Монгол улсын дампуурал
http://japand.dusal.net/-ээс авав .
Гадаад хүний нүдээрх Монгол. Муу байгаасаа муу болоосой гэж мууг нь хэлээгүй л байх.
Wolfgang Heim, орчуулсан Д. Туяа,
Би Европын Холбооны олон улсын төслийн шугамаар Монголд ажилласан юм. Миний үүрэг нэгэн чухал салбарт дүн шинжилгээ хийж, удирдлагад нь зөвлөгөө өгөх явдал байсан бөгөөд Монголын холбогдох байгууллагын удирдлагатай нь нягт хамтран ажиллах зайлшгүи шаардлагатай байв.
Энэ үүднээс Монголын талд ажлаа нэг бүрчлэн, тогтмол танилцуулж, үр дүнг нь хэлэлцэж байх явдал нэн чухал хэмээн үзсэн юм. Холбогдох байгууллагийн даргатай анх удаа уулзахаар цаг аваад, болзсон цагтаа надад оноож өгсөн Монгол нарийн бичиг болон туслахын хамт өрөөнд нь явж очлоо. Хуралдаан болж байсан тул бид коридорт үүдэнд нь хүлээх хэрэгтэй боллоо. 10 минут өнгөрлөө. Туслах маань хуралдаан хир удахыг асууж, мөдгүй гэсэн хариу авав. Тэднийг яаруулж шавдуулалгүй цагийн дараа ирэе гэж туслахаараа хэлүүллээ.
Цагийн дараа иртэл ашгүй биднийг орууллаа. Гэвч хурал үргэлжилж байв. Бид гурвуул, сул сандал хоёр байсан тул нөгөө хоёроо суулгаад, дахиад нэлээд хэдэн минут хүлээв. Хуралдаан өндөрлөх янзгүй тул өнөө даргад хандан “Та бүхэн ажил ихтэй, энэ хуралдаан чухал болох нь харваас илт байна. Би уулзахаа хойшлуулая даа. Бид бүгдээрээ л хийх ажилтай. Болзсон цагтаа уулзах боломжгүй болбол нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж байвал аль аль талдаа хэрэгтэй сэн.” гэж эелдгээр хэллээ, би гэдэг хүн. Гэтэл юу болсон гэж санана аа?!
Монгол дарга суудлаасаа босч ирээд, ташаа тулан өндөр дуугаар “Надтай ингэж ярьдаг та хэн юм бэ? Тантай ямар ч ажил төрөл хэзээ ч хэлэлцэхгүй, ярих юм байвал туслахтай ярина биз” гэлээ шүү. Хэлсэн зүйлд маань ямар ч гаж буруу, хар муу санасан юм байгаагүй тул би бүр гайхаж орхив. Уг нь хэний ч мэдээжийн зүйлийг аль болох аятайхан хэлсэн юмсан. Нэг талаар би гэдэг хүн ОУБ-аас цалинждаг, ер нь энэ даргаас хараат бус тул түүний надад яаж хандах нь ямар ч хамаагүй ч, нөгөө талаар ардчилал, хүнлэг ёсыг дээдэлнэ хэмээн тунхагласан Монгол оронд хүнийхээ хувьд, улс орных нь өөрчлөлт шинэчлэлтэд туслахаар чармайж буй олон улсын нэг хэсгийг төлөөлж байгаагийнхаа хувьд, мөн энэ орны соёл зан заншлыг хүндэтгэж байгаагийнхаа хувьд тодорхой хэмжээгээр шударга, эелдэг найрсаг байдлыг шаардах эрхтэй билээ.
Сүүлд сонсохнээ Монголд “Босс л бол Босс.” гэсэн үзэл байдаг, босст юм хэлдэг хүн байдаггүй юм байна. Удирдлаганд нь байдаг ажилтнуудынх нь өмнө өчүүхэн ч гэсэн шүүмжлэлийн чанартай зүил хэлэхийг ямар ч дарга тэвчихгүй гэнэ. Дарга болсон хэн боловч ажил үүрэг гүйцэтгэх чадвартай нь ямарч хамааралгүй статус, байр сууриа онцгойлон үзэж, бүхнийг мэдэгч даргын дүр үзүүлж, дарга гэдэг дүрд тоглодог бололтой.
Хоёр долоо хоногийн дараа өнөө дарга дээрхи явдлын улмаас бус, өөр шалтгаанаар халагдаж, шинэ дарга томилогдсон нь харин тун эв нийцтэй хүн байлаа. Уг асуудал миний хувьд шийдэгдсэн ч, даргын олбогт заларсан л бол өөрийгөө хамгаас ухаантай мундаг гэж боддог (энэ нь монгол даргын нийтлэг төрх авир, харьцаа юм гэж ажиглагдсан) хүн монголд цөөнгүй тул монголчуудын хувьд энэ асуудал бэрхшээл хэвээр үлдэж байгаа юм. Уг нь алба тэргүүлж буй хүн ухаантай байх ёстой ч Монголд бусад хөгжиж буй орнуудын нэгэн адил амьдрал дээр ухаанаар нь уралдуулахын оронд ураг төрлийн холбоо, эсвэл ар өврийн хаалгаар ажил албанд томилдог тул “Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгч” болж улс орныг бүхэлд нь эмгэнэлт байдалд хүргэж байгаа бус уу.
Ханноверт болсон EXPO - 2000 үзэсгэлэнгийн үеэр Монголын өргөөнд үзэж харсан явдлаа энд жишээ болгон дурдая. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголчууд гар урлал, бэлэг дурсгалын зүилс, ноолууран эдлэл зэрэг бараа худалдан борлуулж байв. Нэгэн бүсгүи ноолууран цамц авахаар ихэд сонирхон худалдагчийг хайв. Худалдагч үзэсгэлэнгийн танхимд барьсан монгол гэрт цуглан найрлаж буй улсын дунд байсан байх, олдсонгүй ээ. Худалдагчийг орлохоор нэгэн залуу ирлээ. Тэр бүр аавын хүүд олдоод байдаггүй, улсын хөрөнгөөр барууны оронд аялах завшааныг энэ залуу арын хаалгатай аавынхаа ачаар олсон байхаас зайлахгүй. Учир нь энд олон улсын үзэсгэлэн дээр ажиллахаар ирсэн мөртлөө хүний асуусныг англиар ч, германаар ч ойлгодоггүй ээ. Аргаа барсан худалдан авагч харамсан эргэхүй үзэсгэлэн үзэж явсан нэгэн монгол бүсгүй англиар хэл нэвтэрч эх орондоо орлого оруулав. Энд ажиллахаар ирсэн хүмүүсийн зардлыг бодвол улсаас л гаргасан байх. Тэд нар нь ажилдаа сэтгэл гаргахгүй, үнэхээр хариуцлага санаачлагагүй, өөриймсөг бус байсан нь хөндлөнгийн үзэгч надад харагдав. Эд барааг нь үзэж сонирхохгүйгээр хэн худалдаж авах билээ дээ. Худалдагч үйлчлүүлэгчийг урин дуудаж, татаж чангааж байж бараагаа борлуулахыг хичээдэг нь олон улсын жишиг байтал Монголчууд барааг нь үзэж сонирхож буй хүмүүсийг хажиглан, дургүйцэж, тээршээсэн янзтай байдаг нь хачирхалтай. Гэтэл хүний авч үзсэн цамцыг өлгүүрт нь буцааж өлгөхийг өөрийнх нь ажил биш гэж монгол худалдагч боддог юм байна. Тэгээд л илүү ажил хийхгүй бие амар сууж байвал улсад, байгууллагад нь орлого орох эсэх түүнд ямар ч хамаагүй бололтой. Хувиа хичээсэн улс юм уу даа.
Статус гэснээс … Өвөл би нэг удаа долоо хоногоор Тэрэлж явлаа. Энэ нь Улаанбаатарын ойролцоохи голдуу зун үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз. Их сайхан байгальтай газар. Тэнгэр ч сайхан байлаа.
Хоёр зочид буудал байсан шиг санагдана. Нэг нь гол барилгаас гадна олон гэр эгнүүлэн барьсан байлаа. Гэрт байрлаж болох боловч, бие засах газар, угаалгын өрөө нь нийтийнх. Хоёрдугаар сард их хүйтэн учир байшинд байрласан нь дээр. Тэрэлжийг үзүүлж яваа монгол танил маань нэг танилтайгаа тэнд тааралдан хэдэн үг солилцсон нь уг жуулчны баазын менежер гэнэ. Их л залуухан хүн байсан, эзэмшлээ эргэж тойрч яваа юм байх. Түүний нөлөөгөөр тэртээ тэргүй сул байсан люкс зэрэглэлийн өрөөг надад бага зэрэг хямдрал үзүүлж олгов. Энэхүү зочид буудал нь тэр аяараа итгэхийн аргагүй муу нөхцөлтэй байв. Хольцгүй хоосон талхыг эс тооцвол оройн хоолгүй, өглөөний цай ч байсангүй. Yйлчилгээ гэж юу ч алгаа. Өвлийн хүйтэнд халуун ус ч байхгүй. Тэнд ажиллагчид нь ямар ч ажил хийж байгаа шинжгүй, зочин гийчнийг үл тоомсорлосон, яршиг түвэг ядаргаа гэж үзэж эгээ л цааш нь түлхэх нь холгүй. Люкс зэрэглэлийн өрөөг нь ээ! Хүн айж зугтмаар тавилга, дэвсгэр, ханын цаастай. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр, бүх юм нь үзэмжгүй муухай, дээрээс нь хуучирч илжирч муудсан, тоос тортогт дарагдсан. Тэнд ер нь хоорондоо эвсэж зохицох юм юу ч алгаа. Ер нь юманд гар хүрэхийн аргагүй. Юун түрүүнд өрөөнд байгаа бүх юмыг нь гаргаж хаяад, байранд нь бүрэн засвар хийж цөөн цэвэрхэн тавилга тавимаар. Ийм нөхцөл байдалтай юм руу яаж ичихгүй зочин гийчнээ оруулдаг, тэгээд бас өндөр үнэ хэлж чаддаг байнаа?! Ямар нэг арга хэмжээ авахгүи бол арай дэнджээ гэдэг нь энэ өрөө рүү зэрвэс шагайсан хэнд ч илт байх юм. Менежер нь энд ирээд юу харж байдаг байна аа? Бас л хариуцлагагүйн жишээ бус уу? Эзэнгүй айл л ийм байдаг байх даа.
Эдний менежертэй сүүлд Бэрлин рүү нисэхдээ онгоцонд таарсан. Бэрлинд олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болж байв даа, тийшээ энэ менежер очих хэрэгтэй дээ. Гэхдээ ажилдаа сэтгэлгүи энэ менежерийг ингэж аялуулахын оронд тэр зардлаар нь Тэрэлж дэх буудлын люкс өрөөг засварлавал Монгол улсад арай хэрэгтэй, өгөөжтэй байлгүй.
Томилолтоор гадаад явах тухайд: ер нь МИАТ-аар нисэхэд нэг хэсэг хүмүүстэй дандаа л таарна гэж мэдээрэй. Ихэнх нь улсын хөрөнгөөр томилолт нэрийн дор зай завсарлагагүй гадаадад аялагчид. Надад нэг хүн яагаад ингэж томилолтоор явцгаадгийнх нь “нууцыг задалсан” юм. Валютаар (голдуу америк доллараар) олгодог хоёр долоо хоногийн томилолтын мөнгө гэхэд л бараг бүтэн жилийн цалингаас нь их байх жишээтэй гэнэ. Ингээд л хэн хүнгүй ширээнд сууж, ажлаа хийхээс илүүтэй аялж явах сонирхолтой байдаг байна. Ингэж ажил албаа хийдүүлэх нь улсын эрх ашигт яавч нийцтэй баймааргүи юм аа.
Берлинд онгоцны буудалд би нэг удаа Монголын Агаарын Тээврийн нэгэн удирдах албаны хүн Улаанбаатар руу нисэхээр хоёр том түрдэг тэрэг дүүрэн ачаагаа тээшинд өгөх гэж хөлсөө урсгаж байхтай таарав. Тэр ачаан дунд нь зурагт, видео гэх мэт гэр ахуйн бараа байх. Ачааг нь хүлээн авсан герман ажилтныг таньдаг тул үгэнд дурлаж юм асуулаа. Томилолтоор яваа албаны улс хувийнхаа ачааг албаны ачаатай хамтатган өгдөг нь ердийн үзэгдэл гэнэ. Жирийн зорчигчдын адил илүү ачааны мөнгө төлнө гэж байхгүи гэнэ. Албан тушаалтай хэн боловч түрийвчээ түнтийлгэх арга боломж бүрийг алдалгүи “ашиглаж” байдаг юм шиг байна. Томчууд нь бүгдээрээ адилхан ингэдэг учир шалгалтанд өртөх аюул байхгүи бололтой. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умартаж, амин хувиа борлуулж явдаг улс юм уу даа.
