2010-12-06
Update and Upgrade
Өнгөрсөн 7 хоног номыг сурч, ногоотой шөлийг нь идэж байсан Өмнөд Солонгос яваад ирлээ. Тэгээд 2 жилийн өмнө бичиж байгаад орхичихсон энэ нийтлэлийг дуустал нь бичихээр шийдлээ. Хөгжил дэвшлийн тухай бичих нь нэрнээс нь мэдэгдэж байгаа ч ХӨГЖИЛ ДЭВШИЛ гэдэг зүйлийн яг юунаас нь эхлэж бичих вэ? гэж нилээд бодлоо. Одоо бичиж байхдаа ч бодож байна.
Би бүхэл бүтэн 7 хоногийн турш эрчимтэй хөгжлийн том орчинд гүн шокноос гарахгүй, ямар нэг зүйлд хариу олж авах гэж оролдсоор байгаад ирлээ дээ. Ирэнгүүтээ энэ тухайгаа бичихгүй бол маргаашнаас ажлын хэмнэл, нийгмийн эргүүлгэнд орчихоод гарч чадахгүй эргэлдсээр цаг хугацаа өнгөрөх байх.
1 жил хагасын хугацаанд БНСУ-д маш их өөрчлөлт гарчээ. Кимчиний шөл, юмны үнэ, метро, автобусны чиглэл нь хэвээрээ боловч мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн хэрэглээний, хөгжил дэвшлийн маш их өөрчлөлтүүд гарсан байна. Бүр өөрөө өөртөө Update хийх биш бүр Upgrade хийх хэмжээний өөрчлөлтүүд БНСУ-д сүүлийн жилүүдэд өрнөжээ. Солонгосчууд ч өөрсдийгөө дэлхийн хэмжээний том улсын хэмжээнд ярьдаг болжээ. Хэнээс ч дор орохгүй гэсэн хор шартай зан нь спорт, урлаг, шоу бизнесээс нь гадна саяхан өрнөсөн улс төрийн үйл явцаас илүү харагдаж байна лээ.
Эх орондоо ажиллаж байх хугацаанд КВS-ын 8 цагийн мэдээ таарвал үзчихдэг, daum.net, naver.com-ын SNS хэлбэрийн олон коммунитагаас мэдээлэл тогтмол авчихдаг миний хувьд Update биш Upgrade хийнэ гэдэг шок байсан боловч мэдлэгт тулгуурласан дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурдыг зөвхөн мэдээллээр авснаар шийднэ гэдэг хэцүү болсныг ухаарсны шинж байх даа хөөрхий.
Солонгос улсын хөгжлийн хамгийн том өнгө төрх бол МТ-ийн хөгжил. Энэ дэвшил нь жирийн түүхийн багш намайг уруу татаж мэдэх мэдэхгүй зүйлээ ярьдаг, хийх гэж оролддог болгосон байх. Интернетийн өндөр хурдны хэрэглээ, on line communication зэрэг МТ-ийн олон дэвшлээр гарч ирсэн бүтээгдхүүнүүд зөвхөн биенесийн хэрэглээ буюу хувь хүнд байхаа больж олон нийтийн хэрэглээнд шинэ технологи нэвтэрч эхэлжээ. Метро, чиглэлийн автобусуудын цагийн хуваарь, нягтаршил, чиглэлийн давтамж, ачааллыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлснээр нь их хотын ажил цуглах, тарах “оргил цаг”-ийн ачааллын түгжрэлийг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Солонгосын бүх шатны сургууль, төрийн болон биенесийн байгууллагуудын network system өмнөхөөсөө бүр их сайн хөгжсөн байна. Зөвхөн иргэний дугаараар бүх мэдээллийг авч, дамжуулж байсан бол одоо хэрэгтэй мэдээллүүд нь хурууны хээ, нүдний өнгөөр дамжиж аюулгүй байдал улам найдвартай байдалд шилжжээ.
Солонгос улс нийгмийн бүртгэл, мэдээллийн бүх асуудлуудаа МТ-оор дамжуулан шийдвэрлэж бичиг цаас, зөвшөөрлийн дамжлагуудыг ямар ч чирэгдэлгүйгээр шийдэж чаджээ. Хөгжлийн энэ хандлага цаашдаа улам их боломж нөхцлийг бүрдүүлж байгаа байх.
Өмнө нь сайн мэддэг байсан их сургуулийн кибер орчин, үйлчилгээ бас л Upgrade хийгдэх хэмжээний цоо шинэ өөрчлөлтүүд гарчээ. Он лайн сургалтын хэлбэрүүд бүрэн SNS хэлбэрт шилжиж зүгээр нэг мэдээлэл олж авах биш кибер хичээлийн танхим, кибер тоглоомын хэлбэрт орчихсон хичээлүүд багагүй байна. Репорт, тезис, өгүүлэл хүлээн авдаг, түгээдэг олон нийтийн веб-үүд оөрөл, шалгуур олон болсон байна. Саяхан Монгол улс маань хүн ам, орон сууцаа тооллоо. Түүний гол үр дүн нь манай нийгмийг МТ-жуулах бэлтгэл ажил, бааз суурь хийх явдал байх. Манай дарга нар үүнийг мэдэж олон орны туршлагаас суралцаж байгаа. Манайд юмыг араас нь биш амдаж хэрэгжүүлэх чадвар дутаад байгаа болов уу? Ганц Солонгос ч биш өндөр хөгжилтэй улсууд бүгдээрээ цахимжилтыг ажилдаа нэвтрүүлж байна. Саяхан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ дараа жил болох сонгуульд Монголд байгаа Солонгос иргэдээ хамруулах зорилгоор “туршилтын санал асуулга” явуулж үзсэн байна.
Солонгосчуудын амьдралын нийтлэг хэв маяг өөрийн улсынхаа эдийн засгийн хөгжлийн хэмнэлээр өөрчлөгдсөн хэвээрээ л байна. Солонгосчуудын хэрэглээний соёл өөрийн улсын эдийн засгаа эрүүлжүүлж улам эрчимтэй, хурдтай хөгжүүлсээр байна. Удаан хугацааны дараа Солонгост ирсэн болохоор мэдээж дэлгүүр хэсэж, өөрийн түрүүвчний хэмжээгээрээ “тоглолоо”. (Солонгосчууд чөлөөт цагаа өнгөрөөж зугаалах, кино үзэх, гадуур явахаа ингэж хэлдэг) Солонгос залуучууд бараг бүгдээрээ энгийн биш, маш стильтэй хувцасладаг болсон нь илт мэдэгдэж байна. Дэлгүүрт байгаа бараа нь хямдрал хүлээх хэмжээний цаг зарцуулагдахгүй боломжийн үнээр хурдан зарагдаж, үргэлж шинийг эрэлхийлсэн, ганган дэгжин хэв маягаар залуучууд өөрсдийнхөө имижийг бүрдүүлж гангалдаг болжээ. Дэлхийн хэмжээний бүх брендууд Солонгос залуусын форум болоод МТ-ийн шинэ дэвшлүүд богино хугацаанд тэдний хэрэглээ болчихсон байна. Тэдний хэрэглээний энэ их “шунал тачаал”, хүсэл эрмэлзлэл нь эдийн засгийн өсөлт, шинэ технологи хурдан нэвтрэх, бүтээмж өсөхөд эерэгээр нөлөөлж байгааг мэдэрлээ.
Харин бид хаана яваад байнаа? Монгол улсад маань маш их боломж байгаа ч бид арай өөр замаар яваад байгааг энд ирээд улам бүр мэдэрлээ. Ид шидийн зам ч гэх юмуу даа? 10 жилийн өмнө их сургуулийн 1-3 курсынхэнд Монголын түүхийн хичээл дээр шашны тухай ярилцаж байхад Бөө мөргөлийн тухай ойлголт бараг байхгүй бол одоо шал өөр , оюутнуудын бараг 90 гаран хувь нь бөө юмуу бөөгийн түшээтэй, хамаатан садан, найз нар нь бөө болсон, тодорхой хэмжээний цаг хугацааг түүнд зарцуулж, ид шидээр ажлаа гүйцэлдүүлэх хэмжээний болчихсон. Миний хичээл бараг бөө судлаачдын цугларалт шиг л болчихсон байна. Бид ид шидийг илүү их мөрөөдөөд байгаа бололтой. Манай дарга нар туршлага судлана, мэдээлэл олж авна гээд төсвийн мөнгөөр гадагшаа зөндөө явдаг. 7 хоногт нисэхийн 2 компанийн 10 нислэгээр дүүрэн хүмүүс 2 улсад зорчиж байна. Таминээ бид мааш их хоцрогдож байгаагаа Солонгос улсын хориглодог борц, мах, хиам, архи дарс, хэвийн боов, липтон цай, бохь зэрэг олон зүйлсийг мэдсээр байж аз мэдэн Солонгосруу зөөж, буцаж ирэхдээ нэгэнт нэмүү өртөг нь шингэсэн зөөж болох бүхий л хэрэглээний бүтээгдхүүнүүдийг ёлконы мод болтлоо зөөж ирж байхдаа л хоцрогдлоо мэдэрлээ. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүнийг авахдаа МТ-ийн дэвшлээс нь суралцах, хамтран ажиллах, хамтран Монголдоо нэвтрүүлэх зэрэг тууштай бодлого явуулдаг болоосой. Багш, судлаачдаа суралцаж байсан газар луу нь хааяа нэг "тийм юм маш сайн судлаад ир" гээд явуулж байгаасай.
