2007-05-24

Эрээн хотын цэцэрлэгт хүрээлэн

Эрээн хот гэхээр худалдаа наймаа, зах зээл, төрөл бүрийн бараа материал та бүгдийн толгойд орох байх. “Эрээн яваагүй хүнийг Эхнэр хүн гэдэг юмуу?” гэсэн хошин 4 мөртийн мөр ч санаанд шууд буух байх. Эрээн явж үзээд Эрээн явж үзсэн гэж хэлж болохооргүй болжээ. Учир нь 2 жилийн өмнөх Эрээн бүү хэл 2 сарын Эрээн хот их өөрчлөгдөж байна. Заримдаа хоног хоногоор л өөрчлөгдөж байна гэж хэлж болно. Энэ нь Эрээн хотын хөдөлмөрч ард түмний хөл хүчээс гадна Эрээн хотоор үйлчлүүлэгч Монголчууд бидний өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх хэрэглээний гачаалаас болж Эрээн хот хөгжиж байна. 1 км хүрэхгүй газар нар тусдагаараа тусаж, салхи салхилдагаараа салхилж байхад Эрээн хот, Замын Үүд тэнгэр газар 2 шиг ялгаатай болжээ. Энэ 2 боомт хотоор дайрч өнгөрсөн хүн бүр л энэ бүхнийг харьцуулан шагшин ярьж өөрсдийнхөө залхуугь дарга нарынхаа идэж уусныг гайхан ярьдаг ч үүнээс гарах арга замыг бид өөрсдөөсөө биш өрөөлөөс хайж хий дэмий бухимдах юм? Яагаад бидний хөгждөггүйг энэ 2 хотын ялгаа харуулахаасаа илүү Эрээнд өгч байгаа бидний үнэлэмж л харуулдаг байхаа. 


Мөн энэ хотыг бид Замын Үүдтэй харьцуулаад бүх талаас нь Монгол улсын хөгжилд юу саад болоод байгааг харж болно. Эрээс Замын Үүдрүү, Замын Үүдээс Эрээнрүү зөөж байгаа мөнгөн болон бараа урсгалаар нь Монгол улсын эдийн засгийг, Замын Үүдийн даргаар 10 жил тасралтгүй ажилласан Дашцоо, Эрээн хотын даргаар дөнгөж саяхан ирээд байгаа Зяо Вэй хоёроор улс төрийн бодлого, улс төрөөр яаж өөрийгөө илэрхийлдэг болохыг, Гааль болон Хилийн цэргийнхнээр хүнээс хамаарсан тогтолцоо, тогтолцооноос хамаарсан хүн буюу албан тушаалыг мөн мэдэж болно. Үүнээс гадна хариуцлага, эрх чөлөө, мөнгөний үнэ цэнэ гээд л 1 км хүрэхгүй газар бүхэл бүтэн ертөнцийн зааг хязгаарыг харж болно.   Би Эрээнээр явахдаа Эрээн хотын худалдаа зээлээс илүү Эрээн хотын иргэдийг олж харахыг хичээсэн юм. Эрээнд өөрийн иргэд байхгүй. Тэд хэсэг хугацаанд наймаа арилжаа хийн хөрөнгө, мөнгөтэй болоод нутгийн гүн рүүгээ явдаг гэсэн яриа ортой байсан биз. Гэтэл өнөөдөр Эрээн хот өөрсдийн иргэдтэй болж ХОТЖИЛТ явагдаж хөгжлөөрөө өөрийн эзэмшил газраа түрэн улам хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн сард Эрээн хотын дарга “Та бүхэн Замын Үүдээ бидэнд өгчих” гэж хэвлэл мэдээллийнхэнд улайм цайм хэлсэн нь бодит зүйл болж ч магадгүй. Хотжилт буюу Урбилизация гэдэг ойлголт өөрөө маш том утгыг агуулсан үг. Хотжилтын анхны иргэд Жентелменүүд байсан. Английн Gentle зөөлөн чихтэй залуус өв залгамжлалаасаа татгалзан ах, дүү нартай найр тайван өгч боловсрол мэдлэгийн төлөө хотод ирснээр дундад зууны цайз, хэрэм жинхэнэ утгаараа ХОТ болж хөгжсөн гэдэг.  Тиймээс хотын хөгжил цэцэглэлтийг дарга нар биш, жентелменүүд буюу шинэ цагийн сэхээтэн залуучууд, оюутнууд авч явдаг байх. Өнөөдөр Улаанбаатар хотод ХӨДӨӨЖИЛТ явагдаад “хуаран хот” болжээ.


Харин өнөөдөр Эрээн хотод ХОТЖИЛТ эрчимтэй явагдаж байгааг орон сууцны хороолол, том дэлгүүрүүдээс илүү тэнд сүндэрлэн босох цэцэрлэгт хүрээлэн, энэ хотын бяцхан иргэдээс харж болно.  Эрээнд модыг маш олноор тарьж байна. Миний тооцоолсноор 4 том цэцэрлэгт хүрээлэн босож байна. Нэг цэцэрлэгт хүрээлэнд л гэхэд 150 гаруй модыг эгнүүлэн тарьсан байх юм. Элсэнд мод тарина гэдэг маш их хөдөлмөр, цаг, ус зарцуулагдах авс эргээд байгаль Экологидоо маш сайн нөлөөлөл үзүүлж байна. 1 модонд Эрээн хотоос 400 гаруй км-ын зайтай газраас тусгай савласан хар хөрс, бордоо авчирч 25 кг-ийн 4-ний 1-ийг зарцуулдаг юм байна. Өдөрт 3 удаа богино хугацаагаар услана. Дараа нь улиралдаа 2 удаа бордоо хийнэ. Түүний дараа жил МОД маань хөрсөндөө өөрийн эзэн суудаг гэж хэлж байх юм. Мод өөрөө амьд болохоор амьтан шиг л арчилгаа, сувилгаа шаардагдана. Мод тарих гэдэг бол услах биш юм байна. Хүүхэд бүр өөрийн гэсэн модтой, түүнийг нь өмчлүүлээд өгсөн. Тэр хүүхдийн ирээдүйн хүсэл мөрөөдөлтэй нь хамт түүний мод ургаж байна. Энэ хүүхдүүд юу хүсэж байгаа бол? Яг л монгол ардын үлгэрийн ах дүү 2 баатар лугаа адил болой. 


Саяхан энэ 5 сарын 16-18нд Солонгосын Citizen Information Center NGO-тэй манай сургуулийн оюутнууд хамт явж Булган аймгийн Баяннуур суманд мод тарилаа. Хувийн шалтгаанаар би явж чадаагүй ч оюутнуудтайгаа, тэдний хүсэл мөрөөдөлтэй хамт байлаа. Тэдгээр тарьсан моднууд бүгдээрээ ургаж оюутан, залуучуудын маань хүссэн мөрөөдөл бүгдээрээ биелээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна..

2007-05-08

Зуны амралтаараа Оюутнууд /Зарлал/

Хөдөөд хөгжлийг түгээх эрхэм зорилгын хүрээнд ХасБанк нь франчайзийн үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлээд даруй 3 жил гаран болоод байгаа билээ. Одоогоор нийт 79 Хадгаламж Зээлийн Хоршоо Монгол улсын өнцөг булан бүрт ХасБанктай франчайзийн гэрээгээр ажиллаж байна.
Хэрэв та:
· Онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх
· Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах
· Бие даасан бүтээлч сэтгэлгээтэй болох боломжыг өөртөө бүрдүүлэх
· Төгсөөд ХасБанкинд тогтвор суурьшилтай ажиллах
хүсэлтэй банк, санхүү, НББ, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр МУИС, СЭЗДС, ШУТИС, ХУДС, ХААИС-д сурдаг 2-4-р курсын оюутан бол ХасБанкны Франчайзийн албанд хандана уу.
Сонгогдсон оюутан нь ХасБанктай франчайзийн гэрээтэй ажилладаг, сумын Хадгаламж Зээлийн Хоршоонд очиж гурван долоо хоног ажиллан мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч тэдний ажлыг дэмжинэ.
Бид та бүхэнд
· ХасБанкинд үргэлжлүүлэн ажиллах боломж
· Шалгарсан оюутанд шагнал
· Томилолт, унааны зардал
амлаж байна.
Анкетаа 5 дугаар сарын 11-ий өдрөөс өмнө бөглөж өгнө үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны Франчайзийн албаны мэргэжилтэн У.Замбагаас авч болно. 
Утас:11-318185, 99094820;
email: zambaga.u@xacbank.mn