МИАТ-ийн талаар чимээгүй өнгөрч чадахгүй нь ээ. 1997 оноос өөрөө ч үйлчлүүлж, найз нөхөд, танилууддаа туслах далимаар МИАТ-ийн үйлчилгээг нь сайн мэдэх болоод байгаа. …. Жишээ болгон зөвхөн өөрт тохиолдсон МИАТ-тай холбоотой явдлаар нэлээн хэдэн бүлэг бичих боломжтой ч тэгж уншигчаа залхаагаад яахав. Тэр бүгдийг тоочих аргагүи тул саяхан (2001 оны 11 сард) болсон явдлыг товч дурдая:
Нэг герман танил маань 1 жил хүүхдийг нь харж өгсөн монгол охинд талархсан сэтгэлээ илэрхийлж, буцах билетийг нь авч өгөхөөр шийдэв. Суудал захиалахаар МИАТ-ийн Берлин дэх салбар руу утасдав. Утас авсан хүн суудал захиалж, билетийн төлбөр хийхтэй холбоотой наад захын мэдээлэл өгч, асуултад нь хариулж чадахгүи тул даргатайгаа яриулах болов. Дарга нь ажилтнууддаа мэдээлэл өгдөггүй юм байх даа. Гадны хүн тэдний утасыг авмааргүи юм аа. Даргатай нь яриад шаардлагатай зүилсийг факсаар илгээв. Бүтэн 2 өдөр өнгөрөхөд МИАТ факсыг нь авсан ямарч шинж тэмдэг мэдэгдэхгүй тул утасдав. Ууртай хүн утас аваад завгүй тул дахин утасд гээд тавьчихав гэнэ. Өчнөөн утасдаж байж илгээсэн факсыг нь МИАТ-ынхан олохгүи байгааг олж тогтоолоо. Ямар эмх замбараагүй, хариуцлагагүй юм бэ? Дахин факсдав. Факс авлаа гэж МИАТ мэдэгдэхгүй тул өөрөө утасдаж асуув. Ганц билет худалдаж авах гэж бүр уур цухалаа барсан гэнэ. “Ийм энгийн хялбархан зүйлийг чирэгдэл түвэг багатай зохицуулж, хүнтэй аятайхан харьцаж чадахгүи байж, энэ монголчууд ер нь яаж дэлхий дахинтай худалдаа хийдэг юм бол оо?” гэж гайхсан хүн сууж байв. Энэ герман ээж монгол охины билетийг төлж МИАТ-д чамлахааргүи орлого оруулж байхад!!! МИАТ-ийнхан ер нь жирийн зорчигчийг, ялангуяа өөрийн иргэдээ өөрсдөөс нь юм гуйж буй гуйлгачин аятай үзэж ханддаг гэхэд хилсдэхгүй байх. Монголчууд “Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг” гэдэггүи бил үү? Ганц МИАТ-ийнхан ч биш монголчууд ер нь үилчилгээний соёлд суралцмаар гэдгийг EXPO-2000 дээр болсон явдал ч харуулж байна. Орлого оруулж ашгийг нь арвижуулагч худалдан авагч - үилчлүүлэгчээ хүн гэж үздэггүи өөр улс орон байдаг болов уу? Энэ монгол сэтгэлгээ юу?! Яахаараа ийм болдог байна аа?!
Хуучин системээс уламжилж үлдсэн муу дадал зуршил
Орос тэргүүтэй төвлөрсөн удирдлагатай хуучин системийн Монголд үлдээсэн уршиг:
- мэдээлэл нь нэгэн төрлийн эрх мэдэл, давуу тал учир мэдээллийг аль болох дамжуулдаггүй, нийтэд хүртээдэггүй,
- хүн бүр зөвхөн дээрээс өгсөн зааврын дагуу, асуух эрхгүи, ажиллаж сурчээ,
- мэдээллийг адилхан хүртээсний үндсэн дээр асуудлыг нээлттэй хэлэлцэж, зөвлөлдөнө гэж үгүй,
- удирдах ажилтнууд нь тайлбарлан таниулахгүйгээр тушаал заавар өгч заншчээ,
- удирдлагадаа зөвлөгөө өгөх, шүүмжлэх юм уу санал гаргасан хүн элдэв асуудалд орооцолдож, хүнд байдалд орох тул санал зөвлөгөө, шударга шүүмжлэл гаргадаг хүн байхгүй,
- шийдвэр гаргахдаа холбогдох, гардан гүйцэтгэх хүмүүсийн санал, бодлыг сонсоно гэж байхгүй, ямарч мэдлэггүй дарга шууд дээрээс шийддэг тул амьдралд хэрэгжих нь ховор,
- аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажилд хөнгөн гоомой ханддаг,
- ажил гүйцэтгэх зааврыг хэвлэж тараадаггүй, зөвхөн амаар өгдөг нь дараа нь осол алдаа гарахад хариуцлагаас мултрах гэсний шинж болов уу.
Эдгээр хандлага нь өнөө хир нь хүмүүсийн ухамсар сэтгэлгээнд бат бөх оршсоор байгаа тул даван туулах нь тийм ч хялбар биш нь мэдээж. Гэхдээ эхлэх л хэрэгтэй. Эртхэн тусмаа сайн байлтай.
Дараахь хоёр жишээнээс дээрх хандлага болон уршиг дагаварыг нь харж болох юм:
Өсөн торниж буй үилдвэрийн өдрөөс өдөрт нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлт нь бүрэн хангаж чадахгүйн улмаас Улаанбаатарт цахилгаан байнга тасалдаж, эрчим хүчний хязгаарлалт тогтмол хийвч хүмүүс эрчим хүчийг хэмнэж, ухамсартай хэрэглэхийг хичээхийн оронд үл тоомсорлон, үр ашиггүй зарцуулсаар байв. Олон нийтийн, улсын үйлчилгээний газруудад нартай өдөр ч танхим, коридор хаа сайгүи гэрэл нь асаатай. Хийх юмгүй шахуу суудаг жижүүр нь хэрэггүй гэрэл унтраагаад байж болмоор доо.
Хоёр дахь жишээ нь, 20°-ийн маш дулаахан өдөр албан газар тэр чигээрээ, даргын өрөө хүртэл сэрүүцэх гэж цонхоо төдийгүи үүд хаалгаа хүртэл дэлгэсэн байх юм. Төвлөрсөн нийтийн халаалтыг хэрэглэгчид өрөөндөө хааж, тохируулж чадахгүигээс хойш ингэхээс ч өөр яахав гэж бодоё. Гэтэл даргын өрөөний голд тавьсан цахилгаан халаагуурын хажуугаар өнгөртөл шатах шахам халуу дүүгэж байна гээч. Өчигдрөөс хойш эцэст дээр нь тавьж залгаад шөнөжингөө асаатай орхижээ. Хайхарч унтраах, цахилгаан хэмнэх ухамсар даргад ч байдаггүи юм байна.
Эдгээр нь ганц нэг байгууллага албан газарт оршиж буй дутагдал биш хаа сайгүи ийм байдалтай байгаа тул нийтээрээ үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мөн ч их хугацаа хэрэгтэй дээ.
Гадаад худалдаа эрхэлдэг нэг гайгүи сайн танил герман Монголд бизнесийн үил ажиллагаа явуулсаар нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа билээ. Хуучин төвлөрсөн төлөвөлөгөөт эдийн засаг нь сүйрч, барааны хомсдолд орсон Монгол улс гайгүй сайн түнш байх ирээдүйтэй санагдсан гэнэ. Гэтэл энэ хашир туршлагатай худалдаачин одоо монголын тухай ярихаар санаа алддаг болсон байна.
Монгол түншүүд нь Монгол-Германы найрамдал, нөхөрлөл, найрсаг худалдаа, хамтын ажиллагааны утга учир гэх мэт ерөнхий зүйлийн талаар маш уран сайхан ярьж, илтгэл тавих нь холгүй байдаг хирнээ байгуулсан гэрээгээ баримтлан мөрдөх талаар ярихад наад захын мэдлэг дутмаг гэнэ. Баян орноос мөнгө зээлээд суугаад байна гэдэг мэдээж сайхан хэрэг л дээ. Жинхэнэ нүүдэлчинд бичиг цаас шиг хэрэггүй, утгагүй зүйл байхгүй. Тэрнээс ч болдог юм уу, зээл төлөх гэрээг монгол түншүүд ёс төдий цаас хэмээн үл ойшоодог байна. Зээлсэн мөнгөө аль болох төлөхгүй байх санаатай гэнэ. Монгол хүнд хүлээсэн үүргийг нь сануулахад, дургүйцлээ илэрхийлж, үг дуугүй босоод яваад өгөх нь жирийн хэрэг бололтой. Ингэснээрээ асуудлыг шийдэхгүй гэдгийг ухамсарлавал аливаа хохирлоос сэргийлж болохсон.
Бизнесийн сайн харилцаа тогтооё гэвэл итгэлтэй найдвартай байх явдал хамгийн чухал гэдгийг монголчууд мэддэггүй бололтой. Монголын нэлээд том албаны хүн Германаас чанар сайтай тоног төхөөрөмж худалдаж авахад нь зуучлан туслахыг надаас хүслээ. Боломжийн үнэтэй, хүссэн төхөөрөмжийг нь олоод Улаанбаатар руу үнэ, болон худалдааны нөхцөлийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл факсаар явууллаа. Хэд хоног хариу хүлээгээд таг чимээгүи болохоор нь факс очсонгүй гэж бодон бүхнийг дахин факсдав. Хайран цаг зав, хүч хөдөлмөр. Хүний урманд факс хүлээн авлаа гээд хоёр үг бичиж болмоор доо. Ямар ч хариу байхгүй, бүр таг чиг шүү! Өөрсдөө хүсэлт тавьчихаад яах гэж байгаа нь ч мэдэгдэхгүй бусдын ажилд садаа болох гэж. Ийм улстай хэн түншлэх вэ? Ийм янзтай яаж урагшилна даа?
Хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээх болно гэдгийг монголчууд нэг л сайн ухамсарлаагүй бололтой. Монголд шударга хууль, шүүх байхгүй юм шигээ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн юу ч хийж болдог (хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэцгээдэг нь дэмий үг биш бололтой), тэгээд хаа сайгүи л ийм байдаг гэж боддог бололтой. Танилд маань нэг монгол түнш нь инээдтэй юм ярьж өгөе гээд ярьжээ. Хүнд мөнгө өгсөн хүн хошой тэнэг: бусдад мөнгө өгснөөрөө нэг тэнэг, буцааж авна гэж бодсоноороо хошой тэнэг гэсэн гэнэ. Хүнд мөнгө өгсөн хүн мэдээж ийм юм сонсоод инээнэ гэж байхгүй нь лавтай. Танил маань инээх ч биш уйлах ч биш болсон биз.
Иймэрхүү ов мэхтэй зальжин харьцаа хандлага нь түрхэн зууртаа амжилттай мэт байвч “Муу үг модон улаатай” гэгчээр явуургүй дээ. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр өрөвч зөөлөн сэтгэлийг гэнэн тэнэг байдал хэмээн үзэж буй хүн ихээхэн эндүүрч, төөрөлдөж байгаагаа мэдвэл таарна. Ийм өнөө маргаашаас өөрийг боддоггүй, мулгуу, харалган, найдваргүй байдлаас нь болж яваандаа гар сунгаж, туслах хүнгүй болж, улам доройтож, олон улсын хэмжээнд нэр хүндгүй (монгол улсыг ОУ-ын хэмжээнд дампуурсанд тооцож, олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж тодорхойлсон хэмээн сонссон) болох төдийгүй эцэст нь монголчууд бие биеээ шулан мөлжиж, өөр хоорондоо уралцан, улс оронд нь гэмт хэрэг, авилгал газар авч жинхэнэ дампуурах вий.
Сүүлийн үед мэдлэг боловсролтой монголчууд нь гадаадад гарч, авъяас чадвар хүч хөдөлмөрөө хүнийг хүн гэж үзэж, хүн ёсоор ханддаг, хөдөлмөрийг нь үнэлдэг улс оронд зориулах болжээ. Бардам ихэмсэг улс гуйлгачин орон болох вий дээ. Yндэсний бахархал нь музейн үзмэр, түүх болон үлдэх вий дээ. Хүн бүр л Чингис хаан гэж цээжээ дэлдэх юм. Тэр чинь хэзээ цагийн хаан Чингис билээ дээ?! Хий дэмий мөрөөдөж, Чингис хаан гэж хоосон хашгирахын оронд ямар нэг юм хийгээсэй. Монголын нөхцөл байдлыг тун сайн мэдэх танил маань Монголд ойрын арван жилд байдал сайжрахгүй, нааштай өөрчлөлт гарахгүй хэмээн ярьж байна. Энэ нь эндүүрэл байгаасай!
2007-02-28
2007-02-15
ГЭХДЭЭ ТЭД ЭРГЭЖ ИРЭХ ҮҮ?-2
Өнөөдөр Монгол Улсын хичнээн иргэн хилийн чанадад амьдарч байна вэ?
Албан ёсны бүртгэл алга, гэхдээ албаны хүмүүс 120-мянга хүртэлх тоог хэлдэг. Тэдний тэн хагас нь буюу 65-мянга нь Казахстан руу шилжсэн казахууд. Бусад жараад мянга нь дэлхийгээр нэг тарсан байна. 1990-оноос хойш Монголын аль ч төр засгийн газар иргэдээ гадаад руу цагаачлахыг уриалж байгаагүй. Гэтэл визэнд орох, гадагшаа гарах, тэгээд гэр бүлээ "татаж авах" бүх нийтийн хөдөлгөөн монголчуудын дунд өрнөсөн билээ. Уг нь бүх юм тэдний эсрэг байлаа. Солонгос, Япон, АНУ, Герман, Их Британийн элчин сайдын яамнууд хичнээн жил чангалав даа? Виз гаргадаг нөхдүүд үнэ хөлсөө монгол хүний олон жилийн цалингийн хэмжээнд хүргэж, зарим нь хэдэн зуун саяар луйвардан гадаадад зугатаж, зуучлалын компаниуд хувалз мэт сорж байлаа... Тэднийг хэн ч цэцэг барьж угтдаггүй. Энд Гадаад яам, тэнд ЭСЯ-д хүлээн авч заавар зөвлөгөө өгдөггүй. Тэд хэл усгүй, мөнгөгүй очдог... Хил дээрээс хичнээн буцаав? Ингээд байхад хэдэн арван мянгаараа гадагшаа гараад суурьчихсан байгаа юм даа... Дүгнэвээс гадаадад гарч ажиллах явдал бол сүүлийн арваад жилд монголд амжилттай хэрэгжсэн үндэсний хэмжээний цорын ганц хөтөлбөр юм. Үүнийг Засгийн газар биш иргэд өөрсдөө, тэр тусмаа залхуу ажилгүйгээрээ дуудуулж байсан залуучууд өөрсдөө санаачлаад бас санхүүжүүлээд хэрэгжүүлсэн байна. Дашрамд асуухад тэр их мөнгө хэний халаасанд ордог вэ?