Интернетийн ийм хурдаас сэтгэл ханамж аваагүй удсан байна лээ. Энд энгийн юм шиг боловч Монголд гайхамшиг болох зүйлийг хэдий хүртэл зүгээр хараад суух юм бэ?
2010-11-26
Энэтхэгт сурч байна
Энэ жил миний бие Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгээр энэтхэгт анх удаа сурч байна. Жил бүр баклавраар 20 оюутан, магистраар 10 оюутан авдаг энэ тэтгэлэгийн тухай мэдээллийг дараахь хаягаар авч болно.
http://www.mecs.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=313&Itemid=105
Миний бие Бангалорын Их Сургуулийн Бриндаван коллежээс (Brindavan College) хариу ирж, сураад, нэг улирлыг өнгөрөөж байна.
Коллежийнхаа тухай бичъе. Бриндаван коллеж нь Лицей сургууль, Инженерийн Коллеж гэсэн үндсэн хоёр бүрэлдэхүүнтэй.
Энэтхэгт ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа лицей сургуульд сурдаг. Ерөнхий боловсролын сургууль нь 10 жил буюу лицей сургууль нь 2 жил байдаг. Лицей сургуульд сурагчид нь хоёр үндсэн ангид хуваагддаг. Үүнд: Шинжлэх ухаан \Science\, Худалдаа \Commerce\. Шинжлэх ухааны анги нь дотроо Биологийн \Biology\ анги, Компьютерийн ухааны \Computer Science\ анги гэж салдаг.

Инженерийн коллеж нь Бриндаван коллеж нь,
- Электроник, харилцаа холбоо \Electornics and Communication engineering\
- Компьютерийн ухаан \Computer Science, engineering\
- Мэдээллийн технологи \Information Technology, engineering\
- Иргэний барилга \Civil engineer\
- Механик инженерчлэл \Mechanic engineering\
- Бизнесийн удирдлагын магистр \Master of Business Administration\ гэсэн 6 мэргэжлээр магистрын сургалт явуулдаг.ордог.
Одоо миний сурч байгаа Бриндаван коллеж нь 1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд отгон коллежүүдийн нэг юм.
- Шинжлэх ухааны баклавр \B.Sc – Bachelor of Science\
- Компьютерийн ухаан \Computer Science\
- Микробиологи \Micro-Biology\
- Био-технологи \Bio-Technology\
- Ген судлал \Genetic\
- Шинжлэх ухааны магистр \M.Sc - Master of Science\
- Био-Технологи
- Микробиологи
- Ген судлал \Applied Genetic\
- Наймааны ухааны (Худалдаа) баклавр \B.Com – Bachelor of Commerce\
- Бизнесийн менежерийн баклавр \B.B.M – Bachelor of Business Manager\
- Компьютерийн програмын баклавр \B.C.A – Bachelor of Computer Applications\ гэсэн чиглэлүүдээр сургалт явуулдаг.
Эндээс Компьютерийн програмын баклавраар энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгээр 4 оюутан Бриндаван коллежид сурч байгаа бөгөөд энэ дөрвийн нэг нь би бөлгөө. Энэтхэгийн засгийн газрын тэтгэлэгээр Шри Ланк, Уганда, Зимбабве, Вьетнам, Бангладеш, Кени, Фижи, Индонез, Танзани, Маврик, Малайз, Тайланд, Малдивын арал, Йордан, Палестин, Сири, Ливан, Бахрейн, Оман, Йемен, Иран, Афганистан, Гана, Монгол гэсэн 20 гаруй улсын 100 гаруй оюутнууд ирж сурдаг. Энэтхэгт Муслим шашин нилээн өргөн дэлгэрсэн байдаг болохоор Муслим шашинтай орнуудын оюутнууд голлон суралцдаг нь ажиглагдасан. Үүнээс гадна энэтхэгтэй хөрш улсуудаас залуучууд их ирж суралцдаг. Тухайлбал Балба, Бутан, Бангладеш хүмүүсийн хэл, соёл нь хиндитэй ойролцоо учраас энэтхэгчүүдтэйгээ хялбар ойлголцож чаддаг. Манай Монголоос Бриндаван коллежид цөөхөн оюутан сурдаг. Нийтдээ 6 монгол оюутан суралцдаг.
Энэтхэгт тодорхой хэдэн салбар нь хурдацтай хөгжиж бусад хэсэг нь яг хуучин хэвээрээ л байсаар байна. Сургалтын тогтолцоо нь хуучин буюу уламжлалт системтэй хэвээрээ юм байна лээ. Шалгалтуудаа уламжлалт маягаар авдаг. Ямар сайндаа л шалгалтын хуудас биш дэвтэр өгч байна. Уламжлалт шалгалтын нэг давуу тал нь сорил шиг мэдэхгүй байсан ч буудаад хариулж болдоггүйд байдаг. Гэвч уламжлалт шалгалтыг засахад их цаг хугацаа, хөлс зарцуулдаг. Дээр нь энд бичгийн шалгалт нь бүүр туйлшралдаа ороод хэр олон хуудас бичсэн нь өндөр оноо авдаг гэсэн зарчим үйлчилдэг болчихсон байдаг юм байна. Энэтхэгт сурдаг манай монголчууд бас сэргэлэнтээд бичсэн хуудсаа олон болгох гээд англи дууны үг, шүлэг хавчуулах, нэг бичсэн өгүүлбэрээ янз бүрээр хувиргаж бичдэг гэх мэт олон арга хэрэглэдэг гэнэ. Нэг том зүйл бол шалгалтан дээр хуулах, янз бүрийн арга мэх хэрэглэхийг хориглодог. Хэрвээ баригдвал бүтэн хоёр жил шалгалт өгөх эрхийг хасдаг. Тийм болохоор хуулна, заль энэ тэр хийнэ гэсэн асуудал бараг байхгүй.
Хичээлийг 100%-иар дүгнэнэ. Энэхүү 100% нь дараах задаргаагаар задардаг.
• Лабораторитой хичээл: Багшийн 10% + Практикын 30% + Онолын 60% = 100%
• Лабораторигүй хичээл: Багшийн 10% + Онолын 90% = 100%
Практикын болон Онолын шалгалтыг Их сургуулиас нь хичээлийн төгсгөлд авдаг бол багшийн оноо нь ирц, идэвх гэх мэт багш бүрийн хувийн үнэлгээгээр тавигддаг. Хамаг гол оноо нь Их сургуулийн шалгалт байдаг.

Коллеж бүр сургалт, сургалтын орчин, боловсон хүчин, үйл ажиллагаа, төлбөр гэх мэт хүчин зүйлсээрээ ялгаатай байдаг. Манайхан авах диплом нь адилхан гээд хямдхан коллежийг сонгох тал харагддаг. Тэгээд тэр коллежийнх нь сургалт нь тааруу, тэгээд шалгалтандаа хангалттай сайн оноо авч чадах байх тохиолдол бий.{mosimage}
Энд манай монголын сургалтын орчноос зарим талаар дутагдалтай зүйл харагдах мөртлөө төгссөн оюутны үнэлэмжийн ялгаа их байдаг. Миний бодлоор энд шалгалтыг хатуу сайн авдагт л оршдог гэж бодож байна. Энд шалгалтандаа 70%-аас дээш хийсэн бол тэргүүний оюутан болдог. Дүн өргөх гэсэн ойлголт байхгүй. Манайд болохоороо нийт өгсөн оюутны дунджаар дүнг нь өсгөж тавьдаг ш дээ. Тэгээд бүгдээрээ юм хийхгүй шалгалтаа бүгдээрээ сайн өгөхгүй ч дундаж оноогоор нь өсгөхөөр гаагүй болчих жишээтэй. Монголд шалгалтын тогтолцоогоо сайжруулах нь сургалтын чанарыг өсгөх гол хүчин зүйл болно гэж бодож байна. Тэрнээс бусад зүйлсээр бид энэтхэгээс дордохгүй мэт.
