2010-02-07

Сургуулиудын ариун цэвэр ...

            2007 оноос ШУТИС даяар социализмын үеийн лозунг шиг нэгэн хэвлэмэл цаас хаа сайгүй харагдах болжээ. Учир юу хэмээвээс 18.000 шахам оюутантай ШУТИС-ийн ариун цэвэр эрс доройтож түүнтэй тэмцэх аргыг энэхүү лозунгаар эхлүүлсэн хэрэг байлаа. 8 зүйл бүхий энэ лозунгийн сүүлийн заалтанд “гаж сэтгэлгээний илэрхийлэл болсон элдэв муухай зураг зурахыг хатуу хориглоно” гэжээ. Тээр жил ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчмыг ариун цэвэржүүлэх 1 сарын эрчимтэй ажлын үеэр энэ лозунг олон хувь хэвлэж анги танхим, хонгилын хананд наалдуулсан нь одоо хүртэл хэвээрээ байна. Зарим газар томоо гэчийн жаазанд хадаад шатны харалдаа зоосон байдаг. Оюутнуудаас “энэ лозунг та нар уншив уу?” гэж асуухад “багшаа лозунг гэж юу юм бэ? Тэрийг би лав тогтож уншиж байгаагүй” гэж хариулагчид олон байдаг. Сургуулийн гаргасан энэ журмыг оюутны ухамсартай холбон тайлбарлахаасаа илүү сургуулийн зүгээс явуулж байгаа амьдралаас тасарсан арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж болно. Норм хэмжээнээс нь хэд дахин илүү жихчихсэн анги танхимд юмуу “уйтгартай хичээл” дээр нойрмоглож сууснаас өөрөө өөртөө цагийг зугаатай өнгөрүүлж байгаа оюутнуудыг буруутгаж болохгүй юм шигээ. Голдуу лекцын танхимын арын ширээнүүдийг дүүргэсэн байдаг оюутны галерей болсон “хадны сүг” зурагнууд ч гэсэн өөрийн түүх, учир шалтгаантай. 10 гаруй жилийн өмнө оюутнуудын бэх үзэг чанар муутай будагтай ширээн дээр сүг зурагнуудыг сийлж өгдөг байсан бол одоо оюутнуудад сатаарах гар утас, mp, I-pod зэрэг дэвшилтэт технологиуд бий болж утасны дугаар, нэр сэр comment-ууд шрээн дээр зурайдаг болж дээ. {mosimage}
            ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байр одоогийн Улаанбаатар хотод байгаа асуудлууд бүгдээрээ байна. Яагаад гэвэл хүн амын даац хэтэрснээс болоод. 2 байрыг холбосон “хүзүүвч”, 2-р байрны 1-3 давхар, гарч орох хаалга төв замын түгжрэл шиг хүмүүсийг бухимдуулна. 00 өрөөнүүдэд Сансарын дэнжээс дутагдахгүй утаа униар суунаглана. Өвөл болохоор шатны довжоонд тулгардаг асуудал 15 жилийн өмнө байхгүй байсан бол одоо бидний нүдэнд дасал болоод удчихсан байна шүү. Картны барааны хүүхдүүд байнга хоосон угж хөхсөөр байгаад ийм аймаар шүлсэнхий болчихсон юм уу?? Хавар, намрын дулаан улиралд гадаа Нарантуул – Да хүрээ захууд зэрэгцээд ажиллачихна. Энэ мэтээр ШУТИС-ийн аль ч салбар сургуулийн хамгийн том асуудал бол ариун цэврийн асуудал. Энэ асуудал зөвхөн үйлчилгээний хэдэн ажилтнуудынх юм шиг оюутан, багш нар сургуулийн талбай, анги танхимыг нийтийн үйлчилгээний газартай адилхан үзнэ. Ядахдаа зун, өвөл бүрт нүүрээ халтайтал угаадаг засварын материал, өнгө будагаа сонгогдохдоо хамгийн хүнд хүчрийг нуруундаа үүрдэг сургуулийн цэвэрлэгчдийн саналыг сонсдоггүй болох нь цаг агаарын үзэгдлүүдийн үеэр шууд мэдэгдэнэ. Ингээд яриад байвал асуудлууд зөндөө байна.
ШУТИС-ийн ариун цэврийг яаж шийдвэрлэх вэ? Өдөр тутмын юмуу албадлагын цэвэрлэгээгээр биш оюутнуудын оролцоотойгоор энэ асуудлыг амархан шийдвэрлэж болно. Сургуулийн ашигтай талбай, анги танхимуудыг оюутнуудын чөлөөт бүс, тэдний амарч суух орчин болговол ямар уу? Сургууль бүр ашигтай талбайгаа түрээслүүлэх биш оюутнуудад амрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцлийг нь бүрдүүлэх, тэднээр үүнийг хийлгүүлж бүтээлгэх орчныг бүрдүүлбэл сургуулийн талбайн эзэнгүйдлүүд байхгүй болгоно. БНСУ-ын Их дээд сургуулиудын оюутнууд Клубын системээр сургалт, нийгмийн үйл ажиллагаагаа явуулдаг, тэдний үйл ажиллагаагаа явуулах орон зай нь сургуулийн булан тохой, хонгил, анги танхим байдаг. Элдэв самбар, зурагт хуудас наалттай, эмх замбараагүй юм шиг харагддаг ч цэвэрхэн тэр орчинд оюутан залуус өөрсдийн “бүтээлч сэтгэлгээ”-гээ хөгжүүлэх хамгийн аятай таатай орчин байдаг төдийгүй сургуулиас нь ч үүнийг дэмждэг байна. Тухайлбал, миний сурч байсан Данкуук Их сургуулийн Эдийн засгийн салбарын 2 давхарын хонгилоор явах оюутнууд  заавал англиар ярих ёстой. Хэрэв төрөлх хэлээрээ яривал бага хэмжээний торгуулийг English speaking Group-ын оюутан, багш нарын клуб төлдөг. Гэхдээ энэ клуб нь хүмүүсийг торгохдоо биш Англиар чөлөөтэй ярих орчинг өөрийн эзэмшлийн энэ хонгилдоо бүрэн нэвтрүүлсэн байх төдийгүй өөрсдийн энэ орчингоо жил бүр улам тэлэх зорилготой ажиллаж байдаг. Сургуулийн радио студи, ногоон байгууламж, кибер орчны, тогтмол хэвлэлийн зэрэг олон хэлбэрийн клубууд манай сургуулийн тулгамдаад байгаа олон асуудлуудыг хамтран шийдвэрлэх боломжийг бүрдэж болно.{mosimage}
Сургуулиудын захиргаа ариун цэврээ сайжруулахын тулд шинээр байгуулагдаж байгаа оюутнуудын клубуудыг сайн дэмжиж ажиллахгүй бол үйлчлэгч нарын ачаалал оюутны тооны хирээр хэтэрч угааж байгаа шалан дээгүүр нь “Уучлаарай хаагуур нь гарах уу?” гэдэг ухамсартай оюутнууд өдрийн од шиг цөөрөөд өвөл нь хүйтэн мөсөн хонгилд дэлхийн 2-р дайны хоргодох байр шиг гадуур хувцастайгаа суух пөөнийсөн хэдэн оюутан, зун нь халуун бөгчим өрөөнд хөлс устайгаа холилдсон оюутнуудын дүр зураг хэвээрээ л байх болно. Жил бүр хийдэг сайхан засварууд үүнийг шийдвэрлэж чадахгүй. Оюутан, багш нарын хамтын оролцоо, нэгдмэл бодлого чухал гэж бодож байна.

