2008-08-08

Шоко Асахарагийн “Аум шинрикёо”-гоос П.Даваанямын “Ч

Эрчтэй хөгжиж байсан Японы эдийн засгийн хурд 1970-аад оноос саарч улмаар 1990 оны дунд үе хүртэл зогсонги байдалд орсон нь тухайн үед Зүүн өмнөд Азийн орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын гол шалтгаан байлаа. Энэ хямралаас хамгийн удаан гарсан нь аанай л япончууд. Ямар ч хүнд үед бусдад муугаа үзүүлэхийг хүсдэггүй, ямагт инээмсэглэж, ядарч, зүдэрч, бухимдаж байгаагаа нууж чаддаг, тайван хүлцэнгүй, дотроо бодолтой, дороо суурьтай япон хүн хүртэл нийгмийн амьдрал дэгэн догон болоод ирэхээр тэсвэр алдаж, элдэв үймээн самуун, дэгдэхээс гадна итгэл үнэмшлээ гээж эхэлсэн байдаг. Нэг хоёр сар болов уу, үгүй юү Засгийн газар нь солигдоод …, парламентын хурлын танхим доторх уур амьсгал нь өнөөгийн Монголынхтой адил, хэлэлцэж амжуулахаасаа илүү хэрүүл маргаан, зодоон давамгайлна.
Толгой эргэхэд хөл гуйвдаг хойно элдэв “идэвхтнүүд” нийгэмд олноор гарч ирэн гудамжны улс төр идэвхжиж эх адаггүй бужигнаж байсан нь ч бидний одоогийн төрх байдалтай төстэй байсан юм уу даа. Энэ үед Японы улс төр ялзарч, эрх баригчид нь хулгайч, луйварчин болж, ард түмэн зүдэрч зовох болсныг номлон, яаралтай засч залруулах үл аваас олон зуун жилийн түүхт Их Наран улс мөхөж сүйрэх аюулд дөтөллөө. Үүнийг залруулж, аврал илгээж чадах хүн бол би бөгөөд миний үзэл санаа. Эцэг дээдсийн хүсэл зарлиг, агуу бурхны таалал намайг ард түмэнд илгээлээ. Би бол Япон улсыг сүйрлээс аврах гэж ирсэн “Sacred emperor of Japan” буюу “Японы ариун дээд хаан” хэмээн өөрийгөө зарласан Шоко Асахара хэмээх нэгэн “сайн эр” гэнэт л гарч ирээд олныг алмайруулав. Жирийн л амьдралтай энэ нөхөр Түвдийн буддизм, Энэтхэгийн хиндизмийг хослуулсан өөрийн үзэл номлол гэгчийг гаргаж, “Японыг аврах шамбалын төлөвлөгөө” хэмээн нэрлээд үр хүүхдүүдээ өөрийгөө залгамжлах “хунтайж”-аар тодруулжээ. Мань нөхөр усанд орж, үс сахлаа хусахыг цээрлэдэг болж, гадаад дүр төрхийн хувьд бусдаас онцгой болсон шигээ өөрийн үзэл бодлоо Японы хүүхэд залууст, нэн ялангуяа, ид төлөвших насандаа яваа дунд сургуулийн ахлах анги, коллеж, их дээд сургуулиудын оюутнуудад хүчтэй номлохдоо бага залуудаа Энэтхэгт очиж сурч байсан ёогийн дасгал хослуулснаар өөрийгөө ер бусын хүн мэтээр итгүүлж чадсан нь гайхалтай. Түүнд итгэж дагалдах хүмүүсийн тоо асар богино хугацаанд нэмэгдэж хөдөлгөөний хэмжээнд хүрсэн учир Шоко Асахара, “Аум-Шинрикёо” хэмээх нэр бүхий албан ёсны байгууллага байгуулснаа зарлав. Аум буюу японоор “OUМ” гэж дуудагдах үг “Орчлон ертөнц”, “Шинрикёо” нь “үнэний сүсэг” гэсэн утгатай агаад “Орчлон ертөнцийн үнэн сүсэг” хэмээх хожим Япон орныг доргиосон байгууллагаа ийн 1984 онд Токио хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг Шибуяа дахь хөлсний ганц өрөө байрандаа үүсгэсэн юм.
Түүний байгууллага шиг хурдан өсч өндийн гишүүнчлэлийн хүрээгээ тэлсэн түүх нэгээхэн ч үгүй бөгөөд “Аум Шинрикёо”-гийн системийг мань Асахара тодорхой чиглэл хариуцсан хэд хэдэн бүлэглэл болгон зохион байгуулжээ. Нөлөөлөл нь нэмэгдэх хэрээр дотоод зохион байгуулалтаа өөрчилж, анагаах ухааны салбарын бүлэглэлийг Эрүүл мэндийн яам, эрдэм шинжилгээний бүлэглэлийг Шинжлэх ухааны яам,гардан тулааны урлагийг эзэмшиж дотоодын гишүүдээ хамгаалдаг бүлэглэлийг Тагнуулын яам болгох мэтээр өөрчилж яам бүрийд сайд томилон Шизүока аймгийн нутагт, япончуудын бахархал, бэлгэ тэмдэг болсон Фүжи уулын ойролцоох Камикюшикиг улмаар өөрсдийн бүс нутаг болгон зарлаад улс доторх “улсаа” байгуулж эхэлсэн нь нэг бодлын түүнийг гайхан ажиглах бусдын хувьд галзуу, солиотой гэж бодмоор үйл явц цааш өрнөх боллоо.
1990 он гэхэд “Аум Шинрикёо”-гийн гишүүнчлэл 9000-д хүрч (ихэвчлэн тэтгэврийн насныхан хийгээд их дээд болон ахлах сургуулийн оюутан, сурагчид, нийгмийн эмзэг давхаргынхнаас бүрдсэн) Шоко Асахараг “Их багш” хэмээн нэрийдэх болж, улсынхаа Ерөнхий сайд болон парламентын гишүүдэд “Япон улсын хөгжлийн аливаа асуудлыг заавал их багш-Асахарагаас асууж зөвлөж байж шийдэх ёстой” гэсэн шаардлага ч тавьж байлаа. Тэр ондоо Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Шоко Асахара 24 гишүүнийхээ хамт нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч амжилт олсонгүй. Энэ сонгуулийн дараа “Аум Шинрикёо”-гийн үйл ажиллагаа Японы Үндсэн хууль, иргэний институцийн эсрэг илэрхий хандах болж, Шоко Асахара өөрөө телевизийн ток шоу нэвтрүүлэг бэлтгэн нийгмийг эмх замбараагүй, төрт ёсоо үл хүндэтгэх байдал руу өдөөх болсноос гадна улс төрийн “Үнэнийг шүүх нам” байгуулснаа зарласан билээ. “Аум Шинрикёо” –гийн Тагнуулын яамны сайд Киёохиде Хаяакава хэмээх нөхөр “Иргэний утопи үзлийн үндсэн зарчим” гэсэн ном хэвлүүлсэн нь тус байгууллагаас хүчирхийллийг нийтэд уриалсан тунхаг нь болжээ. Түүгээр зогсохгүй энэхүү Хаяакава ОХУ-д олонтаа зорчиж оросуудаас АК-47 буу болон байлдааны МИ-17 нисдэг тэрэг худалдан авч, цөмийн бөмбөгийн технологийн талаар хүртэл гэрээ хэлцлийг хийхээр хөөцөлдөж эхэлсэн нь атаархмаар шуурхай байлаа. 1992 онд Шоко Асахара сайд нараа хариуцсан Ерөнхий сайд хэмээх албанд Хаяакаваг томилон үл дагагсдыг гэсгээх зорилготой “Хүний аз жаргалын судалгааны институт” хэмээх хуулийн хүрээнээс давж хэтэрсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг бий болгосон юм. Тэд “Аум Шинрикёо”-г шүүмжлэгч улстөрч Ёшинори Кобаяшиг алах оролдлого хийсэн ч хуулиас мултарч чадлаа.
Үйл ажиллагаа нь улам даварч 1993 онд ОХУ-ын гэмт бүлэглэлүүдтэй хамтран орос эрдэмтдийн оролцоо, дэмжлэгээр “Сарин” , “VX” хэмээх хорт хий үйлдвэрлэх үйлдвэртэй болсноор барахгүй анхны бүтээгдэхүүнээ Австралид очиж хонин дээр туршсан нь “амжилттай” болж 29 хонь хоромхон зуурт “нүд аньсан” байна. “Аум Шинрикёо” ийнхүү амжилттай туршсан “Сарин” хийг 1994 онд Төв Японы Мацумото хотод нийтийн эсрэг хэрэглэлээ. Долоон хүн нас барж, 200 хүн хордсоныг тухайн үед цагдаагийнхан мөрдөхдөө “Оршин суугчдын буруутай үйл ажиллагаанаас болжээ” гэсэн алдаатай дүгнэлт гаргаснаар “Аум Шинрикёо”-г хэн ч сэжиглэсэнгүй. 1995 онд тус бүлгийн нөлөө бүхий гишүүдийн нэг Киёоши Карияа хэмээх 69 настай өвгөн буруу замаар будаа тээж буйгаа ухаарч тангаргаа зөрчиж оргосноор “Аум Шинрикёо”-г цагдаа тагнуулынхан сая л анхаарахад хүргэсэн юм. Учир нь Киёоши Карияаг хуучин нөхөд нь мөшгин хөөсөөр Токио дахь гэрээс нь хулгайлж Фүжи ууланд аваачин биологийн лабораторид гаргаж авсан вирусээр халдварлуулж алаад цогцсыг нь Кавагучи нууранд живүүлжээ. Гэхдээ түүнийг хулгайлахаасаа өмнө утсаар хэдэнтээ ярьж, гэмээ наманчилж буцаж ирэхийг ятган эс бөгөөс цээрлэл хүлээх болохыг анхааруулан сүрдүүлснийг Киёоши Карияа эгчдээ ярьж “Хэрэв нэгэн цагт би алга болвол “Аум Шинрикёо”-той холбоотой” гэсэн бичиг үлдээсэн байлаа.Киёоши Карияагийн үхлийн дараа л цагдаа тагнуулынхан Шоко Асахара болон түүний байгууллагыг мөшгиж эхэлсэн нь оройтсон хэдий ч ингэснээрээ “Аум Шинрикёо”-г мухар сүсэг, сэтгэлийн хөөрлөөр даган дарвиж байгаа олон залуус “тоглоом нь шоглоом” болж буйг ухаарч, нөхцөл байдлыг эргэцүүлэхэд хүрсэн авай.