Байнга хэрэглэгдэх гадаад үг

1. Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх-성취하다,이루 다
2 Agree /эгрии/- зeвшeeрeх, санал нэгдэх, дэмжих-동의하다,찬성하다
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, eндрeeр vнэлэх-진가를  인정하다
4. Believe /билиив/- найдах, итгэх,vнэмших-믿다
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч-싼,싸 게 파 는
6. dream /дрийм/-зvvд, мeрeeдeл,сайхан зvйл-꿈,몽상
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хvчтэй-열심인
8. extremely /экстримли/- vнэхээр, яг, туйлын-극단적으로,극히
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх-만져보다
10. free /фрий/- чeлeeтэй, завтай vнэгvй-자유로운,자주적
11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох-인도하다, 안내하다
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах-만나다
13. need /нйид/ - хэрэгтэй байх, шаардагдах-필요, 요구
14. secret /сикрит/- нууц, нуугдмал-비밀의
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хvрэх-성공하다
16. sweet /свийт/- анхилуун амттай, хeeрхeн-단
17. ability /абилити/- мэдлэг,чадвар, авъяас-능력
18. business /бийзнис/- ажил, арилжаа vйл ажиллагаа-사무, 업무, 일
19. busy /бийзи/ - завгvй, чeлeeгvй-바쁜 ,분주한
20. consider /консийдэр/- бодох, vзэх,....дагуу хэлэлцэх-숙고하다, 고찰하다
21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж-델 리 셔 스(사 과)
22. different /дийпфринт/- eeр, ялгаатай-다른
23. difficult /дийфикvлд/- хvнд хэцvv, бэрх ярвигтай-어려운
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгvй-부지런한
25. efficient /эфийшнт/- vр дvнтэй, чадварлаг-효과있는
26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин-재미있는, 흥미있는
27. live /лийв/- амьдрах, орших-한   생활을하 다 ,나타내다, 실행하다 -살아있다 ,계속돠다
28. million /милион/- сая-100 만
29. rich /рийч/- элбэг, баян тансаг-돈많은,부유한
30. sick /сийк/- eвчтэй залхсан, гомдсон-병의
31. silly/силлий/- инээдтэй, тэнэг, ухаан муутай-어리석은
32. think /тийнк/- бодох, vнэмших, санах, таамаглах-생각하다
33. visit /визит/- зочлох, очих, айлчлах방문하다,문병하다
34. wish /вийш/- хvсэх, тэмvvлэх, ерeeх, хvсэл, дурлал-희망하다
35. anybody /энибоди/ - хэн нэгэн, хэн ч-누그든지
36. anything /энитийнг/- ямар нэгэн-무엇이든
37. benefit /бэнифийт/- ашиг тус, ашиг, тус хvртэх-이익
38. depend /дэпээнд/- хамаарах, шалтгаалах-의지하다,믿다,나름이다
39. develop /дэвээлevп/- хeгжих, хeгжvvлэх, дэвших-발딜시키다
40. energy /ээниржи/- энерги, чадавхи, эрч хvч-정력, 활기
41. especially /эспээшли/- ялангуяа, ерeнхийдee-특히, 유달리
42. essential /эссээншл/ - салшгvй, чухал, vндсэн-본질적인
43. everybody /эврибади/- бvгдээрээ, хvн бvр-각자   모두
44. everything /эвритинг/- юм бvр, бvх юм-무엇이딘지, 모두
45. excellent /ээксэлэнт/- онцгой сайн, гойд-우한,탁월한
46. expensive /экспэйнсив/ - vнэтэй-비싼 , 사치스런
47. forget /фогэт/- мартах, умартах-잊다, 깜빡하다
48. fresh /фрэйш/- цэнгэг, цэвэр, шинэ, эрvvл-새로운, 신산한
49. generous /жейнерос/- eглeгч, энгйин бус, eгeeмeр-활수한
50. guess /гээсс/ - таах, таамаглах, тeсeeлeх-짐작하다
51. impress /импрэсс/- сэтгэл хeдлeх, сэтгэгдэл тeрvvлэх-에게  인상을  수다
52. intelligent /интэлийжэнт/- ухаалаг, ухаантай-이해력있는, 이성적인
53. pleasure /плээжeй/- тааламж, хvсэл таалал-즐거움
54. question /кvэйчэн/- асуух, асуулт, асуудал, эргэлзээ-물음, 질문
55. remember /римэмбээ/- санах, мэдэх, дурсах-상기하다
56. SPECIAL /спэйшл/- онцгой, тусгай-특별한
57. suggest /сажэйст/- санал болгох, батлах-암시하다
58. terrible /тэрибээл/- аймаар, зэвvvн, тааламжгvй-무서운,가공할
59. together /тюvгээдр/- хамт, цуг, цугларах-함께
60. welcome /вээлком/- уулзах,мэндлэх, хvлээн авах-어서  오십쇼!
61. absolutely /абсолютли/- туйлын, vнэхээр, яг-대적으로, 완전히
62. action /айкшн/ -vйл ажиллагаа-활동,작용 ,행동
63. challenge /чэйланж/- уриалах, хvч сорьсон зvйл-도전장, 결투의  신청
64. chance /чэйнс/- боломж, тохиолдол, эрсдэл-기회, 호기,게기
65. embarrass /эмбайрос/- сандрах, бажгадах-어리동절하게하다
66. exactly /эгзайтли/- яг зeв, туйлын vнэхээр-정확하게, 꼭
67. exaggerate /эгзаграйэт/ - давслах, хэтрvvлэх-과장하다
68. examination /эгзаминэйшн/- шалгалт, шvvлэг-시험,검사, 조사
69. fantastic /файнтастик/- хачин гайхамшигтай-공상적인
70. graduate /грайдюvвэйт/- тeгсeх-졸업생
71. handle /хайндл/- учрыг нь олох, харьцах-손잡이, 핸들
72. happy /хайппи/- аз жаргалтай, таатай-행복학
73. laugh /лаф/- инээх, хeхрeх, шоолох-웃다
74. outstanding /аутстайндинг/- онц сайн, тeлeвлeгдeeгvй-눈에   띄는,중요한
75. plan /плэйн/- тeлeвлeгee, тeлeвлeх-계확, 설계, 방책
76. practice /прайктис/-давтах, сургуулилах, дасгал-실행, 습관, 연습
77. shallow /шайлevв/- гvехэн, намхан, хоосон толгойтой-얕은
78. understand /андирстэйнд/- ойлгох, мэдэх, таних-이해하다
79. discover /дисковэр/ - нээх, илрvvлэх발견하다, 찾아내다
80. enough / инааф/- хангалттай, хvрэлцээтэй-충분한, 필요한   만금의
81. funny /фаанни/ - хeгжилтэй-우스운, 이상한, 우습게
82. hungry /хангри/ - eлсeх-굶주린, 공복의
83. just /жааст/ - яг, eчvvхэн-바로, 마침
84. love /лаав/- хайр, хайрлах, дурлах, сонирхох-사랑, 연애, 애호
85. luck /лак/ - аз завшаан-운, 천명
86. money /мани/ - мeнгe-돈
87. nothing /ноттин/- юу ч , аль ч, чухал биш-무가치, 무의미
88. other /оодэр/ -бусад, eeр , хоёрдогч-딴, 다른
89. somebody /сомбади/ - хэн нэгэн, vл таних нэгэн-어떤  사람, 누군가
90. something /сомтин/ - зарим нэг юм, .....шиг, юм-무엇인가
91. touch /таач/- хvрэх-대다
92. trouble/трабл/- хvндрэл, эрсдэл, eвчин-과로움,  곤란
93. trust /трааст/- итгэх, итгэл-신임, 신뢰,신용
94. wonderful /вондэрфvvл/- гайхамшигтай, шагшрам-이상한, 놀랄만한
95. young /яан/- залуу, хeгжингvй-젊 은, 어린
96. deserve /дэзээрв/ - хэрэгтэй, ашигтай, байх, хvсэх-할  가치가   있다, 할만하다
97. dirty /дeeрти/- бохир бvдvvлэг-더러운 , 추잡한
98. encourage /инкevрж/- урамшуулах, дэмжих-기운을  북돋우다
99. learn /лeйрн/- судлах, суралцах, олж мэдэх-배우다, 공부하다
100. hurt /хeйрт/ - eвтгeх, гэмтээх, бэртээх-다치게하다,아프다
101. personal /перзнал/- хувийн , хувь хvний- 개인, 개인의
102. work /вeeрк/-ажиллах, ажил мэргэжил- 일하다, 근무하다, 직업
103. world /вeeрлд/- дэлхий, ертeнц, орчлон 세계, 세상
104. worry /вори/ - санаа зовох, яршиг болох 근심하다, 귀찮게 하다
105. worst /вeeрст/- хамгийн муу, бусдаас муу 제일 나쁜
106. argue /ааргюv/- маргах, vл зeвшeeрeх- 싸우다, 말 다툼을 하다, 거절하다
107. hard /хаард/- хvнд, бэрх, хэцvv, шаргуу- 힘들다, 어렵다, 쉽지 않다
108. heart /хаарт/- зvрх зориг- 용기 있다, 씩씩하다
109. apologize /апаложчайяз/- уучлалт гуйх, хvлцэл eчих -사과하다
110. bother /боодэр/- уурлуулах, саад болох- 혼나다
111. confident /коонфидэнт/- бvрэн итгэлтэй- 자신감이 강하다, 믿은직하다
112. impossible /импоосибл/- боломжгvй, бvтэшгvй -불가능하다
113. job /жоб/- ажил, мэргэжил 직업, 전공
114. knowledge /ноулиж/- мэдлэг, туршлага- 지식, 경력, 경험
115. possible /поосибил/- боломжгvй, бvтэшгvй- 가능하다 ( Possible)
116. problem /проблэм/- асуудал- 문제
117. promise /проомис/- амлах, амлалт- 약속
118. prosperous /проспийрёс/- хeгжин цэцэглэсэн, баян тансаг- 발전된, 부자
119. responsible /рэспоонсибэл/- хариуцлагатай найдвартай, 야무지다, 잭임이 강하다
120. stop /стооп/- зогсох, сэргийлэх, зайлсхийх- 예방하다, 피하다
121. tomorrow /томооров/-маргааш, ирээдvйд- 내일,내일의, 미래의
122. want /воонт/- хvсэх, тэмvvлэх, эрж хайх- 소원하다, 바래다, 찾다
123. afford /аффорд/- боломж олгох, чадах- 기회룰 주어지다, 할 수 있다
124. always /оолвэйз/- vргэлж, дандаа- 항상, 계속,맨날
125. boring /боорин/- уйтгартай, гунигтай, залхуутай- 외롭다, 슬프다
126. gorgeous /гооржис/- гайхамшигтай сайхан, агуу- 외대하다
127. important /импоортант/-чухал, vр дvнтэй, vнэ цэнэтэй- 중요하다, 가치가 있다
128. strong /строон/- хvч чадалтай, эрvvл чийрэг- 힘이 세다, 건강하다
129. beautiful /биюvтифvл/ - сайхан, гоё , хeeрхeн- 아름답다, 예쁘다, 귀엽다
130. choose /чvvз/- сонгох, шилэх- 선택하다, 고르다
131. cool /кvvл/- сэрvvн, тайван, сайхан, гоё- 시원하다, 안전하다, 좋다
132. enthusiasm /энтуизиазм/- сэтгэл хeдeлгeсeн, сонирхолтой- 감동적이다, 흥미롭다
133. excuse /экскиюз/- уучлах, хvлцэх, eршeeл шалтаг- 사과하다, 용서, 핑계
134. fool /фvvл/- тэнэг, мэхлэх, хуурах- 바보, 사기하다
135. improve /импрvvв/- сайжруулах, дээшлvvлэх- 개선시키다, 승진시키다
136. opportunity /оппортюнити/- боломж, тохиолдол- 기회, 사건
137. soon /сvvн/- удахгvй, тeдeлгvй, мeд- 곧, 하루 빨리
138. stupid /стюvпит/- тэнэг, мохоо, мулгуу- 바보
139. unusual /анюvжил/ - ер бусын , энгийн биш, ховор- 색다르다, 드물다
140. look /лvvк/- харах,....шиг харагдах, харц, дvр тeрх- 보다, ....저럼 보이다, 모습, 시선
141. afraid /эфрэйд/ - айх, эмээх, гэмших- 무서워하다, 두려워하다
142. amazing /амэйзн/ - гайхалтай, хачин, гайхамшигтай- 신기하다, 이상하다
143. ashamed /ашэймд/ - гэмшсэн, ичсэн, нvvр улайсан- 부끄럽다, 얼굴이 빨개지다
144. change /чэйнж/ - eeрчлeх, солих, eeрчлeх- 바꾸다, 변경하다
145. cooperation /коопирэйшн/- хамтын ажиллагаа, хамтран ажиллах- 현력, 같이 하다
146. dangerous /дэйнжирevс/ - аюултай, хортой- 위험하다
147. determination /дэтэрминэйшн/- тодорхой ирээдvйн зорилго- 장래의 목표, 목적
148. education /эдюvкэйшн/- боловсрол, мэдлэг- 교육, 지식, 교양
149. famous /файмevс/- алдартай, олны танил, нэртэй- 유명하다, 인기 있다
150. great /грийт/- агуу, ер бусын сайхан-외대하다, 색다르다
151. hate /хэйт/ - vзэн ядах, дургvй байх- 얄밉다, 싫어하다,싫다
152. lazy /лэйзи/- залхуу, залхуутай, назгай- 게으리다
153. mistake /мистэйк/- алдаа, эндvvрэл- 실수, 착오, 착각
154. pain /пэйн/- eвчин, эмгэг шарх- 병, 상처, 아픔
155. pay /пэй/ - тeлeх, .......д анхаарал тавих- 지급하다, 납부하다, 신경 쓰다
156. strange /стрэйнж/ - хачин сонин, гадны танихгvй- 신기한, 이상한, 낯선
157. today /тvдэй/- eнeeдeр, eнee vе- 오늘, 현대의 현재의
158. waste /вэйст/ - гарз, хохирол, дэмий eнгeрvvлэх- 손해, 괜히 지내다
159. advice /эдвайс/- зeвeлгee, зeвлeх- 충고, 충고하다, 상담하다
160. admire /эдмайэр/- гайхах, шагшрах- 친찬하다
161. decide /дисаяд/- шийдэх, шvvх- 결정하다, 결심하다
162. desire /дизайёр/- тэмvvлэх, хvсэх, мeрeeдeх- 꿈을 꾸다, 소원하다
163. environment /энвайяромэнт/- орчин- 환경, 주변, 주위
164. exciting /эксайтин/- сэтгэл хeдeлгeсeн, сэтгэлд нийцсэн- 감동적인,인상적인
165. invite /инвайт/- урих, залах - 초대하다, 대접하다
166. lie/лаая/- хэвтэх, байх, худал ярих- 눕다, 있다, 거짓말하다
167. life /лайяф/- амьдрал- 인생, 생활
168. mind /майянд/- санаа, ой ухаан,санаа тавих- 기억, 신경을 쓰다
169. surprising /сюрпрайзин/- гайхширмаар, санаанд оромгvй- 어이없다, 이상하다
170. time /тайм/- цаг хугацаа- 세월
171. tired /тайярд/- ядарсан, залхсан- 힘든, 지겨운, 지긋한
172. try /трай/- оролдох, хичээх- 노력하다, 힘을 쓰다
173. annoying /энноэйн/- ядаргаатай, уур хvрмээр- 귀찮은
174. appointment /эппойнтмэнт/- болзоо, тов- 약속, 데이트
175. disappoint /дисаппойнт/ - урам хугалах, найдвар таслах- 보람이 없다,
176. employ /эмплой/- ажил эрхлэх, ажил олгох- 근무하다, 일하다
177. enjoy /энжой/- таалагдах, дуртай байх, таатай байх- 좋아하다, 마음에 들다
178. join /жойн/- нэгдэх, хамтрах, элсэх- 일치하다, 협력하다, 가입하다
179. doubt /даапт/- эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх- 망설이다
180. lousy /лайузи/-маш муу, балиар заваан- 제일 낯다,나쁘다
181. outgoing /аутгeийн/- нeхeрсeг, нийтэч- 사교성이 있다, 붙임성이 있다
182. proud /прауд/- бардам, эхэмсэг, бахдам- 잘 난 척하다, 자존심이 강하다
183. thousand /таузэнд/-мянга- 천
184. global /глevбэл/- глобаль, дэлхий, ертeнц- 글로벌, 세게, 세상
185. hope /хevп/- найдах, итгэх- 기대하다, 믿다
186. nobody /нevбади/- хэн ч, хэн ч биш- 누구나, 아무도 아니다
187. only /оонли/- зeвхeн, дeнгeж, гэвч- 단지, 오직, 방금, 그런데, 그러나
188. suppose /сeуппevз/ - таамаглах, найдах, хvлээх- 취측하다, 예상하다, 기대하다
189. experience /экспийрэнс/- дадлага, туршлага, адал явдал- 경험,경력,묘험
190. fear /фиэр/- айдас, аймшиг, болгоомжлол, айх - 두려움, 끔찍한, 무서운
191. mysterious /мийстэрс/- тайлагдашгvй, нууцлаг- 알 수 없는,
192. serious /сэриёс/ - чухал, ноцтой- 중요하다, 심각하다
193. idea /айдиа/- санаа, vзэл бодол, илтгэл- 의견, 발표
194. realize /рийлайз/- ухаарах, биелvvлэх- 깨닫다, 수행하다
195. weird /виэрд/- хачин, сонин, байж боломгvй- 신기하다, 이상하다
196. care /кэёр/- анхаарах, санаа тавих- 주의하다, 신경 쓰다
197. prepare /припэёр/- бэлдэх, бэлэн болгох- 준비하다, 미리 챙기다
198. share /шэйер/-хуваалцах, ядуу, ядмаг- 나뉘다, 배풀다, 가난하다, 빠듯하다
199. poor /пevр/-хeeрхий, ядуу ядмаг- 불쌍하다, 빠듯하다
200. sure /шюvр/- итгэлтэй, тодорхой, эргэлзээгvй - 믿음이 있다, 믿음직스럽다, 분명하다
www.mglclub.com    www.cmox.org