Өнөөдөр монголчууд хаана хаана хэдүүлээ суурьшаад байна вэ? Сонирхолтой нь урд хойно хөршөд маань нэлээд цөөн, тодруулбал ОХУ-д 3500, Хятад ард улсад 2500 гаруй хүн байнга амьдардаг. Солонгост 27000 орчим монголчууд байна. Тэдний тэн хагас нь хууль ёсоор бусад нь хууль бусаар хөдөлмөр эрхэлнэ. Гуравны нэг нь гэр бүлтэйгээ амьдардаг юм байна. Японд манай хэдэн сумочдоос гадна 3500-4000 орчим монгол амьдардаг болжээ. Европын орнууд. ХБНГУ-д 7000 Их Британид 5000, Ирландад 1500, Францад 1000 орчим, Австрид 300, Швейцарьт 300, гаруй Чехэд 2000, Польшид 1000 орчим, Туркт 500, Канадад 100 гаруй монгол байна. АНУ. Тэнд 10 мянга гаруй монголчууд 50 муж улсын бараг бүгдэд нь амьдардаг болжээ. Номхон далайн эргийн дагуу Калифорни муж улсад буюу Сан-Франциско, Оакланд, Лос-Анжелос, Сакраменто болон зэргэлдээх хотуудад гуравны нэг нь буюу 3000 орчим хүн суурьшжээ. Америкийн Колорада муж улс, Денвер хотод 2000 орчим. Чикагод 1500. Америкийн зүүн эрэг - нийслэл Вашингтон болон New-York хотууд, тэр орчимд 3000 гаруй монголчууд тус тус амьдарч байна. Гадаадад суугаа монголчуудаас чухам тэд илүү өндөр цалинтай, хавьгүй эрх чөлөөтэй. Ихэнх нь хар бор ажил хийж байгаа, гэхдээ бага багаар ахиж орон байр, үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна. Эхнээсээ бизнес эрхэлдэг болж. Монгол компанууд байгуулагдлаа. Өөрсдийн сонин хэвлэлтэй ч болсон... Уг нь тэдний дөнгөж 3 % нь ажиллах эрхтэй очжээ. Одоо 47% нь гэр бүлээрээ, тэдний тэн хагас нь үр хүүхэдтэйгээ амьдардаг. Одоогоор 300 орчим хүүхэд АНУ-д мэндэлжээ. 2015 он гэхэд тэнд дахиад 2000 орчим хүүхэд төрөхөөр байна. Тэд иргэний давхар харъяаллыг нэхдэг болсон. Тэд Америкийн монголчуудын нэгдүгээр үе. Ийнхүү жараад мянган монголчууд гадаадад гарч амьдралаа авч явна. Тэгээд "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү ... доллар явуулж байна". 2004 онд зөвхөн банк санхүүгийн байгууллагаар гуйвуулсан валют 102,4 сая хүрчээ. Бусад аргаар илгээсэн мөнгө, бараа, эд хөрөнгийг нэмбэл хамаагүй их тоо гарахнээ. 100 сая доллар буюу зуун хорин тэрбум төгрөг бол маш мөнгө. Харьцуулаад үзье. Энэ жил манай засгийн газар хүүхдийн мөнгө олгох гэж арайхийн 20 гаруй тэрбум төгрөг гаргах болсон. Юун хүүхдийн мөнгө ... Монголын .эдийн засгийн ноён нуруу
"Эрдэнэт" үйлдвэр 2004 онд 70 тэрбум төгрөг буюу 60 орчим сая долларын татвар төлжээ. Хамгийн гол нь тэр мөнгө төсвийн тогоондоо ордоггүй, зөвхөн ар гэрийн хэдэн зуун мянган хүнд шууд очдог. Өөр нэг жишээ. Монголын хамгийн том Худалдаа хөгжлийн банкийг 12-сая доллароор хувьчилсан гэвэл энэ мөнгөөр монголын бүх банкийг худалдаад авч болно. Ганцхан жилийн дотор шүү...
Ийнхүү монголчууд гадаадад гарч ажиллах нь эдийн засгийн хамгийн том салбар болж хувирлаа. Цаашдаа юу болох вэ? Нүүдэл үргэлжилсээр байна. Казахстанаас бусад оронд гарсан 65 мянган хүн бол монголын хүн амын ердөө 3 хувиас хэтрэхгүй. Өнөөдөр Монголд дайн дажин гамшиг зовлон тохиолдоогүй атал ид залуу 20-40 насныхан эх орноо орхин явсаар байна. Одоо хамгийн чухал асуулт үлдлээ. Тэд эргэж ирэх үү?
1. Удахгүй. Ойрын 1-2 жилд - 17.4 %
2. 3-5 жилийн дараа - 17.1 %
3. 5-10 жилийн дараа - 21.2 %
4. Очихгүй, энд амьдарна - 27.2 %
5. Хэлж мэдэхгүй байна - 17.1 %
Албан ёсны бүртгэл алга, гэхдээ албаны хүмүүс 120-мянга хүртэлх тоог хэлдэг. Тэдний тэн хагас нь буюу 65-мянга нь Казахстан руу шилжсэн казахууд. Бусад жараад мянга нь дэлхийгээр нэг тарсан байна. 1990-оноос хойш Монголын аль ч төр засгийн газар иргэдээ гадаад руу цагаачлахыг уриалж байгаагүй. Гэтэл визэнд орох, гадагшаа гарах, тэгээд гэр бүлээ "татаж авах" бүх нийтийн хөдөлгөөн монголчуудын дунд өрнөсөн билээ. Уг нь бүх юм тэдний эсрэг байлаа. Солонгос, Япон, АНУ, Герман, Их Британийн элчин сайдын яамнууд хичнээн жил чангалав даа? Виз гаргадаг нөхдүүд үнэ хөлсөө монгол хүний олон жилийн цалингийн хэмжээнд хүргэж, зарим нь хэдэн зуун саяар луйвардан гадаадад зугатаж, зуучлалын компаниуд хувалз мэт сорж байлаа... Тэднийг хэн ч цэцэг барьж угтдаггүй. Энд Гадаад яам, тэнд ЭСЯ-д хүлээн авч заавар зөвлөгөө өгдөггүй. Тэд хэл усгүй, мөнгөгүй очдог... Хил дээрээс хичнээн буцаав? Ингээд байхад хэдэн арван мянгаараа гадагшаа гараад суурьчихсан байгаа юм даа... Дүгнэвээс гадаадад гарч ажиллах явдал бол сүүлийн арваад жилд монголд амжилттай хэрэгжсэн үндэсний хэмжээний цорын ганц хөтөлбөр юм. Үүнийг Засгийн газар биш иргэд өөрсдөө, тэр тусмаа залхуу ажилгүйгээрээ дуудуулж байсан залуучууд өөрсдөө санаачлаад бас санхүүжүүлээд хэрэгжүүлсэн байна. Дашрамд асуухад тэр их мөнгө хэний халаасанд ордог вэ?
Өнөөдөр монголчууд хаана хаана хэдүүлээ суурьшаад байна вэ? Сонирхолтой нь урд хойно хөршөд маань нэлээд цөөн, тодруулбал ОХУ-д 3500, Хятад ард улсад 2500 гаруй хүн байнга амьдардаг. Солонгост 27000 орчим монголчууд байна. Тэдний тэн хагас нь хууль ёсоор бусад нь хууль бусаар хөдөлмөр эрхэлнэ. Гуравны нэг нь гэр бүлтэйгээ амьдардаг юм байна. Японд манай хэдэн сумочдоос гадна 3500-4000 орчим монгол амьдардаг болжээ. Европын орнууд. ХБНГУ-д 7000 Их Британид 5000, Ирландад 1500, Францад 1000 орчим, Австрид 300, Швейцарьт 300, гаруй Чехэд 2000, Польшид 1000 орчим, Туркт 500, Канадад 100 гаруй монгол байна. АНУ. Тэнд 10 мянга гаруй монголчууд 50 муж улсын бараг бүгдэд нь амьдардаг болжээ. Номхон далайн эргийн дагуу Калифорни муж улсад буюу Сан-Франциско, Оакланд, Лос-Анжелос, Сакраменто болон зэргэлдээх хотуудад гуравны нэг нь буюу 3000 орчим хүн суурьшжээ. Америкийн Колорада муж улс, Денвер хотод 2000 орчим. Чикагод 1500. Америкийн зүүн эрэг - нийслэл Вашингтон болон New-York хотууд, тэр орчимд 3000 гаруй монголчууд тус тус амьдарч байна. Гадаадад суугаа монголчуудаас чухам тэд илүү өндөр цалинтай, хавьгүй эрх чөлөөтэй. Ихэнх нь хар бор ажил хийж байгаа, гэхдээ бага багаар ахиж орон байр, үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна. Эхнээсээ бизнес эрхэлдэг болж. Монгол компанууд байгуулагдлаа. Өөрсдийн сонин хэвлэлтэй ч болсон... Уг нь тэдний дөнгөж 3 % нь ажиллах эрхтэй очжээ. Одоо 47% нь гэр бүлээрээ, тэдний тэн хагас нь үр хүүхэдтэйгээ амьдардаг. Одоогоор 300 орчим хүүхэд АНУ-д мэндэлжээ. 2015 он гэхэд тэнд дахиад 2000 орчим хүүхэд төрөхөөр байна. Тэд иргэний давхар харъяаллыг нэхдэг болсон. Тэд Америкийн монголчуудын нэгдүгээр үе. Ийнхүү жараад мянган монголчууд гадаадад гарч амьдралаа авч явна. Тэгээд "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү ... доллар явуулж байна". 2004 онд зөвхөн банк санхүүгийн байгууллагаар гуйвуулсан валют 102,4 сая хүрчээ. Бусад аргаар илгээсэн мөнгө, бараа, эд хөрөнгийг нэмбэл хамаагүй их тоо гарахнээ. 100 сая доллар буюу зуун хорин тэрбум төгрөг бол маш мөнгө. Харьцуулаад үзье. Энэ жил манай засгийн газар хүүхдийн мөнгө олгох гэж арайхийн 20 гаруй тэрбум төгрөг гаргах болсон. Юун хүүхдийн мөнгө ... Монголын .эдийн засгийн ноён нуруу "Эрдэнэт" үйлдвэр 2004 онд 70 тэрбум төгрөг буюу 60 орчим сая долларын татвар төлжээ. Хамгийн гол нь тэр мөнгө төсвийн тогоондоо ордоггүй, зөвхөн ар гэрийн хэдэн зуун мянган хүнд шууд очдог. Өөр нэг жишээ. Монголын хамгийн том Худалдаа хөгжлийн банкийг 12-сая доллароор хувьчилсан гэвэл энэ мөнгөөр монголын бүх банкийг худалдаад авч болно. Ганцхан жилийн дотор шүү...
Ийнхүү монголчууд гадаадад гарч ажиллах нь эдийн засгийн хамгийн том салбар болж хувирлаа. Цаашдаа юу болох вэ? Нүүдэл үргэлжилсээр байна. Казахстанаас бусад оронд гарсан 65 мянган хүн бол монголын хүн амын ердөө 3 хувиас хэтрэхгүй. Өнөөдөр Монголд дайн дажин гамшиг зовлон тохиолдоогүй атал ид залуу 20-40 насныхан эх орноо орхин явсаар байна. Одоо хамгийн чухал асуулт үлдлээ. Тэд эргэж ирэх үү?
1. Удахгүй. Ойрын 1-2 жилд - 17.4 %
2. 3-5 жилийн дараа - 17.1 %
3. 5-10 жилийн дараа - 21.2 %
4. Очихгүй, энд амьдарна - 27.2 %
5. Хэлж мэдэхгүй байна - 17.1 %
2007-02-09
To be My Valetina! 2-14
Хvн тєрєлхтєнд хамгийн анх хайр дурлал хэзээ яг vvссэн юм бол? Эрдэмтэд хvн төрөлхтөнд ноёрхож байсан ПОЛИГАМИ ёс аажмаар алга болж МОНОГАМИ харилцаа ялан хvмvvс бие бие ємчлєх, харамлах, хардах ёс бvхий хайр дурлал бий болжээ. Yvнийг ДУАЛНЫЙ ЁС буюу хайр дурлал гэж шинжлэх ухааны vvднээс хайр дурлал гэж тайлбарладаг. Хамгийн сайхан хайр дурлалыг хvн бур хvсдэг атлаа тvvнйиг зєвхєн мєрєєдєж али нэг Ромео&Жvлльеттаг, Кавазимидо&Эсмералдo эсвэл Юндэн&Нансалмаанvvдыг хvсэж мєрєєдєж хvлээдэг нь нууц биш байхаа. Орчин vеийн техникчсэн амьдрал биднийг уран зохиолын тэр баатруудаас улам холдуулж хvмvvсийг улам л нэг хэлбэрээр ФОРМАТЛАЖ байх шигээ?? Одоо бидний дараагийн vеийнхэн 300 жил хvндэтгэн vзэж байгаа Ромео&Жvлльеттаг єєр єєрсдийн vзэл бодлоор хvлээн зєвшєєрнє.
Гэтэл тvvх ийм хайр дурлал байсныг улам хvчтэй нотлох баримт олжээ. Италын хойд хэсэг Балдару хэмээх хотын ойролцоо єнгєрсєн 7 хоногт археологичид он цагийн хувьд шинэ чулуун зэвсгийн vед холбогдох буюу одоогоос 5000 жилийн өмнөх vед хамаарах ийм нэгэн олдвор олжээ. Судлаачдын vзэж байгаагаар vvнийг зориуд оршуулаагүй бєгєєд эмэгтэй нь эрэгтэйгийнхээ хойно нь vхсэн болов уу? гэж таамаглаж байна. Тэд ердийн нэг хvмvvс байгаагvйг нотлох нум сумны зэв, гоёл чимэглэлийн зүйл зэрэг олдворуудаас нь харж болно. Үүнээс гадна эмэгтэй нь эрэгтэйгээ хамгаалсан маягтай тэвэрсэн байдал нь бидний сэтгэлийг улам их хөдөлгөсөн гэж археологийн багийнхан сэтгvvлчдэд ярьсан байна. Италичvvд vvнийг хайр дурлалын бэлэгдэл болгон “Балдаругийн vнэнч хосууд” гэж нэрлэсэн бєгєєд хайр дурлалын эртний домогт баатаруудын дурсгал оллоо гэж бэлэгшээж байна. Он цагийг нь улам илvv нарийвчлан судлах бололтой. Энэ жижиг мэдээг би “Метроны сонин”-гоос уншсан юм.