Анх энэтхэгийг мэдээллийн технологи хот Бангалор гээд ирсэн багш нар нь шохой, самбартайгаа, компьютерүүд нь WINDOWS 98 үйлдлийн системтэй байхад гайхаж байсан шүү. Гэтэл манай КтМС-д бүх хичээл нь электрон болчихсон, багш нар нь зөөврийн компьютераа бариад л проектророор хичээлээ орж, оюутнуудынхаа бие даалтыг цахим шуудангийнгаараа хурааж, шалгалтаа онлайнаар авч байгаатай харьцуулахад Энэтхэг манайхаас хоцорч байгаа мэт. Гэвч энэтхэгт мэдээллийн технологиор төгсөгчид илүү өндөр үнэлэмжтэй байна шүү дээ. Дээр нь манай оюутнуудын залхуутай ч холбоотой буй за. Оюутны өөрийнх нь зүтгэл, чармайлт л эцсийн үр дүн болно шүү дээ. Бас сургууль нь ч гэсэн тэр чармайлтыг бий болгох хүчин зүйлсийг бүрдүүлэх ёстой буй за.
http://csms-tsetsee.blogspot.com/
2010-11-18
ОХУ-ын их сургууль
ОХУ-ын улс түмний найрамдлын их сургууль
Бяцхан түүх
ОХУ-ын Москва хотын Улс түмний найрамдлын их сургууль (оросоор Российский университет дружбы народов буюу РУДН гэж товчилдог) нь 1960 онд Колончлолоос чөлөөгдсөн болон хөгжиж буй Ази, Африк, латин Америкийн орнуудын боловсон хүчнийг бэлтгэх улс төрийн том зорилгоор байгуулсан гэдэг. Огт орос хэлгүй нөхдүүдийг бэлтгэдэг учраас РУДН-ы орос хэлний бэлтгэлийг хамгийн сайн нь гэлцдэг. Тийм ч болохоор оросын олон улсын сансарын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэж байсан гадаадын үе үеийн сансарын нисгэгчид энд хэлний бэлтгэлээ базааж ирсэн уламжлалтай. Монголын сансарын нисгэгч Ж.Гүррагчаа гуай ч энд бэлтгэгдэж байж. РУДН ОХУ-аас гадна дэлхийн 140 гаруй орны 30 мянга орчим оюутан залуус суралцдаг. Эдгээрийн 25 мянга орчим нь оросууд үлдсэн хувь нь гадныхан. 2200 гаруй багш ажилтантай. Нийтдээ 450 үндэстэн ястан ажиллаж, суралцаж байдаг гэдэг юм билээ. {mosimage}
Сургалтын тогтолцооны хувьд: ОХУ-ын боловсролын салбар нь эх газрын тогтолцооны нэг сонгодог загвар юм. ОХУ ч боловсролын тогтолцоондоо өөрчлөлт хийж байгаа ч манайх илүү хурдацтай, илүү үр дүнтэй явагдаж байгаа гэж бардам хэлж чадах байна. Энэ нь манайх сэргэлэн авхаалжтайгаасаа илүү жижиг улс орны хөдлөх хурд, өөрчлөлт шинэчлэлтийг системдээ шингээх бололцоо амар зэрэгтэй шууд холбогдох болов уу.
ОХУ нь Европын боловсролын нэгдсэн тогтолцоо стандарт болох “Болоны үйл явц”-ад хүчтэй анхаарч байгаа. Гэхдээ л удаан байгаа нь анзаарагддаг. РУДН-ы хувьд л гэхэд баллын үнэлгээнээсээ саяхан салж, кредит тогтолцоонд шилжиж байгаа. “Болоны үйл явц”-ад нэгдсэн их сургууль тул түүний диплом европын улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, тэдгээр орнуудад шаардлага хангасан гэж үзвэл мэргэжлээрээ ажиллаж, суралцах боломж нээгдсэн байдаг. РУДН-ы давуу талуудын нэг нь сонгосон мэргэжлээр, нэг эсвэл хоёр гадаад хэлээр цаашлаад хос мэргэжлээр төгсөх боломжтой.
Онц сурлагатнуудаа сайн дэмжинэ. Энэ жилийн сургуулийн онц сурлагатан оюутанд хөөрхөн машин байлж, сургуулийнхаа гол танхимд тавьчихсан оюутнуудын атаархлыг хөдөлж байх жишээний. Ер нь янз бүрийн санхүүгийн хөшүүрэг бий л дээ. Онц сурлагатнуудын тэтгэлэг нилээн нэмэгдэнэ. Эрдэм шинжилгээний хурлын бай шагнал багагүй өндөр. Тэрчлэн гадаадын оюутан, магистр, аспирантурууд “сурах бичгийн туслалцаа” гэж өргөдөл бичээд овоо хэдэн ном, дэвтэр ачихаар мөнгө цаас авчихна. Дотуур байранд хамгийн цэвэр өрөө шалгаруулаад нэг, хоёр сарын хоолны мөнгийг нь гар дээр нь өгчихнө.
Гэхдээ урамшуулж чаддаг шигээ оюутны хүлээх ёстой хариуцлагыг өөрт нь сайн ухамсарлуулна. Сургуулийн дотоод дүрэм журам баримтлаагүй, сурлагын амжилтгүй нөхдүүдийг зууралдаад байлгүй хасах арга хэмжээг шууд авна. Мэдээж урьдчилан сануулга, донготолд явна. Давтагдсан тохиолдолд өршөөхгүй сургуулиас хөөнө. Энэ чанар л Монголын их дээд сургуульд дутагдаад байдаг нь оюутан багш нарын чадвар доройтоход томоохон хүчин зүйл болж байна гэж хувьдаа үздэг. {mosimage} Суралцах орчин нөхцөл: Сонгодог их дээд сургуулийн загварын дагуу цогцолбор хотхон байдлаар зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, сургалтын байр танхим, оюутны байр болон бусад объектууд нэг дор байрладаг.
Онцолж хэлэхэд олон үндэстэн угсаатны төлөөлөгч суралцдаг тул тэдний суралцаж боловсрох таатай орчин, аюулгүйн асуудалд нилээн хүч тавьдаг. Тэгэхгүй ч бол болдоггүй юм байна лээ. Тухайлбал, хоорондоо байнга зөрчилдөж байдаг азар болон абхазаас аваад манай монголчууд хүртэл хятадуудыг харахаараа нүд нь нилээн “хорсдог” хүмүүсийн хувьд тэдний омголон байдалд анхаарал хандуулахаас өөр аргагүй болох нь бий. Янз бүрийн том концерт, арга хэмжээ болох үед оросын цагдаагийн тусгай хүчин болох “ОМОН”-ыхон ирж хамгаалалтад гардаг. Хотхонд нийт 2000 гаруй камер суурилуулсан хяналтын систем, галын аюулгүй байдлын систем, харуул хамгаалалттай нийт 7500 гаруй оюутны багтаамжтай 12 дотуур байр, спортын иж бүрэн цогцолбор, соёл урлагийн арга хэмжээ зохиох клуб, дэлгүүр, үйлчилгээний төв, үсчин, гоо сайхан, интернет кафе, зоогийн газруудтай. Тэрчлэн өөрийн эмнэлэг болон оюутны хотхон хариуцсан цагдаагийн хэлтэс, аюулгүй байдал, хамгаалалтын алба байнга ажиллаж байдаг. РУДН-ы оюутны хотхон нь 2009 онд ОХУ-ын их дээд сургуулиудын шилдэг оюутны хотхоноор шалгарч байсан.
Жил бүр олон улсын үзэсгэлэн яармагууд зохион байгуулж оюутан, суралцагсад өөрийн орон, үндэстэн угсаатныхаа онцлогийг сурталчилсан төрөл бүрийн дуу бүжиг, үзүүлбэр үзүүлж соёлын онцлогоо илэрхийлсэн гар урлалын бүтээгдэхүүн дэлгэн тавьдаг. Харин монголчууд бид монгол гэрээ барьж улс орныхоо онцлогийг харуулсан зураг үзэсгэлэн гаргаж, морин хуурын ая эгшиглүүлэн, бас бяцхан идээ ундааныхаа дээжээсээ дэлгэн тавьдаг. Иймэрхүү арга хэмжээнүүд өргөн хүрээтэйгээс гадна нэг хоёр улс, үндэстний концерт, үзэсгэлэн хуваарийн дагуу байнга зохион байгуулж байдаг.
