2006-09-17

Хичээлийн жилийн 1-р улирал SS102

Энэ хичээлийн жилийн 1-р улиралын Монголын түүхийн хичээлийн семинарын тєлєвлєгєє.



Долоо хоног
Хичээлийн сэдэв.
Сэдвийн бүлгүүд.
Ашиглах материал.
2-р долоо хоног
Түүх гэж юу вэ? Эх оронч үзэл, Иргэн болж тєлєвших нь.

Чєлєєт ярилцлага.

3-р долоо хоног
Хүй нэгдлийн байгуулалын үеийн Тєв азийн түүх.
1.Чулуун зэвсэгийн үе.
2. Хүрлийн үе.
3. ХНБ-ийн нийгмийн харилцаа.

Музей дээр ярилцлага хийнэ.
4-р долоо хоног.




Монголын эртний улсуупын түүх-1
1.Хүннү нарын угсаа гарваль, Хүннү гүрэн байгуулагдсан нь, Хүннү гүрний тєрийн түүх.
2.Сяньби улс, Моюн Тоба улсын түүх.
3.Жужан улс, тєрийн түүх,
4.Тєв азийн нутагт оршин тогтнож байсан євєг  Монголчуудын эрхлэх аж ахуй, тэдний эдийн болон оюуны соёл.
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001
5-р долоо хоног.


Монголын эртний улсуупын түүх-2
1.Түрэг угсаатнуудын угсаа гарваль, Ашинагийн домог.
2.Түрэгийн хаант улс байгуулагдсан нь, түүний тєрийн түүх. Эртний болон Хожуу түрэгийн хаант улс.
3.Уйгар, Киргызийн хаант улсын түүх.
4.Түрэг угсаатнуудын эдийн болон оюуны соёл, тэдний Монголын нутаг дээр үлдээсэн археологийн түүхэн дурсгалт зүйлсүүд. /Руни бичиг, Хүн чулуу, Хиргисүүр/
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001
6-р долоо хоног.
Хятан улс,
Монголын тулгар төр байгуулагдахаас өмнөх үеийн нийгэм улс төрийн урьдчилсан нөхцөл.
1.Хятан гүрний тєрийн түүх.
2.Тєв азийн єндєр соёлт Хятан /Дай Ляо/ улсын соёл.
3.Монголын тулгар тєр байгуулагдахаас өмнөх үеийн төв азийн нүүдэлчдийн нийгмийн байдал.
4.Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Татар, Мэргид.
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001
7-р долоо хоног.
Монголын эзэнт гүрэн.1.Монголын тулгар тєр байгуулагдсан нь, түүний шинж чанар.
2.Их хаадын үеийн Монголын нийгэм-улс тєрийн байдал. /Чингис хаан, єгєєдэй хаан, Гүюг хаан, Мєнх хаан /
3.Монголчуудын оюуны болон эдийн соёлд гарсан дэвшилт єєрчлєлт. /Монголын нууц товчоо, Хар Хорум хот/
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001.
-“Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” УБ. 1992.
8-р долоо хоног.
Монголчуудын байлдан дагуулал.1.Чингис хааны хийсэн аян дайнууд. /а. Тангуд улсруу 2 удаа, Алтан улс, Хорезм /
2.єгєєдэй хааны хийсэн аян дайн /Ахмад хєвгүүдийн аян дайн-Орос, дорнод европ/
3.Мєнх хааны хийсэн аян дайн /Хүлэг хааны аян дайн/
4.Монголчуудын байлдан дагуулалтын шалтгаан, эерэг-сєрєг төл
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001.
-“Монгол-Татарууд Ази Европт”
-Монголчуудын байлдан дагуулал. Саундерс. УБ. 1994.
9-р долоо хоног.



Юань гүрний үеийн Монголын түүх.
1.Хубилай-Арибөх нарын хоорондын зєрчил.
2.Хубилай Юань гүрнийг байгуулсан нь, Юань гүрний тєрийн байгуулал.
3.Юань гүрний нийгмийн давхрага, эдийн болон оюуны соёл.
4.Юань гүрний үед хийсэн аян дайнууд /Зүүн ємнєд ази болон Японы арал/
5.Юань гүрний задрал, түүний шалтгаан, Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг. Юань улс Хятадын тєр үү? Монголын тєр үү?
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001.
-“Хубилай хаан” УБ. 1994
-“Монголын түүх” 3-р боть. УБ. 1995.
10-р долоо хоног.




Монгол улс Манжид эзлэгдсэн нь.
1.євєр Монгол Манжид дагаар орсон нь, түүний шалтгаан, Лигдэн хааны үйл ажиллагаа.
2.Хал Манжид дагаар орсон нь: Дєчин дєрвєн 2-ын Их цааз, Халхын хаант улсын байдал, Халх-Ойрадын хямрал, Занабазарын байр суурь.
3.Зүүн гарын хаант улс Манжид эзлэгдсэн нь: Зүүн гарын хаант улсын дотор єрнєсєн хаан ширээний тєлєє тэмцэл. Амарсанаа.
4.Монгол улс Манжид эзлэгдсэн түүхэн сургамж.
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001.
-“Халхын түүх”
11-р долоо хоног.
Манжийн захиргааны үеийн Монгол улс.1.Манжийн үеийн Монголын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт.
2.Ар Монголоос Манжид залгуулж байсан алба гувчуурууд.
3.Хятадын худалдаа мєнгє хүүллийн капитал Монголд нэвтэрсэн нь.
4.Манжийн үеийн1 Монгол ба орчин үеийн Монгол.
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001.
-“Халхын түүх”
12-р долоо хоног
Монголчуудын “сэргэн мандалт”1.Манжийн үеийн Шинэ засгийн бодлого, түүний хэрэгжилт.
2.Богд хаант Монгол улс байгуулагдсан нь: БХТЕШГ болон Богдыг хаан ширээнд єргємжилсєн нь.
3.БХМУ-ын тєрийн бүтэц, зохин байгуулалт.
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004
13-р долоо хоног
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал.1. 1921 оны ҮАХ, түүний шалтгаан, “импортын хувьсгал.
2. Монгол улсын хєгжлийн хэтийн тєлвийн талаархи үзэл баримтлал, тэдгээрийн зєрчил.
3. Баруунтан, тэдний улс тєр, нийгэм-эдийн засгийн талаархи үзэл баримтлал.
4. Зүүнтэн, тэдний улс төр, нийгэм-эдийн засгийн талаархи үзэл баримтлал.
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004
14-р долоо хоног
“Социализмын үеийн” Монгол улс.1.Монгол оронд аж үйлдвэрлэлийн салбарууд үүсэж хєгжсєн нь.
2.Гэгээрэл, соёл боловсролын салбарт гарсан дэвшил, єєрчлєлтүүд.
3.Социализмын үеийн Монголын түүхэн алдаа оноонууд.
-Монгол улсын түүх. 5 боть.  УБ. 2003.
-Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004
15-р долоо хоног
1990 оны ардчилсан хувьсгал.
1. 1990 оны ардчилсан хувьсгал, түүний шалтгаан.
2. Ардчилсан хувьсгалын түүхэн ач холбогдол.
3. 1992 оны үндсэн хуулийн Хүний эрх, эрх чєлєє.
-Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004.
-Монгол улсын үндсэн хууль. 1992 он.

Лекц. ТВ Заал

Сар єдєр
Лекцын сэдэв.
1.
9-р сарын 3.
Хүний гарал үүсэл, Хүй нэгдлийн үеийн хүн тєрєлхтний түүх.
2.
9-р сарын 17.
Дундад эртний үеийн Тєв азийн нүүдэлчид. /23-34 хуудас/
3.
10-р сарын 1.
Овог, Угийн бичиг, Монгол угсаатан. /34-44 хуудас/
4.
10-р сарын 15.
Монгол угсааны хаант улсууд. /44-55 хуудас/
5.
10-р сарын 29.
Монголчуудын “бутрал”-ын үеийн түүх. /55-63 хуудас/
6.
11-р сарын 12.
ХХ зууны Монгол угсаатны түүх. /74-83 хуудас/
7.
11-р сарын 26.
ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түүх. /83-95 хуудас/
8.
12-р сарын 10.
Монголчуудын сэргэн мандалт. /63-73 хуудас/

2005-01-01

ТАНИЛЦУУЛГА

 Манай вэб хуудсанд тухлан саатсан ЭРХЭМ ТАНД энэ өдрийн амар амгаланг айлтгая! Би 2007 оны 12 сард оюутнуудад амласан ёсоороо “Миний клуб”-ээ байгуулсан билээ. Удаан хугацаанд энэ клубыг байгуулагдахыг хүлээж таралдах бүрдээ надаас асуудаг олон оюутнууд байснаас гадна би өөрөө ч хурдан байгуулахыг хүсэж байсан.     
Хичээл дээр санал бодол зөрөлдөж, зөрчилдөж эсвэл нийлж байсан ч цаашаа мухардалд ордог байсан үеэ санаж байгаа байх тэгвэл миний, бидний байгуулж байгаа “Миний клуб”-т заавал ирээрэй. Энэ бол хэн нэг хүний амбицын үүднээс байгуулагдаж байгаа клуб биш, зүгээр ч нэг цаг хугацаа өнгөрөөх гэсэн ердийн клуб биш. Бүтэц нь энгийн, цомхон атлаа бүгдэд нь минийх л байж чадах энгийн сайхан клуб юм. Би хичээл зааж байх хугацаандаа оюутнуудтай олон зүйлийг ярилцаж үзлээ. Оюутнууд ч биш багш нартай оюутнуудтай ярилцдаг зүйлээрээ санал солилцож үзээд бидэнд нэг л зүйл дутагдаж байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ бол “МИНИЙ” гэдэг үгийг нийтэд бренд болгон хэрэгжүүлэх, түүгээр дамжуулан Он Лайн хамт олныг бүрдүүлэх. МИНИЙ гэдэг хүн бүрд өөрийн гэсэн өмчлөх үүднээс ойлгогдох ч өргөн хүрээнд бидний хамтын ажиллагаан дээр тулгуурлаж байж МИНИЙХ гэдгээрээ хэрэгжиж чаддаг юм байна.
Хүн бүр МИНИЙ сургууль, МИНИЙ мэргэжил, МИНИЙ хобби гэж хувь хүн талаасаа боддог боловч бусдын МИНИЙ гэдэг өмчлөх сэтгэлгээтэй холбогдож байж сая МИНИЙХ гэж жинхэнэ утгаараа болж чадна. Хамтын бүтээлдээ урамшсан бид энэхүү нөхөрлөлөө клуб хэлбэрээр цаашид хадгалан, улам хөгжүүлэхээр шийдсэн юм. Та дор тавигдсан “Клуб байгуулах учир нь” гарчигтай бичиглэлийг уншиж, бидний анхны сэдэл санаачлагатай танилцаарай.Манай клуб Монгол, Япон, Солонгос, Англи, АНУ зэрэг улс оронд ажиллаж, сурч буй 140 орчим гишүүнтэй. Мөн идэвхтэй харилцаатай байх дэмжигчид олноор гарч ирсэн. Насны хувьд ч, ажил мэргэжил, эсвэл эрдмийн зэргийн хувьд ч харилцан адилгүй олон янзын хүмүүс цуглаад өөрсдийн МИНИЙХЭЭРЭЭ нэгддэг газар юм. Бид гишүүдийнхээ тоог учир зүггүй олшруулахыг яаравчлахгүй, харин чанартай, итгэл хүлээж чадах гишүүдээр эгнээгээ зузаатгахыг чухалчилна. Гэхдээ тооноос илүү чанар, бас хийсэн ажил чухал юм. Энэ клубын ажил сайн дурын үндсэн дээр байна. Бидэнтэй хамтран клубын үйл ажиллагаанд бодитойгоор оролцож өөрийгөө таниулах, эсвэл өөрөө өмнө хийж байсан зүйлээрээ олонд танигдсан байх, эсвэл клубын маань хэн нэгний итгэлтэй анд байж түүгээр дамжуулан уригдах гэсэн хэлбэрээр шинэ гишүүдийг бүртгэн авна. Гэхдээ клубын хэнийг ч танихгүй, ямар нэг олонд танигдах зүйл хийгээгүй байлаа ч, үнэхээр бидэнтэй нэгдэх, манай хамт олны нэг гишүүн болох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд бидний адил зорилго тэмүүлэлтэй бол тийм хүнийг бид баяртай хүлээж авах болно. Үнэндээ тийм хүмүүсийг байнга хайж ирсэн юм.Клубын үйл ажиллагаа үндсэндээ цахим сүлжээ болох мэйлийн листээр явагдана. МИНИЙ КЛУБ-ынхэн мэйл листээр, Форумаар өөрсдийн сонирхолын бүлгийг байгуулна. Явган аялагчдын, Фото зураг сонирхогчдын, Тоочдын, Зураачдын, Мэтгэлцэгчдийн гэх мэтээр зохион байгуулагдах орчныг бүрдүүлэх юм. Бид он-лайнаар клубын үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гаргана, хоорондоо уншсан ном, сонссон мэдээнээсээ хүргэж солилцон, хэн нэгэнд нь онцгой үйл явдал болоход түүнээс нь хуваалцдаг. Мөн тодорхой хугацаанд төсөл, ажил хэргийг санаачилж, түүнд хамжиж дэмжин ханцуй шамлан ордог.  Яваандаа гишүүд олширвол зөвхөн цахим хэлбэрээр төдийгүй, биеэр уулзаж цуглардаг, алжаалаа тайлж, урам эрч хүч авдаг орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа. Сургууль дээр клубын байртай болж, амралтын өдрүүдээр гишүүд маань спорт тоглоом тоглох, ширээ тойрон сууж ярих зэргээр алжаалаа тайлж, мөн өндөр хурдны интернэт, олон улсад нэртэй шилдэг сэтгүүлүүдийн захиалга зэрэг мэдээлэл, танин мэдэхүйн дундын сан, үйлчилгээтэй болохыг мөрөөддөг. Мөрөөдөл их, боломж хязгааргүй. Харин энэ мөрөөдөл төдий зүйлийг бодитой ажил хэрэг болгох, клубт өөрийн өнгө аясаар хувь нэмэр оруулж, өөрөө ч ихийг эндээс олж авч, өдөр тутмын амьдралаа утга учиртай болгох тэр хүмүүсийн нэг нь, магадгүй үүнийг уншиж байгаа та ч байж болох. МИНИЙ Клубын анхны цугларалт 2006 оны 3-р сарын 3-нд ШУТИС-ийн ТВЗааланд болно.

