Асуулт, Асуултын тэмдэг гэхлээр л таньд ямар нэг юм нэхсэн, шаардсан шинжтэй сонсогддог байх. Тэнэг асуулт гэж байхаас тэнэг хариулт гэж байдаггүй гэсэн үг ч байдаг. Учир нь хариулт авахын тулд та хүнээс юм асууж буй учраас тэр. Тиймээс таны асуулт логиктой байна уу? ямар түвшинд тавигдаж байхаас шалтгаалж хариулт мөн тийм байна. Мөн асуултаар асуултыг ч бүрэн дүүрэн хариулж болно. АСУУЛТЫН тухай санал солилцох гэж байна.

Мэдэээлэл олж авах, түүний гүнд, уг чанарт нь нэвтрэх, тэр ч бүү хэл өөрийн мэдлэгээ хариулагчдаа илтгэн харуулах, хүмүүсийн харилцааны ямар ч түвшинд хэрэглэж болох нэгэн хүчирхэг хэрэгсэл бол АСУУЛТ юм. Хүн 1-т ямар ч сонирхолгүй байгаа тохиолдолд, 2-т огт ойлгохгүй байгаа тохиолдолд АСУУЛТ-ыг тавьдаггүй гэж ярьдаг бол Монгол хүний гүндүүгүй үл тоомсорлодог, нэрэлхүү, бүрэг ичимхий “сайхан зангаас” болж 3 дахь тохиолдлоор Монголчууд асуулт асуудаггүй нь багшилж байх энэ хугацаанд надад ажиглагдсан билээ.
АСУУЛТ гэдэг бол ердийн нэг зүйл бус хүмүүс хоорондын харилцаа, тэдний сэтгэл хөдлөлийн бүх хандлагыг илэрхийлж байдаг. Тухайлбал, ангид зөвхөн багш л асуугаад байвал амьд хичээл явагдахгүй, багшаас гадна оюутнууд хичээлдээ дүгнэгдэх хэлбэр нь сурагчдын багшид тавих асуултууд байж болно. Ингэхийн тулд хүн бие биедээ зөв, оновчтой асуултыг тавьж сурах шаардлагатай. Мөн багш хүн сурах бичиг дээрээсээ энгийн хариулт шаардаж суралцагчдынхаа сэтгэн бодохыг нь хязгаарлах, эсвэл бодож сэтгэхийг нь албадан хүчлэх байдал нь суралцагчдын сэтгэлгээг боомилж байна гэсэн үг. Иймээс “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь”/УББСХ/ гэдэг манай сургалт таныг бүтээлч сэтгэлгээнд/critical thinking/ тулгуурласан зөв асуултыг гаргаж чаддаг болгон АСУУЛТ гэдэг зүйлийг ойлгоход таньд туслаж чадна.
Хүмүүсийн амнаас гарч байгаа бүх АСУУЛТ-уудыг хэв шинжээр нь хуваан үздэг. Гаргаж буй АСУУЛТЫН төрөл нь хүнд “Мэдлэг бол тогтсон зүйл биш, Үзэл бодол бол уян хатан юм” гэдэг ойлголт өгөхөөр байх ёстой. Иймд бүтээлч сэтгэлгээний АСУУЛТ бүр нь ярилцлагын хэв маягт тохирсон байх, мэдээллийг тайлбарлах, түүнд задлан шинжилгээ хийх, санал бодлоо нэгтгэн дүгнэх, түүнийг тайлбарлах, үнэлгээ өгөх, мэдээллийг дэлгэрүүлэх зэрэг олон шинэлэг зүйлүүдийг шаарддаг. Үүнийхээ үр дүнд олж авахыг хүссэн мэдээллээ олж авч, үзэл бодлоо солилцож харилцан ярилцагчаа сайн ойлгож чаддаг. Энэ бүх асуултуудын ерөнхий хэв шинжийг “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь” арга зүй судлаад Сандерсийн хянан тохиолдуулсан Блүүмын асуултын загвар гэдгийг гаргаж иржээ. Энэ загвараар асуултын олон хэв маяг нь сэтгэлгээний хамгийн доод хэлбэр болох санах буюу агуулганд тулгуурласан асуултуудаас эхлэн шат дараатай гүнзгийрдэг. Иймээс АСУУЛТ-ыг шалгах, үнэлгээ өгөх нь сэтгэн бодохын хамгийн дээд түвшин байдаг. Асуултын хэлбэр бүр нь сэтгэн бодох аль нэг аргыг үзүүлж, тэр нь өөр үзэл бодолд ч хүргэж болдог бөгөөд мөн тухайн мэдээллийг илүү боловсронгуй, илүү баялаг болгож чаддаг.
Нэг-хариулт, асуулт: Энэ нь баримт мэдээлэл авахад л зориулагдсан байдаг. Ийм асуултанд хүн хариулахын тулд мэдээллийн үндсэн хэсгийг мэдэж байхад л хангалттай. Асуултын хариулт нь эх сурвалж дотор бэлэн байдаг болохоор зарим тохиолдолд хүнийг идэвхитэй суралцахад нөлөө үзүүлдэг боловч удаан хэрэглэгдвэл “ужиг болдог”. Өнөөдөр манай улсын суурь боловсрол энэ зарчим дээр хатуу тулгуурласан байна.
Хөрвүүлэх асуулт: энэ нь хариулагчаас мэдээллийг өөр хэлбэрт оруулан хариулахыг шаардана. Ийм асуулт нь хүнээс ой ухаандаа үйл явдал, орчин нөхцлийг зураглах, төсөлж тодорхойлохыг шаарддаг. Ийм асуултууд ёгтлол, зүйрлэл хийх тохиолдолд их хэрэглэгдэх төдийгүй зарим тохиолдолд юмыг лавлан байцаах, тогтооход хөрвүүлсэн логик асуултуудаар тогтоож болно. Та ийм хэлбэрийн асуултуудыг “Шерлог Холмосын адал явдал” зохиолоос уншиж болно.
Тайлбарлах асуулт: Энэ нь хариулагчаас санаа бодол, баримт, тодорхойлолт ба үнэ цэнийн хоорондын уялдаа холбоог илрүүлэхийг шаардсан асуулт. Ийм төрлийн асуулт нь эргэцүүлж сэтгэн бодохыг өдөөсөн шинж чанартай байдаг. “Ойлгоц бол жинхэнэ тайлбарлал” гэдэг учраас энэ төрлийн асуулт нь дээд түвшний сэтгэлгээний цөм юм гэж “УББСХ” аргад үздэг байна. Тухайлбал, Батыг сургуульдаа хэнээр ч шаардуулахыг явдагийн мөн чанарыг та юу гэж бодож байна вэ?
Хэрэглээний асуулт: Хүнээс унших, суралцах явцдаа асуудлыг шийдвэрлэх, цаашид учир зүй ба шалтгааныг судлахыг шаарддаг асуултыг хэлдэг. Тухайлбал, Аливаа мэдээллийг олон хэсэгт хуваан асуух үйл явц. Хэрэглээний асуултанд Анализ буюу задлан шинжлэх шинжилгээний, Ой тогтоолтын буюу Мэдээллийг сэргээн санах, цуглуулах асуултууд ордог. Хүмүүсийн харилцаанд энэ төрлийн асуултууд хамгийн өргөн хэрэглэгддэг.
Нэгтгэн дүгнэх асуулт: Хувь хүний сэтгэлгээг ашиглан бүтээлчээр асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг асуултыг нэгтгэн дүгнэх асуулт гэнэ. Хэрэглээний асуултын үед хүн ашигтай мэдээлэл дээр тулгуурлан асуудлыг шийддэг бол, нэгтгэн дүгнэх асуулт нь асуудлыг бүтээлчээр шийдэхийн тулд өөрсдийн мэдлэг туршлагаа бүрэн дайчлах боломжийг олгодог. Ийм асуулт тавьж хүний мэдээллийн түвшин, боловсруулалт мөн өндөр байна гэсэн үг.
Үнэлж дүгнэх асуулт нь хүнээс өөрсдийн тогтоосон жишгийнхээ дагуу сайн муу, зөв бурууг тодорхойлох шийдвэр гаргахыг шаарддаг. Энэ асуулт нь тухайн хүнд юу хэрэгтэй байгааг ойлгож, түүнийг өөрийнхөө хувийн итгэл үнэмшилтэйгээ нэгтгэхийг тэднээс шаарддаг. Энэ нь хүнд шинэ үзэл бодлынхоо эзэн нь болж, цогц нэгдмэл ойлголтонд хүргэдэг сэтгэлгээний чухал асуулт. Энэ асуултын төгс төгөлдөр ойлголт нь мэдээллийн талаар санаа бодлоо солилцоход гарч ирдэг. Мэтгэлцээн, улс төрчдийн яриа ийм асуултуудаар их байдаг боловч тэд сэтгэлгээний өндөр түвшинд ярилцдаг биш гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Энэ талаар санал бодлоо хуваалцаарай.
2006-11-17
2006-11-15
Эссе бичиж сурцгаах уу?
Хүн уншиж сурахаасаа ємнє хамгийн түрүүнд бодож сурдаг уу? Бичиж сурахаасаа ємнє хамгийн түрүүнд уншиж сурдаг уу? Уг нь хичээл сургалтын болон амьдралын практик дээр бодож, уншиж, бичих дарааллаар явагддаг энэ стандарт ойлголт харин ч урвуу зүйл болохыг “Уншуулж, бичүүлж бүтээлч сэтгэлгээг хєгжүүлэх нь” тєсєл маань та бүгдэд ойлгуулах болно.