2010-01-07

16-р долоо хоног

Улирлын хичээл 16 долоо хоногтой. Долоо хоног бүрийг оюутнууд өөрсдийнхөөрөө нэрлэсэн байдгаас хамгийн чухал долоо хоног нь 16 дахь долоо хоног буюу “Ухаарлын долоо хоног”. Энэ өдрүүдэд нь манай сургууль Нарантуул захаас дутахгүй түм түжигнэж, бум бужигнасан, жүжгээр бол хамгийн их өрнөлтэй, зөрчил тэмцлийн оргил хэсэг нь энэ долоо хоног болно доо. Ёстой нөгөө амьдралын хамаг дүрс нүдний өмнө жирэлзээд өнгөрнө гэдэг шиг 15 долоо хоногийн оюутны амьдрал ганцхан 16-р долоо хоногт шийдэгдэж ухаардаг болохоор оюутнууд ингэж онож нэрлэжээ. Гэхдээ бидний үйлчлүүлэгч нар үнэхээр ухаардаг юм болов уу? Дараагийн улиралд дахиад л 16-р долоо хоног болж сургууль даяараа бужигнаан болно. Энэ бужигнаан дөхөөд ирэхээр багш нарын алхаа гишгээ ширүүсэн, хар нүдний шилний цаанаас оюутнуудаа F, D, C гэж тооцоолон харах ТЕРНИТАТОР-ууд болон хувирдаг бол оюутнууд хүнд асуудалд орсон сүсэгтнүүд өөрийг нь аврах арга чаргыг мэдэгч ҮЗМЭРЧ дээр шавж ТЕРМИНАТОР-уудыг өглөө, өдөр, оройгүй шаналгана. Зарим нь шөнө ч шаналгадаг байж магад. Яг энэ үед оюутнуудыг аврагч гэнэт гарч ирэн ЗОРРО-нууд тулалдаандаа орно доо. Хаа нэгтээгээс гэнэт гаран ирэгч ЗОРРО-нуудын нарийн сэлэмний ирээр ТЕРМИНАТОР-уудын дүн А. В болж хувирна. Зарим оюутнуудын санаа сэтгэл амарч өөрийн аврагч ЗОРРО-нууддаа талархана. ТЕРМИНАТОР-ууд бид өөрсдөө ЗОРРО болж хөлсөө урсгаж, нэрээ идэн өөр нэг ТЕРМИНАТОР-ын үүдийг сахин, утасыг хайна. Би өөрөө ийм байдалд бишгүй ордог буюу сургуульд багшилах хугацааны хирээр ТЕРМИНАТОР биш ЗОРРО болж хувирна.
Тэгэхээр багш оюутанд аль алинд ухаарал хайрласан 16-р долоо хоног гэж байна. Герман улсад 10 жил гаруй суралцаж ирээд Монголын томоохон компанийн ажил олгогч болсон залуу өнгөрсөн 11 сард оюутнуудтай уулзаж байхдаа “Герман, Монголын боловсролын ялгаа багасаж байна. Шинэ мэдээлэл дамжуулах хурд ижил болж байна. Манай их дээд сургуулийн стандарт, хичээлийн хөтөлбөр адилхан, багш нарын чадвар ч ойрхон түвшинд байна. Гэтэл үнэлгээний системд нь Монгол сэтгэлгээ бөх бат байгаа болохоор би шинэ төгсөгч нарын дипломд огт итгэдэггүй” гэж ярьсан юм.
Их дээд сургуульд үнэлгээний систем сургалтын хөтөлбөрөөсөө илүү хамгийн чухал зүйл. Үнэлгээний систем нь тухайн сургуулийн боловсролын хөтөлбөр, стандартын хамгийн гол баталгаа болж байх ёстой. Манай сургууль өөрийн гэсэн үнэлгээний системийг бий болгоод өөрчлөлгүй 10 жил гаруй болж байна. Жилээс жилд өөрчлөгдөж байгаа шинэ мэдээллээр баяжсан хичээлийн хөтөлбөр, стандартыг 10 гаруй жил ашигласан үнэлгээний системээр дүгнээд байхаар 16-р долоо хоног байсаар байна. Өөрөөр хэлбэл германы гүн ухаантан Фейрбахыг “хүүхдээ усанд оруулж хирнээс салгачихаад түмпэнтэй нь цуг угаадасруу асгачихсан”-тай адилхан ШУТИС-ийн сургалтын шинэчлэлийг шүүмжилмээр байна. 1999 онд эхлүүлсэн АНУ-ын дээд боловсролын стандартыг ШУТИС-д нэвтрүүлсэн энэ ажлыг улам цааш үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Бид энэ талаараа Монголын бусад их дээд сургуулиудад үлгэр жишээ болохоор их зүйлийг хийж чадсан ч хөгжлийн явц нь их удаан, ялангуяа Үнэлгээний систем өөрчлөгдөхгүй хэвээрээ байна гэж бодож байна. Шудрага, дэвшилттэй үнэлгээний систем нь тухайн боловсролын системын хөгжил, чанарыг хамгаалж байдаг, хувь хүмүүсээс бус систем, зүй тогтлоос хамаарч байдаг боловсролын шинэ технологи гэж орчин үед дүгнэж байна. Энэ шинэ технологи нь миний өмнө нь бичиж байсан ТЕСТЫН ТӨВ-ийн тухай болно. Миний мэдэхээр Солонгос болон бусад орнууд тухайн улиралд оюутны олж авсан мэдлэгийг 8-р долоо хоног, 16-р долоо хоногт 2 удаа авсан шалгалтуудын дундаж оноогоор улирлын ерөнхий дүнг тусгай програмаар нь гаргачихдаг. Манай сургууль шиг шалгалтын 2 долоо хоног гэж бужигнаан болохгүй, оюутнуудын дүнг хичээл заасан багшаас гадна хэнээс ч хараат бус тестын программын боломжийг Мэдээллийн Технологийн хөгжил авчирсан байна. Үүнийг түшиглээд манай сургууль биеэ дасан нилээд том бvтэц бүхий ТЕСТ-ын төвийг байгуулъяа. Энэ төвийн баримтлах зарчим:
