэж энэ нутагт vлдсэн морьдын уугуул эзэд нь балчир нялхаасаа аваад єтгєс євгєд буурал нь хvртэл мориндоо ямар их хайртай, ямар эрэмгий болохыг нь бишрэн хардаг юм байна. Аялал жуулчлалын хєтєлбєрєєр явсан тул бид Жежv аралтай бvрэн танилцаж чадаагvй ч Хар ус, Найман нуурын их зэгс, шагшуургыг ємнєд Жежvгээс , Хорго, Бvрдийн Хvрмэн тогоог уулс толгодоос нь харж, бэлчээрийн хонь, vхэр, адуун сvргээ тоолон, Тунгалаг хуйтэн булагийн усаа амсан, Аян замд алжаан ядарсан эх нутгийн шувууд vдэж, Бурхан халдун, Отгонтэнгэрийн шvтээнт их уулсаа Халла сан уултай зvйрлvvлж, Жежv аялгаас аялгуу сайхан монгол хэлээ сонсож, Харибанаас эрт vеийн хvн чулуудаа олж харж, тэр ч бvv хэл онцгой амттай махаа Жежv арлаас амталж vзлээ.
Харь нутагт суугаа Монголчууд бид эх нутгийнхаа тунгалаг цэвэр усыг нь ууж АМТЛАН, Ээжийн ариун унэр зэргийг YНЭРТЭН, Ширэг ногоон зvлгэн дээр хєрвєєн ХYРТЭЖ, Yзэсэлэнт байгалийг нь ХАРЖ, Эгшиг яруу хэлтэй туульс, дуу хуурыг нь СОНСОЖ байснаа сая ухаарч 6 дахь мэдрэхvйдээ Эх орноо хайрлаж, бахархдаг билээ./Ш. Лувсандорж багш/ Тэгвэл би энэ бvгдийг Жежvгаас олж харж энэ арлын гайхамшгийг єєртєє нээсэн болов уу? 800 жилийн тэртээх євєг дээдэс маань ч чухам ийм л учраас тєрсєн нутгийн шувуудаа дагаж "Гэрээ мартсан Гэсэр" лугаа адил 100 жил энд саатжээ. 2002.11.23.

Танин мэдэхүй
2006-12-22
Сєүл хотод байгуулсан Миний цэцэрлэгт хүрээлэн
Энэ гарчгийг уншаад та нар гайхах нь аргагүй. 11 сая хvн багтаж яддаг энэ газар цэцэрлэгт хvрээлэн байгуулах нь байтугай толгой хоргодох орон байр олно гэдэг ёстой хэцvv ажил байдаг. Гэтэл би тэнд 2003 оны 9 сарын 14-нээс 12 сарын 28 хvртэлх 3 сарын хугацаанд цэцэрлэгт хvрээлэнг єєрийнхєє гараар байгуулалцаж чадсан юм даа. Тэр цэцэрлэгт хvрээлэн байдаг дvvрэг Сєvл хотын тєвд байдаг учир 0,04 га газрын vнэ 1,6 млрд вонн гэвэл та нар итгэх vv? Энд мод тарьснаас илvv ямар нэгэн “Амбаар” бариад тvрээсээрээ амьдарч болно доо. Энэ солонгосчууд яагаад биднээс дутуу сэтгэдэг мєртлєє єндєр хєгжиж чаддаг байнаа?