Олон үндэсний сургууль: РУДН-д суралцагч Монгол оюутнууд маань боловсрол мэргэжил эзэмшихийн зэрэгцээ бусад улс орны соёл, заншил, онцлогтой танилцах өргөн боломж бусад сургуульд суралцагчдаас хол давуу гэдэг нь харагддаг. Үнэхээр олон газраас ирсэн, янз бүрийн ааш авир, зан төрхтэй аавын хүү, ээжийн охидтой хэл амаа олж, тэдний хэл соёл, зан байдалтай ийш тийш явж, зардал мөнгө гэлгүй нэг дор танилцах бололцоо бүрдсэн нь манай нэг онцлог. Үүний сайн сайхан зүйл, давуу тал зөндөө. Гэхдээ дасаж сурсан хандлага, зан үйл тэс өөр байх нь заримдаа гайхал төрүүлэх нь бий. Хүн рүү хуруугаараа чичилж ярих, эд зүйл, хувцас хунар, ном дэвтрээ хөл дороо тавих, хумсаа хаа хамаагүй авах, хичээл дээр гутлаа тайлан, завилж сандал дээр суух, араб залуучууд хоорондоо үнсэлдэн уулзах зэрэг нь гаж харагддаг л юм. Ядаж л өрөө танхим, дотуур байрны гал тогооноос үнэртэх олон үндэстний хурц хурц үнэрт дасах ч бас “хүндрэлтэй” асуудал байдаг юм байна лээ заримд нь. Үүнийг бичиглэгч миний бие хүртэл анхандаа хар арьстнууд нөхөрсгөөр мэндлэн дал мөр алгадахад цагаан цамц халтар болж байгаа мэт санагдан бага зэрэг “бултдаг” байж билээ.
Энд монгол угсаатан болох ОХУ-ын буриад, халимаг, тува оюутнууд олноор суралцдаг бөгөөд бидэнд ихэд элгэмсэж, ойртон дотносохыг хүсдэг. Тэд маань санаа дагаад тэр үү цаанаа л жаахан цоггүй харагддаг. Харин монголчууд бид тусгаар улсын иргэд болоод тэр үү эсвэл зүгээр л бардам зантай юм уу гал цогтой байдаг нь илт анзаарагддаг.
Монгол оюутнуудынхаа тухай: Одоогийн байдлаар аспирантур, магистрантур, бакалавр болон хэлний бэлтгэлд нийт 200 гаруй оюутан суралцагч суралцаж байна. Нэг үгээр Москвад төдийгүй ОХУ-ын хувьд хамгийн олон Монгол оюутан суралцдаг сургууль гэсэн үг. Манай монгол оюутнууд инженер, анагаах ухаан, геологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, програм хангамж, хууль эрх зүй, нийгэм-хүмүүнлэг гээд төрөл бүрийн мэргэжлээр суралцдаг. Хичээлийн завсар зайгаар ойр зуурын ажил хийгээд ном дэвтрийнхээ мөнгө төгрөгийг нэмэрлээд явдаг ажил хэрэгч оюутнууд ч бий. РУДН-д суралцагч монгол оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэх, улс орныхоо нэр хүндийг өргөх чиглэлээр олон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэд өөрсдийн оюутны холбоо, клуб, дуу бүжгийн ансамблей, блог (http://rudnmongol.blogspot.com/ )-той.
Харин энэ жил монгол оюутнууд маань Монгол Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан “Монголын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулж эрдэм шинжилгээний хурал, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, гэрэл зураг болон гар урлалын vзэсгэлэн, худалдаа зэргийг зохион байгуулахаар телевлеж одоо их л том бэлтгэл хангагдаж байна. Бүхэл бүтэн улс орны нэр гарах тул бусад сургуульд суралцагч монгол оюутнууд өөрсдийн санаачлагаар ирж дуулж, бүжиглэж, хөгжимдөх зэргээр зохион байгуулалтад их идэвхтэй хамрагдаж байгааг хэлэх хэрэгтэй.
За ингээд тус танилцуулга-өгүүллийг уншихад үнэт цагаа зарцуулсан та бүхэндээ талархснаа илэрхийлье. Ингээд аливаа гадаадад суралцагчид нь тухайн улсын иргэдээс хэд дахин илүү чармайлт гаргаж байж, өөрийн болон эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх бололцоо бүрддэгийг гүнээ ухамсарласан үе тэнгийхэн чинь, залуус хойч үе тань энд хичээн суралцаад эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдгийг нийт оюутнуудынхаа өмнөөс итгэлт төгс уламжлахад таатай байна.
Мягмарсүрэн. Д. http://ulstur.blogspot.com/
2010-10-28
Солонгосын Их Сургууль
Энэхүү нийтлэл зарим хүмүүсийн сонирхолыг татаж болох юм нөгөө талаас Сэрдарам багш зөвлөсөн учраас ийм нэгэн электрон цаасууд аялуулж байвал зүгээр юм гэсэн санаа төрсөн юм. Нийтлэлийн хувьд гол агуулга нь БНСУ дахь жирийн нэг суралцагчийн үүднээс өөрийн сургуулийн амьдралын талаар илэрхийлж бичлээ. Энэ удаад их сургуулийн сургалтын ерөнхий орчин, хичээл сонголтын талаар өгүүлэхийг зорилоо.
Сүүлийн үеийн мэдээ, баримтуудаас нь үзэж байхад БНСУ нь боловсролынхоо салбарыг хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт их хийдэг нь харагддаг. Тус салбарт олон улсын төвшинд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор сургалтын техник технологи шинэчлэх, сургалтын орчин, үйлчилгээг сайжруулах, сургалт судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх санхүүжилт, профессор багш нарын цалин хөлсний систем, сургалтын чанар, үнэлгээ, стандартжуулсан систем зэрэг олон зүйлээс нь үүнийг харж болох юм. Нэг сонирхолтой тал нь гадаадын их дээд сургуулиудын салбар байгуулахыг зөвшөөрдөггүй. Энэ нь бас боловсролын талаар бие даах төрийн бодлого бололтой.
Миний суралцаж байгаа Кёнхи Их Сургууль /Kyunghee University/ нь Сөүл хотод байрлах бөгөөд дотроо 23 салбар сургуультай, 97 мэргэжлээр сургалт явуулдаг, 20000 гаруй оюутантай үүнээс 10 орчим хувийг нь гадаад оюутнууд эзэлдэг, 3000 гаруй профессор багш нартай солонгосийн томоохон их сургуулиудын нэг юм. kyunghee.edu
Кёнхи их сургууль нь сургалтын талын үндсэн зорилтыг хүний эрх чөлөө, үнэт чанарыг дэмжиж урамшуулсан олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал юм гэж тодорхойлсон байдаг. Тус сургуулийн нэг онцлог нь гадаад оюутнуудыг суралцуулах, тэднийг татахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Үүнд тус сургуульд элсэх нөхцөл боломжийн талаархи мэдээлэл, удирдамжаар хангах, тодорхой тооны гадаад оюутанд элсэлт бүрд сургалтын төлбөрийн бүрэн болон хэсэгчилэн хөнгөлөлт өгөх, тэтгэлэг олгох, гадаад оюутнуудыг хамруулсан тусгайлсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэх мэт. Гадаад оюутнуудын тоо, тэдний суралцах сонирхолын төвшин нь тухайн сургуулийн нэр хүнд, оюутны тоо, нийгэмд эзлэх байр суурьт нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. {mosimage}
Анх БНСУ-д ирэхэд их сургуулийн орчинг бодож, төсөөлж байснаас нэлээн өөр байсан юм. Хүн ам ихтэй, газар нутаг харьцангуй багатай учраас сургуулиудыг эзлэх талбай бага, шигүү байх гэж төсөөлж байсан боловч харин ч эсрэгээр сургуулиудын хувьд уудам, томоохон талбайг эзлэн байгуулагдсан байх юм. Хаа сайгүй л биеийн тамираар хичээллэх боломжийг хангасан хөлбөмбөг, сагсан бөмбөг болон теннисний талбайнууд байдаг. Ер нь солонгосчууд спортод их дуртай долоо хоног бүр байнга хичээллэх нь бүр хэвшил, дэглэм болоод тогтсон юм шиг. Түүнчлэн чөлөөт цагаа өнгөрөөх манайхны хэлдгээр оюутнуудын нарлаж суух, хичээл давтах юмуу элдэв юм ярьж суух ойн төгөл дунд байгуулсан ширээ сандлууд ихтэй. Сургалтын анги танхим бүр интернетэд холбогдсон материаллаг баазаар өвч тоноглогдсон бөгөөд сургуулийн орчин нь сурах хүсэл эрмэлзэлтэй хүн тав тухтай байх нөхцөл боломжоор бүрэн хангагдсан төрөл бүрийн үйлчилгээнүүд байдаг. Ер нь их сургуульд элсэхийн нэг том давуу тал нь сургуулийн системээр дамжуулан мэдээллээ чөлөөтэй олж авах явдал байдаг юм шиг санагдсан. Өрсөлдөөн их хүчтэй учраас ер нь оюутнууд сайн суралцахыг хичээж голцуу номын санд л цагаа өнгөрөөж байгаа харагддаг. Сургалтын төлбөрийн хэмжээ нь монгол мөнгөөр тооцвол жилд дунджаар 10 сая орчим төгрөг байдаг болохоор тийм нөхцөлийг хангах нь Боловсролын системийн гол стандарт байдаг төдийгүй суралцагчдад боломжийг сургуулиас нь тэгш, хангалттай олгож хэр их сурч авч чадах нь оюутны өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарна гэсэн хууль үйлчилнэ.