Энэ тєсєл 1998 оноос тэр үеийн Монголын нээлттэй нийгмийн хүрээлэн буюу Соросын сангийн дэмжлэгээр Монголд хэрэгжиж эхэлсэн боловч үйл ажиллагааны маань эрч саарсан нь харамсалтай. Тиймээс “ажил хийвэл дуустал” хийхийг хүсэж Интернетээс, ялангуяа шинжлэх ухаан, мэдээллийн хамгийн эрүүл сайт www.tanhim.net ээс дэмжлэгэ хүсэж залуучууд бид яаж бүтээлчээр сэтгэж уншиж, бичиж сурах вэ? гэдгийг цувралаар товч илэрхийлэх гэсэн юм.
Хүн єдрєєс єдєрт геометр прогрессоор єсєн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ?
Монголчууд бид маш их ерєнхий ярьдаг хүмүүс. Зарим тохиолдолд нэг хүн єєрийнхєє санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбүү хэл 30 минут ч ярьж хүмүүсийг хүлээлгүүлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мєн бид бүтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мєрүүдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргүйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрүүлгүүдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн түвшинд бус авъяасанд түшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сүүлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бүтээлүүдээс харж болно.
Боловсролын стандартанд хүнийг уншуулж, бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй, ихэнхдээ “амьгүй зохион бичлэг” болж бид ч түүнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мєн байгалийн ухааны хичээл бүүхэл уран зохиолын хичээлээ ч амьгүйгээр уншдаг болжээ. Орчин үед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хєгжлєєс илүү дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ.
Залуучууд маань унших гэдэг зүйлийг шинжлэх ухааны хєгжлєєр даван туулж болох ч гадаадын олон сургуулиудын шаардлагыг эссе хангалтгүй бичснээр хангаж чаддаггүй. Би л гэхэд олон илтгэл бичиж байж “Солонгосын бичлэгийн соёл”-ын талын талыг гадарласан гэж боддог.
Тэгвэл бидний хамгийн сайн мэддэг атлаа мэддэггүй Эссег хэрхэн яаж амжилттай бичиж болох бэ? гэдэг асуултанд та дараах зүйлийг тэвчээртэй уншаад мэдэж авч болно.
Эссе нь шинжлэх ухааны судалгааны объект болох том судалгаа атлаа тухайн улсын хэл, сэтгэл зүй, нийгмийн онцлогоос шалтгаалан єєр єєр шаардлагаар авч үздэг. Гэхдээ АНУ тєвтэй “RWCT”-ын тєслийнхєн эссений ерєнхий шаардлага, нєхцєлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна.
Эссе нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зүйн үндэслэлтэй эссе гэж 2 хуваагдана.
Энгийн эссе: Ийм эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дүрүүд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерєнхий, бүрхэг сэдэвтэй бичүүлдэггүй байна. Жишээ нь, бид Хєвсгєл нуур сэдэвт эссе бичъе.
Хамгийн түрүүнд энэ эссег ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зүйл бичлүүлж болохыг олох хэрэгтэй. Тэр зүйл нь таний тєсєєллєєр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та Эссеныхээ зорилгыг тодорхойлох эзнээ олсон бол тэр эзэн нь хэнд хандах юм бол илүү сайн ойлгож таний ажил үр дүнд хүрэх вэ? гэдгийг олох хэрэгтэй. Мэдээж уул загасчинд хандснаас экологичид хандах нь дээр байхтай адил. Үүний дараа хоёр биенээ ойлгодог амьгүй, амьтай ямар ч зүйл ямар ч хэлбэрээр бие биенээ сайн ойлголцох байхаа.
Ийм хэлбэрээр та эссегээ эхлүүлбэл таний ажил цэгцтэй, тодорхой, олон зүйлрүү туйлшрахаас зайлсхийж эссенд тавигдах хамгийн анхны шаардлагыг хангах болно. Таньд амжилт хүсъе. Оролдоод үзээрэй.
Учир зүйн үндэслэлтэй ессег хэрхэн бичих вэ?
Учир зүйн талаар сайтар үндэслэсэн эссег аль нэг үзэл бодол буюу саналын үнэн зөв гэдэгт уншигчийг итгүүлж үнэмшүүлэхийн тулд бичдэг. Тэрхүү үзэл бодол нь улс тєрийн аливаа асуудлаар олон нийтийн санаа бодлыг єєрчлєх,эсвэл хүмүүсийг ердєє л тамхи татахаа болихыг уриалж байгаа уриа алин болохоос үл хамааран ийм бүх эссе итгүүлж үнэмшүүлэх нарийн тодорхойлсон үндэс учирлал,хүчтэй нотолгоо болон аливаа шүүмжийг няцаасан бүрдэлтэй байх ёстой. Ийм хүчтэй нотолгоо, шүүмж, эерэг-сєрєг няцаалтыг єєртєє багтаасан байдаг учраас шинжлэх ухааны ямар ч салбарт энэ хэлбэрийн эссег бичиж болно. Үндэслэгээ сайтай эссе бичихэд ерєнхийдєє ямарч эссе бичих баримтлалаас гадна үнэхээр итгэл үнэмшилтэй сайн эссе болгохын тулд хэдэн онцгой шаардлагыг хангасан байх учиртай. Луцилле Чарльтон үндэслэлтэй буюу үнэмшүүлэх эссе бичих 6 үндсэн алхмыг танд санал болгож байна.
Анхны алхам: Үндэс учирлалыг тодорхойлох
Маргаантай сэдэв бүхэн 2 талтай байдгийг тогтооход хялбархан юм. Харин тухайн асуудлаар бичиж байгаа хүний єєрийнх нь санаа бодлыг тогтооход заримдаа их бэрхшээлтэй байдаг билээ. Үүнийг тодруулахын тулд нэгд, єєрийнх нь зєвшєєрєхгүй ямар нэг юм байгаа гэдэгт зохиогч итгэлтэй байх ёстой. Жишээ нь: Кастро бол Кубын ерєнхийлєгч мөн гэж бичвэл энэ баримтыг хэн ч няцааж чадахгүй билээ. Харин би єєрийн эссед Кастрогийн бодлого нь Кубын ард түмэнд их ач тустай гэж маргаад эхэлбэл таны єєрийн эсседээ гарган тавьж буй байр суурийг үл зєвшєєрєх, шүүмжлэх орон зайг заавал гарган єгч байна. Тэгэхээр үндэслэлтэй эссе нь нэгэнт хүлээн зєвшєєрсєн баримтыг давтан батлахаас илүү том байх ёстой ажээ. Үүгээрээ тэрээр сэтгүүлийн буюу хялбаршуулсан эссегээс ялгаатай байна. Түүнээс гадна зохиогч єєрийн үндэслэлийг тодорхой бєгєєд товч хэллэгээр гаргаж тэр нь бүх эссений турш хяналтын гол санаа байх учиртай. Эссенд гарах бүх санаа нь тэрхүү гол санаатай холбогдож байх ёстой юм. Хоёрт, үндэслэлтэй эссе нь ердєє л нэг асуудлыг хоёр талаас нь авч үзэхээс илүү єргєн том байна. Сєрєг үндэслэлийг дурьдаж байгаа нь уншигчид яг энэ талаар зохиогч юу бодож байгааг ойлгож,итгэл үнэмшилтэй болох боломж бас л олгож чаддаггүй юм. Жишээ нь: шүүхийн сурвалжлагч шүүх дээр гэрчийн хэлсэн бүх үгийг бичиж авч чадна. Энэ нь шүүх үйлдлийн явцад зєвхєн нотлох баримт болох бєгєєд тэдгээр снааг итгэл үнэмшилтэй хэлбэрт оруулж тайлбарлаж тавих нь єєр єєрийн саналыг ямарч эргэлзээгүй хамгаалдаг ємгєєлєгч ба яллагч хоёрын хэрэг мєн. Эндээс үзвэл, зохиогч эхлээд бичих зүйлээ яг нарийн тодорхойлж, түүнд холбогдох бүр нотолгоог олж авсны дараа тэдгээрээр дамжуулан тодорхой санал бодлыг илэрхийлэх замаар тайлбарлах ёстой юм. Үндэслэлтэй эссе нь үүсэн гарсан асуудлын аль нэг талыг дэмжих бєгєєд ямар байр суурийг зохиогч дэмжиж байгаа тухайд уншигчид эргэлзээ тєрүүлэхгүй байвал зохино.
Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах.
Үндэслэлийг батлах хүчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл үнэмшил тєрүүлэйхүйц эссе бичдэг сайн зохиогчид янз бүрийн эх сурвалжаас тєрєл бүрийн мэдээлэл цуглулж чадсан бйдаг. Тухайн салбарын хүндтэй хүмүүсийн санал, статистикийн єгєгдєхүүн, хувийн туршлага болон судалгаа шинжилгээний боловсруулсан материал зэрэг нь зохиогчийн байр суурийг дэмжиж єгєх нотолгоо болдог. Эдгээрийг оюутнууд ч үндэслэлтэй эссе бичихдээ ашиглаж болох билээ.
Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бєгєєд авсан эх сурвалжийг заасан байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл: нэгд, Ашиглаж байгаа нотолгооны эх сурвалж бүхэн бат найдвартай байх ёстой. Ингэхийн тулд нотолгоо єєрийнхєє ажилд зааж єгсєн эх сурвалж болгон нэгэнт хэвлэгдээд олонд хүлээн зєвшєєрєгдсєн бүтээлээс авах ёстой. Найдваргүй эх сурвалжид нийтлэгдсэн юмуу, эсвэл таны ажлыг уншиж буй хүн уг нотолгоог бие даан шалгаж үзэх аргагүй байгаа бол нотолгоо тань сэжигтэй байх болно. Сайн зохиогч нь мэдээллийнхээ ашигласан бүх эх сурвалж ийг заахаар барахгүй сонин, сэтгүүл ба интернетээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх ёстой.
Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг үнэлж сурах хэрэгтэй болно. Сонин, сэтгүүлийн єгүүлэл нь хэвлэгдэхээсээ ємнє олон дахин үнэлэгдэж, редакторлагдах зэргээр засварлагдсан бйна. Ийм мэдээллийн эх сурвалжийг шалгах аргагүй.
Туршлагатай номын санчид эссе бичихдээ хэрэглэх мэдээллийн найдвартай эх сурвалжийг эрж олоход нь оюутанд сайтар тусалж чадна. Эргэлзээтэй мэдээлэл ашиглах нь уншигчдын итгэл алдахад хүргэдэг бол олон янзын найдвартай эх сурвалж нь зохиогчийг єргєж єгдєг байна. /єнєєдєр манай их дээд сургуулийн номын сан, нийтийн номын сан оюутанд үйлчлэх бус залхаах, зайлсхийх үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ нь мэргэжлийн ур чадвараас илүү материаллаг бааз, оюутнуудын номтой харьцах ёс зүйнээс үүдэлтэй болов уу?/
Хоёрт, мэдээллийн эх сурвалж зүй зохистой байх ёстой. єєрєєр хэлбэл, тэр нь дэвшүүлж буй асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь, Хятадын элчин сайдын яам Хятадын эдийн засгийн талаар шинжээч болж чадах боловч ЗХУ задарсан асуудалд зохитой эх сурвалж болж үл чадах билээ. Аятайхан харагдуулахын тулд зохисгүй ишлэл авснаар бичигч маань єєрийн эссений чанарыг муутган ердєє л задалж орхих болно.
Гуравт, судалгааны талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Хуучирсан баримт ашиглах нь ДОХ-ын талаарх судалгааг санхүүжүүлэхийг дээшлүүлэх тухай бичиж байгаа бол єєрийн эссендээ 1990 оны статистикийг ашиглахаас зайлсхийж болно. Яагаад гэвэл 1990 онд энэ євчнєєр халдварлах нь хамгийн бага байсан юм. Бас зохиогч тухайн бичиж буй асуудлыг сайтар мэдэж байх ёстой. Улс тєрчид байр суурийг өөрчилж болно, статистикийн шинэ єгєгдєхүүн хэтийн тєлєвийг єєрєєр харагдуулж болно. Шинэ судалгаа нь үндэслэлийг батлах єєр баталгаа ч болж болох юм. Интернетэд хандах нь шинэ стастик өгөгдхүүн олж авах сайн арга тєдийгүй хүмүүс єєрийг чинь санаачлагатай хүн гэж үнэлэх нэг шижим болж мэднэ.
Тэгээд ч үндэслэгээтэй эссе бичиж буй хүн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сүүлийн хэдэн жил хэрхэн хєгжиж ирснийг харуулж болох бєгєєд дараа нь стастик материалдаа дүгнэлт хийх гэх мэтээр үргэлжилж болно.
Эцэст нь хэлэхэд ианы ажилдаа ашигласан мэдээллийн бүх эх сурвалж нь нийтээр хүлээн зєвшєєрсєн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ нь хэдэн янз байдаг:
Гурав дахь алхам: Сєрєг саналыг няцаах.
Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл үэмшилтэй болгохын тулд зөвхөн өөрийн зөв гөдгийг нотлоод зогсохгүй бас өөрийнх нь байр суурийг шүүмжлэгчдийг няцааж өгдөг байна. Үндэслэгээгээ боловсруулж байх үедээ зохиогч эсрэг саналыг мөн л авч үзэж сайтар судлан, өөрийн ажилдаа шүүмжлэх ёстой. Өөр зохиогчийн байр суурийн талаар эргэлзснээр та өөрийн үндэслэлийг үнэн зөв болгох баталгаагаа бэхжүүлж байгаа хэрэг. Үүнийг хэд хэдэн аргаар хийж болно. Нэгд, шүүмжлэгчээс иш татаж аваад дараа нь түүний санааг мэдээллийн өөр эх сурвалж болон статистикийн өөр баримтыг ашиглах замаар няцааж болно. Хоёрт, шүүмжлэгчийн нотолгоог өөрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно. Гурав дахь арга нь нийтийн мэдэх баримт материалыг шүүмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран буруутгаж болно.
Үндэслэлтэй эссе бичигч нар єгүүллийнхээ тєгсгєлд шүүмжлэгчийн нотолгоо баримтыг дайрч буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зүйл нотолгооны бүр эхэн үед хийгдэх ёстой. Таны єєрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ тєрүүлэхгүйн тулд хамгийн хүчтэй баталгаа, сайн баримтыг тєгсгєлд нь оруулж єгвєл зүйтэй.
Дєрєв дэх алхам: Эссегээ тєлєвлєх.
Үндэслэлтэй эссе бичихийн тулд гол санааг багтаасан тєлєвлєгєє зохиохоос эхлэх нь зєв юм. Ер нь бүх эссе сонирхолтой баримт дурьдах, єдєєн сєргєсєн мэдэгдэл хйих, эсвэл бүр сєрєг үндэслэл гаргаж харуулах зэргээр хүний анхаарал татаж эхлэх ёстой. Жишээлбэл, Чарльз Краутхаммер энх тайвныг сахиулах үүргийн тухай єєрийн эссендээ өдөө сөргөсөн нэр ашигласан бол
Үндэслэлтэй эссэг хоёр аргаар бичиж болно. Үүнд:
-Эхний арга:
Оршил
Гол сэдэв /санаа/
Ерєнхий мэдээлэл /Хэрэв хэрэгтэй бол/
Таны бүх үндэслэгээ, зайлшгүй баталгааныхаа хамт
Сєрєг байр суурийг няцаах
Хамгийн хүчтэй талыг дурьдаж єгєх
Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх
-Хоёр дахь арга:
Оршил
Гол сэдэв/санаа/
Ерєнхий мэдээлэл/Хэрэв хэрэгтэй бол/
Сєрєг шүүмжлэгчийн анхны үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах
Сєрєг шүүмжлэлийн хоёр дахь үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах
Сєрєг шүүмжлэлийнхээ үндэслэлийг дэс дараалан үргэлжлэн няцаах
Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх.
Хоёр дахь арга нь нилээд урт эссе бичихэд илүү үр ашигтай. Харин нэгдэх арга нь богино хэмжээний эссе бичихэд тустай бєгєєд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь үндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа тєєрч будилах нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын үндэслэгээнд буулт хийх бол нэлээд эхэн үед хэрэглэж, харин єєрийн хамгийн хүчтэй баталгаа тєгсгєл хэсэгт гаргах ёстой.
Тав дахь алхам: Хэв маягийг сонгох.
Таны бичих эссенйи хэв маяг ба єнгє аяс ямар байх нь уг єгүүллийг зориулсан уншигчдаас шалтгаална. Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг єгүүллийн сэдвийн талаар нэлээд сайн тєсєєлєлтэй сэхээтэн хүмүүст зориулж бичдэг болохоор оюутнууд тухай хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас эссений єнгє аяс тэднийг үл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгүй. Уншигчид болон шүүмжлэгчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Жишээ нь:
Буруу: ... сэхээтэн хүн бүхэн мэддэг.
Сайн: ... гэдэгтэй олон хүн санал нийлдэг.
Буруу: ... гэж зєвхєн юм мэдэхгүй хүүхэд л хэлэх биз.
Сайн: ... гэдэг саналыг би зєвшєєрєхгүй.
Эссе нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хүнд юм уу, эсвэл хэт энгийн хэллэг хэрэглэх нь таны байр суурийг батлахад тус болохгүй юм. Эссенд хэрэглэж байгаа хэл нь тод томруун, шууд чиглэгдсэн, ойлгомжтой бєгєєд хүмүүсийн арьс єнгєний болон хүйсийн ялгаа зэрэг хувийн чанарын талаар ямар нэг атгаг санаагүй байвал зохино.
Жишээ нь:
Буруу: ... Энэ асуудлыг хүлээн зєвшєєрєх талаар маргаан, шуугианыг комисс хойшлуулсан.
Сайн: ... Комисс хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Буруу: ... Энэ эрчүүд ч юм мэдэхгүй гэдгээ харууллаа.
Сайн: ... Улс тєрчид алдаж шинжилжээ.
Судалгаа шинжилгээний эссений ихэнхийг “БИ” гэдэг тєлєєний үгийг хамгийн бага ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хүмүүс чинь юу хүлээж байгааг сайн мэдвэл зохино. Тодорхой хэсэг хүмүүст зориулан бичиж байгааа бол албархаг єнгє аясыг бага хэрэглэн єєрийн санааг гаргаж болох юм.
Зургадугаар алхам: Шалгах, дахин шалгах
Эссенийхээ нооргийг бичсний дараа шалгах зүйлүүдийг дараах жагсаалтын дагуу хянан үзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй.
Үндэслэлтэй эссег шалгах хүснэгт.
Энэ тєсєл 1998 оноос тэр үеийн Монголын нээлттэй нийгмийн хүрээлэн буюу Соросын сангийн дэмжлэгээр Монголд хэрэгжиж эхэлсэн боловч үйл ажиллагааны маань эрч саарсан нь харамсалтай. Тиймээс “ажил хийвэл дуустал” хийхийг хүсэж Интернетээс, ялангуяа шинжлэх ухаан, мэдээллийн хамгийн эрүүл сайт www.tanhim.net ээс дэмжлэгэ хүсэж залуучууд бид яаж бүтээлчээр сэтгэж уншиж, бичиж сурах вэ? гэдгийг цувралаар товч илэрхийлэх гэсэн юм.