Ингэж бодсон би хvний мєнгєєр зарагдаж, хvний газар хєлслєгдєн цэцэрлэгт хvрээлэн байгуулалцаж єгсєн нь л хамгийн харамсалтай зvйл байлаа. Би тэнд хєлсєєр ажилласан /Тэр улиралд 2 хичээл сонгож 7 хоногт 2 удаа л сургууль ордог байсан болохоор 3 сарын хугацаанд єдрийн 70.000 вонноор ажиллаж чамгvй мєнгє олсон шvv/ хэдий ч тэндхийн бvх мод, усан оргил, сандал ширээ бvгд намайг танина. Одоо ч гэсэн тэнд очиход намайг бvгд хvлээж байдаг юм шиг их л дотно санагддаг юм. Сєvл хотын тєв Метроны 1-р шугамын Жунгаг гэдэг буудлаас хойшоо 150 метр алхаад 1895 онд баригдсан Сєvл хотын анхны шуудан хороо байсан байшин байна. Тэнд одоо шуудангийн жижиг музей байхаас гадна урд талд нь Сєvлийн хотын хамгийн урт настай модыг/миний олж мэдснээр 60 гаруй урт настай мод хамгаалалтанд байдаг гэсэн/ тойроод 1.2 га газарт Шуудан холбооны парк нэртэй жижигхэн цэцэрлэгт хvрээлэн байдаг. Сєvл хотод байдаг 120 гаруй том, жижиг цэцэрлэгт хvрээлэнгvvдийн нэгэн адил ердийн л цэцэрлэгт хvрээлэн боловч би тэнд ямар нэг нандин зvйлээ орхичихсон юм шиг надад нэг л дотно, бас эрхэм санагддаг юм. Хэрвээ би баян болж чадвал, эсвэл хvмvvсийг уриалж манлайлж чадвал заавал цэцэрлэгт хvрээлэн байгуулах болно.
Тэр газар 9 сард биднийг анх очиход Ангуг дvvргийн жижигхэн хогийн цэг, намгархаг газар байж билээ. Бид хамгийн тvрvvнд хуучин байшинг тойруулж хогийг нь газрын давхрагаас доош хагас метр хэмжээтэй ухаж цэвэрлэгээ хийлээ. Дараа нь хэдэн арван машин элс, хар шороо цацаж индvvдлэгийн машинаар индvvдэж хєрсийг чигжиж хэсэг хугацаанд амраалаа. Амрааж байх хоорондоо 120 жилийн настай гэх тэр царсыг эмчлэх ажилд орлоо. Миний эмчлэх ч хаашаа харсан байхав. Мэргэжилтэнгvvд ирж 2 єдєржингєє ноцолдоод, єгєршиж хожуул болсон хэсгийг нь цэвэрхнээр таслан авч, сайн гэгч нь цэвэрлээд, тусгай нийллэг бодисоор бvтэн, бvдvvн мод болгож орхив. Миний сониуч зан хєдлєн тэднээс ингэж “нvглийн нvдийг гурилаар тагласан” учрыг асуугаад ингэж бодож байснаасаа ичиж билээ. Учир тэр нийлэг бодис хэсэг хугацааны дараа чулуужиж хатуурч шинэ залуу мєчир, vндсийг саадгvй ургахад нь дэм єгч мод маань єгєршиж, хуучирч унах биш улам л залуужиж болохыг ойлгож авлаа.
Хvн ингэж залууждаг бол ямар бол? Тэгвэл амьдрал лав огт сонирхолгvй болох байх. Харин хvн єєрийн сэтгэлгээнд байдаг єгєршсєн муу зvйл, санаануудаа таягдан хаяж тэр мод шиг “чулуужуулан” байнга шинэ, бvтээлч сэтгэлгээтэй байвал сайнсан.
120 жилийн настай модонд хаа сайгvй дvvрэн залуу моднууд байхад тvvний мєчир, их биеийг барилгын ажил дуустал боож, зарим тохиолдолд боолтыг сольж, тулгуур багана, хаалтууд тvvнд захиалан авчрах зэргээр тийм их хєрєнгє, цаг хугацаа зарцуулж байгааг нь би хараад инээд, уур зэрэг хvрч байсансан. Тэр vед харин би єєрєє “зарц хvний ахар бодол” тээж явсан болохоо хожим нутагтаа ирээд мэдсэн нь харамсалтай. Ер нь мод єндєр, сvрлэг том ургахаасаа илvv хvнтэй хамт, мєн хvнээс ч урт насалж цаг хугацааг илээх тусам хvнд улам ихийг бодогдуулж, баяр гунигийг зэрэг тvрvvлж чаддаг увидастай болдог болохыг хожим уншиж билээ.