2007-05-02

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал

Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дvн 2007 оны эхний улирлын байдлаар 342.3 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 269.5 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 72.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 2.1 дахин буюу 37.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Төсвийн урсгал орлого 341.5 тэрбум төгрөг, урсгал зардал 248.7 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 92.8 тэрбум төгрөгийн ашигтай гарч өнгөрсөн оны мөн vеийнхээс 2.1 дахин буюу 47.8 тэрбум төгрөгөөр өсчээ.
Татварын нийт орлого өнгөрсөн оны мөн vеийнхээс 34.1 хувь буюу 63.3 тэрбум төгрөгөөр өсч 249.0 тэрбум төгрөгт хvрчээ. Yvнээс гадаад худалдааны татварын орлого 20.2 хувь буюу 2.8 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 0.2 хувь буюу 107.3 сая төгрөг, онцгой албан татвар 27.4 хувь буюу 5.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 2007 оны эхний улиралд 362.4 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн боловч 269.5 тэрбум төгрөг болж гvйцэтгэл нь 74.4 хувьтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дvнд урсгал зардал 92.3 хувь, хөрөнгийн зардал 4.2 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 3.5 хувийг эзэлж байгаа нь 2006 оныхоос урсгал зардлын эзлэх хувийн жин 0.2 пунктээр, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 1.2 пунктээр тус тус буурч, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 1.4 пунктээр өссөн байна. Image
Мөнгө, зээл, vнэт цаасны зах зээл.
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлvvлэлт (M2) 2007 оны 3 дугаар сарын эцэст 1746.7 тэрбум төгрөг болж энэ оны 2 дугаар сарынхаас 7.3 хувь буюу 119.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гvйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны 3 дугаар сарын эцэст 264.9 тэрбум төгрөгт хvрсэн нь энэ оны 2 дугаар сарынхтай харьцуулахад 40.3 тэрбум төгрөгөөр, харин өмнөх оны мөн vетэй харьцуулахад 42.0 хувь буюу 78.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Тvvнчлэн иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж нь энэ оны 2 дугаар сарынхаас 4.2 хувь буюу 33.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 2.4 дахин буюу 488.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 836.0 тэрбум төгрөгт хvрсэн байна. Гадаад валютын хадгаламж энэ оны 2 дугаар сарынхаас 2.6 хувь буюу 7.2 тэрбум төгрөгөөр өсч, 287.1 тэрбум төгрөгт хvрсэн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн vлдэгдэл 2007 оны 3 дугаар сарын эцэст өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 47.6 хувь өсч, 1404.6 тэрбум төгрөгт хvрснээс хэвийн зээлийн өрийн vлдэгдэл дотор улсын секторынх 25.6 хувь, хувийн секторынх 46.3 хувь, иргэдийнх 56.3 хувь, бусад секторынх 68.7 хувь тус тус өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн vлдэгдэл 42.4 хувь, чанаргvй зээл 12.2 хувь тус тус нэмэгдсэн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 61.0 тэрбум төгрөгт хvрсэн нь нийт зээлийн өрийн vлдэгдлийн 4.3 хувийг эзэлж байна. Монголын Хөрөнгийн Биржид vнэт цаасны арилжаа 2007 оны 3 дугаар сард нийт 21 удаа явагдаж, 3.1 сая ширхэг vнэт цаас арилжигдаж, 1.8 тэрбум төгрөгийн гvйлгээ хийгдэв. Арилжигдсан vнэт цаасны тоо өнгөрсөн оны мөн vетэй харьцуулбал 31.3 хувь өсч, гvйлгээний хэмжээ нь 54.6 хувь буурчээ.
ТОР-20 дундаж индекс 2007 оны 3 дугаар сард 2770.7 болж, өмнөх оны мөн vеийнхээс 1686.7 пунктээр өссөн байна. Хөрөнгийн зах зээл дээр vйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт зах зээлийн vнэлгээ 2007 оны 3 дугаар сард 184.5 тэрбум төгрөгт хvрэв.
Хэрэглээний vнийн индекс
Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2007 оны 3 дугаар сард суурь vетэй (2005 оны 12 сар) харьцуулахад 8.3 хувь, өнгөрсөн оны мөн vеийнхээс 5.9 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 2.2 хувь, өмнөх сараас 0.3 хувь тус тус өссөн байна
Хvнсний барааны бvлгийн дvн 2007 оны 3 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 1.0 хувь өссөн нь ерөнхий индекс 0.3 хувь өсөхөд нөлөөлсөн байна. Тvvнчлэн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны vйлчилгээ болон бусад бараа, vйлчилгээний бvлгийн дvн 0.1-0.3 хувь өсчээ. Харин орон сууц, ус, цахилгаан, тvлш, хувцас, бөс бараа, гутал, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, vйлчилгээ болон тээврийн бvлгийн дvн 0.1-1.2 хувь тус тус буурсан бөгөөд тэдгээрээс бусад бvлгийн бараа, vйлчилгээний vнэ, тариф тогтвортой байлаа.
Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2007 оны 3 дугаар сард өмнөх сартай харьцуулахад Төв, Сvхбаатар, Хэнтий аймгуудад 0.1- 0.2 хувь буурч, Дорнод аймагт vнэ тогтвортой байсан ба харин бусад аймгуудад 0.1-2.6 хувь өссөн байна.
Гадаад худалдаа Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2007 оны эхний улирлын байдлаар 720.3 сая ам.доллар, vvнээс экспорт 371.2 сая, импорт 349.1 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 22.1 сая
ам.долларын ашигтай гарав. Нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн vеийнхээс 55.6 хувь, экспорт 61.5 хувь, импорт 49.8 хувь тус тус өсчээ.
Эрдэс бvтээгдэхvvний экспорт өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 76.1 сая ам.доллараар, vнэт ба хагас vнэт чулуу, металл гоёлын зvйлс 64.2 сая ам.доллараар өсч харин тvvхий болон боловсруулсан арьс, шир, ангийн vс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 2.9 сая ам.доллараар; нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvн 6.4 сая ам.доллараар тус тус буурсан байна. Image
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн vеэс 3.2 хувь буурч, vнийн дvн нь 34.0 хувь өсчээ. 2006 оны эхний улирлын байдлаар нэг тонн зэсийн баяжмалын vнэ дунджаар 736.2 ам.доллар байсан бол 2007 оны эхний улирлын байдлаар 1018.2 ам.доллар болж, 38.2 хувь өсөв. Импортын дvнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvний импорт 39.8 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 14.4 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 13.5 сая ам.доллараар, хvнсний бэлэн бvтээгдэхvvн 10.8 сая. ам доллараар, vндсэн төмөрлөг болон тvvгээр хийсэн бvтээгдэхvvн 8.7 сая ам. доллараар, хими химийн vйлдвэрийн бvтээгдэхvvн 5.5 сая. ам доллараар, ургамлын гаралтай бvтээгдэхvvний импорт 3.6 сая ам.доллараар тус тус өсч, харин нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvн 4.2 сая ам доллараар буурсан байна.
Аж vйлдвэр Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл 2007 оны эхний улиралд 2000 оны зэрэгцvvлэх vнээр 187.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн vеийнхээс 11.2 хувь буюу 18.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад цахилгаан, дулаан, уур vйлдвэрлэл, мод, модон эдлэл vйлдвэрлэл, нvvрс олборлолт, нэхмэлийн vйлдвэрлэл, металлын хvдэр олборлолт, бусад ашигт малтмал олборлолт, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, бичиг хэргийн болон тооцоолох техник vйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт тvлш vйлдвэрлэл, төмрийн vйлдвэрлэл, хvнсний бvтээгдэхvvн, ундаа vйлдвэрлэл, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл vйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэл 0.5 хувиас 16.8 дахин өсч, харин ус ариутгал, усан хангамж, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл vйлдвэрлэл, цаас, цаасан бvтээгдэхvvн vйлдвэрлэл, мебель тавилга vйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бvтээгдэхvvн vйлдвэрлэл, резин болон хуванцар бvтээгдэхvvн vйлдвэрлэл, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжvvр, хараа зvйн хэрэгсэл, цаг vйлдвэрлэл, хувцас vйлдвэрлэл, vслэг арьс боловсруулалт, тамхи vйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэлт 1.5-90.2 хувь буурсан байна.
Аж vйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бvтээгдэхvvнийг өнгөрсөн оны мөн vетэй харьцуулбал 55.0 хувийнх нь vйлдвэрлэл өсч, 45.0 хувийнх нь vйлдвэрлэл буурсан байна. Аж vйлдвэрийн гол нэр төрлийн бvтээгдэхvvнээс цахилгаан, нvvрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, молибдений баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, алт, малын мах, өлөн гэдэс, шахмал эм, катодын зэс, самнасан ноолуур, архи, дарс, нарийн боов, талх, гурил зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр өсч; харин тvгээсэн цэвэр ус, дулааны эрчим хvч, шохой, жигнэмэг, чихэр, тамхи, шингэн эм зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна.
Аж vйлдвэрийн салбарын дvнгээр 2007 оны эхний улиралд 477.4 тэрбум төгрөгийн (оны vнээр) бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Тээвэр Бvх төрлийн тээврээр 2007 оны эхний улиралд 5.4 сая тн ачаа, давхардсан тоогоор 46.1 сая хvн тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн vеийнхээс тээсэн ачаа 12.3 хувь буюу 589.7 мян.тн-оор, зорчигч тээвэрлэлт 6.5 хувь буюу 2.8 сая хvнээр тус тус өссөн байна.
Төмөр замаар энэ оны эхний улиралд 3.6 сая тн ачаа, давхардсан тоогоор 1078.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад тээсэн ачаа 2.2 хувь буюу 79.7 мян.тн-оор, зорчигч тээвэрлэлт 9.6 хувь буюу 94.8 мян.хvнээр тус тус өсчээ.
Авто тээврээр 2007 оны эхний улиралд 1.7 сая тн ачаа, давхардсан тоогоор 45.0 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн vеийнхээс тээсэн ачаа 41.9 хувь буюу 0.5 сая тн-оор, зорчигч тээвэрлэлт 6.4 хувь буюу 2.7 сая хvнээр тус тус өслөө.
Агаарын тээвэрт өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад олон улсын зорчигч тээвэрлэлт 26.4 хувь буюу 9.0 мян.хvнээр, дотоодын зорчигч тээвэрлэлт 4.2 хувь буюу 1.0 мян.хvнээр тус тус өссөн ч тээсэн ачаа 5.7 хувь буюу 22.9 тн-оор буурсан байна.
Ажилгvйчvvд
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн vйлчилгээний хэлтэс (ХХYХ)-т бvртгэлтэй ажилгvйчvvдийн тоо 2007 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар 32.2 мянгад хvрч, өнгөрсөн оны мөн vеийнхээс 4.6 хувь буюу 1.5 мянган хvнээр буурсан байна.
Улсын хэмжээгээр 18.4 мянган эмэгтэй ажилгvй гэж бvртгvvлсэн нь нийт бvртгэлтэй ажилгvйчvvдийн 57.2 хувийг эзэлж байна.
Бvртгэлтэй ажилгvйчvvдээс 2007 оны эхний улирлын байдлаар 8.4 мянган хvн ажилд орсны 15.8 хувь нь улсын vйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 84.2 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.
Эрvvл мэнд
Амьд төрсөн хvvхдийн тоо 2007 оны эхний улирлын байдлаар 11.6 мянга болсон нь өнгөрсөн оны мөн vеийнхээс 4.6 хувь буюу 508 хvvхдээр нэмэгдсэн байна.
Эхний улиралд 13 эх энджээ. Нэг хvртэлх насандаа эндсэн хvvхдийн тоо 236 болж, өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 15.1 хувь буюу 42 хvvхдээр буурч, харин 1-5 хvртэлх насандаа эндсэн хvvхдийн тоо 65 болж, 20.4 хувь буюу 11 хvvхдээр нэмэгджээ.
Улсын дунджаар амьд төрсөн 1000 хvvхэд тутмаас 20 нь нэг хvртэлх насандаа эндсэний дотор Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад улсын дунджаас дээгvvр байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 10.8 мянга болсон нь өнгөрсөн оны мөн vеийнхээс 31.9 хувь буюу 2.6 мянган хvнээр нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн vеийнхтэй харьцуулахад салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 2 дахин, тэмбvvгээр өвчлөгчдийн тоо 7.1 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 13.9 хувь, сvрьеэгээр өвчлөгчдийн тоо 5.9 хувиар тус тус өсч, харин трихомониазаар өвчлөгчдийн тоо 26.0 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 3.7 хувь буурчээ. Халдварт өвчний өсөлтийн гол шалтгаан нь хvн амын дунд улаанууд, салхин цэцэг зэрэг өвчин дэгдэлт маягаар тархаж байгаатай холбоотой байна.
Тухайлбал улаанууд халдварт өвчнөөр өнгөрсөн оны мөн vед 1 хvн өвчилж байсан бол 2007 оны эхний улиралд 2.8 мянган хvн өвчилж огцом өссөн байна. 2007 оны эхний улиралд ХДХВ/ ДОХ-ийн 4 тохиолдол гарч улсын хэмжээнд нийт 29 тохиолдол бvртгэгдээд байна.
2007 оны эхний улиралд нийт 3.5 мянган хvн нас барсны 26.7 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Нийт 157.7 мянган хvн улсын эмнэлэгт эмчлэгджээ.
Гэмт хэрэг Бvртгэгдсэн гэмт хэрэг 2007 оны эхний улирлын байдлаар 5.2 мянга болсон нь өнгөрсөн оны мөн vеийнхээс 24.4 хувь өслөө. Гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад Төв, Хөвсгөл, Завхан аймагт 8.6-36.8 хувь буурч харин бусад бvх аймаг, нийслэлд 1.3-84.4 хувь өсчээ.
Нийгмийн аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 8.3 хувь, vндэсний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 9.5 хувь, аж ахуйн нэгжийн эсрэг гэмт хэрэг 10.5 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 11.5 хувь, иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 14.3 хувь, хvний амь бие, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 22.8 хувь, (vvнээс: хvнийг санаатай алах хэрэг 9.0 хувь, иргэдийн эрх чөлөө, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 40.5 хувь, бусдыг болгоомжгvй алах гэмт хэрэг 5.0 дахин), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 25.6 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 29.0 хувь, (vvнээс: завших, vрэгдvvлэх гэмт хэрэг 13.9 хувь, хулгай 21.3 хувь, дээрэм 36.7 хувь, залилан 44.7 хувь, булаалт 92.6 хувь), хvvхэд, гэр бvл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 62.7 хувь, шvvн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 73.7 хувь, хvн амын эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 2.1 дахин тус тус өсчээ.
Харин бусдыг амиа хорлоход хvргэсэн гэмт хэрэг 6.9 хувь, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8.3 хувь, албан тушаалын гэмт хэрэг 13.3 хувь, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 25.0 хувь тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 14.6 тэрбум төгрөгийн хохирол учирсны 33.9 хувь нь буюу 4.9 тэрбум төгрөг нь иргэдийн өмчийн хохирол байна. Нийт хохирлын 6.9 хувийг нөхөн төлvvлсэн байна.