Сургалтын хөтөлбөр, хичээл сонголтын онцлогийн талаар:Хичээл сонголт нь тухайн оюутны суралцах болон ажиллах чиглэл, эзэмших мэдлэг, чадварыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Хичээл сонголтын хувьд урьдчилаад оюутнууд интернетээр тухайн семестрт ямар хичээлүүд, ямар ерөнхий агуулга хөтөлбөрөөр орох вэ гэдгийг урьдчилан мэдэх боломжтой бөгөөд сонголтоо урьдчилан хийх боломжтой байдаг. Цахим буюу он лайн сургалтын хэлбэр нь дэлхийн хэмжээний сургуулийн адил бүрэн нэвтэгсэн. Сургалтын хөтөлбөр нь харьцангуй уян хатан, ерөнхий суурь хичээлүүдээс бусад бүх хичээлүүд сонгон үзэх гэсэн ангилалд ордог бөгөөд орчин үеийн шинэ чиглэлийн хичээлүүд сургалтын төлөвлөгөөнд шууд орж ирэх нь их байдаг. Эдгээр хичээлүүдийн хувьд ихэвчлэн тулгуур сурах бичиг байхгүй боловч тухайн чиглэлээр гарсан эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, холбогдох судалгааны ажил, нийтлэлүүдийг сургалтын үндсэн материалуудаа болгодог. Энэ нь өөрөө хичээл үзэх хангалттай материал болдог. Ер нь аль нэг мэргэжлийн нарийвчилсан чиглэлийг баръя гэж үзвэл тэр чиглэлийн дагнасан хичээлүүдийг сонгоод кредитээ цуглуулаад байх боломжтой юм байна. Сургалтын хөтөлбөрийн энэхүү уян хатан байдал нь нэг талаар сургуулиуд өөрсдийн сургалтын хөтөлбөрийг сайжруулан шинэчлэх, оюутнуудыг байнгын шинэ мэдлэг, мэдээллээр хангах, сонирхсон чиглэлээрээ өрсөлдөх чадвартай болгох зорилготой юм болов уу гэж би үздэг. Түүнчлэн хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулгын шинэчлэлтүүд нь тухайн мэргэжлийн чиглэлээр ажилладаг хүмүүсийг боловсролын зэргээ ахиулах болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сонирхолыг нь татахад түлхэц болж өгдөг.
Магистр, докторын сургалтын хөтөлбөрт тусгагдсан заавал үзэх хичээлүүд нь судалгааны арга зүй эзэмшүүлэх хичээлүүд байх бөгөөд оюутнууд эрдэм шинжилгээний ажил бичих, судалгааны ерөнхий арга зүй, тухайлсан салбарын судалгаа, шинжилгээ хийх арга, статистик болон тоон болон чанарын шинжилгээний хичээлүүд байдаг. Эндээс доктор оюутнууд 3-аас доошгүй мастер оюутнууд 2-оос доошгүй хичээл үзэх ёстой. {mosimage}
Магистр болон докторын сургалтын хичээлүүд нь үндсэндээ ижил буюу нэг багцад байдаг. Цөөн хичээлүүдийн хувьд зөвхөн доктор оюутнууд судлахыг зөвшөөрсөн байх боловч ерөнхийдөө аль ч төвшнийх нь оюутан үзэж кредит цуглуулж болох юм. Анхандаа надад энэ нь сонин санагддаг байсан ч мэргэжлийн хичээлүүдээс сонгон үзэх боломж өргөн нөгөө талаас тухайн салбарын хичээлийг судалгааны болон арга зүйн төвшинд заавал мастерт үзнэ гэхгүй шууд судалгааны төвшинд авч үзэх нь оюутны тоо болон хичээлийн стандартаар орох боломжоо ч бодсон амьдралд нэлээн нийцсэн шийдвэр гэдэгтэй санал нэг болсон юм. Мастер болон докторын хичээл сургалтын үндсэн ялгаа нь цуглуулсан кредитийн хэмжээгээр л ялгагдана. Энэ нь манай их дээд сургуулиудад хэрэгжүүлвэл оновчтой, шаталсан сургалтын системийн чанарт ахиц гарахуйц алхам болж чадах юм шиг санагдана. Хичээлүүд янз бүрийн байдлаар орох боловч нийтлэг төлөв нь 50 хувь нь профессор багшаас лекц орох, үлдэх 50 хувь нь оюутны сургалт, судалгааны чиглэлээр бие даан ажилласан байдал, түүнийгээ танилцуулах илтгэл, хэлэлцүүлэг байдлаар орох нь элбэг. Хаа газрын оюутнуудтай адил ер нь өөрөө хичээлд маш анхааралтай сонсох, хичээлд идэвхитэй оролцох, шаардлагатай зүйлүүдийг тэмдэглэж тогтоох, багш нарын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх, хичээлээс гадуур лаборатори, номын санд сайн сууж мэдлэгээ улам баяжуулах, бататгах, эргэцүүлэл баяжууллаар нэмж байх нь тухайн мэргэжлийг сайн эзэмших үндсэн суурь нөхцөл юм. Үүнийг хэрэгжүүлэхгүйгээр тухайн шинжлэх ухааны салбарын нарийн мэдлэг, чадварыг бодитой эзэмших боломжгүй юм.
Манай сургуулийн хувьд хичээл сонголтын хувьд нийт тавигдсан хичээлийн 30 хувь нь англи хэл дээр үзэж болохуйцаар тавигдсан байдаг. Сүүлийн үед эндхийн томоохон их сургуулиудад англи хэлээр лекц орж чадахгүй багшийг авахаа больж байгаа гэсэн. Гэхдээ энд нэг анхаарах зүйл нь англи хэл дээр сургалт явуулах нь давуу талууд байдаг хэдий ч өөрсдийн эх хэл дээр хичээл үзэх нь ойлгохын хувьд илүү хурдан, хялбар, цаг хэмнэхээс гадна олж авсан мэдлэгээ эх хэл дээрээ илэрхийлэх, ажлын байран дээрээ ашиглах чадварыг олж авах зэрэг давуу талуудыг мартаж болохгүй гэж би боддог. Туйлшрахгүйгээр давхар бодолцож, тунгаах нь хэрэгтэй гэсэн санаа л юм...