120 жилийн настай модонд барилгын бохир, шуугиантай орчин “амьдрах” нєхцлийг нь бvрдvvлсний дараа жинхэнэ барилга, бvтээн байгуулалтын ажил эхлэлээ. Эхлээд шуудангийн байшингаа засварлаж, дараа нь тойруулаад голдуу чулуун зам, хашлага, цемент бетонон суваг хоолой хийж эхлэлээ. Усан оргил гээд байсан чин усан хаалт, сав ерєєсєє байхгvй, газраасаа гараад газартаа шингэх тийм усан оргил байгуулав. Усан оргилын тойрогт орчихсон 2 тєрлийн шилмvvст модыг шилжvvлж суулгах гэж 2 єдрийн ажил алдав. Надаас бусад нь тэр моднуудтай эмч хvн євчтєнгєє vзэж байгаа мэт маш няхуур, болгоомжтой харьцах нь “зарцын сэтгэлгээтэй” миний эгдvvг улам их хvргэнэ. Хашаа, зам, хашлагаа барьсны дараа мод суулгах ажил 11 сарын сvvлээр хvйтэрсэн байхад эхлэлээ. Мод тарина гэдэг бол vндэстэй модыг газар булах биш гэдгийг би тэр 7 хоногт ойлгосон юм.
Та бvхэн чийглэг дулаан уур амьсгалтай газар юм тарьвал “Би, Би, Би” гээд л ургадаг юм чин мод тарих амархан байх гэж бодож байвал эндvvрэл болно. Мод єєрєє амьд болохоор амьд амьтан шиг хоол тэжээлээс илvv халамж, энхрийлэл хvсдэг бололтой. Солонгосын Тэжон, Канвонду гэх мэт газруудад таримал моддыг тусгайлан бэлтгэж зардаг юм байна. Ургасан байдал, наслалт, єндєр намаас хамаараад vнэ нь янз бvр байдаг боловч бас амьд амьтныг vнэлснээс ялгаагvй єндєр vнэтэй байдаг бололтой. Тэнд бид 6 тєрлийн мод, бут нийлсэн 36 суулгац тарьснаас одоо бvгдээрээ сайхан ургаж 2-хон жилийн дотор хvдэр, чийрэг модод болжээ.
Манай ШУТИС, тvvний салбар сургуулиудын орчим мод тарих боломж байна. Энэ ажлыг санаачлахад эрх мэдэлтний тушаал заавраас илvv оюутан залуус, эрдэмтэн багш нарын сэтгэл чухал vvрэгтэй. Тєгсєєд явахдаа тарьсан мод чин хvдэр чийрэг, сагалгар мод болчихоод танийг тєрєлх сургуулиа зорин ирэхэд, эсвээс хажуугаар нь єнгєрєхєд байнга мэндчлэн угтаж оюутан цагийн залуу, халуун урам зориг сэтгэлийг чинь хєглєн дуулж байна гээд та модоод vздээ. Хавар, Намрын аль нэгэнд та заавал мод тариарай. Хавар модод амилах vеэр бvгдээрээ Улаанбаатар хотын моддын тухай ярилцана. /vргэлжлэл бий/

Танин мэдэхүй,
Хобби
Сєүлын цэцэрлэгт хүрээлэн.
Єнєєдєр БНСУ-ын нийслэл зарим Монголчуудын амьдралын салшгvй хэсэг болжээ. Олон хvмvvс энэ хотод ирж очдог бол зарим нэг нь тэнд амьдардаг “Аз жаргалын эрэлчин” ах дvvс, эхнэр нєхєр, vр хvvхэд, хамаатан садандаа сураг ажиг тавьсаар Сєvл гэдэг нэрийг сайн мэддэг болсон байхаа. єнєєдєр Монголд гаднаас орж ирж байгаа соёлын урсгалын хамгийн том хэсэг нь Солонгосынх болж байна. єсвєр насны хvvхдvvд маань ямар нэгэн Ким, Чаны дууг сохроор сонсон, 8 настай балчираас 80 настан буурлууд бvгдээрээ TV-ынхээ ємнє тухлан сууж Солонгос драмын мєрєєдєлд умбан нэг єдрийн амьдралын хvнд дарамтаа тvр атугаа ч мартаж байна. Азид нэг гайхамшиг болж хєгжсєн энэ улсын иргэншлийг бид дууриахаасаа илvv суралцах нь хамгийн их чухал зvйл болж байна. Солонгост байх хугацаандаа ажигласан нэг зvйл бол тэдний юмыг гаднаас авахдаа сайтар єєрийн