2009-01-18

HR PM-302 ТӨЛӨВЛӨГӨӨ

Хичээлийн зорилго:Байгууллага дахь ХНУ-ын бодлогын агуулгад тусгагдсан боловсон хүчнээ шилж сонгох, өндөр бүтээлтэй ажиллуулах, ажлыг нь үнэлж урамшуулах, сургах, давтан бэлтгэх асуудлуудын онол, арга зүйн мэдлэг олгоход оршино.
Оюутанд олгох мэдлэг:·         ХНУ-ын онол, арга зүйн мэдлэг.
·         Хүн төвтэй стратегийн мөн чанар.
·         Монголын нөхцөлд ажилтнуудыг шилж сонгож дүгнэх.
·         Хүнийг хөгжүүлэх, удирдах онол арга зүйн мэдлэг.
·         Монгол болон Олон улсын туршлагын талаархи мэдлэг.
·         Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх ХНУ.
Чадвар:·         Хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх чадвар.
·         Ажилтнуудыг шилж сонгох ур чадвар.
·         Ажлын байрны шинжилгээ хийх дадал.
·         Ажлын байрны тодорхойлолт гаргах чадвар.
·         Гүйцэтгэлийн үнэлгээ хийх чадвар.
·         Сургалт зохион байгуулах чадвар.
·         Байгууллагын хүн хүчний хөгжлийн төлөвлөгөө боловсруулах онол арга зүй.
·         Байгууллагын хүний нөөцийн асуудлыг эрхлэх анхан шатны чадвар.
·         Албан бичиг боловсруулах, төлөвлөх, Анкет, СҮ стандартын дагуу бичих.
Дадал:ХНУ-ын бодлогын хэрэгжилт, ажил албаны үйлчилгээг үнэлэх мэргэжлийн болон судалгааны ажилд бүтээлчээр ашиглах

Сурах бичиг:

Үндсэн сурах бичиг: 1.      Гомбо. Д. “Хүний нөөцийн менежмент”  УБ. 1998.
2.      Н. Нарантуяа “Хүний нөөцийн удирдлага” УБ. 2001.
3.      П. Эрдэнэзул “Хүний нөөцийн удирдлага”  УБ. 1999.
4.      Н. Цэнд, Я. Шуурав нар.   “Менежмент”  УБ. 2000.
5.      Nankerris A. Compton R. “Strategic Human Resource Management” Melbourne, 1996.
Нэмэлт материал:
  1. http://www.hss.edu.mn/history
  2. http://www.ifsw.org

Багшийн 70 оноо:

Ирц 5, идэвх 20, сорил  15, бие даалт 30 Бие даалтын 30 оноог цуврал эссе болон өгөгдсөн сэдвээр даалгавар хийнэ. Өөрийн болон хамтарсан БЛОГ нээж бие даалт хийж болно.
Бие даалт:БЛОГ болон ФОРУМ дээр онлайн бичлэг
7 хоног.

Сэдэв

Оноо

V-VIIIБизнесийн байгууллага дахь карьер6 оноо
IX- XIVМиний эрхэм зорилго.6 оноо
Оюутан Таны анхааралд:Хичээл таслахад харамсалтай санагдахуйц уур амьсгалыг бүгдээрээ хамтран бий болгоно.

“K.РМ-302 ” 