Удиртгал

ШУТИС анх 1998 онд сургалтын шинэ систэмд бүрэн шилжиж SS-102 буюу Монголын түүх хичээлийг зайлшгүй үзэх болоод даруй 10 жил өнгөрчээ. Харин оюутнууд багшаа сонгох болсон нөхцөлд профессор, багш нарыг хичээлээ шинэ хэлбэрээр заах, энэ системд тохирох сургалтын шинэ арга зүй эрэлхийлэхийг шаардахын хамт оюутнуудын багаар ажиллах болон бие даах чадварыг хөгжүүлэх шаардлагатай болсон. Монгол улсад инженерийн баклавар, магистрын боловсрол олгодог цорын ганц энэ их сургуулийн боловсон хүчнүүдийг ирээдүйд технократууд бус хүмүүнлэг – иргэний ардчилсан нийгмийг авч явах инженерүүд, иргэн хүн болгохын тулд Хүмүүнлэгийн ухааны багш нар ШУТИС-ийн бүх мэргэжлийн ангиудад хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг  зааж  байна.
Тус их сургуульд үзэх хүмүүнлэгийн хичээлүүдээс хамгийн түрүүнд заавал үзэх хичээл –Монголын түүх нь та нарын ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд гол үүрэгтэй Философи, Соёл Иргэншлийн түүх, Гоо зүй, Ёс зүй, Улс төр судлал гэсэн хичээлүүдийн үндэс суурь болох юм. Их сургуульд үзэж буй Монголын түүхийн хичээл нь зөвхөн он дараалласан мэдээлүүдийг хүүрнэх бус өнгөрсөн, одоо, ирээдүйн юмс үзэгдэлд хандах шинжлэх ухааны өндөр түвшингийн мэдлэгийг оюутан залуучууд нь өөрийн гэсэн үзэл бодлоор хандан чөлөөтэйгөөр тайлбарлах, Эх оронч үзлийг зөв төлөвшүүлэх зорилготойгоороо та нарын өмнө нь үзсэн түүхийн хичээлүүдээс ялгагдах ёстой. Тиймээс ч уг хичээлийн үзэх ёстой сэдвүүд нь түүхэн хүмүүсийн намтар бүхий үйл явдлуудын он дарааллын хүүрнэл бус сонирхол татсан баримттай түүхэн зангилгаа асуудлуудад та бүхний анхаарлыг хандуулж байх болно.
Харамсалтай нь монголын түүхэнд байдаг тэнгис далай мэт сонирхол татсан олон мянган асуудлууд их байдаг боловч бидний хамтдаа эх түүхээрээ аялах хугацаа маань 48-хан цаг.  Үүнийг зүйрлэвээс, тэр их тэнгис далайн уснаас багш хүн шавь нартаа зөвхөн нэг шанагыг л хутган авч нэг, нэг балгуулаад цаашаагаа дахин уухыг хүсч байна уу? эсвэл нэг балга усаа ч баралгүй буцаагаад асгачихаж байна уу?  гэдгийг үл хайхран ямар нэг дүн тавиад л хичээл дуусдаг.

Иймээс миний бие өөрийнхөө шанаганы хэмжээг бага ч атугай томсгох зорилгоор буюу цаг хугацаа алдахгүй байхын үүднээс та нарын гар дээр өөрийн лекцийн тоймоо ON LINE-aar хүргүүлж байна. Энэ лекцүүд та бүхэнд очсноор бидний лекц “Түргэн бичлэгийн уралдаан”, “Цээж бичлэг” шиг байхаа больж сонирхолтой олон хэлбэрээр явагдах боломж бүрдэнэ. Энэ гарын авлагыг бичихдээ түүхэн нэр томъёо, он цаг нуршихаас аль болох хөндий байж гадаад, дотоодын судлаачдын шинэ сэргэг зохиол бүтээл, мэдээллээс бүтээлчээр авч ашиглан өөрийн санаа бодол дүгнэлтийг гаргахыг оролдлоо. Энэхүү лекцүүд та бүхэнд зөвхөн хичээл болон шалгалтны гарын авлага бус, та нарын ертөнцийг үзэх үзэлд бага ч атугай нөлөө үзүүүлбэл мөхөс би үүнийг бичсний гол зорилго биелэгдэх болно. Хэрэв зээ энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй бол энэ гарын авлага жам ёсоороо хог дээр хөсөр хэвтэх бизээ.
Ертөнцийг үзэх үзлийг онцолсны учир нь гэвэл оюутан ахуй үедээ буюу 18-25 насандаа хүн өөрийн ертөнцийг үзэх үзлийн гол ноён нуруугаа төлөвшүүлдэг. Гэхдээ энэ нь нэг төлөвшчихөөд л хадгалагдаад байдаггүй, байнга хөгжиж дэвшиж байх учиртай.  Философич Ф. Бэкон “Хүнд 4 янзын заяагдмал төөрөгдөл байдаг. 1-рт юмыг хүнчилж сэтгэснээс болж үүсдэг төрлийн төөрөгдөл /шашин, ердийн танин мэдэхүй/ 2-рт хувь хүний өөрийн олж авсан мэдлэгийн цар хүрээ явцуурснаар үүсдэг агуйн төөрөгдөл /өөрийгөө зөвтгөх, хувиа хичээх/  3-рт нэр томъёо хэлсэн үгийг буруу утгаар нь тайлбарлахаас үүсдэг зах зээлийн төөрөгдөл. 4-рт нэр хүндэд нь бишрэн шүтсэнээс болж үүсдэг театрын төөрөгдөл” гэж бичжээ.  “Хэрвээ хүн хэн нэгний бичсэн хуурай зааг хүрээнд эргэлдвэл арваалзны наалдах шүлсэнд баригдсан өчүүхэн өт хорхой мэт. Мэдээж хүний толгой бүхнийг сэтгэж хүлээж авахгүй. Учир нь толгой бүр том, жижиг шүүлтүүр юм. Магадгүй тэр шүүлтүүр нь бөглөрсөн, эсвэл уначихсан ч байж болно” гэж нэгэн оюутан зохион бичлэгтээ бичсэн байна. Иймд ертөнцийг үзэх үзэл гэдэг бол хувь хүний мэдээллийг шүүн тунгаах тархин дахь шүүлтүүр гэж ёгтолж болох юм. “Ертөнцийг үзэх ямар ч үзэл хүн төрөлхтөнд мэдэгдээгүй байгаа юмс үзэгдлийн өмнө асуулт тавьж зогсох хязгаартай байдаг” гэж Эйнштейн хэлжээ. Энэ асуултууд нь шинжлэх ухаан, шашин гэсэн хоёр хэсэгт хуваагдан хоорондоо дайтаж, эвлэрсээр хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг бүтээсэн байна. Урьд нь оршиж байсан, одоо байгаа бүх аугаа зүйлсүүд  бүгд хоосон чанарт орж, түүх болдгийг Буддын сургаалд:
            “Дуурсах нэрийн утгыг эрэвч би олохгүй
            Дуулиант би өөрөө бодитой эс төржээ
            Ухаан бодолд орсон бүгд үзэгдэл төдий атлаа
            Үүлийн үрийн шүтэн барилдлагаатай дүрсүүд үзэгдэнэ.
            Хоосон чанараар хорвоод хүлэгдэх боловч
            Мөнхүү хорвоогоос хоосон чанараар тонилох болно” гэж бичсэн байдаг. Тэр хоосон орон зайг нөхөж үлддэг аугаа том зүйл нь түүхийн шинжлэх ухаан тул хүн бүхэн ямар нэг хэмжээгээр түүхэнд мөнхөрч үлдэхийг мөрөөддөг билээ.

Монголын түүхийн хичээлээр бичсэн эссег дүгнэх зарчим

 Эссе гэдэг бол хүн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж авсан мэдлэгээ өөрийн үзэл бодлоор тайлбарлан бичснийг хэлдэг. Эссе нь дараах шаардлагуудыг хангаж байж амжилттай дүн авах ёстой. Үүнд:
1.       Багшийн хэлснээр бус өөрийн байр сууринаас бичигдсэн байх.
2.       Өөрийн үзэл бодол, санаагаа зөв үндэслэлүүдээр /аргументуудаар/ баяжуулсан байх.
3.       Тухайн үндэслэлүүдийн эсрэг гарч байгаа үндэслэлүүдийг харгалзан үзэх.
4.       Оршил, Үндсэн хэсэг, Дүгнэлт гэсэн 3 хэсэгтэй, 60-аас доошгүй үгтэй байх.
5.       Тодорхой, нягт нямбай, цэгцтэй бичигдсэн байх.
6.       Төрөлх хэл, найруулга зүйгээ төгс сайн эзэмшсэн байх ёстой.

Оюутнуудын бичсэн Эссе-г Форумын Эссе булангаас уншина уу.

Миний тухай

Олхунуд овгийн Дамдингийн Сэрдарам


  •  Тєрсєн он сар єдєр: 1973.03.10.
  •  Мэргэжил: Тvvхч, архивч, Түүхийн багш.
  •  Тєгссєн сургууль:
    -1991 онд 10 жилийн 50-р дунд сургууль
    -1991-1995 онд МУИС-ийн НУФ-ын түүхийн анги. Бакалавр.
    -1995-1996 онд МУИС-ийн магистр. Түүхийн ухааны магистр.
    -2000-2001 онд БНСУ-ын Кюнь-Хее Их сургуулийн Солонгос хэлний курс.
    -2001-2006 онд БНСУ-ын Данкуукын Их сургуулийн Дорно дахин судлалын салбарт докторантурт.

      Ажилласан байдал:
  • 1995-1996 онд Улс тєрийн талаархи хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааны тєвд эрдэм шинжилгээний ажилтан 
  • 1995 оноос ШУТИС-ийн ХүУС-ийн түүх-антропологийн профессорын багт багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна.
  • Эрдмийн цол, зэрэг: 2006 онд Түүхийн ухааны доктор (Ph.D)
  • Холбоо барих: 9971-5292.
  • serdaram@must.edu.mn     serdaram@hanmail.net

1. Түүх гэж юу вэ?


Энэ асуултанд хүн бүр єєрийнхєєрєє хариулж чадна. Учир нь хүмүүс єнгєрсєн, одоо, ирээдүй цагийн хүрээнд дурсан санаж, дүгнэлт хийж, тєлєвлєж мєрєєдєж, алдаанаасаа суралцаж амьдардаг тул тэдэнд энэ асуултанд хариулахад төдий л бэрхшээл тохиолдохгүй нь мэдээж юм. Түүх гэж зєвхєн єнгєрсєн үеийг хэлдэг юм уу? Түүнийг судлах нь юунд хэрэгтэй вэ? гэсэн олон асуултууд зэрэг зэрэг урган гарч хүн бүр үүнд нээлттэйгээр хариулцгаах хэрэгтэй болжээ. Ямартаа ч түүх нь хүн тєрєлхтний хамгийн анхны бий болгосон шинжлэх ухаан бєгєєд К. Маркс “Хүмүүс буюу ард түмэн түүхийг бүтээдэг боловч тэд єєрсдийн хүссэнээрээ биш урьдын уламжлал дээр тулгуурласан үйлийн үрээр түүхийг санамсаргүйгээр бүтээдэг. Бид зєвхєн цорын ганц түүхийн шинжлэх ухааныг мэдэж байна. Түүнийг хоёр талаас нь авч үзэж байгалийн түүх, хүмүүсийн түүх гэж хувааж болно” гэж тодорхойлсон.