Хүн єдрєєс єдєрт геометр прогрессоор єсєн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгүүлийг ямарч замбараагүй уншвал “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй байрны хүүхдүүд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхүү уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ?
Монголчууд бид маш их ерєнхий ярьдаг хүмүүс. Зарим тохиолдолд нэг хүн єєрийнхєє санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбүү хэл 30 минут ч ярьж хүмүүсийг хүлээлгүүлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мєн бид бүтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мєрүүдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргүйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрүүлгүүдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн түвшинд бус авъяасанд түшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сүүлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бүтээлүүдээс харж болно.
Боловсролын стандартанд хүнийг уншуулж, бичүүлж сургахаасаа илүү тэр хүн хэрхэн бүтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Үүгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч түүнд бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй, ихэнхдээ “амьгүй зохион бичлэг” болж бид ч түүнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мєн байгалийн ухааны хичээл бүүхэл уран зохиолын хичээлээ ч амьгүйгээр уншдаг болжээ. Орчин үед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хєгжлєєс илүү дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ.
Залуучууд маань унших гэдэг зүйлийг шинжлэх ухааны хєгжлєєр даван туулж болох ч гадаадын олон сургуулиудын шаардлагыг эссе хангалтгүй бичснээр хангаж чаддаггүй. Би л гэхэд олон илтгэл бичиж байж “Солонгосын бичлэгийн соёл”-ын талын талыг гадарласан гэж боддог.
Тэгвэл бидний хамгийн сайн мэддэг атлаа мэддэггүй Эссег хэрхэн яаж амжилттай бичиж болох бэ? гэдэг асуултанд та дараах зүйлийг тэвчээртэй уншаад мэдэж авч болно.
Эссе нь шинжлэх ухааны судалгааны объект болох том судалгаа атлаа тухайн улсын хэл, сэтгэл зүй, нийгмийн онцлогоос шалтгаалан єєр єєр шаардлагаар авч үздэг. Гэхдээ АНУ тєвтэй “RWCT”-ын тєслийнхєн эссений ерєнхий шаардлага, нєхцєлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна.
Эссе нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зүйн үндэслэлтэй эссе гэж 2 хуваагдана.
Энгийн эссе: Ийм эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дүрүүд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерєнхий, бүрхэг сэдэвтэй бичүүлдэггүй байна. Жишээ нь, бид Хєвсгєл нуур сэдэвт эссе бичъе.
Хэн
|
Хэнд зориулж
|
Ямар хэлбэрээр
|
Ямар зорилго.
|
| Экологич Нуур судлаач Загасчин Оюутан Хүүхэд Загас Нуур єєрєє Уул Ямар нэг амьтан | Экологич Нуур судлаач Загасчин Оюутан Хүүхэд Загас Нуур єєрєє Уул Ямар нэг амьтан | Эссе хэлбэрээр єгүүлэл Үлгэр Хошин шогоор Сурвалжлага хэлбэр Нийтлэл Танилцуулага Онигоо ч байж болно | Мэдээлэл өгөх. Таниулах. Байгалийн тэнцлийн тухай Нуурын нэгэн онцлогийн тухай гэх мэт |
Ийм хэлбэрээр та эссегээ эхлүүлбэл таний ажил цэгцтэй, тодорхой, олон зүйлрүү туйлшрахаас зайлсхийж эссенд тавигдах хамгийн анхны шаардлагыг хангах болно. Таньд амжилт хүсъе. Оролдоод үзээрэй.
Учир зүйн үндэслэлтэй ессег хэрхэн бичих вэ?
Учир зүйн талаар сайтар үндэслэсэн эссег аль нэг үзэл бодол буюу саналын үнэн зөв гэдэгт уншигчийг итгүүлж үнэмшүүлэхийн тулд бичдэг. Тэрхүү үзэл бодол нь улс тєрийн аливаа асуудлаар олон нийтийн санаа бодлыг єєрчлєх,эсвэл хүмүүсийг ердєє л тамхи татахаа болихыг уриалж байгаа уриа алин болохоос үл хамааран ийм бүх эссе итгүүлж үнэмшүүлэх нарийн тодорхойлсон үндэс учирлал,хүчтэй нотолгоо болон аливаа шүүмжийг няцаасан бүрдэлтэй байх ёстой. Ийм хүчтэй нотолгоо, шүүмж, эерэг-сєрєг няцаалтыг єєртєє багтаасан байдаг учраас шинжлэх ухааны ямар ч салбарт энэ хэлбэрийн эссег бичиж болно. Үндэслэгээ сайтай эссе бичихэд ерєнхийдєє ямарч эссе бичих баримтлалаас гадна үнэхээр итгэл үнэмшилтэй сайн эссе болгохын тулд хэдэн онцгой шаардлагыг хангасан байх учиртай. Луцилле Чарльтон үндэслэлтэй буюу үнэмшүүлэх эссе бичих 6 үндсэн алхмыг танд санал болгож байна.
Анхны алхам: Үндэс учирлалыг тодорхойлох
Маргаантай сэдэв бүхэн 2 талтай байдгийг тогтооход хялбархан юм. Харин тухайн асуудлаар бичиж байгаа хүний єєрийнх нь санаа бодлыг тогтооход заримдаа их бэрхшээлтэй байдаг билээ. Үүнийг тодруулахын тулд нэгд, єєрийнх нь зєвшєєрєхгүй ямар нэг юм байгаа гэдэгт зохиогч итгэлтэй байх ёстой. Жишээ нь: Кастро бол Кубын ерєнхийлєгч мөн гэж бичвэл энэ баримтыг хэн ч няцааж чадахгүй билээ. Харин би єєрийн эссед Кастрогийн бодлого нь Кубын ард түмэнд их ач тустай гэж маргаад эхэлбэл таны єєрийн эсседээ гарган тавьж буй байр суурийг үл зєвшєєрєх, шүүмжлэх орон зайг заавал гарган єгч байна. Тэгэхээр үндэслэлтэй эссе нь нэгэнт хүлээн зєвшєєрсєн баримтыг давтан батлахаас илүү том байх ёстой ажээ. Үүгээрээ тэрээр сэтгүүлийн буюу хялбаршуулсан эссегээс ялгаатай байна. Түүнээс гадна зохиогч єєрийн үндэслэлийг тодорхой бєгєєд товч хэллэгээр гаргаж тэр нь бүх эссений турш хяналтын гол санаа байх учиртай. Эссенд гарах бүх санаа нь тэрхүү гол санаатай холбогдож байх ёстой юм. Хоёрт, үндэслэлтэй эссе нь ердєє л нэг асуудлыг хоёр талаас нь авч үзэхээс илүү єргєн том байна. Сєрєг үндэслэлийг дурьдаж байгаа нь уншигчид яг энэ талаар зохиогч юу бодож байгааг ойлгож,итгэл үнэмшилтэй болох боломж бас л олгож чаддаггүй юм. Жишээ нь: шүүхийн сурвалжлагч шүүх дээр гэрчийн хэлсэн бүх үгийг бичиж авч чадна. Энэ нь шүүх үйлдлийн явцад зєвхєн нотлох баримт болох бєгєєд тэдгээр снааг итгэл үнэмшилтэй хэлбэрт оруулж тайлбарлаж тавих нь єєр єєрийн саналыг ямарч эргэлзээгүй хамгаалдаг ємгєєлєгч ба яллагч хоёрын хэрэг мєн. Эндээс үзвэл, зохиогч эхлээд бичих зүйлээ яг нарийн тодорхойлж, түүнд холбогдох бүр нотолгоог олж авсны дараа тэдгээрээр дамжуулан тодорхой санал бодлыг илэрхийлэх замаар тайлбарлах ёстой юм. Үндэслэлтэй эссе нь үүсэн гарсан асуудлын аль нэг талыг дэмжих бєгєєд ямар байр суурийг зохиогч дэмжиж байгаа тухайд уншигчид эргэлзээ тєрүүлэхгүй байвал зохино.
Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах.
Үндэслэлийг батлах хүчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл үнэмшил тєрүүлэйхүйц эссе бичдэг сайн зохиогчид янз бүрийн эх сурвалжаас тєрєл бүрийн мэдээлэл цуглулж чадсан бйдаг. Тухайн салбарын хүндтэй хүмүүсийн санал, статистикийн єгєгдєхүүн, хувийн туршлага болон судалгаа шинжилгээний боловсруулсан материал зэрэг нь зохиогчийн байр суурийг дэмжиж єгєх нотолгоо болдог. Эдгээрийг оюутнууд ч үндэслэлтэй эссе бичихдээ ашиглаж болох билээ.
Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бєгєєд авсан эх сурвалжийг заасан байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл: нэгд, Ашиглаж байгаа нотолгооны эх сурвалж бүхэн бат найдвартай байх ёстой. Ингэхийн тулд нотолгоо єєрийнхєє ажилд зааж єгсєн эх сурвалж болгон нэгэнт хэвлэгдээд олонд хүлээн зєвшєєрєгдсєн бүтээлээс авах ёстой. Найдваргүй эх сурвалжид нийтлэгдсэн юмуу, эсвэл таны ажлыг уншиж буй хүн уг нотолгоог бие даан шалгаж үзэх аргагүй байгаа бол нотолгоо тань сэжигтэй байх болно. Сайн зохиогч нь мэдээллийнхээ ашигласан бүх эх сурвалж ийг заахаар барахгүй сонин, сэтгүүл ба интернетээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх ёстой.
Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг үнэлж сурах хэрэгтэй болно. Сонин, сэтгүүлийн єгүүлэл нь хэвлэгдэхээсээ ємнє олон дахин үнэлэгдэж, редакторлагдах зэргээр засварлагдсан бйна. Ийм мэдээллийн эх сурвалжийг шалгах аргагүй.
Туршлагатай номын санчид эссе бичихдээ хэрэглэх мэдээллийн найдвартай эх сурвалжийг эрж олоход нь оюутанд сайтар тусалж чадна. Эргэлзээтэй мэдээлэл ашиглах нь уншигчдын итгэл алдахад хүргэдэг бол олон янзын найдвартай эх сурвалж нь зохиогчийг єргєж єгдєг байна. /єнєєдєр манай их дээд сургуулийн номын сан, нийтийн номын сан оюутанд үйлчлэх бус залхаах, зайлсхийх үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ нь мэргэжлийн ур чадвараас илүү материаллаг бааз, оюутнуудын номтой харьцах ёс зүйнээс үүдэлтэй болов уу?/
Хоёрт, мэдээллийн эх сурвалж зүй зохистой байх ёстой. єєрєєр хэлбэл, тэр нь дэвшүүлж буй асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь, Хятадын элчин сайдын яам Хятадын эдийн засгийн талаар шинжээч болж чадах боловч ЗХУ задарсан асуудалд зохитой эх сурвалж болж үл чадах билээ. Аятайхан харагдуулахын тулд зохисгүй ишлэл авснаар бичигч маань єєрийн эссений чанарыг муутган ердєє л задалж орхих болно.
Гуравт, судалгааны талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Хуучирсан баримт ашиглах нь ДОХ-ын талаарх судалгааг санхүүжүүлэхийг дээшлүүлэх тухай бичиж байгаа бол єєрийн эссендээ 1990 оны статистикийг ашиглахаас зайлсхийж болно. Яагаад гэвэл 1990 онд энэ євчнєєр халдварлах нь хамгийн бага байсан юм. Бас зохиогч тухайн бичиж буй асуудлыг сайтар мэдэж байх ёстой. Улс тєрчид байр суурийг өөрчилж болно, статистикийн шинэ єгєгдєхүүн хэтийн тєлєвийг єєрєєр харагдуулж болно. Шинэ судалгаа нь үндэслэлийг батлах єєр баталгаа ч болж болох юм. Интернетэд хандах нь шинэ стастик өгөгдхүүн олж авах сайн арга тєдийгүй хүмүүс єєрийг чинь санаачлагатай хүн гэж үнэлэх нэг шижим болж мэднэ.
Тэгээд ч үндэслэгээтэй эссе бичиж буй хүн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сүүлийн хэдэн жил хэрхэн хєгжиж ирснийг харуулж болох бєгєєд дараа нь стастик материалдаа дүгнэлт хийх гэх мэтээр үргэлжилж болно.
Эцэст нь хэлэхэд ианы ажилдаа ашигласан мэдээллийн бүх эх сурвалж нь нийтээр хүлээн зєвшєєрсєн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ нь хэдэн янз байдаг:
1. Ишлэл гэдэг бол анхдагч зохиогчийн үгний хэсэг мєн. Тэр нь хаанаас авч хэрэглэсэн эх сурвалжийг нь заасан иэмдэглэлтэй байх ёстой. Ишлэл хэрхэн татах тухай зааварчилгаатай ном уншиж ашиглах нь зүйтэй юм.
2. Санааг нь єєрчлєн хэлэх гэдэг нь тодорхой зохиогчийн санааг єєрийн үгээр илэрхийлэн дамжуулахыг хэлнэ. Ийм тохиолдолд үзэл санааг нь хадгалан үлдээгээд түүнийг єєрийн үгээр илэрхийлж нотолгоондоо ашиглана гэсэн үг. єєр зохиогчийн үзэл санааг єєрчлєн илэрхийлсэн бүх тохиолдолд бас ишлэл байх ёстой.
3. Санааг нь болон үг хэллэгийг нь авч ашиглаж байгаа сэдвийнхээ анхны утга агууллагаас гадуур єєрєєр шууд ишлэл болгох ба санааг єєрчлєн илэрхийлж болохгүй. Тэгвэл та эх сурвалжаа буруу ашигласан хэрэг болно. Жишээ нь би Краутхаммерын єгүүлэлээс “даяарчлагдсан нийгэм, олон улсын эрх зүй, хамтын аюулгүй байдал, энхийг сахиулах чармайлт, НҮБ ба жинхэнэ олон талт харилцаанд тулгуурласан шинэ ертєнцийн дэг журам доголдож эхэллээ” гэсэн єгүүлбэрийг иш татаж болох байв. Гэвч анхааралтай судлаад үзтэл энэ бол Жорж Бушийн санааг єєрчлєн илэрхийлсэн хэрэг байсан бєгєєд Краутхаммер үнэндээ огт єєр саналтай байсан юм.
4. Хэрэв тухайн санааг чинь нийтээр хүлээн зєвшєєрсєн баримт, мэдээлэл биш бол түүнийг єєрєє гаргаж байгаа гэдгээ ямагт цохож зааж байвал зохино. Жишээ нь, Энэтхэг орон тусгаар тогнолоо 1947 онд олж авсан гэх мэдээлэлд эх сурвалж зааж хэрэггүй. Тэгвэл єєрийн нотолгоог дэмжүүлэхээр авсан судалгааны ба хүн амын тооллогын материал, статистикийн єгєгдєхүүн зэргийг ашиглах бүртээ эх сурвалжийг заавал заах ёстой.
Нотлох баримт цуглуулж байх үедээ л мэдээллийн бүх сурвалжийн тухай тодорхой тэмдэглэл хєтлєх хэрэгтэй. Түүн дээрээ үндэслэн бичсэн зүйлдээ бүх мэдээллийн эх сурвалжийг заасан эсэхээ хянаж үз. Хүний бичсэн зүйлийг хуулбарлахаас ямагт зайлсхийгтүн. Хуулбарлах болон түүнд хүлээлгэдэг хариуцлагын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Гурав дахь алхам: Сєрєг саналыг няцаах.
Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл үэмшилтэй болгохын тулд зөвхөн өөрийн зөв гөдгийг нотлоод зогсохгүй бас өөрийнх нь байр суурийг шүүмжлэгчдийг няцааж өгдөг байна. Үндэслэгээгээ боловсруулж байх үедээ зохиогч эсрэг саналыг мөн л авч үзэж сайтар судлан, өөрийн ажилдаа шүүмжлэх ёстой. Өөр зохиогчийн байр суурийн талаар эргэлзснээр та өөрийн үндэслэлийг үнэн зөв болгох баталгаагаа бэхжүүлж байгаа хэрэг. Үүнийг хэд хэдэн аргаар хийж болно. Нэгд, шүүмжлэгчээс иш татаж аваад дараа нь түүний санааг мэдээллийн өөр эх сурвалж болон статистикийн өөр баримтыг ашиглах замаар няцааж болно. Хоёрт, шүүмжлэгчийн нотолгоог өөрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно. Гурав дахь арга нь нийтийн мэдэх баримт материалыг шүүмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран буруутгаж болно.
Үндэслэлтэй эссе бичигч нар єгүүллийнхээ тєгсгєлд шүүмжлэгчийн нотолгоо баримтыг дайрч буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зүйл нотолгооны бүр эхэн үед хийгдэх ёстой. Таны єєрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ тєрүүлэхгүйн тулд хамгийн хүчтэй баталгаа, сайн баримтыг тєгсгєлд нь оруулж єгвєл зүйтэй.
Дєрєв дэх алхам: Эссегээ тєлєвлєх.
Үндэслэлтэй эссе бичихийн тулд гол санааг багтаасан тєлєвлєгєє зохиохоос эхлэх нь зєв юм. Ер нь бүх эссе сонирхолтой баримт дурьдах, єдєєн сєргєсєн мэдэгдэл хйих, эсвэл бүр сєрєг үндэслэл гаргаж харуулах зэргээр хүний анхаарал татаж эхлэх ёстой. Жишээлбэл, Чарльз Краутхаммер энх тайвныг сахиулах үүргийн тухай єєрийн эссендээ өдөө сөргөсөн нэр ашигласан бол
Үндэслэлтэй эссэг хоёр аргаар бичиж болно. Үүнд:
-Эхний арга:
Оршил
Гол сэдэв /санаа/
Ерєнхий мэдээлэл /Хэрэв хэрэгтэй бол/
Таны бүх үндэслэгээ, зайлшгүй баталгааныхаа хамт
Сєрєг байр суурийг няцаах
Хамгийн хүчтэй талыг дурьдаж єгєх
Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх
-Хоёр дахь арга:
Оршил
Гол сэдэв/санаа/
Ерєнхий мэдээлэл/Хэрэв хэрэгтэй бол/
Сєрєг шүүмжлэгчийн анхны үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах
Сєрєг шүүмжлэлийн хоёр дахь үндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах
Сєрєг шүүмжлэлийнхээ үндэслэлийг дэс дараалан үргэлжлэн няцаах
Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх.
Хоёр дахь арга нь нилээд урт эссе бичихэд илүү үр ашигтай. Харин нэгдэх арга нь богино хэмжээний эссе бичихэд тустай бєгєєд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь үндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа тєєрч будилах нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын үндэслэгээнд буулт хийх бол нэлээд эхэн үед хэрэглэж, харин єєрийн хамгийн хүчтэй баталгаа тєгсгєл хэсэгт гаргах ёстой.
Тав дахь алхам: Хэв маягийг сонгох.