Л.Амартүвшин Kyung Hee University amartubshin@yahoo.com

2010-07-04
ГАЙХАМШИГ
Өглөө бүр ажил руугаа алхах замдаа гайхалтай зүйлүүдийг хардаг тийм их “гайхамшигтай улсад” амьдрах юм даа. Монгол улс маань гайхамшигтай сайхан орон бол түүнийг сүүлийн хэдэн жил бүүр “ер бусын тэнэгдүү” хүмүүс удирдаж байгаа болохоор зөвхөн Монголд л харж болмоор гайхалтай зүйлүүд их болжээ. “Гайхамшигт үзэгдлүүд” өдөр бүр болж байна. Өнөө өглөө алхаж байгаад хачин сонин этгээд зүйл олж харлаа. Баруун дөрвөн замаас хороолол өгсдөг замын дундуур нов ногоон сайхан ширэг зүлэгтэй болчихож. Овоодоо миний УБ-т ганц ч гэсэн газарт уулын ургаа модыг булгалаад авчирч байснаас ширэг ногоон зүлэг ингээд тариад байвал гээд баярлаад үзсэн чинь хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг байдаг байгаа. Инээд хүртлээ уур хүрнэ гэдэг шиг л юм боллоо. 5 жилийн өмнө хэд хэдэн замын уулзвар дээр хан боргоцойтой ногоон шар, цэнхэр дал Модоор хотоо чимсэн гэнэн тэнэг зан яагаад арилдаггүй юм болоо? Жуулчид үүнийг хараад биднийг тохуурхаж байсан нь зөндөө.{mosimage}
Дэлхийн хамгийн аугаа спорт хөл бөмбөг. Олон фанатуудын амьдрал 1 сараар хойшлогдож, 4 жилээр хэмнэлд орж, сэдэрсэн шарх нь эдгэрэлгүй, хөөрсөн даралт нь буулгүй дараагийн Дэлхийн цомыг угтдаг байх. Энэ их спорт дэлхийн олон үндэстэн, угсаатан, хүмүүсийг эхлээд 32 хувааж, дараа нь 16, 8, 4 сүүлдээ бүр 2 хэсэг болгон хуваагдуулж эв нэгдэлтэй, найрсаг орчинд оруулж дуусгадгаараа гайхамшиг нь байдаг байх. 2004 оны зун Сөүлд сургуулийнхантайгаа хөл бөмбөг үзэж байгаад ангийнхаа 2 залуутай маргалдаад гарч явснаа хөл бөмбөг үзэх бүрдээ мартдаггүй юм. Би Солонгос багийг илт үгүйсгээд Японыг дэмжээд байсанд манай 2:
- “Улсынхаа хөл бөмбөгийн шигшээгийн өмсгөлтэй болчихоод биднийг үгүйсгэж бай” гэдэг байгаа. Би ч уур хүрээд
- “Хөл бөмбөг бол дэлхийн спорт. Би Аргентиныг хүүхэд байхаасаа дэмжиж ирсэн. Азид, Африкт ч надтай адилхан Аргентины дэмжигчид олон байдаг. Аргентин зөвхөн өөрийн улсын иргэдийгээ төдийгүй хөгжил дэвшил, арьс өнгө, шашин шүтлэг ялгалгүй шигшээ багийн өмсгөлтэй өмсгөлгүй олон сая хүмүүсийг баярлуулдаг” гэлээ.
- “Чиний зөв. Гэхдээ хөл бөмбөгийн фанат болохын тулд заавал Аргентина, Бразил гээд аль нэг хождог, хүчтэй багийг дэмжих биш, сургуулийхаа бас гудамжныхаа багт тоглож байсан, ядаж өмсгөлийг нь өмсдөг, хөгжөөн дэмждэг хүмүүс л тэгэж баярладаг юм. Танай Монголыг үгүйсгэж байгаам биш шүү. Залуучууд нь хальт сагсан бөмбөг тоглохоос хэтрэхгүй, Хөл бөмбөгийг тоглох биш пиво ууж үздэг юм байна лээ” гэхэд нь надад хэлэх үг олдоогүй юм даа. Бага байхад бидэнд гудамжинд ч, сургуульд ч хөл бөмбөг тоглох боломж их байдаг байж дээ. Зун бол эрүүл сайхан, жинхэнэ хөл бөмбөгийн талбай дээр зуслангийн, лагерийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах албан болон албан бус тэмцээнүүд орой бүр болно. Испания-82, Мексико-86, Италия-90 гэдгийг ганцхан ТВ-ээр үзэхдээ зүрх сэтгэлээрээ мэдэрч, өсөж хүмүүжсэн жинхэнэ хөл бөмбөгийн фанатууд байлаа. Өнөөдөр УБ хотын хэдхэн сургууль хөл бөмбөгийн талбайтай. Өндөр өртөгтэй хийсэн талбайнууд бөмбөг хөөх ид насан дээрээ явж байгаа багачуудад 1 цагийн 15.000 – 20.000₮ өндөр босго. Харин манай улсад ажиллаж амьдардаг Солонгос, Вьетнамчууд энэ талбай дээр 7 хоног бүр өөрсддөө цаг гаргаж байнга тоглоно. Ноднин жил Солонгост сургууль төгсөгчдийн холбоо маань Солонгос иргэдийн холбооны спортын наадамд оролцоод манай холбооны баг хүн хүрэлцэхгүй байсан учир оюутнуудаасаа 5 залуу шилж аваад тэдний ахмадын багт нь 3:0-оор хожигдож билээ. {mosimage}
Иймд хөл бөмбөг бидний хувьд зөвхөн үзэхээс цаашгүй спорт биш байгаасай. “Дуулиан - 2020” тэмцээн бүх насны хүрээнд өргөжөөсэй. Энэ тэмцээнийг ДАШТ-ний үеэр УБ хотынхныг “зохион байгуулалттайгаар хавтгайруулж архидуулсан” шар айраг үйлдвэрлэгч компани, PUB&BAR-ууд олон талаар ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагаа спорт, уралдаан тэмцээнд хандуулаасай гэж бодогдож байна. 1 сарын хугацаанд УБ хотод жинхэнэ хөл бөмбөгийн фанатууд гэхээсээ илүү шалтаг гаргасан шоучингууд л олон байлаа даа.
1м2 нь чамгүй үнэтэй хиймэл зүлгээр УБ хотыг цэцэрлэгжүүлэх биш спорт тоглоомын талбай хэд хэдийг байгуулж болох юмаа гэдгийг ойлгоосой дарга нар минь.
http://i-love-soccer.blog.banjig.net/post.php?post_id=211546
2010-06-20
Хагийн хар нуур явах
Зуны аялал ДАШТ-аас болоод хойшлогдоод байна. Аялалд явах цаг энэ жил байхгүй байгаа ч та нарыг аялалд өдөж Е-майл бичснээ Эссе болгосноо веб дээрээ тавьж байна.
Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явган аялалын хамгийн сайхан зам. Тийш явахдаа Мөнгөнморьт Хойд Хайрхан машинаар хаяулаад 2 өдөр алхах зам Явган аялалын спортын 1-р зэрэг авдаг, бартаа ихтэй байхын хирээр үзэсгэлэнт байгалийг харж болдог сайхан зам. Асралт хайрхан руу 6 сардаа багтаад явбал ялаа шумуул багатай, цаг агаар сайхан байдаг. 7 сард бол тийшээ явахын аргагүй ялаа шумуулын хоол болно. Биеэ засахын тулд 2, 3уулаа явахгүй бол амжихгүй ажил байдын байна лээ. Гэхдээ онгон зэрлэг байгалийг тэнд л жинхэнэ утгаар нь хардаг юм даа.
Намар 9 сарын дунд үе, нэг сайхан налгар өдөр Асралт хайрхан явбал ямар сайхан байдаг гээч. Намрын шар нар над дээр чамдээр тусаад, найган ганхах улиралд нь бид бас найгаад л, Хар мод шар шилмүүсээ хаячихсан, ойн нилэнхүйдээ шар өнгөөр хөвдөө хуччихсан, алхахад намуунхан, зөөлөн урьхан салхи хацар илээд л, дээшээ хараад тэрийгээд хэвтэхэд тэнгэр гүн хөх өнгөтэй, ганц 2 сэмжин үүл л гэнэтхэн дэгдэх цасан шамрага сануулах мэт, амарч суухдаа замын айлаас литрийг нь 1500₮-өөр худалдаж авсан хүйтэн айраг залгилаад, энэ тэрийг дурандаж суухад... Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан шүү. Та нар нэг төсөөлөөд нүдээ аньдаа ....
За за одоо нээ нээ... Анх удаа алхаж байгаа хүмүүст бол Асралт хайрхан их хэцүү даваа. Тиймээс бэлтгэлээ сайн хангаж байгаад Хагийн хар нуур явахад болно. Тийшээ явахад мориор\түрээсийн морь үнэтэй\, явган гэсэн 2 янз байна. Явган аялах бол Тэрэлжээс цааш нэвтрээд машинаар Дундбаян гэдэг гол хүртэл машинаар хүргүүлнэ. Тэрэлжээс цааш 3 баян гэдэг нэртэй 3 гол байдаг. Сайн машинтай бол Хавиргын даваа хүртэл машинаар хаяулж болно. Энэ нь та нарт сайн, харин машинд муу талтай. Дундбаян голоос алхвал шууд алхаад хурдан бол 4 цаг орчим яваад Хавиргын даваа гэдэг хөндлөн хөх уулсын бэлд очино доо. Тэндээ хоноглосон нь дээр байдаг. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Араатан байхгүй, нутгийн Индианууд даваан дээр дурандаад сууж байдаг юм. Миний мэдэх хэд хэдэн баг замын хоол хүнс, хэрэглэлээ анхны шөнийн "замын мялаалган"-ы дараа нутгийн индиануудад алдаад буцахаас өөр аргагүй байдалд хүрч байсан юм даг. Тэдний арга нарийсаад уургаар хүртэл авах юмаа майхнаас өлгөөд авчихдаг болсон гэсэн. За тэгээд юмаа алдаагүй, сайхан амарсан бол өглөө эртлэн цайгаа уугаад хөдлөх болно доо.