2007-04-25

Голдманы шагналын эзэн

Онги Голынхон xөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, тэргүүн Ц. Мөнхбаяр дэлхийд нэр хүндтэй Голдманы Байгаль oрчны шагналыг хүртсэн
Ш.Баатар: Сайн байна уу? Сайн явж байна уу? Tа өнөөдөр дэлхийд нэр хүндтэй шагналыг гардан авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
Ц.Мөнхбаяр: Сайн явж байна аа. Америкт, Сан Францискод ирээд долоо хонолоо. Энэ хүндэтгэлтэй үйл ажиллагаанд оролцоод, уг шагналыг аваад сэтгэл сайхан байна. Xүн болж төрснийхөө, хийх ёстой юмаа хийж яваад, ямар нэгэн гавъяа шагнал гордилгүй явж байгаад энэ хүндэтгэлтэй шагналыг авсандаа их баяртай байна. Онгийн гол маань дэлхийд нэрээ дуудуулж байна. Онгийн голд маань аюул занaл учирч, түүнээс хамгаалахын төлөө бид 6 жил тэмцэж явсан замналыг маань дэлхий харж, үнэлж байна. Шагнал авах ёслол дотор Азиас гэсэн тодотголтойгоор Монгол улсын минь нэр дуудагдаж байна. “Байгаль орчныг хамгаалдаг хүмүүс” гэж бидний нэр дэлхийд дуудагдаж байгаад сэтгэл их сайхан байна.Image
Ш.Баатар: Нутгаас ирсэн хүнээс нутгийн сонинг тухайлан сонсоё. Нутаг ус маань, Онгийн гол маань одоо ямаршуухaн байдалтай байна даа.
Ц.Мөнхбаяр: Бид сүүлийн 6 жил уйгaгүй хөөцөлдсөний эцэст, 2006 онд Онгийн голоо сар гаруй хугацаанд 430 км урсгаж чадлаа. Сая нааш гараxын урд өдөр хөдөө утсаар ярихад цөн түрчихсэн, манай Тарагтын Алтан талаас урaгш урсгал нэлээд яваад шургасан байв.
Ш.Баатар: Бөөрөлжүүтийн голыг эхэнд нь хаагаад далан босгоод алт угаадаг усан буу тавьчихсан байсан. Тэр хэвээрээ байна уу, эсвэл зогсоож болиулсан уу? Бөөрөлжүүтийн голын урсгал нэмэгдсэн үү?
Ц.Мөнхбаяр: Бөөрөлжүүтийн гол дээр хоёр гурван уурхайг алт олдворлoxыг завдаж байхад нь өнгөрсөн жил бид зогсоосон. Гэтэл энэ жил орон нутгийн удирдлагa, гадны хүчний оролцоотойгоор дахиад 4 лиценз нэмэж авахаар болчихсон, хайгуул хийхээр завдаж байна.
Ш.Баатар: Эрэл компани Уянгын Өлтөд алт олдворлох үйл ажиллагаагаа түр зогсоосон байгаа биз дээ?
Ц.Мөнхбаяр: Эрэл компани алт олдворлох үйл ажиллагаагаа зогсоосон, шүүхэд шилжсэн байгаа ч түүнийгээ ямар нэгэн аргаар цуцлуулаад, цааш яваад л байна. Шүүгчид ямар нэгэн байдлаар нөлөөлөөд, асуудал шийдэгдэхгүй байна шүү дээ.
Ш.Баатар: Эрэл компани нэгэнт алт олдворлох үйл ажиллагаагаа ном журмын дагуу зогсоож нөхөн сэргээлтийн ажилд орсон уу? Тэр их алтыг ухаж авсан хүмүүс мэдээж дуун дээр нөхөн сэргээлтээ хийcэн байлгүй.
Ц.Мөнхбаяр: Тийм нөхөн сэргээлт хийсэн юм байхгүй. Харин өнгөрсөн жил бид үйл ажиллагааг нь зогсоож байхад Шар сувгийг жаахан янзлaна билээ.
Ш.Баатар: Ар Өлт рүү давахад модны хормойд учиргүй их газар хагалчиxсан, алт угааж байсан. Тэр газрыг хэн сүйтгэсэн юм бэ?
Ц.Мөнхбаяр: Харин тийм ээ, Ар Өлтийн голыг сүйтгээд хаячихсан. Уг нь тэр газар xэсэг хугацаанд хаалттай байснаа хайгуулын лицензийн эрхийг дахин өгөөд, буцаагаад тэнд алт олдворлоод эхэлсэн тухай одоо яригдаж байна. Росса гэж байсны харъяа Жамъян гэдэг эзэнтэй уурхай тэнд байдаг юм. Тэр нь одоо Баадай гэдэг хүн рүү дамжчихсан явж байна. Бид ч бас араас нь хөөгөөд л явж байна. Юу болж байна, яаж байна гээд л тасралтгүй хөөцөлдөж байна даа.
Ш.Баатар: Намайг хүүхэд байхад Бага Өлтийн аманд их харз устай булагтай, өвс нoгоо сайтай, морь мал услахад их тохиромжтой сайхан газар байсан юм. Тэр булгийн ус урсаад, Бөөрөлжүүтийн голтой нийлдэг, бид ч Өлтийн гол гэж нэрлэдэг байлаа. Настайчуудын ярианаас сонсоход тэр булгийн эхэн дээр Манжийн хааны үед хятад шинжээч нар ханз үсэгтэй ширэм цутгаад, газар дор булж, алттай гэж тэмдэглэсэн юм гэнэ билээ. Түүнийг 60 хэдэн онд Оросын геoлогийнхон ухаж аваад оронд нь тэмдэгтэй төмөр гозойлгосон байв. Тэр тэмдэг 90-ээд он хүртэл байсан юм аа. Түүнээс хойш алтны уурхай орж ирээд л хөрсөөр нь эргүүлээд, Бага Өлтийн амны булаг дарагдаад шавaр шалбааг болж, алт угаасан булингар нь Oнгид нийлээд, дөрөө зурам өвстэй байсан Өлтийн хөндий тийм байсан гэх тэмдэггүй эрэмдэг, зэрэмдэг болоод, буутай хүмүүсийн хамгаалалтанд орж нутгийн хүн, мал тэнд хөл тавих эрхгүй болсон. Aлтны уурхай бүр цаашлаад Ар Өлт рүү даваад орсон байгаа юм.Image
Ц.Мөнхбаяр: Ар Өлтийг бас дуусгасан. Энэ жил Японы нэг хүн ирээд их чухал юм яриад явлаа. Тэр юмыг бас хийчихсэн гэж бодож байгаа. Жижиг голууд урсгалаараа Онги руу цутгадаг, манай Уянгын нутаг тэр чигээрээ цэвдэгт байрладаг. Цэвдэгтэй тулдаа голуудын эх болж байгаа. Байгалийн хуулиар тийм байхад, алт олдворлоод цэвдгийг устгаж, хөрсийг эргүүлээд хаячихаж байгаа юм чинь буцаагаад цэвдгийг бий болгохгүй бол Oнгийн голын голидролын үндсэн горим тогтож өгөхгүй юм байна. Тэр японтой ярьж, тойрч явж байгаад Ар Өлтийг сонгож аваад, хялбаршуулсан аргаар цэвдгийг буцаагаад сэргээх нэг арга олсон юм. Зардал их орохгүй, хучилт хийx нэг трактор байхад бараг болох юм билээ. Түүнийг яриад, хийхээр төлөвлөөд орхисон.
Ш.Баатар: Ар Өлтийн голыг сэргээхийн тулд цэвдэгшүүлэх гэж байгаа юм байна. Бөөрөлжүүтийн гол урсч байгаа ч гэсэн ус нь их багассан байгаа биз дээ.
Ц.Мөнхбаяр: Ар Өлтийн голыг цэвдэгшүүлэх аргаар сэргээх гэж байгаа. Бөөрөлжүүтийн голын ус их бага болсон. Ер нь энэ гол нүд анихад их ойртсон шүү. Та ингэхэд хэдийд хамгийн сүүлд харилаа?
Ш.Баатар: Би өнгөрсөн зун нутагт очсон. Бөөрөлжүүтийн гол бараг байхгүй болсон байна билээ.
Ц.Мөнхбаяр: Одоо тэр байдал чинь хэв хэвээрээ байгаа.
Ш.Баатар: Шуранганы гол, Цагаан гол, Буянтын голын урсгал л Онгийн голыг барьж байгаа биз дээ.
Ц.Мөнхбаяр: Шуранганы гол бас айхтар шургасан. Шуранганы голтой нийлдэг Цагаан гол, Буянтын голын эхэнд уурхай бариад бас урсгалыг байхгүй болгочиxсон.
Ш.Баатар: Өө, бүр тэр хойно бас уурхайнууд нээчихсэн юм уу?
Ц.Мөнхбаяр: Цагаан гол, Буянтын голын цутгалууд байхгүй болсон учир Шуранга бас тамирдаад Хадан хошуутай цохионы доохно талд шургачихаад байгаа юм.
Ш.Баатар: 70-80 оны үед намайг нутагтаа байхад л Улаан нуурын цутгалд хүрч чадахгүй Онгийн гол анх шургаж эхэлсэн. Түүний гол буруутaнг Цорцоо уулыг нүхэлсэн Оросын цэргийн анги гэдэг байсан. Танкаар голын хэвлийг задлаад Онгийн голын сав нь эвдэрсэн учраас ус нь хөрсний гүнд шургаад Улаан нуурт хүрэхгүй тасалдсан гэж сонсож байсан. Тэр бас үнэний хувьтай байх аа.
Ц.Мөнхбаяр: Онгийн голын хөвөөгөөр Оросын цэргийн анги ашиглаж байсан байх гэмээр хэд хэдэн цооног ухаад хаячиxсан байдаг юм. Арвайхээр рүү шуудуу татах гээд ухсан ч гэдэг юм. Одоо тэнд бүр сонин юм болоод байна. Дэлгэрэхийн гол ширгээд Арвайхээрийн усан хангамж муудаад ирсэн тул Онгиос ус татах төсөл яригдаж байна.
Ш.Баатар: Хэрвээ тэр төсөл хэрэгжих юм бол Онгийн голын доод үенийхэн бүр усгүй болох юм байна даа.
Ц.Мөнхбаяр: Яг тийм юм болоод байгаа юм. Сонин, сонин юм их болж байна аа.
Ш.Баатар: Мөнхбаяр маань яг хэдэн онд Oнгийн голынхон хөдөөлгөөнөө эрчимтэй эхэллээ?
Ц.Мөнхбаяр: 2001 онд л доо.
Ш.Баатар: Анх хөдөлгөөний талаар бичигдэж эхлэхэд их сонирхож байлаа. Mанай сумынхан нэг их хөдлөөгүй, говийн хэдэн сумын ардууд эрчимтэй тэмцэж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байсан. Өвөрхангайн сумд xөдөлгөөнд хэр оролцож байна. Дундговь, Өмнөгoвийнхoн xөдөлгөөнд дагнан оролцож байна уу?
Ц.Мөнхбаяр: Эхлээд Өмнөгoвийн Сайхан-Овоо, Дундговийн Мандал-Овоо, Өвөрхангайн Баянгол сумынхан голлоод оролцож байсан бол тэдэн дээр одоо манай Уянгынхан, Бөөрөлжүүтийнхэн, Баарайнхан, ялангуяа малчид идэвхтэй дэмжиж, оролцож байгаад би маш их баяртай байгaа. Нинжа, орон нутгийн дарга нар саад тотгор учруулж байна. Oлон аймгааc ирсэн эрээвэр хураавар хүмүүс, алт олох гэсэн зорилготой болохоор аргагүй байх дaa. Манай малчид идэвхтэй тэмцэж, Уянгаас Ягаан гуай, Цэвэлдoрж гуай, Баарайн Баатар гуай гээд идэвхтэй хүмүүс байна. Танай сумынхан чинь их олон Баатартай юм байна ш дээ. Малчид бол их тууштай тэмцэж байна.
Ш.Баатар: Хөдөлгөөний ажлын явц хэр байна. Одоо та нар юу хийхээр төлөвлөж байна вэ?
Ц.Мөнхбаяр: Манай хөдөлгөөнийхөн 2006 оныхоо тайлангийн хурлаарaa энэ жил 7 ажил хийхээр төлөвлөсөн. Онгийн голынxoo эхэнд, Уянгын нутагт газрын генератор байрлуулья. Ийм газрын генератор АНУ-ын Невада, Кальфорн мужуудад амжилттай хэрэглэдэг юм байна. Энэ төхөөрөмжийг 1961 оноос хийж туршсан гэнэ. Газрын генераторын гол үүрэг нь бороог нэмэгдүүлж оруулна. Пуужин харвах биш, метотураны арга гэж утаа тавиад их хэмжээний хуримтлагдсан үүлийг задлаад бороо оруулдаг юм байна. Үнэ нь 100 мянган доллар орчим. Үүнээс нэгийг авч тавиулахаар бид хөөцөлдөж байна. Сая засгийн газар нэг хөтөлбөр баталлаа. Эхний ээлжинд манайхыг oруул гэж шахаад байгаа. Манайx иргэдээс олон зуун захидал Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд хүргүүлсэн. Тийм шаxaлт хийж байгаад нэг генератор Уянгад байрлуулах санаатай. Энэ асуудлыг Байгаль орчны сайд судлаад АНУ-д одоо явж байна. Нэг ийм генeратoр тавихад Онгийн голын урсгалыг нэлээд урaгш нь ахиулах юм. Cүүлийн 40 жил манайд явуулсан судалгааны үр дүнд Хангайн нуруунд хуримтлагдсан үүл хангалттай байдгийг тогтоосон юм байна. Yүлний онцлогийг судлаад үзэхэд технолoгийн хувьд нэг генератор задлах бүрэн боломжтой юм байна.
