
Генийн инжинерvvдийн vзэж байгаагаар одоогоос 60 мянган жилийн тэртээ (хvний амьдралаар тоолвол 2000 vе) Африкт vvсэн хєгжиж, тэндээсээ салбарлан нvvсээр 35 мянган жилийн ємнє тєв Азид, 20 мянган жилийн ємнє Еврoп тивд тархсан юм гэнэ. Тvvнээс гадна нэгэн хvнээс vvсч бий болсон хамгийн том удам угсааг Чингис хааны алтан ургийнх гэж тooцoж байгаа юм байна. Yvнийг батлахын тулд дараах судалгааг явуулж, холбогдох дvгнэлтэнд хvрчээ. Эрэгтэй хvний Y хоромсом vр хvvхдэдээ бараг шууд дамждаг онцлогтойг нээж тогтоосон учир нэг хvнээс тархаж болох генийн тархалтыг тогтоож чадсан гэнэ. Сvvлийн мянган жилд ген нь хамгийн хурдан тархаж чадах хvнээр Чингис хааны алтан ургийнхан болох таамгийг дэвшvvлж тvvнийгээ баримтаар нотлохыг эрдэмтэд зорьжээ. Ингээд сvvлийн 10 жилийн дотор Чингис хааны vvсгэн байгуулсан их гvрний газaр нутгийн хvрээний 16 vндэстэнд генийн судалгаа явуулахад тус нутгийн эрэгтэйчvvдийн 8% буюу дэлхийн эрэгтэйчvvдийн 0.5 % нь нэг хvний генээс тархсан болох нь тогтоогджээ. Тvvнийг тоон vзvvлэлтэнд хувиргавaл 16 сая хvн єнєєдєр дэлхий дээр амьдарч байна. Єєрєєр хэлбэл эдгээр 16 сая хvмvvс Чингис хааны угсааныхан буюу алтан ургийнхан болох гэнэ.
Ген судлаачид олон тєрлийн баримтанд тулгуурлан дэвшvvлсэн саналаа нотлохыг эрмэлзжээ. Жишээлбэл: Чингис хааны ууган хvv Зvч 40 хvvvхэдтэй байсан гэнэ. Манай тvvхчид Зvчийг Чингис хааны дагвар хvvхэд гэж vздэг. Гэтэл Чингис хааны ач Хублай хаанд албан ёсны 22 хvvхэд байсан ба тэрээр жил бvр 30 онгон охиныг таалдаг байсан гэнэ. Хамгийн олзуурхууштай баримт бол Пакистаны хазарууд єєрсдийгєє алтан ургийнхан болох талаар аман яриандаа хадгалж ирсэнд нь тулгуурлан хазаруудын дунд генийн судалгааг явуулжээ. Гэтэл тэд vнэхээр хамгийн олон алтан ургийнхантай монгол угсаатан болох нь яалт ч vгvй генийн шинжилгээгээр тодорхой болсон байна.

Генeтикийн cудалгааны “одны аймаглал” (star cluster) аргаар тодорхойлж хамгийн их алтан ургийнхантай vндэс угсаатнуудыг жагсаавал: Хазар, Євєр Монгол, Ар Монгол, Эвэнки, Дагур, Євєр Монгол дахь хятаджсан аймгууд, Гансуугийн хятаджсан аймгууд, Манж, Киргиз, Казак, дундад азийн уйгарууд (Шинжааны уйгаруудын дунд байхгvй), Шинжааны хасгууд болон шивээ нар, узбeкvvд болсон байна. Харин сонирхолтой агаад баярлууштай нь Цагаан хэрмээс урдах Xятадын уугуул нутаг, Солонгос, Япон, Турк, Энэтхэг, Тувд, Тажик, Туркменстан, Иран, Кvрд, Унгар, зvvн Eврoпын vндэстнvvд дотор алтан ургийнхан олдсонгvй.
Уг судалгааны талаар хамгийн томоохон нийтлэлийг генeтикийн 23 эрдэмтэд хамтын бvтээл болгон “The Genetic Legacy of the Mongols” нэрийн дор “American Journal of Human Genetics” сэтгvvлийн 2003 оны 72 дахь дугаарт хэвлэжээ. Энэ хамтын бvтээлд Монгол улсын эрдэмтэд Т.Гэрэлсайхан, Б.Дашням нар оролцсон байна. Дээрх 23 эрдэмтний нэг болох эл сэдвийг лавшруулан судалж байгаа Оксфордын их сургуулийн доктор Спенcер Вэлз “The journey of Man” номоо бичиж, тvvгээрээ National Geographic-ийн сувгаар баримтад нэвтрvvлэг хийсэн байна. Энэ оны 4 сард Чингис хааны генийн тархалтын талаар хийх нэвтрvvлгийн хvрээнд Америкт байгаа монголчуудаас ДНА-гийн шинжилгээ авсан юм.