Долоо хоногСар өдөрЗаах хичээлийн сэдэвАшиглах ном зохиол

I

09.01.26УДИРТГАЛ: Менежмент бол Хүн төрөлхтний шинэ үеийн хөгжил. Либериалчлал. Хүний хөгжил.[2]  3-15
II09.02.02Хүний нөөцийн удирдлагын үндсэн ойлголтууд, байгууллага дахь ХНМ-ийн үүрэг, ач холбогдол.[4] 12-22
III09.02.09Хүний нөөцийн төлөвлөлт \Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн аргууд\[4] 12-25
IV09.02.16Хүний нөөцийн төлөвлөлт
V09.02.23Ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт. Түүнийг хийх судалгааны аргууд.[2] 45-56
VI09.03.02Ажлын үнэлгээ ба урамшуулал.[4] 77-81
VII09.03.09Байгууллагын цалин тогтоолт.[2] 81-88
VIII09.03.16Хүний нөөцийн Сургалт ба Хөгжил.[4] 44-56
IX09.03.23Албан тушаалын өсөлтийг төлөвлөх буюу Карьерын төлөвлөлт   [5]  56-75
X09.04.30Хүний нөөцийн идэвхжүүлэлт, Идэвхжүүлэлтийн онол, Ажлын байран дахь хүний нөөцийн идэвхжүүлэлтийн төрөл[2] 110-115
XI09.04.06Тусгай лекц[3] 120-129
XII09.04.13Тусгай лекц[4]  110-120
XIII09.04.20Байгууллага ба өөрчлөлт.  Өөрчлөлтөнд хандах хандлага, өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга зам.[2] 56-69
XIV09.04.27ХНМ-ын мэдээллийн систем. Мэдээллийн технологийн хөгжлийг ХН-д ашиглаж байгаа нь.[3] 66-75
XV09.05.04Brand value & BRIC’s, Франчайз систем. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага.[4] 85-94
XVI09.05.11Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөөц боломж, шннэ боломж байдлууд.
 СЕМИНАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 
Долоо хоногСар өдөрХичээлийн сэдэвАшиглах ном зохиол

I

09.01.29.Удиртгал семинар. Менежмент, Хүний нөөцийн хичээлээр судлах зүйл.[2]  3-15
II09.02.05Байгууллага, Түүний төрөл хэлбэрүүд.[4] 12-22
III09.02.12Байгууллагын Эрхэм зорилго, Үнэт зүйл, Давуу тал. Түүнийш боловсруулах арга зам.[4] 12-25
IV09.02.19 BUSINESS MANNERS. Монголд бизнес эрхлэх боломж, нөхцөл байдал. Хүний нөөцийн давуу тал, сул тал.[2] 22-25
V09.02.26Эссе бичлэг:[2] 45-56
VI09.03.05Эссе бичлэг:[4] 77-81
VII09.03.12Эссе бичлэг: [2] 81-88
VIII09.03.19Практик ярилцлага: Бизнесийн байгууллага – дадал туршлага 2008 оны төгсөгчид ярьж байна.[4] 44-56
IX09.03.26Практик ярилцлага: Төрийн байгууллага – дадал туршлага 2008 оны төгсөгчид ярьж байна.[5]  56-75
X09.04.02Outsourcing in MONGOLIA[2] 110-115
XI09.04.09 Байгууллагын удирдлага, Хамт олныг удирдах чадвар.[3] 120-129
XII09.04.16Байгууллагын оношлогоо: Дасгал ажил[4]  110-120
XIII09.04.23Фокус бүлгээр ажиллах кейс дасгал.[2] 56-69

2008-12-30

Бидэнд шинэчлэл хэрэгтэй байгаа бол даруй эхэлцгээе!

