Дэлхийн санхүү эдийн засгийн глобалчлалын үр дүнд улс хоорондын хөрөнгийн зах зээл, санхүүгийн институтын үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж, хоорондын харилцан хамаарал улам нарийн, төвөгтэй өндөр үр ашигтай болсон хэмээн дүгнэгдсээр өдийг хүрлээ. Энэхүү нэгдмэл системийн уян хатан байдал, эрсдэлийг урьдчилан таамаглаж түүнд тохирсон хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чадварыг нэн тэргүүний чухал үзүүлэлт болгодог ба хэрэв уг шалгуураар дүгнэвэл саяхныг хүртэл дэлхийн зах зээл муугүй үнэлгээ авах байсан билээ. Олон улсын хөрөнгийн чөлөөт урсгал, чөлөөт эдийн засаг дээр суурилсан худалдаа, санхүү эдийн засгийн онол нээлтүүд, санхүүгийн үйл ажиллагааны олон талт байгууллага, биржүүдийн хүч хөдөлмөр нь эдийн засгийн хөгжилд чухал хөшүүрэг болон хөрөнгө, технологийг нутаг дэвсгэрийн хооронд зүй зохистой хуваарилахад өөрийн зүгээс хувь нэмрээ ямагт оруулсаар иржээ. Иймдээ ч сахүүгийн тогтолцоо үргэлж хөгжин боловсронгуй болсоор байна. Гэвч энэ бүгдийн ард санхүүгийн зах зээлийн өөрийн тогтвортой бус байдал, үнийн хүчтэй савалгаа, хэтэрхий өргөн цар хүрээг хамарсан мэдээлэл сүлжээний гажиг гэх мэтээс үүдсэн их бага хэмжээний хямрал үргэлж байсаар иржээ.
1992 оны Европыг хамарсан хямралаас 1994 оны Мексикийн хямрал хүртэл, түүнчлэн 1997 оны Азийн санхүүгийн хямрал, цаашлаад хамгийн ойрын жишээ гэвэл 2000 оны Өмнөд Америкийн санхүүгийн хямрал. Эдний дунд 1997 оны азид нүүрэлсэн хямрал яахын араггүй онцлог ба үүнийхээ уршигаар ихээхэн хэмжээний хохирол дагуулсан үе саяхан. Ерөнхийдөө санхүүгийн хямралыг гадны эсвэл дотны нөлөөллөөс үүдсэнээс хамааран хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь хуйвалдааны онол. Энэхүү онолоор санхүүгийн хямрал нь гадны урьдчилан төлөвлөсөн хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн гэж үзэх ба үүнээс шалтгаалан эдийн засгийн бүтцэд гаднаас чигэлсэн дарамт үзүүлэн хямралыг үүсгэнэ. Зүүн өмнөд азийн хямралын дараа уг онол ихээхэн хүчээ авсан. Нөгөө нь гэвэл зүй тогтолын онол. Уг онолоор бол хямрал өөрийнхөө дотроос өөрөөр хэлбэл санхүүгийн тогтолцоог бүрдүүлж буй дотоод хүчин зүйлээс шалтгаалан үүсэх ба хямрал нь ерөнхийдөө эдийн засгийн нэгэн төрлийн зүй тогтолын чанартай үйл явц мөн.
Хэдийгээр хямрал үүсэх шалтгаан маш олон янз жишээ нь; Эдийн засгийн чадамж дээд хэмжээндээ хүрсэнээс үүдсэн үйлдвэрлэлийн илүүдэл,худалдааны тэнцэлийн алдагдалтай байдал,их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчидын алдаатай таамаглал,гадаад вальютын хөшүүн систем, хүчлэн тогтоосон хуурамч ханш, хэтэрхий эртэдсэн санхүүгийн нээлттэй бодлого гэх мэт. Эдгээр хүчин зүйлс тодорхой хэмжээнд чөлөөт зах зээлд сөргөөр нөлөөлж,эдийн засгийн ерөнхий чадамжийг бууруулан бүр цаашилавал нийт тогтолцоог царцанги байдалд оруулж чадах боловч ерөнхий процессийг судлан үзвэл нэг нэгнээсээ харилцан хамаарсан байдаг ба дэд хэлбэрээрээ хоёр онолын аль нэгэнд гарцаагүй харъяалагддаг. Онолын үүднээс хямралыг судлан авч үзэж болох боловч ерөнхий практикт шалтгааныг шууд онолын хүрээнд авч үзэн хэрэглэнэ гэвэл хэтэрхий явцуу бодит байдалыг тэр бүр тусган харуулж чаддаггүй. (Энд дурьдаж буй бодит байдал нь үнэндээ хэтэрхий энгийн байх нь цөөнгүй). Гэсэн хэдий ч дээр дурьдсанчлан хямрал аль ч цаг үед болж л байсан,
Dow jones 500-1700 нэгж хүртэл унаж л байсан, хар даваа гариг хэдэн ч удаа давтагдаж л байсан, ганцхан өдрийн дотор нийт арилжааний хэмжээ 3 тэрбум хувьцаанд хүрж л байсан. Мэдээж энэ бүхэн маш их хэмжээний хохиролыг дагуулсан. Гэвч хамарч буй цар хүрээгээрээ ч, дагуулж буй хор уршигаараа ч 2008 оны сүүлийн 4 дүгээр хагаст хүчээ авсан глобал санхүүгийн хямралыг гүйцэх хэмжээний хямрал өдийг хүртэл гараагүй байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Америкийн засгийн газрын найдваргүй моргажийн зээлээс үйдэлтэй энэхүү хямрал аль 2007 оноос эхлэл нь тавигдснаар өдийг хүрэх хугцаанд нийт дэлхийн хамарсан шинжтэй болсон ба 2009 онтой золгох тун ойртоод байна.Хямралын шалтгаан хийгээд үйл явцыг бүдүүвчилэвэл:
2007-02:Моргажийн зээлийн эрсдэлийн хэмжээ савнаасаа халих цаг улам ойртсоор.
2007-03:”New Centry Financial” corporation дампууралын ирмэг дээр ирэв.
2007-07:Дэлхийн санхүүгийн зах зээл нэгдсэн савалгаанд оров.
2007-08:”Bear Stearns”-ийн ерөнхийлөгч огцров.
2007-08:Дэлхийн гол хувьцааны индексүүд унав.
2008-01:Дэлхийн санхүүгийн байгууллагууд асар их хэмжээний алдагдал хүлээж эхлэв.
2008-03:Холбооны нөөцийн удирдлага 700 тэрбум долларын”байл аоут”-ийн төсөл зохиов.
2008-03:”Bear Stearns” дампуурав.
2008-09:Freddie Mac, Fannie Mae-ийн үйл ажиллагаанд засгийн газар оролцож эхлэв .
2008-09:Америкийн хөрөнгө оруулалтын 4 гигант банканд түүхийн шинжтэй асуудал тулгарав.
2008-09:Bank of America Merrill Lynch-ийг худалдан авав.
2008-09:Lehman brothers дампуурав.
2008-09:”AIG” улсын мэдэлд очив.
2008-09:Washington Mutual Inc.дампуурлаа зарлав.
2008-10-07:Dow Jones-ийн индекс сүүлийн 4 жилийн хамгийн доод хэмжээнд очив.
2008-09:Америкийн ”байл аоут” төлөвлөгөө албан ёсоор хүчин төгөлдөр болов.