Түүхийг єнгєцхєн үзэхүйд  түүхийн гол үе шат нь яруу найрагчдын магтан дуулсан, соёл судлаачдын гутран тэмдэглэсэн, уран нийтлэгчдийн эрин үеийн эхлэл тєгсгєл гэж тєвийлгэн єгүүлсэн асар том үйл явдал байдаг. Тиймээс зарим хүмүүс түүхийг зүгээр нэг хобби, сонирхол татах зүйл гэж єнгєц байдлаар дүгнэдэг. Учир нь түүх гэдэг бол ерєєсєє баримт болж єнгєрсєн үйл явдлыг єєрийн үзэл бодол, тэр үеийн нєхцєл байдлын үүднээс тайлбарлан бичсэн байдаг гэсэн үзэл ч бий.

 Түүх шинжлэх ухаан мєн үү?
Тэгвэл шинжлэх ухаан гэж юу вэ? Философчид шинжлэх ухаан бол байгаль судлал хийгээд нийгэм судлал, арга зүй болон онол, суурь болон хавсарга судалгаа зэрэг хэсгийн түүхэн хувьсамтгай харьцааг багтаасан бүхэл бүтэн систем болно гэж тодорхойлдог. єєрєєр хэлбэл шинжлэх ухаан гэдэг нь єєрийн судлах зүйл, судалгааны арга зүй, онол бүхий түүхэнд хуримтлагдсан мэдлэгийн систем.
Түүхийн судалгаанд дээрх зүйлсүүд бүгд байдаг. Түүхийн шинжлэх ухааны мэдлэг нь объектив үнэн мэдлэгийн систем байдаг бєгєєд тэрхүү үнэн мэдлэг нь агуулгын хувьд субъектээс үл хамаардаг, хүссэн хүсээгүй өөрчилж чадашгүй зүйл байх ёстой. Иймд түүхийн шинжлэх ухааны судалгаа дан ганц субъект дээр (бичгийн эх сурвалж, дурьдатгал-дурсамж, үлгэр домог гэх мэт) тулгуурладаггүй, объект буюу эд өлгийн зүйлс дээр адилхан тулгуурлаж шинжлэх ухааны үнэн мэдлэг, онолыг бий болгодог юм. Түүхийн мэдлэг нь объектив, субъектив хоёр талтай байдаг. Хэрэв хүн объектив мэдлэгийг мэдэж чадахгүй бол сэргээгчээс хамааран шууд субъектив мэдлэг гарч ирдэг.
ХХ зууны сүүл үе хүртэл хүн тєрєлхтєн ийм түүхийн мэдлэгтэй байсан гэж үзэж болно. Харин болж єнгєрсєн түүхийн бүх процессыг тэр чигээр нь буцаан сэргээж чадвал тэр нь түүхийн объектив мэдлэг болдог. єнєєдєр шинжлэх ухааны олон шинэ салбар хєгжиж, тэдгээрийн ололт амжилтуудаар түүхийн мэдлэг объектив шинжтэй болж байна. Тухайлбал, хүний гарал үүслийг урьд нь зєвхєн ажиглалтаар “хүн мичнээс гаралтай болов уу?” хэмээн таамаглаж байсан бол Эволюцийн онол гарч дээрх таамаглалыг археологи, антропологи, математик, хими, физикийн ололт амжилтуудаар баталж байна. Харин ирэх зууны шинжлэх ухаан гэгддэг Генетик, Биотехнологиийн шинжлэх ухаанаар хүн мичнээс үүссэн гэдгийг бүрэн утгаар нь батлах юм уу, эсвэл энэ онолыг нураан хаяж цоо шинэ ойлголтыг гаргаж ирж болох юм. Ингэж шинжлэх ухаан бартаат замыг туулж үнэнд аль болохоор ойртдог түүхтэй.
Гэхдээ шинжлэх ухааны мэдлэг нь ертєнцийн тухай мэдлэг биш, ертєнцийг оновчтой тайлбарлах гэсэн оролдлого байдаг тул тєгс онол гэж байдаггүй. Учир нь хүний мэдлэг аугаа их ертєнцийн гүн харанхуйд хєтлєгдєн олон жилийн турш аялж байгаа болохоор єнєєдрийн тєгс боловсронгуй байсан онол маргааш нь хуучирч хүн тєрєлхтний хєгжлєєс татаж чангаах явдал түүхэнд нэг бус удаа тохиолджээ. Түүхийг судалж, мэдэх гэсэн ямар ч хүн “Түүхэнд болсон явдлыг үнэлэхдээ бус судлах нь чухал, түүхэн хүн, түүхэн үйл явдлаар наймаа панз хийж болохгүй” /Л.Н.Гумилёв/ гэсэн зарчмыг баримтлах ёстой. Энэ зарчмыг хүмүүс баримталж чадахгүй байснаас түүх судлалд бэрхшээл их тохиолддог байв. Аугаа Гегель түүхийн шинжлэх ухааны хєгжилд 3 үе байсныг мэргэн харсан юм. Үүнд:

- Тэрүүхэн зуур болж байгаа үйл явдлыг байгаа чигээр нь хуулбарлан тэмдэглэдэг үе.
- Түүхчид нийгмийн хєгжлийн түгээмэл хуулийг мэддэггүй буюу үл ойшоох байдлаар єєр єєрийн үзэл бодол, хувийн сонирхлын үүднээс түүхийг тайлбарлах замаар түүхийг гуйвуулдаг үе (үзэл сурталжсан үе)
- Хүн тєрєлхтний хєгжлийн түүхийн түгээмэл зүй тогтлыг танин мэдэж түүхийг үнэн мєнєєр тавьж тайлбарлах үе гэсэн байдаг.

Хүн тєрєлхтний туулж єнгєрүүлсэн түүхэн зүй тогтлыг тайлбарлах гэсэн хоёр онолд судлаачид хуваагдаад байна.

1. Формацийн онол:  нийгэм үйлдвэрлэлийн харилцаан дахь хувийн ємч дээр тулгуурлан эсрэг тэсрэг ангиудад хуваагддаг. Эдгээр ангиудын тэмцлийн үр дүнд нийгэм байнга хувьсаж хєгжсєєр байдаг бєгєєд хүн тєрєлхтєн хүй нэгдэл, боол эзэмшил, феодал, капиталист, социалист, коммунист гэсэн таван нийгэм буюу формацийг дамжин єнгєрнє гэсэн онол болно.
2. Соёл иргэншлийн онол: Нийгмийг үнэт зүйлсийн баримжааллаар зэрлэгийн, бүдүүлэгийн, соёлт, аж үйлдвэржилтийн, аж үйлдвэржилтийн дараах гэсэн түүхийн 5 үе болгодог онол. Энэ нь бидний хувьд цоо шинэ маягийн үзэл баримтлал боловч ХХ зууны эхээр Английн философич А.Ж.Тойнби үндэслэсэн байна. А.Ж.Тойнби Төв Азийн нүүдэлчдийн түүхийг судлаад эцэст нь: нүүдэлчдийн нийгмийн хєгжил нь материаллаг баялаг дээр тулгуурладаггүй. Тэд материаллаг байдлаараа хєгжихєєсєє илүү оюуны үнэт зүйлсээрээ хєгжиж оюуны олон гайхамшгийг бүтээсэн євєрмєц түүхтэй хүмүүс гэсэн сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Соёл иргэншил гэдэг бол хүн төрөлхтний түүхэн дэх хандлага, түвшин, нєлєєлєл, давуу тал, нийгмийн хүчин чадал мєн. Энэ онолыг манай эрдэмтэд, судлаачид 1990-иэд онд идэвхтэй судалж ирсэн боловч монголын түүхийг үүгээр үечилсэн нэгдсэн онол хараахан гарч ирээгүй байна. Формацийн болон соёл иргэншлийн онол нь нийт хүн тєрєлхтний нийгмийн дэвшлийн түгээмэл хандлагыг тусгасан социологийн ерєнхий онолын хоёр тал юм. Формацийн онол нь хєгжлийн динамик буюу єсєх дэвших чиглэлийн хэлхээ холбоо,шалтгаалцлын хамаарлыг тусгадаг. Соёл иргэншлийн онол бол нийгмийн хєгжлийн статик буюу хэвтээ чиглэлийн үйлчлэн орших холбоо хамаарлыг илэрхийлдэг. Гэхдээ дэлхийн эрдэмтэд формацийн онолыг нийтэд нь үгүйсгээгүй бєгєєд дэлхий дахины түүхэнд голдуу энэ онолоор хандаж судалгаа хийдэг байна. Иймээс 1990-ээд оноос монголын түүхийг уг онолын үүднээс шинээр үечилсэн бєгєєд ихэнх судлаачид энэ үечлэлийг баримталж байна. Үүнд:
1.  Хүй нэгдлийн байгууллын үе (750000-МЭӨ III зуун) Энэхүү түүхэн цаг үед монгол нутагт хүн үүсч чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, тємєр зэвсгийн түрүү үеүдийг дамжин єнгєрчээ.
2. Овгийн байгуулал задарч ангит нийгэмд шилжсэн үе  (МЭӨ III -МЭ IҮзуун) Энэ үед нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн бий болж, цааш хєгжин нүүдэлчдийн нийгэм ангиудад хуваагдан эзэн харъяатын ёсны үүсгэл тавигджээ.
3.  Монголын нүүдэлчдийн нийгэмд феодализм бүрэлдсэн буюу феодализмын эхэн үеийн улсууд (Нирун, Түрэг, Уйгур, Киргис, Хятан)
4.  Феодализмын харилцаа төгс ялсан үе буюу Монголын их гүрний үе (ХIII-ХIҮ зуун) Эзэн харъяатын ёс бүрмєсєн ялж Монгол Улс хүчирхэгжин мандаж  тив дамнан тогтсон Эзэнт гүрнийг байгуулсан үе.
5.  Феодалын  бутралын үе (ХIҮ-ХҮI зуун) Монголын феодалын нийгэм хєгжлийн дээд цэгтээ хүрч тєвєєс зугтах хүч үйлчлэх болсноор задран бутарсан үе.
6.  Манж Чин гүрний эрхшээлд автан тусгаар тогтнолоо алдсан үе (ХҮII-ХХ зуун)
7.  Олноо єргєгдсєн Монгол Улс буюу сэргэн мандалтын эхэн үе. (1911-1919 он)
8.   Үндэсний ардчилсан хувьсгал ялсан  “Социализмын үе”
9.  Орчин үеийн буюу ардчилсан Монгол Улс хэмээн үечилж байна.