        1.  Тест бол зөвхөн тэр хичээлийг заадаг багш нарын өмч биш Жолооны дүрмийн шалгалт, Англи хэлний Тофелийн шалгалтын ТЕСТ шиг бүгдэд ил тод байх ёстой. Харин багш нарын боловсруулсан сайн тестыг ТЕСТИЙН ТӨВ тусгайд нь кредитээр үнэлж ТЕСТЫН САНДАА БАЯЖУУЛАЛТ хийж байх ёстой.
       2.   Багш бүр өөрсдийн хичээлээрээ ТЕСТ боловсруулах ёсгүй. Тухайн мэргэжлийн профессорын багууд тестүүдээ хэлэлцэн баталж тэдний боловсруулсан тестээр On line, Off line олон хэлбэрээр тестын шалгалт авч байх ёстой. Тестын шалгалт нь жил ирэх тусам өөрчлөгдөж, олон хувилбараар баяжигдан хөгжиж байх ёстой.
        3.  Бүх хичээлээр боловсруулсан ТЕСТЫН САН байгуулснаар оюутнууд хүссэн үедээ энэ Тестын төвөөр үйлчлүүлж өөрийн эзэмшиж буй мэргэжлийн мэдлэг, дадлаа албан болон албан бусаар сорин үздэг прагматик тогтолцоог бий болгож болно. Ингэснээр жилд 1-2 удаа бужигнаан болж нийтээр өгдөг шалгалтууд байхгүй болж оюутнууд ч, багш нар ч Тестын шалгалт гэдэг зvйлээс айхгvй амар болно.
             4. Цаашдаа ТЕСТЫН ТӨВ нь зөвхөн ШУТИС-ийн сургалтын ажлын хэрэгцээнээс гадна бусад албан байгууллага, газруудын захиалгаар ажилчин, ажилтангуудын мэдлэг боловсрол, чадварыг бодиттойгоор тогтоож чаддаг бие даасан институт болж өргөжих хэтийн зорилгыг ч өмнөө тавьж байх хэрэгтэй болов уу.
Боловсролын стандарт нь єндєр шалгууртай байхын хирээр Үнэлгээний систем нь харьцангуй шудрага, шинэ дэвшилүүд байнга өөртөө ашиглахыг эрмэлзэж байх хэрэгтэй. Манай сургуульд шалгалтыг засдаг, хувилдаг техник нь дэвшилттэй байгаа ч хамгийн гол оюутнуудын мэдлэгийг яавал бодитой, шудрага үнэлж чадах вэ? гэдэг зорилготой систем нь олон жил хэвээрээ байгаа нь харамсалтай байна. Энэ хорогдлыг арилгахын тулд манай сургуулийн захиргаа Мэдээллийн Системийн салбартаа сургуулийн засварт зарцуулдаг шигээ хөрөнгө оруулалт хийгээсэй. Энэ салбарыг хөгжилд хөрөнгө оруулалт дутагдсан хэвээрээ байдаг байх.
Манай сургуульд багш нарын Коммунити бараг байхгүй, мэргэжлийн болон сонирхолын бүлэгээрээ жижиг жижиг хүрээнд бие биенээ мэддэг. Залуу багш нар бие биенийхээ сонирхол үзэл бодлыг сонсох нь бүү хэл, жилдээ ганц болдог спортын тэмцээнээр л зүс хардаг ийм орчныг сургуулийн удирдлага Форум, Мэдээлэл солилцооны амьд, сохирхолтой веб, сүлжээнүүдийг бий болгож болно шүү дээ. Сургуулийн Мэдээллийн Технологийн шинэчлэл, одоогийн байгаа нөхцлийг Монголын түүхийн багш шүүмжлэнэ гэхээр даанч инээдтэй санагдаж байна. Манай сургууль мэдээллийн системдээ сайн, дэвшилттэй зүйл олныг хийсэн ч шүүмжилж хэлэх зүйл маш байгааг олон хүн мэдэж байгаа

2009-12-07

ДҮН - МОНГОЛЫН ТҮҮХ

Дүн гарлаа. Энэ бол та бүхний бодит дүн. Ямар нэг ЗОРРО энд нөлөөлөөгүй дүн. Бид дүнгийн төлөө сурдаг уу? Дүн хэнд нь илүү хэрэгтэй вэ? Бүх л үеийн турш оюутнууд дүнгийн төлөө сурч байсан юм шиг тогтолцоо боловсролын аль ч системд байсаар байсан. Энэ нь өөрөө оюутнуудыг БООЛЧЛОЛД ХҮРЭХ ЗАМ болгож байсан байх. {mosimage}
Одоогоор дүн хүчтэй болохоор БАГШ нарыг “ТЕРМИНАТОР”-ууд болгож байна. Та нар мөн үзмэрчийн гадаа дугаарлан зогсож байгаа “сүсэгтэн олон” болж байна. Гэтэл зарим нэг нь хаа нэгтэйгээс гарч ирэн амийг аврах “ЗОРРО” болж байна. Энэ хуулийг миний бие зөрчиж чадахгүй болохоор энэ дүнд цаашдаа бага зэрэг өөрчлөлт гарах байхаа. Монголчууд цөөхүүлэхнээ мөртлөө ЗОРРО-нууд ямар олон юм бэ? Та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсъе
 

2009-11-27

SS-102 хичээл үзэж байгаа оюутнуудын анхааралд

 2009 – 2010 оны хичээлийн жилийн намрын улиралд  SS-102 хичээлийг үзэж байгаа оюутнууд 2009 оны 12 сарын 5-ны өдрийн 12 цаг, 14 цагт Монголын Үндэсний түүхийн музейны зөвхөн 2-3 давхарыг багшийн тайлбартайгаар үзнэ.