Гэгээн Валентины єдєр мєрдєх хоёр зvйл байсаар иржээ. Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас vvдэлтэй байна. Ихэвчлэн зvрхний зурагтай захидлын цаасан дээр бичгийн хэвээ таниулахгvйн тулд eeрчлeн эсвэл зvvн гараараа бичиж, гарын vсгээ зурдаггvй уламжлалтай байсан бeгeeд хvлээн авч байгаа хvн нь чухам хэнээс ирvvлсэнийг нь таамаглах ёстой гэнэ.
Анхны “Валентинаас чинь” гэсэн vгтэй захидлыг 1415 онд Орлеаны гvн Чарльз шоронд ганцаар тусгаарлан хоригдож байхдаа eeрийн эхнэртээ хайрын захиа илгээх замаар уйтгар гунигаа vлдэн хeeдeг байсан гэж тvvхэнд тэмдэглэгджээ.
Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лvv алхахаас хэдхэн цагийн ємнє хайртай бvсгvйдээ бичсэн зурвас нь дэлхийн хvн тєрєлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шvтээний єдєр болно гэж тухайн vедээ хєєрхий Валентин тєсєєлєєгvй байх л даа.
Энэ єдєр дурлалт хосууд єєрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан vг, хvсэл мєрєєдлєє илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хvндээ бичдэг. Дэлхий дахинаа зєвхєн Валентины єдєрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдаг. Одоо бол Валентины баярт зориулсан vгтэй цахилгаан шуудан, гоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шvv дээ.
Хайртай хvндээ сайхан vг хэлж захиа бичих гэж єєрєє оролдоод чадахгvй нь эдгээрээс ашигласан ч болно. Энгийн нэг єдєр зvрхэлж хэлж чаддаггvй сэтгэлийн vгээ хэлж, хайраа илчилж, хайртай хvнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хvсэмжилж чадах зориг хайрладаг ийм єдрийг бий болгосны нь тєлєє дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.
Гэгээн Валентины eдeр сvй тавих болон сvйн бeгж солилцох, жирийн eдeр хэлж зvрхэлдэггvй vгээ хэлэх хамгийн сайхан завшаан тохиолддог хамгийн тохиромжтой єдєр гэж їздэг. байна.
Мэдээжийн хэрэг “Валентин”-уудын сэтгэлээ нээхэд зайлшгvй хэлэх шаардлагатай ч
илэрхийлэхэд хамгийн ярвигтай vг бол “би чамд хайртай” гэдэг vг юм. Энэхvv 3-хан vгнээс бvтсэн vгэнд асар их итгэл сэтгэл, хайр хvндэтгэл багтаж энэ нь дэлхий ертeнцийг нэгтгэж байдаг. Энэ vг vндэстэн ястан, газар нутаг, шашин шvтлэг, арьсны vнгє, хэл соёлоос ч хамааралгvй энх тайван тогтнож эсвэл дайн дажин болж байсан ч ялгаагvй хаа сайгvй сонсогдож байдаг.
Хайр дурлалдаа шатсан хvн бvр энэ vгээр бvх сэтгэл зvрх мэдрэмжээ илэрхийлэхийг оролддог.2 сарын 14нд хосууд чихэр солилцдог, 3 сарын 14-нд эмэгтэйчүүд дурлалт залуудаа чихэр өгдөг бол 4 сарын 14-нд гоонь эрчүүд, бүсгүйчүүд хар өдөр буюу жантай гоймон идэж гашуудлаа тайлдаг уламжлал Солонгос, Хятад, Японд их дэлгэрчээ. БАЯР БҮРИЙН УТГА УЧИР ГЭЖ...
Labels:
Танин мэдэхүй
2007-02-08
ДЭЛХИЙ БОЛ ХАВТГАЙ
Пулитцерийн гурван удаагийн шагналт сэтгүүлч Т.Фридманы бичсэн “Дэлхий бол хавтгай” хэмээх энэ ном 2005 оны 4-р сард анх хэвлэгдэн гарснаасаа хойш өнөөдрийг хүртэл олон сая хувиар борлогдож, бүхий л томоохон номын дэлгүүр, сүлжээнүүдийн бестселлер номоор шалгарсаар байна. Энэхүү номыг бид хураангуйлан цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаад бид “Дэлхийг хавтгай болгож буй 10 хүчин зүйлс” бүлгийг толилуулж байна.
Намайг унтаж байх хооронд…Глобальчлалыг гурван үе шатанд авч үзэж болох. 1492 онд эхэлсэн Колумбийн аялалаас эхлээд 1800-аад оныг хүртэл үргэлжилсэн худалдаа, наймааны үеийг глобальчлалын 1.0 үе гэж нэрлэж болно. Энэ үе бол булчин шөрмөс, морины хүч, уур болон салхины хүчээр тодорхойлогдож байсан үе. Дараагийн 2.0 үе нь 1800-2000 хүртэлх, Дэлхийн I, II дайн хийгээд Их Уналтын үеээр тодорхойлогдоно. Энэ бүхэн нь дэлхий хичнээн жижигхэн болохыг харуулж, дэлхийг улам жижигхэн болгож хумьсан гэхэд болно. Харин 3.0 үе эхэлснээр дэлхий илүү жижигхэн болохын зэрэгцээ тоглолтын талбай хавтгай болсон. Нэгдүгээр үед дэлхийн улс орнууд, хоёрдугаар үед компаниуд глобальчлагдсан бол гуравдугаар үед хувь хүмүүс глобальчлагдах болсон. Өмнөх үеүүдээсээ ялгаатай нь, 3-р үе бол хувь хүнд маш их хүч, нөлөө, бололцоог компьютер, шилэн кабель, дижитал технологоор дамжуулан нээж өгсөн явдал юм.
Би яагаад, хэзээнээс ийм дүгнэлтэнд хүрэв ээ?
Бурхны авралаар америкийн сэтгүүлчийн ажлыг энэтхэгт байгаа хэн нэгнээр орлуулах боломжгүй. Учир нь миний бичдэг буланг Хойд Солонгост байгаа хэн нэгнээр хийлгээд эхэлбэл уншигчид хүлээн авахгүй учраас гэж би боддог байлаа…
Дэлхий даяар тархсан Ройтерсийн 2300 гаруй сэтгүүлч, 197 төлөөлөгчийн газрууд нь хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгийн биржүүд, сонин, телевиз, радиогийнхонд зориулан өдөр шөнөгүй ажилладаг билээ. Гэвч интернет хөгжсөнөөр Ройтерсийн захирал Том Глошер аутсорсингийн талаар маш сайн экспертийн хувьд яаж зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх талаар боджээ. Тэрээр нэгэн шинэ гарц олсон байна.
Ямар ч сэтгүүлч-тоймч, сэтгүүлч-шинжээчид өгүүлэл, нийтлэл бичихэд их хэмжээний баримт, тоо, жишээ шаардлагатай болдог. Үүнийг хайх, цуглуулах нь мэдээж цаг хугацаа, хөдөлмөр хэрэгтэй. Том Глошер энэ дамжлагыг мэдэхийн хувьд, жинхэнэ эх сурвалжууд дээр буюу орон оронд суугаа сэтгүүлчдийг хөлслөн авч, Энэтхэгт буй энэтхэг сэтгүүлч улсынхаа, Хятадад буй хятад сэтгүүлч Хятадынхаа… гэх мэт болж буй эдийн засаг, бизнесийн чухал үйл явдлууд, тоо, баримтуудыг мэдээний хамгийн энгийн хэлбэрээр бичиж шуурхай, цаг алдалгүй интернэтээр явуулаад, түүнийхээ төлөө цалинжих системийг бий болгосон юм. Ингээд Том Глошер улс орнуудад суух, ажиллах төлөөлөгчийг өндөр үнээр цалинжуулах биш, илүү хямд зардлаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна…
Дэлхийг хавтгай болгогч 10 хүчин зүйлс
Нэг. 11/9/89БҮТЭЭМЖИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ: ХАНА НУРЖ, ЦОНХ ОНГОЙХ ЦАГААР
1989 оны 11-р сарын 9-ний өдөр Берлины хана нурснаар хоёр Герман нэгдэж, олон зуун хүмүүсийг чөдөрлөж байсан хориг саад үгүй болсон төдийгүй дэлхийн улс орнуудын хүчний тэнцвэр хангагдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн буюу эрэлт, нийлүүлэлт дээр суурилсан эдийн засгийг бий болгох үйл явц эхэлсэн юм.
Нобелийн шагналт эдийн засагч, Харвардын их сургуульд багшАмартья Сен энэ талаар “Берлины хана бол германчуудыг зааглаж байсан бэлэг тэмдэг байгаад зогсохгүй дэлхийн ирээдүйг бүхэлд нь харах бидний харааг хязгаарлаж байсан… Харин энэ хана нурснаас хойш бид дэлхийг нэгэн бүхэл зүйл гэж харах боломжтой болоод зогсохгүй бид бие биенээсээ суралцах маш их боломжууд нээгдсэн. Үүнийх нь төлөө энэ өдрийг тэмдэглэх хэрэгтэй…” гэж тэмдэглэжээ.
Үүнээс гадна 1981 онд анх компьютер гарч, 1985 онд Виндоус /цонхнууд/ үйлдлийн систем зохиогдож, хана нурснаас хойш ердөө зургаахан сарын дараа энгийн хэрэглэгч ашиглах боломжтой Виндоус-3 үйлдлийн систем бүхий компьютерууд худалдаанд гарснаар хувь хүмүүст хязгааргүй их боломжууд нээгдсэн.
Хоёр. 8/9/95ХАРИЛЦААНЫ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ: ВЕБ ХҮРЭЭЛЭЛ НЭМЭГДЭЖ, NETSCAPE НИЙТЭД ОЙРТОВ
World Wide Web буюу бий болгосон мэдээллээ өөрөө зохион байгуулж, нийтэд дэлгэж, тэр нь интернэтээр дамжин дэлхийн хаанаас ч хайж олох боломжтой болсон энэ системийг анх Британийн шинжлэх ухааны ажилтан Тим Бенерс-Ли зохион бүтээсэн юм. Хүмүүс дэлхийн хаана байгаагаас үл хамааран мэдээллээ богино хугацаанд солилцож, нэгэн ижил мэдээлэл бүгдэд нэгэн зэрэг хүрэх боломжийг энэхү веб хуудсууд та бидэнд олгосон билээ.
Бернерсын дараахан Нейтскейп хайлттын систем гарснаар дэлхий урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ижилссэн гэхэд болно. Үүнээс хойш интернет буум үүслээ. Ном, сонин, дуу, хөгжим, худалдаа арилжаа, зураг, сурталчилгаа гээд л олон зүйл интернетийн тусламжтайгаар эргэлтийн хурд нь хэд дахин нэмэгдэж, компаниудад дэлхийн тавцанд гарах цоо шинэ боломжуудыг нээсэнд Нейтскейпын гавьяа оршино.
Зөвхөн худалдаа арилжааг хөхиүлээд зогсохгүй Нейтскейпын үр дүнд дэлхий нийтэд нэгэн стандарт мөрдөгдөх эхлэл тавигдсан. Үүний үр дүнд Майкрософт корпораци системүүддээ тохирсон Виндоус 95-ыг гаргаж, Sun бүтээгдэхүүнээ серверүүдтэйгээ нэгэн ижил горимд үйлдвэрлэх болсон. Үүнээс улбаалаад дижитал эрин үе эхэлсэн гэхэд болно.
Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж, хүмүүс бие биедээ өдөр тутам мэйл илгээж, захиа, зураг, дуу, мэдээллээ хэдэн ч хувиар хувилаж, солилцох бололцоо нээгдсэн. Энэ бүхэн мэдээж хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүү, бизнесийн ертөнцөд томоохон “дахин хуваарилалтыг” хийсэн. Ямар ч жижигхэн компани интернэтээр дамжуулан дэлхийн хаана ч бүтээгдэхүүнээ сурталчилж, мэдээллээ өгөх маягаар өрсөлдөх чадвар нь ямар ч том компанитай гарааны нэгэн ижил түвшинд зэрэгцэн ирсэн юм.
Товчхондоо бол, Веб хийгээд Нейтскейп хайлтын систем бол дэлхийг хавтгай болгоход ихээхэн суурь нөхцөл болсон юм.
Гурав. АЖИЛЛАХ ХҮЧНИЙ УРСГАЛ
2004 оны өвөл би нэгэн уулзалт дээр Уолт Дисней кинокомпанид хөдөлгөөнт кино, хүүхэлдэйн зураг захиалгаар нийлүүлдэг Wild Brain компанийн захирал Scott Hyten-тай таарлаа. Тэнд бид хоёр дэлхий хавтгай болох талаар нэлээд удаан маргав. Тэрээр миний үндэслэл, нотолгоонуудыг сонссоныхоо дараа “…Дэлхий бол хавтгай гэдгийг би мэднэ. Таны туслалцаанд баярлалаа” гэсэн утга бүхий мэйл илгээсэн байв. Дараа нь би түүнтэй дахин холбогдож, тэрээр намайг ажил дээрээ урин, хөдөлгөөнт хүүхэлдэйн зургийн зах зээл хэрхэн ажилладаг талаар ярьж өгсөн юм. Жишээ нь хамгийн сүүлд хийгдэж буй нэгэн хүүхэлдэйн киноны дуу оруулах хэсэг нь Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад, дизайн нь Сан Францикод, харин зурагнууд нь Флорида, Лондон, Нью-Йорк, Чикагод гэртээ ажлаа хийдэг чөлөөт зураачид, харин хөдөлгөөн буюу “амь оруулах” хэсэг нь Энэтхэгийн Бангалор хотод 8 дизайнерын удирдлага дор хийгдэж буйг харуулсан юм. Мэдээж энэ бүх ажил интернэтээр, утсаар явагдаж байлаа.