Эх түүхээ судлахын ач тус юунд оршном!
-  Эх түүхээ мэдэх нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, эх нутгаа, Монголоо гэсэн үзэл бодолтой иргэнийг төлөвшүүлэхэд гол түлхэц болох юм.
-   Дэлхийн газар нутгийн ганцхан хувь, хүн амын 0,03 хувийг эзэлж байгаа одоогийн Монгол улсын түүхийг судлах нь дэлхийн хүн амын олонхид сургамжтай юм. Учир нь Монгол орон орчин цагийн хүн бий болсон өлгий нутгийн нэг хэмээн үзэж түүний соёл иргэншлийг хүндэтгэх явдал гүнзгийрч байна.
-  Бид Монголын түүхийг судалснаар үндэсний болон үндсэрхэг үзлүүдийн ялгааг тодорхойлж, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд Монголчууд ямар үүрэг гүйцэтгэснийг, дэлхийн олон мянган угсаатан, улс орнуудаас яагаад Монгол судлал дэлхийд асар хүчтэй, өргөн дэлгэр тархсныг мэдэх болно.
-   Мөн энэ цөөхөн хүн ам, асар уудам нутагт өдий хүртэл уусан алга болоогүй, устаж мөхөөгүй оршсоор ирсний гол эх сурвалж болсон овог аймгийн хатуу чанд ёс, хүн ардынх нь өвөрмөц хүмүүжил, ёс зүй зэргийг мэдрэх болно.
Орчин үед соёл, боловсролтой мэргэжилтэн гэдгийн шалгуур нь гадаадын хэд хэдэн улсын хэл мэддэг, мэргэжлийн болон компьютерийн өндөр мэдлэгтэй, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил төгс эзэмшсэн байхаас гадна эх орныхоо түүхийн мэдлэгийн түвшин өндөр байхыг шаарддаг нь олон улсын жишиг болжээ.
 Эх орон гэж юуг хэлэх вэ?  “Эх орон гэж чи, би, бидний төрөл төрөгсөд, бидний хайраа шингээсэн эх хэл, газар шороо, өвөг дээдсийн түүх, үлдээсэн өв зэрэг бүх зүйлсийг хэлдэг” гэж Дагестаны нэрт яруу найрагч Расул Гамзатов бичсэн байдаг.  Тэгвэл Эх оронч хүн гэж хэнийг хэлэх бол!  Эх орон, ард түмэн гэж цээж дэлдэн хоосон цэцэрхэгчид лав тэд биш. Эх орныхоо төлөө хүн  юу хийж чадаж байгаараа эх оронч болдог. АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кенниди “Ask not what your country can do for you, ask what you can do for your country!”  (Эх орон чинь чиний төлөө юу хийсэн юм бэ? гэж асуухын оронд өөрөөсөө би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ? гэж асуу) гэж хэлжээ. Иймд АНУ-д Эх оронч-Иргэн хүн байхын тулд өөрийн “Үндэстний түүх”-ээ сайн мэдэх ёстой! гэсэн зарчим үйлчилж бүх шатны сургуульд “АНУ-ын түүх”-ийн шалгалт хамгийн чухалд тооцогддог. Дэлхийд хамгийн хүчирхэг, үндэстний нэгдмэл хэв шинжийг хамгийн сайн бүрдүүлсэн АНУ-ын ард түмний тухай Пол Жонсон “Америкийн ард түмний түүх” гэдэг зохиолдоо “Америкийн ард түмэн бол өөр ямар ч үндэстэнтэй харьцуулахад илүү чийрэг, илэн далангүй, итгэл үнэмшилдээ туйлбартай, заримдаа алддаг боловч үргэлж өгөөмөр, зоригтой, цаанаасаа шударга” гэж  өөрийн ард түмний түүхээрээ бахархан бичжээ.
    Иргэн хүн гэдэг бол ертөнцийг үзэх тэргүүний үзэлтэй, ёс суртахууны өндөр чанарыг эзэмшсэн, тэгш эрхээр хангагдсан, нийгмийн болон хувийн ашиг сонирхолыг хослуулах чадвар бүхий шинж чанарыг агуулсан бие хүний нийгмийн хэв маяг юм. Үүнээс үзвэл хүн 16 нас хүрч паспорт аваад иргэн хүн болчихдоггүй юм байна. Иргэн болж төлөвшихийн тулд заавал дээрх шинж чанаруудыг эзэмшин нийгэмд тодорхой байр суурьтай болох ёстой.  Иргэн хүн өөрөө өөрийгөө бүрэн эрхтэй эзэн болохоо гагцхүү эрх чөлөөтэй нийгэмд ухамсарладаг тул ямагт өөрийнхөө нийгмийг хамгаалахын төлөө байдгаараа аугаа их эх оронч хүн юм. Иймээс тэднийг “Хэрвээ чи үнэхээр эрх чөлөөтэй байя гэвэл хэн эрх чөлөөгүй байна түүнд эрх чөлөөгөө өг тэгвэл чиний эрх чөлөө хоёр дахин нэмэгдэнэ” гэсэн үгийг эрхэм зорилгоо болгосон өөрийнхөө төлөө нийгэмд амьдардаг эх оронч хүмүүс гэдэг. Ийм хүмүүсийн өнгөрүүлсэн амьдрал түүхт замыг туулдаг төдийгүй өөрсдөө “Ажлаасаа гэр лүүгээ яардаг, Гэрээсээ ажил руугаа яардаг” хамгийн их аз жаргалтай хүн байдаг. Оросын философич Чернышевский  “Түүхт зам бол Невскийн өргөн гудамжин дахь явган хүний зам биш, тэр зам тоостой, шавар шавхайтай намаг дундуур ч, ой ширэнгэ дундуур ч гарах бүхэл бүтэн талыг гатлах юм. Тоосонд дарагдаж гутлаа бохирлохоос айж байгаа хүн нийтийн үйл хэргийн төлөө ажиллаж хэзээ ч чадахгүй” гэдэг үг одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээрээ байна. АНУ-ын улс төр судлаач Френсис Фукуяма “Либерализм өөрийн бүх өрсөлдөгчдөө ялж хүн төрөлхтний түүх төгсөж байгаа гунигтай … Нэр төрийн төлөө тэмцэл, хийсвэр зорилгын төлөө амь насаараа дэнчин тавих чанар, баатарлаг зориг, хүсэл эрмэлзэл шаардсан үзэл суртал, тэдгээрийн тэмцэл байхгүй болж оронд нь эдийн засгийн нарийн тооцоо, хувийн ашиг сонирхол дээр тулгуурласан нийгмийн, хүмүүсийн харилцаа, техникийн хөгжлөөс урган гарч буй үй олон асуудлууд, байгаль орчин-экологийн тэнцвэр, глобальчлал гарч ирж байна” гэж дүгнэн бичсэн нь үнэний хувьтай ч Монголын залуу үе бидний хувьд түүх жинхэнэ утгаараа эхэлж байна. Соёл иргэншил судлаач Ж. Хантингтон “Хүн төрөлхтөн дотор гарч байсан тэмцэл сөргөлдөөн нь эхлээд хаадын, дараа нь үндэстэн хоорондын, дараа нь үзэл суртлын шинжтэй болсон. Үзэл суртлын тэмцэлд “Чи аль талд нь вэ?” гэдэг асуудал гол нь байж улс орнуудыг битгий хэл үндэстэн, угсаатнуудыг өрнө, дорнодод хуваадаг байсан бол одоо хүн төрөлхтний сөргөлдөөн нь соёл иргэншлийн шинж чанартай болж “Чи хэн бэ?” гэдэг асуудал гол нь болжээ. Өнөөдөр дэлхий дахинд Өрнөдийн (Протестант шашинт Европ, АНУ-ын Либериализм), Кунзын (Хятад төвтэй), Японы, Исламын (Араб төвтэй Ислам шашинтнууд), Энэтхэгийн, Славяны Ортодокс (Орос тэргүүтэй Православ шүтлэгтэнгүүд), Латин Америкын (Католик шүтлэгтэнгүүд), Африкын гэсэн 8 гол соёл иргэншил байна” гэж тодорхойлж ихэнх эрдэмтэд үүнийг хүлээн зөвшөөрчээ. Монгол улс ХХ зууны эхэн үеэс Хятадын эдийн соёл, Төвд-Энэтхэгийн оюуны соёл, Оросын Коммунизм, Өрнөдийн Либериализмын үзэл суртлуудын нөлөөнд тус тус гүнзгий автагдаж дээр нь Япон, Солонгосын техник, технологийн нөлөө орж ирж одоо Монголчуудын уугуул соёл дархлаа багатай болжээ. Бид соёлын дархлаагаа хуучин уламжлалт өв соёл, нүүдэллэх хэлбэрээ сэргээж байна гээд бүгдээрээ дээл өмсөж “Дөрвөн бэрх” тэмцээн зохиож, цагаан сар хийж сэргээхгүй нь мэдээж, одоо эрчимтэй явагдаж байгаа дэлхийн глобальчлалд монгол ямар зүйл хувь нэмрээ оруулах вэ? Монголчууд юугаараа зөв бахархах вэ? зэрэг олон асуултуудад хариу авч эх орноо таван мэдрэхүйгээрээ мэдэрч зургаа дахь мэдрэхүйгээ хөндөх явдал юм.

2. Хүний үүсэл гарлын тухай

Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй хөгжсөн, цорын ганц ухамсарт амьтан юм. Өөрөөр хэлбэл байгаль эхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Хүн төрөлхтөн өөрсдийгөө эрт үеэс сонирхон янз бүрээр тайлбарласаар ирсэн боловч хүний мөн чанарын асуудлыг бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Уг асуудлыг авч үзэхийн тулд юуны өмнө орчлон ертөнцийн үүсэл хөгжил хийгээд хүний гарал үүслийн асуудлыг авч үзэх шаардлагатай болдог. Гэтэл өнөөдөр ертөнц хийгээд түүний аливаа юмс үзэгдлийн анхдагч нь юу болох, энэхүү оюун ухаант хүний гарал  үүслийн асуудал, түүний хамгийн үнэт чанар болох ухамсар оюун ухааны мөн чанар тайлагдалгүй оньсого болон хэвээр үлдэж байна. Иймээс ч АНУ-ын “Сайенс дайжест” сэтгүүл ирээдүйн зуунд ороход тайлагдаагүй үлдэж  буй 20 гол асуудлыг жагсаасанд:
Амьдрал хэзээ, хэрхэн яаж үүссэн бэ?
Мич яаж хүн болсон бэ?
Хүн яаж оюун ухаант амьтан болов?
Уураг тархи яаж ажилладаг вэ?
Өндгөн эс хэрхэн өсч нарийн нийлмэл бие махбодь болдог вэ? гэсэн хүнтэй холбоотой асуудлууд голлох байр эзэлж буй нь тохиолдлын хэрэг биш юм. Эдүгээ байгаль дэлхийг эзэгнэж буй хүний үүсэл гарлын асуудал дэлхийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Нарны аймгийн есөн гаригийн нэг манай дэлхий хэзээ хэрхэн үүсэв? Энэ асуулт эрдэмтэн мэргэдийн оюун бодол, сэтгэл санааг хэдэн мянган жилийн тэртээгээс догдлуулсаар иржээ. Иймээс ч дэлхийн үүслийг янз бүрээр тайлбарласан маш олон таамаглалууд байдаг. Эдгээрээс олонхи эрдэмтдийн дэмжлэгийг хүлээж байгаа таамаглал бол Оросын эрдэмтэн О.Ю. Шмидтийн таамаглал юм. Түүний үзлээр нарны гаригууд өөр өөр эх үүсвэртэй аж. Нар өөрийн хөгжлийн нэгэн үед олон тэрбум жилийн тэртээд эргэн тойрондоо байсан хөдөлгөөний үлэмж нөөц бүхий хүйтэн тоос, солироос тогтох мананцарыг уургалан авчээ. Тэр мананцар нарны татах хүчний улмаас түүнийг тойрон эргэлдэхэд асар олон тооны жижиг хэсгүүд нь хоорондоо мөргөлдөн, бие биедээ наалдан томорч ирээдүйн гаригуудын эх үүсвэр тавигджээ. Уг мананцар эргэлтийнхээ хүчинд аажмаар хавтгайрч нягтран тойрог замд оржээ. Тэндээс төвөөс зах руугаа томорсон хэсгүүд бөөгнөрөн ялгарч удаан хугацааны дараа одоогийн гаригууд үүссэн байна. Эгэл хэсгүүдийн түлхэлцэл, бутралын үр дүнд хөдөлгөөний нөөц тойрог замын буюу тэнхлэгийн хөдөлгөөнд шилжиж гаригуудын дараалал, эргэлтийн чиглэлийг тодорхойлжээ. Ийнхүү үүссэн дэлхий цаашид хувьсан, бүрэлдүүлэгч бодисынх нь хүнд жинтэй нь төв рүүгээ бууж, газрын гадаргуу орчимд хөнгөн чулуулгууд бий болжээ. Энэ бүгдийг ГЕОСФЕР гэдэг. Судлаачид чулуулгийн насыг уран задралаар тогтоож үзээд хамгийн эртний чулуулаг Антарктид дахь Эндерби болон Верхояны нуруунд бий бөгөөд нас нь 4-4,2 тэрбум жил гэж тогтоосон байна.Дэлхийн чулуулгийн дараа агаар мандал буюу АТМОСФЕР бий болжээ. Агаар мандал нь дэлхийг янз бүрийн гадны бөмбөгдөлтөөс (солир, цацраг идэвхт туяа) хамгаалагч хуяг, дэлхийн цаг уурыг (халуун, хүйтэн, тунадас, салхи) зохицуулагч, геологийн үйл явцад (исэлдэл, өгөршил) нөлөөлөгч хүчин зүйл болж өгдөг. Агаар мандал нь таван бүрхэвчээс бүрддэг бөгөөд агаарын нягт дээшлэх тутам багасч, агаар мандлын нийт жингийн 3,4 хувь нь 10 км-ээс дооших, 90 хувь нь 15 км-ээс дооших, 99 хувь нь 30 км-ээс дооших, 99 хувь нь 50 км-ээс дооших зайд тус тус оногдоно.        

Судлаачид дэлхийд 1,4610 триллион тонн буюу агаар мандлынхаас 275 дахин их, дэлхийн нийт жингийн 4000-ны нэг хувьтай тэнцэх хэмжээний ус, мөс агуулагддаг гэж тогтоосон байна. Энэ бүх усны нөөцийн 94 хувийг далай эзэлж байдаг байна. Усан мандал үүсснээр үлэмж хэмжээний эрчим хүч ялгаруулж, энэ нь газрын гадаргуугийн хэлбэр дүрсийг өөрчилж, эрдэс чулуулгийг уусгах, зөөх, тунгаах зэргээр геологийн үйл явцад идэвхтэйгээр биечлэн оролцож эхэлсэн ба одоо ч энэ үйл явц явагдаж байна. Үүний үр дүнд эх газар, тив, арлууд үүсчээ.