ЖИЧ: Зөвхөн 2-3 давхарыг үзэх учир 2 оюутан дундаа 1 билет авч орно. Мэдээж бүртгэхгүй учраас ухамсраараа ирээрэй. Apparat авч ирээд бидний уламжлал болсон газар зургаа авхуулж болно. 
{mosimage}

2009-11-09

Берлений хана - 20 жил

Берлины ханыг нураагаад 20 жил өнгөрчээ. Энэ өдөр би ямар нэг нийтлэл бичье гэж бодож байсан юм. Өнгөрсөн хэд хоногт болж байгаа улс төр-нийгмийн болон амьдрал, ажлын уур амьсгал, бусад олон үзэгдлүүдэд бага зэрэг сэтгэлээр унаж байсан ч өглөө найз нарынхаа Е-майлыг уншиж сэтгэл сэргэлээ. Бидний амьдардаг улс авилгад идэгдсэн улс төртэй, замбараагүй хотжилттой, бөөн сонирхолын зөрчил, үл итгэлцэл, архидалт, агсан согтуурхал, ханиад томуу, утаа униар, дээрэнгүй, доромж харьцаа гээд муу муухай юм их байгаа ч бид хөгжиж байна. Олон сайхан залуус боловсролыг сонгож суралцахын төлөө явж байна. Бидэнд хамгийн гол нь хэн ч булаагаад авчихгүй  АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ байгаа  нь чухал юм гэдгийг ойлголоо. Энэ 20 жилд бид их зүйл хийжээ. Их зүйлийг хүсдэг болсон мөртлөө нэг чухал зүйлийг мартах шахжээ....
200 жилийн баталгаатай төмөр бетонон ханатай хамт хэзээд нуршгүй гэгдэж байсан Социалист систем задран унасан юм. Цаг хугацаа хамгийн сайн эмч учраас 20 жилийн хугацаанд нийгмийн шок арчигдан эмчлэгдэж байгаа ч бид бүхэн эрсдлүүдийг нуруундаа тээсээр гэхдээ урагшаа явсаар л байна. 1989 оноос хойш маш их өөрчлөлт гарчээ. Энэ өөрчлөлтүүд бидэнд олон боломжийг олгосонтой адил хариуцлага, ухамсар тулган хүлээлгэсэн. Даанч бид үүнийг ойлгох хэмжээний хэрсүү ухаангүй байсныг алдаа бүр дээрээ ойлгосоор урагшаа явсаар л байна. Бидэн шиг жижиг улс үндэстэнд "ТҮҮХИЙН АЛХАМ БҮР НЬ ЗӨВ" байсан гэж өөрсдийгөө зөвтгөх авч боломжийг цааш үргэлжлүүлэн хадгалж, хамгаалж ашиглаж байгаасай гэж хүсдэг юм. Америкчууд бүгдээрээ Бурхандаа дараа нь Ерөнхийлөгчдөө итгэдэг шиг бид ч өөрсдийнхөө зөв сонголтыг Монголын 100, 100-н шилдэг залууст зөв атгуулж Монгол улс хөгжих нь дамжиггүй гэж итгэдэг. БУРХАН БИДНИЙГ ИВЭЭГ ... 
Хрущев, Ульбрихт хоёр Берлиний хана босгох ажлыг хэрхэн эхлvvлсэн бэ?
Саяхан Германы хэвлэлийнхэн нэгэн маш ховор бас сонирхол татахуйц утасны яриаг улсынхаа төв архиваас олж олон нийтэд дэлгэжээ.
Тэд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев болон Германы Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Вальтер Ульбрихт нарын 1961.08.01-ний өдөр бүтэн хоёр цаг 15 минут утсаар ярьсан бичлэгийг ийнхүү илрүүлжээ. Тэдний яриа эхэндээ БНАГАУ-ын хөдөө аж ахуйн талаар өрнөж байснаа сүүлдээ Баруун болон Зүүн Берлиний хилийн тусгаарлах тухай хэлэлцсэн байв. Тэд Берлиний хана гээчийг босгох тал дээр санал нийлж тэр нүсэр ажлаа 8-р сарын 13 гэхэд эхлүүлэхээр болсон гэнэ. Яриаг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх улсын төв архиваас орос хэл дээр товчлон хөрвүүлсэн нь энэ.{mosimage}