2008-10:Англи улс 500 тэрбум паундаар ”байл аоут”-хийх санал улсдаа тавив.
2008-10:Дэлхийн 6 том банк нэгэн зэрэг бодлогын хүүгээ бууруулав.
2008-10-17:Герман 500 тэрбум еврогийн”байл аоут”-хийх санал улсдаа тавив.
2008-10-20:Өмнөд Солонгосын засгийн газар санхүүгийн зах зээлээ аврах төсөл зохиов.
Мөн үүнээс гадна зөвхөн Америкт хямрал эхэлснээс хойш нийт 13 жижиг болон дунд банкууд дампуураад байна.Энэ бүгдээс дүгнэхэд өнөөдрийн дэлхийн улс орнуудын хоорондох харилцан хамаарал ямар хэмжээнд хүрсэнийг болон хэрхэн нэгэндээ харилцан үйлчлэлцэж нийтдээ унаж байгааг бид тодорхой харж болно. Хямрал гарцаагүй гинжэн урвалын шинжтэй явагдсан ба дэлхийн эдийн засагт нөлөөлж байдаг бараг бүх салбарын гигант компаниуд асар их хэмжээний алдагдал хүлээгээд байгаа бөгөөд эхнээсээ дампуурахад тун ойртоод байна. Сүүлийн жишээ л гэхэд авто машины аврагууд болох Женерал Моторс, Форд, Даймлер нар улсдаа хандан 200 тэрбумын тусламж хүслээ.Хэрэв уг тусламж олгогдох аваас эдгээр гигантууд санхүүгийн эрсдэлээс гарч чадах ба хэрэв хэрэгжихгүй тохиолдолд хэдэн сая хүн хоолноосоо салах гэнэ. 700+200=900 тэрбум. Хаанаас энэ бүх санхүүжилт орж ирэх вэ. Энд нэмээд инфляцийн тухай ярих нь илүүц биз. Хамгийн аймшигтай нь Америк бол яалт ч араггүй дэлхийн санхүүгийн гол хөдөлгөгч хүч мөн ба гол хөдөлгүүрт доголдол гараад эхлэхээр бусад жижиг эд ангиуд нь мянга хэвийн ажиллагаатай байлаа гээд мөн л ялгаагүй гэмтэх нь тодорхой. Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр байна. Хэдийгээр бид санхүү эдийн засгийн нэгдмэл ертөнцөд амьдарч буй ч бид тусдаа улс. Бид даяарчлалыг сөрж биш түүнд зохицож амьдрах нь илүү чухал. Бүх бурууг бусдад өгөхөөс илүү түүнд тохирсон арга хэмжээг авч явуулах чадвартай бэлтгэлтэй байх ёстой. Ингэснээр бид ямарч байсан эрсдэлийг багасгаж чадах билээ.
Бид юу хийж чадах вэ. Үүнд :
Хэдийгээр хямрал эхэлсэн шигээ дуусах ч энэ удаагийн дэлхийн санхүүгийн хямралын дараа та бид цөөн хэдэн зүйлийг ойлгох нь гарцаагүй ба үүнд тохирсон шийдвэрлэх арга хэмжээг улс орны хувьд урьдчилан авч хэрэгжүүлж байх нь дахин иймэрхүү төрлийн уналт үүсэхийг хориглож чадахгүй ч ядаж хамрах цар хүрээ,эдийн засагт үзүүлэх хор нөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлахад тус дөхөм болох буй за.
1, Ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд дэлхий нийт 1,40000 тэрбум долларын хохирол хүлээжээ. Энэ нь Америкийн ДНБ ийн нийт дүнгээс 10 хувь хол илүү давсан гэсэн үг. Нью-Йорк хотын Валл стрийтэд байрлах самбар дээр Америкийн үндэсний нийт өрийг харуулсан тоог нэг хараад үзээрэй. Орлогоос давсан хэрэглээтэй, амьдралаа засгийн газрын нийгмийн халамжид хэт найдсан, бэлэнчлэх сэтгэлгээний үндэс эрчимтэй газар авч буй (манай улс мөн ялгаагүй) хүмүүст энэ тоо нь тэднийг бараг цус харвуулах дөхөж байгаа байх. Энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүн болгон өөрсдөө санхүүгийн тооцоотой байж, орлогоо үргэлж актив талруу шилжүүлж чадах хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэдийгээр хүн болгон ийм байж чадахгүй ч улс орныг авч явдаг дундаж ангид ийм хэмжээний мэдлэг боловсролтой байх шаардлага тулгарах болно. Гэвч манай улсын хувьд дундаж ангийн хэмжээ улам хумигдсаар ердөөсөө хөрөнгөтөн эсвэл ядуус гэсэн хоёрхон ангиас тогтгох нийгэм бүрэлдэж эхэлж буй нь харамсалтай.
2, Банкны зээлийн системийг нэн даруй боловсронгуй болгож өөрийн улсын онцлог тохирсон стандартыг бий болгох – банкууд мэдээж зээл олгосоор байх болно. Гэхдээ хямралын дараа илүү өндөр шалгуурыг тавьж эхлэх байх. Тиймээс нэрлэсэн орлого бус бодит орлогын хэмжээнд харгалзуулан зээлийг олгож байх. Мэдээж энэ зарим нэг нийгмийн хэсэгт хүнд тусах авч хуулиа боловсронгуй болгож чадвал бүтэхгүй гэх газаргүй.
3, Хяналт: Хяналтыг чангатгахын эсрэг тэмцэгч оптимистууд банкууд хангалттай сургамж авсан. Тиймээс хойшид тэдний өөрчлөлтийг мэдрэх чадвар болон түүнд өгөх хариу үйдлийн ашгийн коэффициент улам нэмэгдэнэ.Харин үүний эсрэг байр суурь баримтлагчид хууль тогтоогчид дахин Sarbanes-Oxley-ийн хуулийг батлана гэх.Гэвч эцсийн эцэст хэт хатуу эсвэл хэт сул хяналтын аль аль нь хортой. Тиймээс бидэнд ганцхан зам байгаа ба хяналтын системийг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үүний тулд систем өөрөө улс орны гол санхүүгийн байгууллагуудын хөрөнгө-зээлийн балансын өөрчлөлтийг цаг тухайд нь бүртгэж мэддэг байх шаардлагатай. (яг л нягтлан бодогч дебет, кредиттэй харьцдаг шиг). Тогтолцоо хөрөнгө болон хөрөнгийн урсгалын чиглэл түүний ил тод байдал,мөн үүнээс илүү чухал нь систем санхүүгийн мөчлөгийн хурдацыг тодорхой хэмжээнд сааруулж чаддаг байх шаардлагатай. Би тэр чигээр арилгах гэж хэлсэнгүй. Ямар ч хямралгүй санхүүгийн бүтэц гэж ерөөс огт байхгүй. Хямрал биднийг үргэлж дагах болно. Гэвч бид тэр үед өнөөдрийхөөс илүү ухаажсан мөн илүү чадвартай байх хэрэгтэйг энд онцлон дурьдая.