Уг судалгааг Америкт анх удаагаа монгол шар айраг “Chinggis khan beer” vйлдвэрлэж байгаа Тэнгис компанийн захирал Ш.Энхбаяр (Энки) зохион байгууллаа. Судалгаанд нийт 15 хvн хамрагдсаны 3 нь алтан ургийнхaaр тогтоогдов. ДНА-гийн шинжилгээний хариуг тэдэнд дуулгаж, хэрхэн хvлээн авч байгаа мэдрэмжийн талаар бичлэг хийж байхад нь Спенcер Вэлз эрдэмтэнтэй уулзаж дээр бичсэн зvйлийг тvvнээс сонсож авснаа энд сийрvvллээ.
Юананы монголчууд, халимагууд, Бор талын монголчууд, Жава арал болон Японы Кюvшv дэх дєрвєн арлын хvмvvсийн дунд энэхvv судалгаагаа vргэлжлvvлэн явуулах хvсэлтийг уг эрдэмтэнд тавив. Мєн энэ талаар сонирхолтой судалгааны ажлууд хамтран хийж болох талаар санал солилцоод авсан юм.
Билгvvн номч эрдэмтэн Бямбын Ринчин гуай хvсэн мєрєєдєж байсан Чингис хааны дvр тєрхийг тогтоох vйлс тун ойрхон, тэр тусмаа эрдмийн оргил єєд тэмvvлж буй залуус та нарын гарт байна шvv.
Лондон (dailymail.com) – Арван гуравдугаар зууны үеийн Монголын их хаан Чингис хааны аян дайнууд нь зөвхөн алж талахаар дуусаж байсангүй. Оросын Шинжлэх Ухааны Академийн доктор Мирослава Деренкогоор удирдуулсан багийн ДНХ судалгааны дүнд их хааны 16 сая эрэгтэйчүүд амьд байгаа бөгөөд тэрбээр зуу зуун, магадгүй мянга мянган үр хүүхдүүдээ үлдээсэн гэдэг таамаглалыг дэвшүүлж байна. Деренко болон түүний судалгааны багийнхан монгол эр хүний Ү хромсомыг, 800 жилийн тэртээ амьдарч байсан өвөг эцгийнхтэй нь харьцуулсан судалгааны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.
Ийм их үр удмаа үлдээх чадалтай хүн нь Чингис хаанаас өөр байх ёсгүй гэж үзжээ. Энэхүү олиггүй удирдагч нь 1165 оны хавьцаа Орост төрсөн бөгөөд орчин үеийн Хятадын тал, Иран, Пакистан, Солонгос, Оросын өмнөд хэсгийг 1227 онд үхтлээ захирч байжээ.
Эрдэмтэд энэхүү хромсом нь зөвхөн Монголтой хэл залгаа хүн амуудын дунд олдож буйг ажигласан байна. Судалгаанд Монголын газар бүрийн 1437 эр хүн хамрагдсан байна. “Хаан хромсом” хэмээн нэрлэгдээд байгаа энэхүү хромсомыг тээгч нь казакуудын дунд хамгийн өндөр байна. Эдний арван хоёр эрчүүд тутмын нэг нь энэхүү хромсомыг тээгч байна.
Энэхүү судалгааны үр дүнд урд нь хааны ДНХ-ны ул мөр Азийн улсуудаар тархсан болох судалгааг баталж байна. “Ү хромсомын талаарх цаашдын судалгаа шинжилгээний ажил нь Оросын этник бүлгүүдийн хувьсал, түүхийн талаар илүү их мэдлэгийг бидэнд өгөх болно хэмээн найдаж байна” хэмээн Деренко хэлжээ.
PS. Дээрх мэдээг хэд хэдэн мэдээллийн агентлаг болон сонин хэвлэлд түгжээ. Энэ талаар урд нь ч олон төрлийн судалгаа хийгдэн, саяхан хүртэл няцаагдаж байсан. Та бүхэн англи эхээр нь унших сонирхолтой бол "Genghis DNA" гэж хайж болно.
0 comments:
Post a Comment