Энэ бол ажиллах хүчний урсгал хэрхэн явагдах болсны шинэхэн жишээ юм. Одоо дэлхийн олон сая хүмүүс ажлаа иймэрхүү хэлбэрээр хийх болсон бөгөөд дэлхийн ажиллах хүчнийг хэрэгцээтэй газар нь хамгийн үр ашигтайгаар, хамгийн богино хугацаанд ашиглах боломж нэгэнт бүрджээ.
Шанхайд ажилладаг нэгэн бизнесмен байна. Нэр нь Лу. Тэрээр 30 ажилтантай бөгөөд salesforce.com-ын мэдээллийн баазыг ашиглан Хятадад бизнесээ явуулж буй Sony, Hyatt, Estee Lauder зэрэг дэлхийн том компаниудын бүтээгдэхүүнийг веб, мэйлээр сурталчилах ажлыг нь хариуцэн хийдэг байна. Энэ жижигхэн бизнесмен л гэхэд жилд 1 сая долларын ашигтай ажилладаг. Жижигхэн компани том том “акул”-уудтай өрсөлдөх боломж бүрдсэн нь үүнээс харагдаж байна.
Дөрөв. UPLOADINGТеррорист Аль-Каеда бүлэглэл BBC-г хүлээхгүйгээр тайлан, мэдэгдэл, байр суурь, мэдээллээ дэлхий нийтэд илүү хурдан цацах болж. Хүмүүс ч гэсэн өөрийн байр суурь, үзэл бодол, мэдлэг, мэдээллээ ямар ч байгууллага, мэдээллийн хэрэгсэл, эсвэл мэргэжлийн програмистын тусламжгүйгээр, интернетийг ашиглан бусадтай хуваалцах боллоо. Ийнхүү мэдээллээ интернетэд өөрөө байршуулж, шинэчилж, сэргээж, нэмэхийг uploading гэж ойлгож болох. Үүний тусламжтайгаар хүмүүс зөвхөн хэрэглэгчид байгаад зогсохгүй, бүтээгчид, үйлдвэрлэгчид болж хувирч байгаа юм. Upload хийх олон хэлбэрүүд байдаг ч хамгийн түгээмэл болох олон нийт хөгжүүлж боломжтой програм хангамж, Wikipedia, blogging/podcasting гэсэн хэлбэрүүдийг авья.
Олон нийт хөгжүүлэх боломжтой програм хангамж: Үүнийг нээлттэй програм хангамж гэж ойлгож болно. Мэргэжлийнхний зохион бүтээж, интернетэд үнэгүй тавьсан энэхүү програм хангамжийг хэн дуртай нь татаж аваад, өөрийнхөө хүсэл, зорилго, хэрэгцээнд нийцүүлэн бага зэрэг өөрчлөөд ашиглах боломжийг энэхүү нээлттэй програм хангамжууд олгож байгаа юм. Үүний ачаар Майкрософтын өрсөлдөгчид нэмэгдэж, програм хангамжийн үнэ “навс” буусан билээ. Энгийн нэгэн програмист, инженерүүд Linux, Mozilla, Fireof, Apache гээд л олон олон програмуудыг зохион интернетэд үнэгүй тавих болсон нь энэ салбарт томоохон эргэлтийг авчирсан юм. Одоо ч энэ үйл явц үргэлжилж байна.
Wikipedia: Хүмүүсийн хамтран зохион бүтээсэн, байнга шинэчилж, баяжуулж байх боломжтой нэвтэрхий толь гэж нэрлэж болно. Тухайн вебд дурын хэрэглэгч Edit this page гэсэн товчлуурыг дараад л мэдээлэл нэмэх боломжтой гэсэн үг. 2001 оны 1-р сард үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү төсөл эхний жилдээ л тун амжилттай болж 20.000 гаруй нийтлэл, өгүүлэл, судалгааны ажил, орчуулгын материалууд веб хуудсанд орсон бол 2005 оны эцэст 2,5 тэрбум хуудас гаруй мэдээллийг багтаасан веб хуудас болтлоо өргөжжээ. Үүнээс улбаалаад Encarta, Britannica гэх мэт дэлхийн олон мянган иргэдийн өөрсдөө хамтран “бичсэн” нэвтэрхий толь, толь бичгүүд бий болсон билээ.
Blogging: 2005 оны 7-р сарын 7-нд Лондон хотод болсон дэлбэрэлтийн дараа YaleGlobal вебсайтын сэтгүүлч Mark Glaser тус дэлбэрэлтийг харсан, сонссон хүмүүсээс дэлбэрэлттэй холбоотой зураг байвал илгээхийг хүссэн зарлалыг вебдээ тавьжээ. Ердөө 24 цагийн дотор болсон явдлын талаар бичсэн 20 мянга гаруй нийтлэл, тэмдэглэл, 1000 гаруй фото, 20 орчим видео бичлэг хүлээн авч. Тэрээр энэ тухай ”Энэ бол сэтгүүл зүйн ямар ч боловсролгүй энгийн уншигчид ч мэдээллийг бий болгох, улмаар иргэний сэтгүүл зүйг хөгжүүлж буй хэлбэр юм. BBC, Guardian, MSNBC.com зэрэг том мэдээллийн хэрэгслүүд үүний ачаар уншигчдынхаа “дунд” байж чаддаг” хэмээн тэмдэглэжээ.
Үйл явдал дунд идэвхтэй оролцоно гэдэг бол байгаа булчингаа сайн ашиглахтай агаар нэг. Хүн бүр ямар ч үйл явдалд оролцох боломж одоо нэгэнт нээгдсэн учир uploading хэмээх энэ үйл явц улам илүү хөгжиж, өргөжинө үү гэхээс хэзээ ч буурахгүй. Ямар ч хүнд сурталтай, олон шат дамжлагатай байгууллага үүнийг хэрэгжүүлбэл үр дүнг нь шууд мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Тав. OUTSOURCING
(Орч: Аутсорсингийн талаар манай өмнөх дугааруудад хангалттай нийтэлж байсан учир маш бага хэмжээг сийрүүллээ) Simon&Schuster номын хэвлэн нийтлэлийн компани төрөл бүрийн номны текстийг, ялангуяа ажиллагаа их шаардах, байнга шинэчилж байх шаардлагатай толь бичиг зэргийг компьютерт шивж оруулах ажлыг сард 1000 ам.доллараар америк хүнээр хийлгэхийн оронд энэтхэг ажилтанд сард 50 ам.доллар өгөөд хийлгэдэг байна. Эцсийн үр дүн нь яг ижил.
1994 онд Америк-Энэтхэгийн эмч нарын хамтарсан HealthScribe India компани америкт байгаа эмч нарт зориулан өвчтөний тэмдэглэлийг бичих аутсорсинг компанийг Бангалор хотод байгуулжээ. Эмч нар өвчтөний тэмдэглэлээ дууны карт ашиглан дуут бичлэг болгон бичих бөгөөд тэдний дууг энэтхэг ажилтан сонсоод, компьютерт мэдээллийн бааз болгон оруулдаг. Хоёр орны цагийн зөрүү нь 12 цаг учир америк эмч нар ажлаа дуусч, гэртээ унтах хооронд энэтхэгийн оюутан, эсвэл хэн нэгэн ажилтан гэртээ суугаад энэ ажлыг гүйцээнэ…
Зургаа. OFFSHORING2001 оны 12-р сарын 11-нд Хятад улс ДХБ-д гишүүнээр элссэний дараа Америкт боловсрол эзэмшсэн хятад менежер
Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн хурдан арслангаас ч хурдан гүйхгүй бол араатны хоол болно гэдгээ мэднэ.
Өглөө бүр арслан нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн удаан гөрөөсийг барихгүй бол өлбөрч үхнэ гэдгээ мэднэ.
Та арслан байна уу, гөрөөс байна уу, хамаа алга.
Өглөө болж, наран мандахад та гүйж эхлэх нь л чухал.
гэсэн алдарт зүйр үгийг гаргажээ.
Аутсорсинг бол та ажлынхаа аль нэг хэсгийг илүү хямд зардлаар, илүү богино хугацаанд, илүү сайн гүйцэтгэж чадах өөр хэн нэгнээр хийлгээд, түүнийгээ бүхэл үйл ажиллагаандаа нэгтгэхийг хэлнэ. Харин оффшоринг гэдэг нь та Охайо мужид байрладаг үйлдвэрээ Хятадруу нүүлгэж, эцсийн бүтээгдэхүүнээ эргүүлэн Америктаа импортлон авахыг хэлнэ. Яг ижил бүтээгдэхүүнийг ижил технологи, ижил түүхий эдээр үйлдвэрлэх боловч хөдөлмөрийн хямд зардал, хямд эрчим хүч, хямд татварын нөхцлийг ашиглана гэсэн үг.
ДХБ-д нэгдсэний дараахан Хятадад ийм үйлдвэрүүд олон мянгаараа байгуулагдсан. Учир нь тэд ДХБ-ын мөрддөг бүхий л дүрэм, журам, стандартыг мөрдөж эхэлсэн учир гадаадын хөрөнгө оруулагч нар айх аюулгүй болсон юм. Fortune сэтгүүлийн 2004 оны 10-р сарын дугаарт дурдагдсанаар “90-ээд оны дунд үеээс хойш Хятадаас оруулж ирсэн импорт нь америкийн хэрэглэгчдийн халаасан дахь мөнгийг 600 тэрбум ам.доллараар хэмнэсэн” гэсэн тооцоог гаргажээ.
2003 оны 9-р сарын 25-нд Даймлер Крайслерынхан нэгэн онцгой өдрийг тэмдэглэсэн юм. Энэ бол Мерседес Бенц суудлын тэргийг анх удаа Германд биш, гадаадад (Алабама мужид) үйлдвэрлэх шийдвэр гаргасны 10 жилийн ойн өдөр байв. Тэд зөвхөн зардал хэмнээд зогсохгүй, дэлхийн зах зээлд илүү ойртож, бас шинэ сэтгэхүйтэй, шинэ ажилтнуудтай хамтран ажиллаж эхэлснээ тэмдэглэсэн юм.
Оффшоринг бол үнэхээр дэлхийг хавтгай болгоход өндөр үүрэг гүйцэтгэж байгаа. Америкт өндөр ур чадвартай машинистыг ажиллуулахад сард 3000 гаруй доллар төлдөг бол хятадад ердөө 150 орчим байх жишээтэй. Үүний үр дүнд Америк ч, Европ ч, Хятад ч хожиж байгаа нь гайхамшигтай.
Долоо. СҮЛЖЭЭНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
Үнэнийг хэлэхэд би Уол Март сүлжээний дэлгүүрийг хэзээ ч тийм ач холбогдол өгч харж байсангүй. Байшингийн маань нөгөө захад байрладаг жижиг цагаан дэлгүүр долоо хоногийн долоон өдөр, 24 цагаар ажилладаг ч хамгийн хямд үнийг санал болгож чадна. Энэхүү энгийн нэгэн сүлжээний дэлгүүрийн ард бүхэл бүтэн систем явагдаж байдаг аж. Хүргэлт, ялгалт хийх, баглаж боох, түгээх, худалдан авах, үйлдвэрлэх, дахин захиалга авах, ялгах, баглаж боох… гээд л.
Энгийн жишээ гэвэл, алдарт Hewlett-Packard зул сарын баярын өдрүүдэд нэг дэлгүүр өдөрт нэг компьютер зарна гэж тооцоход 400 мянган салбар сүлжээгээр 400 мянган компьютерийг нэг өдөрт борлуулж байгаа гээд боддоо.
Энэ цаг үед ухаантай, түргэн ажиллаж чаддаг, сайн сүлжээний дэлгүүртэй байх нь өрсөлдөөнд ялах бас нэгэн давуу тал болж байна. Үндсэндээ Уол-Мартын гурван гол давуу тал бол: 1-рт тэд үйлдвэрлэгчидтэй шууд харьцдаг учир байж болох хамгийн бага өртгөөр бүтээгдэхүүнийг татаж чаддаг, 2-рт тэд дэлхийн хаана ч өөрийн салбар, төвүүдээ нээсэн учир байж болох хамгийн доод зардлаар түгээж, зарж чаддаг, 3-рт тэд мэдээллийн системээ байнга сайжруулж, хөгжүүлж байдаг учир худалдан авагчдынхаа хайж буй зүйлийг цаг тухайд нь лангуун дээрээ байлгаж чаддагт оршдог гэдэг. Маш ухаантай бодож олсон сүлжээнийхээ ачаар тэд дүүрэн ачаатай гарсан ачааны тэрэг замдаа буй бүхий л төвүүдээр дайрч бараагаа түгээгээд, буцахдаа мөн л ажлаа хийсээр ирдэг. Өдрөөс өдөрт нэвтрүүлж буй мэдээллийн технологийн ачаар төв оффис нь сүлжээний дэлгүүр бүрийнхээ бараа бүрийг бар кодтой болгож, ямар бүтээгдэхүүний хугацаа дуусах дөхөж байгаа, ямрынх нь хадгалалтын горим зөрчигдсөн, ямар нь хагарч цуурсан, ямар нь гэмтсэн зэргийг бүрэн хянах боломжтой болсон байна.
Найм. In-Sourcing
Хүрэн богино өмдтэй залуус яг юу хийдэг вэ?
UPS хэмээх илгээмжийн үйлчилгээ үзүүлэгч компанийг бид сайн мэднэ. Гэвч үнэндээ богино хүрэн өмдөөр ижилссэн энэ залуучууд зөвхөн илгээмж хүргэхээс гадна маш олон төрлийн ажлыг амжуулдаг аж. Би Атланта дахь UPS-ийн төв дээр очиж үзсэнийхээ дараа Луизвиллийн олон улсын онгоцны буудлаар аялж, UPS хэрхэн шөнийн нислэгтээ бэлтгэж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн том, жижиг илгээмжүүдийг ангилж, ялгаж, буцаан онгоцонд ачиж байгааг нүдээр харсан юм (UPS нь өөрийн гэсэн 270 онгоцтой аж).