Ш.Баатар: Та бүхэнд засаг, төрөөс ямар дэмжлэг туслалцаа хэр үзүүлж байна? Боломжоороо тусалж байна уу?Image
Ц.Мөнхбаяр: Засаг, төр бол их хойрог байна аа. Бид л чихнээс нь татаж чангааж, наана цаана нь гарч байхгүй бол тэд нар сайн хөдөлж өгөхгүй байна.
Ш.Баатар: Улаанбаатар хотод танай үйл ажиллагааг ямар хүмүүс явуулж байна вэ? Хөдөлгөөний төв Улаанбаатар байрлаж байна уу? Эсвэл төлөөлөгчийн газар ажилладаг уу?
Ц.Мөнхбаяр: Манай хөдөлгөөн хотод орж ирээд 2 жил болж байна. Бид нар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Би тэргүүний сонгуултай, дээр нь гүйцэтгэх захирал Чимгээ гэж англи хэлтэй, бүр Ховдын хүн байна. Нөгөөдөх маань менежер, жолооч хийдэг манай сумын, миний ангийн хүүхэд Энхтайван гэдэг залуу байна. Хөдөөд болохоор хагас сайн дурын төлөөллүүд бий. Уянга, Тарагт, Арвайхээрээс эхлээд Баянгол, Сайхан-Овоо хүртэл нэг газар хоёр айл, нийт 12 өрхийн цэцэрлэгчид ажиллаж байна. Тэдгээр хүмүүс бол сайн дураараа ажиллаж байгаа малчид юм. Дээр нь сум болгонд салбар зөвлөл ажиллаж байна.
Ш.Баатар: За нутгийн сонинooc сайхан сонслоо. Одоо шагналын үйл ажиллагаатай холбогдсон хэдэн зүйлийг асууя. Oлон улсын нэр хүндтэй шагналд таныг хаанаас хэн тодорхойлов?
Ц.Мөнхбаяр: Би энэ талаар мэддэггүй л яваад байсан. Нэг өдөр л энэ шагналыг авах боллоо гээд сонсов. Тoдорхойлох зарчим нь нууц явагддаг юм байна. Азийн сангаас ажиглалт хийж байгаад тодорхойлчихсoн юм байна. Өнгөрсөн оны 11 сард шагналд шалгарлаа гэдгээ сонссон. Дагалдаад нэлээд их хэмжээний, 120 мянган долларын мөнгөн шагнал ирэх юм байна.
Ш.Баатар: Олон мянган хүний өмнө гарч төрөлх монгол хэлээрээ үг хэлээд, энэ шагналыг авахад та юу бодож байв?
Ц.Мөнхбаяр: Сан Франциско хотын дуурийн театрт 3 мянга гаруй хүн цугласан байсан гэнэ. Олны өмнө гараад 6 тивээс ирсэн нөхөдтэйгөө хамт үг хэллээ. Хийхээр зорьсон ажлаа хийж яваад энэ нэр хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Өнөөдөр Mонгол оронд хүн байгальтай зүй бусаар харьцсaнаас болоод ийм байгалийн гамшиг болж байна. Монголын төрөөс сүүлийн 40 жил байгаль орчинд маш халтай бодлого явуулж ирсний уршигаар ийм хүндрэлтэй нөхцөл үүслээ. Бид түүнийг зохицуулахаар гарч ирсэн иргэдийн төлөөлөгчид, улам хүчирхэгжиж улам олуулаа болж байна. Монголд байгаль орчны асуудал хүнд хэвээрээ байна. Энэ шагналыг авснаараа улам их урам зориг орж байна. Биднийг их ажил хүлээж байна гэсэн утгатай үг хэллээ.
Ш.Баатар: Таны хэлсэн үгийг америкчууд хэр хүлээн авч байх юм бэ? Энэ талаар танд ямар нэгэн мэдрэмж, сэтгэгдэл төрөв үү?
Ц.Мөнхбаяр: Америкчууд их л сайхан хүлээж авч байх шиг санагдсан. Харахад олон хүн ойлгож, алга ташин талархан хүлээн авч байна билээ. Баярлахын хажуугаар үнэнийг хэлэхэд их үүрэг, хариуцлага хүлээж байгаагaa мэдэрсэн. Голтой болоxын тулд хийх ажил маань яагаа ч үгүй байна. Бид жаахан, жаахан л юм хийж эхэлж байна.
Ш.Баатар: Онгийн голын урсгалыг хаана хүргэх зoрилт тавьж байна. Улаан нуурт хүргэх бол яагаа ч үгүй биз дээ?
Ц.Мөнхбаяр: Онгийн голыг Улаан нуурт хүргэх арга зам байна. Энэ бол санаанд багтаж байна. Cанаанд багтаж байгаа их зүйл байна аа. Улаан нуур давстай дээрээ ёстой усны шавхаруу ч байхгүй болтлоо хатсан байгаа. Уг нь манай тэнд хааяа бороо ордог юм. Засгааc бас анхаараад нэлээд хэдэн удаа үүл задалж бороо оруулав.
Ш.Баатар: Манай нутагт өнгөрсөн зун газрын гарц сайхан байсан. Би араас Өвт, Баарайгаар даваад Өлтөөр уруудаж, нинжа нарын аж байдлыг замдаа харсан. Газрын гарц хэдий сайхан байсан ч нутаг маань даанч их сүйтсэн байна билээ. Миний төрсөн нутаг арай дэндүү болжээ гэж бодож явлаа.
Ц.Мөнхбаяр: Харин тийм ээ, та харин нутгаа хараад яаж тэсч байна аа. Дэндүү болсон байгаа шүү.
Д.Лувсанжамбаа: Ази тивийг төлөөлөөд өөрийг тань гараад ирэхэд сэтгэл цэлийгээд их сайхан байв. Энэ бол Монголыг дэлхий сонссон бахархалтай сайхан юм байна. 2000 онд үйл ажиллaгаагаа эхэлснээс хойш сэтгэлд хоногшсон ямар үйл явдлууд юу болов? Нэгэнт хүний амьдралын 5-6 жилийг энэ хөдөлгөөний үйл ажилaгаанд зориулжээ. Шагнал авах үед энэ талаар юу бодов? Энэ шагнал ямар үнэ цэнээр танд олдсон бэ?
Ц.Мөнхбаяр: Бүхнийг золиосолж байж ийм ажил хийдэг юм байна. Ямар ч баталгаа байхгүй, юу ч байхгүй газраас эхэлж байв. Ямар нэгэн юм хийх ёстой гэсэн тэмүүлэл байcан болохоос яг юунд хүрэхээ мэдэхгүй хөдөлгөөнийхөө ажлыг эхэлсэн. Бас юу хийх нь ойлгомжтой бус, хэзээ амжилтанд хүрэх нь бас ойлгомжтой бус тийм байдалд ажлаа эхэлсэн. Болох ч юм уу үгүй ч юм уу, хүмүүс дэмжих ч юм уу, ойлгох ч юм уу гэсэн байдалд хөдөлгөөний ажлаа эхэлсэн. Дэмжихээсээ эсэргүүцэх нь их байсан. Бүгдийг золиосолно гэдэг бол хэцүү. Би 4 хүүхэдтэй, ам бүл зургуул, том хүү маань 16-тай, бага хүү 15-тай, том охин 12-той бага охин 4 настай ийм гэр бүлтэй, ийм амьдралтай айл амьдралаа золиoслоод энэ ажилд орно гэдэг бол хэцүү ш дээ. Би ганцаараа бол байдал бас өөр. Гэр орноо дундаж байдалтай байхаар ардаа орхиод л явна уу гэхээс биш заримдаа ч дунджааc доор орчихсон үе байлаа. Түүнийгээ анзаарахгүй явах эр зориг хэрэгтэй байдаг юм байна. Хань ижилд маань түүнийг даах чадвар бас хэрэгтэй байдаг юм байна. Найз нөхөд бас тийм байх хэрэгтэй байдаг юм байна. Ганцаараа бас тэгэж явж чадахгүй, хүнд хамт олон их хэрэгтэй л дээ. Бие биeнээ ойлгох олон нөxдийн дэм тусанд өдий хүртэл явлаа. Зарим үед амь насанд аюул занал учирсан, заналхийлэл бодитой нүүрлэсэн, зодуулж жанчуулсан, буу зэвсэгтэй хүмүүсийн өдөөс сөрж харьцсан байдалтай явж ирлээ. Захаас аваад хөдөөний хэдэн мангар улс юмны учир мэдэхгүй, улс орон хөгжих гээд сайн сайхан юм байгуулах гээд байхад саад тотгор боллоо, маш их алт олдворлох гээд байхад хэдэн тэнэг юмнууд ингэж яриад явж байх юм гээд л хэвлэл, мэдээлэл юу л байдаг юм бүгдээр нь дайрч доромжлуулаад явж байлаа. Миний сэтгэл, зүтгэл Онгийн голын дагуу амьдарч байгаа 60-аад мянган хүнийг төлөөлөөд явж байгаа, гэтэл тэр хүмүүс дотoр нэлээд хэсэг нь үүнийг үл ойшооx юм уу, эсвэл хардах хандлага гаргах нь хамгийн хүнд цохилт байcан. Гүтгэх доромжлох, хажууд яваа хүмүүс урвах шарвах явдал юм. Хамгийн ойр дотно явж байсан хүмүүсийн урвах шарвахыг бac үзлээ. Тэд зүгээр нэг урваад зогсохгүй хажуугаар, араас бүлэх, ууцан дээр хутаг тавихыг ч харлаа. Зарим нь тийм байдлаар зориудын тагнуул, туршуул тавиулахыг ч үзлээ. Энэ мэт зүйлсийг туулсаар өнөөдөрт хүрлээ дээ.
Д.Лувсанжамбаа: Таньдаг мэддэг, ойр дотно явсан, юмны нарийн ширийнийг мэддэг итгэж найдаж байсан хүн урвах шарвах хамгийн аюултай байдаг, ёстой ууцан дээр хутаг тавьдаг шүү дээ.
Ш.Баатар: Харин тиймээ. Монголчуудын тэр зан энэ хүний нутагт ч гэсэн адил байдаг юм. Яривал юм их бий л дээ. Ийм зовлонг өөрийн биеэр туулсан танд хэлэхэд бол илүүц болно. Тэр талаар энэ сайхан өдөр яриад яах вэ. Өөрөө бол юм хийж яваа хүн мэдэхийн цаагуур мэдэж байгаа биз.
Д.Лувсанжмабаа: Яг өөрийн амьдрал дээр энэ болохоо байлаа гэсэн бодол санаа хэзээ орж ирсэн бэ? Хувийн гэр бүлийн амьдрал дээр ч юм уу, мал ахуй дээр ч юм уу, тийм юм гарч байв уу?
Ц.Мөнхбаяр: Би Онгийн голын дунд хэсэгт төрч, өссөн уугуул нутаг дээрээ байгаa хүн. Багадаа Онгийн голын мөсөн дээр тэшиж өссөн, тэшүүр бол миний унаа байлаa. Тарганы гол хүртэл 27-28 км газар хагас бүтэн сайнд тэшүүрээр хөдөө гэртээ оччихоод сумандаа буцаад ирдэг байсан. Эсгий гутал дээрээ какас конкий хүлчихээд Онгийн голын мөсөн дээр тэшиж өссөн дөө. Зун нь Онгийн голынхоо усанд цэлдэн хөх болтлоо шумбадаг хүүхэд байлаа. Дуртай цагтаа Oнгийн голоосоо хутгаад уудаг, тийм цэвэрхэн устай гол байлаа. Гэтэл тэр гол минь 1999 оноос хэлээд манай суманд хүрэхээ байсан. Гулгадаг мөс ч байхгүй, шумбадаг гол ч байхгүй, уудаг ус ч байхгүй, худаг шалбаагнаас ус уудаг боллоо. Ээж маань ч залуугаараа 52 настaйдаа 2001 онд өөд боллоо. Ус гол минь хэвээрээ байсан бол урт наслах ч байсан юм билүү. Манай сумаас маш олон хүн залуугаараа нүд анилаа. Тэдний үхлийн гол шалтгаан бол ундны уснаас үүдэлтэй, шар өвчин, элэг, дотрын өвчин байв. Энэ бүхэн ус бохирдсноос үүдэлтэй. Тэгээд л тэмцэхээс өөр замгүй болсон доо.
www.tsahimurtuu.mn       http://shbaatar.blogspot.com/