1995 оны гуравдугаар сарын 20-ны өглөө Токиогийн метроны сүлжээ болох Ёкохамагийн шугамын таван галт тэргэнд “Аум Шинрикёо”-гийн гишүүд “Сарин” хий цацсанаар 12 хүн нас барж, 54 хүн эмчлэгдэшгүй өвчинд нэрвэгдэн, 980 хүн бэртэж гэмтэн нийтдээ 5000 хүн хордсон аймшигтай хэрэг гарав.

Тухайн үед нийгэм тэр чигээрээ нэн ялангуяа хүчний байгууллагынхан болон Засгийн газар, улстөрчид “Аум Шинрикёо”-г үл тоосон, бүр хайхрамжгүй гэмээр “хагас солиотой” энэ тэрээр нь нэрлэж, дооглонгуй ханддаг байснаа өөрчлөхөд хүрсэн юм. Энэ халдлагаас сарын дараа “Аум Шинрикёо”-гийн нөлөө бүхий 150 гишүүнийг баривчилж Шоко Асахараг орон даяар эрэн сурвалжилж эхлэв.

Энэхүү сахалт эрийг шүтэн биширч байсан мянга мянган хүн таран бутарлаа. Эцсийн эцэст Фүжи уулын хормой дорх Камикюшикийн төв байрыг нь илрүүлэн довтолсноор энэ байгууллагын үнэн төрх нийтэд анх удаа дэлгэгдсэн юм. Тэд багахан шиг хот байгуулсан байсан төдийгүй цагдаа, цэргийнхэн төв байрнаас нь ОХУ-д үйлдвэрлэсэн МИ-17 нисдэг тэрэг, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, биологийн зэвсгийн нэгдлүүд, АК-47 буу 1000 гаруйг илрүүлсэн бөгөөд Шоко Асахара “EBOLA”, “ANTHRAX” гэх мэт олон улсын хэмжээнд онц аюултайд бүртгэгдсэн вирус өсгөдөг биологийн лаборатори хүртэл байгуулсан байжээ.

Дашрамд өгүүлэхэд “EBOLA” вирус 1994 онд Зайр улсад тархаж олон зуун мянган хүний амь насыг авч одсон юм. “Аум Шинрикёо”-гийн төв байрны агуулахаас дөрвөн сая хүнийг хөнөөхөд хүрэлцэхүйц химийн хорт хий бүхий торх олдсон нь япончуудыг айдаст автуулж, нэхэн бодох бүрий шар үс нь босдог тухайгаа япон хүн бүр ярьдаг. “Аум Шинрикёо”-гийн удирдагч Шоко Асахараг 1995 оны тавдугаар сарын 5-нд Камикюшики цогцолбор дахь “Зургадугаар Сатан” нэртэй барилгад нуугдсан байхад нь илрүүлж баривчилсан билээ.

Ийнхүү япончуудын “оюун санааны эцэг”, ”ер бусын зөнч”, “онцгой хүн”, “улс орныг авран мандуулагч” хэмээгдсэн дуулиант нөхрийн хийрхэл эцэслэгдсэн хэдий ч олон зуун гишүүн, дэмжигчид нь гадаад руу дүрвэж Филиппин, Малайз, Тайланд, Индонезийн алан хядах байгууллагын гишүүн болцгоож ой шугуйд амьдарсаар буй талаар мэдээ ирсээр. 2000 оны долдугаар сард ОХУ-ын Аюулаас хамгаалах хорооны экс ажилтан, “Аум Шинрикёо” бүлгийн гишүүн Дмитри Сигачёв өөр дөрвөн хамтрагчийнхаа хамт баривчлагдав. “Аум Шинрикёо” хийгээд Шоко Асахараг шүүх хурал 18 жил үргэлжилж 2006 онд “Sacred Enperor of Japan” буюу “Японы ариун дээд хаан” цаазлуулсан билээ. Нийгэмд үүссэн хямралт байдлыг далимдуулж бухимдсан олныг ашиглан улс орноо аврах, мандуулах нэрээр алан хядах үйл ажиллагаанд шилжсэн “Аум Шинрикёо” хэмээх хэт харгис байгууллагын түүх япончуудад хэзээ ч мартагдашгүй сургамж үлдээсэн юм.

Хоёр: П.Даваанÿм хийгээд ”Чингисийн монгол төр”
Японд “Аум Шинрикёо” үүсч бий болсон нөхцөл байдалтай төстэй, төстэйгээр барахгүй бүр төвөгтэй үйл явц Монголд ужигран нийгэм, эдийн засаг хямарсан хэвээр.
Энэ хэдэн жилд Монгол Улсад юу нэмэгдсэн бэ гэвэл ард түмний бухимдал. Хэт хуримтлагдсан бухимдал нэгэн цагт тэсэрч төсөөлж ч байгаагүй аюул дагуулахыг үгүйсгэж боломгүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал үүний нотолгоо болсон.