болгож чаддаг чадвар байлаа. єнєєдєр Солонгост єєрийн онцлогийг илтгэх vндэсний зvйлээс илvv гадаадын ямар юмыг єєрийн болгож сайтар хуулсан зvйлvvд их байдаг нь сонирхолтой! Холливудын киноноос эхлээд, Поп рок, дизайн урлаг, уран барилга гээд олон юм бvгд Солонгосчлогдон энд нэвтэрч байна. Энэ нь Глобальчлалаасаа илvv Солонгосчуудад байдаг vндэстний чадвараасаа нь шалтгаалдаг гэж хэлж болно. Сохроор дууриах болон суралцаж дууриах хоёрын ялгаа энэ байх. Ємнєд Солонгос одоо 46,84 сая хvн амтай, (Умард Солонгос нь 22,08 сая), нийслэл Сєvл хот нь 10,33 сая хvнтэй, нутаг дэвсгэр нь 605.52km/кв, Солонгосын хойгийн хамгийн том мєрєн энэ хотын дундуур урсдаг бєгєєд нийтдээ 25 тойрог, 522 дvvргээс бvтсэн олон улсын шинжтэй том хот. Энэ том хотын тухай дуулсан сонссоноорлл тэмдэглэл бичиж барагдахгvй болохоор єєрийн анхаарлыг татсан нэгэн зvйлийн тухай бичье! Корё улсын vед албан ёсны нийслэл болсон vеэсээ 600 жилийн тvvхтэй Сєvл хот цэцэглэн хєгжижээ. 4 зvгтээ их хаалгатай, хэрмэн хаашаатай хуучны хот єргєжин хєгжиж, одоо Намдемун (Ємнє их хаалга), Тундемун(Дорно их хаалга) эртний vеийг бэлэгдэл болж vлджээ. Солонгосын нутаг дэвсгэрийн 70 хувь уул байдаг учир Сєvл хот олон уулсын дундах жижиг зай чєлєєнєєд дунд оршдог. Тиймээс уул нь ч, Уул байшин дундах чєлєє зайнууд нь ч хэн суугаад амарч болох олон тєрлийн цэцэрлэгт хvрээлэнгvvд Сєvл тєдийгvй Солонгост олныг харж болно. Харь газар хvн явж байхдаа єєртєє байхгvй болохоор байнга атаархан хардаг зvйл хамгийн содон байдаг. Миний хувьд, Монголчуудын маань хувьд тийм зvйл олон байдаг, харин надад, бидэнд байдаггvй нэгэн зvйлийг харамсан, халаглан бодсон нь Цэцэрлэгт хvрээлэн байлаа.
Монголчууд бидний хийж чадах мєртлєє хийж сураагvй, бид хийсээр ирсэн атлаа гvйцэлдvvлж чадаагvй, одоо ч бидэнд хамгийн их дутагдаж байгаа зvйл бол цэцэрлэгт хvрээлэн. Бид хичнээн цэцэрлэгт хvрээлэнтэй бэ? Аливаа улсын нvvр царайг цэцэрлэгт хvрээлэнгvvдээр нь шинжиж болно. Тохьтой сайхан цэцэрлэгт хvрээлэн нийгэм амар тайван, ард тvмэн стресс багатай байхад тус хvргэдэг болов уу? Энд ирээд миний хамгийн атаархсан зvйл нь хvн ам, байшин сав багтаж ядан шавсан Солонгост хамгийн vнэтэй газартаа харамгvй зориулсан цэцэрлэгт хvрээлэнгvvд байлаа. Бид яагаад єдий хvртэл мод тарьж, зvлэг суулгаж чаддаггvй юм болоо? Унаган байгалиа хадгалж vлдсэн гэж ярьдаг атлаа мєрєєрєє ургасан ганц модыг ч vл хайхран огтлож хаяж уг модноосоо долоон дор “дєрвєлжин сав” барьсан нь цєєнгvй. Жилийн 4 улиралтай, чийглэг дулаан уур амьсгалтай тул тарьсан мод бvхэн ургадаг Солонгостой єєрсдийгєє харьцуулж болохгvй мэт таньд санагдаж магадгvй, харин ургах дуртайдаа л ургасан хvйтэн цэвдэг бидний дунд мод ургахгvй зугатаах нь ойлгомжтой гэж уншигч та бодож байв уу? Урьд нь Солонгосчуудын амьдрал ядуу байх vед хот орчмын ой нь тvлшинд хэрэглэгдэн устсан, 1950-1953 оны Солонгосын дайнд ой мод нь хvн ам, нийгэмтэйгээ адил vрэгдэж нvцгэн дов толгодуудаар дvvрсэн