 Дэлхийн санхүү эдийн засгийн глобалчлалын үр дүнд улс хоорондын хөрөнгийн зах зээл, санхүүгийн институтын үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж, хоорондын харилцан хамаарал улам нарийн, төвөгтэй өндөр үр ашигтай болсон хэмээн дүгнэгдсээр өдийг хүрлээ. Энэхүү нэгдмэл системийн уян хатан байдал, эрсдэлийг урьдчилан таамаглаж түүнд тохирсон хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чадварыг нэн тэргүүний чухал үзүүлэлт болгодог ба хэрэв уг шалгуураар дүгнэвэл саяхныг хүртэл дэлхийн зах зээл муугүй үнэлгээ авах байсан билээ. Олон улсын хөрөнгийн чөлөөт урсгал, чөлөөт эдийн засаг дээр суурилсан худалдаа, санхүү эдийн засгийн онол нээлтүүд, санхүүгийн үйл ажиллагааны олон талт байгууллага, биржүүдийн хүч хөдөлмөр нь эдийн засгийн хөгжилд чухал хөшүүрэг болон хөрөнгө, технологийг нутаг дэвсгэрийн хооронд зүй зохистой хуваарилахад өөрийн зүгээс хувь нэмрээ ямагт оруулсаар иржээ. Иймдээ ч сахүүгийн тогтолцоо үргэлж хөгжин боловсронгуй болсоор байна. Гэвч энэ бүгдийн ард санхүүгийн зах зээлийн өөрийн тогтвортой бус байдал, үнийн хүчтэй савалгаа, хэтэрхий өргөн цар хүрээг хамарсан мэдээлэл сүлжээний гажиг гэх мэтээс үүдсэн их бага хэмжээний хямрал үргэлж байсаар иржээ.  
1992 оны Европыг хамарсан хямралаас 1994 оны Мексикийн хямрал хүртэл, түүнчлэн 1997 оны Азийн санхүүгийн хямрал, цаашлаад хамгийн ойрын жишээ гэвэл 2000 оны Өмнөд Америкийн санхүүгийн хямрал. Эдний дунд 1997 оны азид нүүрэлсэн хямрал яахын араггүй онцлог ба үүнийхээ уршигаар ихээхэн хэмжээний хохирол дагуулсан үе саяхан. Ерөнхийдөө санхүүгийн хямралыг гадны эсвэл дотны нөлөөллөөс үүдсэнээс хамааран хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь хуйвалдааны онол. Энэхүү онолоор санхүүгийн хямрал нь гадны урьдчилан төлөвлөсөн хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн гэж үзэх ба үүнээс шалтгаалан эдийн засгийн бүтцэд гаднаас чигэлсэн дарамт үзүүлэн хямралыг үүсгэнэ. Зүүн өмнөд азийн хямралын дараа уг онол ихээхэн хүчээ авсан. Нөгөө нь гэвэл зүй тогтолын онол. Уг онолоор бол хямрал өөрийнхөө дотроос өөрөөр хэлбэл санхүүгийн тогтолцоог бүрдүүлж буй дотоод хүчин зүйлээс шалтгаалан үүсэх ба хямрал нь ерөнхийдөө эдийн засгийн нэгэн төрлийн зүй тогтолын чанартай үйл явц мөн.
Хэдийгээр хямрал үүсэх шалтгаан маш олон янз жишээ нь; Эдийн засгийн чадамж дээд хэмжээндээ хүрсэнээс үүдсэн үйлдвэрлэлийн илүүдэл,худалдааны тэнцэлийн алдагдалтай байдал,их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчидын алдаатай таамаглал,гадаад вальютын хөшүүн систем, хүчлэн тогтоосон хуурамч ханш, хэтэрхий эртэдсэн санхүүгийн нээлттэй бодлого гэх мэт. Эдгээр хүчин зүйлс тодорхой хэмжээнд чөлөөт зах зээлд сөргөөр нөлөөлж,эдийн засгийн ерөнхий чадамжийг бууруулан бүр цаашилавал нийт тогтолцоог царцанги байдалд оруулж чадах боловч ерөнхий процессийг судлан үзвэл нэг нэгнээсээ харилцан хамаарсан байдаг ба дэд хэлбэрээрээ хоёр онолын аль нэгэнд гарцаагүй харъяалагддаг. Онолын үүднээс хямралыг судлан авч үзэж болох боловч ерөнхий практикт шалтгааныг шууд онолын хүрээнд авч үзэн хэрэглэнэ гэвэл хэтэрхий явцуу бодит байдалыг тэр бүр тусган харуулж чаддаггүй. (Энд дурьдаж буй бодит байдал нь үнэндээ хэтэрхий энгийн байх нь цөөнгүй). Гэсэн хэдий ч дээр дурьдсанчлан хямрал аль ч цаг үед болж л байсан,
Dow jones 500-1700 нэгж хүртэл унаж л байсан, хар даваа гариг хэдэн ч удаа давтагдаж л байсан, ганцхан өдрийн дотор нийт арилжааний хэмжээ 3 тэрбум хувьцаанд хүрж л байсан. Мэдээж энэ бүхэн маш их хэмжээний хохиролыг дагуулсан. Гэвч хамарч буй цар хүрээгээрээ ч, дагуулж буй хор уршигаараа ч 2008 оны сүүлийн 4 дүгээр хагаст хүчээ авсан глобал санхүүгийн хямралыг гүйцэх хэмжээний хямрал өдийг хүртэл гараагүй байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Америкийн засгийн газрын найдваргүй моргажийн зээлээс үйдэлтэй энэхүү хямрал аль 2007 оноос эхлэл нь тавигдснаар өдийг хүрэх хугцаанд нийт дэлхийн хамарсан шинжтэй болсон ба  2009 онтой золгох тун ойртоод байна.Хямралын шалтгаан хийгээд үйл явцыг бүдүүвчилэвэл:
2007-02:Моргажийн зээлийн эрсдэлийн хэмжээ савнаасаа халих цаг улам ойртсоор.
2007-03:”New Centry Financial” corporation дампууралын ирмэг дээр ирэв.
2007-07:Дэлхийн санхүүгийн зах зээл нэгдсэн савалгаанд оров.
2007-08:”Bear Stearns”-ийн ерөнхийлөгч огцров.
2007-08:Дэлхийн гол хувьцааны индексүүд унав.
2008-01:Дэлхийн санхүүгийн байгууллагууд асар их хэмжээний алдагдал хүлээж эхлэв.
2008-03:Холбооны нөөцийн удирдлага 700 тэрбум долларын”байл аоут”-ийн төсөл зохиов.
2008-03:”Bear Stearns” дампуурав.
2008-09:Freddie Mac, Fannie Mae-ийн үйл ажиллагаанд засгийн газар оролцож эхлэв . 
2008-09:Америкийн хөрөнгө оруулалтын 4 гигант банканд түүхийн шинжтэй асуудал тулгарав.
2008-09:Bank of America Merrill Lynch-ийг худалдан авав.
2008-09:Lehman brothers дампуурав.
2008-09:”AIG” улсын мэдэлд очив.
2008-09:Washington Mutual Inc.дампуурлаа зарлав.
2008-10-07:Dow Jones-ийн индекс сүүлийн 4 жилийн хамгийн доод хэмжээнд очив.
2008-09:Америкийн ”байл аоут” төлөвлөгөө албан ёсоор хүчин төгөлдөр болов.
2008-10:Англи улс 500 тэрбум паундаар ”байл аоут”-хийх санал улсдаа тавив.
2008-10:Дэлхийн 6 том банк нэгэн зэрэг бодлогын хүүгээ бууруулав.
2008-10-17:Герман 500 тэрбум еврогийн”байл аоут”-хийх санал улсдаа тавив.
2008-10-20:Өмнөд Солонгосын засгийн газар санхүүгийн зах зээлээ аврах төсөл зохиов.