4, Мөнгөний бодлого: Энэ сэдэвт хөндөгдөх сүүлийн асуудал бол мөнгөний бодлого. Энд буй хамгийн том асуудал нь хөрөнгийн үнэ нь мөнгөний бодлогыг тогтоох явцад шууд үр нөлөөг үзүүлдэг. Сонгодог онолоор бол (адаглаад холбооны нөөцийн уламжилалт онолооор) хүмүүс үйл явдал болохоос өмнө магадгүй юуг ч олж мэдэж чадахгүй. Болоод өнгөрсөний дараа үр дүн дээр л ажилдаг.Би урьд нь үүнтэй санал нэг байлаа. Гэвч бүх юм өөрчлөгдсөн.Одоо бид энэ 2 өгүүлбэрийг алийг нь ч зөв гэж хэлж чадахгүйг тод томруунаар харж болно. Нөгөөтэйгүүр энэ удаагийн хямрал нь санхүүгийн тогтолцоо хэтэрхий сул доройгын илрэл биш,мөн төв банкны алдаатай бодлогын үр дүн ч биш. Ерөөсөө макро эдийн засгийн хяналт алдагдсанаас болсон гэж дүгнэж болох талтай. Ялангуяа азийн хурдацтай хөгжиж буй орнууд тэр дундаа Хятад, газрын тос экспортлогч орнууд болон болон цөөн тооны дундажаас дээш орлогтой улсын илүүдэл хөрөнгө, санхүүгий зах зээл дээр эргэлдэж буй “hot money” гэж нэрлэгдэх мөнгө их хэмжээгээр орж ирснээс үүдэлтэй. Энэ талаас нь авч үзвэл төв банк болон биржүүд ердөө л хариу үйлдэл хийхээс өөр арга хэмжээ авч чадахгүй. Хадгаламжийн илүүдэл бодит хүүгийн хэмжээг доогуур байлгахаас гадна хөрөнгийн урсгал чиглэж буй орны нийт эрэлтийн хэмжээг өдөөх шаардлагатай тулгарах ба ингэж л хөрөнгийн урсгалын нөлөөлөлийг бууруулна. Америк бол энэ хэсэгт багтах хамгийн чухал орон. Тухайн үед Америкийн холбооны нөөц хэрэв урт хугацааны эдийн засгийн доройтолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн (ингэснээр байдал арай дээр байх байсан болов уу) байсан бол мөнгөний нээлттэй бодлогыг харж байгаад хэрэгжүүлэх шаардлага огт байхгүй байсан билээ. Гэвч тэд ингэхийг хүсээгүй. Үнэндээ тэдэнд ингэх эрх ч байгаагүй. Холбооны нөөцийн систем тухайн үед асуудалд орсон гол зүйл гэвэл улс орныхоо эрэлтийг өндөр төвшинд барьж гаднаас ирэх мөнгөний урсгалын нөлөөлийг арилгах цорын ганц арга нь ердөө л зээлийн бодлогыг нэмэгдүүлэх байсан юм.
Хар өдрүүд үргэлжилсээр.....
Улс орон бүр чадах хэмжээгээр хямралыг даван гарах арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Нэмэр болж байгаа зүйл харагдсангүй. Хаяахан бага хэмжээгээр өсч байгаа ч хувьцааны ерөнхий түвшин доогуур байсаар л байна. Гэвч энэ бүхэн мөнхөд үргэлжлэхгүйг санацгаая!. Бид дан ганц засгийн газрын бодлгод найдаад сууж болохгүй. Бид нийгэм эдийн засгийн интергацичлал хүлээн зөвшөөрөх ёстой,бид каптилист тогтолцооны онолын чухал зарчмуудыг эргэн харах хэрэгтэй байна. Бид хүссэн хүсээгүй нэг нэгнээсээ хамааран амьдарна. Гэхдээ энэхүү хамааралыг хэр зөв ашигласан нь, хэн илүү уян хатан байж чадсан тэр нь хожино. Хэрэв бидэнд шинэчлэл хэрэгтэй байгаа бол даруй эхэлцгээе!. Салхины чиглэл хаашаа ч эргэж болно. Тэр үед чиглэлийг мэдэрч чаддаг далайчинд айх зүйл байхгүй билээ.
Хятад улсын газрын тосны их сургууль Бизнессын удирдлага (BBA) Г.Мишээлт
2008-12-30
2008-12-09
Солонгост байгаа Монголчууд
Солонгост байгаа Монголчуудаас 10 хоногт нэг иргэн нас барж, зургаан хүн гэмтэж байна
Бид Чингис хааны үр сад” хэмээн цээжээ балбасан хөөрхий бидний Монголчууд дэлхийгээр нэг таран, хоргодох дулаан сууц, унах унаа гэх мэт энгийн хэрэглээний төлөө боолчлогдож байна. Жил бүр цэл залуу, эрч хүчтэй ажиллах хүчнээ хэдэн мянгаар нь харьд “экспортолсон” эрхэм түшээд дараагийн жил дахиад хэдийг гаргахаа бахархалтайгаар өгүүлж, санал өгөх “харанхуй” иргэдийн тоог нэмэх. Уг нь гадаадад ажиллах “хар хүчин” бус, суралцах цагаан захтнуудыг олноор нь гаргадаг бол сайн байх сан.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

БНСУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-наас гаргасан мэдээгээр 2007 оны байдлаар 28 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаагийн 60 орчим хувь нь хууль ёсоор, бусад нь хууль бусаар оршин сууж байна гэсэн тоо баримт байдаг. Харин БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээгээр 11 мянга гаруй иргэн хууль бусаар амьдарч хөдөлмөр эрхэлж байгаа аж. Иргэдийн 90 хувь нь буюу 25 мянга гаруй нь үйлдвэрүүдэд ажиллаж, 1667 иргэн солонгос иргэнтэй гэр бүл болон суурьшиж, 450 хүүхэд эцэг эхээ даган очсон байна.
Яг л дайн болж буй мэт бэлэвсэрч, “гээгдсэн” эхнэрүүд, аавыгаа хүлээж бэтгэрсэн бяцхан үрс Монголоор дүүрч, нийгмийг бүрдүүлэгч гэр бүл гэх эрхэм ойлголт алдагдаж байна. Биднээс үл хамаарах он цагийн эрхээр гэр бүлээ зохиож, Монгол улсын хүн амыг “олшруулах”, эх орондоо баялгийг бүтээх насны залуус ар араасаа түрэн гарч ирэвч тэд эх орондоо бус гадаадад амьдарч байна.
БНСУ-д ажиллаж байгаа 20-60 насны Монгол иргэдийн дунд судалгаа хийсэн байна. Ингэхэд тэдндий дийлэнх нь буюу 60,3 хувь нь 30 хүртэлх насны, харин 31-40 насныхан 33,9 хувийг эзэлжээ. 30 хүртэлх насны залуусын 51,8 хувь нь дээд боловсролтой, 31-40 насныхны 52,7 хувь нь бүрэн дунд боловсролтой залуус байна. Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 60 хувь нь дээд боловсролтой бөгөөд эмч, эмнэлгийн ажилтан, инженер, багш, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Эрэгтэйчүүдийн хувьд ч инженер, эдийн засагч, техник, технологийн мэргэжлийн хүмүүс түлхүү байжээ.