Шоко Асахара шиг нөхдүүд ч Монголд гараад ирэхийг байг гэх газар алга. Нийгэм хямрах тусам этгээд сонин санаа сэдэгчид хангалттай гарч ирдэг бололтой. Учраа олохоо байсан, амьдрах арга мухардсан, бухимдсан, ажилгүйдэл, ядууралд автсан олон содон санагдсан юуг ч, хэнийг ч дагахад бэлэн байдаг аж. Энэ бүхнийг үл нуршин “Чингисийн монгол төр” хэмээх төрийн бус байгууллагын тухай өгүүлэхийн өмнө “Аум Шинрикёо”-г сануулсан нь учиртай.

П.Давааням гэдэг хүний санаачилсан энэ байгууллага өөрсдийнх нь нотолж буйгаар нэг сая гаруй гишүүн дэмжигчидтэй нь үнэн бол аль ч нам, хөдөлгөөн атаархам биш үү. Сүүлийн үеийн нам, хөдөлгөөнүүд байг гэхэд 87 жилийн түүхийг туулсан МАХН яаж ч чардайгаад ийм тооны гишүүнчлэлийг зөвхөн мөрөөдөж л чадах байх. Ер нь ч боломжгүй биз дээ.

Хэрэв андуураагүй бол 1990 оны эхээр, за бараг 1991 онд болов уу, “Дархан хилийн төлөө хөдөлгөөн” нэртэй байгууллага байгуулж буйгаа бусдад үл анзаарагдам туранхай, жижигхэн биетэй, шөвгөр цагаан залуу зарлаж байсан юм. Тэр бол Говь-Алтайн 0214 дүгээр ангид сумангийн улс төрийн орлогчоор ажиллаж байсан П.Давааням байлаа. Хилийн цэргээс тэтгэвэрт гарснаасаа (өөрийн хүслээр халагдсан ч байж магадгүй) хойш ийнхүү олон нийтийг хамарсан хөдөлгөөн байгуулахаар тэрбээр шийдсэн болов уу.

Удалгүй Монгол төрийн тухай, Чингисийн төрийн зохион байгуулалт, хууль цаазын тухай бас ч сонирхолтой хэд хэдэн ном бүтээл гаргасан. Төд удалгүй “Чингисийн академи” хэмээх байгууллага байгуулж дуучин, загвар өмсөгч, эрдэмтэн, эмч, багш, улстөрч гээд (үлдээгүй мэргэжил бараг үгүй байх аа) бүхий л салбарын хүмүүст Чингис хааны академийнхаа шагнал олгож, гишүүнээр бүртгэж эхэлсэн юмдаг. Хожим гадаадын улс орнуудын тэргүүнүүдэд ч энэ цол хэргэмээ олгох болсныг сонсох боллоо. П.Даваанямын гэх үзэл номлол үүнтэй зэрэгцэн бий болж нэг л мэдэхэд эзэн Чингисийн 30 дахь ч билүү удмын хүн хэмээн зарлагдан “Монголыг үгүйрэл сүйрлээс аврах” тухайгаа тунхаглаж эхэлсэн байх юм.

Үнэн эсэхийг мэдэхгүй ч түүнийг тойрон хүрээлэх хүмүүсийн тоо багагүй, гэхдээ хурдтай нэмэгдсэн нь үнэн. Улмаар “Чингисийн монгол төр” хэмээх илүү зохион байгуулалттай хэлбэрт шилжсэн цагаасаа хойш гишүүд, дэмжигчдийнхээ дунд бурханчлагдан шүтэгдэж түүнийг бүгд л (гэхдээ өөрийнх нь байгууллагынхан) “АХ” , “ИХ БАГШ”, “Агуу зөнч”, ”Ер бусын хүн”, “Оюун санааны эцэг” хэмээн нэрлэх болсон билээ. Яг л Шоко Асахара шиг байгаа биз.

Харин хачирхалтай үйл явдал ойрын өдрүүдэд өрнөж байгаа нь үүнийг бичих шалтгаан болсон юм. Арваад хоногийн өмнө “Чингисийн монгол төр” нийгэмлэгийнхэн 76 гишүүнтэй Улсын их хурал байгуулснаа зарлалаа. Бүр Үндсэн хууль барьж байгаад гишүүд нь тангаргаа өргөсөн гэнэ. Эдгээр 76 гишүүнийг нэг сая 600 мянган хүн сонгосон гэлээ. Хэзээ, хэдийдээ явуулсан сонгууль юм бол.
УИХ-ын даргаараа “Их ах” , “Их багш” П.Даваанямынхаа төрсөн ах П.Даваадоржийг сонгож, Ёс зүй, Эдийн засаг, Улс төрийн гэсэн гурван байнгын хороог байгуулж, Ёс зүйн байнгын хорооны даргаар П.Даваанямын дүү П.Отгонбаяр нь томилогдсон гэж байгаа.

Улмаар дөрвөн яамтай Засгийн газраа байгуулж Ерөнхий сайд , сайд нараа томилцгоолоо. Нэг бодлын балчир хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг л юм болж байна. “Хэн ч бидний талаар үг дуугараагүй, тайлбар хийхгүй байгаа учир хүлээн зөвшөөрч байгаагийн шинж “гэж Улс төрийн байнгын хорооны дарга гэх Төмөрбаатар нь мэдэгдэхдээ “Европт К.Маркс коммунизмын үндсийг тавьж байхад хэн ч дуугараагүй юм. Ингэснээрээ коммунизмыг хүлээн зөвшөөрч дэлхий дахинаа эмгэнэлт түүх эхэлсэн” гэж тодотгосныг олон хүн сонссон байх.Магадгүй түүний мэдэгдсэн шиг үнэхээр нийгэм “Чингисийн монгол төр”-ийн талаар юу ч дуугарахгүй байснаар эмгэнэлт түүх эхэлж байгаа ч юм бил үү.

Энд би П.Даваанямын байгууллагыг “Аум Шинрикёо”- шиг алан хядагч байгууллага болно гэж хэлэх гэсэнгүй. Харин зарим үйл ажиллагаа нь “Аум Шинрикёо” анх үүсэн байгуулагдаж, зохион байгуулалтад орж байсан процесстой тун төстэй байгаа юм. Нэн ялангуяа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчидтэй тус нийгэмлэгийнхний хандаж буй хандлага, нөгөө Төмөрбаатарын мэдэгдсэн “Бидний талаар сөрөг, буруу зөрүү бичсэн болгоныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ. Тэгээд цаазаар авахад ч буруудах зүйлгүй” гэсэн нь заналхийлэл болж сонсогдлоо. Хэвлэлийн хурал дээр өөрт нь хандаж байгууллагынх нь талаар асуулт тавьсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийг заналхийлж, танхимаас чирч гаргаад хөөж байгаа нь таатай санагдсангүй.