Мөн үүнээс гадна зөвхөн Америкт хямрал эхэлснээс хойш нийт 13 жижиг болон дунд банкууд дампуураад байна.Энэ бүгдээс дүгнэхэд өнөөдрийн дэлхийн улс орнуудын хоорондох харилцан хамаарал ямар хэмжээнд хүрсэнийг болон хэрхэн нэгэндээ харилцан үйлчлэлцэж нийтдээ унаж байгааг бид тодорхой харж болно. Хямрал гарцаагүй гинжэн урвалын шинжтэй явагдсан ба дэлхийн эдийн засагт нөлөөлж байдаг бараг бүх салбарын гигант компаниуд асар их хэмжээний алдагдал хүлээгээд байгаа бөгөөд эхнээсээ дампуурахад тун ойртоод байна. Сүүлийн жишээ л гэхэд авто машины аврагууд болох Женерал Моторс, Форд, Даймлер нар улсдаа хандан 200 тэрбумын тусламж хүслээ.Хэрэв уг тусламж олгогдох аваас эдгээр гигантууд санхүүгийн эрсдэлээс гарч чадах ба хэрэв хэрэгжихгүй тохиолдолд хэдэн сая хүн хоолноосоо салах гэнэ. 700+200=900 тэрбум. Хаанаас энэ бүх санхүүжилт орж ирэх вэ. Энд нэмээд инфляцийн тухай ярих нь илүүц биз. Хамгийн аймшигтай нь Америк бол яалт ч араггүй дэлхийн санхүүгийн гол хөдөлгөгч хүч мөн ба гол хөдөлгүүрт доголдол гараад эхлэхээр бусад жижиг эд ангиуд нь мянга хэвийн ажиллагаатай байлаа гээд мөн л ялгаагүй гэмтэх нь тодорхой. Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр байна. Хэдийгээр бид санхүү эдийн засгийн нэгдмэл ертөнцөд амьдарч буй ч бид тусдаа улс. Бид даяарчлалыг сөрж биш түүнд зохицож амьдрах нь илүү чухал. Бүх бурууг бусдад өгөхөөс илүү түүнд тохирсон арга хэмжээг авч явуулах чадвартай бэлтгэлтэй байх ёстой. Ингэснээр бид ямарч байсан эрсдэлийг  багасгаж чадах билээ.
Бид юу хийж чадах вэ. Үүнд :
Хэдийгээр хямрал эхэлсэн шигээ дуусах ч энэ удаагийн дэлхийн санхүүгийн хямралын дараа та бид цөөн хэдэн зүйлийг ойлгох нь гарцаагүй ба үүнд тохирсон шийдвэрлэх арга хэмжээг улс орны хувьд урьдчилан авч хэрэгжүүлж байх нь дахин иймэрхүү төрлийн уналт үүсэхийг хориглож чадахгүй ч ядаж хамрах цар хүрээ,эдийн засагт үзүүлэх хор нөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлахад тус дөхөм болох буй за.

1, Ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд дэлхий нийт 1,40000 тэрбум долларын хохирол хүлээжээ. Энэ нь Америкийн ДНБ ийн нийт дүнгээс 10 хувь хол илүү давсан гэсэн үг. Нью-Йорк хотын Валл стрийтэд байрлах самбар дээр Америкийн үндэсний нийт өрийг харуулсан тоог нэг хараад үзээрэй. Орлогоос давсан хэрэглээтэй, амьдралаа засгийн газрын нийгмийн халамжид хэт найдсан, бэлэнчлэх сэтгэлгээний үндэс эрчимтэй газар авч буй (манай улс мөн ялгаагүй) хүмүүст энэ тоо нь тэднийг бараг цус харвуулах дөхөж байгаа байх. Энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн болгон өөрсдөө санхүүгийн тооцоотой байж, орлогоо үргэлж актив талруу шилжүүлж чадах хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэдийгээр хүн болгон ийм байж чадахгүй ч улс орныг авч явдаг дундаж ангид ийм хэмжээний мэдлэг боловсролтой байх шаардлага тулгарах болно. Гэвч манай улсын хувьд дундаж ангийн хэмжээ улам хумигдсаар ердөөсөө хөрөнгөтөн эсвэл ядуус гэсэн хоёрхон ангиас тогтгох нийгэм бүрэлдэж эхэлж буй нь харамсалтай.
 2, Банкны зээлийн системийг нэн даруй боловсронгуй болгож өөрийн улсын онцлог тохирсон стандартыг бий болгох – банкууд мэдээж зээл олгосоор байх болно. Гэхдээ хямралын дараа илүү өндөр шалгуурыг тавьж эхлэх байх. Тиймээс нэрлэсэн орлого бус бодит орлогын хэмжээнд харгалзуулан зээлийг олгож байх. Мэдээж энэ зарим нэг нийгмийн хэсэгт хүнд тусах авч хуулиа боловсронгуй болгож чадвал бүтэхгүй гэх газаргүй.
3, Хяналт: Хяналтыг чангатгахын эсрэг тэмцэгч оптимистууд банкууд хангалттай сургамж авсан. Тиймээс хойшид тэдний өөрчлөлтийг мэдрэх чадвар болон түүнд өгөх хариу үйдлийн ашгийн коэффициент улам нэмэгдэнэ.Харин үүний эсрэг байр суурь баримтлагчид хууль тогтоогчид дахин Sarbanes-Oxley-ийн хуулийг батлана гэх.Гэвч эцсийн эцэст хэт хатуу эсвэл хэт сул хяналтын аль аль нь хортой. Тиймээс бидэнд ганцхан зам байгаа ба хяналтын системийг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үүний тулд систем өөрөө улс орны гол санхүүгийн байгууллагуудын хөрөнгө-зээлийн балансын өөрчлөлтийг цаг тухайд нь бүртгэж  мэддэг байх шаардлагатай. (яг л нягтлан бодогч дебет, кредиттэй харьцдаг шиг). Тогтолцоо хөрөнгө болон хөрөнгийн урсгалын чиглэл түүний ил тод байдал,мөн үүнээс илүү чухал нь систем санхүүгийн мөчлөгийн хурдацыг тодорхой хэмжээнд сааруулж чаддаг байх шаардлагатай. Би тэр чигээр арилгах гэж хэлсэнгүй. Ямар ч хямралгүй санхүүгийн бүтэц гэж ерөөс огт байхгүй. Хямрал биднийг үргэлж дагах болно. Гэвч бид тэр үед өнөөдрийхөөс илүү ухаажсан мөн илүү чадвартай байх хэрэгтэйг энд онцлон дурьдая.
