БНСУ-ын Солонгос судлалын академи магистрант, докторантын сургуульдаа 2011 оны хоёрдугаар улирлын элсэлтээ авж эхэллээ.
Хойч үеийг удирдан залах чадварлаг оюутан залуус та бүхнийг урьж байна!
Солонгос судлалын академи нь солонгос судлалтай холбоотой хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны салбарыг голчлон судалдаг ба солонгосын соёл ёс заншилыг шимтэн суралцаж солонгос судлалын ирээдүйг тодорхойлох цаашлаад солонгос судлалыг хөгжүүлж, солонгос судлалыг дэлхийд таниулахад хувь нэмэр оруулах шилдэг солонгос судлаачдийг бэлтгэх зорилготой.
Солонгос судлалын академийн магистрант, докторантын сургууль нь 1980 оны 3 сард байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн чадварлаг цөөн тооны оюутанг элсүүлэн авж мэргэжлийн өндөр туршлагатай багш нарын удирдлаган доор чанартай боловсролыг баримтлан ирсэн ба үүний үр дүнд тус сургуулийг төгсөгчид нь мэдлэг чадвараараа шилдэгээр хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн улс орнуудын солонгос судлалын боловсролын байгууллага ба судалгааны байгууллагуудад голлох үүргийг гүйцэтгэж байна.
1. Сургалтын явц ба мэргэжил
Сургалт
|
Факультет
|
Мэргэжил
|
Магистрийн сургалт
|
Хүмүүнлэг
|
Солонгосын түүх судлал, Эртний бичиг судлал, Философи судлал, Солонгос хэл судлал(эх хэл судлал), Солонгос хэл, уран зохиол судлал
|
Соёл урлаг
|
Антропологи- угсаатан судлал (Антропологи судлал), Антропологи, угсаатан судлал (Угсаатан судлал, Шашин судлал, Хөгжим судлал, Урлагийн түүх судлал, Соёл иргэншил мэдээлэл судлал
| |
Нийгмийн шинжлэх ухаан
|
Улс төр судлал, Эдийн засаг судлал, Нийгэм судлал, Ёс зүй судлал, Боловсрол судлал
| |
Олон улсын солонгос судлал
|
Солонгосын соёл судлал
| |
Нийт
|
4 факультет
|
15 мэргэжил
|
Докторын сургалт
|
Хүмүүнлэг
|
Солонгосын түүх судлал, Эртний бичиг судлал, Философи судлал, Солонгос хэл судлал (эх хэл судлал), Солонгос хэл уран зохиол судлал
|
Соёл урлаг
|
Антропологи-угсаатан судлал (Антропологи судлал), Антропологи угсаатан судлал (Угсаатан судлал, Шашин судлал, Хөгжим судлал, Урлагийн түүх судлал, Соёл иргэншил мэдээлэл судлал
| |
Нийгмийн шинжлэх ухаан
|
Улс төр судлал, Эдийн засаг судлал, Нийгэм судлал, Ёс зүй судлал, Боловсрол судлал
| |
нийт
|
3 факультет
|
14 мэргэжил
|
2. Элсэлтийн шат дамжлага ба хөтөлбөр
Ангилал
|
1 дүгээр улирал (хавар)
|
2 дугаар улирал
(намар)
|
Бусад
|
Элсэлтийн материал хүлээн авах сүүлчийн хугацаа
|
10 сарын 31
|
4 сарын 30
|
Элсэгчийн өргөдлийг байнга хүлээн авах
|
Элсэлтийн шалгаруулалт
|
11 сарын 30
|
5 сарын 31
| |
Сургуульд тэнцсэнийг мэдэгдэх хугацаа
|
12 сарын 15
|
6 сарын 15
|
Сургуулийн вэб сайтад тавих мөн тусад нь мэдэгдэх
|
Танилцах уулзалт (Orientation), бүртгэл
|
2 сарын 13
|
8 сарын 13
|
Дэлгэрэнгүй хөтөлбөр болон мэдээлэлийг сургуульд тэнцсэнийг мэдэгдэх бичгэнд хавсаргана.
|
Солонос хэлний түвшин тогтоох шалгалт
|
2 сарын 15
|
8 сарын 15
| |
Хичээл эхлэх
|
3 сарын 1
|
9 сарын 1
|
3. Элсэлтийн материал бүртгүүлэх
1) Online бүртгэл: http://www.aks.ac.kr/admission хаягаар бүртгүүлэх
2) Шуудангаар бүртгүүлэх: Элсэлтийн материал хүлээн авах сүүлчийн өдөрт багтаж
элсэлтийн албанд материал ирсэн байх
4. Students Benefits
▣ Багш оюутны 1:4 –ийн харьцаатай чанартай сургалт
▣ Боловсролын тогтолцооны судалгаанд тохирсон шинэчлэн нэгдсэн лекц
▣ Багш оюутны 1:1 ганцаарчилсан сургалт
▣ Солонгос судлалтай холбогдох судалгааны чадварыг дээшлүүлэх дагалдах нэмэлт лекц
▣ Солонгос судлалтай холбоотой практик сургалт лекц
▣ Солонгос судлалтай холбоотой практик сургалт лекц
▣ Солонгос судлалыг дэлхий нийтэд таниулах зорилготой олон улсын солонгос судлалын факультет, Солонгос судлалын англи хэл дээрх лекц
▣ Гадаад оюутанд зориулсан солонгосын соёл ёс заншлыг танилцуулах дугуйлан (хичээлийн явцад), солонгос хэлнийг сайжруулах түргэвчилсэн хичээл (амралтаар)
▣ Гадаадын бусад их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөртөй
▣ Өглөө, орой өдөржингөө хичээллэх боломжтой лекц
▣ Хямд сургалтын зардал, олон төрлийн тэтгэлэгийн систем
▣ Гадаадын бусад их дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөртөй
▣ Өглөө, орой өдөржингөө хичээллэх боломжтой лекц
▣ Хямд сургалтын зардал, олон төрлийн тэтгэлэгийн систем
▣ Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх боломж: бүх төлбөр (хичээлийн төлбөр ба судалгааны бүртгэлийн хураамж)
※ Бүх гадаад оюутан сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба суралцах явцдаа анхааруулга, шийтгэл авсан тохиолдолд цуцлагдана.
※ Бүх гадаад оюутан сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба суралцах явцдаа анхааруулга, шийтгэл авсан тохиолдолд цуцлагдана.
▣ Улсын тэтгэлэг авах боломж: Суралцах хугацаанд сар бүр 750,000 воны амьжиргааны зардал авах ба суралцах хугацаанд 1 удаа нутагтаа ирж очих онгоцны билетийн зардал авах
▣ Гадаад оюутан бүр оюутны байранд орох боломжтой
5. Холбоо барих
▣ Хаяг : Кёнгиду Соннамши Пүндангү Хаукугэгул 110
Солонгос судлалын академи Солонгос судлалын магистр, докторын сургуулийн сургалтын алба (шуудангийн хайрцаг 463-791)
▣ 주소 : 경기도 성남시 분당구 하오고개길 110
한국학중앙연구원 한국학대학원 교학실 (우편번호 463-791)
한국학중앙연구원 한국학대학원 교학실 (우편번호 463-791)
▣ Утас : +82-31-709-8111(дотуур утас 213~214), +82-31-708-5310
▣ Факс : +82-31-709-9946
▣ Е майл : gradaks@aks.aс.kr