“Бид одоо тууштай тэмцэнэ. Үүнийхээ төлөө үхсэн ч хамаагүй. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсыг гадаад, дотоодод зөвхөн “Чингисийн монгол төр” төлөөлнө. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий зөвлөхөөрөө бидний их багш П.Даваанямыг ажиллуулах ёстой. Энэ бүхнийг Ерөнхийлөгчөөс гуйж байгаа юм биш шаардаж байна” хэмээн хэлж буй үгс ч тухайн үед Шоко Асахараг бүлгийн гишүүд нь хэрхэн өргөмжилж, тухайн үедээ Японы парламент, Ерөнхий сайдад тавьж байсан шаардлагынх нь шууд орчуулга шиг санагдсаныг яалтай. Миний мэдэхийн П.Давааням гуай сийрэгхэн, басхүү овжин, муу ч үгүй боловсролтой, хамгийн гол нь маш ихийг уншсан хүн шиг санагддаг. Болгоомжлохын учир хөөрсөн олон аюултай бөгөөд энэ нь нийгэмд аюул учруулж эцэст нь гунигтай сургамж, хожимдсон ухаарал үлдээдгийг тэрбээр маш сайн мэдэрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Аливаа юм савнаасаа хэтэрч байгаагийн шинж ил тод заналхийлэл, сүрдүүлэг, эрээ цээргүй байдлаас нь анзаарагддаг. Энэ бүхнийг хаана хаанаа үл хэрэгсвээс “Аум Шинрикёо”-гийнх шиг бүлэглэл үүсч гарахыг хэн үгүйсгэж чадах юм. “Чингисийн монгол төр” шиг энэ олон төрийн бус байгууллагууд дор бүрийдээ УИХ, Засгийн газар, яамдаа байгуулаад Монгол Улсыг бид л залж жолоодох учиртай гээд зүтгэвэл юу болох бол оо. Гэхдээ П.Давааням Шоко Асахара биш, “Чингисийн монгол төр” ч “Аум Шинрикёо” биш нь аз юм даа. Монголд лав ийм аймшиг бүү болог.
Ш.Даваадорж   \MGL news    www.gogo.mn \

2008-07-28

Клуб байгуулах учир нь

 Өнөөдөр ирээдүйн улс оронд маань нэн чухал хэрэгтэй, чадалтай, боловсролтой залуус ШУТИС-д сурч байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж, хийж бүтээх хүслээ бадрааж чадваас асар их хүч, бололцоо эндээс ундарч гарах нь дамжиггүй.  Гэтэл бодит байдал дээр хоорондоо тийнхүү холбогдох боловсронгуй аргыг нээн олж чадахгүй байгаагаас нуугдан буй асар их боломжийг алдсаар байгаа, мөн бие биенээ ч олигтой танилгүй, өөрөө өөрийгөө ч олигтой нээлгүйгээр дипломтой оюутан болж төгсдөг юм. Төгссөн залуусын маань дунд өөрийнхөө потенциалыг нээж гаргах газраа олж ядан, нийгэм дэх ухамсрын ядуурлаас үүдэх эсэргүүцэлтэй тулгаран зориг мохож яваа, эсвэл нэг л мэдэхэд тэр байдал руу татагдан орчихдог хүн ч цөөнгүй. Оргилуун хүсэл эрмэлзэл, хамгийн ардчилсан гэгддэг оюутан ахуй үедээ олж авч өөриймшүүлсэн зан суртахуунаа гээж, шинэ дэвшилтэт зүйлийг хийж түгээх бус, өөрөө эргээд Монголын нийгэмд хааяагүй байгаа хавтгайрсан хуучин зуршил, тогтолцоонд уусч зэвэрдэг жишээ олон.Yүнээс салахын тулд бид санаа сэтгэл нэгт нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, бие биеэ түшиж дэмжих бат хүрээллийг үүсгэх шаардлагатай. Бид бүхэн эрдэм шинжилгээ, төрийн алба, улс төр, хувийн бизнес гээд ямар ч салбарт ажиллаж болно, урдаа тавих зорилгууд маань ч олон янз байж болно. Харин тэр цагт сэтгэлээр тэжээж, бодитой үйлээр дэмждэг хамт олонтой байвал өөрийн итгэл үнэмшил, тавьсан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах хүч болох юм. Эдийн засаг, хууль, инженер технологи гээд бидний мэргэжлийн салбар янз бүр, харин бидэнд нийтлэг эрмэлзэх зүйл болох "зөв сэтгэл", улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий. Бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг хүсдэг! Ганц нэг хүнд энэ амаргүй ч, нийтээрээ хөдөлвөл мөрөөдөл бодит амьдрал болж чадна.Тийм коммюнити, тийм нэгдлийг бий болгохоор МИНИЙ КЛУБ сүлжээний гишүүд ярилцаж, зөвхөн та нарын МИНИЙ КЛУБ-ийг байгуулахаар ярьж тохирлоо. Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно. Тийм байж чадах клубыг бид зорьж байна. Уинстон Черчилл нэгэнтээ “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд нөлөөлөх билээ. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулах хүслээрээ ижилссэн “шинэ монгол хүмүүс”: эрдэмтэд, бизнесмэнүүд, албан хаагчид, улс төрчид, эмч хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд эндээс төрж гараасай гэж хүснэм. Итгэл даах чанар, шударга зан суртахуун манай клубын нэг гол зарчим болох бөгөөд нийгэмд дэвшилтэт ухамсар, үзэл сэтгэлгээг батжуулан түгээхийн тулд эхлээд түүнийг дэмжиж, өөр дээрээ тусгахыг эрмэлздэг хүмүүс нэгдэн нийлэх хэрэгтэй. Энэ зарчим бидний гол онцлог буюу “имиж” болж, түүгээр дамжуулан бид эргээд нийгмийн зүгээс итгэл хүлээх болно. Mөн энэ итгэлээр бид холбогдож, итгэлцэл нь бие биенээ найдвартай дэмжих хамт олны үндэс болж өгнө. Байгуулж буй клубынхээ хөгжил, хязгааргүй олдох боломж юугий нь уудлан гаргахаар бид ажиллацгаах болно. Шинэ санаа дэвшүүлэгч, хамгийн гол нь хэлсэндээ үнэнч ба ажил хэрэгжүүлэгч, зөв сэтгэлийг эрхэмлэгч залуусыг бид хүлээж байна!

2008-01-25

Багш нар хичээлд суух хуваарь

Түүх - Хүн судлалын багийн багш нарын хичээлд суух хуваарь
БАГШИЙН НЭРС.ХААНАХИЧЭЭЛИЙН СЭДЭВОГНОО
1Д. Долгор \Багийн профессор Ph.D\ХУСАялал жуулчлалын бүтэц08.03.13
2Д. Сэрдарам \дэд профессор Ph.D \ХУСХүний нөөцийн менежмент08.03.10
3Ц.Цэрэн \Ахлах багш, Ph.D \ЭХИСХүй нэгдлийн байгуулал08.03.03
4Г. Цэнджав \Ахлах багш\БИСМонголын эртний улсууд08.03.11
5Ю. Болдбаатар хлах багш\ГГТСМонголын эртний улс   08.03.12
6О. Болормаа \Ахлах багш Ph.D \УУИСМонголчуудын бутрал08.04.02
7Г. Наран-Оюун \Багш\ҮТДСМонголчуудын сэргэлт07.12.04
8Х. Ариун-Эрдэнэ \Багш\МИСХүй нэгдлийн түүх08.02.16
9Д. Хатанбаатар\туслах багш\ХУСАнтропологи07.12.05