4, Мөнгөний бодлого: Энэ сэдэвт хөндөгдөх сүүлийн асуудал бол мөнгөний бодлого. Энд буй хамгийн том асуудал нь хөрөнгийн үнэ нь мөнгөний бодлогыг тогтоох явцад шууд үр нөлөөг үзүүлдэг. Сонгодог онолоор бол (адаглаад холбооны нөөцийн уламжилалт онолооор) хүмүүс үйл явдал болохоос өмнө магадгүй юуг ч олж мэдэж чадахгүй. Болоод өнгөрсөний дараа үр дүн дээр л ажилдаг.Би урьд нь үүнтэй санал нэг байлаа. Гэвч бүх юм өөрчлөгдсөн.Одоо бид энэ 2 өгүүлбэрийг алийг нь ч зөв гэж хэлж чадахгүйг тод томруунаар харж болно. Нөгөөтэйгүүр энэ удаагийн хямрал нь санхүүгийн тогтолцоо хэтэрхий сул доройгын илрэл биш,мөн төв банкны алдаатай бодлогын үр дүн ч биш. Ерөөсөө макро эдийн засгийн хяналт алдагдсанаас болсон гэж дүгнэж болох талтай. Ялангуяа азийн хурдацтай хөгжиж буй орнууд тэр дундаа Хятад, газрын тос экспортлогч орнууд болон болон цөөн тооны дундажаас дээш орлогтой улсын илүүдэл хөрөнгө, санхүүгий зах зээл дээр эргэлдэж буй “hot money” гэж нэрлэгдэх мөнгө их хэмжээгээр орж ирснээс үүдэлтэй. Энэ талаас нь авч үзвэл төв банк болон биржүүд ердөө л хариу үйлдэл хийхээс  өөр арга хэмжээ авч чадахгүй. Хадгаламжийн илүүдэл бодит хүүгийн хэмжээг доогуур байлгахаас гадна хөрөнгийн урсгал чиглэж буй орны нийт эрэлтийн хэмжээг өдөөх шаардлагатай тулгарах ба ингэж л хөрөнгийн урсгалын нөлөөлөлийг бууруулна. Америк бол энэ хэсэгт багтах хамгийн чухал орон. Тухайн үед Америкийн холбооны нөөц хэрэв урт хугацааны эдийн засгийн доройтолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн (ингэснээр байдал арай дээр байх байсан болов уу) байсан бол мөнгөний нээлттэй бодлогыг харж байгаад хэрэгжүүлэх шаардлага огт байхгүй байсан билээ. Гэвч тэд ингэхийг хүсээгүй. Үнэндээ тэдэнд ингэх эрх ч байгаагүй. Холбооны нөөцийн систем тухайн үед асуудалд орсон гол зүйл гэвэл улс орныхоо эрэлтийг өндөр төвшинд барьж гаднаас ирэх мөнгөний урсгалын нөлөөлийг арилгах цорын ганц арга нь ердөө л зээлийн бодлогыг нэмэгдүүлэх байсан юм.
Хар өдрүүд үргэлжилсээр.....
Улс орон бүр чадах хэмжээгээр хямралыг даван гарах арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Нэмэр болж байгаа зүйл харагдсангүй. Хаяахан бага хэмжээгээр өсч байгаа ч хувьцааны ерөнхий түвшин доогуур байсаар л байна. Гэвч энэ бүхэн мөнхөд үргэлжлэхгүйг санацгаая!. Бид дан ганц засгийн газрын бодлгод найдаад сууж болохгүй. Бид нийгэм эдийн засгийн интергацичлал хүлээн зөвшөөрөх ёстой,бид каптилист тогтолцооны онолын чухал зарчмуудыг эргэн харах хэрэгтэй байна. Бид хүссэн хүсээгүй нэг нэгнээсээ хамааран амьдарна. Гэхдээ энэхүү хамааралыг хэр зөв ашигласан нь, хэн илүү уян хатан байж чадсан тэр нь хожино. Хэрэв бидэнд шинэчлэл хэрэгтэй байгаа бол даруй эхэлцгээе!.
Салхины чиглэл хаашаа ч эргэж болно. Тэр үед чиглэлийг мэдэрч чаддаг далайчинд айх зүйл байхгүй билээ.
Хятад улсын газрын тосны их сургууль  Бизнессын удирдлага (BBA) Г.Мишээлт  