Үүнийг төсөөлөөд үз дээ: Та Тошиба фирмийн компьютер худалдан авсан боловч баталгаат засварынхаа хугацаанд тэр гэмтжээ гэж төсөөлье. Та энэ талаар Тошибад мэдэгдэхэд, тэд танд UPS илгээмжээр буцаан илгээчих, бид засаад танд эргүүлэн илгээе гэж зөвлөнө. Харин нэг зүйлийг тэд танд хэлэхгүй. Таны компьютер UPS-Toshiba-UPS-Танд гэсэн үе шатаар явна гэж бодож байна уу? Үгүй. UPS өөрийн төв дээрээ таны компьютерийг засаад л танд эргүүлээд явуулчихна. Энэ засварын төвд нь Тошибагийн итгэмжит буюу сургалтанд нь сууж сертификатыг нь өвөртөлсөн UPS-ийн чадварлаг ажилтнууд ажиллана. Тийм ч учраас ердөө 3-хан өдрийн дотор таны асуудлыг шийдчихэж байгаа юм. Энэхүү систем бол гайхамшигтай.
Эсвэл та Nike үйлдвэрээс нэгэн пүүз захиалжээ. Гэхдээ энэ пүүзийг та АНУ-аас ирнэ гэж хүлээж байгаа бол эндүүрэл. UPS-ийн байгуулсан хамгийн ойрын агуулахаас л танд аваачаад өгнө.
Ингэхэд юу болоод байна вэ? Үүнийг л in-sourcing гээд байгаа юм. Байгууллагууд хамтран ажиллах, хэвтээ чиглэлд шинээр үнэ цэнэ бий болгох, дэлхийг хавтгай болгох үйл явцын цоо шинэ хэлбэр.
Хэрэв та Америк дотор илгээсэн бараа тань хаана, ямаршуухан байдалтай явж байгааг харахыг хүсвэл UPS-ийн АНУ-ын гаалийн албатай хамтран бий болгосон сүлжээнд холбогдоход л хангалттай. Таны илгээмж хяналтын талбайд ялгагдаж, ангилагдахаар ирмэгц мэдээллийн систем нь автоматаар UPS-ийн ажилтанд таны ачааг ялган өгч, камерын өмнө харагдахуйц байдлаар гаргана. Энэ бол хяналтын хамгийн тохиромжтой систем юм.
Ес. In-formingGoogle, Yahoo, MSN
Эдгээр хайлтын системүүдийн ачаар in-forming өнөөдөр маш өндөр түвшинд хүртлээ хөгжөөд байна. In-forming бол хувь хүн өөрөө өөртөө судлаач, редактор болох боломжийг хүн бүрт олгосон юм. Энэ бол хүн өөрөө мэдлэгээ тэлэх, мэдээлэл олох, өөрийгөө зугаацуулах, бас бусдад мэдээлэл түгээх боломж. Энэ бол өөрөө өөртөө хамт олон, найз нөхөд, баг бүрдүүлэх боломж. Одоогийн байдлаар Google-ээр л гэхэд өдөрт 1 тэрбум гаруй хайлт хийдэг. Хүмүүс ийнхүү мэдээллээр “цангаж” байгааг олж харсан Google-ийнхэн 2004 оноос Мичиганы болон Стэнфордын их сургуулийн номын сангийн номуудыг дижитал хэлбэрт оруулан интернетэд тавих төслөө хэдийнэ эхлүүлээд байгаа юм.
Yahoo-гийн үүсгэн байгуулагчдын нэг Жерри Янг “Хүмүүс өөрийгөө эмчлэх, зугаацуулах, бас хоол хүнс, машин, байр, бүтээгдэхүүн авах гэх мэт бүхий л үйлдлийг хийхээсээ өмнө мэдээлэл хайх болсон. Үүний үр дүнд тэд илүү ухаантай, үр дүнтэй үйл хөдлөл хийх болсон” гэжээ.
Хайлтын систем нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг даган улам боловсронгуй болж, улмаар маш ухаантай сурталчилгааны бизнес болж хөгжөөд байгаа. Хэн ямар мэдээлэл хайж байгаатай нь холбогдуулж түүнд хамааралтай байж болох бүхий л төрлийн сурталчилгаануудыг Google санал болгодог.
Зөвхөн мэдээлэл хайхаас гадна хүмүүс найз нөхдөө олох, холбоотой болох, хамтран бизнес эрхлэх боломжийг ч олгож байгаа нь дэлхийг хавтгай болгоход нөлөөлж буй юм. Одоогоор Yahoo нь 300 сая хэрэглэгчтэй, 4 сая орчим идэвхтэй групуудыг өөртөө нэгтгэж байгаа юм.
Арав. Стероидууд.Дижитал, Мобайл, Персонал, Виртуаль
Дэлхий тун удахгүй wireless (утасгүй) технологид шилжих нь тодорхой. Угаас энэ үйл явц эхэлчихсэн. Дээр дурдсан бүхий л хүчин зүйлс үндсэндээ миний энэхүү стероидууд гэж нэрлээд байгаа зүйлүүдийг агуулж байгаа юм.
Дижитал технологийн ачаар бид бүхий л зүйлийг нэгэн стандартад хөрвүүлж, жижигхэн багтаамжтай болгож, асар том дуу, дүрс, текст, зураг, бичлэгийг хадгалж, зөөвөрлөж, өөр өөр төхөөрөмжүүд дээр уншуулж, ашиглаж чадаж байгаа билээ. 40 гегабайтын хэмжээтэй 1000 гаруй дууг шүдэнзний хайрцаг шиг жижигхэн iPod-д хадгалж байгаа нь хамгийн энгийн жишээ. Цаашлаад гар утаснаасаа интернетэд холбогдох, өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлэн програм, компьютер, гар утсаа өөрчлөх, тохиргоо хийх боломж, хоёр өөр орон зайнаас нэгэн зэрэг холбоглох, тодорхой бүсийн орчимд утасгүй интернэтэд холбогдох гэх мэт олон шинэ боломжуудыг эдгээр технологиуд хувь хүнд ч, бизнесийн байгууллагуудад ч олгож байгаа билээ.
Дээр хэлснээр ямар ч өрсөлдөөнт бизнесийг эдгээр технологиуд гарааны нэгэн ижил түвшинд аваачсанаар хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй том компани ч, цөөхөн ажилтантай, алс хязгаар нутагт ажилладаг жижиг аж ахуйн нэгж ч өрсөлдөөний нэгэн түвшинд ирж байгаа юм.
Одоо та намайг соносж байна уу? Бид одоо тэгээд хамтран ажиллах боломжтой байна уу?

2007-01-21
ХЄГЖИЛ ГЭДЭГ ШИНЖЛЭХ УХААН
“Боннын” Т.Алтангэрэл ( aka_bonnie@hotmail.com)
Монгол улс улс тєрийн дотоод зєрчилдєєн, ядуурал, авилгал, хоцрогдол дунд он жилvvдийг vдэж єнгєрєєж байхад хєрш Хятад улсын эдийн засаг, шинжлэх ухаан єдрєєс єдєрт хєгжиж, хvн амын амьжиргааны тvвшин дээшилж, дэлхийн бодлогыг тодорхойлох болов. Доройтол, арчаагvй байдал газар авсан нь дотоод гадаадын аливаа шалгуурыг vл дийлэх эмзэг, хvн ам нь нутаг уснаасаа дайжиж, ирээдvй гэх итгэл тун бvрхэг байгаагийх гэмээр. Байгалийн нєєц баялаг, тусгаар улсын тvvх, хvн амын нийтийн боловсрол зэрэг тодорхой нєєц боломжууд байсаар байхад бид яагаад ядуу, хоцрогдсон, чадалгvй, чадваргvй явна вэ? 60-аад оны vед Их Британий Лэйборист намын гишvvн Тон Бэныг Нийтийн танхимаас Лордуудын танхимд шилжvvлэхээр хатан хаан санал болгосон ч тэрбээр ”Би Ар Монголд очиж ажилламааргvй байна” гэж хэлээд Лордын танхимд элсэхээс татгалзаж байжээ.
Их Британид Лордын танхим нь гол тєлєв тэтгэвэрт гарсан ахмад насны тєрийн зvтгэлтнvvд цалингvй ажилладаг парламентын дээд танхим байдаг бол Нийтийн танхимд тєрийн гол эрх мэдэл тєвлєрч тvvний гишvvд нь ард тvмэнтэйгээ илvv ойр, ардчилсан зарчмаар сонгогдон ажилладаг. Иймээс ч тэр vеийн нэгэн парламентч ийнхvv Лордын танхимыг Ар Монголтой зvйрлэсэн нь єдгєє ч єргєн хэрэглэгддэг хэллэг хэвээр байх юм. Монгол улс дэлхийн тvвшинд алслагдмал, жижигхэн, буурай орны тоонд орж, гадаадын доноруудаас хамааралтай, єєрийн гэсэн хєгжлийн замнал, зорилго тэмvvлэлгvй явсаар байх уу?
1. Бидэнд хєгжлийн бодлого бий юу?
Монгол улсын тєр засгийн хэтийн зорилго гэхээр Vндсэн хуульд заасан “иргэний, ардчилсан хvмvvнлэг нийгэм байгуулах” гэсэн ерєнхий зарчмыг нэрлэдэг. Хэдийгээр ардчилал, улс тєрийн агуулгын хувьд Черчиллийн хэлдэгээр “одоогоор хvн тєрєлхтєний олсон хамгийн тохиромжтой” нийгмийн зохион байгуулалт мєн ч хэтэрхий ерєнхий зарчимд дулдуйдсан тєр нь vндсэндээ тодорхой “бодлогогvй” болохдоо хvрч байна. Монгол улс таван жилийн дараа хєгжиж буй орнуудын дунд хєгжлийн vзvvлэлтээрээ хаана явах, эдийн засгийн єсєлт, ажилгvйдэл ямар хувьтай болох, авлигал хэдэн хувиар буурах, хvн амын орлогыг хэдэн хувиар єсгєх талаар тодорхой, бодитой тооцоо, хугацаатай, тогтвортой зорилтууд бидэнд бий эсэхэд эргэлзээтэй. Хєгжлийн бодлогод тєрийн оролцоо ямар байх, олон нийтийн єсєн нэмэгдэж байгаа vvрэг ролийг хэрхэн vнэлж ашиглах, ядуурлыг буруулах эдийн засгийн єсєлтийг бодитоор хэрхэн хангах, байгаль орчин тогтвортой хєгжлийг яаж бvрдvvлэх, дотоодын нєєц болон vндэсний єрсєлдєх чадварыг олон улсын зах зээлд дээшлvvлэх зэрэг хєгжлийн амин чухал асуудлууд улс тєрийн хvрээнд тодорхой зорилт, нэгдмэл ажиллагааг хvлээн байх шиг.
Єнєєдєр манай тєрєєс ямар зорилгод хэзээ яаж хvрэх тухай бодлого, стратеги нь маш бvдэг байгаа учир нийгэмд зорилгогvй, цаг алдсан, улс тєржсєн, зарчимгvй байдал газар авч эцэст нь тєр нь єєрєє энэ бvхнээс гарах гарцаа олж ядан бvдрэх болов. 1990 оноос хойшхи их шинэтгэлийн жилvvдэд эдийн засгийн анхан шатны хэд хэдэн дорвитой шинэчлэл хийгдсэн ч сvvлийн жилvvдэд эдийн засгийн шинэчлэлийн эрчимтэй, зоригтой алхамууд хийгдсэнгvй. Одоогоор Монголын нийгэмд улс тєрийн ардчилал хєлєє олох гэж хамаг энерги зарагдаж байгаа нь нэг талаас зайлшгvй туулах ёстой зам ч улсын хєгжил эдийн засаггvйгээр, vйлдвэрлэл, зах зээл, баялаггvйгээр хоосон зvйл гэдэг нь тодорхой. Дэлхийн томоохон онолч эдийн засагчид эдийн засгийн єсєлт байгаа учраас ардчилал хєгжиж байна уу эсвэл ардчилалтай учраас эдийн засаг хєгжиж байна уу гэсэн асуултыг тавьж, Хятад улсын жишээг татах нь элбэг ч аль алиныг сонгосон манай улсын хувьд цогц шинэчлэлийг тууштай vргэлжлvvлж, байнга боловсронгуй болгох талаас нь ажиллах vлдэж байна. Ардчилсан нийгмийн онцлогийг харахад улсын хєгжил нь дан ганц тєрийн бус иргэний нийгмийн хамтын оролцоотой буюу єргєн хvрээний “тоглогчид” улсын хувь заяаг барилцаж байна. Нэгэнт иргэний нийгэм хvчтэй тvрэн орж ирэх болсон нєхцєлд тєр нь хуучны арга барилтайгаа зууралдаад зєрчилдєєд цаг алдаад байх бус орчин vеийн хєгжлийн шаардлагад нийцсэн “тєр барих” ажлыг хуваалцах механизмыг чадварлаг, цаг алдалгvй нэвтрvvлэх нь зохистой болов уу. Хэрэв тєрийн vйл ажиллагааг урьдчилан мэдэх боломжтой, vйл ажиллагаа нь нээлттэй, бодлого нь тодорхой бєгєєд тууштай, тєрийн бодлого эрх зvйт зарчимд vйлчилж байвал нийгэмд мэдээллийн хомсдлоос газар авч буй хардлага сэрдлэгэ vvсэхгvй байх байсан биз.