Гадаадад бүү хэл дотоодод байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаггүй төр засагтай иргэд бид яг л бүтэн өнчин хүүхэд мэт доголон нулимстай хорвоог туулах. Энэ цаг зуурын асуудал байгаасай хэмээн иргэн бүр ам амандаа залбирах. Тулах төргүй цаг ирэхэд иргэд барьцгүй хий хоосон зүйлд шүтнэ. Нэгэнт эрэлт байгаа нийгэмд ядарсан нэгнийхээ зовлонгоор “мөнгө хийх” зорилготой бөө мөргөлтөн, зөн билэгтнүүд олноор төрөн гарч хил дамнан мэдэмхийрнэ. Бид хэнд хандах ёстой гэж. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа энэ үед ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон мэт. Болдог бол ээж нь зовж яваа хүүгээ, эхнэр нь ядарч яваа нөхрөө очоод аваад ирмээр санагдана.
Өнгөрсөн оны байдлаар 378 Монгол иргэн БНСУ-д нас барсан харамсалтай баримт байна. Нас баралтын шалтгаанд авто машины болон үйлдвэрлэлийн осол зонхилж, архаг хууч өвчин хүндэрсэн, согтуугийн улмаас бусдын гарт амь үрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд гарсан байна. Дунджаар 10 хоногт нэг иргэн нас барж, таван иргэн хэрэг зөрчилд холбогдож, зургаан хүн гэмтэж, бэртэж, өвчилж байна гэсэн тоог Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас гаргажээ. Мөн судалгаа хийх үед 16 иргэн БНСУ-ын шоронд 2-12 жилийн ял эдэлж, 14 иргэн цагдан хоригдож байжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ойролцоогоор таван хүн тутмын гурав нь үйлдвэрийн эзэд болон хамт ажиллагсдын зүгээс үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах байдалтай тулгардаг гэсэн байна.
Тэд ах дүү амраг садандаа энэ талаар юу ч хэлэхгүй байгаа. Сэтгэлээ тэвчиж, нулимсаа залгиж, ядарч, зовж яваа, хөөрхий бидний Монголчууд.
Тийм ээ, энэ бүхэн цаг зуурынх байгаасай. Аав нь хүүхдүүдээ эрхлүүлж, ханиа жаргааж, ээж нь хүүгээ үнсэж, сэтгэл тайван амьдрах цаг удахгүй ирнэ биз ээ.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/
Жич: Тоо баримтыг Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан “2008 оны Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ээс авч ашиглав.
2008-11-17
СОРИЛ-2 шалгалтын тухай
СОРИЛ-2 шалгалт 2008.11.18-наас эхлэж байна. Та бүхэн өмнөх сорил-1 шалгалттай адилхан дасгалыг ажиллана.
Өмнөх шалгалтаас юугаараа онцлог ялгаатай вэ?
1. Та нийт 35 дасгалыг 45 минутын хугацаанд ажиллана.
2. Асуулт тус бүрийг бөглөж байхдаа буруу бөглөсөн бүрт 1 удаа UNDO хийж дахин ордлого хийж болно.
3. Нийт оюутан бүр кодоороо USER NAME хийх бөгөөд анги бүрийг 60 хүний хэмжээтэй болгосон. 60 хүн болголоо гээд 1 оюутан дахин дахин орж бусад оюутан "Шавар хаасан" тохолдолд оноог нь хасах болно.
4. Та HOBBY ангируу орж биеэ халааж болно. Оюутны хэмжээ 60 байна.
Тестийг та БИНГО-дох биш мэдлэг эзэмших үүднээс өөрөө өөртөө үнэмшилтэй хандаж бөглөөрэй.
АМЖИЛТ ХҮСЬЕ

Labels:
Бие Даалт ба Тест
2008-10-13
On Line тест авах заавар
Хамгийн түрүүнд ТА СОРИЛ – 1-ийг өгөхөд бэлэн үү?
Танийг тестээ өгч байх хугацаанд гацаад алга болчихгүй хурдан интернет байна уу? гэдгийг сайн бодсны дараа дараах зүйлийг хийнэ үү. ҮҮНД:
1. Эрхэм та http://quizstar.4teachers.org/index.jsp хаягаар орж баруун доод хэсгийн STUDENT SITE-руу нэвтрэх ёстой.
2. STUDENT SITE-д орсны дараа SIGN UP хийж бүртгүүлнэ. Та бүртгүүлэхдээ овог нэрээ оруулахаас гадна USERNAME хэсэгт нь өөрийнхөө оюутны кодыг заавал хийх ёстой. Хэрэв код хийгээгүй бол шалгалтыг хүчингүйд тооцно.
3. Та амжилттай бүртгүүлсний дараа STUDENT SITE-д нэвтрэхэд CLASSES, SEARCH гэсэн 2 цонх гарах бөгөөд та SEARCH-ийг сонгох ёстой.
4. SEARCH-өөс та дараах ангиудыг хайх ёстой. Хэрэв Лхагва гаригийн 3-р цаг дээр суудаг бол WED.num 403, Пүрэв гаригийн 2-р цаг дээр суудаг бол THU II – 204, Пүрэв гаригийн 3-р цаг дээр суудаг бол THU III – 403, Пүрэв гаригийн 7-р цаг дээр суудаг бол THU YII – 402 гэж тус тус хайлт хийнэ үү.
5. Эсвэл та SS-102 гэж QUIZ SEARCH-ээс хайж болно. Хайлтын үр дүнг та хараад өөрийн суудаг ангийг сонгож бүртгэлдээ хийнэ.
6. Ийнхүү бүртгэлдээ оруулсны дараа та CLASSES руу ороход суудаг анги орж ирсэн байна.
7. Хэрэв та шалгалтаа өгөхөд бэлэн бол STARTED QUIZZES-руу орно.
8. Шалгалтандаа орохын тулд STARTED QUIZZES руу орж асуултуудаа TAKE-руу орж асуултандаа хариулж эхлэнэ.
9. START QUIZ руу ороход тест бөглөх нөхцөлүүд гарч ирнэ. Би та нарыг анх удаа шалгалтаа өгч байгаа болохоор бага зэрэг харж үзэж 20 минутанд 28 асуултыг бөглөх урт хугацаа тавьж өгсөн юм шүү. Дээд буланд цаг явж байх учир таньд номоо эргүүлэх цаг гарахгүй, бусадтай зөвлөлдөхийн хирээр таний цаг танийг хүлээхгүй тул хувийн бэлтгэлээ сайн хийгээрэй.
10. Тест бөглөж байх явцад мэдэхгүй асуулт гарвал та бүхэн улаан дарцагийг дарж дараагийн асуултанд нь хариулж болно.
11. Бүх асуултанд хариулж дууссны дараа SUBMIT QUIZ хийж таны СОРИЛ – 1 дуусна.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Labels:
Бие Даалт ба Тест
2008-08-08
Шоко Асахарагийн “Аум шинрикёо”-гоос П.Даваанямын “Ч
Эрчтэй хөгжиж байсан Японы эдийн засгийн хурд 1970-аад оноос саарч улмаар 1990 оны дунд үе хүртэл зогсонги байдалд орсон нь тухайн үед Зүүн өмнөд Азийн орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямралын гол шалтгаан байлаа. Энэ хямралаас хамгийн удаан гарсан нь аанай л япончууд. Ямар ч хүнд үед бусдад муугаа үзүүлэхийг хүсдэггүй, ямагт инээмсэглэж, ядарч, зүдэрч, бухимдаж байгаагаа нууж чаддаг, тайван хүлцэнгүй, дотроо бодолтой, дороо суурьтай япон хүн хүртэл нийгмийн амьдрал дэгэн догон болоод ирэхээр тэсвэр алдаж, элдэв үймээн самуун, дэгдэхээс гадна итгэл үнэмшлээ гээж эхэлсэн байдаг. Нэг хоёр сар болов уу, үгүй юү Засгийн газар нь солигдоод …, парламентын хурлын танхим доторх уур амьсгал нь өнөөгийн Монголынхтой адил, хэлэлцэж амжуулахаасаа илүү хэрүүл маргаан, зодоон давамгайлна.