Дараа нь дэлхийн өөр нэг мандал амьд бодисоос бүрэлдэх шим мандал (БИОСФЕР) үүссэн юм. Дэлхийд одоогоос 3,3 млрд. жилийн өмнө амьдралын анхны хэлбэр амьд организм бактери үүсч хөгжснийг судлаачид тогтоожээ. Амьдрал хэрхэн үүссэн тухай мөн л олон янзын таамаглал байдаг бөгөөд ихэнх судлаачид асар их халуун цөмийн урвалын үр дүнд дулаан ялгарч нэг эст амьд биет үүссэн гэж үздэг боловч тийм хүчтэй цөмийн урвалыг шинжлэх ухаан одоогоор гаргаж авч чадаагүй байна. Зарим судлаачид амьдрал өөр гаригаас зөөвөрлөгдөн ирсэн гэж үздэгбөгөөд 1998 оны зун АНУ-ын хиймэл дагуул Ангараг гаригаас чулуужсан бактери олсон нь дээрх таамаглалыг батлах талтай гэж дэлхий даяар том шуугиан дэгдээд байна. Нэг эст бичил биетүүд цаашлан хөгжсөөр одоогоос 200 сая жилийн өмнө анхны хөхтөн амьтан үүсчээ. Тэд анх усанд голлон амьдарч байсан бөгөөд 50 сая жилийн өмнөөс хуурай газар элбэгшжээ. Хүн хөхтөн амьтны аймагт багтах бөгөөд түүнийг орчин үеийн шинжлэх ухаанд загас, дельфин, үлэг гүрвэлээс, мөн мичнээс үүссэн гэх мэт таамаглалууд байдаг. Мөн хүн бол бурхан болон харь гаригийнхны бүтээл юм гэдэг таамаглалууд байдгийг ч үгүйсгэж болохгүй. 

Эдгээр саналын аль нь ч өнөөдөр бүрэн нотлогдоогүй боловч хүн төрөлхтөн өөрсдийгөө нэлээд хөгжсөн үүлдрийн хүн дүрст мичнээс гаралтай гэдэг таамаглалыг шинжлэх ухааны үндэслэл илүүтэй, логик сэтгэлгээний хувьд зөрчилгүй гэж үздэг. Уг таамаглалыг бүр МЭӨ ҮII-II зууны үед Грек, Ромын философичид гаргасан бөгөөд үүнийг үргэлжлүүлэн Францын эрдэмтэн Ж. Ламарк (1744-1829) шинжлэх ухаанд онол болгон дэвшүүлсэн.Энэ онолын таамаглалыг цааш хөгжихөд нь Европын нийгэм-шинжлэх ухааны их хувьсгал нөлөө үзүүлж байсны дотроос Английн агуу их байгаль шинжээч Ч. Дарвин (1809-1882) хүнийг мичнээс үүссэнийг нотолсон судалгааг анх хийжээ. Тэрээр хүн бол амьд ертөнцийн хөгжлийн зүй тогтлоор ерөөс доод шатны амьтан мичнээс эволюци хөгжлийн явцад үүссэн гэсэн дүгнэлтээ 1871 онд хийжээ. Ч. Дарвины энэ онолыг нийгмийн салбарт Ф. Энгельс (1820-1895) гүнзгийрүүлэн судалж мич хүн болж хувирсан зүй тогтлыг “Хөдөлмөр бол хүн төрөлхтний нөхцөл мөн бөгөөд хөдөлмөр хүнийг өөрийг нь бий болгосон юм” гэжээ.Ямар ч шинжлэх ухаанд төгс онол гэж байдаггүй. Учир нь хүн объектыг өөрөө зохиодог бус бидний мэдлэг тэр объектод хөтлөгддөг. Иймээс дээрх 2 онолын дүгнэлт хэзээ нэг цагт бүрэн батлагдах, эсвэл оргүй үгүйсгэгдэж болно. Гэтэл хүн төрөлхтөн өөрсдийгөө харь гаригаас үүссэн бурхан бүтээсэн, загаснаас үүссэн гэх мэтээр оргүй зүйлд итгэсээр байвал бидэнд шинжлэх ухаан, танин мэдэхүйн аргууд хэрэггүй бизээ. Шинжлэх ухаан гэдэг бол асар их бартаа, нугачаатай, их эрсдэл хэлмэгдэлтэй хүнд хүчир “их зам” байдаг бөгөөд хүн төрөлхтөн энэ замаар шантралгүй явсаар өнөөгийн өндөрлөгт хүрснийг мартаж болохгүй. Жишээ нь, Хүний үүслийн онолын дүгнэлтийг  нэг хүн нэг нартай өдөр гаргаж ирээд хүн төрөлхтөн түүнийг нь уухайлаад угтдаагүй, бүхий л үеийн Эрдэмтэн--Сүсэгтэн хоёрын тэмцэл, хүчирхийлэл харгислалын замыг туулжээ.  Үүний үр дүнд 1996 оны зул сарын баяраар 143 дахь Ромын пап лам Ионн Павел II анх удаагаа эволюцийн онолыг хүлээн зөвшөөрсөн нь одоогоор шинжлэх ухааныг ялалтанд хүргээд байна. Яагаад гэвэл, магадгүй энэ онол хэзээ нэгэн цагт төөрөгдөлд орж хүн төрөлхтөн өөрсдийнхөө гарал үүслийг өөр өнцөгөөс харж, түүнийг судалж тайлбарлаад цоо шинэ онол гаргаж  болох юм.
“Онолыг туйлын үнэн гэж бүү шүт. Аливаа зүйлд “үл итгэгч” байж үнэнийг цааш хөгжүүлэхэд өөрийгөө бэлтгэ! Энэ нь оюутан хүний гол баримтлах зарчим юм. Аливаад эргэлзэж байнга яагаад? Гэдэг асуулт тавьж хариулт авахаас гадна дэлгэрүүлж уншицгаа” гэж хичээнгүйлэн захъяа!  Аливаа нэг зүйлийн эхлэл зөв тавигдсан бол тэр зүйл нь төгс хөгждөг. Иймд хүн төрөлхтний түүхийн эх нь хүний үүсэл гарал тул дээрх онолыг дэлгэрэнгүй тайлбарласугай.          
 ХҮН МИЧНЭЭС ҮҮССЭН НЬ БУЮУ ЭВОЛЮЦИЙН ОНОЛ: Орчин үед хүний үүсэл гарлыг авч үзэхдээ амьд байгалийн урт удаан хөгжлийн явцад хөдөлмөрийн ачаар хүний хамгийн дээд үе болох хүн дүрст бичний өвөг хөгжмөл адгуусан амьтны төлөөлөгч болох нэгэн бүдүүлэг амьтнаас, сансар, гариг дэлхийн нөлөө, байгалийн шалгарал, биологийн эволюци хөгжлийн үр дүнд одоогоос 40 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг.   Хүний үүсэл хөгжилд:
1. Орчлон, ертөнц, галактик, нар, сар зэрэг сансар огторгуйн үзүүлсэн нөлөө
2. Экологийн уул үүсэх явц ба газар хөдлөлт, дан атомын буюу ураны задрал болон цацраг идэвхт чанар, радиацын нөлөө зэрэг гариг, дэлхийн үзүүлсэн нөлөө
3. Гадны хүчин зүйлсийн үйлчлэлээр дотоод хүчин зүйлсүүд болох зан араншингийн зохицол, мутаци, эрлийзжилт, гени хромосомын өөрчлөлтүүд зэрэг хүний анатоми, морфологийн хүчин зүйлс зэрэг нөлөөлсөн гэж үзэж болно.Хүний гарал үүслийг тогтоох гэсэн эрдэмтэд хүнийг одоогийн хүн дүрст мичнээс нэлээд давуу хөгжилтэй, мичин маягийн амьтнаас салж хөгжсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүний өвөгтэй ойролцоо, түүний гадаад төрхийн шинжийг илэрхийлж чадах сармагчин төрөл, зүйлийг уйгагүй судалсны эцэст М.Ф. Неструх хүний өвөгтэй төстэй гэж байгаа сармагчны төрлийг 3 ангилжээ. Үүнд:
1. Заримдаг сармагчин долгопять, лемура, тупай. Эдгээр нь жижиг биетэй, мууртай төстэй.
2. Ердийн сармагчин-Гонктел, Павиан гэх мэт Ази, Африкийн сармагчингууд
3. Хүн дүрст сармагчингууд-Гиббон, Орангутан, Шимпанзе, Горилл.
Эдгээр нь одоо Зүүн Өмнөд Ази, Малайн арлуудаар амьдардаг, хүнтэй маш төстэй.Хүн ба хүн дүрст мичний өвөг, түүнээс хүн, хүн дүрст мич салбарласан нь:  Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний удам, төрлийн чиглэл ийм байжээ. Үүнд: 14 сая жилийн өмнө хүн ба хүн дүрст бичний өвөг нэгдмэл нэг байв. 60 сая жилийн тэртээ чийглэг уур амьсгал хуурай уур амьсгалаар солигдоход дэлхий дээр мөн түүнд дасан зохицсон ургамал, амьтны аймаг бий болжээ. Ялангуяа ой, тайга, балар харанхуй ширэнгэний модонд дүүлэн асч явдаг, биеэрээ одоогийн суусар,хэрэм зэрэг амьтадтай төстэй амьтан сүрэг сүргээрээ явах нь элбэгшжээ. Тэд хөгжлийнхөө үе шатуудыг дамжсаар 40 сая жилийн өмнө мууртай төстэй амьтан болжээ. Тэр нь нүүрний галбир төрхөөрөө сармагчны төрхийг олж байсан тул судлаачид түүнийг ПАРАПИТЕК (сармагчинтай төстэй амьтан гэсэн утгатай грек үг) гэж нэрлэжээ. Эволюцийн хөдөлгөгч хүчний улмаас парапитек нь ПРОЛИОПИТЕК, ДРИОПИТЕК гэсэн 2 зүйл үүсгэсэн ба проплиопитек нь гиббон, орангутаны өвөг гэж олонх эрдэмтэд үздэг. Харин дриопитек нь дээр өгүүлсэн 14 сая жилийн тэртээгээс хөгжлийн 3 салаа шугамыг үүсгэж, 1 дэх нь одоогийн шимпанзе, гориллыг, 2 дахь нь сүүлд сөнөсөн ГИГАНТОПИК гэгчийг, харин 3 дахь нь РАМАПИТЕК-ийг үүсгэжээ.Рамапитек нь цаашдынхаа хөгжлийн явцад мөн л 3 салааг үүсгэсэн боловч эхний 2 зүйл ЭВСТАЛОПИТЕК нь бас л сөнөжээ. Учир нь шинэ зүйлүүд үүсэхэд Мутаци явагдаж мутант амьтад байгальд дасан зохицож  чадахгүй явсаар сөнөдөг байжээ. Харин 3 дахь салаа нь эволюци хөгжлөөр хөгжсөөр одоогийн бидний өвөг болжээ. Хүний хөгжлийн үечлэлүүд:  Хүний хөгжлийг шинжлэх ухааны хувьд олон янзын салбар, хүчин зүйлсийн үүднээс үечилдэг. Эдгээр үечлэлийн дотроос хамгийн оновчтой нь археологийн үечлэл юм. Энэ үечлэлээр хүний хөгжлийг доорх үеүдэд хуваана.
1.    Балар эртний хүн буюу Homo habilis
2.    Эртний хүн буюу Homoerectus
3.    Орчин үеийн хүн буюу Homosapiens  