Хрушев: Танай олон инженерүүд наад төслөөс чинь зугатаад байна уу? Манайхаас чадварлаг хүмүүс авах уу? Асуудалгүй шүү дээ.
Ульбрихт: Манай улс төрийн товчоо Болгар, Польш улсад хандахаар шийдсэн. Тэд ажилчид илгээх байх.
Х: Бид ч гэсэн залуу комсомолчуудаасаа өгч болно. Ажиллах хүч манайд хангалттай байгаа. Тэр «Америкийн дуу хоолой» гээчийг битгий сонс. Биднийг ажилчидгүй мэтээр л яриад байх юм.
У: Надад таниас тийм тусламж гуйх эрх алга л даа.
Х: Та зүгээр бодоод үз. Үүнийг бид ард тvмэндээ юу гэж тайлбарлах вэ гэж?
У: Ардчилсан Германд тусалж байгаа социалист тусламж гэж үү?
Х: Зүгээр л залуучуудын солилцоо гэвэл ямар байна? Яг нөгөө Фиделийн санал болгодог шиг.
У: Тэгэхээр хилийг бүрэн хаахад хэдий хэрийн хугацаа шаардагдах бол? Улс төрийн товчооноос Берлиний сенатыг энэ 7 хоногт хилээр нэвтэрч байгаа бүх иргэнийг бүртгэх шийдвэр гаргасан. Тэдгээрийг бид дараа нь бvх байдлаар шалгана. Хил хаах сургаар зөрчил их гарах магадлалтай.
Х: Тэгээд ямар тооны тухай яригдаад байгаа юм?
У: Албан ёсоор Берлинд 75.000. Берлинийг хяналтандаа авах хэрэгтэй байна. Хvн амын тоог нарийвчлан гаргах шаардлагтай. Иргэд Берлиний нөгөө талд гарахдаа зөвшөөрөл авах болно гэдгийг их л гайхах байх. Түүнийг зөвөөр тайлбарлах шаардлагатай.
Х: Гэхдээ та нар иргэддээ хил хаасан ч гэсэн нийслэл Берлиндээ эргэн ирэх бололцоо олгох хэрэгтэй шvүү!
У: Yvнд бэлтгэхэд хоёр долоо хоног шаардагдах байх
Х: Түүнийг хэзээ боломж гарна тэр үедээ л хий. Бид бүх зүйлд бэлэн байх болно.
У: Та нар санаа зовохгүй тайван байж болно. Аденауэр болон Брандт хоёр бидэнд туслана байх
Х: Би Аденауэрийг ялна гэж бодож байна. Бид ямар ч улс төрийн тоглоомоор тоглохгүй. Тэд бол хоёулаа л хөгийн амьтад. Гэхдээ Брандт нь Аденауэраасаа муу хvн. Бид та нартай л хамтрана.
У: Брандтаас юу ч гарч мэднэ. {mosimage}
Х: Нэг асуулт байна. Та нар гудамжаа яаж хуваах гэж байна даа. Энэ нь баруун, энэ нь зүүнийх гэж...
У: Бидэнд төлөвлөгөө байгаа. Байшинг хоёр хаалгатай болгож түлхүүрийг нь хурааж авна. Тэр ажлийг эхлүүлсэн. Маш хурдавчлах л хэрэгтэй байна. Харин замын хөдөлгөөн л хэцүү байна. Хурдан галт тэргийг газар доор сэлгээ хийлгэдэг болгоно. Тэгээд солилцоо хийсний дараа Баруун Берлин рүү орно.
Х: Түүнд чинь тэгээд хэн сэлгээ хийж зорчиж байх юм?
У: Зөвшөөрөл бүхий хэсэг иргэд байгаа. 14.000 орчим. Тэд Баруун Берлинд амьдарч харин манайд ажиллана.
Х: Дараагийн асуулт. Тэд тэгвэл тэнд амьдраад танайд ажиллах юм байна. Харин наанаас чинь тэнд ажиллаж болох зөвшөөрөлтэй хvн байгаа юм уу?
У: Yгvй. Тэр хориотой. Гэхдээ манайд амьдралын түвшин дээгүүр зиндааны айлын хэдэн мянган хvvхэд байна. Тэдний хувьд Зүүнд амьдарч харин Баруун Берлинд суралцана.
Х.: Үүнийг л их анхаарах хэрэгтэй дээ!
У: Бид тэднийг олноор тийш нь явуулахгүй ээ. Бид хvн амаа хуваах дайныг аль хэдийн эхэлсэн. Гэхдээ манайд шилдэгvvд байх ёстой гэж улс төрийн товчоо үзсэн. Өчигдөр надаас английн сэтгvvлч «Та нар өнөөдөр хилээ хаах гэж байна уу?» гэж асуусан. Тэгэхээр нь би «Энэ бол Барууныхнаас л шалтгаална» гэсэн дээ.
Х: Бид энэ асуудалд дээр бие биенээ маш сайн ойлгох шиг боллоо. Ажилд чинь амжилт хүсье! Би ч удахгvй айлчлал гэж очоод ажилтай танилцана аа. За баяртай.
У: Таныг ингэж их анхаарал тавьж байгаад баярлалаа. Удахгүй Зүүн Берлинд уулзая. Ажил 7 хоногийн дараагаас бүрэн эхлэнэ. Нєхєр Хрушев!


 {mosimage}Өнөөдөр Берлиний хана нурсны 20 жилийн ойн түүхэн өдөр тохиож байна. Цахим өртөөний имэйл сүлжээгээр германд төгссөн Отгочулуу андын маань сэтгэл хөдөлгөсөн сайхан сэтгэгдэл иржээ. Тийм ээ. Энэ үед Улаанбаатарын хана, Москвагийн хана, бүх социалист нийгмийн хана хамт нурсан юм шүү. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг (the largest contiguous land empire) цогцлоосон Монголчууд бид тэр л өдрүүдэд дахин сэрсэн гэлтэй. Талархах хүмүүс олон бий. Гэхдээ ардчиллын эцэг Америкчуудад бид баярлах ёстой. Америк мөрөөдөл, америк үнэлэмж, америкийн Тусгаар тогтнолын тунхагт хүн төрөлхтөн баярлах ёстой. Америк хүн гэхээр пуритан, пилгримчүүд, протестантууд эсвэл индиан, англи, ирланд, герман, франц, итали, мексик, португали... гэхээсээ БҮХ ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ НЭГДЛИЙГ-ийг би төсөөлдөг. Америк гэхээр Эллисийн арлын эрэг дээр ертөнцийн зовж шаналсан иргэдийг бамбар асаан угтсан ЭРХ ЧӨЛӨӨ-г би төсөөлдөг. Америк гэхээр хүн төрөлхтний хүч чадал, авьяас билэг, оюуны сор, тэдний цогцийг би төсөөлдөг. Энэ утгаараа АМЕРИК бол онцгой "үндэстэн". Америк цус нь Ари цус биш. Америк ген нь нэг үндэстнийх биш байдгаараа бусад бүх үндэстнээс онцлог. Америк үзэл санаа нь нэг үндэстний үзэл санаа байдгүйгээрээ онцлог. Ямар сайндаа монголын орчин цагийн библийг монгол хэлнээ хөрвүүлэлцсэн Батжих ах маань БИ ХЭЗЭЭД Л АМЕРИК ХҮН БАЙСАН гэж ярих дуртай байхав. Тэр хүний үзэл санаа хэзээд АМЕРИК байсан юм. 80 аад онд МУИС-ын физикийн ангиас хөөгдөхдөө ч тэр америк үзэл санаанаасаа болж хөөгдсөн байдаг. Берлиний хана нурахад олон хүн оролцсон ч түүхэн энэ цаг үеийн хүнд цагт эгнэшгүй том үүрэг гүйцэтгэсэн нэгэн хүмүн байдаг. Тэр бол Ich bin ein Berliner гэж хэлсэн Жон Кеннеди, Престройка хэмээн улаан талбайд тунхагласан Горби ч бус, харин Роналд Рейган байлаа. (Роналд Рейганыг насан өөд болоход бичсэн tribute өгүүллийг эндээс сонирхоорой.) Түүхэнд нэг хүний оршихуй (роль) маш чухал байдгийг тэр дахин нотолж чадсан билээ. Сайн сайхан дандаа ялдаг. Ардчилал, эрх чөлөө, иргэний нийгэм мандтугай! Америк бол миний хоёр дахь эх орон. Эх орон гэдэг бол үзэл санаа юм!
Сайнаа андын блог: http://sainbayar.blogspot.com/  