Толгой эргэхэд хөл гуйвдаг хойно элдэв “идэвхтнүүд” нийгэмд олноор гарч ирэн гудамжны улс төр идэвхжиж эх адаггүй бужигнаж байсан нь ч бидний одоогийн төрх байдалтай төстэй байсан юм уу даа. Энэ үед Японы улс төр ялзарч, эрх баригчид нь хулгайч, луйварчин болж, ард түмэн зүдэрч зовох болсныг номлон, яаралтай засч залруулах үл аваас олон зуун жилийн түүхт Их Наран улс мөхөж сүйрэх аюулд дөтөллөө. Үүнийг залруулж, аврал илгээж чадах хүн бол би бөгөөд миний үзэл санаа. Эцэг дээдсийн хүсэл зарлиг, агуу бурхны таалал намайг ард түмэнд илгээлээ. Би бол Япон улсыг сүйрлээс аврах гэж ирсэн “Sacred emperor of Japan” буюу “Японы ариун дээд хаан” хэмээн өөрийгөө зарласан Шоко Асахара хэмээх нэгэн “сайн эр” гэнэт л гарч ирээд олныг алмайруулав. Жирийн л амьдралтай энэ нөхөр Түвдийн буддизм, Энэтхэгийн хиндизмийг хослуулсан өөрийн үзэл номлол гэгчийг гаргаж, “Японыг аврах шамбалын төлөвлөгөө” хэмээн нэрлээд үр хүүхдүүдээ өөрийгөө залгамжлах “хунтайж”-аар тодруулжээ. Мань нөхөр усанд орж, үс сахлаа хусахыг цээрлэдэг болж, гадаад дүр төрхийн хувьд бусдаас онцгой болсон шигээ өөрийн үзэл бодлоо Японы хүүхэд залууст, нэн ялангуяа, ид төлөвших насандаа яваа дунд сургуулийн ахлах анги, коллеж, их дээд сургуулиудын оюутнуудад хүчтэй номлохдоо бага залуудаа Энэтхэгт очиж сурч байсан ёогийн дасгал хослуулснаар өөрийгөө ер бусын хүн мэтээр итгүүлж чадсан нь гайхалтай. Түүнд итгэж дагалдах хүмүүсийн тоо асар богино хугацаанд нэмэгдэж хөдөлгөөний хэмжээнд хүрсэн учир Шоко Асахара, “Аум-Шинрикёо” хэмээх нэр бүхий албан ёсны байгууллага байгуулснаа зарлав. Аум буюу японоор “OUМ” гэж дуудагдах үг “Орчлон ертөнц”, “Шинрикёо” нь “үнэний сүсэг” гэсэн утгатай агаад “Орчлон ертөнцийн үнэн сүсэг” хэмээх хожим Япон орныг доргиосон байгууллагаа ийн 1984 онд Токио хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг Шибуяа дахь хөлсний ганц өрөө байрандаа үүсгэсэн юм.
Түүний байгууллага шиг хурдан өсч өндийн гишүүнчлэлийн хүрээгээ тэлсэн түүх нэгээхэн ч үгүй бөгөөд “Аум Шинрикёо”-гийн системийг мань Асахара тодорхой чиглэл хариуцсан хэд хэдэн бүлэглэл болгон зохион байгуулжээ. Нөлөөлөл нь нэмэгдэх хэрээр дотоод зохион байгуулалтаа өөрчилж, анагаах ухааны салбарын бүлэглэлийг Эрүүл мэндийн яам, эрдэм шинжилгээний бүлэглэлийг Шинжлэх ухааны яам,гардан тулааны урлагийг эзэмшиж дотоодын гишүүдээ хамгаалдаг бүлэглэлийг Тагнуулын яам болгох мэтээр өөрчилж яам бүрийд сайд томилон Шизүока аймгийн нутагт, япончуудын бахархал, бэлгэ тэмдэг болсон Фүжи уулын ойролцоох Камикюшикиг улмаар өөрсдийн бүс нутаг болгон зарлаад улс доторх “улсаа” байгуулж эхэлсэн нь нэг бодлын түүнийг гайхан ажиглах бусдын хувьд галзуу, солиотой гэж бодмоор үйл явц цааш өрнөх боллоо.
1990 он гэхэд “Аум Шинрикёо”-гийн гишүүнчлэл 9000-д хүрч (ихэвчлэн тэтгэврийн насныхан хийгээд их дээд болон ахлах сургуулийн оюутан, сурагчид, нийгмийн эмзэг давхаргынхнаас бүрдсэн) Шоко Асахараг “Их багш” хэмээн нэрийдэх болж, улсынхаа Ерөнхий сайд болон парламентын гишүүдэд “Япон улсын хөгжлийн аливаа асуудлыг заавал их багш-Асахарагаас асууж зөвлөж байж шийдэх ёстой” гэсэн шаардлага ч тавьж байлаа. Тэр ондоо Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Шоко Асахара 24 гишүүнийхээ хамт нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч амжилт олсонгүй. Энэ сонгуулийн дараа “Аум Шинрикёо”-гийн үйл ажиллагаа Японы Үндсэн хууль, иргэний институцийн эсрэг илэрхий хандах болж, Шоко Асахара өөрөө телевизийн ток шоу нэвтрүүлэг бэлтгэн нийгмийг эмх замбараагүй, төрт ёсоо үл хүндэтгэх байдал руу өдөөх болсноос гадна улс төрийн “Үнэнийг шүүх нам” байгуулснаа зарласан билээ. “Аум Шинрикёо” –гийн Тагнуулын яамны сайд Киёохиде Хаяакава хэмээх нөхөр “Иргэний утопи үзлийн үндсэн зарчим” гэсэн ном хэвлүүлсэн нь тус байгууллагаас хүчирхийллийг нийтэд уриалсан тунхаг нь болжээ. Түүгээр зогсохгүй энэхүү Хаяакава ОХУ-д олонтаа зорчиж оросуудаас АК-47 буу болон байлдааны МИ-17 нисдэг тэрэг худалдан авч, цөмийн бөмбөгийн технологийн талаар хүртэл гэрээ хэлцлийг хийхээр хөөцөлдөж эхэлсэн нь атаархмаар шуурхай байлаа. 1992 онд Шоко Асахара сайд нараа хариуцсан Ерөнхий сайд хэмээх албанд Хаяакаваг томилон үл дагагсдыг гэсгээх зорилготой “Хүний аз жаргалын судалгааны институт” хэмээх хуулийн хүрээнээс давж хэтэрсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг бий болгосон юм. Тэд “Аум Шинрикёо”-г шүүмжлэгч улстөрч Ёшинори Кобаяшиг алах оролдлого хийсэн ч хуулиас мултарч чадлаа.