байжээ. Тэр vед Сєvлийн хааны ордноос(Сєvлд хааны 3 том ордон байдаг) бусад газар бараг нvцгэрэн хоосорсон гэдэг. Гэвч 40 жилийн ємнєєс Солонгосын Засгийн Газар жил бvрийн ханш нээдэг єдрийг (хаврын сvvл сарын 3) мод тарих амралтын єдєр болгож орон даяар мод тарих хєдєлгєєн єрнєжээ. Царс, Улиас, Гацуур зэрэг модноос гадна гадаадаас ховор мод импортлон авч модыг тусгай үнэ єртєгтэй бараа болгож “Мод зєвхєн тvлш гэдэг уламжлалт сэтгэлгээг єєрчилж Мод бол амьдрал, амьд орчин юм” гэдэг ойлголтыг тєрvvлжээ. Yvний дараа байгалийн тааламжтай нєхцлєєсєє илvv хvний нєр их хєдєлмєр, модонд хандах сэтгэлийн vрээр Сєvл хот, Солонгос орон ногоон арал болж дахин сэргэжээ.
PC: Энэ нийтлэл гарсны дараа Дэлхийн 10 улсад амьдардаг Монголчууд цэцэрлэгт хvрээлэн барих хєдєлгєєнийг 2002-2003 оны хавар хvртэл єрнvvлж багагvй мєнгє хуримтлуулж, гvйцэтгэл ажил хийгдэхийн ємнєхєн газар ємчлєлийн хуулиар цэцэрлэгт хvрээлэнгийн газар хураагдаж билээ. Одоо тэнд єдрийн амралт, баар, барилга байдаг.
Монголчууд бидний хийж чадах мєртлєє хийж сураагvй, бид хийсээр ирсэн атлаа гvйцэлдvvлж чадаагvй, одоо ч бидэнд хамгийн их дутагдаж байгаа зvйл бол цэцэрлэгт хvрээлэн. Бид хичнээн цэцэрлэгт хvрээлэнтэй бэ? Аливаа улсын нvvр царайг цэцэрлэгт хvрээлэнгvvдээр нь шинжиж болно. Тохьтой сайхан цэцэрлэгт хvрээлэн нийгэм амар тайван, ард тvмэн стресс багатай байхад тус хvргэдэг болов уу? Энд ирээд миний хамгийн атаархсан зvйл нь хvн ам, байшин сав багтаж ядан шавсан Солонгост хамгийн vнэтэй газартаа харамгvй зориулсан цэцэрлэгт хvрээлэнгvvд байлаа. Бид яагаад єдий хvртэл мод тарьж, зvлэг суулгаж чаддаггvй юм болоо? Унаган байгалиа хадгалж vлдсэн гэж ярьдаг атлаа мєрєєрєє ургасан ганц модыг ч vл хайхран огтлож хаяж уг модноосоо долоон дор “дєрвєлжин сав” барьсан нь цєєнгvй. Жилийн 4 улиралтай, чийглэг дулаан уур амьсгалтай тул тарьсан мод бvхэн ургадаг Солонгостой єєрсдийгєє харьцуулж болохгvй мэт таньд санагдаж магадгvй, харин ургах дуртайдаа л ургасан хvйтэн цэвдэг бидний дунд мод ургахгvй зугатаах нь ойлгомжтой гэж уншигч та бодож байв уу? Урьд нь Солонгосчуудын амьдрал ядуу байх vед хот орчмын ой нь тvлшинд хэрэглэгдэн устсан, 1950-1953 оны Солонгосын дайнд ой мод нь хvн ам, нийгэмтэйгээ адил vрэгдэж нvцгэн дов толгодуудаар дvvрсэн байжээ. Тэр vед Сєvлийн хааны ордноос(Сєvлд хааны 3 том ордон байдаг) бусад газар бараг нvцгэрэн хоосорсон гэдэг. Гэвч 40 жилийн ємнєєс Солонгосын Засгийн Газар жил бvрийн ханш нээдэг єдрийг (хаврын сvvл сарын 3) мод тарих амралтын єдєр болгож орон даяар мод тарих хєдєлгєєн єрнєжээ. Царс, Улиас, Гацуур зэрэг модноос гадна гадаадаас ховор мод импортлон авч модыг тусгай үнэ єртєгтэй бараа болгож “Мод зєвхєн тvлш гэдэг уламжлалт сэтгэлгээг єєрчилж Мод бол амьдрал, амьд орчин юм” гэдэг ойлголтыг тєрvvлжээ. Yvний дараа байгалийн тааламжтай нєхцлєєсєє илvv хvний нєр их хєдєлмєр, модонд хандах сэтгэлийн vрээр Сєvл хот, Солонгос орон ногоон арал болж дахин сэргэжээ.