2007-08-15

ДИПЛОМНЫ ТУХАЙ-2

Их сургуулиудад оюутнууд юу бичих вэ?   
         Их сургуульд орсон эрхэм анд таньд амжилт хүсье. Та эрдмийн энэ уурхайд орсноор юуг хамгийн сайн сурах вэ? гэдэг асуулт толгойд чинь байнга эргэлдэж байх ёстой. Эцэг эх, багш нар чинь чамайг мэргэжилдээ сайн, чадварлаг боловсон хүчин болоорой гэж сургаж байвал миний бие нэг талаар нь үүнийг үгүйсгэж байгаа юм шүү. Ингэж хэлэх шалтгаан маш олон байна. Харин миний хувьд эрхэм та Их сургуульд суралцах хугацаандаа дээд боловсрол эзэмшихийн хамт зөвөөр уншиж, бичих чадварыг эзэмших нь чухал болой. Үсэг холбож уншиж, бичих нь амархан санагдах авч Бүтээлчээр/Critical thinking/ уншиж, бичих нь дээд боловсрол, мэргэжил эзэмших хамгийн анхны арга байсан билээ. Манай боловсролын систем хүүхдүүдийг 10 жилийн хугацаанд энэ арга зүйд сургаж чадаагүйн улмаас “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” олон хүүхдүүдийг оюутны ширээнд шилжүүлдэг. Тэднийг бид их сургуульд хүлээн аваад реферат, бие даалт, эссе зэргээр бас дахин хуулан бичлэг хийлгүүлж мэдээллийн үнэ цэнэ, зохиогчийн эрх, тэр ч бүү хэл өөрийн үзэл бодлыг үл ойшоодог “хуулан бичигч”-дийг бэлтгэдэг нь харамсалтай. 4 жилийн турш ихэнхдээ хуулан бичлэг хийсэн оюутнууд “дипломын ажил”-ыг өөрийнхөөрөө бичих нь нэн ховор байдаг. Үүнийг бичигч би хүртэл энэ хэвшмэл байдлаас гарч чадахгүй л байна. Гэхдээ сургалтын энэ байдлыг бид өөрчлөх хэрэгтэй.
Оюутнууд та бүхэн нэг их удалгүй бүх хичээлүүд дээрээ багшийн өгсөн даалгаврыг хийхийн тулд төрөл бүрийн зүйл бичиж эхлэнэ. Хамгийн харамсалтай нь ихэнх оюутнууд маань цагийг нь тулгаж байгаад “уншихгүйгээр” бие даалт, реферат, эссе гээд баахан хуулан бичлэг хийх байхдаа. Иймээс аль болох тэр хуулан бичлэгийг хийлгэхгүй байхын үүднээс гадаадын их сургуулиудад оюутнуудын бичлэгийн ямар хэлбэрүүд байдгийг чадан ядан бичихийг хичээлээ. 
           Бүх бичлэгийг нь 4 хэсэгт хуваадаг. 1. Ердийн бичлэг. 2. Албан бичлэг. 3. Утга зохиолын бичлэг. 4. Эрдэм шинжилгээний бичлэг. Эд бүгдээрээ тус тусдаа төрөл хэлбэрүүд, бичлэгийн стандарттай байдаг. Их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнууд онолоор олж авсан мэдлэг, туршлагаа Article, Report, Review paper  гэсэн бичлэгүүдээр илэрхийлдэг. Оюутнууд хичээлийн тухайн сэдвүүдийн хүрээнд өөрийн туршлага дээр үндэслэн бичихийг РЕПОРТ гэж хэлнэ. Репортууд нь Эссе бичлэгийн үндсэн зарчмаар бичигддэг. Репорт нь номын товчлол, эрдэм шинжилгээний илтгэлийн, сэдвийн болон дадлагын тайлангийн, шалгалтын гээд олон төрлөөр бүх хичээлүүдэд өргөн хэрэглэгддэг байна. Репорт бичих ерөнхий стандарт гаргах нь зүйтэй болов уу.
Репорт бичих үндсэн зарчим болон ерөнхий стандарт: 
Typeface: Сүүлийн үеийн компьютерийн үйлдлийн системүүдэд крилл фонтыг оруулсан учраас одоо албан хэрэг, эрдэм шинжилгээний бичгүүдийг TIMES NEW ROMAN-аар бичиж байвал хаана ч ашиглаж болох, Фонтыг зөөх, өөрчлөх шаардлагагүй болов уу. Дээрх фонтоор бичсэн 12 points ашиглан А4 хэмжээтэй single мөрөөр бичиж тодорхой хуудсанд тогтоосон байна. Репортыг дараахь схемийн хүрээнд барьж бичнэ. 
1.      Удиртгал: Тухайн сэдвийн хүрээнд бичигдэх үндсэн чиглэл, утга агуулгыг тусгасан товч, тодорхой бичилт байна. Энэ сэдвээр бичих зорилго, зорилт, юуг голлон бичиж ямар хүрээнд бичих хүрээгээ тодорхойлно.
2.      Репортын их бие. Сэдвийн үндсэн чиглэл, утга агуулга, ач холбогдлоос хамаарч дэд бүлэгт задлан бичиж болно. Энэ хэсэгт өөрийн үзэл бодол, хичээлийн сэдэвт тулгуурласан мэдээ, мэдээлэл, онолыг ишлэл зүүлтийн хамт оруулна.
3.      Дүгнэлт. Тухайн сэдвийн хүрээнд гарах дүгнэлтийг үүнд оруулж бичнэ.
4.      Ишлэл авсан бүтээлийн жагсаалтыг үсгийн дарааллаар бичдэг. Ишлэлийг 2 үндсэн хэлбэрээр авна. 1. Footnote-оор авахдаа тухайн бүлэг дотор ямар нэг тайлбар болон ишлэл хийхэд тус бүрт нь дугаарлаж бичих хэлбэр.  2. Ишлэл, ном зүйг хамгийн арын хуудсанд үсгийн дарааллаар бичих хэлбэр. Монгол улсад одоо ишлэл зүүлтийг нэг мөр болгосон стандарт одоогоор мөрдөөгүй байна.
 АНУ, Европт ишлэл зүүлт хийхдээ MLA(Modern Language Association of America), APA(American Psychological Association) гэсэн 2 стандарт байдаг. MLA нь Овог. Нэр. Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. Хэвлэсэн он. \2 мөр байвал 2-р мөрнөөс 5spase авч бичнэ.\
APA нь Овог. Нэр. (хэвлэсэн он) Зохиолын нэр. Хэвлэгдсэн хот. Хэвлэсэн газар. \2 мөр байвал 2-р мөрнөөс 3space  авч бичнэ\  Гэхдээ улс орон бүр өөрийн бичиг, соёлын үндсэн дээр тулгуурлаж ишлэл, зүүлт хийх стандарттай байх хэрэгтэй болов уу?
Энэ талаар Я. Нямдорж докторын гаргасан загварыг та бүхэнд санал болгож байна.
-  Нэг зохиогчтой ном: Текстэнд: \Г. Сүхбаатар. Монгол Нирун улс. 1990, 25\Ишлэл авсан материалын жагсаалтанд: Г. Сүхбаатар.  Монгол Нирун улс(330-555) УБ. 1993.
 -  Хоёр ба гурван зохиогчтой ном: Ж. Болдбаатар.  Д. Лүндээжанцан.  Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал.      УБ. 2001.
-    Гурваас дээш зохиогчтой ном: Текстэнд: \Б. Дорж бусад  1989, 113\  болон \Sanders et all   1989, 113\ Ишлэл авсан материалын жагсаалтанд:Sanders G.S, T.R. Brice, V.L. DeSantis and C.C. Ryder  1989, Prediction and Prevention of Famine. Los Angeles: Timothy Peters.
-    Байгууллагын бүтээл: Текстэнд: \МУҮСГ   2001, 69\ Ишлэл авсан материалын жагсаалтанд: МУҮСГ, Монгол улсын Үндэсний статистикийн газар. НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын  Статистикийн хэлтэс. 2000 оны хүн ам, орон сууцны тооллого: үндсэн үр дүн. УБ. 2001. Монгол улс.
-    Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл: Текстэнд: \Ш. Бира  1964. 56\ Ишлэл авсан материалын жагсаалтанд: Ш. Бира Анализ основных данных “Белой истории” и время ее становления. Түүхийн Судлал  Т.8:   56-64. УБ. 1964.
-    Сонин хэвлэл, веб хуудсанд байгаа мэдээллийг ишлэхдээ тусгайлан ишлэхгүй ч он, сар, өдрийн дугаар болон веб хуудсын линк, хаягийг тодорхой бичнэ.
Эрдэм шинжилгээний бичлэгүүд нь Article, Monograph, Treatise, Essay, Thesis, Paper, Dissertation зэргээр хуваагддаг. Дараагийн нийтлэлүүддээ эдгээр төрлүүдийн тухай нэг бүрчлэн бичих болно.
Article: Олон нийтийн хэвлэл мэдээллийн сонин, сэтгүүл, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг хэлнэ. Энэ нь олон нийтэд зориулсан энгийн хэллэгээр бичигдсэн байдаг. 
Monograph: Нэгэн сэдэвт зохиол гэж нэрлэж хэвшсэн энэ бичлэгийн төрөл нь нилээд том хэмжээ бүхий мэргэжлийн нэр томъёо орсон бичлэгэ. Сүүлийн үед энэ хэлбэрийн бичлэгийг эрдэм шинжилгээний бичлэг гэж нэрлэхээ больж байна. 
Treatise: Хамгийн нарийн тооцоо, статистик судалгаа орсон эрдэм шинжилгээний өгүүлэл, бичлэгийн хэлбэрийг хэлдэг.
Thesis: Магистрын дипломын ажил.
Paper: Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр бичсэн тайлан, репорт, илтгэлийг хэлдэг. Class paper, course paper, term paper, documented paper, research paper, college paper зэрэг олон хэлбэрээр үүнийг хуваадаг. Манай их, дээд сургуулийг төгсөж байгаа бакалавр оюутнуудын дипломын ажлыг энэ бүлэгт оруулж болох юм.
Dissertation: Ph.D Sc.D-ийн эрдэм шинжилгээний зэрэг горилж бичсэн ажлыг хэлнэ. Энэ бүгдийг дараагийн бичлэгээр тус тусад нь тодорхой өгүүлэх болно.