Одоогоос 40-15 сая жилийн өмнө Гималайн уул үүсэх явц өрнөж, дэлхийн цаг агаар эрс өөрчлөгдөхөд Төв азид амьдарч байсан хүний өвөг хуурай уур амьсгалд зохицож амьдрахад хэцүү болж, баруун, өмнө зүгүүд рүү нүүдэллэжээ. Ийнхүү нүүдэллэх явцдаа тэд газар орныхоо амьдралд дасан зохицож, төрлөө өөрчлөн шалгарч хөгжсөөр мичин хүний биеэс одоогийн хүнийх болтлоо хөгжжээ. Хүний өвөг Төв Азиас нүүснийг он цагийн хувьд эрдэмтэд харилцан адилгүй тогтоодог боловч дриопитекийн шатанд барагцаалбал 25 сая жилийн өмнө нүүсэн гэж ихэнх нь үздэг. Ийнхүү нүүдэллэх процесс 10 сая жилийн өмнөх үе хүртэл явагджээ. Харин үүнээс хойших нүүж амжаагүйнүүд нь уур амьсгалдаа дасан зохицох процесс явуулж, модон дээр биш, газарт амьдрах болсноор цаашдынх нь хөгжилд чухал нөлөө болсон байна.    
Хүний өвгийн маш холын төрлийг үүсгэхэд хүргэсэн анхны алхам барагцаалбал 500 сая жилийн өмнө эхэлжээ. 1 миллиард гаруй жилийн өмнө анх амьд байгалийн бичил хэлбэр болох бактери үүссэнээс хойш уур амьсгал, газар дэлхий, гариг эрхсийн зэрэг нөлөөний улмаас эволюци хөгжлөөр зүйл үүсч, энгийн доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжсээр ургамал, амьтны аймаг бий болж, энэ үеэс хойших тэр их урт удаан хугацааны турш хүний өвөг хөгжлийн олон шатыг дамжсаны эцсийн дээд хэлбэр нь хөхтөн амьтны хөгжлийн шат билээ. Хөхтөн амьтны анхны хэлбэр 200 сая жилийн өмнө үүсчээ. Ингээд дээр өгүүлснээр тэд 60 орчим сая жилийн өмнө хуурай газрын амьдралд зохицон, бүдүүлэг хэлбэрээсээ салж хөгжлийн шинэ шатанд оржээ.               
Одоогоос 100-70 сая жилийн тэртээ муур, суусартай адил төстэй модонд амьдардаг тартус, тупай гэх мэт амьтад үүссэнийг археологийн олдворууд баталжээ. Мөн манай улсын говийн 40 сая жилийн тэртээд холбогдох хурдсаас 1931 онд эдэнтэй төстэй амьтны тал гавлын яс олсон байна. Эдгээр амьтдыг жижиг биетэй, 4 мөчит, урт сүүлтэй амьтад буюу заримдаг бичийн өвөг гэж үздэг. Энэ өвгүүд нь хүний өвөгтэй ямар нэг байдлаар холбоотой гэж зарим хүмүүс үздэг боловч чухам юугаар холбоотойг тогтоогоогүй байна. Миний бодлоор, энэ таамаглал нэлээд үндэслэлтэй байх. Учир нь хүний өвөг парапитектэй эдгээр нь морфологи төдийгүй амьдрах нөхцөл байдал (модонд дүүлж амьдардаг, ургамлын үр, жимс иддэг), тэрчлэн амьдарч байсан нутаг дэвсгэр нь нэг байсан байна.1870 онд Италийн Флоренцоос холгүй орших уурхайгаас мичирхүү амьтны яс олж, түүнийг ОРЕОНПИТЕК гэжээ. Ореонпитек, дриопитек, рамапитекийг гуравдагч галавын хүн гэдэг.Дөрөвдөгч галавын хүн: 1924 онд Африкийн антропологич Раймонд Дарт Кимберли хотын ойролцоо Арслангийн хэвтэр гэдэг газраас нэгэн мичин төрхт амьтны гавлын яс олжээ. Тэгээд үүнийгээ Африкийн мич буюу АВСТРАЛОПИТЕК гэжээ. Энэ нь биеийн хөгжлийн хувьд мич, хүн хоёрын хоёулангийнх нь шинжүүдээс агуулсан байв. Тухайлбал дух нь мичирхүү, өргөн атлаа шүд нь хүнийхтэй адил. Энэ нь 20-25 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд биеийн жин 20-50 кг, өндөр нь 121-150 см байжээ.Мөн Танзани улсаас алдарт Олдувайн хавцлаас гэр бүл антропологич Люси Лики, Мэри Лики нар нэгэн үлдэц яс олсныг ЗИНЖАНТРОП гэдэг. Энэ хүн нь 2 сая жилийн өмнөөс модон дээр амьдарч байсан бөгөөд газар дээрх амьдралд бүрэн шилжээгүй байхдаа 2 хөл дээрээ явж сурчээ. Ийнхүү 1,75-0,8 сая жилийн өмнөөс газар дээр биеэ даан амьдрах болжээ.                
Гуравдагч галавын хүмүүс болон дөрөвдөгч галавын дээрх 2 хүнийг хүний хөгжлийн анхдагч тэргүүн төрлүүд гэх ба эдгээрээс хойших, өөрөөр хэлбэл дөрөвдөгч галавын үслэг өвгөөс одоогийн оюун ухаант хүн хүртэлх хүний өвгийн үеүдийг дэд төрөл гэнэ. Дээр дурдсан археологийн үечлэлээр энэ дэд төрөлд багтах өвгүүдийг үечилнэ. Үүнд:
1. 1891 онд Голландын цэргийн эмч Эжен Дюбуа Ява арлаас хүн ба хүн дүрст мич хоёрын завсрын хэлбэрийн шинж бүхий ПИТЕКАНТРОП буюу босоо мичин хүний яс олжээ. Энэ нь 600-700 мянган жилийн өмнө амьдарч байсан гэх боловч батлагдаагүй. Түүний биеийн өндөр 160-170 см, ууран тархины багтаамж нь 900-1100 см,куб юм. Гэтэл хүн дүрст мичнийх 600-650 см.куб, хүнийх 1400-1600 см.куб байдаг. Үүнээс үзвэл питенкантропын уураг тархины багтаамж нь хүн ба хүн дүрст мичний уураг тархины багтаамжийн завсрын байрыг эзэлж буй нь харагдаж байна.
2. 1927 онд Бээжин хотын нэгэн агуйгаас мичин шинжээсээ бүрэн салж чадаагүй хүний шинж төрхийг хадгалсан баримтыг олжээ. 1927-1937 он хүртэл малтаж  20 шахам ийм баримт олсон бөгөөд тэдгээрийг СИНАНТРОП буюу хятадын хүн гэж нэрлэжээ. Синантроп ерөнхий байдлаараа питекантроптой төстэй боловч уураг тархины багтаамж нь 1050-1200 см,куб болж, биеийн ерөнхий хөгжил нь нэлээд дээшилжээ. Синантропын оршиж байсан агуйгаас маш их үнс, ясны үлдэгдэл олдсоноос гадна чулуун зэвсэг ч гарчээ. Тэрээр одоогийн хүнээс онц ялгаатай боловч хүний зэрэгт хүрч, гал гарган, ан агнадаг байсан нь тодорхой.
3. 1907 онд Германы Гейделбергийн Мауэрийн элснээс синантроптой нэг үед амьдарч байсан гэгддэг ГЕЙДЕЛБЕРГИЙН буюу Мауэрийн хүний эрүүний яс олджээ. Түүний шүд нь одоогийн хүний шүдтэй адил байжээ. Эрдэмтэд түүнийг Азиас нүүн очсон мичин хүн гэж үздэг. Энэ хүн нь хөгжлийнхөө хувьд синантроптой тун төстэй юм байна.Эдгээр нь археологийн үечлэлийн балар эртний хүнд харъяалагдах бөгөөд питенкантроп, синантроп хоёрыг мичин хүний анхны дэд төрлийн 2 зүйл гэдэг. Балар эртний хүмүүст Каннибализм буюу бие биеэ идэх үзэгдэл байсан ба галыг амьдрал ахуйдаа хэрэглэдэг болсон нь нэгэн том ололт байжээ. Энэ үеэс хүний өвөг байгалийн эрхшээлээс аажимдаа гарч хөдөлмөр хийснээр ухамсрын анхны хэлбэрүүд буй болжээ.
4. 1856 онд Германы Дюссельдроф хотын орчим Неандрийн хөндийгөөс 150-100 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын яс болон бусад хэд хэдэн ясыг олсон ба тэр газрын нэрээр түүнийг НЕАНДАРТАЛЬ хүн гэжээ. Түүний ясны үлдэгдэл Франц, Өмнөд Африк, ТТУХНО-уудаас (хуучин ЗХУ) гэх мэт 30 шахам газраас олдсон бөгөөд тэд ясан ба чулуун зэвсэгтэй байв. Неандарталийн хүн бол одоогийн хүн ойртож ирсэн боловч өөрийн өвөг мичний олон тооны шинжүүдийг хадгалсаар байжээ. Тэр жижгэвтэр биетэй, чадалтай, тархины багтаамж 1400 см.куб орчим байлаа. Агуй, гол мөрний хөндийд сүргээрээ нутаглан /50-100-гаараа/, жижиг ан амьтан агнах, үр жимс, өндөр түүж идэх зэргээр амьдарна. Энэ хүмүүс нь хүний төрлийн эртний хүмүүс гэдэг дэд төрөлд багтах зүйл юм. Тэд хоорондоо анхны бүдүүлэг хэллэг-авиа дуу дохиогоор харьцдаг байжээ. Неандартальчуудын амьдралд нийгмийн хүчин /хөдөлмөрлөх, хамтарч анх хийх гэх мэт/ чухал нөлөө үзүүлжээ.
5.  Неандарталь хүний хөгжил цаг уурын хатуу ширүүн нөхцөл-мөстлийн үед амьдрал нь шинэ ахуй нөхцөлд зохицон хувирсаар гал ашиглан, ангийн арьс үсээр хувцас хийн, яс, мод, чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдвэрлэх зэргээр хамтран амьдарч хөдөлмөрлөн, байгалийн эрхшээлээс улам бүр салсаар байва. Ийнхүү их мөстлийн 2-р хагас ба одоогоос 40 орчим мянган жилийн тэртээ уураг тархины ажиллагаа сайн хөгжсөн анхны хүн үүсчээ гэж үздэг.  Энэ хүний үлдэгдлийг 1864 онд Францын Кроманион гэдэг суурингийн хавиас олсон учир КРОМАНИОН хүн гэжээ. Ийм хүний үлдэгдэл Ази, Африк, Австралиас ч олдсон байна. Их мөстөлтийн сүүлээр хүн өөрийн хөгжлийн шинэ шатанд хүрч, хөдөлмөрийн багажийн төрөл олширч, чанар нь дээшилжээ. Чулуу, модоор зэвсэг хийн, ясаар зүү хийж, хувцас оёж, мөн эврээр зэв хийдэг боллоо. Сүргээрээ явж, том араатан амьтдыг агнадаг болсон нь тэдний амьдралын байдлыг сайжруулжээ. Энэ үеэс эхлэн хүмүүсийн дунд урлаг, шүтлэг үүсч, өөр хоорондоо олсон зүйлээ сольж, арилжих явдал бий болсон гэдгийг шинжлэх ухаанд олдсон материалууд нотолж байна. Кроманион хүн өөрийн барьсан сууцанд амьдран хана, туургаар нь ан амьтан урлаг шүтээнээ сийлж хийсэн нь орчин үед олонтоо олддог. Энэ хүмүүсээс өмнөх хүмүүс биологийн эволюцаар хөгжиж ирсэн бол харин энэ хүмүүс нийгмийн эволюцид шилжсэн юм. Энэ хүмүүс хүний төрөл орчин үеийн анхны хүмүүс буюу ухаант хүн гэдэг зүйл юм.
               
Ийнхүү орчин үеийн хүмүүс үүссэн ба тэд амьтдыг гэршүүлж, тэжээвэр болгон, газар тариалан эрхэлж эхэлсэн бөгөөд өөр хоорондоо харьцах хэл яриатай болж, удам угсаагаа сурган хүмүүжүүлж, амьдралын туршлагаа өвлөн үлдээх зэрэг нийгмийн амьдралын хүчин зүйл байгалийн шалгарлаас давамгайлан, хөгжлийг хөдөлгөгч хүч болж эхэллээ. Хүн ийнхүү хөгжихдөө “Хүний оюун ухааны одоогийн байгаа цар хүрээ буюу НООСФЕР”-ийг бий болгожээ. Ноосфер нь хүний оюун ухааны хөгжлийн шат тутамд цар хүрээгээ тэлсээр байна.

Хүн хаана үүсэв?  Энэ асуудлаар судлаачид янз бүрийн онолын таамаглал дэвшүүлдэгийг ерөнхийд нь хоёр хуваадаг. 1. Моноцентризм буюу нэгэн газар үүсээд, өсөж үржин байгалийн шалгарлыг даван туулж бусад газруудад тархсан гэдэг үзэл. 2. Полицентризм буюу хүн анх хэд хэдэн газар үүсээд бусад газар нутагт тархсан гэдэг олон төвт үзэл. Эдгээр үзлээс нэг дэх нь шинжлэх ухааны үнэнд илүү ойрхон учир ихэнх судлаачид баримталдаг.  Хүн хаана үүссэн тухай 3 янзын онол байдаг.            
1. Ази тивийн төв хэсэг буюу Ордосын өндөрлөгт.           
2. Ази тивийн өмнөд хэсэг буюу Энэтхэг, Хятадын нутагт.           
3. Африк тивд  (Төв африк- Кени, Танзанид).