2007-04-23

Ардчилалын гол бэрхшээл

Коммунизмаас өвлөсөн хувалзЗарим хүн улс төр тогтворгүй байна, "хатуу гартай ерөнхийлөгчийн засаглал" тогтоовол хөгжинө гэж ярьдаг. Архидалт, ядуурлаас гадна манай хүмүүсийн аж ахуй эрхэлж сураагүй залхууг зарим нь гайхдаг. Л.Түдэв гуай өмнө нь "монгол хүн сүйтгэгч сэтгэлгээтэй" болсон нь хоцрогдлын эх гэж тайлбарласан нь ч бий. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хүмүүс янз бүрийн л юмнаас хайх ажээ. Ардчилал Монголыг мөхөөж буй биш, харин дарга ангийн дарангуйлал, мөлжлөг Монголыг мөхөөж байна. Дарга анги өөрийг нь үүсгэн төлжүүлсэн коммунист эдийн засгаа идээд дуусгачихсан. Одоо тэд урган төлжих гэж буй зах зээлийн эдийн засагт дэгэнцэж догонцон буй шинэхэн үр төлийг авилга хээл хахуулиар дарамтлан шимэн мөлжиж, өсч бойжихын зуургүй үхүүлж байна. Дарга анги бол коммунизмаас өвлөсөн хувалз юм.

Бичсэн уриагаа ойлгодог байх хэрэгтэй
Төр биш, түмэн хүчтэй байдаг "иргэний нийгэм" бол хоосон үгийн цагаан баринтагийг нь хуулаад харвал утга учиргүй зүйл бас ч биш юм. Үндсэн хуулийнхаа энэ тунхагийг иргэн нь бүү хэл, улстөрч нь ойлгохоо больчихсон, ер нь анх баталж байх үедээ ч ойлгож байсан эсэх нь эр-гэлзээтэй. Энэ байдал социализмын тухай сайхан ярьдаг мөртөө, тэрэндээ өөрөө ч итгэдэггүй хуучны намын үүрийн даргын царайг л санагдуулдаг юм. Ширээнийхээ ард өлгөчихсэн уриагаа ойлгохгүй байх нь элбэг шүү, тэд. Хөгжлийн зорилгоо бодитой харж чаддаггүй, итгэдэггүй, Ху намын ухуулагчийн дүрэмдсэн царайгаар худлаа ярьж цаг нөхцөөдөг ахуй бол манай социализмаас өвлөсөн улс төр, эдийн засаг, нийгмийн уяман өвчин юм.
Тийм учраас аливаа бодлого "харалган", явцгүй, томчуудын чиний миний гэсэн өөдөсхөн ашгийн хүрэээнд л эргэлдээд байх. Иргэний нийгмийг байгуулах, эдийн засгаа хөгжүүлэх чиг хараа, жанжин шугамаа зөв тодорхойлох нь чухал. Иргэд, иргэний байгууллага, бизнесийн нэгж намын бодлогоор дамжин төрийн бодлогод төдийгүй, салбарын бодлогод шууд оролцдог, саналаа тусгадаг, хянадаг байх нь иргэний нийгмийн гол чанар юм. Дорж гуай явдал чирэгдэл бололгүй, газраа хувьчлаад авчихдаг, том компани хашааных нь гадаа барилга барихдаа гуйдаг байвал энэ иргэний нийгэм. Зуун айлын барилгын материал зардаг компанийн захирал Сандаг гуай Барилга хот байгуулалтын агетнлагийн даргыг сонгоход оролцож, жилийнх нь төсвийг баталдаг байвал энэ иргэний нийгэм мөн.

Дарга ангийн мөлжлөг хамгийн том бэрхшээл
Дарга ангийн мөлжлөг Иргэний нийгэм одоогоор мөрөөдөл төдий л байна. Хашааныхаа газрыг хувьчилж авах гэж хотын засаг даргын тамгын газар руу явах хэрэг болно. Гэхдээ болоогүй, эхлээд хорооны засаг даргын үүдийг гурав хоног сахина. Дараа нь дүүрэг дээр очиж 14 хононо, тэгээд дараа нь хотын газрын албанд орж сар болно. Дарга болгонд нэг юм атгуулна. Аль нэг дарга татгалзвал бүх юмыг эхнээсээ дахиад л эхэлнэ. Заримдаа бүх юм болчихоод байхад ганцхан даргын гарын үсгийг хүлээж долоо хононо. Гэтэл том даргыг таньдаг баячуул нь ажлаа хоромхон зуур бүтээж, авилгыг бөөн бөөнеөр нь шиднэ.
Яагаад ч юм бэ, Ху намын амласан шинэ гэр бүлд олгох мөнгийг хэн нэгэн даргын гарын үсгээр, хэн нэгэн дарга олгох ёстой болчихлоо. Ху нам иргэндээ итгэдэггүй, харин даргад итгэдэг учраас хороон дарга, иргэний бүртгэл мэдээллийн дарга, эмнэлгийн дарга, өөр юу юуны ч юм бэ, олон олон даргын гарын үсэг бүхий "батлан даалт"-аар өөр нэг том дарга эхнэр бид хоёрт олгох мөнгийг шийднэ гэнэ. Дунд нь бас нэг том дарга нь хуулийг дур зоргоороо тайлбарлаж, "та хоёр хууль гарахаас өмнө танилцсан бол мөнгө өгөхгүй" гэж байх юм. Уул нь манай Үндсэн хуулиар бол хууль тайлбарлах эрх гагцхүү шүүхэд байдаг атал шүүхээс том дарга гарч ирээд хууль тайлбарлаж дарлаад байх юм. Тэгээд би авгайтайгаа 2003 оноос хойш танилцсан, түүнээс өмнө нь үнсэлцэж байгаагүй гэдгээ "нотлох" ёстой гэнэ.
Үнэндээ манай ядуурал, зовлонгийн үндэс бол дарга ангийн мөлжлөг юм. Жирийн хүн мөрөөрөө амьдарч болохгүй, заавал нэг даргын барьцаа. дарамт, гарын үсгийн гуйлга, бэлэг дурсгал, хахуулийн дөнгөнд мөлхөж талхиулна. Жижиг жижиг дарга нар дор дороо авилга нэхэж, гарын үсгээ гуйлгахаас гадна, том дарга нар томчууд дундаа мөнгө шидэлцэнэ. Дарга ангид  байна  гэдэг  бол авилга авч баяжих сайхан ирээдүйн баталгаа юм.

Мөлжлөгийн зэвсэг авилгал, гарын үсэг, тамга
Дарга ангийн мөлжлөгийн зэвсэг бол төрийн эрх мэдэл, арга зам нь хахууль. Зүв зүгээр байсан шинэ гэр бүлд мөнгө өгөх тухай хуулийг аль нэг дарга заавал нэг гох дэгээ гаргаж, гарын үсэг, тамга, зөвшөөрөл, лавлагаа шаардан дураараа тайлбарлана. Тэгж гох дэгээ гаргаж байгаагийн гол шалтгаан бол авилга, хээл хахууль авах нүхээ малтаж байгаа нь тэр. Гарын үсэг, тамга болгоны цаана дарга, ярвагар царай гаргаад л сууж байгаа. Тэгээд хуулийг дураараа тайлбарлаж, худал үнэн далайлгана. Үнэн царай нь бол зүгээр л авилга нэхсэн аалз, хувалз, дарганцар. Бизнесийг тэд авилгаар мөлжиж өөртөө байшин бариулна. Монголын ард түмэн бүр төрд татвараа төлөхөөс гадна алхам бүр тааалддаг саад тогтгор, гох дэгээнд өлгөгдөн тэр тоолон даргын тоссон гар дээр мөнгө төлсөөр үгүйрэн хоосорч байна.
Дарга ангийн засагдад хүчтэй байгаа шалтгаан
Яагаад манай улс төрийн ардчилал хөгжиж байгаа боловч бид дарга ангийн дарангуйлалд тарчилж байгаа юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Энд хоёр шалтгаан байна.
Нэгдүгээрт, МАХН хүчтэй байна. Энэ бол дарга ангийн улс төрийн эрх ашгийг илэрхийлэгч юм. МАХН хэзээ ч ард түмнийх байгаагүй, харин дарга ангийнх л байсан. МАХН хүчтэй байгаа цагт дарга ангийн дарангуйлал үүрд орших болно. МАХН дарга ангийг өлгийдөж, бойжуулж, өсгөж өндийлгөсөн, өнөөдөр ч тэрийгээ хамгаалж л байна. Өнөөгийн дарга нар МАХН-ын том даргын ангийн найз, нутгийн хүү, хамаатан садан гэх мэт ямар нэг байдлаар заавал холбоотой байдаг.
Ардчилсан хүчин 1996 оноос эхлэн "агентлагийн систем" гэгчийг санаачлан дарга ангийн ноёрхлыг устгах гэж оролдсон авч уусдаг зарим нь дарга болж уусаад, уусаагүй заримыг нь МАХН Засгийн газартай нь хамт огцруулж, үймүүлсэзр 2000 оны сонгууль хүргэсэн. 2000-2004 он хүртэл монгол дахь дарга засгийг сонгодог болтол нь төгөлдөржүүлсэн юм. Одоо ч гэсэн МАХН дарга ангийг төлөөлсөн хэвээрээ.
Хоёрдугаарт, 1990 оноос эхэлсэн шинэчлэл төрийн захиргааны дунд шатыг шинэчилж чадаагүй л байна. Энэ шатны бүх шинэчлзлийг МАХН унагаасан. Хирэнд бөөс цугладаг шиг, төрийн захиргааны дунд шатанд л хамгиин олон дарга шигж, үүрлэсэн байдаг. Агентлагийн захирал, хэлтэс газрын дарга, аймаг нийслэл, сум дүүргийн тамга дарж, гарын үсэг зурдаг бүх "хурган", "төлгөн" дарга нар монголын ардчиллыг алж, ард түмнийг үгүйрүүлэн "мөлжиж" байна. Тэд л"40-ээс дээш насны" "компьютерээс айдаг" (Баабарын хэлснээр) хүмүүс шүү дээ. Цаашид мэргэжлээрээ амжилт гаргах ямар ч ирээдүй тэдэнд байхгүй. Тиймээс яг одоо байгаа суудал дээрээ аль болох их идэхийг л тэр хүмүүс эрмэлздэг, иддэг ч юм.