Монгол улс хєгжлийн тодорхой бодлого, стратегийн зорилтуудтай байж дэлхийн улс орнууд, бvсийн хэмжээнд єєрийгєє харьцуулж, хєгжлийн vзvvлэлтээр тэдгээр улсуудтай єрсєлдєж, бодлого vйл ажиллагаагаа чиглvvлсэн бол шилжилтийн явц ийнхvv олон жилээр удаашрахгvй байх байсан биз. Хєгжлийн цогц бодлогогvйгээр, улсаа гэсэн сэтгэлгvйгээр, бvтээн босгох тэмvvлэлгvйгээр аливаа улс, тєр засаг доройтдог нь дэлхийн хєгжиж буй орнуудын олон жишээн дээр харж болно. Манай орон нь 1990 оноос хойшхи хvрсэн улс тєр, эдийн засгийн тодорхой амжилтууд байвч тэдгээр нь тєдийлєн тогтвортой бус байгаа учир бидний ажил талдаа ороогvй байна гэж ойлгож болох юм. Тиймээс тєр нь ул суурьтай судалгааны \"хєгжлийн судалгааны институци байгуулах\" vндсэн дээр хєгжлийн бодлогоо цаашид тав, арав, хорин жилээр тодорхой болгож, эдийн засаг, салбарын болон орон нутаг, хот хєдєєгийн хєгжлиийг уялдуулах, бизнес, єрсєлдєєн, хєрєнгє оруулалтыг єсгєх, vр дvнгээ нарийвчлан тооцох нь чухал юм. Тухайлбал, єнєєгийн тєрийн яамд улсын бодлогыг жинхэнэ утгаар нь боловсруулах арга барилд суралцаж, илvv vр дvнтэй, шинжлэх ухааны vндэстэй, уялдаатай бодлого ярьж, тvvнийгээ хэрэгжvvлэх, хянах гинжин процессыг мэргэжлийн єндєр тvвшинд хийх шаардлагатай байна.
Улсын хєгжлийг тєр залж хэрэгжvvлдэг ч тvvний цаана бодлогын хувьд яах аргагvй улс тєрийн хvчин буюу нам гол тодорхойлогч нь болдог. Манайд буй намууд харамсалтай нь бодлогооор уралдахаас илvv эрх мэдлийн тєлєєх “гар нvцгэн” тэмцэл явуулж, иймээс ч аль нэг нам нь тєр барих эрх авлаа гээд онцгой єєрчлєлт гарахгvй байна. Энэ нь намуудын хувьд улс орны хєгжлийн тухай тодорхой санал, бодлого, тэдгээрийг хэрэгжvvлэх тооцоо судалгаа, аргачлал, мэргэшсэн хандлагаар тун ядмаг байгаагийн нэг илэрхийлэл юм. Аль ч намд салбарын бодлого бvр ч хvндхэн байдалд байдаг нь тэнд тодорхой салбарын боловсон хvчин, мэдээлэл судалгаа дутмагаас илэрхий. Намууд нийгмийн гэхээсээ цэвэр улс тєрийн амьдралд хутгалдаж, тодорхой асуудлыг шийдвэрлэх арга тактик нь улс тєржсєн, мєн л явцуу хvрээний байх юм. Олон намын тогтолцоотой нийгэмд асуудлыг олон талаас авч vзэн зєв хувилбарыг сонгох нь чухал байтал намууд нийгэмд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлдэггvйгээс иргэний хєдєлгєєнvvдэд зайгаа тавьж, иргэдийн vзэл бодлыг тєлєєлєх чадвараа алдаж байна. Намууд улсын vндсэн салбараар урт хугацааны бодлого, концепцитай тэрийгээ иргэдэд танин мэдvvлдэг, тєрийн залгамж чанарыг алдагдуулахгvйгээр тєрийн эрх барьж ажиллаж чадах тийм улс тєрийн орчин vеийн хvчин vгvйлэгдэж байна. Намын шинэчлэлийн тухай ярьж байгаа єнєє vед намууд шинэчлэлийн vйл ажиллагаагаа шуурхай эхлvvлж, асуудлаа зєв тодорхойлж, зєв чиг зvгээ олох болтугай гэж найдья.
2. Хурд?
Хурд бол хєгжлийн маш чухал хvчин зvйл. Хурдтай байсан учраас монголчууд 12-13 –р зуунд мандан, дэлхийн тvvхэнд байгаагvй Их эзэнт гvрэн байгуулж явсан. Єнєєдєр энэхvv хурдыг АНУ эзэмдсэнээр дэлхийн номер нэг супер хvчин хэмээн тооцогдож ирсэн ч Энэтхэг, Хятад хэмээх том гvрнvvдийн хєгжлийн хурд єрсєлдєн гарч ирлээ. Том гvрнvvдийн хэмжээнд ярьдаггvй юмаа гэхэд монголчууд бид єєрийн улсыг баян, чадварлаг болгож шилжилтийн vеийн хундрэлийг богино хугацаанд давахын тулд бvхий л хvчин чармайлтаа гаргах хэрэгтэй байна.
ЗХУ-г задрахад Европын холбооноос ОХУ-д асар их буцалтгvй тусламж, техникийн туслалцаа vзvvлсэн ч vсрэнгvй хєгжил хvссэнээр ирээгvй. Vvнийг єнєєгийн барууны эдийн засагчид тайлбарлахдаа тус улсын тогтолцооны гажуудлыг засч залруулах нь гол хvндрэл нь болсон гэдэг. Бизнес, хєрєнгє оруулалтын томоохон тєслvvд тогтолцооны гажуудлаас болж урагшлахгvй, тєрийн хvнд суртлын аппаратыг дийлэхгvй нурах нь энvvхэнд байсан гэж дvгнэдэг. Монгол улсын хувьд эдийн засгийн хурдтай хєгжлийг сааруулж байгаа томоохон хvчин зvйлийн нэг нь яах аргагvй тогтолцооны гаж талууд болох шуурхай бус байдал, авилгал, тєрийн аппаратын босоо тогтолцоо, хvнд суртал, тодорхой бус дvрэм журам, мэдээлэлийн солилцоо удаан, тэгш бус зэрэг олон “тvгжээс” vйлчилж байна. Тєрийн vйл ажиллагааг хурд, бага зардлаар ихийг бvтээх хэмнэлттэй чанар (efficiency) болон vр дvн (effectiveness) гэсэн гурван vндсэн зарчмаар явуулж, шаардлагатай гэвэл тухайн харилцаанд маш тодорхой, нарийвчилсан дvрмийн зохицуулалт хийж тэр нь иргэддээ нээлтэй байх, шаардлагагvй буюу зах зээл нь єєрєє зохицуулах зvйлийг тєрєєс оролцоод байлгvйгээр эрх чєлєєг нь олгох маягаар асуудалд обьектив хандвал зvгээр гэж vзэж байна.
3. Мэргэшил ба хєгжил
Англид ємгєєлєгчийн ажлын нэг цагийн хєлс 100 фунт стерлингээс эхэлж байна. Ємгєєлєгч хvн тэнд маш єндєр цалинтай, нэр хvндтэй байдаг бол манайд зах зээл дэх хэрэгцээ нь бага байсаар байхад хэтэрхий олон хуульч, ємгєєлєгчийн нийлvvлэлт бий болгосон нь тэдний цалин хєлс, чанар чансаанд хэрхэн нєлєєлж байгааг ер тооцохгvй байх жишээтэй. Монгол улс хэрэгцээнээсээ хол давсан хуульч, эдийн засагч бэлтгэн тєгсгєєд лангууны худалдагч болгож байгаа нь цєєнгvй. Энэ нь нvдэнд харагдаж буй илэрхий асуудал ч тvvнийг шийддэггvй, удаашруулаад, тогтолцооны “євчин” болдог. Тогтолцооны асуудлыг шийдвэрлэх аргачлал, улс тєрийн хvсэл зориг, vр дvнд хvрэх тэмvvлэл баймааж нь тєрєєс тодорхой зохицуулалт хийж, зах зээлд эрvvл єрсєлдєєнийг хєхvvлэн єєгшvvлэх чадамжтай болох юм. Тухайлбал, ємгєєлєгчийн эрхийг vнэхээр чадалтай цєєн хvнд олгож тэдний чадвар, цалин хєлс нэмэгдэх боломжийг бий болгох, эсвэл инженер, барилгачин зэрэг хэрэгцээтэй мэргэжилтэнийг бэлтгэх нарийн мэргэжлийн сургуулиудыг тусгайлан дэмжих гэх мэт. Монголчууд бид зах зээлд шилжээд байна л гэдэг ч зах зээлийг єєрийг нь сайн судалж амжаагvй, зах зээлээ ухаантай зохицуулж чадалгvй явсаар єдий хvрч байна гэхэд хилсдэхгvй. Зах зээлтэйгээ уялдсан бодлогыг хэрэгжvvлбэл улс маань хєгжих боломж их байна.
Мэдээлэл технологийн эрин vед мэргэшил чухал vvрэгтэй байдаг. Аливаа макро тvвшний асуудалд мэргэжлийн хvний зєвлєгєєгvйгээр “харанхуйгаар” зvтгэх нь бvдvvлэг бєгєєд маш их эрсдэлтэй. Монголын тєр єєрийн бодлогоо мэргэжлийн судалгаан дээр vндэслэдэг болох нь ихээхэн шаардлагатай болж байна. Тодорхой бодлогыг хэрэгжvvлэхэд гарах зардал, эрсдэл, vр дvн, ашгийн тооцоо, эерэг ба сєрєг талууд, олон нийтийн ашиг сонирхол зэрэг бvхий л хvчин зvйлийг зєв тооцсон мэдлэгт тулгуурласан шийдвэр нь алдаа багатай байдаг.
Бид vндэсний сэхээтэн, оюуны нєєцийг ”vндэсний тархийг”? хєгжvvлж, vндэсний судалгааны институт, мэдээллийн санг бий болгож, холбогдох бодлого боловсруулах, анализ хийх, харьцуулах think-tank-ийг Засгийн газрын дэргэд хєгжvvлэх, гадаадад амьдарч, сурч байгаа єндєр мэргэжилтэй монголчуудаар дотооддоо оюуны хєрєнгє оруулалт хийх нєхцлийг бий болгох, шинжлэх ухааны тодорхой салбаруудыг санхvvжvvлэх, судалгаанууд хийж гадаадад худалдах, Монгол брэндийг гадаадад мєнгє зарж сурталчлах, олон улсын зах зээлд єрсєлдєх зэрэг асар олон стратегийн чухал алхмуудыг цаг алдалгvй хиймээр байна.
4. Шинэчлэлийн дараах vе шат
1990 оноос хойшхи Монгол дахь vйл явцыг ажиглахад vндсэндээ шилжилтийн эхний vе шатыг давсан буюу суурь єєрчлєлтийг бид хийж чаджээ. Саяхан Европын холбооноос Монгол улсыг шилжилтийн vеийн улс гэдэг ангилалд багтаасан тухай мэдээлэв. Єєрєєр хэлбэл Монгол улс шилжилтийн улс орнуудын адил ижилхэн бэрхшээлийг туулж яваа бєгєєд эдгээр орны нийтлэг замнал, учирч буй бэрхшээл нь хэв шинж тєсєєтэй байна. Шилжилтийн vеийн улс орнуудад тогтолцооны тєлєвшил удаан явагдаж байгаагаас Зvvн Европын зарим орнууд Европын холбоонд элсэх зорилгоор энэхvv тогтолцооны шинэчлэлийг хурдацтай хийж чадсан байх юм. Харин хэтийн ирээдvйд “Европын холбоонд” элсэх гэх зэрэг тодорхой зорилго байхгvй улс орнуудад шинэтгэл удаашрах, улс тєрийн тогтворгvй байдал єрнєх зэрэг нийтлэг vзэгдэл ажиглагдаж байна. Орчин vеийн тєр нь нийгмийнхээ шаардлагын дагуу шинэчлэгдэх, олон улсын байдал, дэлхийн єєрчлєлтєд мэдрэмжтэй хандах, дотоод болон гадаадын оновчтой бодлогыг явуулах нь улсын хєгжилд асар нєлєєлж байна. Тєр єєрєє институцийн хувьд хууль ёс, сайн засаглал, зєв бодлого, олон нийтийн оролцоог дэмжин ажиллах шаардлага улам бvр нэмэгдсээр байна.
Шинэчлэл гэдэг нэг цэгээс эхэлж тvvний vр дvнгээс нь дараагийн шинэчлэл эхэлдэг байнгын цагирган vйл явц юм. Тиймээс ч бидний шинэчлэлийн процесс зєв явж байгаа эсэх, vр дvнгээ зорилтондоо тодорхойлсноор єгч байгаа эсэх талаар байнга эргэж харах хэрэгтэй юм. Улс тєрийн намууд, иргэний болон мэргэжлийн байгууллага, иргэд байнга боловсрох шаардлагатайгаас тєр нь єєрєє боловсронгуй болохын тулд vр дvнгээ маш сайн тооцож хянаж байх, тогтсон муу практикийг зоригтойгоор шинэчлэх нь хєгжлийн vндэс гэж бодож байна. Тєрийн vvргийг єнєєдєр vндсэн гурван чиглэлд хуваадаг нь нэгдvvгээрт, боломж нєхцлийг бvрдvvлэх, хоёрдугаарт, зохицуулах, гуравдугаарт, vйлчилгээ vзvvлэх зэрэг юм. Энэ vvднээс авч vзвэл манай тєр зохих vйл ажиллагаа, хандлага, чиг vvргээ єєрчлєх, орчин vеийн шаардлагад нийцvvлэх, байнгын боловсронгуй болох тал дээр анхаарч ажиллах нь чухал болж байна.
5. Хvн-баялаг
Хvн ам цєєтэй Монгол улсад хvн бол асар vнэтэй баялаг. Хvнд чиглэсэн бодлого, тvvний эрvvл мэнд, ажил хєдєлмєр, оюуны хєгжил, амьдрах орчинг бvрдvvлэхээс гадна бие биентэйгээ нэгдэж ажиллаж чаддаггvй гэгдэх монгол хvний онцлогийг анхаарч хvмvvсийн эв нэгдлийг бэхжvvлэх, хамтран ажиллах хєтєлбєрvvдийг хєрш, гудамж, хороо, компаний хэмжээнд зохион байгуулах, багаар ажиллах чадварыг, аргачлалыг хvvхдэд багаас нь сургуульд заах зэрэг ажлыг зохион байгуулбал боломжтой мэт. Олон нийт, нийтийн ашиг сонирхол гэсэн сэтгэлгээг хєгжvvлэх, тєрийн vйл ажиллагааны vндсэн зорилт болговол эх оронч vзэл тогтоно гэж бодож байна. Тvvнчлэн хvн ам цєєтэй манай улсад хvний нєєцийн маш оновчтой бодлого чухал vvрэг гvйцэтгэх нь гарцаагvй. Чадал чансаатай хvнээ vнэлж, ашиглаж, эх орондоо баялаг бvтээхэд нь онцгойлон анхаарч дэмжих нь чухал ач холбогдолтой юм.