Эдгээрээс Африкаас гаралтай гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Учир нь энэ нутгаас хүний эртний мичин өвөг болох Австролопитек, түүнээс хойших бараг бүх үеийн өвгүүдийн ясны үлдэгдэл ихээр олддогтой холбоотой. Нэг дэх онолын хувьд ч мөн ялгаагүй олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нутгаас эртний өвгүүдийн үлдэц яс олддоггүй мөртлөө тэдний хэрэглэж байсан багаж зэвсэг нь ихээр олддог. Энэ онолыг дэмжигчид үүнийг Гималайн уул үүсэх процесстой холбон тайлбарладаг. Одоогоос 60 орчим сая жилийн өмнө Төв азийн нутаг чийглэг дулаан амьд байгальд маш тохиромжтой уур амьсгалтай байсан боловч 40 сая жилийн өмнөөс Гималайн нуруу үүсэх процесс явагдаж, энэ үеэс Саванны чийглэг дулаан орны олон төрөл зүйл амьтадын аймаг 10-аад сая жилийн өмнөх үеийг хүртэл их нүүдэл хийжээ. Ийнхүү нүүх явцдаа хүний дээд өвөг өөрийнх нь өвөг болох мичин төрлөөс үүсчээ. Хэдийгээр Африк тивээс археологийн их дурсгал олддог боловч хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ, баталгаа болсон багаж зэвсэг, бууц суурин зэрэг эд өлгийн зүйлс ховор олддог бөгөөд шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлахад хүрэлцээ тун бага тул Азийн төв хэсгээс үүсэлтэй гэдэг нь зөв байж болох юм. Энэ онолыг 1900 онд Г.Ф.Осборн, В.Д. Мэтью нар анх дэвшүүлсэн бөгөөд үүнийгээ батлах зорилгоор Эндрюсийн хамт 1924-1928 онд Монголын их говьд хоёр ч том судалгааны экспедицитэй ирж, үүнийхээ үр дүнд нэлээд малтлага хийж, чамгүй материал хуримтлуулжээ.        
Мөн Монголын говь дахь Цэрдийн дээд үед холбогдох хурдаснаас олдсон гавлын тал ясыг баримталж тогтоосон суусартай адил амьтныг эрдэмтэн Б.К. Грегорий маш балар цагт шавьжаар хооллон амьдарч байсан тупай гэж үзжээ. Мөн түүнтэй төстэй амьтны ясыг олигоцен (40 сая жилийн өмнө)-ий үеийн говийн хурдаснаас олж авсныг эрдэмтэн Г.Ж. Симпсон судлаад 1931 онд говийн анагель гэжээ. Гэтэл тупай гэдэг нь Неструхын ангилснаар заримдаг сармагчин бөгөөд хүн, мич 2 нэг өвөгтэй гэдэг билээ. Одоогийн мичний өвгийг тодорхойлж дээрх баримтуудыг үндэслэбэл хүн ба мичний өвгийг Төв Азиас л хайж болох үндэслэлтэй. Ийнхүү эдгээр баримтуудаас үзвэл Төв ази олон талаараа хүний өвөг байж болох талтай.

                Хүнд зөвхөн биологийн өөрчлөлт гараагүй. Хүнийг ийнхүү төгс төгөлдөр хөгжихөд Хөдөлмөр хамгийн их нөлөө үзүүлсэн. Хөдөлмөр гэж юуг хэлэх вэ? Хүмүүс өөрсдийн зорилго бүхий үйл ажиллагаараа байгалийн бэлэн зүйлсийг өөрчилж үр дүнгээр нь бүхэл Нийгмийн ертөнц, Хүний соёлын ертөнцийг бүтээж байдаг хүн төрөлхтний бодит үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай энэ тодорхойлолт бүрэн утгаараа хэзээ үүсснийг тогтоох боломжгүй. Хөдөлмөрийн үйл явцад гурван зүйл ордог:
1. Хүний зорилго бүхий үйл ажиллагаа,  өөрөөр хэлбэл Хөдөлмөр өөрөө юм.
2. Хөдөлмөрийн зүйлсүүд,
3. Хүн хөдөлмөрийн зүйлсийг боловсруулахад хэрэглэх хөдөлмөрийн багаж зэвсэг. Хөдөлмөрийн хүчээр хүн орчинтойгоо зөвхөн харилцан үйлчилж зохицож байдаг байгалийн жирийн эд хэсэг төдий биш, харин байгалийг эзэмшин ашиглаж, түүнээс өөрийнхөө бодит ертөнцийг (Нийгэм, Соёл иргэншил) бий болгож, тэгснээрээ өөрийгөө цаг ямагт өөрчилж байдаг субъект болжээ. Харин энэ их удаан үргэлжилсэн түүхэн өөрчлөлтийн үед хүн “байгалийг өөрийнхөө эрхшээлд оруулан эзэмшинэ” гэсэн уриан дор байгальтай харьцаж байснаас бид өөрсдөө байгалиас хэт тасарч хиймэл зохиомол орчинг бүтээснээр сөрөг үр дагавар гарч “Хүн, Байгаль хоёр хүйн холбоотой” гэдгийг ухаарах болсныг бид хожим ярилцах болно. Хүн төрөлхтөн хөдөлмөрийнхөө үйл ажиллагаар амьжиргаагаа хангаад зогсохгүй хөгжил дэвшлийг хийн өөр хоорондоо Нийгмийн тодорхой харилцаанууд болох Үйлдвэрлэлийн, Өмчийн, Улс төрийн, Соёлын г.м. харилцаануудыг бий болгожээ. Үүний дараа Нийгмийн хөдөлмөрийн хуваариуд гарч хувийн өмч, нийгмийн ялгарал, Нийгмийн гишүүдийн бүлэгүүд, тэдний зөрчилдөөнүүд бий болсны үндсэн дээр Оюуны болон Биеийн хөдөлмөрийн ялгарал гарсан боловч “Хүний эрхтний үргэлжлэл болсон Техник” хөгжиж түүнд дэвшил хувьсал гарах тусам дээрх ялгарал арилж байна.  Хөдөлмөр хэзээ үүснийг гэрчлэх ганц зүйл бол маш гайхамшигтай байгалийн бүтээгдхүүн чулуу юм. Хүн чулууны гайхамшгийг өөрийн оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө нээсэн, одоо ч нээсээр байна. Энгийн, болхи хийцтэй чулуун зэвсгээс авхуулаад маш нарийн, уран гоё хийцтэй неолит, аврага том Пирамид, Сфинкс, Цагаан хэрэм, Гуа сайхны бэлэгдэл болсоор байгаа Афродита, Аполлон, үнэт алмас эрдэнийн гоёл бүгд чулууны гайхамшгийг нээсэн хүний оюун ухааны бүтээлүүд. ХНБ-ын хүмүүс байгаль, цаг уурын тааламжтай нөхцлийг эрэн хайж нүүдэллэн амьдарч байхдаа хөдөлмөр нь түүхийн маш урт удаан цаг хугацаанд бага багаар боловсронгуй болсоор түүнд хэрэглэгддэг багаж зэвсэг нь хэлбэр хийц, нэр төрлөөрөө тогтворжиж чулуун зэвсгийн тодорхой үеүдийг гаргасан байна.
Үүнд: До шель (2,5 сая жил), Палеолит (Монголынхоор)-Ашель (750000-100000 жил), Мустье (100000-40000 жил), Дээд үе(40000-20000 жил). Мезолит (12 жил үргэлжилсэн), Неолит (8000-3000 жил). Энеолитийн үе (Зэс, Хүрэл, Төмрийн түрүү үе) МЭӨ YII зуун хүртэл үргэлжмлсэн байна.
 Бидний өвөг дээдэс төмрийг хөдөлмөрийн багаж зэвсгээ болгоод дөнгөж 2000 жил болсонч соёл иргэншлийн нилээд өндөрлөгт хүрчээ. Хэрэв төмрөөс бүтсэн бүхнийг алга болговол Цагаан хэрэм, Пирамидаас өөр юу ч энэ дэлхийд үлдэхгүй байхаа.

Биологи, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжилтэй хэл яриа хамт хөгжив. Сэтгэхүй-Хэл хоёр хоорондоо нягт холбоотой боловч нэг ижилхэн сэтгэхүйн түвшинд хөгжиж байсан хүн төрөлхтөн хэл яриагаар олон жижиг хэсэг болон салж өөр өөр түвшинд хөгжих болжээ. Үүнийг Библи, Коран, Авеста г.м. шашны судруудад өөр өөр маягаар сонирхолтойгоор тайлбарладаг. Шинжлэх ухааны тайлбарт: Хөдөлмөрийн процесоос хүн ухамсартай болох явцад нийгмийн харилцааны чухал хэрэглэгдхүүн болох ХЭЛ-ийг хамтад нь бий болгожээ. Хүний сэтгэхүй хэлээр дамжин гарах процесс 20-30 мянган жил үргэлжилж өрх гэр, овгийн хэл, аймгийн хэл, угсаатны хэл гэсэн үе шатуудыг дамжин хөгжсөн гэж үздэг. Овгийн хэл нь тун ядуу үгсийн сантай, бүдүүлэг хэл зүйн бүтэцтэй тус тусдаа хэрэглэгдсэн олон хэл аялгуутай байснаа аймгуудын, нутгийн аялгуу гэж хөгжсөөр нийгмийн ялгарлын явцад угсаатны хэл болж хөгжив. Одоо хүн төрөлхтөн 3000 орчим хэл, аялгуугаар ярьдаг бөгөөд тэдгээрийг хэлний зүй, үгсийн сан, утга зүй, үгийн гарал хувьслаар нь Индо-европ (Европ, Иран хэл), Семит-Хамит (Умард Африк, Египет, Меспотами, Еврей, Араб), Алтай (Түрэг, Монгол, Манж-Тунгус, Солонгос, Япон), Хятад-Төвд-Бирм, Дравид-Кхмер (Энэтхэг-Хятадын хойг, Энэтхэг),  Малай-Полинейз (Зүүн өмнөд ази, далайн орнууд), Андман, Урал-Фин, Угро (Урал-Ненц, Скандинав) гэсэн 10 төрөл хэл болгодог.  Энэ 10 төрөл хэлний уг үндэс нь өвөг хэлнүүд байсан бөгөөд өвөг хэлнүүд нь МЭӨ ҮII мянганд “Нострат хэл” буюу хөгжөөгүй дуу авианаас үүссэн гэж таамаглаж байна. Үүнийг батлах зорилгоор дэлхийн зарим хэл шинжээчид олон хэлний үндэс болдог язгуур үг, дуудлагуудыг идэвхтэй судалсаар байна. 
   

Ийнхүү хэлний ялгарал гарч байх үед МЭӨ 40 мянган жилийн өмнөөс эхэлсэн Мөстлөгө шувтарч тэр үеэс нүүдэллэн Америк, Австрали, Далайн орнуудад нутаглаж эхэлсэн хүмүүст Монголжуу, Европжуу, Негржүү гэсэн РАСЬ буюу арьс өнгөний ялгаа гарсан. Одоо дэлхийн хүн амыг 3 үндсэн рась, 2 салбар расьд хувааж, дээр нь хэд хэдэн бүс нутгийн расиудад хуваадаг. Эдгээр расиуд Марфологи буюу хүний биеийн бүтэц, Үсний өнгө, Хамар, Нүд, Хөмсөгний ухархаа, Гавал гэх мэт антропологийн хэв шинжээрээ хоорондоо ялгагддаг. Сүүлийн үед генетикийн шинжлэх ухааны эрдэмтэд Расьд цусны бүлэг, түүний ялгарал маш чухал үүрэгтэй гэж үзэн түүнийг судлаж эхлээд байна. Энэ судалгаа хүний үүслийн нууцыг улам гүнзгий танин мэдэх нэг хэрэгсэл болох нь дамжиггүй бизээ. МЭӨ III мянганд Төв азийн нүүдэлчдийн Өвөг алтайн хэл задарч Түрэг-Монгол-Манж, тунгус гэсэн 3 бүлэг хэл болж цаашаа 40 гаруй аялгуу болж хөгжсөн байна. Ийнхүү хэлний ялгааны хамт Рась, эрхлэх аж ахуй, нутаглах газар ус, оюуны соёлын ялгаанууд дараа дараалан гарч хүмүүсийн нийтлэг овогоос аймаг-фратри-аймгийн холбоо хэмээн хөгжиж угсаатан үүсчээ.
 
Хүнийг бүлэглэн хуваах
Дэлхийн өнцөг булан бүрт тархсан хүмүүсийг ерөнхий гурван бүлэгт хуваана: Кавказ-цагаан арьстан(Caucasoid), Шар болон улаан арьстан(Mongoloid), хар арьстан(Negroid). (Гэвч нэг зүйлийг дахин давтмаар байна. Бүх хүмүүсийг энэ 3 үндсэн бүлэгт хуваагаад хооронд нь цэвэр ялгаа гаргах боломжгүй юм.)