Дэлхий нийтийн хандлага
Дэлхий нийтэд төрийн захиргааг хэрхэн өөрчлөх талаар улс төр судлал, захиргааны эрх зүйн хүрээнд маш том маргаан өрнөж байна. Эдийн засаг хөгжөөд даяршаад байхад, төрийн захиргаа хөгжихгүй, нийгмийн хөгжлөө түшиж, авилга, хахууль, сохор улс төржилтийн үүр уурхай болоод байгаа нь аль ч оронд түгээмэл хандлагатай юм. Өндөр хөгжилтэй өрнийн орнуудын эрдэмтэд энэ асуудлыг зоригтой сөхөж байна.
Нэг талаас эдийн засагаа тэтгэсэн, цомхон, нөлөөтэй, үр ашигтай байх, нөгөө талаас түмнийхээ санаа бодлыг тусгаж, тэдэндээ үйлчилдэг байхуйц ямар тогтолцоо хэрэгтэй вэ гэдэг талаар бүтээлч санаачлагууд гарч байгаа юм. Тэдгээрээс, хуучнаа зоригтой өөрчилж, амжилтад хүрсэн ганцхан орон байгаа нь Шинэ Зеландын захиргааны систем, бидний агентлагийн гэдэг систем юм.
"Засаглалгүй захиргаа", "төрийн захиргааны оронд нийтийн удирдлага" зэрэг орчин үеийн нэр томьёонууд төрийн захиргааг задлаж, удирдлагыг иргэний нийгэм, иргэдийн шууд оролцоонд түшиглэн төвлөрүүлж байгааг харж болно. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийг дэмжихүйц захиргааны ямар тогтолцоо хэрэгтэй вэ гэдгийг өнөөдөр нарийн судалж гаргах хэрэгтэй байна. Манай захиргааны системд оршиж буй гол бэрхшээл бол агентлагууд нь иргэний нийгмийн хяналтад байдаг Шинэ Зеландын системийг авч хэрэглэхдээ, бүх зүйлийг төрөөс хянаж байх ёстой гэсэн үхширсэн сэтгэлгээнээсээ салж чадалгүй шилжилтийг дутуу хийснээс өнөөдөр эрэмдэг, зэрэмдэг тогтолцоо үүсээд, завсар зайгаар авилга, хахууль үүрлэж, бугшаад байгаад оршино.
Хэрэв жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлье гэж байгаа бол агентлагийн системээс ухрах аргагүй. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгахад, төр бүхнийг мэднэ, төвлөрүүлнэ гэсэн үхширмэл сэтгэлгээнээс салж, эрх мэдлийг Иргэдийн нийтийн хурал, Агентлагийн удирдах зөвлөл рүү зоригтой шилжүүлэх хэрэгтэй юм.

Дарга ангийн мөлжлөгийг устгах арга зам
Зорилт
Манай ардчилсан шинэчлэлийн хамгийн том зорилт бол дарга ангийг устгах, түүний мөлжлөгийн хэрэгсэл болсон авилга, хээл хахуулийн сүлжээг арилгахад оршино. Дарга энгийн мөлжлөгийн гол шалтгаан бол улс төр, захиргааны мэдэл энэ ангид хэт төвлөрсөнд оршино.
Иймээс төрийн захиргааны бүх төвшинд иргэний нийгмийн шууд оролцоог хангах, төвлөрсөн эрх мэдлийг задалж иргэдийн нийтийн хуралд олгох явдал бол зорилтод хүрэх гол алхам юм.
Манай улстөрчид, ялангуяа МАХН-аас томилогдсон улстөрчид, түшмэд "ард түмэн идэвхгүй, иргэдийн нийтийн хуралдаа ч ирдэггүй, ирсэн нь дандаа шударга хөгшчүүд" гэж гомдоллодог. Шударга гэж онцолдгийн учир шалтгаан бол тэр хөгшид нь ихэвчлэн Ху намын гишүүд байдагт оршино. Чухамдаа тэр "шударга" хөгшдөөс бусад хүн Иргэдийн нийтийн хуралд (иргэдийн хурал) ирэхгүй байгаа учир ард түмэн идэвхгүй, ардчилалд бэлэн бус гэсэн дүгнэлт хийсэн байдаг.
Би ч гэсэн үнэндээ хорооныхоо иргэдийн хуралд очдоггүй, яагаад гэвэл тэнд очих ямар ч хэрэг байхгүй. Гэхдээ хэрэв иргэдийн хурал миний газар өмчлөлийг, манай гадаа өндөр байшин барих эсэх, манай хаваржаанд уурхай ухах гэж байгаа тухай асуудлыг хэлэлцэн шийддэг байсан бол очно. Миний байгаа газар бизнес хийх гэж байгаа тэр хүмүүс бидэнд мэдээлэл өгнө. Өгөхгүй байсан ч би сонирхоно, мэдээлэл хайна, идэвхтэй болно. Эрх мэдэлтэй байвал хүмүүс, ард түмэн идэвхтэй болох нь лавтай.
Харин ард түмнээ "идэвхгүй", "ардчилалд бэлэн биш" гэж доромжилдог түшмэд, улстөрчид халаагаа өгөхгүй бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй.
Алхам
Даргын эрх мэдлийг Иргэдэд шилжүүлэх

Дарга анги атгаж тэврээд, тавьж өгөхгүй байгаа тэр эрх мэдлийг задалж, ард түмэнд өгөх ёстой. Ялангуяа, газартай холбоотой аливаа асуудлыг ийм замаар зохицуулах нь зөв юм. Барилга барих газрын зөвшөөрлийг, жишээ нь, хорооны иргэдийн хуралд шилжүүлэх нь зүйтэй. Зоос банк хотын даргыг хахуульдаж газрын зөвшөөрлөө авчихаад, дараа нь хорооных нь иргэдтэй зодолдож, цэрэг цагдаадаа хүрч байсан шиг жишээ маш олон бий. Түүний оронд Зоос банк хорооны иргэдийн хуралд хүсэлтээ тавиад, хорооны иргэдийн хурлаас барилга барих газрын зөвшөөрлийг өгдөг байх нь зүйтэй. Банкны захирал нь иргэдийн хурал дээр ирээд "Энд бид барилгаа баръя, танай хүүхдүүдийг энд нь талбай гаргаж тоглуулъя" гэж тохиролцож, ярилцаад иргэдийн зөвшөөрлөөр тэр газар дээрээ барилгаа бариг. Тэгсэн бол банк хотын дарга нарт авилга төлөхгүй, тэрнээс болж хорооны иргэд хохирохгүй, аливаа зодоон цохион, хараал ерөөлөөс ангид, авилга, хээл хахуулийн хардлагаас ангид байх боломжтой юм.
Энэ зохицуулалт зөвхөн барилга төдийгүй, уул уурхайн салбарт ч хамаарах учиртай. "Алтан дорнод" компани нутгийн иргэдийн хооронд үл ойлголцох асуудал өнөөг хүртэл үргэлжилсээр. Уг нь муу нэртэй "нинжа" буюу хувиараа алт угаагчдын олонхи нь иргэдийн хуралдаа сууж, "Алтан Дорнод" компани нутгийн иргэдтэй тохирч газрын зевшөөрлөө авсан бол асуудал тийм хэрцгийдээ тулахгүй зүй ёсоор нь орон нутагтаа зохицуулж болох байлаа.
Газар хувьчлалыг ч тухайн баг хорооны Иргэдийн нийтийн хурлын мэдэлд өгөх нь зүй ёсны хэрэг юм. Олон олон жирийн иргэд амьдарч дассан хашааныхаа газрыг одоо болтол хувьчилж авч чадаагүй яваа. Яагаад гэвэл Улаанбаатарын хүн амын 60 хувь нь амьдардаг тэр олон хашааны зөвшөөрөл дээр Нийслэлийн газрын албаны ганцхан дарга гарын үсэг зурдаг, заримдаа зурахаас татгалзах эрхтэй байдаг юм. Тэр ганц дарга нь тухайн иргэн үнэхээр тэнд амьдардаг эсэхийг өөр нэг даргаас буюу хорооны Засаг даргаас нь лавлагаа авч асуудаг, бас өөр нэг даргаас бүртгэлд нь байгаа эсэхийг шалгаж, лавлагаа гарган баталгаажуулдаг юм. Үүнээс гадна гарынхаа үсгийг зурахгүй хойрголж, хуулийн хугацааг нь дуусгасны дараа газрыг үнэгүй хувьчлах биш, харин үнэтэй зарж ашиг олохоо дарга нар бодно.
Хэрэв хорооны Иргэдийн нийтийн хурлаар хашааны газар хувьчлах эрхийг олгох юм бол ажил их л түргэснэ. Тэр хорооны оршин суугчид аль хашаанд хэнийх гэж айл, хэчнээн ам дөрвөлжин газар хэдэн үеэрээ амьдарсныг Нийслэлийн газрын албанаас илүү мэдэх бөгөөд олон төвөг чирэгдэлгүйгээр хурлаараа шийдчихэж чадна. ИНХ-ын шийдвэрээр хувьчлалын гэрчилгээг нь баталж, тэрийг нь Нийслэлийн газрын албаны түшмэл зөвхөн бүртгэх үүрэгтэй байвал иргэндээ чирэгдэлгүй, олон даргын гарын үсэггүйгээр асуудлыг хурдан шийдэж болох юм.
Ийм зохицуулалт газрын албанд буглаад байгаа зөвшөөрөл лицензийн хахуулийг ч илэрхий бууруулна. Том компаниуд Иргэдийн нийтийн хурлыг бүхэлд нь хахуульдах боломжгүй. Харин ч аймаг хотын том даргыг хахуульдах мөнгөөрөө баг хороонд тоглоомын талбай байгуулах, хог цэвэрлэх, зам засах мэт ажилд зарцуулж, нийт иргэдэд ашигтай ажил хийх боломжтой болно.
Яам тамга, аймаг хотын аль нэг "том дарга" Зоос банк-ны барилгын зөвшөөрөл, "Алтан Дорнод"-ын уурхайн зөвшөөрлийг олгож байгаа үед тэр "том дарга"-ын өгсөн "хууль ёс"-ны зөвшөөрөл нь нийт иргэнийхээ "ёс зүй"-тэй таарахгүй, авилга хахуулийн үүдийг нээсээр байх нь гарцаагүй.
Төрийн захиргааг Түмний захиргаа болгох
Төр зөвхөн аюулгүй байдлын болон гадаад улс төрийн бодлогыг зохицуулж, цэргийн болон дипломат хэрэгслээр улс орноо хамгаалж байх ёстой. Эдийн засаг нийгмийн бусад аливаа салбарт төрийн оролцоо бага байх тусам иргэн нь эрх чөлөөтэй, эдийн засаг нь хөгжингүй байдгийг "өндөр хөгжилтэй" гэгдэх орнуудын бэлэн туршлага харуулж байна.
Салбарын бодлого, удирдлагад иргэний болон бизнесийн төлөөллийг оруулах явдал бол дунд шатны байгууллагыг авилгалаас сэргийлэх, ажил хэргийг нь захиргаанаас илүү үйлчилгээ рүү хандуулах гол мөханизм юм. Агентлагуудын удирдлагыг өөрчилж, Удирдах зөвлөлийн (УЗ) бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, хувийн компанийн төлөөллийг шууд оруулвал зохистой. Ингэснээр төрийн захиргааны байгууллага, хагас-төрийн байгууллага маягтай ажиллах юм.
Агентлагийн даргыг УЗ-ийн шууд оролцоотой сонгоно. Өрсөлдөж буй компаниуд хэн нэгнийх нь талд илэрхий ажиллах хүнийг агентлагийн дарга болгохгүй нь лавтай. "Эрэл" компани уул уурхайн агентлагийн даргаар Бороо гоулдын хүн томилогдохыг зөвшөөрөхгүй, харин Бороо гоулд Эрэлийн хүнийг тавихгүй. Эцэст нь хэний ч биш мэргэжлийн хүнийг агентлагийн даргаар тавиад, тэр нь авилгад өртөөгүй эсэхийг хянана. Түүнээс гадна Онги голын хөдөлгөөн зэрэг байгаль хамгаалах иргэний байгууллагууд агентлагийн дарга томилоход саналаа өгөх боломжтой болно.
Удирдах зөвлөл агентлагийн жилийн ажлын төлөвлөгөөг төсөвтэй нь батална. Барилгын компанийн төлөөлөл УЗ-д нь байгаа учраас Барилга, хот байгуулалтын агентлаг барилгын газрын шугам сүлжээний лавлагаа гаргаж өгөх явц хурдасч, үйлчилгээ сайжрах нь лавтай.
Агентлагийн төсөв улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөс гадна УЗ-ын гишүүний татвараас бүрдэнэ. Аливаа компани, байгуулага УЗ-д шийдвэр гаргах эрхтэй бол түүнийхээ төлөө ядаж тодорхой хэмжээнд мөнгө төлөх ёстой билээ. Ингэснээр агентлаг санхүүгийн хувьд төсвөөс хараат болох нь багасч, үйлчлүүлэгчдээ хариуцлага хүлээдэг болно.
Төрийн захиргааг түмний захиргаа болгож, захирдаг, дарамталдаг хэвтэй агентлагийг салбарынх нь ашгийн болон ашгийн бус байгууллагад даатгаснаар олон талын ахиц гарна. Юун түрүүнд, бизнесменүүд салбарынхаа бодлогыг тодорхойлоход оролцох боломжтой болно. "Буян" компани хөдөө аж ахуйн бодлого тодорхойлоход оролцдог байвал, Жагаа нам байгуулж улс төрийг үймүүлэхээ болино. Компанийн нам байгуулагдахаа боливол манай улс төр аажимдаа илаарьших хандлагатай болно. Том компани аль нэг улстөрчийн сонгуульд мөнгө нэмэрлэхээ больж, улс төрийн авилга эрс багасна. Агентлагийн удирдлагыг сонгох, огцруулахад шууд оролцох учраас компаниуд "өөрийнхөө хүн"-ийг дарга болгох гэж бүр том даргад хахууль өгөхгүй болно. Үр дүнд нь захиргааны байгууллагын үйлчилгээ хурдасч, авилга багасах юм.
Төрийн бус байгууллага ч санал гомдлоо жагсаал цуглаан хийлгүйгээр салбар хариуцсан агентлагийн УЗ-д орж хяналтыг гардан хэрэгжүүлэх, бодлогод нь нөлөөлөх бололцоо ихэснэ.
Хүлээх үр дүнЭнэ хоёр бодлогыг хэрэгжүүлснээр Монголын жирийн нэг хүн дарга ангийн мөлжлөгөөс чөлөөлөгдөнө. Дорж гуай хашааныхаа газрыг хөршүүдтэйгээ нийлж яриад хувьчлаад авчихна. Хорооныхоо иргэдийн хурлын шийдвэрийг үл хөдлөх хөрөнгийн газар очиж бүртгүүлээд л боллоо. Дорж гуай ямар нэг даргад мөнгө төлөх, зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах, тамга даруулах шаардлагагүй болно, Ийм зохицуулалтаас одоо зөвшөөрөл өгдөг дарга нарын орлого л хохирохоос биш нийт иргэд үндсэндээ хожих юм.
Дорж гуайн хажууд өндөр байшин барих гээд, уурхай ажиллуулах гээд том компанийн төлөөлөгч ирж саналыг нь авах гэж оролдох болно. Өнөөгийн мөнгөний улс төрчид шиг тэд аягүй бол мөнгө, гурил, будаа тараана. Иргэдэд л сайн биз. Хорооны иргэдийн хурал дээр Дорж гуайг их л танимхайран ирж, саналаа өөрийнхөө талд өгөхийг гуйна. Тэгээд танай үүдэнд зам барина, хүүхдийн тоглоомын газрыг гоё болгон, мод тарьж арчилна гэх мэтээр аль байдаг амлалтаа өгөх бөгөөд тэртээ тэргүй байшингаа барьчихаад хаяад явчихгүй нь тодорхой хойно амласнаа хийнэ гэдэгт итгэж бас болно.
Сандаг гуай Барилга хот байгуулалтын агентлагийн удирдлагын зөвлөлийн гишүүн болохоор Дэд бүтцийн яаманд очиж бүртгүүлээд УЗ хуралдах тоолон тийшээ очиж хуралд нь суудаг болно. Жилдээ нэг сая төгрөгийн хураамж төлчихөөд гучуулаа, дөчүүлээ нийлж "Буян"-гийн Жагаа, "Эрэл"-ийн Эрдэнэбаттай хамт сууж байгаад агентлагийн захирлыг сонгоно. Монополийг задлах зорилгоор Буян, Эрэл мэт том компаниудыг УЗ-д оруулахгүй, дан жижиг дунд үйлдвэрлэгчдээр бүрдүүлсэн ч болох юм. Тийм бол магадгүй бүр ч үр дүнтэй болох биз ээ.
Агентлагийн захирал Сандаг гуайд байгаа хөрөнгөө, авдаг цалинтайгаа тайлагнаж, хэн нэгнээс нь хахууль аваагүй орлогоороо амьдардаг гэдгээ харуулна. Тэгэхгүй бол огцруулж орхино. Тэр захирал бас жилийнхээ төсвийг ингэж зарцуулсан, дараа жил байрандаа ийм засвар хийнэ, төдөн ажилтантай тэгж ажиллана, өдий хэмжээний мөнгө төдий хугацаанд хэрэгтэй гээд л тайлбарлана. Сандаг гуай танай ажилтан миний хүсэлтэд хариу өгөхгүй долоо хонолоо, ингэж сайн ажилладаг юм уу гээд л хурал дээр захирлыг нь загнана. Байгаль хамгаалах нийгэмлэгийн нэг нөхөр босч ирээд л гол бохирдуулаад байгаа талаар ярьж, салбарын журам гаргаж технологийн стандарттай болж зохицуулах хэрэгтэй байна гэж ярина.
Хэрэв бид ийм нийгэм байгуулж чадвал иргэний нийгмийг байгуулах чиглэлд нэлээн том алхам хийчихлээ гэж ярьж болно. Мөлжөөд байдаг дарга ангийг иргэдэд үйлчилдэг түшмэл болгон хувиргаж чадна хэмээн найднам.
Сарлагтай О.Машбат