Таны бичих эссенйи хэв маяг ба єнгє аяс ямар байх нь уг єгүүллийг зориулсан уншигчдаас шалтгаална. Үндэслэлтэй эссе бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг єгүүллийн сэдвийн талаар нэлээд сайн тєсєєлєлтэй сэхээтэн хүмүүст зориулж бичдэг болохоор оюутнууд тухай хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас эссений єнгє аяс тэднийг үл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгүй. Уншигчид болон шүүмжлэгчид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Жишээ нь:
Буруу: ... сэхээтэн хүн бүхэн мэддэг.
Сайн: ... гэдэгтэй олон хүн санал нийлдэг.
Буруу: ... гэж зєвхєн юм мэдэхгүй хүүхэд л хэлэх биз.
Сайн: ... гэдэг саналыг би зєвшєєрєхгүй.
Эссе нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хүнд юм уу, эсвэл хэт энгийн хэллэг хэрэглэх нь таны байр суурийг батлахад тус болохгүй юм. Эссенд хэрэглэж байгаа хэл нь тод томруун, шууд чиглэгдсэн, ойлгомжтой бєгєєд хүмүүсийн арьс єнгєний болон хүйсийн ялгаа зэрэг хувийн чанарын талаар ямар нэг атгаг санаагүй байвал зохино.
Жишээ нь:
Буруу: ... Энэ асуудлыг хүлээн зєвшєєрєх талаар маргаан, шуугианыг комисс хойшлуулсан.
Сайн: ... Комисс хэлэлцүүлгийг хойшлуулсан.
Буруу: ... Энэ эрчүүд ч юм мэдэхгүй гэдгээ харууллаа.
Сайн: ... Улс тєрчид алдаж шинжилжээ.
Судалгаа шинжилгээний эссений ихэнхийг “БИ” гэдэг тєлєєний үгийг хамгийн бага ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хүмүүс чинь юу хүлээж байгааг сайн мэдвэл зохино. Тодорхой хэсэг хүмүүст зориулан бичиж байгааа бол албархаг єнгє аясыг бага хэрэглэн єєрийн санааг гаргаж болох юм.
Зургадугаар алхам: Шалгах, дахин шалгах
Эссенийхээ нооргийг бичсний дараа шалгах зүйлүүдийг дараах жагсаалтын дагуу хянан үзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй.
Үндэслэлтэй эссег шалгах хүснэгт.
1. єєрийн үндэслэгээг тодорхойлж чадсан эсэх?
2. Энэ сэдвийн талаар нарийн тодорхой саналтай болж чадсан эсэх?
3. Гол санаа нь тодорхой болж чадсан эсэх? Түнийг яаж дэмжиж өгөх ёстой вэ?
4. Эссег нэг бүхэл зүйл болгож чадсан эсэх? Бүх хэсгүүд гол санаатайгаа холбогдсон эсэх?
5. Үндэслэлд тєєрєлдсєн зүйл байгаа эсэх?
6. Үг хэллэгийн сонголт зєв, єнгє аяс нь зохитой байгаа эсэх?
7. єгүүлбэрийн бүтэц болон үгийн холболт єєрчлєлттэй эсэх?
8. Эссег маш хатуу дүгнэлтээр тєгсгєж чадсан эсэх.
9. Миний эссений эхний хэсэг уншигчдын анхаарлыг татаж чадаж байгаа эсэх?
10. Зєв бичлэгийн дүрэм, үг хэллэгийг зєв хэрэглэсэн эсэх?
11. Мэдээллийнхээ эх сурвалжаас журам горимын дагуу ишлэл авч чадсан эсэх?
12. єгүүлбэрүүдэд тодотгох тэмдэглэгээг зєв хийсэн эсэх?
Labels:
Танин мэдэхүй
2006-09-17
Хичээлийн жилийн 1-р улирал SS102
Энэ хичээлийн жилийн 1-р улиралын Монголын түүхийн хичээлийн семинарын тєлєвлєгєє.
Долоо хоног
|
Хичээлийн сэдэв.
|
Сэдвийн бүлгүүд.
|
Ашиглах материал.
|
2-р долоо хоног
|
Түүх гэж юу вэ? Эх оронч үзэл, Иргэн болж тєлєвших нь.
|
Чєлєєт ярилцлага.
| |
3-р долоо хоног
|
Хүй нэгдлийн байгуулалын үеийн Тєв азийн түүх.
| 1.Чулуун зэвсэгийн үе. 2. Хүрлийн үе. 3. ХНБ-ийн нийгмийн харилцаа. | Музей дээр ярилцлага хийнэ. |
4-р долоо хоног.
|
Монголын эртний улсуупын түүх-1
| 1.Хүннү нарын угсаа гарваль, Хүннү гүрэн байгуулагдсан нь, Хүннү гүрний тєрийн түүх. 2.Сяньби улс, Моюн Тоба улсын түүх. 3.Жужан улс, тєрийн түүх, 4.Тєв азийн нутагт оршин тогтнож байсан євєг Монголчуудын эрхлэх аж ахуй, тэдний эдийн болон оюуны соёл. | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001
|
5-р долоо хоног.
|
Монголын эртний улсуупын түүх-2
| 1.Түрэг угсаатнуудын угсаа гарваль, Ашинагийн домог. 2.Түрэгийн хаант улс байгуулагдсан нь, түүний тєрийн түүх. Эртний болон Хожуу түрэгийн хаант улс. 3.Уйгар, Киргызийн хаант улсын түүх. 4.Түрэг угсаатнуудын эдийн болон оюуны соёл, тэдний Монголын нутаг дээр үлдээсэн археологийн түүхэн дурсгалт зүйлсүүд. /Руни бичиг, Хүн чулуу, Хиргисүүр/ | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001
|
6-р долоо хоног.
| Хятан улс, Монголын тулгар төр байгуулагдахаас өмнөх үеийн нийгэм улс төрийн урьдчилсан нөхцөл. | 1.Хятан гүрний тєрийн түүх. 2.Тєв азийн єндєр соёлт Хятан /Дай Ляо/ улсын соёл. 3.Монголын тулгар тєр байгуулагдахаас өмнөх үеийн төв азийн нүүдэлчдийн нийгмийн байдал. 4.Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Татар, Мэргид. | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001
|
7-р долоо хоног.
| Монголын эзэнт гүрэн. | 1.Монголын тулгар тєр байгуулагдсан нь, түүний шинж чанар. 2.Их хаадын үеийн Монголын нийгэм-улс тєрийн байдал. /Чингис хаан, єгєєдэй хаан, Гүюг хаан, Мєнх хаан / 3.Монголчуудын оюуны болон эдийн соёлд гарсан дэвшилт єєрчлєлт. /Монголын нууц товчоо, Хар Хорум хот/ | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992. -Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001.
-“Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” УБ. 1992.
|
8-р долоо хоног.
| Монголчуудын байлдан дагуулал. | 1.Чингис хааны хийсэн аян дайнууд. /а. Тангуд улсруу 2 удаа, Алтан улс, Хорезм / 2.єгєєдэй хааны хийсэн аян дайн /Ахмад хєвгүүдийн аян дайн-Орос, дорнод европ/ 3.Мєнх хааны хийсэн аян дайн /Хүлэг хааны аян дайн/ 4.Монголчуудын байлдан дагуулалтын шалтгаан, эерэг-сєрєг төл | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992. -Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001. -“Монгол-Татарууд Ази Европт”
-Монголчуудын байлдан дагуулал. Саундерс. УБ. 1994.
|
9-р долоо хоног.
| Юань гүрний үеийн Монголын түүх. | 1.Хубилай-Арибөх нарын хоорондын зєрчил. 2.Хубилай Юань гүрнийг байгуулсан нь, Юань гүрний тєрийн байгуулал. 3.Юань гүрний нийгмийн давхрага, эдийн болон оюуны соёл. 4.Юань гүрний үед хийсэн аян дайнууд /Зүүн ємнєд ази болон Японы арал/ 5.Юань гүрний задрал, түүний шалтгаан, Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг. Юань улс Хятадын тєр үү? Монголын тєр үү? | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992. -Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001. -“Хубилай хаан” УБ. 1994
-“Монголын түүх” 3-р боть. УБ. 1995.
|
10-р долоо хоног.
| Монгол улс Манжид эзлэгдсэн нь. | 1.євєр Монгол Манжид дагаар орсон нь, түүний шалтгаан, Лигдэн хааны үйл ажиллагаа. 2.Хал Манжид дагаар орсон нь: Дєчин дєрвєн 2-ын Их цааз, Халхын хаант улсын байдал, Халх-Ойрадын хямрал, Занабазарын байр суурь. 3.Зүүн гарын хаант улс Манжид эзлэгдсэн нь: Зүүн гарын хаант улсын дотор єрнєсєн хаан ширээний тєлєє тэмцэл. Амарсанаа. 4.Монгол улс Манжид эзлэгдсэн түүхэн сургамж. | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992. -Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001. -“Халхын түүх” |
11-р долоо хоног.
| Манжийн захиргааны үеийн Монгол улс. | 1.Манжийн үеийн Монголын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт. 2.Ар Монголоос Манжид залгуулж байсан алба гувчуурууд. 3.Хятадын худалдаа мєнгє хүүллийн капитал Монголд нэвтэрсэн нь. 4.Манжийн үеийн1 Монгол ба орчин үеийн Монгол. | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992. -Монголын түүх. 1-р дэвтэр. ШУТИС. 2001. -“Халхын түүх” |
12-р долоо хоног
| Монголчуудын “сэргэн мандалт” | 1.Манжийн үеийн Шинэ засгийн бодлого, түүний хэрэгжилт. 2.Богд хаант Монгол улс байгуулагдсан нь: БХТЕШГ болон Богдыг хаан ширээнд єргємжилсєн нь. 3.БХМУ-ын тєрийн бүтэц, зохин байгуулалт. | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004
|
13-р долоо хоног
| 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал. | 1. 1921 оны ҮАХ, түүний шалтгаан, “импортын хувьсгал. 2. Монгол улсын хєгжлийн хэтийн тєлвийн талаархи үзэл баримтлал, тэдгээрийн зєрчил. 3. Баруунтан, тэдний улс тєр, нийгэм-эдийн засгийн талаархи үзэл баримтлал. 4. Зүүнтэн, тэдний улс төр, нийгэм-эдийн засгийн талаархи үзэл баримтлал. | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004
|
14-р долоо хоног
| “Социализмын үеийн” Монгол улс. | 1.Монгол оронд аж үйлдвэрлэлийн салбарууд үүсэж хєгжсєн нь. 2.Гэгээрэл, соёл боловсролын салбарт гарсан дэвшил, єєрчлєлтүүд. 3.Социализмын үеийн Монголын түүхэн алдаа оноонууд. | -Монгол улсын түүх. 5 боть. УБ. 2003. -Монголын түүхийн дээж бичиг. 4 дэвтэр. УБ. 1992.
-Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004
|
15-р долоо хоног
|
1990 оны ардчилсан хувьсгал.
| 1. 1990 оны ардчилсан хувьсгал, түүний шалтгаан. 2. Ардчилсан хувьсгалын түүхэн ач холбогдол. 3. 1992 оны үндсэн хуулийн Хүний эрх, эрх чєлєє. | -Монголын түүх. 2-р дэвтэр. ШУТИС. 2004. -Монгол улсын үндсэн хууль. 1992 он. |
Лекц. ТВ Заал
№
|
Сар єдєр
|
Лекцын сэдэв.
|
1.
|
9-р сарын 3.
| Хүний гарал үүсэл, Хүй нэгдлийн үеийн хүн тєрєлхтний түүх. |
2.
|
9-р сарын 17.
| Дундад эртний үеийн Тєв азийн нүүдэлчид. /23-34 хуудас/ |
3.
|
10-р сарын 1.
| Овог, Угийн бичиг, Монгол угсаатан. /34-44 хуудас/ |
4.
|
10-р сарын 15.
| Монгол угсааны хаант улсууд. /44-55 хуудас/ |
5.
|
10-р сарын 29.
| Монголчуудын “бутрал”-ын үеийн түүх. /55-63 хуудас/ |
6.
|
11-р сарын 12.
| ХХ зууны Монгол угсаатны түүх. /74-83 хуудас/ |
7.
|
11-р сарын 26.
| ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түүх. /83-95 хуудас/ |
8.
|
12-р сарын 10.
| Монголчуудын сэргэн мандалт. /63-73 хуудас/ |
Labels:
Сургалтын тухай
2005-01-01
ТАНИЛЦУУЛГА
Манай вэб хуудсанд тухлан саатсан ЭРХЭМ ТАНД энэ өдрийн амар амгаланг айлтгая! Би 2007 оны 12 сард оюутнуудад амласан ёсоороо “Миний клуб”-ээ байгуулсан билээ. Удаан хугацаанд энэ клубыг байгуулагдахыг хүлээж таралдах бүрдээ надаас асуудаг олон оюутнууд байснаас гадна би өөрөө ч хурдан байгуулахыг хүсэж байсан.
Хичээл дээр санал бодол зөрөлдөж, зөрчилдөж эсвэл нийлж байсан ч цаашаа мухардалд ордог байсан үеэ санаж байгаа байх тэгвэл миний, бидний байгуулж байгаа “Миний клуб”-т заавал ирээрэй. Энэ бол хэн нэг хүний амбицын үүднээс байгуулагдаж байгаа клуб биш, зүгээр ч нэг цаг хугацаа өнгөрөөх гэсэн ердийн клуб биш. Бүтэц нь энгийн, цомхон атлаа бүгдэд нь минийх л байж чадах энгийн сайхан клуб юм. Би хичээл зааж байх хугацаандаа оюутнуудтай олон зүйлийг ярилцаж үзлээ. Оюутнууд ч биш багш нартай оюутнуудтай ярилцдаг зүйлээрээ санал солилцож үзээд бидэнд нэг л зүйл дутагдаж байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ бол “МИНИЙ” гэдэг үгийг нийтэд бренд болгон хэрэгжүүлэх, түүгээр дамжуулан Он Лайн хамт олныг бүрдүүлэх. МИНИЙ гэдэг хүн бүрд өөрийн гэсэн өмчлөх үүднээс ойлгогдох ч өргөн хүрээнд бидний хамтын ажиллагаан дээр тулгуурлаж байж МИНИЙХ гэдгээрээ хэрэгжиж чаддаг юм байна.
Хүн бүр МИНИЙ сургууль, МИНИЙ мэргэжил, МИНИЙ хобби гэж хувь хүн талаасаа боддог боловч бусдын МИНИЙ гэдэг өмчлөх сэтгэлгээтэй холбогдож байж сая МИНИЙХ гэж жинхэнэ утгаараа болж чадна. Хамтын бүтээлдээ урамшсан бид энэхүү нөхөрлөлөө клуб хэлбэрээр цаашид хадгалан, улам хөгжүүлэхээр шийдсэн юм. Та дор тавигдсан “Клуб байгуулах учир нь” гарчигтай бичиглэлийг уншиж, бидний анхны сэдэл санаачлагатай танилцаарай.Манай клуб Монгол, Япон, Солонгос, Англи, АНУ зэрэг улс оронд ажиллаж, сурч буй 140 орчим гишүүнтэй. Мөн идэвхтэй харилцаатай байх дэмжигчид олноор гарч ирсэн. Насны хувьд ч, ажил мэргэжил, эсвэл эрдмийн зэргийн хувьд ч харилцан адилгүй олон янзын хүмүүс цуглаад өөрсдийн МИНИЙХЭЭРЭЭ нэгддэг газар юм. Бид гишүүдийнхээ тоог учир зүггүй олшруулахыг яаравчлахгүй, харин чанартай, итгэл хүлээж чадах гишүүдээр эгнээгээ зузаатгахыг чухалчилна. Гэхдээ тооноос илүү чанар, бас хийсэн ажил чухал юм. Энэ клубын ажил сайн дурын үндсэн дээр байна. Бидэнтэй хамтран клубын үйл ажиллагаанд бодитойгоор оролцож өөрийгөө таниулах, эсвэл өөрөө өмнө хийж байсан зүйлээрээ олонд танигдсан байх, эсвэл клубын маань хэн нэгний итгэлтэй анд байж түүгээр дамжуулан уригдах гэсэн хэлбэрээр шинэ гишүүдийг бүртгэн авна. Гэхдээ клубын хэнийг ч танихгүй, ямар нэг олонд танигдах зүйл хийгээгүй байлаа ч, үнэхээр бидэнтэй нэгдэх, манай хамт олны нэг гишүүн болох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд бидний адил зорилго тэмүүлэлтэй бол тийм хүнийг бид баяртай хүлээж авах болно. Үнэндээ тийм хүмүүсийг байнга хайж ирсэн юм.Клубын үйл ажиллагаа үндсэндээ цахим сүлжээ болох мэйлийн листээр явагдана. МИНИЙ КЛУБ-ынхэн мэйл листээр, Форумаар өөрсдийн сонирхолын бүлгийг байгуулна. Явган аялагчдын, Фото зураг сонирхогчдын, Тоочдын, Зураачдын, Мэтгэлцэгчдийн гэх мэтээр зохион байгуулагдах орчныг бүрдүүлэх юм. Бид он-лайнаар клубын үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гаргана, хоорондоо уншсан ном, сонссон мэдээнээсээ хүргэж солилцон, хэн нэгэнд нь онцгой үйл явдал болоход түүнээс нь хуваалцдаг. Мөн тодорхой хугацаанд төсөл, ажил хэргийг санаачилж, түүнд хамжиж дэмжин ханцуй шамлан ордог. Яваандаа гишүүд олширвол зөвхөн цахим хэлбэрээр төдийгүй, биеэр уулзаж цуглардаг, алжаалаа тайлж, урам эрч хүч авдаг орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа. Сургууль дээр клубын байртай болж, амралтын өдрүүдээр гишүүд маань спорт тоглоом тоглох, ширээ тойрон сууж ярих зэргээр алжаалаа тайлж, мөн өндөр хурдны интернэт, олон улсад нэртэй шилдэг сэтгүүлүүдийн захиалга зэрэг мэдээлэл, танин мэдэхүйн дундын сан, үйлчилгээтэй болохыг мөрөөддөг. Мөрөөдөл их, боломж хязгааргүй. Харин энэ мөрөөдөл төдий зүйлийг бодитой ажил хэрэг болгох, клубт өөрийн өнгө аясаар хувь нэмэр оруулж, өөрөө ч ихийг эндээс олж авч, өдөр тутмын амьдралаа утга учиртай болгох тэр хүмүүсийн нэг нь, магадгүй үүнийг уншиж байгаа та ч байж болох. МИНИЙ Клубын анхны цугларалт 2006 оны 3-р сарын 3-нд ШУТИС-ийн ТВЗааланд болно.