Цагаан арьстан (Caucasoid)
Энэ хүмүүс Хойд Африк, Ойрх дорнод болон Баруун Ази (Атлантын далайгаас Энэтхэг хүлтэлх газар нутаг) тивээр тархан суурьшсан байдаг. Ерөнхий төрх: Урт нарийхан нүүртэй, хамар нь ихэнхдээ урт бөгөөд үзүүр нь дээшээ, угалз нь нимгэн байна. Нимгэн уруултай. Гэхдээ дунд зэргийн зузаантай уруултай ч гадагшаа эргээгүй байна. Нүдний өнгө нь цэнхрээс хар бор хүртэлх өнгүүд байна. Ерөнхийдөө бор үстэй ч шараас улаан хүртэлх бүх өнгүүд ч байна. Долгионтой болон шулуун байна. Их бие нь үсэрхэг, сахал хөмсөг нь өтгөн боловч эрчүүдийнх нь нэг том зовлон нь толгойн үс нь халцрах юм. Арьсны өнгө нь янз бүр, нуруу нь ч харилцан адилгүй маш өндөр нуруутай хүн байхад намхан нуруутай хүн ч байна. Цагаан арьстныг хүн судлалд 6 хэсэгт хуваана. Энэ хэсгүүдийн заримаас жишээ болгоё. Австрали, Айну, Дравидиан болон Веддоидчуудыг ч хамардаг Аркайк цагаанууд, Газар дундын тэнгисийн бүлгүүд, Альпын бүлгүүд, Арменойд бүлгүүд, Нордик бүлгийн хүмүүс, Австралийн уугуул иргэд (Аборгинчууд), Хойд Японы арлуудад (зүүн хойд Азийн арлууд) оршин суугч Айнучууд, Энэтхэгийн Дравидианчууд ба Сейланд Веддойчууд (Өмнөд Энэтхэгт) эхний бүлэгт ордог байна. Энэ бүлгийн хүмүүсийг зарим хүн судлаачид Аркаик Цагаан Арьстанууд гэж нэрлэдэг.Эдгээр хүмүүсийн зарим нийтлэг чанар нь гэвэл: Австралийн уугуул иргэдийн арьсны өнгө нь бор бөгөөд гонзгойдуу толгойтой, долгионтой үстэй байна. Эрүү нь урагшаагаа түрэн гарсан, хамар нь хавтгай, дунд зэргийн нуруутай байна. Аинучуудын хувьд гэвэл тэдний арьсны өнгө нь цайвар бор, гонзгой толгойтой, хар үстэй, нүүр болон биеэрээ үсэрхэг, өргөн хамартай, намхан нуруутай байна. Дравидианчууд ба Веддиодчуудын арьсны өнгө болон үс нь хар бор, гонзгой толгойдоо шигүү ургасан буржгар үстэй, намхан нуруутай, Газар дундын тэнгисийн бүлэгт Арабчууд, Хойд Африкчууд, Испаничууд, Италичууд, Португаличууд болон зарим Англичууд орно. Арабчуудын арьсны өнгө нь бараандуу байна. Тас хар үс нь гонзгой нүүрийг нь эмжинэ. Мөн анхаарал татахуйц хар нүдтэй байна. Дунд зэргийн нуруутай байна.Баруун хойд Африкт амьдардаг хэсэг хүмүүс бол Етиопчууд юм. Тэдний арьс нь улаавтар бороос улаавтар хар хүртэл өнгөтэй байна. Гонзгой нүүртэй, зуйван толгойтой, дунд зэргийн нуруутай. Альпын бүлгийн хүмүүс ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, өргөн духтай, үсэрхэг биетэй, арьсны өнгө нь бордуу, бор нүдтэй, хар бороос хар хүртэлх өнгийн үстэй байна. Төв Европоор тархсан энэ хүмүүс Франц, Герман, Оросын төв хэсэг болон Иранд ихэвчлэн байна.Арменоид бүлгийн хүмүүс өтгөн үс , хөмсөг, сахалтай байна. Үсэрхэг биетэй, урт хамартай, хамрынх нь угалз нь махлаг, арьсны өнгө нь бор байна. Бор нүдтэй, өндөр болон дунд зэргийн нуруутай, бор үстэй Туркийн зүүн хойд хэсэгт амьдарна. Нордик бүлэгт, Скандинов болон тэнгисийн эрэг орчмийн хүмүүс, Англи болон Америкийн зарим хүмүүс багтана. Дунд зэргээс өндөр нуруутай, шар болон улаан үстэй, нарийхан шөнтгөр хамартай, урт нүүртэй, улаавтар цайвар арьстай байна.

Шар Ба Улаан Арьстан (Mongoloid)
Хүн судлаачид шар болон улаан арьстнуудыг ч хэд хэдэн бүлэгт хуваана. Зарим судлаачдынхаар энэ бүлэгт, Америкийн уугуул иргэд, Цасан орныхон, Патагоничууд, Лапончууд, Хойд болон урд хэсгийн Монголжуу төрхтнүүд, Малайчууд (Индонезчууд), Полонезчууд, Турк- Татарууд багтана. Шар болон улаан арьстнуудын ерөнхий нийтлэг шинж чанар нь махлаг өргөн нүүртэй, эрүү нь өнцөгтэй, онигор нүдтэй, хацар төвгөр, хамрын үзүүр болон угалз нь махлаг, тохирсон уруултай, нүд, үснийнх нь өнгө нь хоорондоо зохицсон бороос хар өнгөтэй байна. Үс нь дух руугаа унжиж ургана. Эрчүүдийн үс нь халцрах зовлон байхгүй. Мөн үс нь тийм ч хурдан цайхгүй. Арьсны өнгө нь цайвар шараас бараан шар, цайвар бороос улаавтар бор зэрэг өнгөтэй байна. Үс нь шингэн, бие нь битгий хэл нүүрэнд нь ч бараг үс байхгүй гэж хэлж болно. Гар хөл нь биетэйгээ харьцуулахад богино, ихэнхдээ дунд зэргийн ба намхан нуруутай байдаг. Америкийн уугуул иргэдийг (Америндчууд), Хойд Америкийн уугуул иргэд, Улаан арьстнууд (Индианчууд) ба Неоамериндчууд гэж 3 ангилна. Хойд Америкийн уугуул иргэд, Вашингтоноос Хойд Алъяскаар тархсан байна. Өндөр нуруутай, хүдэр биетэй, том хамартай хүмүүс байна. Арьс болон үсний өнгө нь Индианчуудаас арай цайвар байна. Индианчууд, Хойд Америкийн ой болон тал газарт ихэвчлэн суурьшсан байна. Арьс нь улаанаас шар хүртэлх өнгөтэй байна. Өргөн, дугуй нүүртэй, тэгш хамартай байна.Неоамериндчууд, баруун хойд, төв болон өмнөд Америкт амьдарна. Шараас улаан хүртэлх өнгийн арьстай, хавтгай бөөрөнхий толгойтой, намхан нуруутай, тэгш хамартай байна.Цасан орныхон, Хойд Америк, Зүүнхойд Ази болон Гринландын хүйтэн бүсүүдэд амьдарна. Шаравтар бор арьстай, ойлон толгойтой, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн нуруутай байдаг.Патагоничууд, Өмнөд Америкт амьдардаг, бараан арьстай, хавтгай, дөрвөлжин гэмээр толгойтой, өндөр нуруутай байна.Лапончууд, Скандиноваас Сибирь хүртэлх газарт тархсан байдаг. Арьны өнгө нь цайвар шараас бор өнгийн хооронд байна. Үсний өнгө нь хараас улааны хооронд хэлбэлзнэ. Махлаг төвгөр хацрын ястай. Бие нь үсгүй шахуу байна. Онигор жижигхэн нүдтэй.Хойд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хойд Азийн Төв хэсэгт орших бөгөөд бүдэг шараас бор хүртэл өнгийн арьстай, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн юмуу намхан нуруутай байна. Урд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хятад, Энэтхэгийн хойд хэсгээр амьдардаг, бүдэг шар арьстай, хацрын яс нь төвгөр, дөрвөлжин нүүртэй, онигор нүдтэй, дунд зэргийн нуруутай.Малайчууд (Индонезчууд) монголжуу арьстанууд, Малай арлуудаас Номхон далайн өмнөд хэсэг дэх Шинэ Гвиней хүртэлх нутагт тархан суурьшсан байна. Шараас бор хүртэлх өнгийн арьстай, долгионтой хар үстэй, хацрын яс нь төвгөр, тэгш хамартай, зузаан уруултай, намхан нуруутай. Энэ бүлгийн хүмүүсийг Зүүн Азийн монголжуу төрхтөн болон Пигм (одой) Негрчүүдийн хоорондын эрлийз гэсэн таамаглал байдаг. Полонезчууд, Гавайн арлаас Шинэ Зеланд хүртэл, Самоагаас Өмнөд арлууд хүртэл тархан суурьшжээ. Тэдний арьсны өнгө нь шараас эхлээд цайвар хүрэн байдаг. Толгой нь янз бүрийн хэлбэртэй бөгөөд үс нь нэг бол шулуун эсвэл долгиотой байдаг. Дунд зэргийн эсвэл өндөр нуруутай.Турк- татарчууд Европын зүүн хэсгээс Дундад Ази хүртэл тархжээ. Арьс нь буудайн гэж хэлэгддэг цайвар шар өнгөтэй. Толгой нь их том биш, хамар нь шулуун, дунд зэргийн зузаан уруултай, ихэнхдээ дунд зэргийн эсвэл өндөр нуруутай юм.

Хар арьстнууд (Negroid)
Африкийн Сахарын өмнө, хойд хэсэгт тархжээ. Энэ бүлэг дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүн судлаачид ангилахдаа: ойн, нилийн, далай орчмын, пигме, негрочууд, бушман- хоттентотчууд гэжээ.Ерөнхий шинж нь: нүүр нь урт, хамрын үзүүр зузаан махлаг, хажуугаас нь харахад товгор, уруул нь зузаан гадагш эргэсэн байдаг. Шүд нь том, нүд нь хар, бор өнгөтэй, чих нь жижиг байдаг. Арьс нь хар, бор өнгөтэй. Биений үс, сахал нь шингэн. Нуруу нь ялгаатай, ихэнхдээ дунджаас өндөр байдаг. Харин цээж нь богино, хөл гар нь урт байдаг. Дал мөр нь өргөн юм.Ойн негрчүүд төв болон баруун Африкт Атлантын эрэг, Конго мөрний савд суурьшдаг. Өндөр нуруутай, цээж, мөр өргөн, урт гартай. Арьс нь хүрэн, хар байдаг. Үс нь хар, хониных буржгар байдаг. Биедээ бараг үсгүй бөгөөд биеийн хөгжил сайтай тул Америкийн хөнгөн атлетикчдийн ихэнх нь ойн негрүүд байдаг.Нилийн негрүүд Нил мөрний хойд хэсэгт оршдог. Маш өндөр боловч цээж богино, хөл гар нь урт. Хамар, уруул нь бусад хэсэгтэй нь харьцуулахад нимгэн. Далай орчмын негрүүд Шинэ-Гвиней, Фижи аралд байдаг. Хүрэн арьстай,үс нь бага зэрэг буржгар, бие нь үсэрхэг бөгөөд сахалтай, уруул нь зузаан гадагш эргэсэн, хамар нь хавтгай биш.Пигме негрчүүд Африкийн Конго, Малайн хагас арлуудад, Суматр, Филиппины арлын хоорондох арлуудад байдаг. Хамгийн намхан хүмүүс бөгөөд 137-142 см өндөртэй. Хөл нь богинохон, арьс нь тод шар, үс нь богинохон, буржгар, шар өнгөтэй. Хамар нь хавтгай, нүдний ухархай гүн, уруул нь зузаан юм.Бушманчууд Калкарын цөлийн орчим амьдардаг. Бусад негрүүдээ бодоход арьс нь хар шар өнгөтэй. Хацар нь хүнхэр, зовхиндоо ахин нэг зовхи байгаа мэт харагддаг. Эмэгтэйчүүдийн гуя нь махлагаараа дэлхийд алдартай. 150 см өндөртэй.Энд дэлхий дээрх 6 миллиард хүний биеийн ерөнхий төрхийг тайлбарлахыг оролдлоо. Хэрэв та бүхэн анзаарсан бол хүмүүсийн хооронд ерөнхий адил шинжүүд ч бий, ялгаатай зүйлс ч байгаа. Үүнийг хүмүүсийн зан ааш, амьдралын нөхцөлтэй холбовол бүр их ялгаа гарна. Хүн эцэг эхээсээ биеэ олж авдаг ч өөрийн дадлага туршлагаа амьдралаасаа олж авдаг. Эрдэмтэд хүний амьдардаг энэ орчныг соёл иргэншил гэдэг. Энэ сэдэвтээ бид хүмүүсийн гадна төрхийн талаар бага сага ярилцлаа. Үүн дээрээ та эдгээр төрлийн соёл иргэншлийн талаар судалбал илүү тодорхой зүйлсийг олж харах болно. Тэгээд ижил төстэй, ялгаатай талаар улам их ойлгоно.
              

 Угсаатан нь  1.  Хэлний нийтлэг,  2. Эдийн соёлын нийтлэг, 3. Оюуны соёлын нийтлэг, 4.  Газар нутгийн нийтлэг, 5.  Түүхэн нийтлэг шинжүүдийг агуулж бүрддэг байна.