2007-07-27

НОМ ЗӨВ УНШИХ НЬ

Ном унших миний АРГА БАРИЛ 
Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг. 
 Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс бодож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэгтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ. 
Хамгийн түрүүнд  уншиж байгаа номоо ангилж эхэлсэн. УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙГАА номнууд, УНШИХ ЁСТОЙ номнууд гэж. Энд би нэг зүйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зүйлдээ бас сэтгүүл, сонинуудыг багтааж байгаа юм шүү. Хүсдэг зүйл дотор хэд хэдэн сэтгүүл, номнууд багтдаг байсан бөгөөд захиална, эсвэл худалдан авна. Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мөн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг үзэхэд л хангалттай болж. Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж  харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн үр ашигтай бөгөөд ачаалал багатай арга барил гэж боддог.
Нөгөө талаас миний унших ХҮСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар. Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай. Уран зохиолын номонд илүү амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мөн түүхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхүү байдлаар уншина. Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн үеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ.  
Харин унших ёстой номнуудаа маш сайн бодож байж сонгодог. Голдуу мэргэжлийн шинжтэй номнууд байдаг л даа. Сонголт хийхдээ хамгийн түрүүнд номны гарчиг, хэвлэгдсэн он, зохиогч зэргийг нь харна. Хуучин оны бөгөөд зохиогч нь тухайн салбартаа ямар нэгэн байдлаар нэр нь гараагүй номыг бараг уншихгүй дээ. Тухайн салбарт миний мэдэхгүй, сонсоогүй зүйлийг хэлээд байх хүн ховор л доо. Номны гарчигаас харахад ерөнхий логик гарч ирнэ. Тэнд анхаарал татсан ямар нэгэн зүйл байвал номныхоо аннотацийг харна. Мөн сүүлийн үеийн номнуудын өвөр талд нь бусад хүмүүс санал, бодлоо илэрхийлсэн байдаг тул түүнийг нэг гүйлгэхэд зүгээр. Бас хавчуулсан ном зүйг ч харна. 
Би сүүлийн үед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хүмүүстэй холбоо барин тухайн номны үндсэн санаа, дэвшүүлж буй үзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хүнээс юм асуухад буруу юм байдаггүй шүү дээ. Нэрэлхээд байх огт хэрэггүй юм билээ.  Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж өгвөл хэн нэг нь саад болохгүй цаг, орон зайг сонгох нь зүйтэй. Би голдуу л орой үдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал үзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Ууг нь өөрөө худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагүй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын үед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нөхөр үзээд, хувьсгалын эсэргүү зүйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зөндөө юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон. 
Зарим хүмүүс номноос тэмдэглэл хийхдээ нэр, гарчиг, хаяг зэргийг сүрхий тэмдэглэдэг юм билээ. Би харин үүнд нэг их ач холбогдол өгдөггүй зантай. Учир нь ном нь голдуу минийх байдаг, тэгээд ч ерөнхий логик, үндэслэл зэрэг нь илүү чухал байдаг учраас тэр болгон номынхоо данныйг хөтлөөд байх албагүй. Харин судалгаа шинжилгээний ажил хийж байгаа үедээ номынхоо данныг зайлшгүй хөтлөх хэрэгтэй л дээ. 
Эхлээд маш хурдан, “шүүрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгүүдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ. Дэвтэрт тэмдэглэл хөтлөхдөө голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хүрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм. Ер нь бидний үеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хөтлөх явцад янз бүрийн санаа орж ирнэ, түүнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зүйтэй юм шүү. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д өөрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм.  Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зүйл бол асуулт юм. Ойлгогдоогүй зүйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд үзэхэд асуултаа өөрчлөх, шинээр томьёлох зэрэг шаардлага үүсдэг бөгөөд тэр хэмжээгээр материал шингэж, өөрийн болж байдаг юм. Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр төрдөг.
-       Зарим нэгэн чухал хэсгийг бараг өгүүлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хүртэл уншдаг бөгөөд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа.
-       Тэмдэглэл хөтлөж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бөгөөд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцүүлээд харах зэрэгт үзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зүйлийг холбох зэрэгт тустай байдаг юм.
-       Тэмдэглэл хөтлөж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрүүлэлгүй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бөгөөд тодруулах зүйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг үздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж өгвөл хамгийн ихдээ гурван нүүрэнд багтаахыг хичээнэ. Үүний дараа материал “минийх болсон” гэж үздэг.  
Сүүлийн үед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа түлхүүр үг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний  бичгийн хурд нэг их өндөр биш, тэгээд ч механик шинжтэй болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дөт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа. Харин сүүлийн үед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас түүнийг хэрэглэж эхлээд байгаа. Хагас жилийн дараа хэр үр дүнтэйг хэлнэ.  Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нөхцөлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгүй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн үг. Хүн бүрт л иймэрхүү лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх.
Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн түрүүнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ. Түүний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа үргэлжлүүлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хүн бүр энэ системийг төгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хөнгөлдөг юм. Тэгээд болж өгвөл 5-7 хэтрэхгүй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, үзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад билээ гэсэн шалгуураар уншина. Илүү дутуу зүйлд цаг зараг эрхгүй уншдаг. Дээр өгүүлсэн шиг тэмдэглэл хөтөлнө. Их хялбархан явдаг юм. 
Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зүйл. Түүнийг хүндэтгэж, өөрийгөө хүндэтгэж байж л толгойнд юм орно. Тэгээд уншигч танд амжилт хүсье.     Ринчиннямын АМАРЖАРГАЛ

2007-07-21

АНУ-д яаж суралцах вэ?