Удиртгал
ШУТИС анх 1998 онд сургалтын шинэ систэмд бүрэн шилжиж SS-102 буюу Монголын түүх хичээлийг зайлшгүй үзэх болоод даруй 10 жил өнгөрчээ. Харин оюутнууд багшаа сонгох болсон нөхцөлд профессор, багш нарыг хичээлээ шинэ хэлбэрээр заах, энэ системд тохирох сургалтын шинэ арга зүй эрэлхийлэхийг шаардахын хамт оюутнуудын багаар ажиллах болон бие даах чадварыг хөгжүүлэх шаардлагатай болсон. Монгол улсад инженерийн баклавар, магистрын боловсрол олгодог цорын ганц энэ их сургуулийн боловсон хүчнүүдийг ирээдүйд технократууд бус хүмүүнлэг – иргэний ардчилсан нийгмийг авч явах инженерүүд, иргэн хүн болгохын тулд Хүмүүнлэгийн ухааны багш нар ШУТИС-ийн бүх мэргэжлийн ангиудад хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг зааж байна.
Тус их сургуульд үзэх хүмүүнлэгийн хичээлүүдээс хамгийн түрүүнд заавал үзэх хичээл –Монголын түүх нь та нарын ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд гол үүрэгтэй Философи, Соёл Иргэншлийн түүх, Гоо зүй, Ёс зүй, Улс төр судлал гэсэн хичээлүүдийн үндэс суурь болох юм. Их сургуульд үзэж буй Монголын түүхийн хичээл нь зөвхөн он дараалласан мэдээлүүдийг хүүрнэх бус өнгөрсөн, одоо, ирээдүйн юмс үзэгдэлд хандах шинжлэх ухааны өндөр түвшингийн мэдлэгийг оюутан залуучууд нь өөрийн гэсэн үзэл бодлоор хандан чөлөөтэйгөөр тайлбарлах, Эх оронч үзлийг зөв төлөвшүүлэх зорилготойгоороо та нарын өмнө нь үзсэн түүхийн хичээлүүдээс ялгагдах ёстой. Тиймээс ч уг хичээлийн үзэх ёстой сэдвүүд нь түүхэн хүмүүсийн намтар бүхий үйл явдлуудын он дарааллын хүүрнэл бус сонирхол татсан баримттай түүхэн зангилгаа асуудлуудад та бүхний анхаарлыг хандуулж байх болно.
Харамсалтай нь монголын түүхэнд байдаг тэнгис далай мэт сонирхол татсан олон мянган асуудлууд их байдаг боловч бидний хамтдаа эх түүхээрээ аялах хугацаа маань 48-хан цаг. Үүнийг зүйрлэвээс, тэр их тэнгис далайн уснаас багш хүн шавь нартаа зөвхөн нэг шанагыг л хутган авч нэг, нэг балгуулаад цаашаагаа дахин уухыг хүсч байна уу? эсвэл нэг балга усаа ч баралгүй буцаагаад асгачихаж байна уу? гэдгийг үл хайхран ямар нэг дүн тавиад л хичээл дуусдаг.
Иймээс миний бие өөрийнхөө шанаганы хэмжээг бага ч атугай томсгох зорилгоор буюу цаг хугацаа алдахгүй байхын үүднээс та нарын гар дээр өөрийн лекцийн тоймоо ON LINE-aar хүргүүлж байна. Энэ лекцүүд та бүхэнд очсноор бидний лекц “Түргэн бичлэгийн уралдаан”, “Цээж бичлэг” шиг байхаа больж сонирхолтой олон хэлбэрээр явагдах боломж бүрдэнэ. Энэ гарын авлагыг бичихдээ түүхэн нэр томъёо, он цаг нуршихаас аль болох хөндий байж гадаад, дотоодын судлаачдын шинэ сэргэг зохиол бүтээл, мэдээллээс бүтээлчээр авч ашиглан өөрийн санаа бодол дүгнэлтийг гаргахыг оролдлоо. Энэхүү лекцүүд та бүхэнд зөвхөн хичээл болон шалгалтны гарын авлага бус, та нарын ертөнцийг үзэх үзэлд бага ч атугай нөлөө үзүүүлбэл мөхөс би үүнийг бичсний гол зорилго биелэгдэх болно. Хэрэв зээ энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй бол энэ гарын авлага жам ёсоороо хог дээр хөсөр хэвтэх бизээ.
Ертөнцийг үзэх үзлийг онцолсны учир нь гэвэл оюутан ахуй үедээ буюу 18-25 насандаа хүн өөрийн ертөнцийг үзэх үзлийн гол ноён нуруугаа төлөвшүүлдэг. Гэхдээ энэ нь нэг төлөвшчихөөд л хадгалагдаад байдаггүй, байнга хөгжиж дэвшиж байх учиртай. Философич Ф. Бэкон “Хүнд 4 янзын заяагдмал төөрөгдөл байдаг. 1-рт юмыг хүнчилж сэтгэснээс болж үүсдэг төрлийн төөрөгдөл /шашин, ердийн танин мэдэхүй/ 2-рт хувь хүний өөрийн олж авсан мэдлэгийн цар хүрээ явцуурснаар үүсдэг агуйн төөрөгдөл /өөрийгөө зөвтгөх, хувиа хичээх/ 3-рт нэр томъёо хэлсэн үгийг буруу утгаар нь тайлбарлахаас үүсдэг зах зээлийн төөрөгдөл. 4-рт нэр хүндэд нь бишрэн шүтсэнээс болж үүсдэг театрын төөрөгдөл” гэж бичжээ. “Хэрвээ хүн хэн нэгний бичсэн хуурай зааг хүрээнд эргэлдвэл арваалзны наалдах шүлсэнд баригдсан өчүүхэн өт хорхой мэт. Мэдээж хүний толгой бүхнийг сэтгэж хүлээж авахгүй. Учир нь толгой бүр том, жижиг шүүлтүүр юм. Магадгүй тэр шүүлтүүр нь бөглөрсөн, эсвэл уначихсан ч байж болно” гэж нэгэн оюутан зохион бичлэгтээ бичсэн байна. Иймд ертөнцийг үзэх үзэл гэдэг бол хувь хүний мэдээллийг шүүн тунгаах тархин дахь шүүлтүүр гэж ёгтолж болох юм. “Ертөнцийг үзэх ямар ч үзэл хүн төрөлхтөнд мэдэгдээгүй байгаа юмс үзэгдлийн өмнө асуулт тавьж зогсох хязгаартай байдаг” гэж Эйнштейн хэлжээ. Энэ асуултууд нь шинжлэх ухаан, шашин гэсэн хоёр хэсэгт хуваагдан хоорондоо дайтаж, эвлэрсээр хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг бүтээсэн байна. Урьд нь оршиж байсан, одоо байгаа бүх аугаа зүйлсүүд бүгд хоосон чанарт орж, түүх болдгийг Буддын сургаалд:
“Дуурсах нэрийн утгыг эрэвч би олохгүй
Дуулиант би өөрөө бодитой эс төржээ
Ухаан бодолд орсон бүгд үзэгдэл төдий атлаа
Үүлийн үрийн шүтэн барилдлагаатай дүрсүүд үзэгдэнэ.
Хоосон чанараар хорвоод хүлэгдэх боловч
Мөнхүү хорвоогоос хоосон чанараар тонилох болно” гэж бичсэн байдаг. Тэр хоосон орон зайг нөхөж үлддэг аугаа том зүйл нь түүхийн шинжлэх ухаан тул хүн бүхэн ямар нэг хэмжээгээр түүхэнд мөнхөрч үлдэхийг мөрөөддөг билээ.
Labels:
Сургалтын тухай
Монголын түүхийн хичээлээр бичсэн эссег дүгнэх зарчим
Эссе гэдэг бол хүн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олж авсан мэдлэгээ өөрийн үзэл бодлоор тайлбарлан бичснийг хэлдэг. Эссе нь дараах шаардлагуудыг хангаж байж амжилттай дүн авах ёстой. Үүнд:
1. Багшийн хэлснээр бус өөрийн байр сууринаас бичигдсэн байх.
2. Өөрийн үзэл бодол, санаагаа зөв үндэслэлүүдээр /аргументуудаар/ баяжуулсан байх.
3. Тухайн үндэслэлүүдийн эсрэг гарч байгаа үндэслэлүүдийг харгалзан үзэх.
4. Оршил, Үндсэн хэсэг, Дүгнэлт гэсэн 3 хэсэгтэй, 60-аас доошгүй үгтэй байх.
5. Тодорхой, нягт нямбай, цэгцтэй бичигдсэн байх.
6. Төрөлх хэл, найруулга зүйгээ төгс сайн эзэмшсэн байх ёстой.
Оюутнуудын бичсэн Эссе-г Форумын Эссе булангаас уншина уу.
Labels:
Бие Даалт ба Тест
Миний тухай
| Олхунуд овгийн Дамдингийн Сэрдарам |
- Тєрсєн он сар єдєр: 1973.03.10.
- Мэргэжил: Тvvхч, архивч, Түүхийн багш.
- Тєгссєн сургууль:
-1991 онд 10 жилийн 50-р дунд сургууль
-1991-1995 онд МУИС-ийн НУФ-ын түүхийн анги. Бакалавр.
-1995-1996 онд МУИС-ийн магистр. Түүхийн ухааны магистр.
-2000-2001 онд БНСУ-ын Кюнь-Хее Их сургуулийн Солонгос хэлний курс.
-2001-2006 онд БНСУ-ын Данкуукын Их сургуулийн Дорно дахин судлалын салбарт докторантурт.
Ажилласан байдал:
- 1995-1996 онд Улс тєрийн талаархи хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааны тєвд эрдэм шинжилгээний ажилтан
- 1995 оноос ШУТИС-ийн ХүУС-ийн түүх-антропологийн профессорын багт багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна.
- Эрдмийн цол, зэрэг: 2006 онд Түүхийн ухааны доктор (Ph.D)
- Холбоо барих: 9971-5292.
- serdaram@must.edu.mn serdaram@hanmail.net
Subscribe to:
Posts (Atom)