Sain baitsgaana uu,
Berlinii hana nuran unasny 20 jiliin oin mendiig hurgye. huiten dainy hamgiin haluun tseguudiin neg baisan Berlind taivan zamaar huvisgal hiij chadsan zuun Germanchuud unuudur delhii niitiin haluun demjleg dor tuuht oigoo yoslol tuguldur temdeglej baigaa biz ee.
Berlinii hana nuran unasnaar Bugd Nairamdah Mongol Ard Ulsyn udirdlaga buyu ter uyeiin MAXH -y tuv horoo ch gesen horvoo yertuntsiig giiguuleh hosgui negen gaihamshig gej shutej irsen kommunist system ni ireeduigui bolsniig uhamsarlaj ehelsen biz ee. Delhiin tuuhiin tsoo shine negen erin ehelj baih ter torgon agshind Mongolchuud harin Zuvlult ahaasaa turuulj ardchilalyn elementuudyg hugjuulj irsen baidag. Erh choeloog erhemledeg nuudelch soyolyn ilrel biz ee.
2000 iluu jiliin toert yosny tuuhtei nuudelchin Mongolchuudyn huvid ene 20 jil bol hormyn toedii hugatsaa.Ene tuuhiin negen horomd bidnii huvid olson ni aldsanaasaa iluu gej bi boddog.
Olon namyn system, ug heleh erh choeloo, huviin oemch bas olympyn avarguud geh met.
Mal mallahaa markiszmaar zaalgahgui gej hegjuurhej baisan Mongol uhaan shine orchind ch gesen uuriin zamaa uuriin erheer haigaad uragshilj l baina. Huuchin neg angiinhan boloh zuun Europiin olon oron unuudur Europiin holboony gishuun bolsnoor shiljiltiin geh statusaasaa salj ehelsen. Gehdee ene ni baruun Europoos uzuulsen asar ih hemjeenii zeel, tuslamjguigeer buteshgui zuil baisan biz ee.
Mongol ulsyn huvid gazarzuin bairshil, gadaad hudaldaany taalamjgui noehtsol dor hursen amjilt busadtai haritsuulahad taaruu. Gesen ch bor zurheeree zutgesnii huchind bid iluu ih hersuujij hatuujsan bolov uu gej boddog. Post kommunist ornuud maani socialist bloc hemeeh hiimel hulemjiin orchnoos garch, hezee ch haanaas ch shuurch davalgaalj boloh turgen ursgaltai golyn goldirold orjee. Ireeduid edgeer ornuud bugd l kommunizmyg bish harin oersoldoh chadvaryg magtan duulj hoegjih bolno.
Mongolchuud maani ardchilalyn 20 jild tuuhee tsoo shine nudeer harah bolson. Delhiin tuuh, delhiin soyold uuriin zohih huvi nemree oruulsan undesten gedgee uhamsarlah bolson. Ene shine uhamsar, shine unelemjind garsan uurchilultuud ch gesen Berlinii haniig nuraasantai yamar neg sejmeer holbogdoh biz ee.{mosimage}
Gehdee bi huvidaa socialist systemd ch gesen zarim neg talaar talarhaj baih heregtei gej boddog. Manjiin darlalaas dunguj salaad baisan jijig undesten socializmiin gegdehi 70 jild tanigdahgui boltoloo uurchilugdsun. Soyoljson, sansart hunee ilgeesen, Dubnad fizikchee ajiluulsan. Shinjleh uhaan, bolovsrol, eruul mendiin salbart Zuvlultiin tuslamjaar usrelt hiisen gedegtei hen ch margahgui biz. Odoo bid tegeed salan baavgain ulger shig neg yum olood neg sugandaa havchuulsnaa, daraa ni dahij yum olohoor nuguu sugand havchsanaa aldaad yavahgui baih l heregtei baih daa.
Ardchilal, erh choeloonii uene tseniig saya Hoid Solongos yavaad irsen manai heden uran buteelch nar iluu sain oilgoloo gej bichsen baihyg usnhiv. Hun baigaa yumaa ter bur anzaardaggui gedeg une yum baina gej ted nemj helsen baina bilee.
Za tegeed ta buhend Berlinii haniig nuraasany oin mendiig dahin hurgeye. Gadaad passport oevorloh erhee ardchilsan toeroosoo gardaj avsan ta bid Tsahimurtuuguur damjin uchirdag bas l aztai humuus shuu.
Otgochuluu
p.S Berlind unegui show, hyamd shar airag geed saihan baigaa suragtai

2009-08-20

SS-218 ТӨЛӨВЛӨГӨӨ

 
7 хоног
Огноо
Заах хичээлийн сэдэв
Ашиглах ном зохиол
I
09.08.25.
Лекц:  Удиртгал. Энэ хичээлээр өөрийн сонирхсон ямар зүйлийг гүнзгийрүүлэн судлах вэ? Хичээл явуулах хэлбэрийн талаар өөрсдийн санал бодлоо хуваалцах ярилцлага.

II
09.09.01.
Лекц Соёл иргэншил гэж юу вэ? Соёл иргэншлийн тухай онол. Соёл иргэншлийн голомтууд. Орчин үеийн соёл иргэншлийн 8 төв, түүний хэв шинжүүд.Хөгжлийн тухай онолууд.
СЕМИНАР: “Дэлхийн бөөрөнхий биш” номын тухай ярилцлага. “Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх Оюутан залуусын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа” 
Томас Фрийдман “Дэлхийн бөөрөнхий биш”
III
09.09.08.
Лекц: Дорно дахины соёл иргэншил-1: Орчин үе дэх Дорно дахин гэдэг ойлголт. Хятадын Соёл иргэншил. Түүний түүхэн хөгжил. Хятадын хөгжил дэвшил.

IV
09.09.15.
Лекц: Дорно дахины соёл иргэншил-2: Японы соёл иргэншил, түүний орчин үеийн соёл иргэншилд эзлэх байр суурь.
Эрнандо де Сато “Капиталын нууц”
V
09.09.22.
Лекц: Иудейн соёл иргэншил. Дэлхийн хамгийн эртний соёл иргэншил Иудейзм. Еврейчүүдийн түүх, Тора, Синагог. Иерусалимын болон Соломоны хаант улс. Еврейчүүдийн хавчигдан мөрдөгдсөн нь.  Орчин үеийн шинжлэх ухаан технологи, олон улсын харилцаа, шинэ соёл дахь тэдний байр суурь.

VI
09.09.29.
Лекц: Европын үнэт зүйл буюу Загалмайтны соёл иргэншил-1: “Бүх зам РОМ хотод очино” түүхэн эх сурвалж. Христосын шашин. Католик, Православ, Протестант шашны хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөөлөл. Европын олон угсаатан, үндэстний бүрдэл дундад зуунд төлөвшсөн нь. 
СЕМИНАР: Людвик фон Мизес “Либерализм” номын тухай ярилцлага. “Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх Оюутан залуусын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа” 
Людвик фон Мизес “Либерализм” 
VII
09.10.06.
Лекц:  Европын үнэт зүйл буюу Загалмайтны соёл иргэншил-2: Европын сэргэн мандал, түүнд үзүүлсэн нөлөөлөл. Реформаторуудын хөдөлгөөн. Шинэ Европ, үйлдвэржилт, Либериализмын шинэ эрин үе.
Марк Скаузен “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал”
VIII
09.10.13.
Лекц: Шинэ тив буюу АНУ. Америкийн түүх. АНУ-ын түүх. Эрх чөлөөний тунхаглал. АНУ байгуулагдсан нь. Боолчлолын эсрэг АНУ-ын Иргэний дайн. Глобальчлалыг бий болгосон орчин үеийн АНУ. Тус улсын геополитик, Мэдээллийн зууныг ашиглан “жанжлах бодлого.
СЕМИНАР: Марк Скаузен “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” номын тухай ярилцлага. “Мэдээллийн технологийн хөгжлийн үе дэх Оюутан залуусын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа” 
АНУ-ын түүх.
IX
09.10.20.
Лекц: Индуизмын үүсэл хөгжил. Вишну, Шива, Мокша, Тримурти. Энэтхэгийн нийгэм, улс төрийн сэтгэлгээн дэх Индуизмын нөлөө. Энэтхэгийн улс төрийн түүх. Геополитик дахь Энэтхэгийн байр суурь. Орчин үеийн Энэтхэгийн МТ-ийн хөгжил.

X
09.10.27.
Лекц: Кунзын иргэншил дэх Япон, Солонгосын ертөнц: Японы улс төрийн түүх. Шинтоизм, Буддизм, Кунзын суртахуун дахь Японы улс төр, нийгмийн сэтгэлгээ. Солонгос улс буюу уламжлалт иргэншлийн нөлөөлийг даван туулсан Орчин үеийн Солонгос. Ханлю буюу соёлын шинэ давалгаа. СЕМИНАР: СОНИРХОЛТОЙ ЗОЧИНТОЙ ХАМТ
Ф. Хаек  “Боолчлолд хүрэх зам”
XI
09.11.03.
Лекц:  Исламын соёл иргэншил: Исламын шашин шүтлэг. Арабуудын түүх. 5 аркан, Ариун хот Мекка. Исламын шашин ариун судар КОРАН. Шиит, Суннитын урсгалын түүх. Исламын шашин дэлхийд тархсан байдал. Исламын иргэншил нь олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа нь. Фундемантализм. Исламын шашин-Исламын шашинтан ард түмнүүд.  
“Ислам шашин”
XII
09.11.10.
Лекц: Буддын соёл иргэншил: Буддагийн сургааль түгэн дэлгэрсэн нь. 4 үнэнийг номлосон Буддизмын 4 урсгал, чиглэл. Төвдийн болон зүүн өмнөд Азийн Буддизм. Ламаизм Монголд дэлгэрсэн нь, түүний түүх. Орчин үеийн Монгол улс дахь Ламаизмын байдал.
СЕМИНАР: СОНИРХОЛТОЙ ЗОЧИНТОЙ ХАМТ

XIII
09.11.17.
Лекц: Соёл иргэншлийн хөгжилд Шинжлэх ухаан, технологи нөлөөлж байгаа нь: Шашин ба Шинжлэх ухаан. Аж үйлдвэрийн хувьсгал. Техникийн дэвшил. Коэволюцийн болон техникийн “сүйрлийн тухай онол”.
“Бодит ертөнцийг танин мэдэхүй” 
XIV
09.11.24.
Лекц: Нийгмийн харилцаан дахь соёл иргэншлийн ялгарал: Шашин ба Нийгэм. Сект, Культ буюу элдэв шашны урсгалууд Нийгэм, Угсаатан, Үндэстнүүдэд хэрхэн нөлөөлж байгаа нь. Тулгамдсан асуудлууд. СЕМИНАР: СОНИРХОЛТОЙ ЗОЧИНТОЙ ХАМТ

XV
09.12.01.
Лекц: Олон улсын хамтын байгууллагуудын түүх: Лиги Наци, НҮБ, АПЕК, ОПЕК, Европын холбоо, Африкын холбоо, Бандунгийн эвсэл, Шанхайн холбоо, ТТУХНУ гэх мэт олон улсын эвсэлүүд. Орчин үеийн олон улсын харилцааны тулгадсан асуудлууд. Орчин үеийн Геополитик
“Дэлхий одоо хаашаа явж байгаа вэ?”
XVI
09.12.08.
Лекц: Шинэ зүй тогтол. Дэлхий өнөөдөр хаашаа явна вэ? Даяарчлалын үе дэх нийгмийн тулгамдсан 10 том асуудлууд.  CNN мэдээллийн төвийн санал асуулгын дүн. 2006 оны 12 сар.  Дэлхийн даяарчлалд Монгол улс хаана явна вэ? 
СЕМИНАР:    “Бид хаашаа явах вэ?”

 

2009-07-27

2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ

Ванга (Вангалия Пандева) 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн. 1996 оны наймдугаар сарын 11-нд нас нөгчжээ. Петрич хотод амьдарч байсан түүнийг Рупите гэдэг газар “Болгарын Арйун Петка” сүмийн дэргэд оршуулсан. 12 настай Вангаг хүчтэй хуй салхи авч явснаас хараагаа алджээ. Охиныг шороо чулуунд дарагдсан, ухархайд нь элс шингэсэн дөнгөж амьтай байхыг нь олсон байна.
Үүний улмаас нүд нь сохров. Ванга 16 настай байхдаа зөгнөж эхэлжээ. Эцгийнхээ хариулж байсан сүргээс хулгайлагдсан хонийг олоход тусаллаа. Тэрбээр хонь нуусан хашааг яг дүрслэн хэлсэн бөгөөд түүнийг зүүдэндээ харсан гэж хэлжээ. Харин мэргэжлийн зөнчийн авьяас чадвар нь 30 настайд нь тодорсон. Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө. Урьдчилан тааварлах зөнч чадвар үнэхээр байдаг гэж үү?
ДИАНА ГҮНЖИЙН ҮХЛИЙН ТАЛААР ХУРИМЫНХ НЬ ӨДӨР ЗӨГНӨН ХЭЛЖЭЭ: 1981 оны хоёрдугаар сарын 6-нд Диана Спенсер болон Уэльсийн ханхүү нар сүй тавьсан тухай Лондон албан ёсоор зарласан. Тэр жилийн долдугаар сарын 29-нд Британийн титмийг залгамжлагч хан хүү Чарльз долоон зууны түүхтэй язгууртан угсаатай, 20 настай гоо үзэсгэлэнт Диана Спенсер нар Гэгээн Павелийн сүмд хийсэн хуримын ёслолд 2650 зочин уригдаж, 750 сая телевиз үзэгч харж байлаа. Сүйт бүсгүй гар хийцийн хээ угалзаар чимэглэсэн зааны ясны өнгөтэй даашинз өмссөн байв. Энэ үеэр Болгарт алдарт зөнч Ванга сохрын улмаас тусч буй гэрэл гэгээг нь харахгүй байгаа цонх руу эргэж хараад… “Энэ хурим бүсгүйн аминд хүрнэ. Бид хамтдаа үхэх болно… тэр бүсгүй миний үхлийн талаар сонсох боловч бид хамтдаа үхнэ” гэж тодхон хэлсэн байна. Вангагийн үхлийн талаар Парисын Альма туннельд осол гарахаас 20 хоногийн өмнө мэдэгджээ.

УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН
Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989/
Үр дун: Биелсэн. 2001 оны есдүгээр сард алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан.
Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.

Хэлсэн нь: “Ертөнц байгалийн олон гамшиг, хүчтэй цохилт, цочролыг туулах болно. Хүмүүсийн ухамсар өөрчлөгдөнө. Хүнд бэрх цаг ирнэ. Хүмүүс шашин шүтлэгээрээ хуваагдана” /огаоо тодорхойгүй/
Үр дун: Биелсэн. Хүнд үе ирлээ. Хүмүүсийн ухамсарт ч өөрчлөлт орж байна.
Тайлбар: Зуу, зуун мянган хүний амь авч одсон цуннаминууд гээд л байгалийн гамшгийг тоочоод баршгүй. Сүүлийн үеийн олон тооны алан хядах ажиллагаануудыг яах вэ. Эсвэл шашны суурин дээр гарсан, мөргөлдөөнүүдийг юу гэх вэ
 Хэлсэн нь: Бид хувь заяа өөрчлөх үйл явдлын гэрч болно. Дэлхийн хоёр том удирдагч бие биетэйгээ гар барина. /Горбачев, Рейган хоёрыг хэлж байгаа бололтой/ Гэвч найм дахь ирж манай гараг дээр энх тайван эцэслэн тогтсонд гарын үсэг зурах хүртэл өчнөөн цаг хугацаа өнгөрч, их ч ус урсана даа” /1988 оны нэгдүгээр сар/
Үр дүн: Биелж эхэлж байна. Адаглаад “Найм дахийн” хувьд. Тэр үед Борис Ельцин Оросын Ерөнхийлөгч байв. Ванга нэрийг нь хэлээгүй боловч дараагийнх нь гэдгийг битүүхэн цухалзуулсан. “Энэ нь огг төсөөлөгдөөгүй хүн байна. Ямар ч байсан Зюганов, Лебедь биш”.
Тайлбар: Найм дахь ирчихсэн. Орос орон “их долоод” орсон биз дээ. Саяхнаас “Их найм” болсон. Одоо бүх дэлхийд энх тайван тогтох л үддлээ.

 Хэлсэн нь: “Орос орон ахин их гүрэн, юуны өмнө оюун санааны их гүрэн болно” /огноо тодорхойгүй/
Үр дүн: Одоогоор биелээгүй. Оюун санаа сулбагардуу, их гүрэн болтол хол байна. Гэхдээ үндэсний санааны эрэл үргэлжилсээр байна.
Тайлбар: Энэ нь Вангагийн сүүлчийн зөнгүүдийн нэг байсан юм. Үүнийг хэлэхдээ Ванга гараараа том тойрог зурж байжээ.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ

2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс вдээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хүн ам багатай байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
2076. Ангигүй нийгэм /коммунист/ тогтоно.
2084. Байгаль сэргэнэ.
2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.
2123. Бага улсуудын хооронд   дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.
2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.
2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/
2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.
2167. Шинэ шашин үүснэ.
2170. Их ган болно.
2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгаст суурыпигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.
2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.
2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.
2262. Гарагуудьш тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.
2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.
2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.
2354. Хйймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.
2371. Агуу их өлсгөлөн болно.
2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.
3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.
3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.