Солонгосчууд ямар нэг тэмдэглэлт vйл явдал болсон газар заавал мод тарьж цэцэрлэгт хvрээлэн байгуулсаар єдгєє хэдэн арван мянгад хvрчээ. Зєвхєн Сєvл хотын хэмжээнд 88 том хэмжээний парк, ногоон арал байдаг. 1988 оны Олимпын Паркаас эхлээд 8 жилийн ємнє хогийн цэг байсан газрыг асар том Парк амралтын газар бvхий WORLD CUP STADIUM болгон єєрчлєн байгуулсан зэрэг олон том цэцэрлэгт хvрээлэн Сєvл хотын нvvр царай болж байна. Солонгосчууд шинэ барилга барих газрынхаа моднуудыг аль болох огтлож хаяхгvй байхыг хичээж заавал шилжvvлэн суулгадаг. Ховор модоо огтлож хаяхгvй, vндсээр нь авахын тулд хэдэн метр газар ухаж ажил удаж байхыг эндээс л харж болно. Модыг зєвхєн тарьж ургуулахаас гадна Царс модон ресторан, Царс модны урлан гэх мэт тєрєлжvvлэн ашигладаг. Гадаадын хvмvvсийн нvдэнд хамгийн тvрvvнд єртєн алмайруулдаг олон Паркуудаас хамгийн том нь Намсан(Ємнєд уул), Сєvл, Хань гол, Халлим/1971 онд Жежv арал дээр хувь хvн єєрийн хєрєнгєєр байгуулсан/, Чирисан, Сораксан зэрэг цэцэрлэгт хvрээлэнгvvд байдаг. Yvнээс Намсан Парк хамгийн алдартай нь. Хотын тєв дэх Намсан уулын оройд 236,7м єндєр Сєvл цамхаг байдаг. Дэлхийд АМР зэрэглэлийн цамхагнуудаас эхний 3-т орох энэ цамхагт 2001 оны 4 сарын 25-нд 20 сая дахь vзэгч гарчээ. Мєн Сєvлийн цэцэрлэгт хvрээлэнд дэлхийн олон орноос авчирч суулгасан 200 гаруй тєрлийн мод, бутлаг ургамал байдаг юм байна. Сєvлээс гадна Чирисан, Сораксан, Чежу арал гээд улсын том цэцэрлэгт хvрээлэнгvvдээ ЮНЕСКО-гийн бvртгэлд оруулж хамгаалалтанд авчээ. Цэцэрлэгт хvрээлэнгvvд нь эртний уламжлалт, залуучуудын, хєгшчvvлийн, Хvvхдийн, Хvрхрээт, Гэр бvлийн гээд цугларах хvмvvс, байгалийн орчин, зориулалтаараа олон тєрєл, тэр ч бvv хэл хувь хvн, гэр бvлий байгуулсан хувийн цэцэрлэгт хvрээлэн хvртэл олон байдаг.