Гадаадын олон орон суралцах боломжтой болжээ. Манай сургуулийн КТМС-ийн оюутан байсан М. Сувдмаа өөрийн хүч хөдөлмөрөөр АНУ-ын нэр хүндтэй сургуульд хэрхэн үнэ төлбөргүй суралцсан тухайгаа бичснийг АНУ-ын Монголчуудын www.hamagmogol.net веб дээр гарсныг та бүхэнд толилуулж байна. Дэлхий бөөрөнхий биш хавтгай болсон энэ цаг үед таньд ч гэсэн ийм боломж байгаа шүү. Амжилт хүсъе.
                             Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгvй Сурсан Минь1994 онд 10-р ангиа тєгсєх vедээ би компьютерийн програм хангамж мэргэжлээр цаашид суралцах хvсэлтэй байсан ба "Лам болоё гэвэл Тєвд руу" гэдэг шиг энэ мэргэжлийг эзэмшие гэвэл Билл Гейтс-ийн нутаг болох Америкийг зорих нь зvvтэй гэж сэтгэв. Ингээд гадаад далайн цаана буй энэ орон руу шурган орох нvх сvв, орсон хойноо гэрээсээ мєнгє таталгvй эрдмийн мєр хєєх арга зам хайж эхлэв. Зєвхєн Америк очих зардлаа тєлєх чадвартай байсан тул миний хамгийн чухал зорилго бол элсэн орсон сургуулиасаа scholarship буюу тэтгэмж хvртэх явдал байлаа. Тэр vед интернет хэрэглээ Монголд єргєн дэлгэрээгvй, америкийн их сургуульд сурахаар очсон монголчууд цєєн байсан тул надад тустай мэдээлэл их хомс байв. 10-р анги тєгсдєг жилээ учираа сайн олоогvй, англи хэл eрдєє 2 жил оройгоор vзсэн, eр нь бэлтгэл муу байсан тул Монголдоо сургуульд сурч байх хоорондоо америкийн сургуульд элсэх оролдлого хийхээр шийдээд конкурсенд уралдаж, КТМС (Компьютерийн Техник Мэргэжлийн Сургууль)-д элсэн оров.
Тэр vед Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны номын сан нийтэд нээлттэй байсан бєгєєд тэдний сан америкийн их дээд сургуулиудын жагсаалт, тэдний тухай нарийвчилсан мэдээлэлтэй боть номууд болон элсэлтийн шалгалтуудад бэлдэх сурах бичгvvдээр арвин байв. Эдгээрээс судалж vзэхэд америкийн их сургууль (college эсвэл university)-д ороход гадаадын оюyтнууд 2 тєрлийн элсэлтийн шалгалт єгєх хэрэгтэй байв, нэгд TOEFL, хоёрт SAT. Энэ шаардлага одоо ч хэвээр.
Энд тодруулахад Амeрикт college гэдэг нь 4 жилийн бакалаврын зэргийн сургалттай сургууль бa university гэдэг нь бакалавр, дээр нь нэмээд мастeрын эсвэл докторын зэргийн сургалттай сургуулийг хэлнэ. Коллежийн оюутан гэдэг Монголд байдаг шиг чанар муутай хувийн сургуулийн оюутан гэсэн vг биш харин college эсвэл university-д бакалаврын зэргээр сурч байгаа оюутан юм. 2 жилийн сургалттай сургуулийг community college гэх бєгєєд энэ нь бакалаврын зэргийн эхний 2 жилийн мэдлэгийг олгоно. Community college-vvд хэдийгээр тєлбєр багатай ч, тэтгэмж огт олгодоггvй тул би тэдгээрийг сонирхоогvй юм.
TOEFL (Test of English as a Foreign Language) шалгалт нь зєвхєн англи хэлний мэдлэг шалгадаг, тухайн оюутан америк сургуулийн лекц, сургалтын материалыг ойлгож чадax эсэхийг шалгадаг. Энэ шалгалт нь англиар унших, бичих, сонсох, ярих чадварыг copинo. Энэ шалгалтыг Монголд жилд хэд хэдэн удаа авдаг бєгєєд хэдэн жилийн ємнє цаасан дээр авдаг байсан бол одоо компьютер дээр авдаг болсон. Би англи хэлийг нилээд шаргуу 3 жил vзэж байж энэ шалгалтыг єгсєн бєгєєд эхний удаад єгєхдєє нийт болoмжит 650 онооноос 450 орчим авсан санагдана. Ихэнх сургуулиуд 500-550 оноо шаарддаг бєгєєд тэр vед xypaaмж нь харьцангуй бага ($50) байсан тул би хэдэн сар бэлдэж байгаад дахин єгч 550 оноо авсан билээ. Харин одоо тєлбєр нь $140 болсон байналээ. TOEFL нь шаардлагатай шалгалт боловч тухайн оюутний ерєнхий мэдлэгийн шалгуур биш тул тэтгэмж авахад тус нэмэргvй билээ. Тухайн сургуулийнхаа наад захын шаардлагатай оноог авахад хангалттай, тvvнээс дээш оноо авлаа гээд илvv урамшуулал хvртэхгvй.
SAT (Scholastic Assessment Test) шалгалт нь ерєнхий мэдлэг шалгадаг бєгєєд америк болон гадаадын оюутнууд ялгаагvй єгдєг элсэлтийн шалгалт юм. Энэ шалгалт нь математик, эргэцvvлэн бодox, нaйрyyлaн бичих гэх мэтийн 3 хэсгээс бvрдэнэ. Энэ шалгалтны математикийн хэсэг нь монгол залуучуудад хялбархан санагдах ёстой учир нь 6-р ангиас дээшхи материал ирэхгvй. Хамгийн гол нь математикийн хэллэгийг англиар мэддэг, єгvvлбэртэй бодлогыг англиар ойлгодог, мєн богино хугацаанд олон асуултанд тvргэн хариулж чаддаг байх хэрэгтэй. SAT шалгалтны хэл зvйн хэсэг нь гадаадын оюутнуудад маш хэцvv санагдана, яагаад гэвэл америкчvvдын тvвшинд тааруулан зохиосон тест юм. Америкийн дунд сургуульд математикийн сургалт муу ч, хэл уран зохиол дээр маш их анхаардаг. Ихэнхи иx сургуулиуд SAT дээр наад зах нь 1100-1200 оноо шаарддаг бєгєєд тэтгэмж авахын тулд аль болох єндєр оноо авбал сайн. Нийт боломжит оноо нь 1600, шалгалтны xypaaмж нь $40 юм.
Зарим сургуулиуд SAT шалгалт шаардахгvй тохиолдол бий, ялангуяa єєрсдийн зардлаар сурах оюутнуудад энэ нь хатуу шаардлага бус харин сайн дурын байх жишээтэй. Гэхдээ тэтгэмж авахын тулд энэ шалгалтыг єгєхєєс єєр арга зам бараг байхгvй. Тэтгэмж авахад бусад элсэлтийн материалvvд бас нєлєєтэй, жишээ нь дунд сургуулийн дvн (High School GPA), эрдмийн зорилгоо илэрхийлсэн захиа (Statement of Purpose), багш нарын бичсэн тодорхойлолт (Letter of Recommendation) гэх мэт. 1994-1996 оны vед SAT шалгалтыг Монголд тогтмол авдаг газар байгаагvй бєгєєд тусгай зєвшєєрєл авч, АНУ-ын элчин сайдын яамны мэдээллийн албатай тохиролцож байж авдаг байсан. Би єєрєє энэ шалгалтыг єгєєгvй бєгєєд єєрийн онцлог байдлыг тайлбарлан элсэлтийн материалдаа бичсэн билээ. Харин сvvлд 2001 онд би дvvгээ америкийн сургуульд ороход нь тусалж байхдаа энэ шалгалтыг єгvvлсэн билээ.
*************
Би нийтдээ 10 гаруй сургуулиудад элсэлтийн материал бvрдvvлж явуулсан бєгєєд эдгээр сургуулиудаа дээд, дунд, доогуур зиндаанаас хольж сонгосон. Дээд болон дунд зиндааны сургуулиудийн элсэлтийн мэдvvлгийн xypaaмж нь $30-50 тєлбєртэй байсан. Надад мєнгєний боломж муу байсан мєн тэр vед Moнгoлooc тєлбєрийг чекээр тєлєх эсвэл дансаар шилжvvлэх боломж муу байсан тул би эдгээр сургуулиудад элсэлтийн мэдvvлгийн xypaaмжaaс чєлєєлж єгєєч гэж захиа бичиж, зарим нь зєвшєєрсєн юм. Дашрамд дурдахад зарим сургуулиуд элсэлтийн материалыг 12 сард хvлээн авч дуусдаг, зарим нь 3 сар хvртэл хvлээн авдаг (хичээл нь 8, 9 сард эхэлнэ). Тийм учраас элсэлтийн бэлтгэл ажил 1 жилийн ємнєєс эхлэвэл зохино. TOEFL, SAT шалгалтуудаа 9-11 сард єгвєл зvгээр. Ингээд 1997 оны 1 сар гэхэд би бvх элсэлтийн материалиvдаа явуулж дуусгаад хариугаа хvлээсэн. 3 сарын vед хариунууд ирж эхэлсэн. Зарим нэг сургуулиуд тэтгэмж єгч чадахгvй боловч элсэн орж болно гэсэн. 2 сургууль надад тэтгэмж олгоё гэсэн. Thiel College сургалтын тєлбєрийн 2/3 хувийг хєнгєлж єгєе гэсэн боловч энэ нь хувийн сургууль байсан бєгєєд vлдсэн хэсэг нь жилийн $6,000 байсан тул би энэ сургуулийг мартcан.