2008-12-09

Солонгост байгаа Монголчууд

Солонгост байгаа Монголчуудаас 10 хоногт нэг иргэн нас барж, зургаан хүн гэмтэж байна
Бид Чингис хааны үр сад” хэмээн цээжээ балбасан хөөрхий бидний Монголчууд дэлхийгээр нэг таран, хоргодох дулаан сууц, унах унаа гэх мэт энгийн хэрэглээний төлөө боолчлогдож байна. Жил бүр цэл залуу, эрч хүчтэй ажиллах хүчнээ хэдэн мянгаар нь харьд “экспортолсон” эрхэм түшээд дараагийн жил дахиад хэдийг гаргахаа бахархалтайгаар өгүүлж, санал өгөх “харанхуй” иргэдийн тоог нэмэх. Уг нь гадаадад ажиллах “хар хүчин” бус, суралцах цагаан захтнуудыг олноор нь гаргадаг бол сайн байх сан.
БНСУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-наас гаргасан мэдээгээр 2007 оны байдлаар 28 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 60 орчим хувь нь хууль ёсоор, бусад нь хууль бусаар оршин сууж байна гэсэн тоо баримт байдаг. Харин БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр 11 мянга гаруй иргэн хууль бусаар амьдарч хөдөлмөр эрхэлж байгаа аж. Иргэдийн 90 хувь нь буюу 25 мянга гаруй нь үйлдвэрүүдэд ажиллаж, 1667 иргэн солонгос иргэнтэй гэр бүл болон суурьшиж, 450 хүүхэд эцэг эхээ даган очсон байна.
Яг л дайн болж буй мэт бэлэвсэрч, “гээгдсэн” эхнэрүүд, аавыгаа хүлээж бэтгэрсэн бяцхан үрс Монголоор дүүрч, нийгмийг бүрдүүлэгч гэр бүл гэх эрхэм ойлголт алдагдаж байна. Биднээс үл хамаарах он цагийн эрхээр гэр бүлээ зохиож, Монгол улсын хүн амыг “олшруулах”, эх орондоо баялгийг бүтээх насны залуус ар араасаа түрэн гарч ирэвч тэд эх орондоо бус гадаадад амьдарч байна.