Үйл ажиллагаа нь улам даварч 1993 онд ОХУ-ын гэмт бүлэглэлүүдтэй хамтран орос эрдэмтдийн оролцоо, дэмжлэгээр “Сарин” , “VX” хэмээх хорт хий үйлдвэрлэх үйлдвэртэй болсноор барахгүй анхны бүтээгдэхүүнээ Австралид очиж хонин дээр туршсан нь “амжилттай” болж 29 хонь хоромхон зуурт “нүд аньсан” байна. “Аум Шинрикёо” ийнхүү амжилттай туршсан “Сарин” хийг 1994 онд Төв Японы Мацумото хотод нийтийн эсрэг хэрэглэлээ. Долоон хүн нас барж, 200 хүн хордсоныг тухайн үед цагдаагийнхан мөрдөхдөө “Оршин суугчдын буруутай үйл ажиллагаанаас болжээ” гэсэн алдаатай дүгнэлт гаргаснаар “Аум Шинрикёо”-г хэн ч сэжиглэсэнгүй. 1995 онд тус бүлгийн нөлөө бүхий гишүүдийн нэг Киёоши Карияа хэмээх 69 настай өвгөн буруу замаар будаа тээж буйгаа ухаарч тангаргаа зөрчиж оргосноор “Аум Шинрикёо”-г цагдаа тагнуулынхан сая л анхаарахад хүргэсэн юм. Учир нь Киёоши Карияаг хуучин нөхөд нь мөшгин хөөсөөр Токио дахь гэрээс нь хулгайлж Фүжи ууланд аваачин биологийн лабораторид гаргаж авсан вирусээр халдварлуулж алаад цогцсыг нь Кавагучи нууранд живүүлжээ. Гэхдээ түүнийг хулгайлахаасаа өмнө утсаар хэдэнтээ ярьж, гэмээ наманчилж буцаж ирэхийг ятган эс бөгөөс цээрлэл хүлээх болохыг анхааруулан сүрдүүлснийг Киёоши Карияа эгчдээ ярьж “Хэрэв нэгэн цагт би алга болвол “Аум Шинрикёо”-той холбоотой” гэсэн бичиг үлдээсэн байлаа.Киёоши Карияагийн үхлийн дараа л цагдаа тагнуулынхан Шоко Асахара болон түүний байгууллагыг мөшгиж эхэлсэн нь оройтсон хэдий ч ингэснээрээ “Аум Шинрикёо”-г мухар сүсэг, сэтгэлийн хөөрлөөр даган дарвиж байгаа олон залуус “тоглоом нь шоглоом” болж буйг ухаарч, нөхцөл байдлыг эргэцүүлэхэд хүрсэн авай.
1995 оны гуравдугаар сарын 20-ны өглөө Токиогийн метроны сүлжээ болох Ёкохамагийн шугамын таван галт тэргэнд “Аум Шинрикёо”-гийн гишүүд “Сарин” хий цацсанаар 12 хүн нас барж, 54 хүн эмчлэгдэшгүй өвчинд нэрвэгдэн, 980 хүн бэртэж гэмтэн нийтдээ 5000 хүн хордсон аймшигтай хэрэг гарав.
Тухайн үед нийгэм тэр чигээрээ нэн ялангуяа хүчний байгууллагынхан болон Засгийн газар, улстөрчид “Аум Шинрикёо”-г үл тоосон, бүр хайхрамжгүй гэмээр “хагас солиотой” энэ тэрээр нь нэрлэж, дооглонгуй ханддаг байснаа өөрчлөхөд хүрсэн юм. Энэ халдлагаас сарын дараа “Аум Шинрикёо”-гийн нөлөө бүхий 150 гишүүнийг баривчилж Шоко Асахараг орон даяар эрэн сурвалжилж эхлэв.
Энэхүү сахалт эрийг шүтэн биширч байсан мянга мянган хүн таран бутарлаа. Эцсийн эцэст Фүжи уулын хормой дорх Камикюшикийн төв байрыг нь илрүүлэн довтолсноор энэ байгууллагын үнэн төрх нийтэд анх удаа дэлгэгдсэн юм. Тэд багахан шиг хот байгуулсан байсан төдийгүй цагдаа, цэргийнхэн төв байрнаас нь ОХУ-д үйлдвэрлэсэн МИ-17 нисдэг тэрэг, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, биологийн зэвсгийн нэгдлүүд, АК-47 буу 1000 гаруйг илрүүлсэн бөгөөд Шоко Асахара “EBOLA”, “ANTHRAX” гэх мэт олон улсын хэмжээнд онц аюултайд бүртгэгдсэн вирус өсгөдөг биологийн лаборатори хүртэл байгуулсан байжээ.
Дашрамд өгүүлэхэд “EBOLA” вирус 1994 онд Зайр улсад тархаж олон зуун мянган хүний амь насыг авч одсон юм. “Аум Шинрикёо”-гийн төв байрны агуулахаас дөрвөн сая хүнийг хөнөөхөд хүрэлцэхүйц химийн хорт хий бүхий торх олдсон нь япончуудыг айдаст автуулж, нэхэн бодох бүрий шар үс нь босдог тухайгаа япон хүн бүр ярьдаг. “Аум Шинрикёо”-гийн удирдагч Шоко Асахараг 1995 оны тавдугаар сарын 5-нд Камикюшики цогцолбор дахь “Зургадугаар Сатан” нэртэй барилгад нуугдсан байхад нь илрүүлж баривчилсан билээ.
Ийнхүү япончуудын “оюун санааны эцэг”, ”ер бусын зөнч”, “онцгой хүн”, “улс орныг авран мандуулагч” хэмээгдсэн дуулиант нөхрийн хийрхэл эцэслэгдсэн хэдий ч олон зуун гишүүн, дэмжигчид нь гадаад руу дүрвэж Филиппин, Малайз, Тайланд, Индонезийн алан хядах байгууллагын гишүүн болцгоож ой шугуйд амьдарсаар буй талаар мэдээ ирсээр. 2000 оны долдугаар сард ОХУ-ын Аюулаас хамгаалах хорооны экс ажилтан, “Аум Шинрикёо” бүлгийн гишүүн Дмитри Сигачёв өөр дөрвөн хамтрагчийнхаа хамт баривчлагдав. “Аум Шинрикёо” хийгээд Шоко Асахараг шүүх хурал 18 жил үргэлжилж 2006 онд “Sacred Enperor of Japan” буюу “Японы ариун дээд хаан” цаазлуулсан билээ. Нийгэмд үүссэн хямралт байдлыг далимдуулж бухимдсан олныг ашиглан улс орноо аврах, мандуулах нэрээр алан хядах үйл ажиллагаанд шилжсэн “Аум Шинрикёо” хэмээх хэт харгис байгууллагын түүх япончуудад хэзээ ч мартагдашгүй сургамж үлдээсэн юм.
Хоёр: П.Даваанÿм хийгээд ”Чингисийн монгол төр”
Японд “Аум Шинрикёо” үүсч бий болсон нөхцөл байдалтай төстэй, төстэйгээр барахгүй бүр төвөгтэй үйл явц Монголд ужигран нийгэм, эдийн засаг хямарсан хэвээр.
Энэ хэдэн жилд Монгол Улсад юу нэмэгдсэн бэ гэвэл ард түмний бухимдал. Хэт хуримтлагдсан бухимдал нэгэн цагт тэсэрч төсөөлж ч байгаагүй аюул дагуулахыг үгүйсгэж боломгүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал үүний нотолгоо болсон.