Concord University мєн тєлбєрийн 2/3-ыг хєнгєлж єгєе гэсэн бєгєєд энэ нь улсын сургууль байсан тул vлдсэн хэсэг нь жилийн $2000 болсон юм. Ар гэрийнхэнтэйгээ ярилцаад Concord University-д ямарч байсан зvрхэлж очоод тэтгэмжээ 100% болгох арга олно гэж шийдээд анх 1997 оны намар би Амeрик орны єндєр босгыг даван орж ирээд хичээлдээ орсон билээ. Хичээлийнхээ хажуугаар сургууль дээрээ аар саар ажил хийж байр, хоолныхоо мєнгєтэй залгаад байсан. Мєн сургуулийнхаа багш нap, захиралтай маш найpcaг харьцаа тогтоож жилийн дотор тэтгэмжээ 100% болгож чадсан билээ. Гэхдээ энд бичсэн шиг тийм ч амархан байгаагvй, аргаа барчихаад байхдаа захирлынхаа ємнє нулимс дуслуулан байж гуйсан. Мєн энэ сургуульд байх хугацаандаа би элдэв янзын гадны тэтгэмжинд мэдvvлэг явуулсан боловч нэг нь л бvтэлтэй болсон. Энэ нь Hangin Gombojab Memorial Scholarship байсан юм. Энэ нь Indiana University дээр байрладаг Mongolia Society-аас жил бvр зохион явуулдаг тэтгэмжийн шагнал бєгєєд Aмерикт сурч буй 1 монгол оюутанд нэг удаагийн $2,500 тэтгэмж олгодог юм. Энэ тэтгэмж туйлдаж явсан vед надад их нэмэр болсон. Би Concord University-ийг 2001 оны хавар алтан мeдалтай тєгссєн (4.0 GPA).
*****************
Америкт бакалаврын зэргээр vнэгvй сурах эрх олох нь дотоодын болон гадаадын оюyтнуудад ялгаагvй хэцvv, ховор тохиолдол бєгєєд тэтгэмж авах завшаан нь сонгосон мэргэжлээс хамаарахгvй. Коллежд элсэж байхдаа мэдvvлэгтээ ямар ч мэргэжил сонгож болно эсвэл шийдээгvй байна гэж ч болно, тэгээд сvvлд нь мэргэжлээ сонгож, сольж болно. Харин магистp, эсвэл докторын зэргээр vнэгvй сурах боломж элбэг олддог бєгєєд боломж нь мэргэжлээс маш их хамаарна. Шинжлэх ухаан, инжинерийн мэргэжилтэнгvvдэд элбэг олддог байхад, харин анагаах ухаан, санхvv, хуулиар суралцах оюутнууд єєрсдийн xaлaacнaac тєлнє. Энэ нь сургуулиудийн санхvvжилт хаанаас ирж байгаахаас хамаарч байгаа юм. Шинжлэх ухаан, инжинерийн чиглэлээр оюyтнуудаар судалгааны ажил хийлгvvлэх сонирхолтой компани, байгууллагууд сургуулиудад их тэтгэлэг єгдєг. Eр нь коллежд орохдоо аль хямдхан, єгєємєєр тэтгэмж олгодог сургуулийг сонгоод дараагийн шатны сургуулиа чанараар нь шилж сонгох боломжтой юм. Дашрамд хэлэхэд Монголд бакалавраа авсан оюутнууд Aмерикт магистp, докторын зэргийн программд vнэгvй cурах боломжтой юм. Нэг бол элсэн орж буй сургуулиасаа шууд тэтгэмж авч, эсвэл эх орноороо дамжуулан Fulbright, Soros-ийн сангын тэтгэлгээр ирж болох юм.
Би коллежийнхээ 4 дэхь жилийг эхэлж байхдаа дараагийн шатны сургуулийн элсэлтэнд бэлдэж эхэлсэн. Mагистp, докторын зэргийн сургуульд элсэхэд аль ч мэргэжлийн оюутнууд GRE гэдэг элсэлтийн шалгалт єгдєг (хууль, санхvv, анагаах ухаан тус тусдaa oнцлoг шалгалттай). GRE (Graduate Record Examinations) нь математик, сэтгэн бодох, хэл зvй гэсэн 3 хэсэгтэй бєгєєд нийт 2400 оноо авах боломжтой байв (одоо vед 1600). Би 2270 оноо авсан бєгєєд компьютерийн шинжлэх ухаанаар Aмерикт толгой цохьдог гэсэн 9 сургуульд элсэлтийн єргєдлєє єгч дараахь 3 сургуульд vнэгvй сурах урилга авсан: University of Illinois at Urbana-Champaign, Georgia Tech, Purdue University. 2001 оны намар би University of Illinois at Urbana-Champaign-д элсэн орж мaстерын зэргээ аваад одоо энэ сургуульдаа докторын зэргээр vргэлжлvvлэн сурч байгаа билээ. Энэ сургуулиас надад бусад олон оюутнуудын адил тэтгэмж олгодог бєгєєд энэ тэтгэмж нь сургалтын тєлбєрийг 100% хєнгєлж, мєн сар тутам стипeнд олгодог билээ.

2007-06-23

ЭССЕ бичих долоон санамж

1.Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй
Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш.
Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.
2.Танд нэг гоц санаа байх ёстой
Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.
Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой“Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л  сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.
4.Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвдImage
Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5.Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд
Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.
6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүйЯмар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.
Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.
7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.
Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.
Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.
Кембрижийн  Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.
www.mglclub.com  
Эссенээс юу олж мэдэхийг хүсдэг вэ Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.
Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг.
Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.
Шалгаруулалт
Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.
Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ? Image
Сурах чадвар: хөдөлмөрч чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар
Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар
Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.
Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх
Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх
Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна.
Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.
Эссег хэн уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.

Яаж шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.
Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй.
Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш.  Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.
Сайн эссе бичихийн тулд:
1. Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл
2. Дарааллаа гарга
3. Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болно
4. Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байгаа гэдгээ илэрхийл
5. Эссены эхлэл ердийн “саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно
6.Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой
7. Бичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй
8. Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох
9. Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй
Муу эссе бичихийн тулд:
o Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэ
o Эссены оронд товч намтраа бич
o Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич
o Уран яруу, уянгын халилтой үгээр бөмбөгд
o Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд
o Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич
o Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич
o Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич