Энэхүү нийтлэл зарим хүмүүсийн сонирхолыг татаж болох юм нөгөө талаас Сэрдарам багш зөвлөсөн учраас ийм нэгэн электрон цаасууд аялуулж байвал зүгээр юм гэсэн санаа төрсөн юм. Нийтлэлийн хувьд гол агуулга нь БНСУ дахь жирийн нэг суралцагчийн үүднээс өөрийн сургуулийн амьдралын талаар илэрхийлж бичлээ. Энэ удаад их сургуулийн сургалтын ерөнхий орчин, хичээл сонголтын талаар өгүүлэхийг зорилоо.
Сүүлийн үеийн мэдээ, баримтуудаас нь үзэж байхад БНСУ нь боловсролынхоо салбарыг хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт их хийдэг нь харагддаг. Тус салбарт олон улсын төвшинд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор сургалтын техник технологи шинэчлэх, сургалтын орчин, үйлчилгээг сайжруулах, сургалт судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх санхүүжилт, профессор багш нарын цалин хөлсний систем, сургалтын чанар, үнэлгээ, стандартжуулсан систем зэрэг олон зүйлээс нь үүнийг харж болох юм. Нэг сонирхолтой тал нь гадаадын их дээд сургуулиудын салбар байгуулахыг зөвшөөрдөггүй. Энэ нь бас боловсролын талаар бие даах төрийн бодлого бололтой.
Миний суралцаж байгаа Кёнхи Их Сургууль /Kyunghee University/ нь Сөүл хотод байрлах бөгөөд дотроо 23 салбар сургуультай, 97 мэргэжлээр сургалт явуулдаг, 20000 гаруй оюутантай үүнээс 10 орчим хувийг нь гадаад оюутнууд эзэлдэг, 3000 гаруй профессор багш нартай солонгосийн томоохон их сургуулиудын нэг юм. kyunghee.edu
Кёнхи их сургууль нь сургалтын талын үндсэн зорилтыг хүний эрх чөлөө, үнэт чанарыг дэмжиж урамшуулсан олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал юм гэж тодорхойлсон байдаг. Тус сургуулийн нэг онцлог нь гадаад оюутнуудыг суралцуулах, тэднийг татахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Үүнд тус сургуульд элсэх нөхцөл боломжийн талаархи мэдээлэл, удирдамжаар хангах, тодорхой тооны гадаад оюутанд элсэлт бүрд сургалтын төлбөрийн бүрэн болон хэсэгчилэн хөнгөлөлт өгөх, тэтгэлэг олгох, гадаад оюутнуудыг хамруулсан тусгайлсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэх мэт. Гадаад оюутнуудын тоо, тэдний суралцах сонирхолын төвшин нь тухайн сургуулийн нэр хүнд, оюутны тоо, нийгэмд эзлэх байр суурьт нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. {mosimage}
Анх БНСУ-д ирэхэд их сургуулийн орчинг бодож, төсөөлж байснаас нэлээн өөр байсан юм. Хүн ам ихтэй, газар нутаг харьцангуй багатай учраас сургуулиудыг эзлэх талбай бага, шигүү байх гэж төсөөлж байсан боловч харин ч эсрэгээр сургуулиудын хувьд уудам, томоохон талбайг эзлэн байгуулагдсан байх юм. Хаа сайгүй л биеийн тамираар хичээллэх боломжийг хангасан хөлбөмбөг, сагсан бөмбөг болон теннисний талбайнууд байдаг. Ер нь солонгосчууд спортод их дуртай долоо хоног бүр байнга хичээллэх нь бүр хэвшил, дэглэм болоод тогтсон юм шиг. Түүнчлэн чөлөөт цагаа өнгөрөөх манайхны хэлдгээр оюутнуудын нарлаж суух, хичээл давтах юмуу элдэв юм ярьж суух ойн төгөл дунд байгуулсан ширээ сандлууд ихтэй. Сургалтын анги танхим бүр интернетэд холбогдсон материаллаг баазаар өвч тоноглогдсон бөгөөд сургуулийн орчин нь сурах хүсэл эрмэлзэлтэй хүн тав тухтай байх нөхцөл боломжоор бүрэн хангагдсан төрөл бүрийн үйлчилгээнүүд байдаг. Ер нь их сургуульд элсэхийн нэг том давуу тал нь сургуулийн системээр дамжуулан мэдээллээ чөлөөтэй олж авах явдал байдаг юм шиг санагдсан. Өрсөлдөөн их хүчтэй учраас ер нь оюутнууд сайн суралцахыг хичээж голцуу номын санд л цагаа өнгөрөөж байгаа харагддаг. Сургалтын төлбөрийн хэмжээ нь монгол мөнгөөр тооцвол жилд дунджаар 10 сая орчим төгрөг байдаг болохоор тийм нөхцөлийг хангах нь Боловсролын системийн гол стандарт байдаг төдийгүй суралцагчдад боломжийг сургуулиас нь тэгш, хангалттай олгож хэр их сурч авч чадах нь оюутны өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарна гэсэн хууль үйлчилнэ.
Сургалтын хөтөлбөр, хичээл сонголтын онцлогийн талаар:Хичээл сонголт нь тухайн оюутны суралцах болон ажиллах чиглэл, эзэмших мэдлэг, чадварыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Хичээл сонголтын хувьд урьдчилаад оюутнууд интернетээр тухайн семестрт ямар хичээлүүд, ямар ерөнхий агуулга хөтөлбөрөөр орох вэ гэдгийг урьдчилан мэдэх боломжтой бөгөөд сонголтоо урьдчилан хийх боломжтой байдаг. Цахим буюу он лайн сургалтын хэлбэр нь дэлхийн хэмжээний сургуулийн адил бүрэн нэвтэгсэн. Сургалтын хөтөлбөр нь харьцангуй уян хатан, ерөнхий суурь хичээлүүдээс бусад бүх хичээлүүд сонгон үзэх гэсэн ангилалд ордог бөгөөд орчин үеийн шинэ чиглэлийн хичээлүүд сургалтын төлөвлөгөөнд шууд орж ирэх нь их байдаг. Эдгээр хичээлүүдийн хувьд ихэвчлэн тулгуур сурах бичиг байхгүй боловч тухайн чиглэлээр гарсан эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, холбогдох судалгааны ажил, нийтлэлүүдийг сургалтын үндсэн материалуудаа болгодог. Энэ нь өөрөө хичээл үзэх хангалттай материал болдог. Ер нь аль нэг мэргэжлийн нарийвчилсан чиглэлийг баръя гэж үзвэл тэр чиглэлийн дагнасан хичээлүүдийг сонгоод кредитээ цуглуулаад байх боломжтой юм байна. Сургалтын хөтөлбөрийн энэхүү уян хатан байдал нь нэг талаар сургуулиуд өөрсдийн сургалтын хөтөлбөрийг сайжруулан шинэчлэх, оюутнуудыг байнгын шинэ мэдлэг, мэдээллээр хангах, сонирхсон чиглэлээрээ өрсөлдөх чадвартай болгох зорилготой юм болов уу гэж би үздэг. Түүнчлэн хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулгын шинэчлэлтүүд нь тухайн мэргэжлийн чиглэлээр ажилладаг хүмүүсийг боловсролын зэргээ ахиулах болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сонирхолыг нь татахад түлхэц болж өгдөг.
Магистр, докторын сургалтын хөтөлбөрт тусгагдсан заавал үзэх хичээлүүд нь судалгааны арга зүй эзэмшүүлэх хичээлүүд байх бөгөөд оюутнууд эрдэм шинжилгээний ажил бичих, судалгааны ерөнхий арга зүй, тухайлсан салбарын судалгаа, шинжилгээ хийх арга, статистик болон тоон болон чанарын шинжилгээний хичээлүүд байдаг. Эндээс доктор оюутнууд 3-аас доошгүй мастер оюутнууд 2-оос доошгүй хичээл үзэх ёстой. {mosimage}
Магистр болон докторын сургалтын хичээлүүд нь үндсэндээ ижил буюу нэг багцад байдаг. Цөөн хичээлүүдийн хувьд зөвхөн доктор оюутнууд судлахыг зөвшөөрсөн байх боловч ерөнхийдөө аль ч төвшнийх нь оюутан үзэж кредит цуглуулж болох юм. Анхандаа надад энэ нь сонин санагддаг байсан ч мэргэжлийн хичээлүүдээс сонгон үзэх боломж өргөн нөгөө талаас тухайн салбарын хичээлийг судалгааны болон арга зүйн төвшинд заавал мастерт үзнэ гэхгүй шууд судалгааны төвшинд авч үзэх нь оюутны тоо болон хичээлийн стандартаар орох боломжоо ч бодсон амьдралд нэлээн нийцсэн шийдвэр гэдэгтэй санал нэг болсон юм. Мастер болон докторын хичээл сургалтын үндсэн ялгаа нь цуглуулсан кредитийн хэмжээгээр л ялгагдана. Энэ нь манай их дээд сургуулиудад хэрэгжүүлвэл оновчтой, шаталсан сургалтын системийн чанарт ахиц гарахуйц алхам болж чадах юм шиг санагдана. Хичээлүүд янз бүрийн байдлаар орох боловч нийтлэг төлөв нь 50 хувь нь профессор багшаас лекц орох, үлдэх 50 хувь нь оюутны сургалт, судалгааны чиглэлээр бие даан ажилласан байдал, түүнийгээ танилцуулах илтгэл, хэлэлцүүлэг байдлаар орох нь элбэг. Хаа газрын оюутнуудтай адил ер нь өөрөө хичээлд маш анхааралтай сонсох, хичээлд идэвхитэй оролцох, шаардлагатай зүйлүүдийг тэмдэглэж тогтоох, багш нарын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх, хичээлээс гадуур лаборатори, номын санд сайн сууж мэдлэгээ улам баяжуулах, бататгах, эргэцүүлэл баяжууллаар нэмж байх нь тухайн мэргэжлийг сайн эзэмших үндсэн суурь нөхцөл юм. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр тухайн шинжлэх ухааны салбарын нарийн мэдлэг, чадварыг бодитой эзэмших боломжгүй юм.
Манай сургуулийн хувьд хичээл сонголтын хувьд нийт тавигдсан хичээлийн 30 хувь нь англи хэл дээр үзэж болохуйцаар тавигдсан байдаг. Сүүлийн үед эндхийн томоохон их сургуулиудад англи хэлээр лекц орж чадахгүй багшийг авахаа больж байгаа гэсэн. Гэхдээ энд нэг анхаарах зүйл нь англи хэл дээр сургалт явуулах нь давуу талууд байдаг хэдий ч өөрсдийн эх хэл дээр хичээл үзэх нь ойлгохын хувьд илүү хурдан, хялбар, цаг хэмнэхээс гадна олж авсан мэдлэгээ эх хэл дээрээ илэрхийлэх, ажлын байран дээрээ ашиглах чадварыг олж авах зэрэг давуу талуудыг мартаж болохгүй гэж би боддог. Туйлшрахгүйгээр давхар бодолцож, тунгаах нь хэрэгтэй гэсэн санаа л юм...
Л.Амартүвшин Kyung Hee University amartubshin@yahoo.com
2010-10-28
2010-07-04
ГАЙХАМШИГ
Өглөө бүр ажил руугаа алхах замдаа гайхалтай зүйлүүдийг хардаг тийм их “гайхамшигтай улсад” амьдрах юм даа. Монгол улс маань гайхамшигтай сайхан орон бол түүнийг сүүлийн хэдэн жил бүүр “ер бусын тэнэгдүү” хүмүүс удирдаж байгаа болохоор зөвхөн Монголд л харж болмоор гайхалтай зүйлүүд их болжээ. “Гайхамшигт үзэгдлүүд” өдөр бүр болж байна. Өнөө өглөө алхаж байгаад хачин сонин этгээд зүйл олж харлаа. Баруун дөрвөн замаас хороолол өгсдөг замын дундуур нов ногоон сайхан ширэг зүлэгтэй болчихож. Овоодоо миний УБ-т ганц ч гэсэн газарт уулын ургаа модыг булгалаад авчирч байснаас ширэг ногоон зүлэг ингээд тариад байвал гээд баярлаад үзсэн чинь хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг байдаг байгаа. Инээд хүртлээ уур хүрнэ гэдэг шиг л юм боллоо. 5 жилийн өмнө хэд хэдэн замын уулзвар дээр хан боргоцойтой ногоон шар, цэнхэр дал Модоор хотоо чимсэн гэнэн тэнэг зан яагаад арилдаггүй юм болоо? Жуулчид үүнийг хараад биднийг тохуурхаж байсан нь зөндөө.{mosimage}
Дэлхийн хамгийн аугаа спорт хөл бөмбөг. Олон фанатуудын амьдрал 1 сараар хойшлогдож, 4 жилээр хэмнэлд орж, сэдэрсэн шарх нь эдгэрэлгүй, хөөрсөн даралт нь буулгүй дараагийн Дэлхийн цомыг угтдаг байх. Энэ их спорт дэлхийн олон үндэстэн, угсаатан, хүмүүсийг эхлээд 32 хувааж, дараа нь 16, 8, 4 сүүлдээ бүр 2 хэсэг болгон хуваагдуулж эв нэгдэлтэй, найрсаг орчинд оруулж дуусгадгаараа гайхамшиг нь байдаг байх. 2004 оны зун Сөүлд сургуулийнхантайгаа хөл бөмбөг үзэж байгаад ангийнхаа 2 залуутай маргалдаад гарч явснаа хөл бөмбөг үзэх бүрдээ мартдаггүй юм. Би Солонгос багийг илт үгүйсгээд Японыг дэмжээд байсанд манай 2:
- “Улсынхаа хөл бөмбөгийн шигшээгийн өмсгөлтэй болчихоод биднийг үгүйсгэж бай” гэдэг байгаа. Би ч уур хүрээд
- “Хөл бөмбөг бол дэлхийн спорт. Би Аргентиныг хүүхэд байхаасаа дэмжиж ирсэн. Азид, Африкт ч надтай адилхан Аргентины дэмжигчид олон байдаг. Аргентин зөвхөн өөрийн улсын иргэдийгээ төдийгүй хөгжил дэвшил, арьс өнгө, шашин шүтлэг ялгалгүй шигшээ багийн өмсгөлтэй өмсгөлгүй олон сая хүмүүсийг баярлуулдаг” гэлээ.
- “Чиний зөв. Гэхдээ хөл бөмбөгийн фанат болохын тулд заавал Аргентина, Бразил гээд аль нэг хождог, хүчтэй багийг дэмжих биш, сургуулийхаа бас гудамжныхаа багт тоглож байсан, ядаж өмсгөлийг нь өмсдөг, хөгжөөн дэмждэг хүмүүс л тэгэж баярладаг юм. Танай Монголыг үгүйсгэж байгаам биш шүү. Залуучууд нь хальт сагсан бөмбөг тоглохоос хэтрэхгүй, Хөл бөмбөгийг тоглох биш пиво ууж үздэг юм байна лээ” гэхэд нь надад хэлэх үг олдоогүй юм даа. Бага байхад бидэнд гудамжинд ч, сургуульд ч хөл бөмбөг тоглох боломж их байдаг байж дээ. Зун бол эрүүл сайхан, жинхэнэ хөл бөмбөгийн талбай дээр зуслангийн, лагерийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах албан болон албан бус тэмцээнүүд орой бүр болно. Испания-82, Мексико-86, Италия-90 гэдгийг ганцхан ТВ-ээр үзэхдээ зүрх сэтгэлээрээ мэдэрч, өсөж хүмүүжсэн жинхэнэ хөл бөмбөгийн фанатууд байлаа. Өнөөдөр УБ хотын хэдхэн сургууль хөл бөмбөгийн талбайтай. Өндөр өртөгтэй хийсэн талбайнууд бөмбөг хөөх ид насан дээрээ явж байгаа багачуудад 1 цагийн 15.000 – 20.000₮ өндөр босго. Харин манай улсад ажиллаж амьдардаг Солонгос, Вьетнамчууд энэ талбай дээр 7 хоног бүр өөрсддөө цаг гаргаж байнга тоглоно. Ноднин жил Солонгост сургууль төгсөгчдийн холбоо маань Солонгос иргэдийн холбооны спортын наадамд оролцоод манай холбооны баг хүн хүрэлцэхгүй байсан учир оюутнуудаасаа 5 залуу шилж аваад тэдний ахмадын багт нь 3:0-оор хожигдож билээ. {mosimage}
Иймд хөл бөмбөг бидний хувьд зөвхөн үзэхээс цаашгүй спорт биш байгаасай. “Дуулиан - 2020” тэмцээн бүх насны хүрээнд өргөжөөсэй. Энэ тэмцээнийг ДАШТ-ний үеэр УБ хотынхныг “зохион байгуулалттайгаар хавтгайруулж архидуулсан” шар айраг үйлдвэрлэгч компани, PUB&BAR-ууд олон талаар ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагаа спорт, уралдаан тэмцээнд хандуулаасай гэж бодогдож байна. 1 сарын хугацаанд УБ хотод жинхэнэ хөл бөмбөгийн фанатууд гэхээсээ илүү шалтаг гаргасан шоучингууд л олон байлаа даа.
1м2 нь чамгүй үнэтэй хиймэл зүлгээр УБ хотыг цэцэрлэгжүүлэх биш спорт тоглоомын талбай хэд хэдийг байгуулж болох юмаа гэдгийг ойлгоосой дарга нар минь.
http://i-love-soccer.blog.banjig.net/post.php?post_id=211546
2010-06-20
Хагийн хар нуур явах
Зуны аялал ДАШТ-аас болоод хойшлогдоод байна. Аялалд явах цаг энэ жил байхгүй байгаа ч та нарыг аялалд өдөж Е-майл бичснээ Эссе болгосноо веб дээрээ тавьж байна.
Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явган аялалын хамгийн сайхан зам. Тийш явахдаа Мөнгөнморьт Хойд Хайрхан машинаар хаяулаад 2 өдөр алхах зам Явган аялалын спортын 1-р зэрэг авдаг, бартаа ихтэй байхын хирээр үзэсгэлэнт байгалийг харж болдог сайхан зам. Асралт хайрхан руу 6 сардаа багтаад явбал ялаа шумуул багатай, цаг агаар сайхан байдаг. 7 сард бол тийшээ явахын аргагүй ялаа шумуулын хоол болно. Биеэ засахын тулд 2, 3уулаа явахгүй бол амжихгүй ажил байдын байна лээ. Гэхдээ онгон зэрлэг байгалийг тэнд л жинхэнэ утгаар нь хардаг юм даа.
Намар 9 сарын дунд үе, нэг сайхан налгар өдөр Асралт хайрхан явбал ямар сайхан байдаг гээч. Намрын шар нар над дээр чамдээр тусаад, найган ганхах улиралд нь бид бас найгаад л, Хар мод шар шилмүүсээ хаячихсан, ойн нилэнхүйдээ шар өнгөөр хөвдөө хуччихсан, алхахад намуунхан, зөөлөн урьхан салхи хацар илээд л, дээшээ хараад тэрийгээд хэвтэхэд тэнгэр гүн хөх өнгөтэй, ганц 2 сэмжин үүл л гэнэтхэн дэгдэх цасан шамрага сануулах мэт, амарч суухдаа замын айлаас литрийг нь 1500₮-өөр худалдаж авсан хүйтэн айраг залгилаад, энэ тэрийг дурандаж суухад... Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан шүү. Та нар нэг төсөөлөөд нүдээ аньдаа ....
За за одоо нээ нээ... Анх удаа алхаж байгаа хүмүүст бол Асралт хайрхан их хэцүү даваа. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад Хагийн хар нуур явахад болно. Тийшээ явахад мориор\түрээсийн морь үнэтэй\, явган гэсэн 2 янз байна. Явган аялах бол Тэрэлжээс цааш нэвтрээд машинаар Дундбаян гэдэг гол хүртэл машинаар хүргүүлнэ. Тэрэлжээс цааш 3 баян гэдэг нэртэй 3 гол байдаг. Сайн машинтай бол Хавиргын даваа хүртэл машинаар хаяулж болно. Энэ нь та нарт сайн, харин машинд муу талтай. Дундбаян голоос алхвал шууд алхаад хурдан бол 4 цаг орчим яваад Хавиргын даваа гэдэг хөндлөн хөх уулсын бэлд очино доо. Тэндээ хоноглосон нь дээр байдаг. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Араатан байхгүй, нутгийн Индианууд даваан дээр дурандаад сууж байдаг юм. Миний мэдэх хэд хэдэн баг замын хоол хүнс, хэрэглэлээ анхны шөнийн "замын мялаалган"-ы дараа нутгийн индиануудад алдаад буцахаас өөр аргагүй байдалд хүрч байсан юм даг. Тэдний арга нарийсаад уургаар хүртэл авах юмаа майхнаас өлгөөд авчихдаг болсон гэсэн. За тэгээд юмаа алдаагүй, сайхан амарсан бол өглөө эртлэн цайгаа уугаад хөдлөх болно доо.
Зогсоорой. Өчигдөр нэг юм мартсан юм байна. Дундбаян гол хүргүүлээд алхаж байхдаа цаг зав байвал 8км хазайгаад Гүнжийн сүм орж болно. Их сайхан түүхтэй сүм. Манжийн хаан ЭнхАмгалангийн гүнж, Чахундоржийн хүү Дондовдоржийн эхнэр болон Монголд ирээд Монгол их хайртай болжээ. Манжийн хааны хэд хэдэн туршуулыг илчилсэн учраас аав нь түүнийг хүн явуулж хороолгуулсан гэдэг. Монголчууд түүнд зориулж сүм бариад тахих болсон. 10 жилийн өмнө очсон чинь засварлаад, бас нэг сүм барих гэж байсан. Машин явдаг болохоор машинаар ч очсон болно. Дээр үед тэнд явж байгаад шүдээ хүртэл камераар өвч зэвсэглэсэн нэг гадаадтай таарсан чинь зөвхөн цэцэг, ургамлын зураг авдаг гэж байсан. Тэр үед миний мэдэхгүй хэд хэдэн хэрэгсэл барьчихсан байсан нь ЖиПейЭс байсан байхаа. Олон цэцэг, ургамлын зураг авдаг хүн маань Монголын байгалийг их өвөрмөцөөр тайлбарлаж байлаа. "Танай байгаль бол яг онгон охин шиг үзэсгэлэнтэй. Цэцэг нь 20-оодхон хоног болоод хагдарч өнгө алддаг ч байгаль бүтээж чадах, хаана ч байхгүй тансаг сайхан бүхнийг цогцлоодог. Тийм болохоороо л богино настай, их харам байдаг байх" гээд л байсан. Өөрийнх нь оронд нь сарнай, лиш гээд сайхан цэцэг зөндөө байдаг ч Монголынх шиг сайхан байдаггүй гээд олон юм ярьсныг нь ойлгоод байгаа хэрнээ яг үгээр сайн буулгаж чадахгүй л байна. Хамгийн гол нь Онгон охин – Монголын байгаль 2 адилхан богино настай, сайхан байгаль гэж ойлгож авсан бөгөөд яаж уран гоёоор хэлэхээ одоо ч мэдэхгүй л байна. Мөн маш сайхан тунгалаг Зуугийн рашаан Хавиргын даваа явах замд бий.
За тэгээд Хавиргын даваагаар давна даа. Даваа биш уул л даа. Огцом өгсүүр замтай, жим нь халтиргаатай. Хавиргын даваагаар ороож уулын оройгоор хярлаж алхана. Тэр Алтан-Өлгий уулын хэсэг. Их том уул бөгөөд хайрга, хадан чулуутай гайгүй бэрх зам байгаа. Гэхдээ байгалийн сайхныг өндөр уулнаас харж явахад таатай. Юмыг яаж мэдэх вэ? Даралтаа үзүүлж байх хэрэгтэй шүү. Уул уруудаад Баянгийн хөндийгөөр ороод уулын\нэр нь орж ирдэггүй\ баруун сугаар ороод алдарт Хонгорын голд очно. Их намуун урсгалтай атлаа ачаатай хүн туулахаар хөл алдмаар ширүүн. Хонгорын голд Хавирганы давааны оргилоос алхаж ирэхэд хурдандаа 5 цаг болдог гэдэг. Эндээ үдлээд цай хоолоо хийж идэх хэрэгтэй. Ус нь хачин сайхан тунгалаг. Урсгал дагасан хэд хэдэн булаг бий. Хонгорын голд очоод шууд усанд хөлөө дүрж болохгүй. 1996 онд нэг туршлагатай тамирчин харвалт өгөөд Хонгорын голоос 3 өдөр дамнуургатай авчирч байсан эмгэнэлтэй түүх байдаг. Тиймээс байнга даралтаа үзүүлж, ачаагаа тааруулж байх хэрэгтэй. Хонгорын голд үдлээд цааш хөдлөхөд торлогтой зам угтана. Их хэцүү зам даа. 1998 онд явж байхад 2 жилийн өмнө шатсан нь хэвээрээ хувцас нилдээ хөө болж байсан. Хурдан буудаж алхаад тамирчид л оройдоо очдог болохоор Хагийн нууранд хүрэхгүй арай наана нь үдлээд хонох хэрэгтэй. Өдөрт дунджаар 40-45 км явах хэрэгтэй.
Ингээд өдөр нь ажуу алхаад Хагийн нуурандаа ирнэ дээ. Гэхдээ замд Молиго нууранд хулхидуулаад Хагийн нуур гээд бодох вий? Хагийн хар нууо гэж 6 уулсыг ороосон их сайхан хөх нуур байгаа. 4 газараа элсэнтэй тохойрсон элсэн эрэгтэй. Тохой гэдэгт нь аялагчид буудалладаг. Би 2 удаа 10-аад жилийн өмнө очиж байхад Загас барих ямар ч сонирхолгүй болгодог байсан. Уурга шийдээд 3 тоолоогүй байхад Алгана загас зуучихна. Эргээсээ 80 метрт 180см гүехэн. Хүсснээрээ сэлж болно. Сэлж байхад алгана засаг хөл мөргөөд л. Ус нь 11 цаг гэхэд сайхан бүлээсчихнэ дээ. Ваннад ордог хүмүүс бол "Юун цагаан сар, юун наадам" гэнэ дээ. 2000 онд явахдаа би 68 алгана загас барьж байж арай гэж нэг Линок барьж байлаа. Та нар ирэхдээ буцах өдрийнхөө хоолыг булж Хагийн нууранд тос, хуурай өндөг, давс, улаан вино зэрэгтэй л ирэх хэрэгтэй. Тэгээд 2 хонолоо гэж бодоход загас шарж, Загасны толгой улаан дарстай чанаж\Ухо гэдэг байхаа\ янз бүрийн төрлийн зөвхөн загас орсон хоол идээд явбал сайн. Гэхдээ одоо мах үнэт орсон шиг Хагийн нуурын загас цөөрсөн гэсэн. Ноднин жилийн 7сард гэхэд Хагийн нууранд 100 гаруй хүн, тэдний тал нь Оросууд байна гэсэн. Оросууд энд Соци үеээс л ирдэг байсан. 1987 оны зун дэсэлгээ хийж загас шүүрддэг байгаад онгоцоо унагасан бөгөөд сэг нь тэндээ нилээд удсан гэдэг. Мөн Дорж генералын бариулсан модон байшин тэнд бас бий. Орой майхны үүдэнд галын дэргэд суухдаа энэ байшингийн тухай аймшгийн "онигоо"-г ярьж өгнө дөө. Жилийн өмнө зохиосон онигоо хачирлагдаад эзэндээ яригдаж байхад гайхах юм байхгүй. Өглөө босоод хар нүдний нуух таталгүй майхнаасаа гараад усруу үсрээд орох айдаа мөн ч сайхан шүү.
За одоо хамгийн супер сонин сайхан бол: Анх газарчилж явсан Баатар ах биднийг , цагийн оройн хоолны дараа дагуулж баруун хойд уул өгсөж байгаад цав цагаан хуш мод үзүүлэв. Ямар сонин байсан гээч. Би энэ тухай 2 жилийн турш хачирлаж ярьж ярьж 2000 онд цагаан гацуураа 10 хүний хамт өдөржингөө хайгаад олоогүй юмдаг. Баатар ахаас ирээд асуусан чинь “тэр чинь харагдана гэсэн хүндээ л харагддаг юм. Би ч хүртэл хааяа олдоггүй, заримдаа олчихдог” гэж байсан. Сонин шүү... Бас нэг зүйл гэвэл өглөө 4 цаг гээд үүр цайна. Баатар ах сэрээгээд нуурлуу заахад сийрийсэн том бие, зэгзгэр уртаа хөлтэй Хандгайг 100м-ээс харсан юм. 30-аад минут усанд шумбаж хөвд, хаг идэж байгаа хандгайны эвэрийг нь одоо ч тод санаж байна. Мань хүн их бэлэгшээж би 2 дахиа харлаа. Жил бүр Хандгай харах гэж ирдэг юм гээд нулимас унагааж билээ. Амаар ан хийдэг анчин шиг би Хагийн нуурын тухай ярихдаа хүн бүрд хандгайг онцолдог юм.
Хагийн нуурийн баруун дээд хэсэгт Сарьдагийн уулс байна. Түүний баруун уулын орйд алдарт Сарьдагийн хийд байдаг. Занабазар энд нямба хийхээр тусгайлан бариулжээ. Энэ аглаг хийдэд арц их байдгийн учир нь Өндөр гэгээн авхуулсан үсээ арц болог гээд цацснаас болсон гэдэг домогтой. Түүхийн хүрээлэнгийн археологич У. Эрдэнэбат энэ хийдийг очиж судалж байсныг эс тооцвол судлаачид, лам нар очоогүй байхаа. Сүмийн гол цогчин дуганг мод ороогоод ургасан нь Анкорбат шиг харагддаг. Цац, арц ихтэй энэ аглаг хийд Ертөнцийн төгсгөлийн сүүлийн орон зай мэт анир чимээгүй дунд хүний бүтээлийн ул мөр нь байгалийн бүтээлтэй холилдон оршиж байгаа нь сүртэй харагдана. Тэр сүмийн зургийг авбал ямар гоё уран сайхны зураг гарах болоо. Хотоор зохиомж хайгаад аппарат үүрсэн залуучуудад Та нар сарьдагийн хэдэд очвол боон олз гэж хэлдийн... за нэг иймэрхүү л байна. баахан юм бичсэн байна ш дээ. Хэрэв байгууллага, хамт олноороо явбал илүү сайхан, бас сонирхолтой байдаг. Бас өөрсдийн болон өрөөлийн хогийг цэвэрлээд явчихбал сайн байдаг юм. Өө тийм уснаас болгоомжтой байгаарай. Энэ уул, ус их догшин 2 жилд нэг хүний амь аваад байдаг гээд нутгийнхан арьдаг юм. Хагийн нуураас Хавиргын даваа, Дундбаян хүртэл айл амьтангүй болохоор их болгоомжтой, бие биентэй дэмтэй явах хэрэгтэй. 7-8 хоногийг онгон байгальд та нар аялана.
За, Хагийн хар нуурын тухай Дарам андын тайлбарыг зургаар баяжуулаадхая.
1. Тэр хамгийн эхлээд давдаг Хавирган даваан дээрээс авсан зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546422 45/ Бид явахдаа бол Хавирган даваа руу нэлээн ойртож хаяуулж байсан, тэгвэл Хавирган даваанд хонох нэг хоног хэмнэгдэнэ, бороо гайгүй жил бол бэл рүү нь овоо дөхчихнөө, машин замтай, даанч наанаа нэг хэсэг шавартай юм.
2. Хонгорын голын зургууд бий, даанч Flickr рүү оруулаагүй байна. Харин оронд нь Хагийн нуураасаа эх аваад урсаж байдаг Хагийн голын зургийг үзүүлье - http://www.flickr. com/photos/ amarbat/40550217 74, бас нэг зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40542826 09/
3. Замд нь таардаг олон молиго нууруудын нэг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546788 49/, бас нэг нь - http://www.flickr. com/photos/ amarbat/40553942 68/
4. Эцэст нь Хагийн Хар Нуур маань өөрөө энэ байж байна даа - http://www.flickr. com/photos/ amarbat/40550300 50/. Тэр алгана гээч загасыг залхтлаа идсэн хэ хэ, Дарам шиг уйгагүй хүн л өөр загас барьдаг байх, алгана бол нээрээ дэгээгээ санаандгүй ус руу унагаачихад л үнхчихдэг юм билээ. Би гэхдээ бариагүй л дээ, хүмүүс л уралдаад бариад байсан.
AMARBAT Pashka

Labels:
Танин мэдэхүй,
Хобби
2010-06-14
МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН...
Би хүн болж төрсөндөө, тэгэхдээ бүүр язгуур түүхтэй Монгол улсад төрсөндөө, энэ улсыг төлөөлөх иргэн хүн болж төрсөндөө бахархдаг. Монгол маань баян сайханг орон боловч одоо бид ядуу байна. Бусад улсад байдаг энгийн юм бидэнд байхгүй ч бид тэдэнд байгаа юмыг одоо байгаагаас нь илүүгээр бүтээх бололцоо, боломж байдаг. Гэхдээ та бидэнд л зөвхөн байдаг, өөр хаана ч байдаггүй тийм ариун нандин, сайхан зүйлүүд бидэнд байдгийг залуу үе та нар маань үргэлж бидэж энэ сайхан улс орноо байгаагаар нь хайрлаж байгаарай. Бидний хамгийн том язгуур эрх ашиг бол Монгол улс, түүний тусгаар тогтнол, хөгжил дэвшил юм. Миний бий болгосон энэ чөлөөт орон зайнаас та бүхэн Монголоор бахархах цөөхөн зүйлийг мэдэж авахаас гадна доор нь коммент хийгээрэй гэж хүсэж байна.
Монголын хамгийн өндөр хүн: Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном: Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд” буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.
Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см
Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр: Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр байжээ.
Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Угийн бичиг: 1905 онд бүтээгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичснээрээ Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том угийн бичиг болсон байна. Энэ угийн бичиг одоо Үндэсний Түүхийн Архивт хадгалагддаг.
Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг. Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.
Монгол орны хамгийн нам дор газар: Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.
Монголын хамгийн том говь: Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.
Хамгийн их элс: Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг. Өмнөговь аймгийн Хонгор суманд байдаг. Мөн энд байдаг Хонгорын элс, баянбүрд бол жуулчдын хамгийн их очих дуртай газар.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.
Монгол орны хамгийн урт гол: Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн – Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.
Монгол орны хамгийн том тогтмол нуур: Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.
Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур: Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур\Хөх өвст нуур\. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км.
Монгол орны хамгийн том гол нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.
Хамгийн өндөр хүрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.
Монголын хамгийн том тал: Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.
Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг: Хэнтий аймгийн Дадал сум. Энд жилд 387 мм тунадас унана.
Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар: Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.
Хамгийн ариун агаарын орон: Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэх юмуу “Монголын үнэртэй салхи” нь олон хүний онгодыг хөөрөгддөг.
Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм. Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.
Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар: Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар. Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна.

Танин мэдэхүй
2010-05-17
Нэмүү өртөг ба ШУТИС
Түүхийн багш эдийн засгийн асуудлаар бичиж байна. Мэддэг юм шиг бичихээс өөр арга алга даа. Өмнө нь МТ-ийн бодлогын тухай бас л мэддэг юм шиг бурсан ч өндөр хаданд хашгирсан мэт бага зэрэг цуурайтаад л өнгөрсөн. Гэхдээ би өөрийнхөө энэ орон зайд хүнээр амаа бариулаагүй болохоор болохгүй юм байвал бичээд л байна. Хамгийн гол нь сургуулийн менежментийн алдаатай бодлого засагдахгүй энэ хэвээрээ байгаад байвал хойшдоо улам даамжирч, эрсдэл олон хэлбэрээр үүрэгдэн, миний энэ бичлэгүүд түүх болоод үлдчих вий хэмээн айж байна.
Энэ жил миний “илүүгийн илүү цаг” буюу шинэ журмаар авах ёсгүй илүү кредит 9,16 болжээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 1 сая илүү ₮-ийг сургууль багшийн цалингаас “нэмүү өртөгийн нэмүү өртөгийн татвар” болгон авахаар болчихож. Хамгийн харамсалтай нь энэ мөнгө багшийн нийгмийн асуудал, хөгжилд бус төсөв гэдэг том тогоонд буцаад орсны төлөө би ядахдаа ганц ширхэг жааз ч авахгүй. Энэ мэдээг сонссон би одоогоос 191 жилийн өмнө мэндэлсэн К. Марксын тухай бодохоос өөр аргагүй болов. Бүтэн улирлын турш ийм их илүү цаг хийлгэхэд хүргэсэн КТМС-ийн 3 давхарт одоо хүртэл байдаг 3 толгойны нэг санаанд орсноос тэр байх. Энэ жил надаас 2 хичээлээр үйлчилгээ авсан 513 оюутнуудын буруу юм болов уу? Эсвэл багшийн хомсдол ийм хэмжээний илүү цаг хийлгэхэд хүргэснээс баахан “гэрээт болон цагийн багшаар” ачааллаа тахлах нь хэрэгтэй байсан юм болов уу? Зөвхөн Монголд л байдаг “Нэмүү өртөгийн нэмүү өртөгийн татварыг” төлөхөд юу нөлөөлөв? Шинээр орсон багш нар энэ журмаар бол бүр их “хирчүүлж” байгаа даа. {mosimage}
К. Маркс хүн төрөлхтөнд анх ажиллах хүчний нэмүү өртөгийн татварын хуулийг нээж, энэ хуулийг зөвхөн ажил олгогч нар, нийгмийн олигархууд гартаа авсан байдгийг нотолсон нь ХIХ – ХХ зууны түүхэн үйл явдлуудын гол шалтгаан болжээ. Ажилчид зэвсэг барин тэмцэж үйлдвэрээ үгүй хийж, ажил олгогчдоо үлдэн хөөгөөд ч нэмүү өртөгийн хуулийг гартаа авч чадаагүйгээр барахгүй өөрсдөө ч аймшигтай хохирол үзэв. Харин сүүлдээ ҮЭ-ийг байгуулан нэмүү өртөгийн хуулийг хамтын хэлцлийн дагуу мөрдөх нь тэдэнд ашигтайг ойлгосноос ҮЭ улс төрийн биш, эдийн засгийн тэмцэл хийдэг болжээ. Тиймээс ажил олгогч нар ҮЭ-д сандал ширээгээ алдахаас илүү шудрага бус зүйлээ илчлүүлэхээс айдаг болжээ. Хамгийн хүчтэй ҮЭ-ийн шаарддаг зүйл ширээ сандал, эрх мэдэл бус ердөө “байгууллагын тунгалаг байдал” юм. Нэмүү өртөгийн хуулийн товч үлгэр нь энэ ажээ.
Тухайн бараа, үйлчилгээнд нэмэгдэж төлөгдөж байгаа өртөгийн хэмжээг нэмүү өртөг гэнэ гэж товч тодорхойлдог. Нэмүү өртгийн тодорхойлолтод таваар мөнгөний харилцааны цикл (М-Т-М) хоорондын мөнгөний нэмэх зөрүүг нэмүү өртөг гэж үздэг бөгөөд өөрөөр хэлбэл бидний илүү цаг буюу цэвэр ашиг гэж ойлгодог тэр ойлголтыг нэмүү өртөгтэй адилтгаж болно. Гэхдээ бид алхам тутамдаа "нэмүү өртгийн татвар" төлж явдаг. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бүтээгдэхүүн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. / http://erintulgatmn.blogspot.com / Тэгвэл МУ-ын татварын хуулинд тэрхүү нэмэгдэл баялаг, бүтээлийг ажиг ч үгүй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлэдэг. Энэ утгаар нь багш нарт “илүүгийн илүү цаг” гэдэг нэр томъёог бий болгон НӨАТ-ийн хуулинд шууд бүх үнээс нь 10% авдаг байхад харин ШУТИС-д бүүр илүү цагийг заах ёстой цагийн ачааллын 40 хувиар нь бодож өгөөд үлдснийг нь “Илүүгийн илүү хэмээн булаачихаж байна”.
Уг нь зах зээлийн нийгэмд тухайн бараа, үйлчилгээн дэх нэмүү өртгийг ТӨР-өөс хянахад зориулагдсан “Үл үзэгдэх гар” нь хамгийн ухаантай зөв татвар НӨАТ байдаг гэнэ. Нэмүү өртөг капиталын хуримтлал бий болгож Нэмүү өртгийн ид шидээр эдийн засгийн эрх чөлөө нийгэмд бүрддэг болохоор байгууллага бүр шинэ нэмүү өртөгийн төлөө буюу бараа, үйлчилгээний нэмүү өртөгийн төлөө явдаг байхад бид цалингийн сан, багшийн гүйцэтгэлээс нэмүү өртөгөө “сааж” байгаа нь харгис ёс юм бишүү. Тэгвэл тэр нэмүү өртөг гэдэг нь “Хэрэглэгчид үнэхээр хэрэгтэйг нь зааж өгч, гүйцэтгэгчид нь туслаж, технологийн дэвшил болон communication-д тулгуурдасан “боловсролын шинэ бүтээгдхүүн, үйлчилгээ” бий болгон нэмүү өртөг шингээж өгөх хэрэгтэй шүү дээ. Е-номын сан, Зайн болон Е-сургалт, Тестын үйлчилгээ, Инноваци болон Вакуумжуулсан сургалтууд, Цахиуран хөндий гээд маш олон нэмүү өртөг шингээж болох “боловсролын шинэ бүтээгдхүүн, үйлчилгээ”-нүүд бий болж байхад багшийн багахан цалингаар оролдохоос гадна нэгэнт нэмүү өртөг шингэсэн “метроны хаалга”, мэдээлэл авах автомат машин, үнэтэй засвар үйлчилгээ, гадаад томилолтонд мөнгө зарцуулагдаж байна. Сургуулийн менежмент, R&D-ийг хөгжүүлэх баг гэж алга, ямар нэг шийдвэр гарахад брайнсторминг ядахдаа хэрэглэхгүй хаалттай байна. Өнөөдрийн дундаж багшийн 500.000₮ цалин нь гадаад валюттай харьцах Монголд дэлхийн зах зээлийн үнэ, өртөгтэй тэнцвэржилт хийх боломжгүй болохоор нэмүү өртөг шингэсэн илүү цаг багш нарын хамгийн гол ДОНОР юм шүү гэдгийг ойлгоосой. Би сар тутам банкны зээлээ төлж чадахгүй ч хийсэн ажлаараа улиралдаа төлж баймаар байна.
Labels:
ШУТИС-ын тухай
2010-04-29
АЖИЛДАА ЯВАХ ЗАМД
Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Хаврын нарлаг, намуухан сайхан өглөө. Машин тэрэгний дуу чимээг болжморын жиргээ, сэвэлзүүр зөөлөн салхи давж гарахаа болиод уджээ. Өглөө гардаг цагаасаа арай эрт гэрээс гараад алхаж байхдаа хурдхан ажил дээрээ очоод өнөөдөр өглөөний тухай ямар нэг юм бичихгүй бол болохгүй юм шиг санагдлаа. УБ-чууд ийм дулаахан өглөөг их удаан хүлээсэн шүү. 2010 оны хаврын хамгийн анхны нарлаг сайхан өглөө өнөөдөр болсон учраас тэр байх. Олон жилийн өмнө Жежу арал явж ирээд өөрт төрсөн сайхан мэдрэмжээ алга болохоос нь өмнө хурдхан бичиж үлдээмээр санагдсан шиг өнөөдөр би ажилруугаа сэтгэл тайван мөртлөө, хурдан алхаж замд тааралдах танил зүйлүүдээ эргэцүүлэн бодож алхлаа. Ажлаас гэр хүртэл таксидвал 5 км буюу 2500₮ гардаг, Автобусаар явбал 300₮-өөр 20-30 минут явдаг бол сайхан өдөр тайван алхвал 20 минут л зарцуулна. Сайхан орчин алхах сайхан болохоор УБ-д өглөө алхсан нь сайхан, бас аюулгүй.
Бага байхдаа өглөө хичээлдээ явахдаа байнга сонсдог байсан дууны гол баатруудын “Ургах нарны туяа шиг улаан бүч” зэрэг зарим нэг нь байхгүй болж “замын голоор алхдаг цагдаа ах” урьдын адил үүрэгт ажлаа хийсэн хэвээрээ. Харин энэ дуунд оруулаагүй ч өдий хүртэл үүрэгт ажлаа хийсээр байгаа ТҮК-ийнхэн өвлийн хүйтэнд ч, зуны халуунд ч ажилдаа явж байгаа Нийслэлийн иргэдийг цэвэрхэн гудамжаар угтана. Тэдний хийсэн ажлын үнэ цэнэ нь бидний ухамсараар ганцхан өдрийн дотор буцаад хэвэндээ орчихдог. Болдогсон бол гудамжны цэвэрлэгч нарын цалинг нилээд өндөр тогтоогоод, тэдний хөдөлмөрийн үнэ цэнийг нь ард иргэдэд ойлгуулах юмсан. Нийслэлийн нүүр царай хотын даргын царай зүс, байшин барилгаас илүү цагдаа, ТҮК-ийн болон үйлчилгээний ажилтнуудаас л илүү харагддаг байх шүү. Автобусны буудал дээр үйлчлүүлэгчдээ орилж дуудсан кондукторуудтай том, жижиг автобусууд ярайн зогсоно. Дулаан болохоор одоо би алхаж байнаа. Манай хотын тээврийн удирдлага “хүнд ажил хийж өгч байгаа” болохоор менежмент гэдэг зүйл тэдэнд хамаагүй бололтой. Микрогийн жолооч-кондуктор өдөртөө ашигтай ажиллаад байдаг бол том оврын автобусууд нь жихэлдсэн, түлхэлдсэн, хөдөлж ядсан байх төдийгүй зарим чиглэлд зорчигч маш цөөхөн, хий дэмий алдагдал хүлээж, замын түгжээ царайлж “улаан хэрүүлч”-ийн бай болно. “Үер” киноны Михайл, Болд өвгөн нар тээврийн улирдлагын мэргэжилтэн биш боловч үерийн усанд боогдсон цагааныг нь ч, улааныг нь ч өргөн Сэлэнгийн дээгүүр доогуур гаргаж чадаад байсан шиг манай хотын тээврийнхэн “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг хотын иргэдийн нийтийн тээвэр, замын түгжирлийг шийдвэрлэхэд амархан баймаар юм. Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газрын тойрогийн радиус нь 3-5 км гэж тооцвол тэнд 4 зүг, 8 зовхисоос 1 сая хүн, 100.000-аад машинтайгаа шамбааралдаад бас л “улаан хэрүүлч”-дийг бухимдуулна. Харин автобусын тойргуудыг хагас болгон бүсчлээд, үйлчилгээний тарифыг хямдруулж, эргэлтийг богиносгож хүмүүсийг хөдөлгөөнийг зохицуулбал, мөн хотын ногоон бүс буюу машины хөдөлгөөнийг багасгасан бүс, shattle bus, дугуйн зам, дугуй тавьдаг газар зэргийг байгуулбал болмоор л байгаа юм даа. 3-5хан км замд томоос том, үнэтэйгээс үнэтэй машинд ганцаараа юмуу хоёроороо бөглөрчихсөн, гэдэс гүзээ гарсан болон гарч байгаа нөхдүүд алхаад юмуу, дугуй унаад ажлаа амжуулах боломжийг хүсвэл ямарч зоригтой хотын дарга хийж чадна. Хүний эрүүл мэнд, хэвийн жиниэй нь шууд хамааралтай шүү дээ. Энэ бол хэлэхэд ч амархан, хэрэжүүлъе гэвэл хийхэд ч амархан ажил шүү.
“Хороололын энэ олон дэлгүүрүүдийн альнаар нь орох уу? Таминээ” болж дээ. Ямар олон, бас замбараагүй гээч. Тэднийг түрээслэгчид нь ёстой цулайсан хүмүүс л байдаг байх. Гэхдээ нүүрээ угаасан халтайсан хүүхэд шиг хаягтай, ямар ч ёс зүй, өнгө будагийн хослол байхгүй хаяг, зураг өлгөчихсөн байна. “Донж” төвийн Төгөлдөр хэдэн популистуудынхаа тархины түгжрэлийг мултлахаас илүү энэ түрээслүүлэгчдийг стиль имэйжиндээ оруулж чадвал хорооллын өнгө сайжрах болов уу? Стиль тодорхойлогч төвүүд ийм ажил хийхэд зах зээл нь бэлэн байгаа төдийгүй дүүргийн дарга нар арай илүү нийгмийн хариуцлага, өнгө үзэмж бүхий шинэлэг тендер, журамаар мөнгө босгох соёлтой боломж бүрдэнэ л гэсэн үг.
Хорооллоор өнгөрөөд Гандангаар орно. Бурханы орон Гандан – зовсон хүн аврал ирдэг, УБ хотын маань хамгийн ариун нандин газар. Монголын ард түмний тусгаар тогтнолын бэлэгдэл Мэгжид Жанрайсэг бурхан энд байдаг. Олон зуун лам хуврага, сүсэгтэн олон, олз ашиг хайгчид, аянчин жуулчид энэ хашаандаа цугларч бурханд өөрийгөө даатгадаг газар орон. Олон хүний жаргал зовлонг хуваалцдаг энэ хашаа, шашин сэргэн мандаж хэдэн дацан шинээр баригдсныг эс тооцвол цагийн ороо бусгаа үед бараг өөрчлөгдөөгүй билээ. Гандангийн хашаагаар гарах бүрдээ өнгөрсөн зун 50-аад насны нэг авгай цементээ өөрөө зуураад, шавардлага хийж байсан босгон дээгүүр гардаг юм. Хурал номдоо яаарсан, олон залуу лам нар тэр авгайн ажлыг анзаарах ч үгүй шатан дээгүүр цагтай уралдан гүйсээр байсан даа. Буян санаж хийсэн тэр эмэгтэйн шат олон бурханы хуврага, сүсэгтнүүдийг бурханд даатгах гишгүүр болсон хэвээрээ л байна. Гандангийн хашаанаас гарангуут миний багшийн хашаа харагдана. Ардчилал гарахаас өмнө Бурханы номыг нууцаар үзэж тэр хашаанд Чогчин уншлага цээжилж байлаа. Багшийн хашааны урд талын гудамжинд “манай багшийн багшаа, манлай Ленин багшаа” гэдэг шиг Багшийн Багшийн хашаа байдаг. “Гарьд Магнай” зэрэг олон киноны зураг авдаг байсан энэ хашааны хуучны шуурганууд нь, томоо дааман хаалга нь өмрөн унаж хятад банзаар нөхөгдөн хадагдсаар хуучны өнгө төрхөө алджээ. Харин нилээн дээр үед тарьсан ганц хар мод нь хэвээрээ байна. Энэ хашаанд 1990-ээд оны үед шинэ цагийн Равжаа ламтай танилцаж хамт Чогчин уншдаг байж билээ. Тэр залуу Бурханы номонд шальтай суралцаж чадаагүй ч тухайн цаг үедээ үнэн үгтэй, сайхан аялгуутай хэд хэдэн дуу зохиосон нь одоо ч амьд хэвээрээ байна. Равжаагийн “...Хэрвээ бурхан чамайг дуудахын бол, Хичнээн залуу байсан ч хамаагүй...” гэсэн үгтэй дууг сонсоогүй, дуулдаггүй 1990-ээд оныхон байхгүй байхаа. Багшийн Багш гээд үнэхээр аугаа лам байсан. Бурхантай хамгийн ойрхон байсан тэр хөгшний нирван дүрийг үзүүлсэн, болон түүнийг хайлуулсан хөгшчүүлийн яриа гээд багшийн хашаанд өрнөсөн үйл явдлууд миний хувьд “хорвоотой танилцсан” түүхийн нэгээхэн хэсэг байсан юм. “Будда, Аллах, Ертөнцийн эзээн, ингэхэд та нар тэнгэрт хэдүүлээ байдаг юм бэ?” гэдэг шиг бурхан бидэнд хол юм шиг мөртлөө хамгийн ойрхон байж чадах оюун ухаан юмуу даа. За за өглөө гүн ухаан бодох хэцүү шүү. Багштайгаа нэг уулзах юмсан. Даан ч би Царцаа намжил юм даа...
Гандангийн дэнжийг уруудахаар. Бурхан – Буяны орныг тойроод буртаг хир, тоос шороотой “бузрын орон” үргэлжилнэ. Бузарын орныг адгуус, чөтгөр бус буян санасан хүмүүс л өөрсдөө бий болгожээ. Ногоон нуур, Дэнжийн 1000-ын үнс, муу ус, жорлон Гандангийн зүүн эргээр урсана. УБ-ын хамгийн том аялал жуулчлалын бүс байх ёстой энэ газрыг УБ хотын төв дэх Slumdog буюу гэр хороолол \Ядуусын хороолол гэх нь хаашаа юм\ болгожээ. 20-оод жилийн өмнө Занабазар гэгээнтэнгийн гудамж болгон Япончуудаар Сакура тариулж байснаа залхуураад уулнаас ургаа том моднууд сугалж авчираад суулгасан байна. Ургаасай билээ дээ...
Гандангийн дэнжээс унаган нутаг Бага тойрог маань харагдана. Бага байхад эндээс бага тойрог яаасан жоохон юм гэмээр боловч цэгцтэй , цэмцгэр харагддаг байсан чинь одоо бас л шамбааралдсан амбаарууд шиг байшин энд тэнд босжээ. Миний муу нийслэл хот минь, чамайг ямар хүмүүс удирдаж байв даа хөөрхий минь... Сэтгэл хөдлөсөндөө би нэг зүйлийг хэлье. Бакула Ринбуучи хувилгааны Бүтэб хийдийг хоосон тал байхад нь би багадаа энд томоо сүм байна гэж 2 удаа зүүдэлж байсийм. Хувилгаан гээгүй шүү. Түүний ард мах, сүү, талх, сүүлдээ картны барааны очерт Чапаев шиг л дайрдаг ХИД-1 хэвээрээ байна. Ж. Батмөнх гуайг сэтгэлээр унаж нас баруулахад хүргэсэн талхны очерт үрэгдсэн “зорилго нэгт анд биш ч өрсөлдөгч тэр жаал хүү” ХИД-1 дээр нас барсан юм. Тэр өдөр би “тулалдаанд ороогүй” хичээлтэй байсан юм шүү ойлгоорой. ХИД-ээс өмнө зүгт “Янгир” ресторанд квас ууж, шар дэлгүүрээр орж луухайнуудаас ногоо авдаг байлаа. Лагерийн болон Захын автобусанд суухын төлөө урт, богинын зайн нийтийн гүйлтийг Бөмбөгөр хэмээх энэ 4 хөл бөмбөгийнх шиг том талбайд хийдэг байсан нь тэртээ 20 жилийн өмнө билээ. Энэ том талбай захаасаа хэмлэгдсээр ажлын газараа зааж өгдөг “шатсан бөмбөгөр”-ийн хоосон талбай газарын наймаачдын тохиролцоог хүлээн 2 жил онгойсон хоосон талбай болжээ. Нийгмийн хувьсгалууд энэ талбайн ойролцоох Эрх чөлөө, Сүх жанжины талбайд хийгдэж үр дүн, алдаа оноо нь энэ талбайд шууд мэдрэгдэж нэр нь хүртэл мартагдах шахаж байсан нь саяхан. Хуучнаар Яармаг худалдаа буюу Бөмбөгөрийн энэ орчим манай нийгмийн өөрчлөлт, мартагдагмал, мансуурал, эмзэглэл бүгдийг тээсэн хамгийн том “хашаалал” болжээ. Энэ талбайн урд манай ажил байна. Замд явсан бодлоо эргэцүүлсэн чинь эрх мэдэлгүй, мөнгөгүй хүний бодол байлаа. Аль аль нь байвал хийж чадах уу? Чаднаа чадий ш дээ...
Ажилдаа орж ирээд энэ тэр ажлын хажуугаар нь үүнийг бичиж байтал үд болжээ. Өглөөний сайхан агаар, намуун зөөлөн цаг агаар шороон шуургаар солигдоод, Шар дэлгүүрийн урдуур хөлхөх “залуучууд” нялх хүүхэд шиг тэнтэр тунтар алхах нь үдийн болсны дохио байлаа. Тэдний тоо цөөрөхгүй ихсээд л байна. Өнөөдөр хичээлгүй, маргааш харин Flash Mob болно. Бурханы авралаар бүх юм бүтээсэй.
2010-03-24
ШУТИС – МТ-ийн дэвшил
Сараар биш өдрөөр хөгжиж байгаа Мэдээллийн технологийн хөгжил өнөөдөр хүний хяналтаас бараг гарч бидэнд маш олон боломж, нөхцлийг атгуулахын хамт биднээс бас хариуцлага, шинэ ёс зүй, харилцааны шинэ хэлбэрүүдийг шаардаж байна. Үүний нэг жишээ бол ШУТИС-ийн Монголын түүхийн багш нь сургуулийнхаа Мэдээллийн Технологийн бодлого, хөгжилд нь сэтгэл дундуур байдгаа өөрийнхөө кибер орон зайд мэргэжлийн хүний нүдээр биш хэрэглэгч хүний нүдээр чөлөөтэй шүүмжилж байгаа явдал юм.
ШУТИС бусад их дээд сургуулийг бодвол МТ-ийн хөгжлөөрөө харьцангуй дэвшилттэй байгаа боловч нөхцөл байдлаа бодитоор ашиглаж чадахгүй байгаа байдал нь зарим талаараа хоцрогдоход хүргэж байгаа санагддаг юм. МТ хамгийн цэгцтэй хөгжиж буй шалгуур бол сайн мэдээллийн бааз, түүнийг нь зөвшөөрөгдсөн олон нийт нээлттэй ашиглах боломж, On line Community олон хэлбэр болохыг дэлхийн жишигт хүрсэн олон сургуулийн веб сайтнаас нь харж болно. Сургууль маань шинэ номын сангийн барилгатай болсон нь надад бичил “Цахиурын хөндий” болж төсөөлөгддөг. Номын сангаа багш, оюутан, судлаачид яаж ашиглах вэ? Их сургуулийн Номын сан ямар байх ёстой тийм стандартанд материаллаг талаас нь ойртуулахыг хичээж байгаа боловч үйлчилгээ, технологи талаас нь хэрэгжүүлэх хэдэн хэдэн зүйл байна. Нэг багш орчин үеийн Их сургуулийн хөгжлийг дараах байдлаар загварчилж тайлбарлажээ.
University's image--- Professores and Teachers . NOT Students
University’s image maker - MANAGERS of University
University’s control--- president (Vice) of University. Өөрөөр хэлбэл сайн сургууль болохын тулд эхлээд сайн багш нарыг бэлтгэж сайн орчин, сайн ном материалаар хангах нөхцлийг Номын санд бүрдүүлж өгөх нь чухал байдаг юм байна.
Миний сурч байсан Данкоок Их сургуулийн номын сангийн тухай жижигхэн зүйл бичъе. ШУТИС-ийн номын санд орчин үеийн номын санд байх бүх зүйл байгаа, уншиж чадаж байвал ямар л бол ямар ном байна гэдэг. Гэтэл Номын санд сан хөмрөгөөсөө илүү үзүүлж байгаа үйлчилгээний хурд, чанар, төрөл нь чухал байдаг болжээ. Их сургуулийн номын үйлчилгээний хамгийн чухал хэсэг нь Е-номын сан, Диплом, диссартацийн үйлчилгээ байдаг. Данкоок их сургуулийн Е-номын уншлагын танхимын бүх компьютер 1 том сервертэй холбоотой, тусгай программаар холбогдож өөрийн хэрэгтэй ямарч ном, сэтгүүлийг COPY-дож авахгүйгээр PDF хэлбэрээр уншиж болдог. Энэ бааз нь шинэ ном, сэтгүүл гарах тутам UPDATE хийж өөрийн сангаа баяжуулж байдаг бөгөөд тодорхой мэргэжил, Community-гуудаар uploading хийлгэж өдөр тутам гарч байдаг том том сэтгүүлүүдтэй болдог. Парламентийн номын сантайгаа ч гэсэн On line холбоотой. Ийм үйлчилгээ заримдаа оюуны өмчийн хулгай юм шиг санагддаг боловч үйлчлүүлж байгаа ямарч түвшингийн уншигч нарт өндөр хурдаар цаг алдалгүй шинэ мэдээлэл авдагаараа давуу тал их байна гэж санагдсан. Е-Номын сангийн үйлчилгээ энэ хэлбэрээрээ зохиогчийн эрхэнд халдаж, оюуны өмчийн хулгай хийдэг мэт санагдаж буй боловч Е-номын сангийн ихэнх сэтгүүлүүд Их сургууль, Профессор хоорондын солилцоогоор явагддаг болохоор сөрөг зүйл байдаггүй, харин ч оюутан, залуу багш нар, судлаач эрдэмтэд нарт маш олон боломж олгодог төдийгүй тэдний бүтээл, номыг хамгаалах хэрэм цайз болдог. {mosimage}
Монголын нөхцөлд оюуны өмчийн хулгайг Мастер, Бакалаврын дипломын ажлууд дээр ярих ямарч боломжгүй болжээ. Бакалаврын дипломын ажил гэдэг ойлголт угаасаа байдаггүй манай сургууль бакалавруудаа Профессорын багийн хэмжээнд нь Papper, Төсөлт ажил хийлгүүлж байх тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. Мастерт эрдэм шинжилгээний бие даасан ажил, диплом бичүүлдэг тогтолцоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жил бүр гардаг диплом, диссартацийг Электрон файл болон хэвлэмэл эхээр нь сан хөмрөгтөө хадгалах, нийтдэд үйлчлэх үүргийг Их сургуулийн номын сан өөртөө хүлээж байдаг. Энэ үүргээрээ Их сургуулийн номын сан өөрийн сургуулийнхаа оюуны өмчийн хамгаалагч болж байх ёстой.
ШУТИС-ийн МТ-ийн хөгжлийн өөр нэг дутагдал нь олон нийтийн хэрэглээний веб нь үзэл бодлоо солилцох, мэдээлэл дамжуулах болон түгээх талбар биш, Цахим засаглалыг тогтвортой хэрэгжүүлэх ямар нэг шийдэл байхгүй олон жил хэвээрээ байгаа явдал юм. Багш нарын цахим шуудан шинэчлэгдэж ямарч байсан Виа-Грагийн сурталчилгааны захидалд дарагдахаа больсон ч цахим шуудангийн үзүүлэлт нь нийтийн шуудангаас бүдүүлэг хэвээрээ л байна. Багш нарын веб, блог, on line сургалт зэргийг мэргэжил, санхүүгийн талаас дэмжих удаан хугацааны бодлого алга байна, товчхондоо бид МТ-ийн хөгжлөөр “шавь нар”-аасаа хэд дахин хоцрогдсон байна. Алга болчих гээд байгаа Багш нарын Хамт олонч харилцааг БаНЗ нь урлагийн үзлэг, спорт тэмцээний хүчээр сэргээх гэж оролдож байна. Үүнд сайн тал олон байгаа боловч зарим нэг талаар эмгэнэлт, инээдмийн байдалтай ч юм шиг санагддаг. Үүний оронд багш нарын сонирхолын бүлэг, клубын системыг захиргаанаас зориуд дэмжиж зохион байгуулбал арай илүү сонирхолтой шийдлүүд гарч магадгүй шүү. Багш нарын хэдэн хувь нь блогтой болоо? Ахмад багш Сүхбаатар багшийн блогт орж үзсэн хүмүүс хэд байдаг бол?
Өнөөдөр дэлхий дахинд Networking Communication гэдэг шинэ харилцаа бий болж хүмүүс сонирхол, мэдээлэлдээ хөтлөгдөн олон зүйлийг шинээр санаачилж хийх, бүтээн босгох болжээ. Монголд ийм хэлбэрийн анхны ажил бол http://www.biznetwork.mn/ байлаа. Манай сургуульд хамгийн том Community үүсгэж, тэрч бүү хэл “мөнгө босгох” олон боломжууд байна. Үе үеийн төгсөгчид, гадаадад суралцаж, ажиллаж байгаа багш ажилтан, оюутан залуучууд, нэг ангийн хамт олныг нэгтгэсэн Networking Communication хэлбэрийн веб ШУТИС-ийн веб байх шаардлага ирээдүйд тавигдах болно. Хэрэв энэ янзаараа байвал ЗГ-аас хэрэгжүүлэх “Цахиурын хөндий” хөгжлийн хөтөлбөрийг улсад ганц том сургууль нь унтрааж магадгүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд манай сургуулийн МТ-ийн бодлого нь энгийн хэрэглэгч болсон түүхийн багшаар шүүмжлүүлэх хэмжээнд арчаагүй байгаа нь МТ-ийн ажилтнуудынх нь буруу биш энэ бодлогыг авч явах ДАРГА нарын буруу байхаа. Сургууль руу орох хаалгаа автоматжуулснаар МТ-ийн хувьсгал гарахгүй, 1 оюутанд оногдох РС-ны тооноос ч энэ хамаарахгүй, сайн мэргэжилтэн, багшаа яаж хадгалах үү? Мэдээллийн бааз байгуулж, түүнийг яаж зөв ашиглах уу гэдэг нь илүү чухал болов уу. Бүүр ядаж КтМС автомат төмөр хаалтны оронд урд зам дээрээ хурд хасагч хийлгэх нь арай л зөв бодлого байх болов уу?
Labels:
ШУТИС-ын тухай
Subscribe to:
Posts (Atom)