Сєvлийн дvvрэг бvр 3-4 том цэцэрлэгт хvрээлэнтэй. Энэ Паркууд хавар 4 сард мод цэцэглэх vеэр 7 хоногоор цагаан, улаан, ягаан, шар єнгvvдээр солонгорон солигдож, намар 10-11 сард навчис улааран шарлах vеэр алтран гэрэлтэж зун цагаасаа илvv vзэсгэлэнтэй сайхан болдог. Зєвхєн Сєvл тєдийгvй олон газар энэ vед маш сайхан болдог. Тийм сайхан газар, цаг vед гэмт хэрэг, ямар нэгэн нийгмийн сєрєг vр дагавар гарах нь багасаж нийгэм харьцануй тайван амгалан байхад цэцэрлэгт хvрээлэн, тvvний орчин багагvй нєлєє vзvvлдэг болохыг мэргэжилтнvvд нотолдог. Энэ зун намайг амралтаараа Улаанбаатарт очиход Тєв гал командын ємнє байдаг Улаабаатар хотын хамгийн єндєр, сагалгар ургасан модыг/миний бvртгэснээр тийм мод 10 орчим байдгийн ихэнх нь гадаадын ЭСЯ-ны хашаанд/ хорчийтгол тайраад “залуужуулсан” байсан хойтон ч юм уу? тvvний дараа жил ирэхэд байж байх болов уу? 2002.10.20. PC: Энэ нийтлэл гарсны дараа Дэлхийн 10 улсад амьдардаг Монголчууд цэцэрлэгт хvрээлэн барих хєдєлгєєнийг 2002-2003 оны хавар хvртэл єрнvvлж багагvй мєнгє хуримтлуулж, гvйцэтгэл ажил хийгдэхийн ємнєхєн газар ємчлєлийн хуулиар цэцэрлэгт хvрээлэнгийн газар хураагдаж билээ. Одоо тэнд єдрийн амралт, баар, барилга байдаг.
Labels:
Танин мэдэхүй,
Хобби
2006-12-21
Та нар пивонд дуртай юу?
Залуучуудаа та нар пивонд дуртай юу? Би оюутан байхдаа пивог сайн уухгvй ч бас сайхан савдаг байж билээ. 6 сарын борооны улиралын дараа нар хурц болж саунд сууж байгаа юм шиг халуун болдог болохоор єдєр гарахын аргагvй. Орой нь сургуулийн Кампуст найз нартайгаа сууж пиво уухад энэ шидэт ундааны ид шид халуунд л ёстой их мэдрэгдэж билээ. Пивог Германь Европт байдаг хvмvvс л чанараар нь мэддэг гэдэг зvйл одоо хоцрогдож технологийн хєгжлийн хурдацаар дэлхийн бvх хvмvvс нэг стандартны пиво амтлах цаг наашилж байна. Уруулын биш уушгины vгийг архи биш пиво л гаргах увидастайг та эндээс уншаарай. Семинарын хичээл дээр 10 минутын “Буу халах” ажил явагддаг бєгєєд та бvхэндээ ЭХИС-ийн Санчир-Одын 10 минут буу халсан зvйлийг хvргэж байна. Сургуулийн вебээр архи, дарс сурталчилгаа явуулаагvй шvv. Beer буюу Монголоор шар айрагийн тухай та бvхэнд товчхон ч гэсэн танилцуулъяа.Эхлээд та бvхэнд пиво яаж хийдэг талаар би танилцуулхан зvйтэй болов уу? Хамгийн тvрvvнд пивонд ордог орцонд:• Арвайн соёолж • Цэвэр ус • Сайхан амт оруулах зорилгоор зєрєг цэцэг
• Мєн хєрєнгє буюу дорож ордог. Пиво хийхдээ арвайн соёолжоо бутлаж, холих танканд устай холиж арвайн соёолжоо соёолжлоод дуустал устай нь хамт байлгана. Энэ vедээ зєрєг цэцэгээ холиж танканд соёолж дуустал нь хандалж холиж 3-4 цаг байлгана. Дараа нь шvvлтийн танкд хийн хатуулаг эдий нь шvvн авна. Яг энэ vед пивоны тєрлийг ялгадаг юм. Дэлхий дээр давхардаагvй тоогоор 99 тєрлийн пиво байдаг нь гайхалтай юм. Хэрэв та хар пиво гарган авъяа гэвэл, шvvлтийн vед темпертурыг нэмж арвайн соёлжоо тvлж єгєхєд гашуун євєртєц амттай болж хар цайвар єнгє орно. Нэгэнт шvvгээд болсон бол чаналаганд хандаа оруулна. Хандаа 96-130 С0 3-4 цаг буцалгаж чихэрлэг амт орсан уу гэдгийг шалган болсон бол, бэлдэцийг 3-12С0 болтол хєргєх процесс явагдан дуусангууд бэлдцээ эсгэлтийн танканд оруулна. Одоо бэлдцэндээ хєрєнгєє нэмж оруулаад 21 хоног дарж эсгэнэ. Ер нь дэлхий дээр пивыг дээд тал нь 45 хоног доод тал нь 17 хоног болгодог. Эсгэлтийн явцад СО2 ялгаран гарна. 1963 онд Германы пивоны холбоо нийт пивоны 3% СО2 байх шаардлагатай гэж vзсэн юм. Ийм учраас ялгаран гарсан СО2 пивондоо буцаан шахна. 21 хоног болсон бол пивоо эсгэлтийн танкнаас гарган авна. Энэ гарган авсан пиво хєрєнгєтэйгєє байдаг учраас тvvнийг Тvvхий пиво гэж нэрлэдэг.