Зогсоорой. Өчигдөр нэг юм мартсан юм байна. Дундбаян гол хүргүүлээд алхаж байхдаа цаг зав байвал 8км хазайгаад Гүнжийн сүм орж болно. Их сайхан түүхтэй сүм. Манжийн хаан ЭнхАмгалангийн гүнж, Чахундоржийн хүү Дондовдоржийн эхнэр болон Монголд ирээд Монгол их хайртай болжээ. Манжийн хааны хэд хэдэн туршуулыг илчилсэн учраас аав нь түүнийг хүн явуулж хороолгуулсан гэдэг. Монголчууд түүнд зориулж сүм бариад тахих болсон. 10 жилийн өмнө очсон чинь засварлаад, бас нэг сүм барих гэж байсан. Машин явдаг болохоор машинаар ч очсон болно. Дээр үед тэнд явж байгаад шүдээ хүртэл камераар өвч зэвсэглэсэн нэг гадаадтай таарсан чинь зөвхөн цэцэг, ургамлын зураг авдаг гэж байсан. Тэр үед миний мэдэхгүй хэд хэдэн хэрэгсэл барьчихсан байсан нь ЖиПейЭс байсан байхаа. Олон цэцэг, ургамлын зураг авдаг хүн маань Монголын байгалийг их өвөрмөцөөр тайлбарлаж байлаа. "Танай байгаль бол яг онгон охин шиг үзэсгэлэнтэй. Цэцэг нь 20-оодхон хоног болоод хагдарч өнгө алддаг ч байгаль бүтээж чадах, хаана ч байхгүй тансаг сайхан бүхнийг цогцлоодог. Тийм болохоороо л богино настай, их харам байдаг байх" гээд л байсан. Өөрийнх нь оронд нь сарнай, лиш гээд сайхан цэцэг зөндөө байдаг ч Монголынх шиг сайхан байдаггүй гээд олон юм ярьсныг нь ойлгоод байгаа хэрнээ яг үгээр сайн буулгаж чадахгүй л байна. Хамгийн гол нь Онгон охин – Монголын байгаль 2 адилхан богино настай, сайхан байгаль гэж ойлгож авсан бөгөөд яаж уран гоёоор хэлэхээ одоо ч мэдэхгүй л байна. Мөн маш сайхан тунгалаг Зуугийн рашаан Хавиргын даваа явах замд бий.
За тэгээд Хавиргын даваагаар давна даа. Даваа биш уул л даа. Огцом өгсүүр замтай, жим нь халтиргаатай. Хавиргын даваагаар ороож уулын оройгоор хярлаж алхана. Тэр Алтан-Өлгий уулын хэсэг. Их том уул бөгөөд хайрга, хадан чулуутай гайгүй бэрх зам байгаа. Гэхдээ байгалийн сайхныг өндөр уулнаас харж явахад таатай. Юмыг яаж мэдэх вэ? Даралтаа үзүүлж байх хэрэгтэй шүү. Уул уруудаад Баянгийн хөндийгөөр ороод уулын\нэр нь орж ирдэггүй\ баруун сугаар ороод алдарт Хонгорын голд очно. Их намуун урсгалтай атлаа ачаатай хүн туулахаар хөл алдмаар ширүүн. Хонгорын голд Хавирганы давааны оргилоос алхаж ирэхэд хурдандаа 5 цаг болдог гэдэг. Эндээ үдлээд цай хоолоо хийж идэх хэрэгтэй. Ус нь хачин сайхан тунгалаг. Урсгал дагасан хэд хэдэн булаг бий. Хонгорын голд очоод шууд усанд хөлөө дүрж болохгүй. 1996 онд нэг туршлагатай тамирчин харвалт өгөөд Хонгорын голоос 3 өдөр дамнуургатай авчирч байсан эмгэнэлтэй түүх байдаг. Тиймээс байнга даралтаа үзүүлж, ачаагаа тааруулж байх хэрэгтэй. Хонгорын голд үдлээд цааш хөдлөхөд торлогтой зам угтана. Их хэцүү зам даа. 1998 онд явж байхад 2 жилийн өмнө шатсан нь хэвээрээ хувцас нилдээ хөө болж байсан. Хурдан буудаж алхаад тамирчид л оройдоо очдог болохоор Хагийн нууранд хүрэхгүй арай наана нь үдлээд хонох хэрэгтэй. Өдөрт дунджаар 40-45 км явах хэрэгтэй.
Ингээд өдөр нь ажуу алхаад Хагийн нуурандаа ирнэ дээ. Гэхдээ замд Молиго нууранд хулхидуулаад Хагийн нуур гээд бодох вий? Хагийн хар нууо гэж 6 уулсыг ороосон их сайхан хөх нуур байгаа. 4 газараа элсэнтэй тохойрсон элсэн эрэгтэй. Тохой гэдэгт нь аялагчид буудалладаг. Би 2 удаа 10-аад жилийн өмнө очиж байхад Загас барих ямар ч сонирхолгүй болгодог байсан. Уурга шийдээд 3 тоолоогүй байхад Алгана загас зуучихна. Эргээсээ 80 метрт 180см гүехэн. Хүсснээрээ сэлж болно. Сэлж байхад алгана засаг хөл мөргөөд л. Ус нь 11 цаг гэхэд сайхан бүлээсчихнэ дээ. Ваннад ордог хүмүүс бол "Юун цагаан сар, юун наадам" гэнэ дээ. 2000 онд явахдаа би 68 алгана загас барьж байж арай гэж нэг Линок барьж байлаа. Та нар ирэхдээ буцах өдрийнхөө хоолыг булж Хагийн нууранд тос, хуурай өндөг, давс, улаан вино зэрэгтэй л ирэх хэрэгтэй. Тэгээд 2 хонолоо гэж бодоход загас шарж, Загасны толгой улаан дарстай чанаж\Ухо гэдэг байхаа\ янз бүрийн төрлийн зөвхөн загас орсон хоол идээд явбал сайн. Гэхдээ одоо мах үнэт орсон шиг Хагийн нуурын загас цөөрсөн гэсэн. Ноднин жилийн 7сард гэхэд Хагийн нууранд 100 гаруй хүн, тэдний тал нь Оросууд байна гэсэн. Оросууд энд Соци үеээс л ирдэг байсан. 1987 оны зун дэсэлгээ хийж загас шүүрддэг байгаад онгоцоо унагасан бөгөөд сэг нь тэндээ нилээд удсан гэдэг. Мөн Дорж генералын бариулсан модон байшин тэнд бас бий. Орой майхны үүдэнд галын дэргэд суухдаа энэ байшингийн тухай аймшгийн "онигоо"-г ярьж өгнө дөө. Жилийн өмнө зохиосон онигоо хачирлагдаад эзэндээ яригдаж байхад гайхах юм байхгүй. Өглөө босоод хар нүдний нуух таталгүй майхнаасаа гараад усруу үсрээд орох айдаа мөн ч сайхан шүү.
За одоо хамгийн супер сонин сайхан бол: Анх газарчилж явсан Баатар ах биднийг , цагийн оройн хоолны дараа дагуулж баруун хойд уул өгсөж байгаад цав цагаан хуш мод үзүүлэв. Ямар сонин байсан гээч. Би энэ тухай 2 жилийн турш хачирлаж ярьж ярьж 2000 онд цагаан гацуураа 10 хүний хамт өдөржингөө хайгаад олоогүй юмдаг. Баатар ахаас ирээд асуусан чинь “тэр чинь харагдана гэсэн хүндээ л харагддаг юм. Би ч хүртэл хааяа олдоггүй, заримдаа олчихдог” гэж байсан. Сонин шүү... Бас нэг зүйл гэвэл өглөө 4 цаг гээд үүр цайна. Баатар ах сэрээгээд нуурлуу заахад сийрийсэн том бие, зэгзгэр уртаа хөлтэй Хандгайг 100м-ээс харсан юм. 30-аад минут усанд шумбаж хөвд, хаг идэж байгаа хандгайны эвэрийг нь одоо ч тод санаж байна. Мань хүн их бэлэгшээж би 2 дахиа харлаа. Жил бүр Хандгай харах гэж ирдэг юм гээд нулимас унагааж билээ. Амаар ан хийдэг анчин шиг би Хагийн нуурын тухай ярихдаа хүн бүрд хандгайг онцолдог юм.