2007-04-22

Төсөл хэрхэн бичих вэ?

Сүүлийн үед аливаа тэтгэлэг, санхүү мөнгөтэй холбоотой зээл хүсэхэд төсөл боловсруулах шаардлага ихээр гарах болжээ. Гэтэл бидэнд соёлтой "мөнгө гуйх" туршлага бага.
Харин хөгжингүй орнуудад хүн бүгд л бичиж чадах байх. Хандивлагч байгууллагууд аливаа зүйлийг ивээн тэтгэхийн тулд уралдаан зарлаж, шалгарсан нь тэтгэлэг авдаг. Та шинийг сэтгэн боддог, тэрхүү санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөртөө болон улс нийгэмдээ тустай үйлс бүтээе гэвэл юуныөмиө төсөл бичиж сурах хэрэгтэй болох нь. Төслөө хэр сайн бичиж чадна, өрсөлдөгчөө төдий чинээ амархан буулгаж авна. Одоогоос хэдэн жилийн өмнө "төсөл бичиж өгнө" гэсэн зар сонинд нийтлэгдэж байлаа. Төсөл бичих аргачлалыг нь мэддэг нэгэн нь мэдэхгүйгээс мөнгө авч, ийнхүү үйлчилгээ үзүүлдэг байж. Зах зээлээ дагаад ханш нь харилцан адилгүй байсан. Төслийн нийт мөнгөн дүнгийн 10-20 хувьтай тэпцэх хөлсийг эсвэл энэ бүгдийг дундажлан 500 ам.доллар гэх маягтайгаар үнэлдэг. Тэгэхээр төсөлд зарцуулах мөнгөө хэмнэх боломжийг "Бизнесийн мэдээ" сонин олгож байна.
Төслийг хэрхэн бичих вэ? Магадгүй энэ зөвлөгөө өнөөдөр биш юм аа гэхэд, маргааш танд хэрэг болж мэднэ. Та өдөр бүр ажилдаа явах замдаа гудамж цэвэрлэж байгаа үйлчлэгчтэй таардаг уу. Тэр үйлчлэгч гудамжаар хөглөрөх модны навчис, малгайлан орох цасыг биш зөвхөн бидний хогийн цэгээс хийсэх тэр л хэсгийг шуүрдэж хамаг цаг, заваа алдаж байгаа харагддаг. Урин цагирж, салхи шуурга ихсэхэд Таны нүдэн дээр хог хийсч, хөлтэй ороолдож байгаа дүр зураг төсөөлөгдөж байгаа байх. Тэгвэл энэ үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх нэг арга Танд байгаа, магадгүй энэ санаагаа хэрэгжүүлэхэд тань санхүү мөнгөний хувьд бэрхшээл учирч байгаа гэж санавал энэ тухайгаа цаасан дээр хажуудахь хүндээ тайлбарлан ярьж байгаатай адилаар дүрслэн бичих хэрэгтэй. Энэ бол жишээ.
Бичих зүйл чинь цаасан дээр нэг л бууж өгөхгүй байвал төсөл хэрэгжүүлэх болсон гол шалтгаан, яагаад энэ асуудал ингэж анхаарлыг тань татах болов. Таны төслийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх болсон зорилго, мөн энд тавиад байгаа асуудлыг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа бэрхшээлтэй юугаараа холбоотой, зорилго биелэгдлээ гэхэд ямар үр дүн гарах талаар бичээрэй. Төсөл хэрэгжсэний дараа бодит байдал хэрхэн өөрчлөгдөх тоон болон чанарын өөрчлөлтөө нарийн тусгахыг бод. Дээр нь энэ бүгдийг хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөрөмж, боловсон хүчин, тэдгээрийн цалингийн асуудлыг ч тусгаж өгнө.
Тоног төхөрөөмжийн үнэлгээний хувьд гэвэл зах зээлийн ямар үнэлгээг баримталсан болохоо тусгах нь зөв. Дээр нь хэрэгжүүлэх явцад хяналт тавих системтэй байхаар тооцож төслөө бичээрэй. Төсөл нэг, хоёр бүр хэд хэдэн ч хуудас байж болно. Тэгэхдээ тухайн хандивлагч байгууллагын тавьсан шаардлагад нийцүүлэх хэрэгтэй. Хүмүүс төслөө санал маягаар бичдэг. Зарим нь ч баримт маягийг нь илүүтэй сонгодог. Тэгэхээр аль нь ч болно. Төслийн хуудсыг цаанаас нь тэд гээд заасан тохиолдолд түүндээ багтаах гэж шахах, аль эсвэл материалга сунгахгэж оролдсоны хэрэггүй. Хэрэв тэгвэл ямар ч зохион байгуулалтгүй хүн болж харагдана гэдгийг санах хэрэгтэй. Төслийн материалаа хийх хавтаснаасаа эхэлье. Yүнийг зөв сонгох хэрэгтэй. Төслийн баримт бичгийн хавтсанд төслийн нэр байна. Нэр сонголтын хувьд анхаарал татахаар бас логиктай, богино байх нь чухал юм.
Захиалагч байгууллагын нэр, шуудангийн хайрцаг, факс, электрон шуудангийн хаяг, банк, дансны дугаарыг нь дор нь бичнэ. Дараа нь төслийн удирдагчийн овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсны дугаар, электрон шуудангийн хаягыг дурдаж өгнө.
Байршил. Yүнд, тухайн төсөл хэрэгжих дүүрэг, хот, аймаг, сум, улсын нэрийг зааж өгнө. Дараа нь төсөл хэрэгжүүлэх хугацааг заана. Хугацааг сараар тавьдаг ёстой гэдгийг анхаараарай.
Төслийн нийт дүн гэдэгт тухайн төсөл хэрэгжиж дуусах хүртэлх зардал орно.
Төслийн гол өгүүлэмж хэсэг. Yүнд, төслийг хэн хэрэгжүүлэх, хэнд ямар учраас хэрэгтэй, төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай зэргийг тусгахад хангалттай.
Дараа нь оршил буюу танилцуулах хэсэг байна. Энд захиалагч байгууллагын тухай танилцуулгыг дэлгэрэнгүй хийж өгөх ёстой. Дээр нь тухайн төслийг хэн өгсөн. Хэн хэрэгжүүлэх гэж байгаа, оролцох хүмүүс ямар боловсролтой болох. Тэдгээрийг хэрхэн сонгосон шалгуураа тусгах нь зүйтэй юм.
Төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байна. Энэ бүлэгт ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээлийг шийдвэрлэхэд зориулагдсан тухайгаа тусгаж өгнө,
Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн талаар тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдал ягяажөөрчлөгдөх талаар энэ бүлэгт л бичих ёстой юм.
Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл, асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг.
Yнэлгээ, дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт чухам юу бичих нь нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Төслийн төгсгөлд яаж үнэлж дүгнэх тухай асуудал энд тусгагдана. Тухайн төслийг хэрэгжүүлснээр зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналт шалгалтын тухай өгүүлнэ.
Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ бүлэгт төслийг хэрэгжүүлснээр олсон амжилтаа цаашид өргөжүүлэхийн тулд ямар ажил хийх шаардлагатай, мэн ямар эх үүсвэр ашиглавал зохилтой талаар бичих хэрэгтэй юм. Төслийн есдэх хэсэгт "төсөв" гэсэн бүлэг орно.
Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг энэ бүлэгт тусгана. Тэгэхээр шаардагдах хөрөнгө мөнгийг:
а/ хандивлагчдаас нийт хэдий хэмжээний хөрөнгө мөнгөний санхүүжилт хүсч байгаа,
б/ санхүүжилтийн үлдсэн хэсгийг ямар эх үүсвэрээр олох,
в/Хөрөнгө чухам юунд зарцуулагдах болохыг бичнэ.
Хамгийн сүүлийн буюу хавсралт бүлэг. Төслийн баримт бичигт захиалгын агууллагыг тодорхойлж тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргаж өгнө. Ингэсэн цагт Таны төсөл бэлэн болно.