Шоко Асахара шиг нөхдүүд ч Монголд гараад ирэхийг байг гэх газар алга. Нийгэм хямрах тусам этгээд сонин санаа сэдэгчид хангалттай гарч ирдэг бололтой. Учраа олохоо байсан, амьдрах арга мухардсан, бухимдсан, ажилгүйдэл, ядууралд автсан олон содон санагдсан юуг ч, хэнийг ч дагахад бэлэн байдаг аж. Энэ бүхнийг үл нуршин “Чингисийн монгол төр” хэмээх төрийн бус байгууллагын тухай өгүүлэхийн өмнө “Аум Шинрикёо”-г сануулсан нь учиртай.
П.Давааням гэдэг хүний санаачилсан энэ байгууллага өөрсдийнх нь нотолж буйгаар нэг сая гаруй гишүүн дэмжигчидтэй нь үнэн бол аль ч нам, хөдөлгөөн атаархам биш үү. Сүүлийн үеийн нам, хөдөлгөөнүүд байг гэхэд 87 жилийн түүхийг туулсан МАХН яаж ч чардайгаад ийм тооны гишүүнчлэлийг зөвхөн мөрөөдөж л чадах байх. Ер нь ч боломжгүй биз дээ.
Хэрэв андуураагүй бол 1990 оны эхээр, за бараг 1991 онд болов уу, “Дархан хилийн төлөө хөдөлгөөн” нэртэй байгууллага байгуулж буйгаа бусдад үл анзаарагдам туранхай, жижигхэн биетэй, шөвгөр цагаан залуу зарлаж байсан юм. Тэр бол Говь-Алтайн 0214 дүгээр ангид сумангийн улс төрийн орлогчоор ажиллаж байсан П.Давааням байлаа. Хилийн цэргээс тэтгэвэрт гарснаасаа (өөрийн хүслээр халагдсан ч байж магадгүй) хойш ийнхүү олон нийтийг хамарсан хөдөлгөөн байгуулахаар тэрбээр шийдсэн болов уу.
Удалгүй Монгол төрийн тухай, Чингисийн төрийн зохион байгуулалт, хууль цаазын тухай бас ч сонирхолтой хэд хэдэн ном бүтээл гаргасан. Төд удалгүй “Чингисийн академи” хэмээх байгууллага байгуулж дуучин, загвар өмсөгч, эрдэмтэн, эмч, багш, улстөрч гээд (үлдээгүй мэргэжил бараг үгүй байх аа) бүхий л салбарын хүмүүст Чингис хааны академийнхаа шагнал олгож, гишүүнээр бүртгэж эхэлсэн юмдаг. Хожим гадаадын улс орнуудын тэргүүнүүдэд ч энэ цол хэргэмээ олгох болсныг сонсох боллоо. П.Даваанямын гэх үзэл номлол үүнтэй зэрэгцэн бий болж нэг л мэдэхэд эзэн Чингисийн 30 дахь ч билүү удмын хүн хэмээн зарлагдан “Монголыг үгүйрэл сүйрлээс аврах” тухайгаа тунхаглаж эхэлсэн байх юм.
Үнэн эсэхийг мэдэхгүй ч түүнийг тойрон хүрээлэх хүмүүсийн тоо багагүй, гэхдээ хурдтай нэмэгдсэн нь үнэн. Улмаар “Чингисийн монгол төр” хэмээх илүү зохион байгуулалттай хэлбэрт шилжсэн цагаасаа хойш гишүүд, дэмжигчдийнхээ дунд бурханчлагдан шүтэгдэж түүнийг бүгд л (гэхдээ өөрийнх нь байгууллагынхан) “АХ” , “ИХ БАГШ”, “Агуу зөнч”, ”Ер бусын хүн”, “Оюун санааны эцэг” хэмээн нэрлэх болсон билээ. Яг л Шоко Асахара шиг байгаа биз.
Харин хачирхалтай үйл явдал ойрын өдрүүдэд өрнөж байгаа нь үүнийг бичих шалтгаан болсон юм. Арваад хоногийн өмнө “Чингисийн монгол төр” нийгэмлэгийнхэн 76 гишүүнтэй Улсын их хурал байгуулснаа зарлалаа. Бүр Үндсэн хууль барьж байгаад гишүүд нь тангаргаа өргөсөн гэнэ. Эдгээр 76 гишүүнийг нэг сая 600 мянган хүн сонгосон гэлээ. Хэзээ, хэдийдээ явуулсан сонгууль юм бол.
УИХ-ын даргаараа “Их ах” , “Их багш” П.Даваанямынхаа төрсөн ах П.Даваадоржийг сонгож, Ёс зүй, Эдийн засаг, Улс төрийн гэсэн гурван байнгын хороог байгуулж, Ёс зүйн байнгын хорооны даргаар П.Даваанямын дүү П.Отгонбаяр нь томилогдсон гэж байгаа.
Улмаар дөрвөн яамтай Засгийн газраа байгуулж Ерөнхий сайд , сайд нараа томилцгоолоо. Нэг бодлын балчир хүүхдүүд айл гэр болж тоглодог шиг л юм болж байна. “Хэн ч бидний талаар үг дуугараагүй, тайлбар хийхгүй байгаа учир хүлээн зөвшөөрч байгаагийн шинж “гэж Улс төрийн байнгын хорооны дарга гэх Төмөрбаатар нь мэдэгдэхдээ “Европт К.Маркс коммунизмын үндсийг тавьж байхад хэн ч дуугараагүй юм. Ингэснээрээ коммунизмыг хүлээн зөвшөөрч дэлхий дахинаа эмгэнэлт түүх эхэлсэн” гэж тодотгосныг олон хүн сонссон байх.Магадгүй түүний мэдэгдсэн шиг үнэхээр нийгэм “Чингисийн монгол төр”-ийн талаар юу ч дуугарахгүй байснаар эмгэнэлт түүх эхэлж байгаа ч юм бил үү.
Энд би П.Даваанямын байгууллагыг “Аум Шинрикёо”- шиг алан хядагч байгууллага болно гэж хэлэх гэсэнгүй. Харин зарим үйл ажиллагаа нь “Аум Шинрикёо” анх үүсэн байгуулагдаж, зохион байгуулалтад орж байсан процесстой тун төстэй байгаа юм. Нэн ялангуяа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчидтэй тус нийгэмлэгийнхний хандаж буй хандлага, нөгөө Төмөрбаатарын мэдэгдсэн “Бидний талаар сөрөг, буруу зөрүү бичсэн болгоныг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ. Тэгээд цаазаар авахад ч буруудах зүйлгүй” гэсэн нь заналхийлэл болж сонсогдлоо. Хэвлэлийн хурал дээр өөрт нь хандаж байгууллагынх нь талаар асуулт тавьсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийг заналхийлж, танхимаас чирч гаргаад хөөж байгаа нь таатай санагдсангүй.