Хагийн нуурийн баруун дээд хэсэгт Сарьдагийн уулс байна. Түүний баруун уулын орйд алдарт Сарьдагийн хийд байдаг. Занабазар энд нямба хийхээр тусгайлан бариулжээ. Энэ аглаг хийдэд арц их байдгийн учир нь Өндөр гэгээн авхуулсан үсээ арц болог гээд цацснаас болсон гэдэг домогтой. Түүхийн хүрээлэнгийн археологич У. Эрдэнэбат энэ хийдийг очиж судалж байсныг эс тооцвол судлаачид, лам нар очоогүй байхаа. Сүмийн гол цогчин дуганг мод ороогоод ургасан нь Анкорбат шиг харагддаг. Цац, арц ихтэй энэ аглаг хийд Ертөнцийн төгсгөлийн сүүлийн орон зай мэт анир чимээгүй дунд хүний бүтээлийн ул мөр нь байгалийн бүтээлтэй холилдон оршиж байгаа нь сүртэй харагдана. Тэр сүмийн зургийг авбал ямар гоё уран сайхны зураг гарах болоо. Хотоор зохиомж хайгаад аппарат үүрсэн залуучуудад Та нар сарьдагийн хэдэд очвол боон олз гэж хэлдийн... за нэг иймэрхүү л байна. баахан юм бичсэн байна ш дээ. Хэрэв байгууллага, хамт олноороо явбал илүү сайхан, бас сонирхолтой байдаг. Бас өөрсдийн болон өрөөлийн хогийг цэвэрлээд явчихбал сайн байдаг юм. Өө тийм уснаас болгоомжтой байгаарай. Энэ уул, ус их догшин 2 жилд нэг хүний амь аваад байдаг гээд нутгийнхан арьдаг юм. Хагийн нуураас Хавиргын даваа, Дундбаян хүртэл айл амьтангүй болохоор их болгоомжтой, бие биентэй дэмтэй явах хэрэгтэй. 7-8 хоногийг онгон байгальд та нар аялана.
За, Хагийн хар нуурын тухай Дарам андын тайлбарыг зургаар баяжуулаадхая.
1. Тэр хамгийн эхлээд давдаг Хавирган даваан дээрээс авсан зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546422 45/ Бид явахдаа бол Хавирган даваа руу нэлээн ойртож хаяуулж байсан, тэгвэл Хавирган даваанд хонох нэг хоног хэмнэгдэнэ, бороо гайгүй жил бол бэл рүү нь овоо дөхчихнөө, машин замтай, даанч наанаа нэг хэсэг шавартай юм.
2. Хонгорын голын зургууд бий, даанч Flickr рүү оруулаагүй байна. Харин оронд нь Хагийн нуураасаа эх аваад урсаж байдаг Хагийн голын зургийг үзүүлье - http://www.flickr. com/photos/ amarbat/40550217 74, бас нэг зураг - http://www.flickr. com/photos/ amarbat/40542826 09/
3. Замд нь таардаг олон молиго нууруудын нэг - http://www.flickr. com/photos/ amarbat/40546788 49/, бас нэг нь - http://www.flickr. com/photos/ amarbat/40553942 68/
4. Эцэст нь Хагийн Хар Нуур маань өөрөө энэ байж байна даа - http://www.flickr. com/photos/ amarbat/40550300 50/. Тэр алгана гээч загасыг залхтлаа идсэн хэ хэ, Дарам шиг уйгагүй хүн л өөр загас барьдаг байх, алгана бол нээрээ дэгээгээ санаандгүй ус руу унагаачихад л үнхчихдэг юм билээ. Би гэхдээ бариагүй л дээ, хүмүүс л уралдаад бариад байсан.
AMARBAT Pashka

Labels:
Танин мэдэхүй,
Хобби
2010-06-14
МОНГОЛЫН ХАМГИЙН ХАМГИЙН...
Би хүн болж төрсөндөө, тэгэхдээ бүүр язгуур түүхтэй Монгол улсад төрсөндөө, энэ улсыг төлөөлөх иргэн хүн болж төрсөндөө бахархдаг. Монгол маань баян сайханг орон боловч одоо бид ядуу байна. Бусад улсад байдаг энгийн юм бидэнд байхгүй ч бид тэдэнд байгаа юмыг одоо байгаагаас нь илүүгээр бүтээх бололцоо, боломж байдаг. Гэхдээ та бидэнд л зөвхөн байдаг, өөр хаана ч байдаггүй тийм ариун нандин, сайхан зүйлүүд бидэнд байдгийг залуу үе та нар маань үргэлж бидэж энэ сайхан улс орноо байгаагаар нь хайрлаж байгаарай. Бидний хамгийн том язгуур эрх ашиг бол Монгол улс, түүний тусгаар тогтнол, хөгжил дэвшил юм. Миний бий болгосон энэ чөлөөт орон зайнаас та бүхэн Монголоор бахархах цөөхөн зүйлийг мэдэж авахаас гадна доор нь коммент хийгээрэй гэж хүсэж байна.
Монголын хамгийн өндөр хүн: Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц. "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн, Улсын баатар Д.Нянтайсүрэн хоёртой авхуулсан зураг дээр тэр 2 бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хүүхэд шиг гарсан байдаг. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Шаравжамц цэрэгт очихдоо 275см байжээ. Жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг.
Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн байжээ. Түүний биеийн өндөр нь 264см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. 1913 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнасүрэн нь Хаант Орос улсад айлчлахдаа Гонгорт Монгол эр хүний бүрэн гоёл чимэглэлтэй хэт хутга, хувцас хийлгүүлж, өөрийнхөө хиагаар дагуулж явсан нь гадаадын том гүрний дипломатуудыг өөртөө татах нарийн арга байжээ. Оросын хаан өндөр Гонгортой 2 удаа биечлэн уулзаж түүнд гутал хийлгүүлж бэлэглэжээ. Түүний өмсдөг гутлын ул нь 49см байжээ.
Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном: Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд” буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.
Монгол улсын хамгийн жижиг ном: Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, 5,5х5,5 см
Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр: Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9 метр орчим өндөр байжээ.
Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Угийн бичиг: 1905 онд бүтээгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичигт 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн 11966 хүний нэрийг 5,3 м голчтой даавуун дээр цагираглуулан бичснээрээ Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том угийн бичиг болсон байна. Энэ угийн бичиг одоо Үндэсний Түүхийн Архивт хадгалагддаг.
Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг. Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.
Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.
Монгол орны хамгийн нам дор газар: Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.
Монголын хамгийн том говь: Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.
Хамгийн их элс: Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг. Өмнөговь аймгийн Хонгор суманд байдаг. Мөн энд байдаг Хонгорын элс, баянбүрд бол жуулчдын хамгийн их очих дуртай газар.
Дэлхийн мөнх цэвдгийн урд зах: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.
Монгол орны хамгийн урт гол: Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн – Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Нийт уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.Сэлэнгэ гэдэг үгийн утгыг хэл шинжээчид Төмөрт гол гэсэн утгатай манж, тунгус үг гэж тайлбарладаг. Нүүдэлчид уул усны нэрийг тун онож өгдөгийг Сэлэнгийн бэлчирээр олдоод байгаа төмрийн ордуудаас мэдэж болно.
Монгол орны хамгийн том тогтмол нуур: Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2. Үгийн утга нь ӨВСТ гэсэн утгатай түрэг үг ярьдаг.
Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур: Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур\Хөх өвст нуур\. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км.
Монгол орны хамгийн том гол нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.
Хамгийн өндөр хүрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.
Монголын хамгийн том тал: Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.
Монгол орны хамгийн их хур тунадаст нутаг: Хэнтий аймгийн Дадал сум. Энд жилд 387 мм тунадас унана.
Монгол орны хамгийн бага тунадас унадаг газар: Говь-Алтай аймгийн Захуй сумын нутаг. Энд жилд дөнгөж 45-хан мм тунадас унадаг.
Хамгийн ариун агаарын орон: Хүний биед хамгийн тохиромжтой харьцангуй чийглэг 30-70% гэж үздэг. Тэгвэл монгол орны агаарын харьцангуй чийглэгийн жилийн дундаж хэмжээ түүнтэй тохирдог байна. Ийм хуурайшилтай агаарт янз бүрийн бактерийн үржил тун бага байдаг. Энэ нь монгол орны уур амьсгалын нэг сайн тал юм. "Агаарын ариухан нь хөдөө юм аа хө" гэх юмуу “Монголын үнэртэй салхи” нь олон хүний онгодыг хөөрөгддөг.
Монгол улсын хамгийн өндөрт оршдог хот нь д.т.д. 2181 м өргөгдсөн Алтай хот, сумын төв нь д.т.д. 2400 м өргөгдсөн Ховд аймгийн Дуут сум юм. Монгол улсын хамгийн нам дор орших хот, суурин нь д.т.д. 616 м өндөрт оршдог Сүхбаатар хот, сумын төв нь д.т.д. 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Чулуунхороот сумын төв юм.
Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар: Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар. Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна.

Танин мэдэхүй
Subscribe to:
Posts (Atom)