БНСУ-д ажиллаж байгаа 20-60 насны Монгол иргэдийн дунд судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдндий дийлэнх нь буюу 60,3 хувь нь 30 хүртэлх насны, харин 31-40 насныхан 33,9 хувийг эзэлжээ. 30 хүртэлх насны залуусын 51,8 хувь нь дээд боловсролтой, 31-40 насныхны 52,7 хувь нь бүрэн дунд боловсролтой залуус байна. Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 60 хувь нь дээд боловсролтой бөгөөд эмч, эмнэлгийн ажилтан, инженер, багш, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Эрэгтэйчүүдийн хувьд ч инженер, эдийн засагч, техник, технологийн мэргэжлийн хүмүүс түлхүү байжээ.
Гадаадад бүү хэл дотоодод байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаггүй төр засагтай иргэд бид яг л бүтэн өнчин хүүхэд мэт доголон нулимстай хорвоог туулах. Энэ цаг зуурын асуудал байгаасай хэмээн иргэн бүр ам амандаа залбирах. Тулах төргүй цаг ирэхэд иргэд барьцгүй хий хоосон зүйлд шүтнэ. Нэгэнт эрэлт байгаа нийгэмд ядарсан нэгнийхээ зовлонгоор “мөнгө хийх” зорилготой бөө мөргөлтөн, зөн билэгтнүүд олноор төрөн гарч хил дамнан мэдэмхийрнэ. Бид хэнд хандах ёстой гэж. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа энэ үед ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон мэт. Болдог бол ээж нь зовж яваа хүүгээ, эхнэр нь ядарч яваа нөхрөө очоод аваад ирмээр санагдана.
Өнгөрсөн оны байдлаар 378 Монгол иргэн БНСУ-д нас барсан харамсалтай баримт байна. Нас баралтын шалтгаанд авто машины болон үйлдвэрлэлийн осол зонхилж, архаг хууч өвчин хүндэрсэн, согтуугийн улмаас бусдын гарт амь үрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд гарсан байна. Дунджаар 10 хоногт нэг иргэн нас барж, таван иргэн хэрэг зөрчилд холбогдож, зургаан хүн гэмтэж, бэртэж, өвчилж байна гэсэн тоог Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас гаргажээ. Мөн судалгаа хийх үед 16 иргэн БНСУ-ын шоронд 2-12 жилийн ял эдэлж, 14 иргэн цагдан хоригдож байжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ойролцоогоор таван хүн тутмын гурав нь үйлдвэрийн эзэд болон хамт ажиллагсдын зүгээс үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах байдалтай тулгардаг гэсэн байна.
Тэд ах дүү амраг садандаа энэ талаар юу ч хэлэхгүй байгаа. Сэтгэлээ тэвчиж, нулимсаа залгиж, ядарч, зовж яваа, хөөрхий бидний Монголчууд.
Тийм ээ, энэ бүхэн цаг зуурынх байгаасай. Аав нь хүүхдүүдээ эрхлүүлж, ханиа жаргааж, ээж нь хүүгээ үнсэж, сэтгэл тайван амьдрах цаг удахгүй ирнэ биз ээ.

О.Ариунбилэг
/ariunbileg@gogo.mn/
Жич: Тоо баримтыг Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан “2008 оны Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ээс авч ашиглав.

2008-11-17

СОРИЛ-2 шалгалтын тухай

СОРИЛ-2 шалгалт 2008.11.18-наас эхлэж байна. Та бүхэн өмнөх сорил-1 шалгалттай адилхан дасгалыг ажиллана.
Өмнөх шалгалтаас юугаараа онцлог ялгаатай вэ?
1. Та нийт 35 дасгалыг 45 минутын хугацаанд ажиллана.
2. Асуулт тус бүрийг бөглөж байхдаа буруу бөглөсөн бүрт 1 удаа UNDO хийж дахин ордлого хийж болно.
3. Нийт оюутан бүр кодоороо USER NAME хийх бөгөөд анги бүрийг 60 хүний хэмжээтэй болгосон. 60 хүн болголоо гээд 1 оюутан дахин дахин орж бусад оюутан "Шавар хаасан" тохолдолд оноог нь хасах болно.
4. Та HOBBY ангируу орж биеэ халааж болно. Оюутны хэмжээ 60 байна.
Тестийг та БИНГО-дох биш мэдлэг эзэмших үүднээс өөрөө өөртөө үнэмшилтэй хандаж бөглөөрэй.
АМЖИЛТ ХҮСЬЕ