“Бид одоо тууштай тэмцэнэ. Үүнийхээ төлөө үхсэн ч хамаагүй. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсыг гадаад, дотоодод зөвхөн “Чингисийн монгол төр” төлөөлнө. Монгол Улсын Ерөнхийлөгч ерөнхий зөвлөхөөрөө бидний их багш П.Даваанямыг ажиллуулах ёстой. Энэ бүхнийг Ерөнхийлөгчөөс гуйж байгаа юм биш шаардаж байна” хэмээн хэлж буй үгс ч тухайн үед Шоко Асахараг бүлгийн гишүүд нь хэрхэн өргөмжилж, тухайн үедээ Японы парламент, Ерөнхий сайдад тавьж байсан шаардлагынх нь шууд орчуулга шиг санагдсаныг яалтай. Миний мэдэхийн П.Давааням гуай сийрэгхэн, басхүү овжин, муу ч үгүй боловсролтой, хамгийн гол нь маш ихийг уншсан хүн шиг санагддаг. Болгоомжлохын учир хөөрсөн олон аюултай бөгөөд энэ нь нийгэмд аюул учруулж эцэст нь гунигтай сургамж, хожимдсон ухаарал үлдээдгийг тэрбээр маш сайн мэдэрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Аливаа юм савнаасаа хэтэрч байгаагийн шинж ил тод заналхийлэл, сүрдүүлэг, эрээ цээргүй байдлаас нь анзаарагддаг. Энэ бүхнийг хаана хаанаа үл хэрэгсвээс “Аум Шинрикёо”-гийнх шиг бүлэглэл үүсч гарахыг хэн үгүйсгэж чадах юм. “Чингисийн монгол төр” шиг энэ олон төрийн бус байгууллагууд дор бүрийдээ УИХ, Засгийн газар, яамдаа байгуулаад Монгол Улсыг бид л залж жолоодох учиртай гээд зүтгэвэл юу болох бол оо. Гэхдээ П.Давааням Шоко Асахара биш, “Чингисийн монгол төр” ч “Аум Шинрикёо” биш нь аз юм даа. Монголд лав ийм аймшиг бүү болог.

Ш.Даваадорж \MGL news www.gogo.mn \
2008-07-28
Клуб байгуулах учир нь
Өнөөдөр ирээдүйн улс оронд маань нэн чухал хэрэгтэй, чадалтай, боловсролтой залуус ШУТИС-д сурч байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж, хийж бүтээх хүслээ бадрааж чадваас асар их хүч, бололцоо эндээс ундарч гарах нь дамжиггүй. Гэтэл бодит байдал дээр хоорондоо тийнхүү холбогдох боловсронгуй аргыг нээн олж чадахгүй байгаагаас нуугдан буй асар их боломжийг алдсаар байгаа, мөн бие биенээ ч олигтой танилгүй, өөрөө өөрийгөө ч олигтой нээлгүйгээр дипломтой оюутан болж төгсдөг юм. Төгссөн залуусын маань дунд өөрийнхөө потенциалыг нээж гаргах газраа олж ядан, нийгэм дэх ухамсрын ядуурлаас үүдэх эсэргүүцэлтэй тулгаран зориг мохож яваа, эсвэл нэг л мэдэхэд тэр байдал руу татагдан орчихдог хүн ч цөөнгүй. Оргилуун хүсэл эрмэлзэл, хамгийн ардчилсан гэгддэг оюутан ахуй үедээ олж авч өөриймшүүлсэн зан суртахуунаа гээж, шинэ дэвшилтэт зүйлийг хийж түгээх бус, өөрөө эргээд Монголын нийгэмд хааяагүй байгаа хавтгайрсан хуучин зуршил, тогтолцоонд уусч зэвэрдэг жишээ олон.Yүнээс салахын тулд бид санаа сэтгэл нэгт нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, бие биеэ түшиж дэмжих бат хүрээллийг үүсгэх шаардлагатай. Бид бүхэн эрдэм шинжилгээ, төрийн алба, улс төр, хувийн бизнес гээд ямар ч салбарт ажиллаж болно, урдаа тавих зорилгууд маань ч олон янз байж болно. Харин тэр цагт сэтгэлээр тэжээж, бодитой үйлээр дэмждэг хамт олонтой байвал өөрийн итгэл үнэмшил, тавьсан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах хүч болох юм. Эдийн засаг, хууль, инженер технологи гээд бидний мэргэжлийн салбар янз бүр, харин бидэнд нийтлэг эрмэлзэх зүйл болох "зөв сэтгэл", улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий. Бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг хүсдэг! Ганц нэг хүнд энэ амаргүй ч, нийтээрээ хөдөлвөл мөрөөдөл бодит амьдрал болж чадна.Тийм коммюнити, тийм нэгдлийг бий болгохоор МИНИЙ КЛУБ сүлжээний гишүүд ярилцаж, зөвхөн та нарын МИНИЙ КЛУБ-ийг байгуулахаар ярьж тохирлоо. Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно. Тийм байж чадах клубыг бид зорьж байна. Уинстон Черчилл нэгэнтээ “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд нөлөөлөх билээ. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулах хүслээрээ ижилссэн “шинэ монгол хүмүүс”: эрдэмтэд, бизнесмэнүүд, албан хаагчид, улс төрчид, эмч хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд эндээс төрж гараасай гэж хүснэм. Итгэл даах чанар, шударга зан суртахуун манай клубын нэг гол зарчим болох бөгөөд нийгэмд дэвшилтэт ухамсар, үзэл сэтгэлгээг батжуулан түгээхийн тулд эхлээд түүнийг дэмжиж, өөр дээрээ тусгахыг эрмэлздэг хүмүүс нэгдэн нийлэх хэрэгтэй. Энэ зарчим бидний гол онцлог буюу “имиж” болж, түүгээр дамжуулан бид эргээд нийгмийн зүгээс итгэл хүлээх болно. Mөн энэ итгэлээр бид холбогдож, итгэлцэл нь бие биенээ найдвартай дэмжих хамт олны үндэс болж өгнө. Байгуулж буй клубынхээ хөгжил, хязгааргүй олдох боломж юугий нь уудлан гаргахаар бид ажиллацгаах болно. Шинэ санаа дэвшүүлэгч, хамгийн гол нь хэлсэндээ үнэнч ба ажил хэрэгжүүлэгч, зөв сэтгэлийг эрхэмлэгч залуусыг бид хүлээж байна!
2008-01-25
Багш нар хичээлд суух хуваарь
Түүх - Хүн судлалын багийн багш нарын хичээлд суух хуваарь
| № | БАГШИЙН НЭРС. | ХААНА | ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ | ОГНОО |
| 1 | Д. Долгор \Багийн профессор Ph.D\ | ХУС | Аялал жуулчлалын бүтэц | 08.03.13 |
| 2 | Д. Сэрдарам \дэд профессор Ph.D \ | ХУС | Хүний нөөцийн менежмент | 08.03.10 |
| 3 | Ц.Цэрэн \Ахлах багш, Ph.D \ | ЭХИС | Хүй нэгдлийн байгуулал | 08.03.03 |
| 4 | Г. Цэнджав \Ахлах багш\ | БИС | Монголын эртний улсууд | 08.03.11 |
| 5 | Ю. Болдбаатар \Ахлах багш\ | ГГТС | Монголын эртний улс | 08.03.12 |
| 6 | О. Болормаа \Ахлах багш Ph.D \ | УУИС | Монголчуудын бутрал | 08.04.02 |
| 7 | Г. Наран-Оюун \Багш\ | ҮТДС | Монголчуудын сэргэлт | 07.12.04 |
| 8 | Х. Ариун-Эрдэнэ \Багш\ | МИС | Хүй нэгдлийн түүх | 08.02.16 |
| 9 | Д. Хатанбаатар\туслах багш\ | ХУС | Антропологи | 07.12.05 |
Labels:
Сургалтын тухай
Subscribe to:
Posts (Atom)