Хvн ам цєєтэй манай улсад хvн амын тусгай бодлого зайлшгvй шаардлагатай байгаа нь тухайлбал, давхар иргэншлийг хvлээн зєвшєєрєх, гэр бvл, олон хvvхэдтэй єрх гэрийг онцгойлон дэмжих, цагаачлалын нарийн шалгуурыг бий болгох, биеэ vнэлэх, хууль бус vр хєндєх, хил дамнуулан худалдах, хар тамхи, ДОХ-оос урьдчилан сэргийлэх зэрэг хvн амын єсєлт, vндэсний аюулгvй байдалд хамаатай асуудлыг ихээхэн анхаарч vндэсний аюулгvй байдлын бодлогыг тодорхойлвол зvйтэй мэт.
Мэдээж хэрэг нийгмийн хєгжилд vндэсний бахархал болох гар урлал, уран зураг болон бусад оюуны бvтээл, шинэлэг санаа, бvтээлч байдлыг дэмжиж урамшуулах, нийгэмд тогтсон стереотипыг эвдэх, стандарт бус сэтгэлгээг хєгжvvлэх, vндэсний баялагийг тогтвортой хєгжvvлэхэд дан ганц тєр бус хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгуулага, урлаг соёлын vvрэг асар их юм.
Labels:
Танин мэдэхүй
2007-01-08
My Club
Манай вэбхуудсанд тухлан саатсан ЭРХЭМ ТАНД энэ өдрийн амар амгаланг айлтгая!
Та дор тавигдсан “Клуб байгуулах учир нь” гарчигтай бичиглэлийг уншиж, бидний анхны сэдэл санаачлагатай танилцаарай.
Манай клуб Монгол, Япон, Солонгос, Англи зэрэг улс оронд ажиллаж, сурч буй 20 орчим гишүүнтэй. Мөн идэвхтэй харилцаатай байдаг олон дэмжигчидтэй. Насны хувьд ч, ажил мэргэжил, эсвэл эрдмийн зэргийн хувьд ч харилцан адилгүй олон янзын хүмүүс цуглаад байгаа газар. Бид гишүүдийнхээ тоог учир зүггүй олшруулахыг яаравчилдаггүй, харин чанартай, итгэл хүлээж чадах гишүүдээр эгнээгээ зузаатгахыг чухалчилдаг. Тиймээс шинээр хүн авахдаа уг хүнийг нь ямар нэгэн байдлаар таньж байж элсүүлэх дүрэм гаргасан. Бидэнтэй хамтран клубын үйл ажиллагаанд бодитойгоор оролцож өөрийгөө таниулах, эсвэл өөрөө өмнө хийж байсан зүйлээрээ олонд танигдсан байх, эсвэл клубын маань хэн нэгний итгэлтэй анд байж түүгээр дамжуулан уригдах гэсэн хэлбэрээр шинэ гишүүнийг бүртгэн авдаг.
Клубын үйл ажиллагаа үндсэндээ цахим сүлжээ болох мэйлийн листээр явагддаг. Энд бид клубын үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гарган, хоорондоо уншсан ном, сонссон мэдээнээсээ хүргэж солилцон, хэн нэгэнд нь онцгой үйл явдал болоход түүнээс нь хуваалцдаг.
Яваандаа гишүүд олширвол зөвхөн цахим хэлбэрээр төдийгүй, биеэр уулзаж цуглардаг, алжаалаа тайлж, урам эрч хүч авдаг орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа.
Клубын талаар дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл гарвал доорх хаягаар холбоо бариарай. Таныг хүлээж байна: serdaram@must.edu.mn This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
Клуб байгуулах учир нь
Өнөөдөр чадалтай, боловсролтой залуус сурч, ажиллаж байна. Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг эдгээр залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж, хийж бүтээх хүслээ бадрааж чадваас асар их хүч, бололцоо эндээс ундарч гарах нь дамжиггүй.
Гэтэл бодит байдал дээр хоорондоо тийнхүү холбогдох боловсронгуй аргыг нээн олж чадахгүй байгаагаас нуугдан буй асар их боломжийг алдсаар байгаа юм. залуусын маань дунд өөрийнхөө потенциалыг нээж гаргах газраа олж ядан, нийгэм дэх ухамсрын ядуурлаас үүдэх эсэргүүцэлтэй тулгаран зориг мохож яваа хүн ч цөөнгүй. Оргилуун хүсэл эрмэлзэл, хөгжингүй оронд өөриймшүүлсэн зан суртахуунаа гээж, шинэ дэвшилтэт зүйлийг хийж түгээх бус, өөрөө эргээд хавтгайрсан хуучин зуршил, тогтолцоонд уусч зэвэрдэг жишээ олон.
Yүнээс салахын тулд бид санаа сэтгэл нэгт нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, бие биеэ түшиж дэмжих бат хүрээллийг үүсгэх шаардлагатай. Бид бүхэн эрдэм шинжилгээ, төрийн алба, улс төр, хувийн бизнес гээд ямар ч салбарт ажиллаж болно, урдаа тавих зорилгууд маань ч олон янз байж болно. Харин тэр цагт сэтгэлээр тэжээж, бодитой үйлээр дэмждэг хамт олонтой байвал өөрийн итгэл үнэмшил, тавьсан зорилгынхоо төлөө зогсолтгүй урагш тэмүүлж явах хүч болох юм. Эдийн засаг, хууль, инженер технологи гээд бидний мэргэжлийн салбар янз бүр, харин бидэнд нийтлэг эрмэлзэх зүйл болох "зөв сэтгэл", улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий.
Бид өөрсдийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид Монгол орноо өөрчлөхийг, хөгжүүлэхийг хүсдэг! Ганц нэг хүнд энэ амаргүй ч, нийтээрээ хөдөлвөл мөрөөдөл бодит амьдрал болж чадна.
Тийм коммюнити, тийм нэгдлийг бий болгохоор MY CLUB-ийг байгуулахаар тохирлоо. Бие биеэ дэмждэг, хэлсэн үг авсан ажилдаа хариуцлагатай ханддаг, хүн бүр хувь нэмэрээ оруулдаг хамт олонг бүрдүүлснээр бид улам хүчтэй болж, ийм хамт олны нэг гишүүн байснаар бидний амьдрал илүү баталгаатай болно. Тийм байж чадах клубыг бид зорьж байна. Уинстон Черчилл нэгэнтээ “Байшинг эхлээд бид барих боловч байшин эргээд биднийг барьдаг (First we build our buildings, thereafter they build us)” гэж хэлсний адилаар клубыг бид байгуулах боловч, клуб эргээд биднийг боловсруулан хөгжүүлж өөртөө итгэлтэй, бие хүмүүс болж өөрчлөгдөхөд нөлөөлөх билээ. Ёс суртахуун, зөв сэтгэлийг эрхэмлэж, нийгэмд өөрийн хувь нэмэрээ оруулах хүслээрээ ижилссэн “шинэ монгол хүмүүс”: эрдэмтэд, бизнесмэнүүд, албан хаагчид, улс төрчид, эмч хуульчид, салбар салбарын мэргэжилтнүүд эндээс төрж гараасай гэж хүснэм.
Итгэл даах чанар, шударга зан суртахуун манай клубын нэг гол зарчим болох бөгөөд нийгэмд дэвшилтэт ухамсар, үзэл сэтгэлгээг батжуулан түгээхийн тулд эхлээд түүнийг дэмжиж, өөр дээрээ тусгахыг эрмэлздэг хүмүүс нэгдэн нийлэх хэрэгтэй. Энэ зарчим бидний гол онцлог буюу “имиж” болж, түүгээр дамжуулан бид эргээд нийгмийн зүгээс итгэл хүлээх болно. Шинэ санаа дэвшүүлэгч, хамгийн гол нь хэлсэндээ үнэнч ба ажил хэрэгжүүлэгч, зөв сэтгэлийг эрхэмлэгч залуусыг бид хүлээж байна!
Энэ клубын системийг ЕМОС клубээс авлаа. Надтай холбоо бариад бүгдээрээ 2006 оны 3-р сарын 3-ны 17 цагаас ТВЗаланд уулзацгаана.

2007-01-05
Великовский ба Библийн судар болон гариг ертєнцvvд
Зохиолч Иммануел Великовский Орост тєрж, 1939 онд АНУ-д шилжин ирж суурынсан нэгэн бєгєєд энд ирснээсээ хойш арван нэгэн жилийн дараа "Ертєнцийн гаригууд мєргєлдєх тухай" хэмээх номоороо шинжлэх ухааны болон одон орон судлалын хvрээнийхний дунд жинхэн хуй салхи vvсгэх мэт болгож, ихээхэн шуугиан дэгдээсэн байна. Эртний тvvхийн судалгаан дээрээ vндэслэн Великовский, Библийн судрын эхний ботиуд дахь тvvхийг хvмvvс домог хэмээн ойшоодоггvй боловч энэ нь тvvхийн бодит vнэн болсон явдал болохыг тухайн цаг vед оршин тогтнож байсан ард тvмнvvдийн vлгэр домгоос иш татан нотолсон ажээ. Великовский бичихдээ, Библийн сударт бичсэн дэлхийг досолгосон гамшиг ердєє 2000 жилийн ємнє учирч, тэр vед нар хєдєлгєєнгvй зогсч, єдєр шєнє солигдохгvй болж, Улаан тэнгис хуваагдаж, нийлэн, тэнгэрээс хvнс унаж Израилчуудыг єлсгєлєнгєєс аварч, Египтэд аюулт тахал євчин хаа сайгvй тархаж, єєрєєр хэлбэл Мозесийн vеийн бvх ер бусыи адал явдал vнэхээр тохиолдсон хэмээжээ. Тэрээр энэхvv шинэ онолынхоо vндэс болгож, "Бархасбадь гаригийн нэгэн хэсэг тасран, саперын уудамд тэнуучлэгч суулт од болон хувирч, энэ замдаа Ангараг гаригипг замаас нь гаргаж туунийг дэлхийтэй бараг мєргєлдуулэх шахаад, цаашид манай нарны аймгийн уудамд нисэн одсон юм. Энэ удаад, манай дэлхий дээр байнга тогтмол хэмнэлтэйгээр уер уены болон газар хєдлох гай гамшгийг улдээгээд явеан бєгєєд тэрээр цаашид Сугар гариг болон тогтеон юм" хэмээжээ.
Тvvний хэлснээр, бvх улс vндэстний эртний vлгэр домогт гардагчлан мєн археологийн судалгаагаар хvн тєрлєхтний туvхийн явцад хvмvvсийг болон ан амьтдыг асар олноор нь хvйс тэмтэреэн гамшигт vйл явдал болж байсныг дэлхийн єнцєг булан бvрийн агуйнуудаас болон газрын хєрсєн доороос олдсон олдворууд нотолдог ажээ. Хэдийгээр Великовский бvх нотолгооны материалаа эртний бодит тvvхэн эх vvсвэр болон vлгэр домгуудаар ихээхэн нямбай бvрдvvлсэн боловч одоогийн албан ёсны шинжлэх ухааны хvмvvс тvvний онолыг инээдмийн зvйл хэмээн vзсэн байна. Тvvний энэхvv номын талаар Английн нэгэн нэр хvнд бvхий астрономч хэлэхдээ, "Энэ ном нь зєвхєн худал зуйлээр дуурсэн тул туунийг би уншаа ч угуй, унших ч угуй" гэсэн байхад, єєр нэгэн "Энэхуу ном нь, ном хэвлэдэг болсноос хойшхи хамгийн муу ном болсон юм" хэмээжээ. Гэвч єргєн олон тvмэн энэхvv номыг худалдан авч, ихэд сонирхон уншсан нь тэрхvу номын талаар єгсєн єєр нэгэн vнэлгээ юм. Великовскийг нас барахаас ємнєхєн тvvнээс, Ангараг гаригийн гадаргуу галт уулын тогоогоор дvvрэн байдаг болон Сугар гариг нь манай нарны аймгийн бvх гаригийн эргэлтийн чиглэлээс ганцаараа эсрэг эргэлттэй байдгийг, мєн манай нарны аймгийн эрхэсvvд эерэг болон сєрєг цахилгаан цэнэгтэй байдагийг албан ёсоор тогтоогдохоос нь ємнє хэрхэн, хаанаас олж мэдсэн тухай асуусан байна. Цаашлаад Великовский Сугар гаригийн гадаргуу 427 Цельсийн градус гэсэн нь тухайн vед Ейнштейны барагцаалж байсан 3,9 Целсийн градус гэсэнтэй зєрж байсан боловч сvvлд туvний хэлж байсан нь vнэн болох нь тогтоогдсон ажээ. Дээрх асуудлуудад тэрээр тодорхой хариулт хэлээгvй юм. Харин тэрээр хэлэхдээ, -"Британийн музейд маш олон мянган эртний шавар самбарууд байдгийг та бухэн мэднэ шуу дээ. Тэдгээрийг одоо хуртэл бурэн орчуулж, нийтлээгуй байгаа билээ. Хэрэв хэн нэгэн хун ажил хэрэг болгон эдгээрийг сайтар уншиж узвэл тэнд манай нарны аймгийн тухай сонирхолтой бєгоєд ихээхэн хэрэгтэй мэдээллууд байдаг юм шуу" хэмээжээ. Великовский нь дундад азийн эртний хэлний мэргэжилтэн бєгєєд эртний Вавилион болон Ассирийн vсэг бичгийг тайлан уншиж чаддаг нэгэн байсан ажээ.

Subscribe to:
Posts (Atom)