1. А. 2. Б. 3. В. 4. Г хувилбар 1.а. 2.б. 3.б. 4.г хувилбаруудын хоорондоос
Хариулт: 1. А-в. 2. Б-а. 3. В-г. 4. Г-б. гэдэг бодлого зохиож оюутнуудын толгой эргvvлж эхэллээ. Тэгээд 2000 онд Монголын тvvхийн хичээлийн анхны жижиг гарын авлага гаргаж vзлээ. МУИС, УБДС/тэр үеийн/, ЦДС, хувийн их, дээд сургуулиудын Монголын тvvхийн хичээлийн ТЕСТ-уудын хувилбарууд дээрх толгой эргэсэн бодлогоор баяжигдаж зарим тохиолдолд багш нар нь хvртэл яг ямар ТЕСТ хийж байгаагаа ч ойлгохоо байж “Оюутанд эсвэл толгойг нь эргvvлсэн чангахан тест, эсвэл тvвшинд нь таруулсан сул ТЕСТ” гэдэг зvйл гарав. Энэ байдал зєвхєн нийгмийн ухааны гэж ярьдаг Ам хичээлд байдаг биш Хими, Физик, Математик, Мэргэжлийн ихэнх хичээл гээд Биеийн тамир, Гадаад хэлнээс бусад хичээлээс бvгдэд нь одоогоор байгаа элбэг vзэгдэл болжээ. Биеийн тамирын хичээлд хэрэглэдэг ТЕСТ-ыг Мэргэжлийн эмч нар боловсруулдаг бол Англи хэл, бусад гадаад хэлний ТЕСТ-ыг мєн л мэргэжилтнvvд хэдэн арван жилийн турш боловсруулсан, одоо ч боловсруулж чанаржуулж байгаа эхлэл тєгсгєлгvй ажил болгочихсон байна.
Харин манайд багш нар нь ч ТЕСТ-ээ засахдаа Оюутнуудтайгаа адилхан БИНГО-дож нvх тааруулж оноо тоолдог болж ТЕСТ-ын шалгалтын vнэлэмж их суларч Оюутнуудаасаа илvv Багш нар нь ТЕСТ-ын шалгалтнаасаа боловсруулна, засна гэж айдаг боллоо.
vvнээс бид нар яаж гарах вэ? Сургуульдаа Сургалтын албанаас биеэ дасан нилээд том бvтэц бvхий ТЕСТ-ын тєвийг байгуулъяа. Энэ тєвийн баримтлах зарчим:
1. Тест бол зєвхєн тэр хичээлийг заадаг багш нарын ємч биш жолооны дvрмийн шалгалтын ТЕСТ шиг, Гадаад хэлний Тофелийн шалгалтын ТЕСТ шиг бvгдэд ил тод байх ёстой. Харин багш нарын боловсруулсан сайн ТЕСТ-ыг тестын тєв тусгайд нь кредит цагаар vнэлж байх ёстой.
2. Багш бvр єєрсдийн хичээлээрээ ТЕСТ боловсруулах ёсгvй. Тvvнийг хийж єгдєг тусгай мэргэжлийн хvмvvс байх ёстой. Тэр нь жил ирэх тусам єєрчлєгдєж, олон хувилбараар баяжигдаж байх ёстой.
3. Бvх хичээлээр боловсруулагдсан ТЕСТЫН САН байгуулж оюутнууд хvссэн vедээ энэ Тестын тєвєєс тестvvдээ авч єєрийн эзэмшиж буй мэргэжлийн мэдлэг, дадлаа албан болон албан бусаар сорин vздэг прагматик тогтолцоог бий болгож болно. Ингэснээр жилд 1-2 удаа бужигнаан болж нийтээр єгдєг шалгалтууд байхгvй болж оюутнууд ч, багш нар ч Тестын шалгалт гэдэг зvйлээс айхгvй амар болно.
4. ТЕСТын Тєв нь зєвхєн ШУТИС-ийн сургалтын ажлын хэрэгцээнээс гадна бусад албан байгууллага, газруудын захиалгаар ажилчин, ажилтангуудын мэдлэг боловсрол, чадварыг бодиттойгоор тогтоож чаддаг бие даасан институт болж єргєжих хэтийн зорилгыг тавьж байх хэрэгтэй.
Боловсролын стандарт нь єндєр хєгжсєн газар 2 хэлбэрээр шалгуулагчаа шалгадаг юм байна. Тестын шалгалт болон Ярилцлагын шалгалт. Тестын шалгалтын босгыг давж байж Ярилцлагын шалгалтанд ордог байх жишээтэй. Энэ 2 шалгалтаас гадна Эссе бичvvлж оюутны мэдлэгийг шалгах нь илvv єргєн далайцтай ажил болдог. Эссег “Ам хичээл”-эс илvv Физик, Математик, Хими зэрэг байгалийн ухааны хичээлд єргєн хэрэглэдэг болохыг бид одоо хvртэл мэдэхгvй самбар, шохой, сандал ширээг хичээлийн гол талбар гэж ойлгодог болох нь харамсалтай санагддаг юм. Эссе бичиж vзээгvй багш Эссе шалгах хэцvvтэй адил бакалврын тvвшингийн оюутан дипломын ажил бичих нь ахадсан ажил юм шиг санагддаг юм. Тvvний оронд судалгааны, дадлагын тайлан, эссе бичиж байх нь илvv амьдралд ойрхон, єєртнь хэрэгтэй зvйл болох байхаа.
Манай сургуульд шалгалтыг засдаг, хувилдаг техник нь дэвшилттэй байгаа ч хамгийн гол оюутнуудын мэдлэгийг яавал бодитой vнэлж чадах вэ? гэдэг зорилготой систем нь 7 жил хэвээрэй байгаа нь хармсалтай байна.
Манай сургуульд шалгалтыг засдаг, хувилдаг техник нь дэвшилттэй байгаа ч хамгийн гол оюутнуудын мэдлэгийг яавал бодитой vнэлж чадах вэ? гэдэг зорилготой систем нь 7 жил хэвээрэй байгаа нь хармсалтай байна.





