Гэхдээ ихэнх хvмvvс тунгалаг зєєлєн пивонд дуртай учир пивоо хєрєнгєнєєс нь салган шvvх хэрэгтэй. Ингэж шvvгээд бужигсан пиво бєєн хєєс болсон байдаг учир тvvнийг амраан даралтай танканд 6-7 цаг амраан хєєсийг суулгах хэрэгтэй. Ингээд пиво маань бэлэн болж савлах л vлдлээ. Савалгааг дотор нь лонхонд, торхонд (задгай пиво) гэж хоёр ангилна. Ерєнхийдєє пивыг хийх тухай ийм байна. Пиво уух соёл яг хэдийд vvссэн нь тодорхойгvй ч Европт болон тэр дундаа Германы Баварт анх vvссэн гэдийг хvн бvр мэдэх байх. Тэд бvр задгай наргиах гэж бvр баяр тэмдэглэдэг тvvнийгээ “Oktoberfest” гэж нэрэлдэг юм. Энэ баяр нь анх 1810 оны 10- р сарын 12-нд тэр vеийн Баварийн хан хvv буюу 1-р Людвиг хаан Саксон–Хилдбургхаузены гvнж Терезатай хуримаа хийснээр “Oktoberfest”- ийн vндэс суурь тавигдсан ажээ. Хуримын ёслолын ажиллагаа нийт 5 єдєр vргэлжилж энэхvv цэнгvvн нь ард тvмний таашаалд нийцсэн цаашид жил бvр уламжлал болгон “Ард нийтийн баяр” хэлбэрээр явуулж байхаар тогтжээ.
Эдvгээ жил бvрийн 9-р сарын гуравдахь Бямба гаригт “Oktoberfest” эхэлдэг бєгєєд энэ vеэр Мюнхен хот тэр аяараа пивоны алтлаг єнгєнд 16 єдєр дараалан умбаж дан ганц Баваричууд ч бус, дэлхийн єнцєг булан бvрээс ирсэн аянчин гийчид дэлхийн хамгийн том “ард нийтийн баяр”- т оролцохоор цугладаг билээ. Энэхvv пивоны баярын онцлогийг дараах ганц хоёр єгvvлбэрт багтаан хэлж болно: “Oktoberfest” нь хамт олны буюу коллективын баяр юм (дараа єдєр нь коллективоороо шартах нь ч мєн зvй ёсны vзэгдэл юм). Энэхvv арга хэмжээ нь хамгийн ардчилсан байдлаар зохиогддогоороо алдартай ба энд дарга, цэрэг тєрийн сайд, тvмний хvvгийн ялгаа огт байхгvй бєгєєд бvгд “пивоны баяр” хэмээх далбаан доор баярлан цэнгэж, хєгжилдєн наадах нь гол утга нь юм.
.... “Oktoberfest”- д жил бvр дунджаар 6 сая зочин оролцдог....... 10.000 хvртэл хvн орох боломжтой 14 том асар, 200–900 хvний багтаамжтай 50 жижгэвтэр асар майхан ам нь цангасан зочдод vйлчилдэг...... Жил бvрийн энэ 16 єдєрт дунджаар 5 сая литр пиво хvмvvсийн амны цангааг тайлдаг... ... Пивыг нэг литрийн аяга буюу нэг Mass- аар уух нь бичигдээгvй хууль бєгєєд нэг Mass ойролцоогоор 7 Еврогийн vнэтэй...... 700.000 шарсан тахиа єлссєн зочдын ходоодыг баярлуулдаг...

Subscribe to:
Posts (Atom)